Ph.d Б.Намсрай
/ Доктор, профессор/
Шинэ толь №6, 1994
Түлхүүр үг: Зах зээл, Эдийн засаг, Өрсөлдөөн, Шударга ёс, ХБНГУ
Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг. (Social market economy) гэдэг ойлголт Холбооны Бүгд Найрамдах Герман улсын эдийн засгийн байгуулал буюу дэг журмыг тодорхойлдог. Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн үзэл баримтлал бол дэлхийн хоёрдугаар дайны дараа Холбооны Бүгд Найрамдах Герман улсыг сэргээн босгох төрийн жолоодлоготой эдийн засгийн сонголт болж боловсруулагдсан. Энэ үзэл баримтлал нь “христосын”,”ардчилсан социализм” зэрэг социализмын янз бүрийн хувилбарын эсрэг ниймийн бүлгүүдийн хооронд ширүүн маргаан явагдсаны дараа хэрэгжсэн юм.Ийнхүү энэ үзэл баримтлал улс төрийн талаар 1947 оноос 1949 онд хэрэгжсэн Альфред Мюллер-Армакийн нэртэй холбоотой.Мюллер-Армак бол “нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг” гэсэн ойлголтын нэр томьёог бий болгосон.
Энэ үзэл баримтлалын шинжлэх ухааны болон оюун санааны үндэс нь нэлээн эрт үүссэн, тухайлбал,”Фрайбургийн чиглэл” гэдэг шинэ буюу ордолиберализмын Вальтер Ойкен,Франц Бөөм нар түүнийг бий болгосон.Нийгмийн баримжаата зах зээлийн эдийн засгийн зорилго бол “өрсөлдөөний эдийн засгийн үндэс суурин дээр чөлөөтэй санаачлагыг чухамхүү зах зээлийн эдийн засгийн бүтээмжээр баталгаажсан нийгмийн дэвшилтэй холбоход” (Мюллер-Армак) оршино. Ингэхлээр эдийн засгийн эрх чөлөө болон нийгмийн шударга ёсыг хосолж холбохыг эрмэлздэг. Чингэхдээ эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь дараахь зүйлийг хамарна.Үүнд:
- Хувийн өмч
- Үйлдвэр худалдааны чөлөөт үйл ажилаагааа(олз олбор олох эрх чөлөө, өмч ашиглах эрх чөлөө, үйлдвэрлэлийн болон худалдааны эрх чөлөө ,ингэхдээ бүрэн хариуцах хариуцлага байна.)
- Чөлөөтэй сонгож хэрэглэх эрх чөлөө
- Мэргэжил, ажлын байраа сонгох эрх чөлөө
- Өрсөлдөх эрх чөлөө, энэ бол зах зээлд оролцогч бүр бусдын зэрэгцээ адилхан зорилгод хүрэхийн төлөө чармайх эрх чөлөөтэй байна гэсэн үг.
Нийгмийн шударга ёс нь дараахь зүйлээр хэрэгжиж байх ёстой.
- Зах зээлийн эдийн засгийн бүтээх чадвар, энэ бүтээх чадвар нь “нийгмийн чинээлэг сайхан байдлын” урьдач нөхцөлийг бүрдүүлж байх ёстой бөгөөд эдийн засгийн эрх чөлөөг хангаэ байдаг, энэхүү эрх чөлөө нь гагцхүү гуравдагч этгээдийн эрхээр л хязгаарлагдана.
- Хэрэв зах зээлийн эрх чөлөө нийгмийн талаар хүсүүштэй биш үр дагаварт хүргэж байвал зах зээлийн эрх чөлөөг хязгаарлана.
- Хэрэв эдийн засгийн чөлөөт үйл явдлын үр дүн нь нийгмийн (социал) талаар хүсүүштэй биш байвал энэ эдийн засгийн чөлөөт үйл явцын үр дүнг засварлана (тэгэхдээ өөрөө өөрийгөө хариуцаж оршиг амьдрах явдлыг хангах нь зарчмын хувьд тэргүүн ээлжинд тавигдана).
Эдийн засгийн бодлогын гол зорилгууд гэвэл :
- Чинээлэг сайхан байдлыг дээшлүүлэх
- Үнийн түвшинг тогтвортой байлгах
- Нийгмийн шударга ёсыг хэрэгжүүлэх зэрэг болно.
Төрийн эдийн засгийн бодлогын арга хэмжээний хувьд зарчмын нэг чухал зүйл бол хэлбэрийг төрөөс жолоодох явдлыг зөвшөөрч, харин эдийн засгийн үйл явцыг төрөөс төлөвлөж, жолоодох явдлыг эс зөвшөөрөх явдал юм.
Өөр хоорондоо эрэмбэлсэн нийгмийн нийт тогтолцоог улс төрийн тогтолцоо, соёлын тогтолцоо, эдийн засгийн тогтолцоо гэж ангилж болно. Бодит байдалд эдгээр дэд систем нь нийгмийн тогтолцооны өөр хоорондоо холбоо хамаарал бүхий элементүүд бөгөөд тэдгээрийн гол үндсэн зүйл нь засгийн бодлогын зорилготой холбоотой байдаг. Энэ бол эдийн засгийн бодлогын зорилго нь нийгмийн үндсэн үнэт зүйлсийн эдийн засгийн тайлбар байдаг гэсэн үг.
Эдгээр үнэт зүйлс нь гэвэл:
- Эрх чөлөө
- Шударга ёс
- Аюулгүй байдал (баталгаатай байдал)
- Чинээлэг сайхан байдал зэрэг болно.
Эдгээр үндсэн үнэт зүйлийн талаар маргаан байдаггүй. Гагцхүү агуулгыг тодорхой болгох гэвэл ялгаатай байдал гаргадаг.
Эдийн засгийн бодлогын хөгжилт болон нийгмийн байгууллын тухай төсөөллийн үр дүн болж нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн нийт эдийн засгийн зорилго нь 1967 оны зургадугаар сарын 8-ны өдрийн “Тогтворжуулалтын хууль” гэдэгт тодорхойлогдсон. Энэ нь
- Үнийн түвшингийн тогтвортой байдал,
- Ажил эрхлэлтийн өндөр түвшин,
- Гадаад эдийн засгийн тэнцвэр,
- Эдийн засгийн байнгын, жигд өсөлт болно.
Нийт эдийн засгийн эдгээр зорилготой нэгэн зэрэг хооронд нь зөрчилгүй хэрэгжүүлнэ гэдэг бол нэн хэцүү байсан. Эдгээр дөрвөн зорилгыг хэрэгжүүлэхийн ийм түвэгтэй байдлыг илэрхийлэх зорилгоор “шидэт дөрвөн өнцөг” гэдэг ойлголт бий болсон Ийм учраас эдийн засгийн бодлогын тодорхой шийдвэр гаргах тухай яри хад хамгийн их хүчтэй шаардагдах ёстой нийт эдийн засгийн зорилго юу вэ гэдэг асуудал гол цэг бол байдаг. Энэ асуудалд хариулах яв. дал гол төлөв улс төрийн тухайн байр сууриас хамаардаг.
Тэглээ ч гэсэн эдийн засгийн бодлогын тодорхой шийдвэрээр ямар зэрэг зиндааны дарааллыг тогтоодог. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хувьд энэ талаар хэд хэдэн удаа зорилго солигдсоныг ажиглаж болно. Хэрэв 1960-аад оны дунд үед өсөлтийн зорилго гол байранд байсан бол хожим нь үнийг тогтворжуулах шаардлага илүү хүчтэй болж, 1970-аад оны дунд үеэс эдийн засгийн бодлогын гол анхаарал ажил эрхлэлтэнд чиглэх болсон байна.
Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн зарчмуудыг урт удаан хугацаанд үйлчилнэ гэж үзвэл энэ нь нээлттэй тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг нь үнэт зүйлийн шинэ төсөөлөл, дүгнэлтээр шалгагдаж, төгөлдөржиж сайжирч байдаг. энэ утгаар шидэт дөрвөн өнцөг гэсэн эдийн засгийн маргаанд зорилгын шинэ бүрдэл хэсгүүд бий болж байна Тухайлбал:
- Орлогын шударга хуваарилалт (1969 оны орчмоос).
- Амьдралын үнэ цэн бүхий хүрээлэн буй орчин (1972 оны орчмоос),
- Бэлэн байгаа хөдөлмөрийг илүү шударга хуваарилах (80-аад оны эхэн үеэс) эдгээр асуудлыг хамруулан шидэт долоон өнцөгийг иш үндэс болгох талаар яригдаж байна.
Энэ бүхнээс үндэслэн эдийн засгийн өсөлт нь экологийн болон нийгмийн талаар хариуцлага хүлээсэн байхын чухлыг тэмдэглэж байна. Ажилгүйдэл харьцангуй өндөр түвшинд байгаагийн улмаас хүрээлэн буй орчны асуудлын зэрэгцээ бэлэн байгаа хөдөлмөрийг илүү шударга хуваарилах шаардлагын талаар хэлэлцэж байна. Ингэхдээ, нэг талаас, ажлын цагийг, жишээлбэл, долоо хоногийн, жилийн, эсвэл насан туршийн ажлын цагийг хорогдуулах, нөгөө талаас, шөнийн болон ээлжийн хөдөлмөр, Ням гаригийн хөдөлмөр, богино цагийн хөдөлмөр, гулсах ажлын цагийн хэлбэрээр ажлын цагийг уян хатан болгох асуудлыг харгалзаж байна.
Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн үзэл баримтлал хэдийгээр Герман улсад үүсэж хөгжсөн боловч Европын орнуудад энэхүү баримтлалын элемент өргөн дэлгэрсэн, Монголын эдийн засаг энэ загварын гол элементийг өөрийн онцлогт тохируулан хэрэглэх үзэл санаа нэлээр хэдэн баримт бичигт тусгагдсан бөгөөд тогтолцооны трансформацийг хэрэгжүүлэх үйл явцад болон Монголын эдийн засгийн хөгжлийн концепц боловсруулахад анхаарвал зохих үзэл баримтлал юм.
Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн үзэл баримтлалын дагуу ХБНГУ эдийн засгийн хөгжлийн гайхамшиг гэдгийг бий болгож чадсан билээ. Энэ орны хөгжлийн олон талт асуудлын дотор бүтцийн бодлого, бүтцийн өөрчлөлт чухал байр эзэлдэг. Үүнийг бид энд жишээ болгон товч өгүүлж болох юм. Бүтцийн өөрчлөлтийг гурван секторын таамаглалаар тодорхойлдог. Өөрчлөлтийн энэ үндсэн загварыг үндэсний эдийн засагт гурван гол cekторын ач холбогдол нэг орны түүхэн явцын туршид ямар байгаагаар, эсвэл хэд хэдэн орны огтлолцолын шинжилгээгээр илэрхийлэн гаргаж болдог. Ердийн, прагматик чиглэлтэй секторын ангилал гэвэл: анхдагч секторт хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загасны аж ахуй ордог. Хоёрдогч cekторт уулын үйлдвэр, аж үйлдвэр, гар үйлдвэр ордог. Гуравдагч секторт үйлчилгээ, тухайлбал, худалдаа, зам харилцаа, зээллэг, даатгалын эдийн засаг, хүнсний дэлгүүр, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, төр улс, олбор ашиг олох шинж чанаргүй байгууллагууд, айл өрх, бусад үйлчилгээг оруулдаг.
Гурван секторын таамаглалаар үнідэсний эдийн засгийн хөгжлийн үйл явцад эхлээд нийт эдийн засгийн өртөг бүтээх буюу ажиллагсдын тоонд анхдагч салбарын эзлэх хувийн жин, хоёрдогч секторын өсөлтийн улмаас түрэгдэн буурч байдаг. Дараа нь гуравдагч сектор өргөжихийн хэрээр хоёрдогч секторын хувийн жин багасдаг. Ийм учраас нийгмийн ухааны эрдэмтэд энэ дүр зургийг хэдийнээ “үйлдвэржсэний дараахь нийгэмлэг” гэж нэрлэжээ.
Ямар нэгэн орны эдийн засгийн гурван секторын харьцангуй ач холбогдол нь хүн ам тутамд ногдох орлогын түвшингээс хамаардаг. Нэг хүнд ногдох орлого багатай ядуувтархан эдийн засагт өртөг бүтээхэд анхдагч сектор хамгийн их, хүн ам тутмын их орлоготой баян эдийн засагт гуравдагч сектор их хувийн жинтэй байдаг. Энэ хамаарлыг дараахь зурагт харуулна.
Бүтцийн сектор хоорондын өөрчлөлтийн үндсэн загвар дунджаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс болон эдийн засгийн хамтын ажил лагаа, хөгжлийн байгууллагын (OECD) бүх оронд харагдаж байгаа юм. Ингэхдээ харьцах хэмжигдэхүүн нээр өртөг бүтээхүй болох ажиллагсдын тоог хэрэглэсэн ажээ. Энэ хоёр хэмжигдэхүүний аль аль нь орлого өсөн нэмэгдэхийн хэрээр анхдагч болон хоёрдогч сектор харьцангуй буурч, гуравдагч сектор өргөжиж байгааг харуулж байдаг.
Үйлдвэр худалдааны үйлчилгээ, жишээлбэл, нягтлан бодох, зохион бүтээх, эсвэл зохион байгуулах зэрэг нь үйлдвэрлэн гаргаж буй суудлын машин, телевизор зэрэг бүтээгдэхүүн бүрт нуугдмал байдлаар ордог тул одоо хүртэлх статистиkийн мэдээлэл нь үйлчилгээний секторын хөгжлийг доогуур үнэлсээр байна гэж судлаачид үздэг ажээ. Бүтцийн энэхүү өөрчлөлт бол хөгжлийн нэг л хандлагыг илэрхийлж байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Хянсан:Е. ТЭМҮҮЖИН