Д. Ганболд
/Эдийн засгийн ухааны дэд доктор, МҮАН-ын тэргүүн, УИХ гишүүн/
Шинэ толь №4, 1994
Түлхүүр үг: Сөрөг хүчин
Өнөөдөр нэгэнт манай оронд бүрэлдсэн сонгуулийн тогтолцоо нь өөрөө аль ч намын хувьд, улсын цаашдын хөгжлийн төлөө бодож хүмүүсийн хувьд ч тохирохгүй үр дүнд хүргэсэн гэдгийг ярьж байсан. Сонгуулийн кампанит ажлын тухайд сайн муу чанар гэдэг талаас нь ярих хэрэггүй байх. Нэгэнт сонгууль яваад, авсан тоон дээр яриад байх шаардлагагүй.
Сонгуулийн хууль 4 жил тутамд өөрчлөгдөөд байх биш, тэр бүгдэд зохицож байх тийм хувилбар хэрэгтэй. Ард түмний тусын тулд тэдний төлөө байх ёстой. Сөрөг хүчин хэзээ нэгэн цагт засгийн эрхэнд гарах ёстой. Үүний тулд бололцоотой бүхнийг хийх ёстой. Үүний төлөө энэхүү Бага хурал болж байгаа гэж бодож байна.
Улсын Бага Хурал парламентын дагуу ажиллаж чадсан. 1990 оны хуулиуд амьдрах чадвартай хууль болсон гэж үзэж байна. Өнөөдөр ямар ч хуулийг тооны хувьд хүсээгүй байдлаар гаргаж байгаа. Онолын хувьд парламентын засаглалыг нэгэнт сонгосон учир үүнээс өөр зүйлийг ярих шаардлагагүй. Ямар ч хувилбарыг сонгосон байлаа аливаа хууль сайнтай, муутай гэдгийг л ойлгох ёстой.Сонин хэвлэл, радио, телевиз сүүлийн үед 1992 оны сонгуульд ардчилсан хүчин ялагдсандаа элдэв зүйл ярьж байгаа мэтээр сурталчилж байгаа нь эцсийн дүндээ утгагүй юм гэдгийг л хэлэх байна.