Д.Ганбат
/Улс төр судлаач, УТБА-ийн эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №2, 1994
Түлхүүр үг: Үндсэн хууль, Улс төрийн ситем, Тогтолцоо, Оролт, Хувиралт, Гаралт
Монгол орны хувьд үлэмж чухалд тооцогдох сүүлийн жилүүдэд болсон томоохон үйл явцын дотор Монгол Улсын Үндсэн хууль онцгой байр суурь эзэлнэ.
Үндсэн хууль нь монголын нийгмийн бүхий л харилцааг үндсээр нь өөрчлөхөд чиглэсэн боловч тэр бүгд хүссэнээр биелэлээ олж чадахгүй л байна. Эдгээр дотроос нийгмийн амьдралын утга агуулга, хөгжлийн зорилгыг илтгэх нийгмийн улс төрийн системийн өөрчлөлтийн асуудал нэг хэсэгтээ олн анхаарлыг татаж байсан боловч сүүлийн нэг хоёр жилд энэ хандлага саарах болов. Магадгүй нэг хэсэг нь уг өөрчлөлт биелэлээ олсон, болчихсон гэж үзэж бай болох юм. Гэтэл, ялангуяа хатуу хяналт бүхий дэглэмээс хүний эрх, эрх чөлөөг тунхагласан ардчилсан нийгэм рүү орох үед улс төрийн системийн өөрчлөлтийн асуудал энэхүү үйл явцын баталгаа болох утгаараа маш чухалд тооцогдож, анхаарлын төвд байнга байх учиртай билээ. Монголын нийгмийн улс төрийн системийн өөрчлөлт “болсон юм уу, болоогүй юм уу”?, ер нь улс төрийн шинэ системийн үйлчлэл юунд чиглэгдэх ёстой вэ зэрэг асуудалд хариулахын өмнө уг үзэгдлийг таньж мэдэх арга зүйн асуудал гол болж ирнэ. Эдгээр нь зөвхөн эрдэмтэн мэргэдийн онолын мэтгэлцээ эсвэл улс төрийн зүтгэлтнүүдийн хүрээнд ярьдаг яриа мэт хүмүүст ихэнх тохиолдолд ойлгогддог. Гэтэл Үндсэн хуульд тусгалаа олсон нийгмийн амьдралыг зохицуулах улс төрийн систем нь ард түмнээс, тодорхой хэлбэл иргэнээсээ эх үүсвэртэй билээ. Ардчиллын тулгуур зарчим нь энэ болдог байна. Эндээс үзэхэд, иргэн нь хэдий чинээ өөрийн энэ байр сууриа ойлгоно төдий чинээ улс төрийн систем нь нийгэмд үр ашигтай үйлчлэх болно. Иргэн нь энэ байдлаа ойлгохгүй, эсвэл ойлгох нийгмийн нөхцөл бололцоо
хязгаарлагдмал байвал улс төрийн систем эрэмдэг байдалтай л байна. Иргэнээ, түүний идэвхтэй байр суурийг гол болгох нь ардчилсан нийгийн зорилго юм. Энэ зарчмыг баримталж Үндсэн хууль хийгдсэн гэдгийг хэн боловч үгүйсгэхгүй биз ээ.
Өмнөх үед баримталж ирсэн коммунист үзэл номлолын дагуу улс төрийн хуучин систем нь огт өөр тогтолцоотой байж, түүний бүрдлүүдийн эзлэх байр суурь, чиг үүрэг болон улс төрийн системийн зорилго нь бүхэлдээ ноёрхогч намын бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байсан. Энэ утгаараа, улс төрийн систем нь нийгмийн зөвхөн нэг бүлгийн зүгээс нийт ард түмнийг өөрийн үзэл номлолоор удирдан жолоодох (ихэнхи тохиолдолд энэ нь мөн чанартаа тулган хүлээлгэх аргаар явагдсан) хэрэгсэл болж байсан нь, тухайлбал 1960 оны Үндсэн хууль, МАХН-ын программ, дүрмийн утга агуулгаас тодорхой юм. Улс төрийн системийн үйлчлэл нэгэн бүлэг, эсвэл нэг хүний хүсэл мөрөөдлийг хэрэгжүүлэхэд чиглэгдэхдээ нийгмийн бусад бүлгийн эрх ашиг, сонирхлыг илрүүлэн гаргахыг наад зах нь “хүсдэггүй” ба уг эрх ашгийн илрэл хүчтэй болвоос түүнийг шууд нухчин дарах бодлого явуулдгаараа онцлогтой. Улс төрийн системийн бусад бүрдлүүд хууль ёсны этгээдийн статустай боловч мөн чанартаа хэлбэр төдий оршин байж гол нь ноёрхогч бүлгийн бодлогын хэрэгжүүлэх л чиг үүрэгтэй байдаг байна
Өмнөх үед баримталж ирсэн зарчмаас эдүгээ бидний зорьж буй улс төрийн системийн тогтолцооны ялгааг дараах бүдүүвчээр ерөнхийд нь харьцуулж үзье.
Дашрамд өгүүлэхэд, социализмын үед эрх барьж байсан коммунист намын удирдагчид нарын буруу үйл ажиллагаанас нийгэм гажиж эцэстээ завхралд орсон юм гэсэн ойлголт нэлээд дэлгэрсэн байдаг. Гэтэл тэдгээрийн зүгээс хэрэгжүүлж ирсэн үзэл номлол эцсийн эцэст марксист номлолоос л эхтэй.
К.Маркс, В.Лениний нномлол ёсоор нийгмийн коммунизм хүртэлх хугацаанд пролетари ангийн манлай болсон коммунист нам удирдан жолоодох ёстой хийгээд энэхүү үйл явцад төр нь зөвхөн хэрэгсэл болон ашиглагдана. Амьдрал дээр эл системийн субьект нь коммунит нам, обьект нь ард түмэн болж ирсэн түүхтэй. Тэгвэл өнөөдөр улс төрийн системийн бүрдэл дотроос ард түмэн нь анхдагч субьект болж төр нь нэг ёсны “обьект” болох учиртай. Нийгмийн зохион байгуулалтыг хангах, тогтвортой хөгжлийн баталгаа болох төр бол бурхан тэнгэрээс заяагаагүй, хэн нэгнээс “бэлэг” мэт олгогдоогүй, харин иргэдээсээ л бүрэлдэн бий болж асуудлыг тодоруулах үүднээс улс төрийн сисмемийг (systems) болон бүтэц-чиг үүргийн (structural-founctional) талаас нь авч үзье. Системийн хандлага нь аливаа үзэгдэл бие даасан байх авч ингэснээрээ иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах цорын ганц үүрэгтэй байдаг.
Монголын нийгмийн улс төрийн систем системийнхээ хувьд энэхүү суурь зарчмын дагуу өөрчлөгдсөн үү, үгүй юу? Гэдэг асуудалд өнөөдөр хүмүүс олон янзаар хариулах байх.
Өөр бусадтай харилцан хамааралтай хийгэд өөрийн онцлог орчин бүхий нэгэн бүхэллэгийг үүсгэн хөдөлгөөнт шинжтэй байна гэдгийг илтгэнэ. Системийн аргаар олон түмний улс төрийн үйл байдлын[1] логик утгыг гаргадаг байна. Систем нь тодорхой зорилготой байж, түүнд хүрэхэд түүний бүрдэл хэсгийн харилцан хамаарал үйлчлэх ёстой. Аливаа систем “оролт”, “хувиралт”, “гаралт”, “эргэх холбо” гэсэн хэсгээс бүрддэг ба улс төрийн системийн хувьд “оролт” нь олон түүмний шаардлага, дэмжлэг “гаралт” нь шийдвэр, үйлдэл юм.
Энэхүү схемийн үзэл санааг америкийн судлаач Девид Истон(David Easton) дэвшүүлсэн юм.
Тэрээр улс төрийн системийг нийгмийн маериаллаг болон оюуны үнэт зүйлсийг эрх мэдэлтэйгээр хуваарилдаг харилцан үйлдэл хэмээн тодорхойлжээ. Ингэснээр уг систем нийгмийн гишүүдийн хооронд үүсч болох сөргөлдөөнийг урьдчилан сэргийлдэг байна.
Оролтод хамаарах шаардлага дэмжлэг нь засаглалын субьектын зүгээс явуулж буй үнэт зүйлсийн хуваарилалтын үндэслэлтэй холбоотой санал бодлын илэрхийллийн хэлбэр юм. Тухайлбал, уг хуваарилалт зөв явагдаж буй бол дэмлэг нь голлож, буруу явагдвал шаардлага нь голлоно.
Ингэхдээ, нийгэм социал бүлгийн олонлогоос бүрддэг тул шаардлага, дэмжлэг ямагт хосолсон байдлаар илэрдэг нь түгээмэл. Улс төрийн систем системийнхээ хувьд шаардлага дэмжлэгийг (оролтыг) шийдвэр, үйлдэл (гаралт) болггож хувиргана. Орж буй хүчин зүйлийг гаралт болгож хувиргахдаа улс төрийн систем нь зорилгодоо хүрэх үүдэс нийгмийн нөөцийг дайчилж, нийгмийн гишүүдийн хүч чармайлтыг зохицуулалтаар хангана.
Гаралт нь энэхүү харилцан үйлдэл бүхий үйл явцын эцсийн цэг биш. Гаралт нь тасралтгүй үргэлжлэх орчлын нэгэн үе шат л болно. орчлон энэ үйлдлийг “эргэх холбоо” гэж нэрлэдэг. Энэхүү ойлголтоор нийгэм дэх мэдээллийн эргэлт, түүний давуу талыг ашиглах аргыг элэрхийлдэг ба “эргэх холбоо” нь нийгмийн хурцадмал, тогтворгүй байдлыг арилгах гол механизмын үүргийг гүйцэдгэдгээрээ онцлогтой.
Оролт, хувиралт, гаралт, эргэх холбоо гэсэн системийн үйлчлэлийн хэсгүүд бүгд хоорондоо харилцан дэс дараа бүхий холбогдсоноор улс төрийн систем тогтворто үйлчлэх бололцоотой байна.
Оролтын сувгаар орж ирж буй “цочролыг”[2] мэдрэх мэдрэмж юуны түрүүнд төрөөс шаардагддаг.
Нийгмийн гишүүдийн хүсэл эрмэлзлыг үл тоож, зөвхөн өөрсдийн хэрэгцээ үзэл санааг голловоос төрийн шийдвэр эргээд дэмжлэг хүлээхэээ больж нийгмийн тогтворгүй байдал үүсэх аюултай.
Энэхүү үзэгдэл социалист орнуудад удаа дараа ажиглагдаж хурц хэлбэрт хүрч байсныг үүнтэй л шууд холбож ойлгодог.
Системийн хандлагатай бүтэц-чиг үүргийн шинжилгээний арга шууд холбогддог нь тохиолдлын бус юм.
Аливаа систем өөрийн бүрдэл хэсгүүдээс тогтдог ба эдгээр нь нэгэн харилцаа үүсгэж бүтцэд орно.
Бүрдэл хэсгүүд зохих байр сууриндаа системин тогтвортой үйлчлийг хангах үүднээс өөрийн онцлог бүхий чиг үүрэгтэй байна.
Зураг-1 үзүүлсэн тогтолцоог харьцуулахад системийн хаана байршилж байгаагаас хамааран тухайн бүрдэл элментийн чиг үүрэг нь
өөрчлөгдөх жамтай. Тухайлбал, тоталитар нйигэмд төр нь зөвхөн хэрэгсэл (аппарат, машин) болж хувирдаг бол ардчилсан нийгэмд төр нь хэн нэгний бодлогыг бусдад тулган хүлээлгэх хэрэгслийн байдалтай байдаггүй ба улс төрийн харилцаанд түүний обьект субьектын шинж хосолсон утгаар илэрдэг байна. Үүнтэй адил ард түмнийг аливаа нэгэн үзэл номлолоор “хүмүүжүүлж” залж болдог ард түмэн өөрөө сонголт хийж төр улсаа жолоодоход оролцож бас болдог байна. Улс төрийн систем, түүний бүрдэл хэсгийн эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийг, бүтэц-чиг үүргийн талаас нь дараах зураг дээр үзье.
Монгол улсын хувьд өмнө баримталж байсан нь “хуучирсан” тул хэрэггү й болж оронд нь улс төрийн системийн энэхүү зарчмыг турших журмаар гаргаж ирээгүй билээ. Учир нь, аливаа нийгэм бол хүний нийгэм. Энэ утгаараа нийгмийн харилца а бол социал бүлгийн харилцаа юм гэдгийг суурь болговол засаглалын харилцаа мөн л эндээс эхтэй гэж үзэхээс өөр аргагүй. Ингэснээр улс төрийн системийн анализыг ард түмэн хэмээх субьектээс эхэлж улс төр бол ард түмэн, түүний дотор социал бүлгийн хүсэл зоригийг илэрхийлж засаглалийн харилцааг бүрдүүлдэг үйл явц гэж үзэх нь уг асуудлыг судлах гол арга зүй болох билээ.
Зураг 3-т үзүүлсэн бүдүүвч мэдээж хэрэг улс төрийн системийн дотоодо харилцаа хамаарлыг бүрэн харуулж чадахгүй.
Улс төрийн систем Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаар үндсээрээ өөрчлөгдлөө гэж лүгнэх хандлага, ялангуяа, улс төрчдийн дунд бий. Мэдээж хэрэг, огт өөрчлөгдсөнгүй гэж хэлэх нь зүйд нийцэхгүй. Улс төрийн системийг зөвхөн бүрдэл элментийн (ард түмэн, олон нийтийн болон улс төрийн байгууллага, төрийн) нийлбэр талаас нь яривал тогтолцооны[3] хувьд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, системийн механизмд ард түмэн төр гэсэн гол субьектийн харилцаа ардчилсан (энэ утгаараа хүн төрөлхтний хөгжлийн жишигт нийсэн) зарчимд үндэслэж ард түмэн нь анхдагч субьектийн байр сууриа ерөнхий утгаараа олсон.
Гэвч улс төрийн систем нь энэхүү тогтолцооны зэрэгцээ мэдээлэл харилцааны болон хэм хэмээ зохицуулалтын дэд системээс бүрддэг.
Эдгээр дэд системийн хувьд манайд өөрчлөлт орсон гэхээсээ өөрчлөлт ороогүй гэж дүгнэж үзэх нь үнэнд лүү нийцэх юм. Эл гурван дэд ситем харилцан үйлилж, үйлчлэх чадвартай байж л улс төрийн системийн хөдөлгөөнт (динамик) шинж нь бүхэлдээ зорилгоо биелүүлэх бололцоо бүрэлдэх билээ. Энэ утгаараа Монголы нийгмийн улс төрийн шинэ систем үйлчлэлийн хувьд бүхэлдээ цэгцэрсэн гэж дүгнэлт хийх нь бодит байдалд яавч нийцэхгүй юм.
Мэдээлэл-харилцааны дэд сиситем нь улс төрийн системийн бүрдэл хооронд холбоо тогтоох, төр болон улс төрийн институтэд мэдээлэл дамжуулах “сувгийн” үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү дэд системийн ач холбогдол асар их. Учир нь улс төрийн системийн үйлчлэл хүмүүсийн авч буй мэдээллийн түвшин, хүрээнээс ихэд шалтгаалдаг. Хүмүүс тодорхой мэдээлэл, мэдлэгтэй байж л улс төрин аливаа үйлдлийг үнэлэх оломжтой байдаг нь зарчмий том асуудал юм. Үүнттй холбоотой олон нийтийн мэдээллийн хэрэгслийн асуудал гарч ирнэ. Мэдээллийн хэрэгсэл эрх чөлөөтэй байна гэдэг нь зөвхөн тунхаглаж бахарадаг зүйл гэхээсээ илүү хувь хүнд сонголт хийх эрхийг өөрт нь олго байгаагийн гол баталгаа болдог байна. Нөгөө талаас, мэдээллээр хүнийг залж болдог ба үүнийг гол гэж үзвэл хүнд үзэл бодол тулгах маш том механизм үйлчилж хүнээс хариууцлагыг нь салган, түнийг идэвхгүй байр сууринд аваачдаг ажээ. Энэ байдал тоталитар ямар ч нийгэмд үүсдэг ба үүнийг тогтоон барих нь ноёрхогч бүлгийн оршин байх урьдчилсан нөхцөл болдог байна.
Монгол Улсын Үндсэн хуульд батлагаажуулснаар иргэн хүн мэдээлэл хайх, хүлээн авах нь түүний үндсэн эрхийн нэг юм.[4] Харин төрийн зүээс иргэнийг мэдээллээр хэрхэн хангах вэ,, үүнд ямар зарчимд тулгуурлах вэ гэсэн асуудал одоо хир шийдэгдээгүй л байна. Энэ бүгдээс үзэхэд, улс төрийн системийн зорилгодоо хүрэх үйлчлэлийн нэг том хүчин зүйл болох мэдээлэл- харилцааны дэд систем эрэмдэг байдалтай хэвээр байна.
Хэм хэмжээ-зохицуулалтын дэд систем улс төрийн амьдрал дахь хүмүүсийн үйл байдал болон бусад субьектийн чиг үүргийг тодорхойлох хэм хэмжээнээс бүрдэнэ. Тухайлбал, шаардлага дэвшүүлэх, эл шаардлагыг шийдвэр болгох, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл явцад оролцох үйл байдлыг энд дурьдаж болно. систем нь ямар зорилготой вэ гэдгээс хамааран түүний бүрдлийн эдлэх эрх, гүйцэтгэх үүрэг нь хувирдаг. Тухайлбал, 1960 оны Үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улс-ын иргэд олон нийтийн байгууллагад тодорхой утгаараа эвлэлдэн нэгдэх эрхтэй байсан боловч МАХН бол “…олон түмний бүх байгууллагын манлайлагч бөгөөд жолоодогч….”[5] гэсэн заалт байсан тул олон нийтийн байгууллагын эрх, үүрэг ардчилсан нийгмийнхээс огт өөр байсан нь тодорхой. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу олон нийтийн байгууллага нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн илэрхийлэл мөн бөгөөд төрийн эсвэл улс төрийн байгууллагаас хараат бус байх үзэл санаа тусгалаа олжээ. Харамсалтай нь эвлэлдэн нэгдэх хэрхийн тухай хууль одоо хэр батлагдаж гараагүй байгаа нь энэ талын зохицуулалт урсгалаар явгдаж олон нийтийн байгууллагын статуёын асуудал бүдэг хэвээрээ байгааг анхаарахгүй байж болохгүй юм. Энэчлэн улс төрийн байгууллага болох намын статус, түүний үйл ажиллагаа бас л уялдсан хэм хэмжээний зохицуулалтгүй хэвээр байна. Гэтэл улс төрийн системд энэ хоёр чиглэлийн институтын эзлэх байр суурь, чиг үүрэг нь маш өргөн хүрээтэй байдаг.
Тоймлож хэлэхэд эдгээр нь иргэн төр хоёрыг холбож өгдөг нэг ёсны “суваг” билээ.
Энэ бүгдээс үзэхэд, хэдийгээр монголын нийгмийн улс төрийн системийн зорилго, уг системийн бүрдлүүдийн эзлэх байр суурь нь үзэл санааны хувьд Үндсэн хуульд тусгалаа олсон боловч “организм” болтлоо уг систем өөрчлгдөж чадаагүй л байна. Энэ бадлыг ойлгож, эхэлсэн өөрчлөлтийг эрчимтэй үргэлжлүүлэхгүй аваас иргэд нь улс төрийн үйл явцаас улам хөндийрч хэн дуртай нь түүнийг өөрийн дураар залж, өөрсдийгөө “жолоодогч” хэмэн ойлгох сэтгэлгээ лавширч хүмүүсч энэ байдлыг хүлээн зөвшөөрөх магадлал манай улсын хувьд өндөр юм. төр ёсны уламжлалын 2000 гаруй жилийн түүхэндээ ямагт дээрээ хаантай, эсвэл сүүлийн далаад жилд нэг намтай явж ирснээр “дээдсээ” шүтэж, түүний зарлиг лүндэн ,тогтоол шийдвэрийг эцсийн үнэн мэт ойлгож ирсэн уламжлал нийгмийн сэтгэлгээнд маш гүн суусныг бид анзаарахгүй байхын аргагүй юм. Энэхүү сэтгэлгээг өөрчлөхгүйгээр, улс төрийн системийн үйллэлийг үүнд чиглүүлэхгүйгээр сүүлийн хэдэн жилд олсон ардчиллын үр хөврөлөө нэг мэдэхнээ алдчихсан, ард түмэн нь “харанхуй”, сонголт хийх бодит бололцоогүй хэвээр л байх болно.
Эцэст нь ард түмэн гэдгийн цаана гудамжинд алхаж яваа эсвэл хөдөө мал маллаж байгаа жирийн хүмүүсээс эхлэн төрийн дээд суудалд буй байгаа бүх хүмүүсийг ойлгож байгаагаа дашрамд өгүүлье.
Хянасан: Б. АРИУНБАЯР
[1] Улс төрийн үйл байдлыг үйл хөдлөл ч гэж зарим судлаачид томъёолж хэрэглэдэг. (англиар Political behavior)
[2] Нийгмийн бүллгүүдийн зүгэээс дэвшүүлж буй шаардлага, хүсэл зориг эрмэлзэл гэх мэтийг уг үгээр томъёолж хэрэглэв.
[3] Зарим судлаачид “улс төрийн систем” хэмээх ухагдахууныг “улс төрийн тогтолцоо” гэж ойлгож хэрэглэдэг нь арга зүйн хувьд алдаатай юм. тогтолцоо бол системийн зөвхөн нэг талыг л илэрхийлдэг билээ. Тухайлбал, Монгол Улсын ШУБ-ын Яамнаас Ерөнхий Боловсролын Сургууль төгсөгчид, их дээд сургууль, коллежид элсэгчдэд зориулж гаргасан “Нийгмийн тухай мэдлэг” (Улаанбаатар, 1994, Редактор профессор С.Төмөр-Очир) гарын авлагаас энэхүү алдааг ажиглаж болно.
[4] Монгол Улсын Үндсэн хууль, Улаанбаатар, 1992, х.10
[5] БНМАУ-ын хуулиуд. –Улаанбаатар, 1980,1, х.19