Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Улс төр > Иргэний нийгэм / Улс төрийн оролцоо > ИТХ-ын эрх хэмжээ, үйл ажиллагааны чиглэл
Иргэний нийгэм / Улс төрийн оролцооТөрийн албаУлс төрШинэ Толь Сэтгүүл

ИТХ-ын эрх хэмжээ, үйл ажиллагааны чиглэл

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-04
Хуваалцах
5 min унших
Хуваалцах

Loading

Б.Баярсайхан
/
УТБА-ийн захирал асан/

Шинэ толь №19, 1997

Түлхүүр үг: 

Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-иар орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ, үйл ажиллагааны зохион байгуулалтыг тогтоосон.

Нэг. Хурлын эрх хэмжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нийтлэг бүрэн эрхийг хуулинд заасан байна.
Хурал нь дээд шатныхаа Хурал, бусад байгууллагын эрх хэмжээнд хамаарахаас бусад нутаг дэвсгэрийн амьдралын ямар ч асуудал хэлэлцэн шийдвэрлэх эрхтэйн зэрэгцээ дараах асуудлыг тэдгээрийн онцгой эрхэд хадгалуулсан байна. Yүнд:

  1. Нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал, хэтийн төлөв, төсөв санхүүгийн үйл ажиллагаа, түүний гүйцэтгэлийн тайлан;
  2. Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал;
  3. Хуралдааны дарга, нарийн бичгийн дарга, Хурлын тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх
  4. Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлүүлэх, огцруулахаар дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад санал болгох;
  5. Шаардлагатай гэж үзвэл Засаг даргын ажлын тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь дүгнэлт өгөх;
  6. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байгуулах, өөрчлөх, татан буулгах, хилийн цэс өөрчлөх тухай санал xэлэлцэх;
  7. Засаг даргын Хурлын шийдвэрт тавьсан хоригийг хүлээн авах эсэх.
  8. Хурлын тэргүүлэгчид нь Хурлын чөлөө цагт түүний онцгой эрхэд хамааруулснаас бусад бүрэн эрх эдлэнэ гэж хуулинд заасан. Энэ нь дээр дурдьсан эрхүүдээс бусад аливаа acyудлыг өөрийн санаачилгаар авч хэлэлцэж, шийдвэр гаргах эрхтэй гэсэн үг юм.

Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд дараах асуудлыг хамааруулсан.

а.   Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэр, боловсруулах.

б.   Хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах.

в.   Иргэн, аж ахуйн нэгж, төр, төрийн бус байгууллагаас тавьсан санал, өргөдөл гомдол шийдвэрлэх.

г. Ерөнхийлөгч, УИХ-ын болон Хурлын төлөөлөгчдийн сонгууль явуулахад туслах.

д.   Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн төсөл, төр, нийгмийн амьдралын чухал асуудал ард нийтээр хэлэлцүүлэх, санал асуулга явуулах ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах.

е.  Шаардлагатай гэж үзвэл нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын асуудал хэлэлцэж шийдвэрлэх.

ё.  Төрийн дээд шатанд тодорхойлох талаар уламжлах.

з.  Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн даргын нийтлэг бүрэн эрхийг хуулиар тодорхойлсон бөгөөд энэ нь Хурлын болон тэргүүлэгчдийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж, Хурлын хуралдааныг зарлах, бэлтгэлийг хийх, Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа, дэмжлэг үзүүлэх болон хяналтын үүргүүдээс бүрдэж байна.

Хоёр. Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалт

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан юм. Аймаг нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан нь жилд нэг удаа, баг хорооны Хурлын хуралдаан жилд 2-оос доошгүй удаа хийнэ. Ээлжит бус хуралдааныг Тэргүүлэгчдийн шийдвэр, засаг даргын санаачилгаар хийж болно.
Хурлын хуралдаанаар хурлын бүрэн эрхэд хуулиар oлгогдсон, дээд шатны Хурал болон бусад байгууллагын эрх хэмжээнд хамааруулснаас бусад, нутаг дэвсгэрийн амьдралын бүхий л асуудлыг авч хэлэлцэн тогтоол гаргана.

Хурлын тогтоол, хууль тогтоомжид нийцэж байх ёстой бөгөөд нийцээгүй бол Хурал өөрөө өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын санал болгосноор дээд шатны ИТХ, УИХ тус тус хучингүй болгоно.

Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгчид, тухайн нэгжийн Засаг дарга Хуралд хэлэлцүүлэхээр асуудал санаачлан оруулах эрхтэй.
Xурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Тэргүүлэгчид захиран зарцуулах эрхтэй.
Хурлын бие даасан байдлыг бэхжүүлэх үүднээс аймаг, нийслэлд ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн дарга орон тооны байх ба сум дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга орон тооны ажиллана. Аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид нь ажлын албатай байна. Хурал нь өөрийн үйл ажиллагааны голлох чиглэлүүдээр ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн байнгын комисс, ажлын хэсгүүд байгуулан ажиллуулдаг. Өмнөх Үндсэн хуулинд байнгын комиссыг Хурлын үйл ажиллагааны нэг хэлбэр болгон хуульчилсан байсан бол өнөөгийн хууль тогтоомжид энэ асуудлыг тусгаагүй байгаа нь:

  • Хурал нь өөрийн эрх хэмжээний асуудлаа бие даан шийдвэрлэх болсон.
  • Дотоод зохион байгуулалтын хэлбэрүуд нь тухайн Хурлын үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээнээс хамааран харилцан адилгүй холбоотой гэж үзэж болох юм.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа нь зөвхөн Хурлын хуралдаанаар хязгаарлагддаггүй, өөрийн тойрогтоо бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад ургэлжлэн явагдана. Хуулиар Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хуульчлан тогтоосон. Үүнд:

  1. Хурлын эрх хэмжээний асуудал хэлэлцэхэд таслах эрхтэй оролцох
  2. Хуралд тодорхой асуудал хэлэлцэхзэр санаачлах,
  3. Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, түүнд сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах,
  4. Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх санал гаргах,
  5. Хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулах зэрэг байна.

Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгааг бий болгох, чиг үүргийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай байгааг тэмдэглэх хэрэгтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагуудад хууль тогтоомжоор тодорхой чиг үүргийг олгож, түүний эрх хэмжээг тогтоосон байдаг. Үүнд: Төсвийн Татварын, Хот тосгоны эрх зүйн байдлын, Сонгуулийн Иргэний, Газрын, Төрийн хяналт шалгалтын болон бусад хуулиудыг дурьдаж болно.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-12 2020-03-04
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

[ADRN Working Paper] The Impact of the Millennials and Gen Z on Democracy in Northeast Asia
Мэдээ мэдээлэл 2025-05-28
[ADRN Working Paper] Vertical Accountability in Mongolia: The Power of the People (Interim Report)
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-08-06
“АЗИЙН БАРОМЕТРЫН СУДАЛГАА: ОНОЛ, АРГА ЗҮЙ, ҮР ДҮН” СЭДЭВТ СЕМИНАРТ ОРОЛЦОВ
Мэдээ мэдээлэл 2024-04-09
Horizontal Accountability in Mongolia: The Challenges of (Counter) Balancing
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-03-12

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИ 30 ЖИЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААН ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
СонгуульШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

КЛИЕНТЕЛИЗМ, ХЭЭЛ ХАХУУЛЬ БА АРДЧИЛАЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
Улс төрийнХувь хүний хөгжилШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЧУУДЫН УЛС ТӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛС: ТҮҮНИЙ УЛАМЖЛАЛТ БОЛОН МОДЕРН ШИНЖИЙН ТУХАЙ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?