Б. Энхмандах
/Гүн ухааны дэд доктор, МАХН-ын нарийн бичгийн дарга/
Шинэ толь №4, 1994
Түлхүүр үг: түүхэн нөхцөл байдал, ард түмний сэтгэл зүй,улс төрийн зүтгэлсэн, кампанит ажил
Аливаа улсын улс төрийн амьдралын нэг гол зүйл түүний сонгуулийн тогтолцооны шинж чанараас хамаардаг. Улсын хөгжил нь тухайн орны хөгжлийн түвшин, түхэн нөхцөл байдал, ард түмний сэтгэл зүй зэргээр тодорхойлодоно. 1990, 1992, 1993 оны сонгуулийг аваад үзэхэд Монголд ардчилал хөгжиж, олон ургальч үзэл бодлын хөгжил, нийгмийн сэтгэхүйд өөрчлөлт гарч байна.
1992 оны Улсын Их Хурлын сонгуулийн дүнгийн тухай одоо яригдаж байгаа зүйл бишээ. Сонгуулийн дараагаас өнөөдрийг хүртэл яригдаж байгаа юм. Энэ тал дээр олон ургальч үзэл бодол бий. Манай нам ч гэсэн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байдаг. Сонгуулийн аливаа системийн мажоритар, пропорционал, холимог нөхцөл байдал харилцан адилгүй үр дүн үзүүлдэг. 1992 оны сонгуулийн өмнө гаргасан Сонгуулийн хуулиар манай орны хувьд мажоритар системийг сонгон авч сонгууль явуулсан. Энэ нь тухайн үедээ улс төрийн нам, улс төрийн зүтгэлтний хувьд ч тохиролцооны үр дүнд хүргэсэн хууль гэж үзэж байна. Энэ нь тухайн намуудын хувьд өөрсдийнх нь хүсээгүй үр дүнд хүргэсэн байж болно. Энэ нь дан ганц системийн алдаанаас биш юм. Тухайн сонгуулийн системийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд сонгуулийн үйл ажиллагаг хэрэгжүүлэх ажил гэж явагддаг. Энэ кампанит ажлын хүрээнд улс төрийн намаас гаргасан алдаа нөлөөлсөн байж болно. Энэ нь нэг талаас тооцож үзэх хүчин зүйл мөн.Өнөөдөр бид пропорционал системийг илүү тохиромжтой гэдэг талаас ярьж байна. Энэ нь аливаа намын эрх ашиг байдаг гэдэгтэй холбоотой байх. Бидний хувьд ард түмэн, сонгогчдынхоо сэтгэл зүй, улс төрийн сэтгэлгээний хөгжлийн түвшин энэ бүхэнд тохирсон сонгуулийн системийг бий болгож ардчилал, харилцан ойлголцох олон ургальч үзлийн тэнцвэртэй байдлыг хангах улс төрийн тогтолцоог бий болгохын төлөө манай нам зүтгэж байгаа. Энэ чиглэлээр У лсын Их Хурлаас гарсан тогтоолын дагуу Сонгуулийн хуулийн төсөл бид ажиллаж байна. Ингэхдээ нэг системийг үгүйсгэж нөгөө системийг хэт туйлшруулж үзэх зүйд нийцэхгүй юм. Улс орон болгонд яаж тохирох вэ? Манай орны нөхцөл байдалд энэ 2 системийн аль нь тохирох вэ гэдгийг бид өнөөдөр ажил хэрэгчээр ярилцах хэрэгтэй байна. Сонгуулийн үр дүнгийн хувьд тайлбарлаж хэлэхолон зүйл бий. Жишээ нь, МАХН-ын авсан саналын нийт тоо өнөөдрийн авсан суудалтайгаа тохирохгүй байна гэж ярьдаг. Үүнийг харьцангуй авч үзэх хэрэгтэй. Жишээ нь өнгөрсөн сонгуульд 293 хүн нэр дэвшсэнээс МАХН-аас 76 хүнийг дэвшүүлж, 56,9% санал авсан. Цаана нь үлдэж байгаа хумүүс 43,1% саналыг авсан нь нэг сонгогчид ногдох саналаар МАХН тэдгээр хүмүүсийн авсан саналаас илүү байгаа нь өнөөдөр МАХН цөөнхийн санал аваад олонхийн суудал авлаа гэж хэлэх нөхцөл алгаа. Гэхдээ өнгөрсөн сонгуулийг бүрэн төгс сонгууль гэж үзэхгүй байна. Тийм ч учраас УИХ-аас Сонгуулийн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоол гаргаж, манай намаас олонхи болж сууж байгаа Их Хурлын гишүүд үүнийг хүлээн зөвшөөрч шийдвэр гаргасан байхаа. Цаашид сонгуулийн. тогтолцоог боловсронгуй болгоход их зүйлийг хийнэ гэдэгт итгэж байна.