Л.Бямбажаргал
/Физикч, МСДН-ын дэд дарга/
Шинэ толь №7, 1995
Түлхүүр үг: (Түүхэн баримт, Шинжлэх ухаан, Субъектив чанар, Улс төрийн түүх ба ирээдүй, Ерөнхийлөгч, хувь заяа)
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Бидэнд хамгийн энгийн ойлгомжтой мэт санагддаг зүйлс мөн чанартаа тодорхойгүй байх нь шинжлэх ухаанд олонтоо тохиолддог. Түүний нэг нь бидний сайн мэдэх магадгүй хэрэглэх дуртай түүх гэдэг ойлголт юм. Уншигч та гайхаж магадгүй түүхийн шинжлэх ухаан, түүхээр шинжлэх, түүхээр шинлэх ухааны зэрэг хамгаалсан эрдэмтэд, түүхэн баримт гэх мэт өдий төдий зүйл байсаар байтал юун тодорхойгүй байна, түүх гэж юу вэ? гэдэг асуултанд хэн ч хариулж чадах шүү дээ хэмээн бодож байгаа байх. Би та бүхний толгойд энэ мөчид буух таны боловсрол мэдлэгээс хамаарсан олон тодорхойлолтыг үгүйсгэх гээгүй харин өөрийн ойлголтыг сөрүүлэн тавьж таны бодсон зүйл чинь зөвхөн таных, их л сайндаа бас л хэн нэгэн хүнийх л гэдгийг батлах гэсэн юм. Энэ өгүүллийн зорилго ердөө л үүнд оршино гэдгийг урьдчилан хэлвэл зохилтой гэж үзлээ.
Түүх гэж юу вэ? Хамгийн өргөн утгаар авч үзвэл түүнд өнгөрсөн бүхнийг хамруулан ойлгоно. Тэгвэл хамгийн гол нь өнгөрсөн процессийг буцаан тэр байдлаар нь сэргээж болох эсэх тухай асуудал эргэн тавигдана. Хэрвээ бид сэргээж чадаж байвал мэдээжийн хэрэг объектив түүх болно. Эс чадвал сэргээгчийн чадвараас хамааран суъектив түүх болно. Тэгэхлээр асуудлын гол нь бидний ойлгодог түүх үргэлж субъектив тив байдаг л байгаа юм.
1Popper K.R. The Poverty of Historicism, N.Y., 1964
Ерөнхийлөгч дэргэдээ үзмэрчтэй байснаас инээдэмтэй.
Түүхэн зайлшгүй өрөвдөх сэтгэлгүй хуульд бишрэх фашист болон коммунист бишрэлийн золиос болсон бүх итгэл үнэмшил, үндэстэн, арьстны үй олон эр эм хүмүүсийн дурсгалд. К.Поппер[1]
Өөрөөр хэлбэл, бидний олонхийн ойлгодог утгаар түүх гэж байдаггүй бөгөөд би нарын ярьж заншсан зүйл бол зөвхөн түүхийн тухай бидний ойлголт юм.
Хэн нэгэн хүн түүхийн баримт объектив зүйл биш үү гэж маргаж болох юм. Тэгвэл түүхийн баримт ямар хэлбэрээр яаж үлдэв, хэрхэн хадгалагдан өнөөг хүрэв, баримтыг үлдээгч этгээдийн хувийн сонирхол, хүрээлэн буй орчин ямар байв? Тухайн баримтыг ямар зорилгоор үлдээв гэдэг асуултуудыг сөргүүлэн тавибал баримт ч өөрөө субъектив болох нь харагдана. Нийгмийн тухай ойлголт бүү хэл, тодорхой шинжлэх ухааныг судлаж байгаа этгээд ч баримтыг бүрдүүлэх буюу үлдээхдээ сонголт хийх замаар сонирхолдоо, онолд зохицуулан юм уу, эсвэл түүнийг няцаах зорилгын үүднээс баримтын бүрдүүлэх буюу үлдээхдээ сонголт хийх замаар сонирхолдоо, онолд зохицуулах юм уу, эсвэл түүнийг няцаах зорилгын үүднээс хийдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Эрдэнтэн хүн шинжлэх ухааны баримтуудыг бүрдүүлэхдээ бид нарын тогтсон онолд зохицож байна уу үгүйсгэж байна уу гэдгийг сонирхон авч үлдээдэг.
Та бүхний өмнө ердийн нэг зургийг толилуулж түүнийг анхааралтай ажиглахыг хүсэж байна (Зураг №1). Энэ цаасан дээр хэвлэгдсэн зургийг тухайн зургийнх нь хувьд баримт биш гэж та надтай лав маргахгүй байх. Гэхдээ би танаас энэ зурган дээр юуг дүрсэлсэн байна вэ гэж acyувал та үнэхээр гоо бүсгүй юм уу, үзэшгүй муухай эмгэн хоёрын аль нэг нь байна гэж хэлнэ. Магадгүй та энэ хоёрын аль нэгийг нь хараад нөгөөг нь ер олж харахгүй байж болох юм. Мэдээж анхны сэтгэхүйд чинь таны нас, тухайн үеийн сэтгэл зүйн байдал нөлөөлж таараа. Гэхдээ удаан ажиглах тусам энэ хоёр дүрс бие биендээ хичнээн хурдан шилжиж, анх тавигдсан aсyултанд хүнд болохыг мэдэрнэ. Энэ бол тодорхой баримтанд ч хувь хүний субъектив чанар хичнээн нөлөөтэйг харуулсан юм. Тэгвэл бид хэдэн зуун жилийн өмнө амьдарч түүхэн хүмүүсийн тухай дүгнэлтийг ямар хурдан өгдөг билээ. Ингэж дүгнэлт өгөхдөө бид тэр хүнтэй холбоотой мэдээллийн өчүүхэн бага хэсгийг мэдэж байгаагаа үргэлж мартдаг. Ерөөсөө тухайн хүнийг түүхэн үйл явцтай нь сэргээж чадахгүй нь тодорхой. Тэгвэл бид нарт тэр дүр зураг юугаар дамжиж бий болж байна вэ? Мэдээж янз бүрийн түүхэн баримтаар. Тэр баримтуудын нэгээхнийг нь ч бидний олонхи маань гартаа барьж үзээгүй. Харин тэр баримтуудад тайлбар хийсэн түүхчдийн бүтээлээр л ойлгож байгаа. Гэтэл тухайн түүхч маань асуудалд хичнээн субъектив хандах нь тодорхой. Та ч гэсэн бүтээлийг нь уншихдаа ухамсартай, ухамсаргүйгээр субъектив хүлээж авч байгаа нь ойлгомжтой. Ингээд л нийгмийн түүх объектив шинжтэй байх ямар ч бололцоогүй юм.
Миний бодлоор хүн төрөлхтөний түүх гэж байхгүй. Харин хүний амьдралын янз бүрийн хүрээг хамарсан түүх байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөний түүх гэж олонхийн маань ойлгодог зүйл бол ердөө л хүн төрөлхтөний улс төрийн системийн юм уу, бүр тодруулбал төрийн тухай түүх юм. Тэр тусмаа тухайн төр хүн төрөлхтөнд хэдий чинээ гай гамшиг учруулна, хэдий чинээ дэлхий нийтийг хамарсан гэмт хэрэг үйлдэнэ, тэр төр төдий чинээ түүхэнд илүү байр эзэлдэг. Үнэхээр хүн төрөлхтөний бодит түүх гэж байдаг бол энд бүх хүмүүсийн түүх байх ёстой. Яагаад гэвэл зовлон жаргал, итгэл найдварын хувьд нэг хүн нөгөөгөөсөө хэзээ ч илүү ач холбогдолтой биш юм. Хүн гэдэг ердийн утгаараа. Мэдээж ийм түүх хэзээ ч бичигдсэн байж чадахгүй. Тэгвэл яах вэ? Тодорхой хэмжээгээр хийсвэрлэж, заримыг нь хаяж сонголт хийсний үр дүнд явсаар байгаад, эргээд л төрийн түүх хүн төрөлхтөний түүх болон зарлагддаг. Урлагийн түүх, шинжлэх ухааны түүх, шашны түүх гэх мэт зүйл яагаад түүнтэй (төрийн түүх) өрсөлдөж чаддаггүй вэ? Нэг талаас, хүмүүс төрийг бурханчлах хандлагатай байдаг нөгөөтэйгүүр, төр ч гэсэн нийгмийн бүх хүрээний дээр байдаг. Харин урлаг юм уу, соёл ч юм уу нийгмийн тодорхой бүлгийг хамарч байдаг. Бас нэг субъектив боловч их нөлөөг төрийн эрх мэдлийг бурханчлуулахын тулд түүхчдэд түүхэн баримтыг тухайн шаардлагаар бүрдүүлэх нийгмийн нөхцөл байдлыг бий болгодог. Энд хэлэхэд үүний сонгодог жишээ нь сталинизмийн үеийн Зөвлөлт Холбоот Улсын түүх, эсвэл социализмийн үеийн Монгол Улсын түүхийг харж болно. Аль ч тохиолдолд нэг хүн буюу Сталиний түүх, нөгөөд нь нэг нам буюу МАХН-ын түүх бүхэл бүтэн ард түмний нэг үеийнхний түүх болон хоцрох нийгмийн нөхцөл байдлыг хэмжээгүй эрх барьж байсан эдгээр субъектууд бүрдүүлжээ.
Би түүхэнд утга үгүй гэж дахин хэлэхдээ түүнд утгыг бид өөрсдөө өгдөг гэдгийг давтан хэлэх гэж байна.
Бидний дээр ярьсанчилан сайн мэдэх түүх бол улс төрийн системийн түүх. Улс төрийн системийн ирээдүйн талаар төгс боловсорсон онол байхгүй бөгөөд байх ч бололцоогүй юм. Үүнийг байлгахын төлөө зорьсон псевдо шинжлэх ухааны шинж чанартай онол бол бидний 70 жил дагаж будилсан марксизм-ленинизм юм. Түүний оршин тогтнох, амьдрах чадваргүй нь өдөр ирэх тусам мэдэгдсээр нэгэн үе дэлхийн талыг хамарч байсан энэхүү улс төрийн системийг хүлээн зөвшөөрч буй улс орон өнөөдөр хуруу дарам болжээ. Хүн төрөлхтөний танин мэдэхүй нь улам өргөжих замаар явдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл хэн ч өнөөдөр мэдэхгүй байгаа зүйлээ юм уу, маргааш мэдэх зүйлээ тухайн агшинд мэдэж чадахгүй юм. Улс төрийн систем нь аль ч оронд үргэлжийн маргаантай асуудал бөгөөд маргааш улс орноо яаж сайн авч явах тухайгаа өнөөдөр бид мэдэж чадахгүй. Ийм нөхцөл байдал байхад 100 жилийн өмнө хэн нэгэн харийн хүн хэлснээр 1962 онд Монгол улс засаг төрөө авч явж болно гэж үзэж МАХН шийдвэрлэж байсан нь хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч дэргэдээ үзмэрчтэй байснаас ч инээдэмтэй зүйл юм. Өнөөдөр ч гэсэн ардчилал гэдэг ойлголтыг төгс боловсорсон онол мэтээр хүлээн зөвшөөрч түүнийг аль нэг орноос импортлох юм уу, эс бөгөөс түүнийг мангаа болохыг нь урьдчилан харж хаалгаа түгжих сонирхол бүхий бүлгүүд нийгэмд төдийгүй, судлаачдын дунд ихээхэн дэмжлэг авах хандлагатай боллоо. Би тэдгээр хүмүүст хандаж: Ардчилал бол миний ойлгож байгаагаар үйл явц бөгөөд үзэн ядагчид хэт шүтэгчид нь ч, түүнийг хөгжүүлж байгаа түүнийхээ хэрээр бидний танин мэдэхүй өргөжиж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна.
Түүхийг урьдчилан харах гэж оролдогчид тэр тусмаа өнгөрсөн түүхээс ирээдүйг сэргээн босгох гэж оролдогчид шинжлэх ухааны нэрийг барин нийгэмд хандах нь хамгийн аюултай үзэгдэл юм. Тэр этгээд өөрөө хууртагдаж байгаагаа мэддэггүй төдийгүй, олон түмний итгэл найдвар, хувь заяагаараа тоглож байгаагаа ч бас мэддэггүй. Ялангуяа, нийгэм хэдий чинээ харанхуй, түгжидмэл байх, хүний эрх хэдий чинээ хязгаарлагдмал байх тийм орчинд тэдгээр хүмүүсийн нөлөө acap аюултай байдаг. Түүхийг бүтээгчид нь хүн өөрөө юм бол, бид юм бол бидэнд бүх юм урьдчилан тодорхой байх нь ямар таатай байх билээ дээ. Бид өөрийнхөө хувь заяаг өөрсдөө шийдэж, өөрсдөө өөрсдийнхөө төлөө л амьдрах сонирхолтой байгаа шүү дээ. Үнэн хэрэгтээ миний л хувьд улс төрд оролцоно гэдэг маань өөрийнхөө амьдрах орчинг л аятай таатай болгох гэснээс бус өөр бусдад аз жаргал бэлэглэх гэсэн зорилготой биш юм. Өнөөдөр ч гэсэн ардчилсан, нээлттэй нийгэм бүхий орнууд ардчилсан бус орнууддаа санаа зовох, баян орнууд нь ядуу орнууддаа туслаж буй нь бас л үнэн хэрэгтээ өөрсдийн аюулгүй байдал, амьдрах орчноо баталгаажуулах гэснээс биш өөр юу ч биш юм.
Хэрвээ чи үнэхээр эрх чөлөөтэй байя гэвэл хэн эрх чөлөөгүй байна түүнд эрх чөлөөнөөсөө өг тэгвэл чиний эрх чөлөөг хоёр дахин нэмэгдэнэ гэж нэг суут социалдемократ хэлсэн байдаг.
Хэрвээ чи үнэхээр мэдлэгтэй байя гэвэл хэн мэдлэггүй санагдаж байна түүнд мэдлэгээсээ өг тэгвэл чиний мэдлэг хоёр дахин нэмэгдэнэ хэмээн өгүүллээ дуусгая.
1 дүгээр зураг
[1] Popper K.R. The Poverty of Historicism, N.Y., 1964
Хянасан: Б. АРИУНБАЯР