Б.Баярсайхан
/УТБА-ийн захирал асан/
Шинэ толь №19, 1997
Түлхүүр үг:
Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-иар орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ, үйл ажиллагааны зохион байгуулалтыг тогтоосон.
Нэг. Хурлын эрх хэмжээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нийтлэг бүрэн эрхийг хуулинд заасан байна.
Хурал нь дээд шатныхаа Хурал, бусад байгууллагын эрх хэмжээнд хамаарахаас бусад нутаг дэвсгэрийн амьдралын ямар ч асуудал хэлэлцэн шийдвэрлэх эрхтэйн зэрэгцээ дараах асуудлыг тэдгээрийн онцгой эрхэд хадгалуулсан байна. Yүнд:
- Нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал, хэтийн төлөв, төсөв санхүүгийн үйл ажиллагаа, түүний гүйцэтгэлийн тайлан;
- Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал;
- Хуралдааны дарга, нарийн бичгийн дарга, Хурлын тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх
- Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлүүлэх, огцруулахаар дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад санал болгох;
- Шаардлагатай гэж үзвэл Засаг даргын ажлын тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь дүгнэлт өгөх;
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байгуулах, өөрчлөх, татан буулгах, хилийн цэс өөрчлөх тухай санал xэлэлцэх;
- Засаг даргын Хурлын шийдвэрт тавьсан хоригийг хүлээн авах эсэх.
- Хурлын тэргүүлэгчид нь Хурлын чөлөө цагт түүний онцгой эрхэд хамааруулснаас бусад бүрэн эрх эдлэнэ гэж хуулинд заасан. Энэ нь дээр дурдьсан эрхүүдээс бусад аливаа acyудлыг өөрийн санаачилгаар авч хэлэлцэж, шийдвэр гаргах эрхтэй гэсэн үг юм.
Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд дараах асуудлыг хамааруулсан.
а. Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэр, боловсруулах.
б. Хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах.
в. Иргэн, аж ахуйн нэгж, төр, төрийн бус байгууллагаас тавьсан санал, өргөдөл гомдол шийдвэрлэх.
г. Ерөнхийлөгч, УИХ-ын болон Хурлын төлөөлөгчдийн сонгууль явуулахад туслах.
д. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн төсөл, төр, нийгмийн амьдралын чухал асуудал ард нийтээр хэлэлцүүлэх, санал асуулга явуулах ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах.
е. Шаардлагатай гэж үзвэл нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын асуудал хэлэлцэж шийдвэрлэх.
ё. Төрийн дээд шатанд тодорхойлох талаар уламжлах.
з. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн даргын нийтлэг бүрэн эрхийг хуулиар тодорхойлсон бөгөөд энэ нь Хурлын болон тэргүүлэгчдийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж, Хурлын хуралдааныг зарлах, бэлтгэлийг хийх, Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа, дэмжлэг үзүүлэх болон хяналтын үүргүүдээс бүрдэж байна.
Хоёр. Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалт
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан юм. Аймаг нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан нь жилд нэг удаа, баг хорооны Хурлын хуралдаан жилд 2-оос доошгүй удаа хийнэ. Ээлжит бус хуралдааныг Тэргүүлэгчдийн шийдвэр, засаг даргын санаачилгаар хийж болно.
Хурлын хуралдаанаар хурлын бүрэн эрхэд хуулиар oлгогдсон, дээд шатны Хурал болон бусад байгууллагын эрх хэмжээнд хамааруулснаас бусад, нутаг дэвсгэрийн амьдралын бүхий л асуудлыг авч хэлэлцэн тогтоол гаргана.
Хурлын тогтоол, хууль тогтоомжид нийцэж байх ёстой бөгөөд нийцээгүй бол Хурал өөрөө өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын санал болгосноор дээд шатны ИТХ, УИХ тус тус хучингүй болгоно.
Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгчид, тухайн нэгжийн Засаг дарга Хуралд хэлэлцүүлэхээр асуудал санаачлан оруулах эрхтэй.
Xурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Тэргүүлэгчид захиран зарцуулах эрхтэй.
Хурлын бие даасан байдлыг бэхжүүлэх үүднээс аймаг, нийслэлд ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн дарга орон тооны байх ба сум дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга орон тооны ажиллана. Аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид нь ажлын албатай байна. Хурал нь өөрийн үйл ажиллагааны голлох чиглэлүүдээр ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн байнгын комисс, ажлын хэсгүүд байгуулан ажиллуулдаг. Өмнөх Үндсэн хуулинд байнгын комиссыг Хурлын үйл ажиллагааны нэг хэлбэр болгон хуульчилсан байсан бол өнөөгийн хууль тогтоомжид энэ асуудлыг тусгаагүй байгаа нь:
- Хурал нь өөрийн эрх хэмжээний асуудлаа бие даан шийдвэрлэх болсон.
- Дотоод зохион байгуулалтын хэлбэрүуд нь тухайн Хурлын үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээнээс хамааран харилцан адилгүй холбоотой гэж үзэж болох юм.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа нь зөвхөн Хурлын хуралдаанаар хязгаарлагддаггүй, өөрийн тойрогтоо бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад ургэлжлэн явагдана. Хуулиар Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хуульчлан тогтоосон. Үүнд:
- Хурлын эрх хэмжээний асуудал хэлэлцэхэд таслах эрхтэй оролцох
- Хуралд тодорхой асуудал хэлэлцэхзэр санаачлах,
- Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, түүнд сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах,
- Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх санал гаргах,
- Хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулах зэрэг байна.
Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгааг бий болгох, чиг үүргийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай байгааг тэмдэглэх хэрэгтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагуудад хууль тогтоомжоор тодорхой чиг үүргийг олгож, түүний эрх хэмжээг тогтоосон байдаг. Үүнд: Төсвийн Татварын, Хот тосгоны эрх зүйн байдлын, Сонгуулийн Иргэний, Газрын, Төрийн хяналт шалгалтын болон бусад хуулиудыг дурьдаж болно.