Г.Чулуунбаатар
/Философич, Дэд доктор, УИХ-ын дэрэгдэх судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №2, 1994
Түлхүүр үг: “Аргачилсан зарчим”, Хууль, Ардчилал, Эрх чөлөө, Хариуцлага, Эрх мэдлийг тэнцвэржүүлэх, Улс төрийн тогтолцоо, Нам, Сонгууль
Тодорхой утгаар ХХI зуун ардчиллын зуун болно. Бид өнөөдөр ардчиллын зах цухаас мэдэрч түүнд суралцаж эхэлж байна. Гэтэл энэ талаархи бидний ойлголт нэг л бүдэг бүрхэг, маш ерөнхий, заримдаа бүр гажуудсан бараг л уриа лоозонгийн шинжтэй байх шиг санагдана. Нэг хэсэг маань ардчилал гэхээр юу санаснаа, ямар ч аргаар хамаагүй хийж хэрэгжүүлж болох, дур зоргоороо авирлах зохион байгуулат, дэглэм, хяналтгүй орчин мэтээр төсөөлнө. Энэ бол ардчиллыг анархизмаас сольж буй төөрөгдөл. Бас нэг хэсэг нь хаалгаар нь яваад л орчихвол бүх юм бүтэж бүрэлдэх “хүслийн диваажин” гэж ойлгоно. Энэ бол ардчиллын тухай утопи /үл гүйцэлдэх/ үзэл. Бүх юмыг улс төржүүлээд байвал ардчилал болох нь тэр гэх явцуу ойлголт ч их газар авчээ. Бас ардчиллыг үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдсөн “туйлын” эрх чөлөө гэж андуурах явдал ч байна. Энэ бүхэн бол олон түмний санаа бодлын толинд ил харагдаж буй зураглал.
Тэгвэл жинхэнэ ардчилал гэж юу вэ? Энэ талаар манай судлаачид, ялангуяа улс төрчид олон янзын сонирхолтой санаа дэвшүүлэн хэлэлцэж байна. Уншигч таны харьцуулан бясалгахад тань саад болохгүйн үүднээс ямарч тайлбаргүйгээр цөөн жишээ авъя. “Ардчилал бол аливаа олонлогийн шүтэлцээ ба үзэл бодлоо чөлөөтэй сонгох хоёрын нэгдэл юм” /Ил товчоо. 1993.N 24/ гэсэн нэг санаа байна. Энд “аливаа олонлогийн шүтэлцээ” гэдэг нь тодорхой бус боловч “үзэл бодлоо чөлөөтэй сонгох” гэсэн гол зүйлийг онцолжээ. Миний бодоход энэ бол дангаараа буюу “аливаа олонлогийн шүтэлцээ”-тэй нэгдээд ардчиллын агуулгыг бүрэн тодорхойлж чадахгүй.
Гагцхүү ардчиллын гол зарчмуудын нэг л юм.
“…Ардчилал бол байр суурийн хувьд үзэл, ажил үйлсийн хувьд бол зарчим юм” /”Эрх чөлөө” 1993, N 8-9/ гэсэн нэг санаа байна. Энэ бол байр сууриа тодорхой илэрхийлээд ажил үйлдээ бас тодорхой зарчим баримталбал ардчилал болно гэсэн үг. Тэгвэл ямар ч асуудал дээр өдий төдий байр суурь /үзэл/, мөн төдийчинээ зарчим гарч ирнэ. Тэдгээрийг яаж уялдуулан зохицуулах вэ гэдэг асуудал гарна. Дээрх санаанд үүний хариулт тодорхойгүй байна.
“Ардчилал гэдэг бол бүгд байх, бүгд амьд үлдэх, бүгд амьдрах эрхтэйгээр байх, гэхдээ ардчилсан хөгжлийн чиг рүү бүгд аль болох дээд хурдаараа өөрчлөгдөж байхын төлөв байдал юм” гэсэн бас нэгэн тодорхойлолт байна.”Эрх чөлөө”1993. N 2-3/ Энэ нь байгаль эхээс хүмүүнд заяасан анхдагч тэгш байдлын үзэл санааг онцолсноороо чухал юм.
“Ардчилал гэдэг бол нийгмээс өөрөөс нь өндөр ухамсар шаарддаг нийгмийн харилцааны арга…” гэсэн /Ил товчоо”1993, N4/ баримтлал байна. Энд ардчиллыг нийгмийн харилцааны арга болох талаас нь онцолсон нь олзуурхууштай зүйл.
“Ардчилал гэдэг бол төр засгийн суудалд суух ёстой эздийг нь суулгах тэр механизм юм” /”Ил товчоон” 1993.N 12/ Энд бас л аргын талыг онцолжээ. Энэ мэтчилэн бичээд байвал нэлээд том жагсаалт болно. Уншигч таны үнэт цагийг хэмнэх үүднээс үүгээр хязгаарлаж өөрийн бодлоо өгүүлье.
Байгалиас хүмүүн бүрд адил тэгшээр заяасан сэтгэж үйлдэх чадвар, хэл яриагаар өөр хоорондоо нэвтрэлцэх чанар бол ардчиллын хамгийн анхдагч нөхцөл мөн юм. Хэл, сэтгэхүй, үйл хөдлөл нь хөгжлийн тодорхой шатанд, тодруулбал, эртний хүй нэгдэл, овог, аймгийн үеэс зохицуулалтын ямар нэг арга, зарчмыг бий болгож ирэв. Янз бүрийн газар орон дахь ийм зохицуулалтын нийт хүн төрөлхтөнд хамаарах арга зарчмын нийлбэр цогцосыг ардчилал хэмээн нэрлэж болно. Харин ардчилал хаана, хөгжлийн ямар шатанд, ямар хэлбэр, агуулгатай болж байсныг гаргах гэвэл уртын урт түүх хөврөх болно. Гагцхүү ардчилал бол сэтгэхүй, үйл хөдлөлийн зохицуулалтын ардчилсан зарчим мөн гэсэн энэхүү түгээмэл утга л буурал түүхийн гүнээс тодорсоор эдүгээ бидний үед ирсэн гэдэг гол санааг энд онцлууштай.
Энэ бидний ярьж буй “аргачилсан зарчим” хэмээх нь эзэн биегүй хийсвэр ухагдахуун. Энэ нь биет субъект, тухайлбал тодорхой хувь хүн, ард түмний амьд үйл ажиллагаанд биежин бодит зүйл болдог. Тэгэхдээ хүний үйл ажиллагааны хамгийн энгийн хэлбэрээс эхлээд төрийн засаглал хүртэл хамгийн өргөн хүрээг хамарна. Тиймээс ч бид ардчиллыг хөгжүүлсэн “барууны”, “баруудын”, америкийн, японы, энэтхэгийн гэх мэт хувилбар, загваруудын тухай хэлэлцдэг. Энэ бол ардчиллыг хэн нэгэн “өмчилдөг” гэсэн санаа биш. Түүнийг өмчилж болдоггүй. Харин өөрийн болгон хэрэглэж, өөрийн гэсэн арга ухаанаар хэрэгжүүлж болдог. Эндээс ардчиллын Монгол хувилбар, үндэсний загвар гэж байж таарах нь ээ гэсэн санаа аргагүй төрнө.
Ардчиллыг хөгжүүлэх хувилбар буюу үндэсний загварыг “аргачилсан зарчим” гэсэн ерөнхий бөгөөд хийсвэр утганаас нь шууд гаргах гэвэл их төвөгтэй.
Харин хүн төрөлхтний тэргүүний хэсгийн туулж өнгөрүүлсэн түүхэн замнал, бий болгосон бодит байдлыг ерөнхийлөн хийсвэрлэх замаар улс орон бүрд өвөрмөц хувилбараар хэрэгжих ардчиллын ерөнхий бөгөөд суурь загварыг ялган томъёолж болно. Судлаачдын үзэж байгаагаар эдүгээ хүн төрөлхтөн ийм маягийн хоёр загварыг бий болгожээ. Энэ нь олонхийн буюу вэстминстерийн, зөвшилцлийн буюу консенсусын загварууд юм.
Олонхийн загварын гол агуулга нь парламентад олонхийн суудал авсан улс төрийн намын засаглалыг хангах явдал юм. Энэ нь чухамдаа иргэдийн олонхи нь төрийн засаглалыг хэрэгжүүлж байна гэсэн үг. Ийм загварын сонгодог жишээ нь Англи, Шинэ Зеланд зэрэг орон болно. Энэ загварыг ардчиллын төгс сонгодог агуулгатай жишиж үзвэл харьцангуй хязгаарлагдмал шинж ажиглагддаг. Харин тухайн улс орныхоо өвөрмөц онцлогийг бодитой тусгасан оновчтой хувилбараар хэвшин тогтож чадвал үндэсний дотоод эв нэгдлийг бэхжүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг хангах, төрийн нэгдсэн бодлого явуулж улс орны нэгдмэл эрх ашгийн төлөө нийт үндэстний боломж чадавхийг дайчлах чадвар илүү байдаг. Энэ загварын үед улс төрийн хоёр үндсэн бүлэглэл засгийн эрхийг зэлжлэн барьж байдаг бөгөөд тэдгээрийн үзэл баримтлалд үндэсний нэгдмэл эрх ашгийн хүрээний зарчмын асуудлууд нийтлэг тусгагдсан байх явдал зарчмын ач холбогдолтой байдаг.
Зөвшлийн загварын гол агуулга нь төрийн засаглалыг зөвхөн олонхи биш, түүнийг оролцуулаад аль болох олон хүн хэрэгжүүлэх өстой гэж үзэх явдал мөн.Тиймээс олонхи дангаараа засаглах боломжийг аль болох хязгаарлах, цөөнхөд зарим талын эрх хэмжээ олгоход анхаардаг энэ загварын онцлог юм. Энэ загварын сонгодог жишээ бол Щвөйцар, Бөльги зэрэг улсууд юм. Зөвшлийн загвар нь ардчиллын төгс сонгодог утганд илүү нийцтэй боловч шаардлагатай нөхцөл боломж нь бүрдээгүй үөд хэрэглэвэл нийгмийг улс төрийн талаар олон хувааж тогтворгүй байдал үүсгэх, төрийн шийдвэрийг гаргахад нарийн төвөгтэй мөханизм шаардах, үндэсний чадавхийг нэгтгэн дайчлах боломжийг сулруулдаг зэрэг байдал ажиглагдана.
Ерөнхий агуулгын хувьд олонхийн загвар нь хүн амын үндэстний бүрэлдэхүүн нь нэг төрлийн, соёл иргэншил, шашин шүтлэг, нийгмийн бусад ноцтой ялгаа багатай улс оронд, харин зөвшлийн загварын тухайд бол хүн ам нь олон үндэстнээс бүрдсэн, соёл иргэншил, шашин шүтлэг, нийгмийн бусад ялгаа ихтэй улс оронд илүү зохимжтой байх талтай боловч тэдгээрийн аль нь ч үндэсний өвөрмөц онцлогийг бүрэн илэрхийлж чадахгүй. Өнөөгийн Монгол улс ардчиллын хөгжлийн биө даасан загварыг гүйцэд олоогүй байгаа болохоор дээрх хоёр загварын аль нэгтэй шууд холбон үзэх боломжгүй юм. Ийм нөхцөлд ардчиллын түгээмэл агуулгыг хэрэгжилтийн тодорхой утгуудадад буулгаж хандах учиртай. Тодорхой утгууд нь юу байж таарах вэ? Нэгд, эрх, үүрэг, хариуцлагын нэгдэл, Хоёрт, сахилга, дэг журам, зохион байгуулалтын хэлбэр, гуравт, бичигдэж батлагдаагүй боловч гүнзгий хэвшсэн “хууль” ба бичигдэж батлагдсан төрийн хуулийн агуулгын зохицол, дөрөвт, ард түмний улс төрийн уламжлал ухамсар, соёлын онцлог байдал, тавд, төрийн засаглалын бүтэц, хэлбэр ба улс төрийн нам, байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа зохицол зэрэг нь ардчиллыг хөгжүулэх хувилбар, үндэсний загварын араг яс, үндсэн дур төрхийг харуулах гол үзүүлэлтүүд болно.
Эрх, үүрэг, хариуцлагын нэгдэл. Ийм нэгдэл тухайлбал улс орны хувьд дотоод, гадаад хоёр орчинд хэрэгжинэ. Дотоодод бол хувь-хүн, нийгмийн тодорхой бүлэг хэсэг, нийт ард түмний эрх ашгийг илэрхийлсэн төр засаг гэсэн гурван субьөктийн хоорондын харилцаанд үйлчлэх болно. Гадаадад бол тухайн улс орон, дэлхийн бусад улс-орнууд, бүс нутгийн болон олон улсын байгууллагууд гэсэн гурван бүлэг субьөктийн хоорондын харилцааны зохицуулалтад үйлчилнэ.
Монгол Улс өнөөдөр эрх, үүрэг, хариуцлагын нэгдэлтэй байх зарчмын хүрээнд бас л тодорхой шилжилт хийж байна. Нийгмийн тоталитари тогтолцооны үөд эдгээр нь хоосон лоозон, хэлбэрийн төдий зүйл байв. Эрх эдлэх нь ардчиллын зарчмаар адил тэгш биш, харин албан тушаалын зэрэг дэвээр шатлан өндөржих хамааралтай Үүрэг хариуцлагын тухайд бол үүний эсрэгээр шатлан багасах хамаарал үйлчилж байлаа. Тэгвэл өнөөдөр эрх, үүрэг, хариуцлагын нэгдлийг нэгэн субъөктэд төвлөрүүлэн хангах түүнийг ардчиллын механизмаар зохицуулах зорилгын төлөө шилжилт хийж байна. Харамсалтай нь эдүгээ завсрын шинжтэй заримдаг байдал бий болжээ Өнөөдвр монголын нийгмийн харилцааны бараг бүх субьөкт эрхээ маш сайн мэдэж, эдэлж байгаа атлаа үүргээ бараг мартах байдалд хүрээд байна. Хариуцлагын тухайд бол хавтгайрсан эзэнгүйдэл үүсэв. Үүнд нөлөөлсөн нэг биш учир шалтгаан байгаа нь тодорхой. Юуны өмнө төр ёс, хууль цаазаа эрхэмлэн дээдлэх монголчуудын сэтгэхүйн онцлогийг хуулиа боловсруулахад бодитой тооцон тусгаж чадаагүйтэй холбоотой. Үүнээс гадна зарим нэг бодит шалтгаан байсныг ч бас үгүйсгэж болохгүй. Тухайлбал, эрх үүрэг, хариуцлага нэгэн субъөктэд нэгдэн төвлөрөх эдийн засгийн гол нөхцөл болсон хувийн өмч, өмчийн бусад хэлбэрүүд манайд шинээр бий болж эхэлсэн нь хэсэг хугацаанд дээрх нэгдэл алдагдах шалтгаан болжээ. Тэрчлэн уламжлалаасаа тасарч тоталитари дэглэмийн хэв ёсонд олон жилээр дассан манай ард түмний хувьд ардчиллын орчин үеийн хэлбэрүүдийг шууд хүлээж авах суурь бэлтгэл дутсан тал ч бий. Төрт ёс, хууль цаазаа эрхэмлэн дээдлэх удмын монгол сэтгэлгээ өнөөгийн хүмүүст хэрхэн уламжлагдаж, түүний оюуны өртөнцөд ямар байр эзэлж буйг нарийвчлан судалж тогтоох нь чухал. Энэ нь төрийн хууль, эрхийн бодлогын амьдралын бодит суурь болж өгнө. Үүнийг урьдын адил үл анзаарвал ардчиллын нэрээр түүнийг завхруулах явдал үргэлжлэх болно.
Эрх эдэлж, үүрэг хүлээх хууль зүйн субъөктүүдийг хөгжүүлэхгүйгээр эрх үүргийн нэгдэл хангагдахгүй. Ийм субъөкт бол юуны өмнө иргэд, албан байгууллага, төр, засгийн байгууллагууд мөн. Эдгээрийн хоорондын харилцаанд л эрх, үүрэг, хариуцлагын зохицуулалт үйлчлэнэ. Тэгвэл субъөктийг хөгжүүлэх гэдэг нь давын өмнө эрх зүйн харилцааны мөн чанарыг ойлгон ухамсарлаж үйл ажилпагаандаа мөрддөг дадал зуршилд сургана гэсэн үг. Сахилга дэг журам, зохион байгуулалтгуйгээр ардчилал гэж байхгүй. Гэтэл манайд ийм чиглэлээр зохицуулалт хийх явдлыг ардчилалд харшилсан дарангуйлал, диктатурыг сэргээх гэсэн оролдого мэтээр төсөөлөх үзэгдэл дэлгэрснээс өнөөдөр нийгэмд маань эмх замбараагүй байдлын ноёрхол тогтчихоод байна.Ард
иргэд диктатураас биш, харин анархизмаас айх боллоо. Ийм байдлыг арилгахад хэдэн арван тогтоол, захирамж гаргаад ч зөвлөмж гаргадаг Зөвлөлийг Ерөнхийлөгчийнхөө дэргэд байгуулаад ч нэмэр болохгүй байна. Тэгвэл яах өстой вэ?
Юуны өмнө, улс төрийн болон аж ахуй, нийгмийн удирдлагын бүх субъөктийн бодит үйл ажиллагааг нэг нь нөгөөгөө нөхөн тодотгох зарчмаар нэгтгэн уялдуулсан, хууль дагасан нэмэлт /тодорхой/ зохицуулалтын ардчилсан тогтолцоо бий болгох хэрэгтэй. Энэ бол сахилга дэг журмын асуудлаар дагнан хөөцөлддөг ямар нэг байгууллагын сүлжээ шинээр байгуулах тухай асуудал биш ээ. Гагцхүү үйл ажиллагааны уялдаа зохицлыг хангасан үр ашигтай мөханизм бий болгоно гэсэн үг ээ.
Хүний ажил амьдралын анхдагч орчин буюу ажлын байр, гэр бүлийн хүрээнээс эхлээд нийгмийн макро орчны бүх хүрээнд ардчиллын хэм хэмжээгээр баталгаажсан сахилга, дэг журмын зохион байгуулалтын албадлагын системийг хэрэгжүүлж болно. Энэ бол дарангуйллын дэглэм биш, ардчиллын ёс мөн. Үүний зэрэгцээгээр ард түмний уламжлал, ёс заншил, орчин үөийн ардчиллын соёлыг хослон хөгжүүлэх эдийн засаг, улс төр, нийгэм сэтгэл зүйн нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Үүнд төр, засаг, нам, улс төр, олон нийтийн болон аж ахуйн бүх байгууллага, иргэн бүрийн анхаарал жигдрэн төвлөрөх учиртай. “Төрийн хууль ба ард түмний “бичигдээгүй” хууль хоёр хоорондоо нягт уялдан зохицож чадсан нөхцөлд ардчилал жинхэнэ утгаараа бодитой болно. Төрийн хуулийг мэргэжлийн байгууллаг,хүмүүс судлан боловсруулж төрөөс хянан батламжилна. Нэгэнт батламжлагдсан хууль амьдрал дээр гараад ард түмний амьдралын туүхэн туршлагаар боловсрогдон үйл ажиллагаанд нь гүнзгий хэвшсэн “бичигдээгүй” хуультай зэрэгцэн үйлчлэх болно. Энэ хоёр хууль нэг нь нөгөөгөө харилцан баяжуулж хослон үйлчилж байвал хуулиуд ч, нийгмийн харилцаа ч цаашид төгөлдөржин ардчиллын хөгжилд шинэ түлхэц өгч чадна. Хэрэв “батламжлагдсан” хууль нь “бичигдээгүй” хуультай зөрчилд орж эхэлбэл хоёр хуулийнхаа аль нэгийг өөрчлөн сайжруулах хэрэгтэй болно. Чухам алийг нь өөрчлөх өстойг амьдрал шийдвэрлэнэ. “Батламжилсан” хуулийг амьдралын шаардлагаар шийдвэр гаргаад хугацаа товлон өөрчилж болно. “Бичигдээгүй” хуулийг ингэж болдоггүй. Энэ хууль зөвхөн амьдралын бодит явцаар л өөрчлөгдөнө. Энд хугацаа товлох аргагүй. Энэ хоёр хуулийн харилцан зохицох онцлог ийм бөлгөө.
Энэхүү онцлогийг хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд нягт харгалзан үзсэн нөхцөлд жинхэнэ Монгол амьдралд нийцсэн ардчилсан хууль төрөх учиртай. Энэ бол ардчиллыг хөгжүүлэх Монгол хувилбараа зөв олох нэгэн гол сэжим мөн. Харамсалтай нь өнөөгийн манай парламөнтын хууль тогтоох үйл ажиллагаанд монголын нийгмийн харилцаанд үйлчилж буй ард түмний “бичигдээгүй” хуулийг судалж тооцох явдал ихээхэн учир дутагдалтай байх шиг санагддаг. Энд ард түмний “бичигдээгүй” хуулийн бодит тусгал болсон уламжлал, зан үйл, ёс заншил, сэтгэл зүйн онцлог зэргийг судлах хэрэг дээрээ үгүй байна.
Ийм учраас манай парламөнт, Засгийн газарт үйлчилдэг судалгаа шинжилгээний байгууллагууд (УИХ-ын дэргэдэх Судалгааны төв, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төв, МАХН-ын эрдэм шинжилгээ, сургалт мэдээллийн төв зэргийг хэлж байна) улс төрийн субьектүүдийн нэр хүнд, цаг үеийн зарим асуудлаар санал асуулга (эдгээр нь ихээхэн өнгөц хэлбэрийн төдий байдаг) төдийгөөр ажлаа хязгаарлалгүйгээр Монгол хүний сэтгэхүй үйлдлийн харьцааны онцлог, нийгмийн сэтгэл зүйн тогтвортой болоод хөдөлгөөнт шинжүүдийн харьцаа, Монгол араншингийн язгуур онцлог зэрэг асуудлыг орчин үөийн социологи, нийгмийн сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс судалж боловсруулах шаардлагатай байна. Ард түмний улс төрийн уламжлал, ухамсар, соёлын онцлог байдал нь ардчиллыг улс орныхоо онцлогт нийцсэн оновчтой хувилбараар хөгжүүлэх оюун санаа, сэтгэл зүйн үндэсний хөрс суурь болно. Аль ч ард түмний улс төрийн уламжлалд ардчиллын онцлог элемент заавал бий. Уламжлалынхаа энэ өвөрмөц элөмөнтэд тулгуурлан цаг үөдээ нийцсэн ардчиллын хэлбэр, мөханизмыг тухайн ард түмэн бий болгон хөгжүүлдэг.
Монголчуудын хувьд улс төрийн амьдралын хүрээн дэх уламжлал нь хэд хэдэн тодорхой онцлогтой билээ. Юуны өмнө энэ нь төрөө дээдлэх үзэл, хүчтэй төрийн номлолд үндэслэсэн байдаг. Хоёрт. монголын төрийн зохион бай- гуулалтын хос ёсны зарчим улс төрийн уламжлалд гүнзгий тусгалаа олсон байна. Гуравт, 1920-иод он хүртэлх манай улс төрийн түүхнээ төрөөс гадна, мэргэжлийн улс төрийн байгууллага үндсэндээ байсангүй. Дөрөвт, улс төрийн тэмцлийн зохион байгуулалтын орчин үөийн (сонгодог), хэлбэрүүд саяхан хүртэл манайд бараг үгүй байлаа. Уламжлалын энэхүү түүхэн бодит онцлог нь өнөөгийн ардчиллын хөгжилд нөлөөлөхгүй байж чадахгүй юм.
Улс төрийн уламжлалын онцлогтой холбоотойгоор манай ард түмний улс төрийн ухамсар, соёлын ерөнхий түвшин ардчиллын хамгийн орчин үөийн хэлбэр, мөханизмыг шууд хөгжүүлэхэд хангалттай биш байна. Өөрөөр хэлбэл, бид ардчиллыг орчин үөийн шаардлагын хэмжээнд зохистой хөгжүүльө гэвэл хөлөлмөрчдийн улс төрийн ухамсар, соёлыг дээшлүүлэх талаар үлэмж чармайлт тавих бодит шаардлагатай тулгараад байна.Ардчилсан өөрчлөлтийн эхний үө буюу 1989-1992 оны үөд ухамсар, соёлын хоцрогдол манай биө даасан улс төрийн байгууллагуудын (шинэ, хуучин ялгаагүй) үйл ажиллагаанд ч тод илэрч байсныг бид мэднэ. Харин ардчилал хөгжсөн сүүлийн 3-4 жилийн дотор манай улс төрийн нам, байгууллагууд, улс төрийн зүтгэлтнүүд улс төрийн соөл, ухамсраа дээшлүүлэх чиглэлд том алхам хийж чадсаныг тэмдэглүүштэй.
Өнөөдөр нийт хүмүүсийн улс төрийн ухамсар, соёлыг эрс дээшлүүлэх явдал ардчиллын хөгжлийн хувь заяаны асуудал болоод байна. Үүнийг манай улс төрийн нийт байгууллага, ялангуяа, шинэ хүчнүүд гүнзгий ойлгож, идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай хэрэг. Харин ийм идэвхтэй үйл ажиллагаанд ард түмнийхээ улс төрийн нийт байгууллага, ялангуяа, шинэ хучнүүд гүнзгий ойлгож, идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай хэрэг. Харин ийм идэвхтэй үйл ажиллагаанд ард түмнийхээ улс төрийн уламжлалын бодит онцлогийг нягт харгалзан үзэх явдал ихээхэн чухал байна. Сайн ч бай, муу ч бай бид бүхэн амьдралын бодит үнэнд захирагдахаас өөр аргагүй.
Төрийн засаглалын хэлбэр, бүтэц ба улс төрийн нам, байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа зохицолд ардчилал хамгийн тод томруун тусгалаа олсон байдаг. Аливаа нийгмийн улс төрийн тогголцоо нь сонгууль буюу ардчиллын аргачилсан зарчмын тодорхои хувилбараар ард түмнээс сонгогдон бий болж засаглалын үүргээр мэдлийг хуваарилан тэдгээрийн тэнцэл зохицлыг хангах үндсэн дээр зохион байгуулагдаж бий болдог Үүнийг орчин үөийн улс төр судлалын болон хууль зүйн шинжлэх ухаанд засаглалын ерөнхий онолоор тайлбарладаг. Улс төрийн тогтолцоо үүсэн бүрэлдэх, үйлчлэх хөгжих, үйл явц нь түүний дотоод мөн чанараас урган гарсан
а.засаглалын эх үндсийг барих зарчим,
б.засаглал хуваарилах зарчим,
в.засаглалын субъектүүдийн тэнцэл, зохицлыг хангах зарчим гэсэн гурван гол аргачилсан зарчимд тулгуурладаг байна. Эхний зарчим нь төрийн тогтолцооны агуулгыг, дараагийн хоёр зарчим нь түүний дотоод зохион байгуулалт, хэлбэр, бүтцийг тодорхойлоход үйлчилдэг. Монгол Улсад 1990 онд Ардын Их Хурлыг, 1992 онд Улсын Их Хурлыг сонгох 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох анхны ардчилсан сонгуулиуд явагдаж, үүний үр дүнд одоогийн улс төрийн тогтолцооны хэлбэр, бүтэц үүсэн тогтсон билээ.
1990 оны зургаан сард Монгол Улсын түүхнээ анх удаа болсон бүх нийтийн чөлөөт ардчилсан сонгууль нь төржсөн нэг нам төвт нийгмийн тоталитари дэглэмийг төр төвтэй олон намын ардчилсан тогголцоогоор халахад шийдвэрлэх алхам болов.
Шинэ сонгуулийн үр дүнд манай оронд төрийн эрх барих уламжлалт дээд байгууллага-Ардын Их Хурал (АИХ), парламөнтат ёсны шинэ байгууллага-Улсын Бага Хураг (УБХ), Гүйцэтгэн захирамжлах дээд байгууллага – эвслийн засгийн газар, монголын ард түмний тус гаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлэгдэл-төрийн тэргүүн – Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн улс төрийн тогтолцооны шилжилтийн маягийн шинэ дээд бүтэц бий болов. Энэ бүтцийг шилжилтийн маягийн хэмээн нэрийдэх нь хэд хэдэн учир шалтгаантай юм. Нэгдүгээрт, улс төрийн шинэ бүтцийн үйл ажиллагааны агуулга нь бүхэлдээ Монгол улс зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн үеийн эхний шатны зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэх байв. Анхны ардчилсан сонгуулиар нийгмийн тоталитари дэглэм зөвхөн дээд шатандаа задарсан боловч түүний орон нутаг дахь сүлжээ үндсэндээ хөндөгдөөгүй байв. Эдийн засгийн хувьд улсын өмчийг задалж хувьчлаагүй, төвлөрсөн төлөвлөлтийн эдийн засаг, санхүүгийн харилцаа үйлчилсэн хэвээр байлаа. Улс орныг ардчилал, зах зээлд шилжүүлэх онол, улс төрийн нэгдсэн баримтлал боловсрогдоогүй, олон түмний сэтгэл зүйд ардчилсан шинэчлэлийн үзэл санаа баттай төлөвшиж амжаагүй байв. Энэ бүхнийг хэрэгжүүлэх зорилт сонгуулиар бий болсон улс төрийн шинэ бүтцийн бүх байгууллагын үйл ажиллагааны тулгамдсан зорилт болсон юм.
Хоёрдугаарт, Улс төрийн шинэ бүтэц өөрөө ардчилал, ил тод байдалд шилжих шилжилтийн улс төрийн хэлбэрийг илэрхийлж байлаа. Энэ бүтцэд нийгмийн тоталитари дэглэмийн үөэс уламжлагдсан элемент, үйл ажиллагааны арга хэлбэр хийгээд орчин үеийн ардчилсан тогтолцооны элөмөнт, үйл ажиллагааны мөханизмын аль аль нь байсан юм. Энэ нь тухайн үеийн манай орны нийгэм-эдийн засаг, улс төр, оюуны амьдралын онцлог байдлаас үүдсэн гарцаагүй байх өстой үзэгдэл байв. Нөгөө талаар, эрх зүйн хувьд ч улсын Үндсэн хуулийг шинээр боловсруулаагүй, нийгмийг шинэчлэх эрх зүйн баталгаа бүрэлдээгүй нөхцөлд шинэ бүгэц ажиллаж энэ зорилтыг өөрөө хэрэгжүүлэх учиртай байлаа. Туүнчлэн Монгол орны үндэсний өвөрмөц онцлог, хүн ардын сэтгэл зүйн уламжлалыг орчин үөийн ардчилсан үйл явцын өрнөлтэй зохистой хослуулсан ардчиллын хэв маяг, улс төрийн шинэ тогтолцоо хэлбэр, бүтцийн талаар онол, улс төрийн цэгцэрсэн баримтлал боловсрогдоогүй, энэ ажил зөвхөн эрэл хайгуул, судалгаа, шинжилгээний шатанд л байлаа.
Гуравдугаарт, Үндэсний тусгаар тогтнол, нийгмийн тогтвортой байдал, үндэсний эв нэгдлийг дээдлэх зорилтын үүднээс тухайн цаг үөийн өвөрмөц байдалд нийцсэн төрийн засаглалын онцгой хэлбэр, улс төрийн бодлого, үйл ажиллагааны уян хатан тактик зайлшгүй шаардлагатай байв. Тухайлбал, анхны ардчилсан сонгуулиар улс төрийн намуудаар нэр дэвшүүлсэн санал хураалтанд МАХН нийт сонгогчдын 61,7 хувь, МоАН 24,3, МСДН 5,5 хувь, МҮДН 5,9 хувь, МНН 1,2 хувь, ЧХН 1,3 хувийн дэмжлэгийг хүлээлээ. Ингэж дангаараа нийт сонгогчдын 60 гаруй хувийн дэмжлэгийг авсан МАХН эрх баригч парламентын намын статустай болж, харин 40 орчим хувийн дэмжлэг хүлээсэн шинэ намууд түүний сөрөг хүчин болох нөхцөл бүрэлдэв. Ингэснээрээ АИХ-ын суудлын 84.4 хувийг МАХН, бусад намууд нийлбэр дүнгээрээ 15,6 хувийг эзэлсэн бол УБХ-д суудлын 60,4 хувийг МАХН, 39,6 хувийг бусад шинэ намууд нийлбэр дүнгээрээ авчээ.
Ийм нөхцөлд парламентад олонх суудал авсан эрх баригч намын хувьд МАХН дангаараа засгийн газраа бүрдүүлэх ёстой байв. Гэтэл МАХН засгийн газраа дангаараа бус харин сөрөг намуудын хамтын оролцоотойгоор бүрдүүлэв. Энэ бол урьд нь олон улсын практикт төдийлөн тохиолдож байгаагүй үзэгдэл бөгөөд гагцхүү тухайн тодорхой цаг үед манай оронд бий болоод байсан нөхцөл байдалтай холбоотойгоор хийгдсэн онцгой арга хэмжээ юм.
Эдгээр болон бусад учир шалтгааны улмаас анхны ардчилсан сонгуулийн дараа манайд бий болсон улс төрийн шинэ бүтэц нь бүхэлдээ шилжилтийн шинжтэй байсан билээ. 1990 оны сонгуулиар бий болсон улс төоийн шинэ бүтэц нь Монгол Улсын шинэ Үндсэн хууль болон бусад олон хууль тогтоомжийг боловсруулан баталж улс орныг ардчилсан шинэчлэлийн замаар эргэлт буцалтгүй хөгжүүлэх улс төр, эрх зүйн баталгааг бий болгох, улмаар тус оронд улс төрийн жинхэнэ ардчилсан шинэ тогтолцооны үндсийг тавих түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
1992 оны сонгуулиар МАХН сонгогчдын дийлэнх олонхийн итгэлийг хүлээж Улсын Их Хуралд үнэмлэхүй олонхийн суудалтай болсноор засгийн эрх баригч нам боллоо. Одоо МАнайд МАХН-ын гишүүдээс дийлэнх олонхи нь бүрдсэн төрийн эрх барих дээд байгууллага – Улсын Их Хурал, Г үйцэтгэн захирамжлах дээд байгууллага – МАХН-ын Засгийн газар, 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчний эвслээс нэр нь дэвшиж сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн улс төрийн тогтолцооны шинэ бүтэц бүрэн эрхийнхээ дагуу ажиллаж байна. Эдгээр байгууллагууд ажиллах бүрэн эрхийнхээ хугацааны дөнгөж хагасыг өнгөрүүлээд байгаа болохоор тэдгээрийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар. тодорхой үнэлэлт хийх нь эртдэх юм. Ийм учраас гагцхүү төрийи засаглалын одоогийн бүтэц зохион байгуулалттай холбоо бүхий зарим асуудлыг хөндөж ярьж болох байна. Ардчиллын нөхцөлд аливаа төрийн тогтолцооны агуулгыг засаглалын эх үндсийн зарчмаар тодорхойлдог. Энэ зарчим нь тодорхой субъектийн эрх мэдэл хаанаас олгогдох, хэнээс хэнд шилжих, уг субъөкт хэний өмнө ямар байдлаар хариуцлага хүлээх зэрэг харилцаанд үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, засаглалын оролцогч бүх субъөктэд (Ерөнхийлөгч, Парламөнт, түүний гишүүд, Засгийн газар, түүний танхимын гишүүд, шүүгчид гэх мэт) хаанаас эрх мэдэл олгогдсон байна түүнийхээ өмнө эргэж хариуцлага хүлээж, үйл ажиллагааныхаа тайланг тавина гэсэн уг, засаглал, эрх мэдэл нь янз бүрийн эх үндэс, уг сурвалжтай. Нийгмийн харилцаанд ардчилал гүнзгийрэхийн хэрээр засаглал, эрх мэдлийн эх үндэс нь улам бүр ард түмэнд шилждэг.
Өнөөдөр манайд засаглал, эрх мэдлийн энэхүү зарчмыг анзаарахгүй буюу үл тоомсорлох явдал нэлээд байна. Энэ нь ардчиллын үндэс суурийг сулруулах ноцтой уршигтай зүйл. Энд жишээ болгон Ерөнхийлөгчийн эрх мэдэл, хариуцлагын харьцааны асуудлыг авч болно. Манай Үндсэн хуулиар Ерөнхийлөгч ард түмнээр сонгогдох боловч Улсын Их Хурлын өмнө хариуцлага хүлээж тайлагнак учиртай. Нэгэнт л УИХ-ын өмнө хариуцлага хүлээж тайлагнах юм бол түүнийг бүх ард түмнээс сонгох нь засаглалын эх үндсийн зарчмын үүднээс утгагүй зүйл. Өөрөөр хэлбэл, ардчиллын хамгийн түгээмэл зарчмыг зөрчиж ”монголын онцлог”-ийг бий болгож таарахгүй. Засаглалын эрх мэдлийг хуваарилах, тэнцвэржүүлэх хоөр зарчим нь төрийн тогтолцооны дотоод зохион байгуулалт бүтэц хийгээд засаглалын өндөрлөгүүдийн үйл ажиллагааг уялдуулах мөханизмыг тодорхойлно. Манай нийгмийн улс төрийн шинэ тогтолцооны бүгэц зохион байгуулалт үндсэндээ эдгээр зарчмын дагуу бүрэлдсэн нь чухал ололт мөн. Гэхдээ л үйл ажиллагааны нь анхны жилийн туршлагаас үзэхэд анхаармаар зүйл бас л цөөн биш ажиглагдана. Монгол улс бол парламентын засаглалтай улс юм. Тийм ч учраас засаглалын эрх мэдлүүдийг хуваарилахдаа парламентын ач холбогдлыг илүүтэй анхаарах шаардлага байсан. Гэвч энэ нь түүнд байх ёсгүй үүрэг, хэт их эрх мэдэл төвлөрүүлэн засаглалыг тэнцвэржүүлэн хуваарилах зарчмыг гажуудуулна гэсэн үг биш юм. Гэтэл өнөөдөр манайд парламентын үил ажиллагааг хянах эрх мэдэл Ерөнхийлөгчид маш хязгаарлагдмал байгаа бөгөөд түүнийг тараах эрх зөвхөн өөрт нь байна. Үүний зэрэгцээ парламөнтад суугаа гишүүдийг эгүүлэн татах механизм ихээхэн бүрхэг, түүнд улс төрийн намын үүрэг роль үндсэндээ байхгүй юм. Энэ мэтчилэнгээр парламөнтын ач холбогдлыг хэт төвийлгөсөн явдал нь түүний үйл ажиллагаа болон улмаар нийт улс төрийн тогтолцооны хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болох талтай. Монгол орны нөхцөлд засаглалын эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилах зарчмыг хэрэгжүүлэхдээ гүйцэтгэн захирамжлах засаглалын эрх мэдлийг харьцангуй өндөр байлгах шаардлага цаг үөийн бодит байдлаас үүдэн гарч байна. Өнөөдөр манай нийгэмд хэрэгжиж байгаа өөрчлөлтийн эрчим нь нийгмийн хөгжлийн ердийн үйл явцтай харьцуулахад ихээхэн хурдацтай, үлэмж олон талтай байгаа нь нийгмийн харилцааны эрх зүйн шуурхай зохицуулалтыг зүй ёсоор шаардаж байна. Ийм нөхцөлд Засгийн газрын идэвхтэй, шуурхай ажилпагаа нэн чухал. Иймээс өөрчлөлт, шинэчлэлийн эрчмийг харгалзан засаг захиргааны байгууллагын зүгээс эрх зүйн актаар зохицуулах асуудлын хүрээг өргөтгөх нь нэн чухал байна. Тэрчлэн ийм чиглэлээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ч мөн өргөтгөх шаардлагатай санагдана. Ингэж Ерөнхийлөгчийн болон гүйцэтгэх засаглалын зүгээс эрх зүйн актаар зохицуулах асуудлын хүрээг өргөтгөхөд тэдгээрийн үйл ажиллагаанд парламөнтаас тавих хяналтыг хүчтэй болгох замаар засаглалын өндөрлөгүүдийн тэнцвэржилтийг хангаж болох юм. Манай улс төрийн тогтолцоонд намууд чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Өнөөдөр улс төрийн шинэ намууд үзэл баримтлалынхаа ойролцоо шинж байдлыг даган өөр хоорондоо нэгдэх процөсс явагдаж байна. Хүн ам цөөн, улс төрийн үзэл бодлын уламжлалт ялгаа бага, цомхон эдийн засагтай манай орны хувьд энэ зүй өсны үзэгдэл юм. Одоо манайд эрх баригч МАХН, парламөнтад суудалтай сөрөг хүчний нам, парламөнтад суудалгүй албан өсны бүртгүүлсэн намуүд ажиллаж байна. Эдгээр намууд төр, засгийн үйл ажиллагаанд нөлөөлөх боломжоороо харилцан адилгүй адилгүй боловч хуулийн болон ардчиллын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Улс төрийн намуудын одоогийн үзэл баримтлал, үйл ажиллагааны шинж байдлыг ажиглахад өрөнхийдөө либөрал ардчилсан маягийн, консөрватив маягийн гэсэн хоёр хэв шинжид багтаж байгаа бөгөөд цаашдаа монголд ийм хэв маягийн хоёр томоохон нам л улс төрийн тавцнаа өрсөлдөх хандлага ажиглагдаж байна.
Эцэст нь тэмдэглэхэд монголын нийгэмд өрнөж буй шинэчлэлтийн явцыг тусгаж улс төрийн тогтолцоо төгөлдөржин ардчиллын хөгжил гүнзгийрэх нь зүйн хэрэг. Энэ явдал монголын гэсэн тодорхой өнгө аястай өвөрмөц хувилбар бий болох нь дамжиггүй.