Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Нийгэм > Нийгмийн бодлого > НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ ХЭР ШИНЖЛЭХ УХААН ХЭР ШИНЖЛЭХ УХААНЧ ЧАНАРТАЙ ВЭ? !!!!
Нийгмийн бодлогоНийгэмШинэ Толь Сэтгүүл

НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ ХЭР ШИНЖЛЭХ УХААН ХЭР ШИНЖЛЭХ УХААНЧ ЧАНАРТАЙ ВЭ? !!!!

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-02
Хуваалцах
9 min унших
Хуваалцах

Loading

Л. Бямбажаргал

/Физикч, МСДН-ын дэд дарга/

Шинэ толь №2, 1994

Түлхүүр үг: Нийгэм, Нийгмийн тухай мэдлэг, Шинжлэх ухаан, Судалгаа

Нийгмийн тхай бидний баттай хэмээн ойлгож байсан хууин цагийн мэдлэг маань мухардма эргэлзээтэй болсон өнөө үед, ер нь нийгмийн тухай мэдлэг хэр шинжлэх ухаанч чанартай вэ, түүнд тодорхой шинжлэх ухааны аргаас хэрэглэж болох уу, үгүй юу гэдэг асуудал нэн чухлаар дэвшигдэн тавигдаж байна. Нигмийн тухай мэдлэг өсөн нэмэгдэхийн хэрээр баттай мэдэж байна хэмээн тооцож байсан ойлголтууд хэр гэнэ, буруу ташаа байгаа нь улам бүр илэрхий болсоор байна. Нөгөөтэйгүүр, бидний мэдэж ойлгож чадахгүй байгаа зүйлүүд багасахын хэрээр мэдэж буй зүйлс маань ч бас багасаж байдаг аж. Энэхүү мэдэх мэдэхгүй хоёр нь хоорондоо зөрчилтэй мэт боловч үнэн хэрэгтээ танин мэдэхүйн үйл явцын мөн чанар юм. Өөрөөр хэлбэл, танин мэдэхүйн учир зүй нь “мэдэх, мэдэхгүйн зөрчил”-өөр нөхцөлдсөн байдаг гэж хэлж болно. Аливаа мэдлэг ухааны бус, жишээлбэл, одон орны мэдлэгийг зурхайн төлөглөлөөс ялгаж болох уу, хэрвээ боломжтой бол ямар шалгуур хэрэглэх вэ гэсэн асуудал дэвшигдэнэ.

Тэгвэл аливаа мэдлэгийн шинжлэх ухаанч чанар юунд орших вэ? Ямар нэгэн мэдлэгийн шинжлэх ухаанч чанарын эхлэл нь ажиглалт хүртэхүйгээс бус, баримт өгөгдлийг цуглуулахаас ч бус гагцхүү шийдвэл зохих асуудал дэвшүүлэхээс эхэлдэг аж. Шийдвэрлэгдэх асуудал дэвшигдэхгүй бол мэдлэг буй болохгүй, мэдлэг үгүй бол угаас шийдэх асуудал гэж байхгүй. Шийдвэрлэх асудал гэдэг дэвшигдэхгүй бол мэдлэг буй болохгүй, мэдлэг үгүй бол угаас шийдэх асуудал гэж байхгүй. Шийдвэрлэх асуудал гэдэг ньбидний төсөөлж буй аливаа үзэгдэл юмсын тухай тодорхой мэдлэгт яиар нэг зүйл болохгүй байгааг ойлгосны илэрхийлэл бөгөөд бүр нарийвчилбал бидний төсөөлж буй баримт хоёрын хоорондох зөрчлийг нээж буй явдал юм.

Аливаа шинжлэх ухааны арга нь асуудлын шийдлийг туршин шалгахаас

эхэлдэг. Гэхдээ аливаа шийдэл нь тодорхой шүүмжлэлд өртөх боломжгүй байх ёстой бөгөөд хэрвээ энэхүү нөхцлийг хангаж чадахгүй байгаа бол тэр нь нэг хэсэг хугацаанд ч юмуу ерөөс хэрэггүй байж  болох юм. Хэрвээ тодорхой шүүмжлэлд өртөж буй бол түүнийг бид няцаах гэж оролддог. Нэг шийдэл нь няцаагдаж байвал дараагийн шийдлийг эрэх буюу туршдаг. Хэрвээ шийдэл нь  шүүмжлэлийг дааж байвал түүнийг хүлээн авдаг. Үүнээс үзвэл аливаа мэдлэгийн шинжлэх ухаанч чанар нь хамгийн хатуу шүүмжлэлээр хянагдаж байдгийн зэрэгцээ шүүмжлэл нь өөрөө эргээд бодитой байх шаардлагатай. Тэгвэл нийгмийн тухай мэдлэгт дээр өгүүлснийг дэлгэрүүлэн авч үзье.

Юун түрүүнд нийгмийн тухай мэдлэгт байгалийн шинлэх ухааны аргыг шууд хуулбарлан хэрэглэж, өөрөөр хэлбэл, статистик өгөгдлийг цуглуулан дараа нь түүндээ үндэслэн онолын тогтолцоо буй болгох замаар ямар нэг хэмжээнд онолчлох хандлага дэлгэрч байгаад шүүмжлэлтэй хандах ёстой. Иймэрхүү замаар нийгмийн тухай бодитой мэдлэг буй болгож болно гэдэг бол мэдлэгийн бодит чанарын гол шаардлага болох тухайн зүйлийн мөн чанар буюу судлагдахуун судлаачийн үнэлгээнээс үл хамаарах шинжийг бүрдүүлж болно гэсэн үг. Тэгвэл нийгмийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг-хүн өөрөө нийгэм судлах үйл ажиллагаандаа дээрх шаардлагыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэгтэй энэ асуудал шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, судалгааны үр дүн субьектив хүчин зүйлэээс ангид байх мэдлэгийн шинлэх ухаанч чанарын гол хэмжүүр нийгэм судлалд хэрхэн биелж байна, энэ н ерөөсөө боломжтой зүйл үү гэсэн асуулт аяндаа гарна. Нийгмийн төлөв байдал, түүний хөгжлийн чиг хандлагад өгөх бодит үнэлэлт, дүгнэлт нь олон хүчин зүйлийн тодорхой нөхцөл, нийгмийн бүлэг, дахаргатай холбоо бүхий харилцан шалтгаалцлын сүлжээнд байдаг учир бодит байдал нь эргээд тухайн орчин ахуйтайгаа нөхцөлдсөн байдаг. Нийгмийн тухай төсөөлж буй мэдлэгийг шалгахад энэ үйл явц нь эргээд нийгмийн нөхцөл байдалдаа өөрчлөлт оруулдаг. Үүний тод жишээ нь бидний харьцангуй сайн мэдэх Марксист онол билээ. Хуучин коммунист ертөнц, түүнд үйчилж байсан гаж тогтолцоо нь марксизмыг шалгах, турших үйл явц уу, эсвээс түүнийг Марксын нөлөөгөөр буй болсон нийгмийн бодит үр дүн гэж үзэх үү? Нөгөөтэйгүүр, нийгмийн тухай мэдлэгт хамаарах аливаа асуудлын шийдлийг магадлалын аргаар тодорхойлж болохгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү үзэгдэл нь нэлээд газар авах хандлагатай байгаа тул тодорхой жишээн дээр авч үзье. Нийгэм судлал буюу социологи нь нийгмийн тухай мэдлэгийн суурь болохын төлөө өрсөлдөж ерөөс хүн бүрийн сэтгэл зүй, удам гарлыг нарийвчлан судлаад баримтын өгөгдөлд нь байгалийн ухааны аргаас хэрэглэх юм бол аливаа нийгмийн тухай цогц мэдлэгийг бүтээж болно хэмээн үзэх болсон. Манайд чгэсэн сүүлийн үед элдэв социологийн судалгаа хийх нь эрс ихсэж байна. Саяхны     жишээ дурьдахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр явуулсан олон нийтийн санаа бодлын тухай судалгааны дүн нь өрсөлдөгч талуудын хувьд хоорондоо ихээхэн ялгаатай байсан бөгөөд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж байсан дүнгийн тухай мэдээ нь бодитой гэхээсээ илүү судлаачийн хувийн хийгээд түүний бодлогыг нь тодорхойлж буй улс төрийн хүчний шаардлага, зорилготой холбоо бүхий байсан билээ. Энэ нь чухам юуг харуулж байна вэ гэвэл, судлаач өөрөө саран дээрээс бус, харин дэлхий дээрээ, тэр тусмаа Монголдоо, бүр тодорхой хэлбэл, ерөөс аль нэг улс төрийн хүчинд харзяалагдаж буй тул тэр судлаачаас бодит үнэлэлт, дүгнэлт гаргах бололцоо нь хаалттай байсанд хамаг учир оршино. Судлаачийг намын харъяалалгүй болгож болох боловч энэ нь түүнээс хүн гэсэн мөн чанарыг нь салгаж авч болно гэсэнтэй адил хуурмаг санаа юм. Үүнээс үүдээд мэдлэг бодитой байх эсэх нь судлаач эрдэмтэн асуудалд хэр бодитой хандах вэ гэдгээс шалтгаална. Судлаач нь судалж буй обьектынхоо гадна байдаг байгалийн шинжлэх ухаанд ч энэхүү нөхцөлийг бүрдүүлэх хялбар мэт санагдавч, өнөөг хүртэл тэрхүү шалгуурыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй л байна. Гэнцхан жишээг л сануулахад энэ зууны эхээр квант онол мөн орчин цагийн квант орны онол үндэслэгч эрдэмтдийн байгуулсан нийгэмлэг дэх улс төрийн намуудархуу янз бүрийн сургууль уламжлалыг нэрлэж болно.  Эрдэмтэд, сургуулиудын хоорондын харьцаа нь нөхөрсөг болон дасагнасан янз бүрийн байдалтай хэдий ч шинжлэх ухаанч шинж чанартай маргааны эцсийн үр дүн нь шүүмжлэл, няцаалтаар шалгагдаж байдаг билээ. Эндээс мэдлэг нь зөвхөн шүүмжлэлд бус, бас нийгмийн өөрийн нөхцөлүүдээр тодорхойлогддог нь ойлгомжтой байна. Эрдэмтэд, тэдгээрийн баримталдаг сургуулиудын хоорондох өрсөлдөөн, асуудалд шүүмжлэлтэй хандаг уламжлал, эрдэм шинжилгээний бүтээл, мэдээлэл, хурал, маргаан чөлөөт хэлэлцүүлэг зэрэг судалгааг зохион байгуулж байсан үеийн төр, нийгмийн нөхцөл байдал, бусад нөлөөллийн хүчин зүйл энэ бүгд судлаачдаас шийдвэрлэх асуудалдаа бодитой хандахад нь нөлөөлж байдаг. Үүнээс үзвэл, судлаачдын бодит байдал нь асуудалд хандаж буй хувийн сонирхол, түүнд өгөх ач холбогдлоос гадна өөрийнх нь нийгэмтэйгээ харилцан уялдсан “шинжлэх ухаанч бус” чанар, өөрөөр хэлбэл, улс гүрний улс төрийн бодлого, амьдрал ахуй хангамж, үйлдвэрлэлийн түвшин гэх мэт хүн өөрөө эргээд нийгмийнхээ салшгүй бүрэлдэхүүн хэсэг бболох тэр шинжээс нь ихээхэн хамаардаг. Тэр ч бүү хэл, асуудыг энгийнээр тодорхойлж томьёолох чадвар, нэр хүндээс нь ч хамаарна. Нийгэм судлаач нь өөрийн нийгмийн дунд оршин байдаг учир аливаа дэвшүүлсэн онол нь эргээд өөрт нь хийгээд өөрийнх нь орчинд буюу амьдарч буй нийгэмд нь нөлөөлж байдаг. Өөрөө судлах явцдаа ухамсартай болоод ухасаргүйгээр нийгмийн нөхцөл байдлыг өөрчилж байдаг учир бодитой шинжлэх ухаанч дүгнэлт гаргах боломжгүй болдог. Эдгээрт нэмээд хувь хүний ашиг хонжоо, улс төрийн үзэл бодлыг тооцвол бодитой үр дүнд хүрэх ямарч боломжгүй гэж хэлж болно. Ийм учраас эрдэмтэн, эрдэмтэн-хүн гэсэн нэгэн биед салшгүй оршин уй энэхүү зөрчилт байдал нь асуудалд дан шинжлэх ухаанч байдлаар харьцахад мөнхийн саад болж байдаг. Яагаад гэвэл, эрдэмтнихээ хувьд судлагдахуунаасаа ангид, түүнтэй ил далд нөхцөлдөөгүй байх шаардлага байлаа ч нөгөөтэйгүүр, хүнийхээ хувьд судлагдхууныхаа нэгэн хэсэг нь болж, нийгэмтэйгээ “хүйн” холбоотой байдгаараа “эрдэмтэн, эрдэмтэн-хүн” нь мэдлэгийн шинжлэх ухаанч чанартай харшилдаж байна.

Дээр өгүүлснийг нэгтгэвэл :

  • Өнөөдөр бүхийл нийгмийн тухай мэдлэг нь шинжлэх ухааны түвшинд хүрээгүй таамаглал, ажиглалт-бичвэрийн шинжтэй байна.
  • Нийгмийн туха мэдлэгт нарийн шинжлэх хааны аргыг шууд хуулбарлан хрэглэх нь зөв үр дүн өгөхөөсөө илүү хуурмаг тайлбарт хүргэх нь хялбар байна.
  • Нийгэм судлаачид хүссэн, хүсээгүй түүний “шинжлэх ухаанч бус” чанар нь судалгааны үр дүнд нөлөөлж байна гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөөгүй байна.
  • Монгол оронд нийгмийн тухай мэдлэгээ шинэчлэх, энэ чиглэлийн судалгааг сонирхох хүрээ өргөжиж, мэдээллийн хэмжээ ч өсч байна. Гэвч харамсалтай нь бид шинэ Марксыг эрэх хэмжээнд л энэхүү мэдлэг, мэдээллээ ашиглах төлөв ажиглагдаж байна. Хэрэв асуудалд шинжлэх ухаанч хандвал ганц ч Маркс олдохгүй.

Хянасан: Б. АРИУНБАЯР 

Tagtaa 2023-12-13 2020-03-02
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?