Б.Алтансүх
/УТБА-ийн багш –ЭША/
Шинэ толь №30, 2000
Түлхүүр үг: Нийгмийн капитал, Нийгмийн сэтгэл зүй ,Либерал ардчилал, Глобалчлал, Институтын чадавхи, , Нийгэм-Эдийн засгийн модернизаци
Бидний итгэл үнэмшлийн эргэцүүлэхэд
Манай нийгмийн өнөөгийн үнэт зүйлүүд чухам юу вэ? гэсэн асуулт зайлшгүй гарах биз .өнөөдөр бидний нэрлэдгээр шилжилтийн арван жилийн дараа олон хүн энд чөлөөт зах зээл, ардчилал гэсэн хариулт өгнө. Гэвч ардчилал,зах зээлийн эдийн засгаар тулгуураа болгосон иргэний нийгэм цогцлуулах нь удаан үргэлжлэх, нарийн төвөгтэй үйл явц гэдэг нь өнөөдр тодорхой боллоо. Олонх посткоммунист оронд улс төр,эдийн засаг,эрх зүйн хүрээнд гүнзгий шинэчлэлийг хийж үүний үр дүн тодорхой хэмжээнд мэдрэгдэж эхэлсэн гэдэгтэй ихэнхи судлаачид санал нийлнэ.
Тэгвэл шилжилтийн үеийн нийгмийн сэтгэл зүйн хүрээний өөрчлөлт ямар байдалтай явагдаж,ямар үр дүнтэй байгааг дүгнэхэд өнөөдөр нэн төвөгтэй,маггадгүй нэгэн мөрийн дүгнэлт өгөхөд эрт байгаа юм. Гэтэл өрнөдий олонх судлаачдын хүлээн зөвшөөрч байгаагаар нөгөө оюуны( энэ нь улс төрийн хүрээний өөрчлөлттэй мөн уялдана) үнэт зүйлс маань чухам энэ хүрээнд л бүрддэг ажээ. Эдийн засгийн уналт , ядууурал, оюуны хоосрол, гэмт хэргийн өсөлт, ирээдүйдээ итгэх итгэл алдрах зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд ямар үр дагавар энгийн нэгэн иргэнд авчирсан болон энэ эь хэрхэн нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж болохыг авч үзэх нь нэн чухал байж болох талтай. Нйигмийн сөрөг үзэгдэл бүрийг шилжилтийн үеийн хүндрэл нийгэм-эдийн засгийн хоцрогдолтой холбох нь магадгүй өөрсдийгөө тайтгаруулах хамгийн хялбар арга байх.
Нэгэнт иргэн бүр тухайн нийгмийнхээ ,өөрийн цаг үеийнхээ тусгал учраас бидний анд нөхөд, ажилладаг байгууллага, цаашлаад манай нийгмийн сэтгэл зүй биднээс хамааралтай,эргээд бид энэ орчны нөлөөлөлд оршдог субъккт байдаг. Ийм ч учраас бидний хамтын ажиллагаа,итгэл үнэмшил, бахархал, сэтгэлийн эрч хүч зөвхөн бидний төдийгүй нийгмийн баялаг билээ. Гэтэл бидний өнөө маргаашаа аргацаасан сэтгэлгээ, нэгэн “тосгоны” доторхи хэрүүл маргаанаар цагийг өнгөрөөдөг орчин маань хөгжлийг урагшлуулагч гэхээсээ өмнө аль хэдийн нйигмийн хөгжлийг саатуулагч “ бул хар чулуу “болон хувирчээ.
Нийгмийн сэтгэл зүйн орчныг үнэлэх цоо шинэ хэмжүүрийг бйи болгох шаардлага оршин байгааг хүлээн зөвшөөрүүштэй. Өрнөдийн судлаачид дэлхийн хоёрдугаар дайны дараа үеэс эхлэн аливаа улс гүрний хөгжил зөвхөн эдийн засгийн чадавхи ,улс төрийн байгуулал,эрх зүйн хүчин зүйлээс хамаараад зогсохгүй ,нийгмийн гишүүдийн сэтгэл зүйн хүчин зүйлүүдээс ч онцгой хамааралтай болохыг олонтаа дурддаг болсон. Дайнд ялагдаж асар их хохирол амссан Герман,япон улсууд богино хугацаанд сэргэн хөгжиж их гүрний статусаа эргүүлэн авсан, колонийн статусаас гарч ,шинээр тусгаар тогтносон азийн олон оронд нэн түргэн хөгжсөн зэрэг нь энэ үзэл баримтлал хөгжих шимтэй хөрс суурь болсон юм. Ийм ч учраас нийгэм ,эдийн засгийн хөгжлийн хөрс суурь нь зөвхөн санхүүгийн капитал,газар зүйн таатай байршил, түүхий эдийн нөөц зэргээс хамаараад зогсохгүй ,нийгмийн сэтгэл зүйн орчинд бүрэлдэн тогтдог “нийгмийн капитал”-с хамааралтай болохыг хүлээн зөвшөөрсөн юм.
Нийгмийн капиталын тухай
Нийгмийн капитал гэсэн ойлголтыг судлаачид янз бүрээр тайлбарласан,гэвч эдгээрийн ихэнхи нь нийгмийн капитал хэрхэн үүсдэг ,юунаас бүрддэгийг тайлбарласнаас бус,энэ ойлголтын мөн чанарыг илэрхийлсэн нь ховор юм.
Фукуяамагийн[1] тодорхойлсноор энэ нь “хоёр болон түүнээс дээш хувь хүни йхамтын ажиллагааг тодорхойлдог албан бус ,сэтгэл зүйн хэм хэмжээ ажээ”. Мөн нийгмийн капитал нь хүмүүсийн хоорондоо хэрхэн харвцах орчинг тогтоогч үнэт зүйлс харилцаа болон үүний үр дүнд бий болдог нөлөөлөл зэргүүдээс тогтох субвектив үзэгдэл юм[2]. Гэж тодорхойлсон ньэнд хоёр андын хоорондын найз нөхөрлөлийг бий болгосон итгэл үнэмшлээс эхлээд нийгмийн харилцааг тогтоогч маш нарийн төвөгтэй. ,олон талтай Кунзийн сургааль юмуу Христийн шашны систем хүртэл сэтгэл зүйн хүрээний бүх ойлголтыг хамааруулж болох талтай.
Зөвхөн нэгэнт тогтсон ёс зүйн хэм хэмжээ төдийгүй ,хүмүүсийн хамтран оршин тогтнох статусыг бүрдүүлэгч хүчин зүйлүүд болох нэг нэгэндээ үнэнч байх,үүргээ ухамсарлах,хариуцлагага чанд мөрдөх,хүндлэл болон бусад хүчин зүйлүүүд нь нийгмийн капиталын чухал “эх сурвалж” болно.
ХХ-р зууны сүүлийн 20 жилд “нийгмийн капитал” гэсэн ойголтын шинжлэх ухааны салбаруудад нэвтрүүлсэн Жеймс Колмэн /1988/ “нийгмийн капитал бол нийгмийн бүтээгдэхүүн бөгөөд зах зээл дээр үйл ажиллагаа өрнүүлдэг бие даасан агентуудад (үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид) төр нөлөөлснөөр үүсдэг” гэсэн санааг нэгэнтээ гарган тавьсан. Гэвч энэ нь хэт өрөөсөгөл ,буруу тайлбар хэмээн олонхи судлаачид үздэг. Нэгэнт хувь хүсүүсийн хамтын ажиллагаа үүсгэхгүйгээр тэд өөрийн зорилгоо хангах аргагүй боловч тэдний зорилго нь эцэстээ өөрсдийн ашиг сонирхлыг хангах зорилготой байдаг учир үүнийг зарим талаар хүлээн зөвшөөрүүштэй.
Энэ харилцаа эерэг болон сөрөг гадаад нөлөөллийг хоёуланг нь үүсгэнэ. Бидний бусдад ханддаг хүндлэл ,хайр халамж,итгэл үнэмшил, хамтын тэмүүлэл гээд энэ бүхнийг эерэг гадаад нөлөөлөл гэж болно. Тэгвэл дайсагнал,үзэн ядалт,бусдыг үл хүндлэлт,хэт ганцаардал гээд сөрөг гадаад нөлөөлөл нийгэмд хэт даамжирвал нэн аюултай гэдэг нь ойлгомжтой. Макс Веберийн (1951) нэгэнтээ дурдсанаар итгэл үнэмшил,хамтын хүсэлзорилго,бусдыг хайрлан хүндлэх сэтгэлгээ энг бүхэн Христийн шашны бий болгодог маш том нийгмийн эерэг талууд ажээ. Орчин үеийн менежментийн онолыг үндэслэгч Тейлор ч мөн хэрэглэгчээ хүндлэх,түүний ашиг сонирхлыг харгалзах үзэл санаа үйлдвэрлэлийг илүү хүнлэг ,нийгмийн ашиг тусыг хангах чиг хандлагатай болгоно гэдгийг дурдаж байлаа.
Сөрөг гадаад нөлөөллийн асуудлыг дурдахад хоёр талтай хандах ёстойг Роберт Путнам[3] онцгойлон анхааруулж байв. Түүнийи авч үзсэнээр шашны сектүүд ,гэмт хэргийн бүлэглэлүүд (Японы аум шинрико юмуу Америкийн Ку Клус Клан, сицилийн мафи) гэх мэт нийгэмд маш аюултай сөрөг гадаад нөлөллийг үүсгэж байв,гэтэл эдгээрийн дотоодод басйан гишүүдийнх нь бодлоор ингэж нэгдэхээс өөрөөр тэд өөрсдийн улс төрийн хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх,хувийн юмуу бүлгийн ашиг сонирхлоо хангах боломжгүй байжээ. Зүгээр энгийнээр хэлэхэд тухайн нийгмийн орчинд үүнээс өөрөөр оршин тогтох боломжийг олон хүн олж харж чадсангүй.
Нийгмийн капиталын эх сурвалж юу вэ? Энэ талаар нэгдсэн бйар суурийг гарган тавих нь нэн хүнд байгаа юм. Харин эхний ээлжинд үүни йоронд нийгмийн хэрхэн үүсдэг болохыг ,энд хувь хүн , бүлгүүд,төр ямар үүрэгтэй, хэрхэн оролцох ёстойг авч үзүүштэй.
Олонхи нигймийн энгийн гишүүдийн хувьд өөрийг нь тойрон хүрээлж буй орчноо “нөхөр” ба “дайсан” гэсэн бүлгүүдэд хуваан хандах нь тэдэнд ойр гэж Фукуяама дурдсан. Олон судлаачид “нийгмийн капитал” үүсдэг суурь нөхцөл нь “итгэлцлийн хүрээ”-ий үзэл баримтлалын дагуу бүрддэг гэж үздэг. (зураг1) Энэ нь бидний дээр авч үзсэн гадаад нөлөөллийн ойлголтоос үүдэн гасан гэдгийг энд дурдууштай.
Хзн өөрийн зөн билгийн дагуу зөвхөн өөрийн бүлгийнн юмуу хүрээний хүнд амгийн их итгэдэг. Уламжлалт соёл иргэншилийн хамтын ажиллагааны хэлбэрүүд болох омог,овог,аймаг, тосгон,гацааны оршин суугчид ,шашны бүлгүүд зэрэг нь тодорхой ёс зүйн хэм хэмжээ ,зан заншил уламжлалд тулгуурладаг бөгөөд нийгмийн бусад бүлгүүдээс таслагдмал байдалтай байх нь олонтаа тохиолдоно. Имээссч эдийн засгийн модернизаци болон улс төрийн өргөн хамтбын ажиллагаа нь ийм орчныг эвддэг. Өөрөөр хэлбэл эдгээрийн бүлгүүдийн явцуу итгэлцлийн хүрээ нь зарим талаар нийгмийн хөгжлийг чөдөрлөгч гэж болохоор .Иймд уламжлала ,үндэсний онцлогыг эвдэхгүйгээр энхүү итгэлцлийн хүрээг зохистой тэлэх нь орчин үеийн нийгэмд чухал юм. Ингэснээр нийгмийн хөгжлийг хангагч чухал суурь нөхцөл болсон нийгмийн капиталын өсөлтийг бүрдүүлэх боломжтой.
Нийгмийн капитал ба иргэний нийгэм
Орчин үеийн иргэний нийгмийн хөгжлийн түгээмэл дүр зураг нь Персигийн[4] дурдсанаар үндсэн хуульт либерал ардчилал болжээ. Либерал ардчилал нь иргэний нийгэм оршин тогтнох дөрвөн үндсэн нөхцөлийг хангана.
Үндсэн хуульт ёсын зарчмыг хүндэтгэн үздэг;
- Хүний эрхийг баталгаажуулдаг
- Хувийн өмчийг хамгаалдаг
- Аливаа шийдвэрийг олонхийн зарчмаар гаргадаг.
Мөн үүний зэрэгцээ төвийг сахисан улс болон хүлээцтэй байдал, иргэний эрхийг сахин хамгаалах үзэл санаагаар хүмүүжсэн нийгмийн гишүүд хамтран орших нь маш чухал бөгөөд энэ нь нийгмийн капитал бүрдэх ,арвижих улс төрийн суурь болдог.
Иргэний нийгмийг бүрдүүлэх нэгэн том нөхцөл бол нийгэм-эдийн засгийн мдернизаци бөгөөд модернизацийн үйл явц нь өөрөө либерал ардчилал болон иргэний нийгмийн хөгжлийг хамтад нь хангагч чухал “хурдасгуур” болно.
Нийгмийн капиталын улс төрийн үр ашиг нь албан ёсны зохицуулалтын механизмууд болох гэрээ,хэлэлцээр, үүрэг ,хариуцлагын зарчим, төрийн хүнд суртал зэрэгт шаардагддаг асар их дундын зардлыг бууруудлснаар илэрнэ. Энд төр болон иргэний харилцаа, иргэдийн хоорондын харилцаа, хэрэглэгч болон үйлдвэрлэгчийн хоорондын харилцаа,хэрэглэгч болон үйлдвэрлэгчи йн хоорондын харицаа нь албан ёсны механизмуудаар өмнө тэдний хоорондын харилцаа нь албан ёсны механизмуудаар зохицуулагдахаас өмнө тэдний хоорондын итгэлцэл,хамтран ажиллах , эрмэлзэл ,харилцан хүндлэл дээр тулгуурлавал нийгмийн хөгжлийн суурь орчин жинхэнэ ёсоороо бүрдэх боломжтой[5].
Орчин үеийн либерал ардчилал дахь нийгмийн капиталд хүлээлгэх итгэл яагаад буурч байна вэ? Дайны дараах 50 жилд Японоос бусад олонхи аж үйлдвэржсэн орнуудын хувьд төрийн эдийн засгийн үр ашиг ,улс төрийн механизмуудын үйл ажиллагааны үр дүнд итгэх итгэл тууштай буурах чиг хандлага ажиглагдсан .энэ нь нэг талаар ажилгүйдэл, ядуурал,эдийн засгийн уналт зэрэг сөрөг үзэгдлүүдтэй үр ашигтай тэмцэх, түүний сөрөг нөлөөллийг бууруулах зохистой арга замуудыг тэр бүр олж чадахгүй байгаа ,нөгөө талаас улс төрийн шийдвэр гаргах механизм зохистой ажиллаж, шийдвэрийг цаг хугацаанд гаргаж тэр чаддаггүй,мөн улс төрчдийн ам ажил хоёр байнга зөрдөг нь энгийн иргэдийг залхаадаг зэрэг нийтлэг шалтгаанууд байгаа юм[6].
Орчин үеийн ардчилалд нийгмийн капитал улс төрийн үүрэг ямар байхыг Токвиль “Америк дахь Ардчилал” бүтээлдээ тусгасан нь бий. Тэр иргэний оролцооны шинж чанарыг илэрхийлэхийн тулд “хамтын ажиллагааны урлаг” гэсэн ойлголтыг гарган тавьсан.
Токвиллийн авч үзсэнээр нийгмийн давхаргууд болон аристократ нийгэмд хүмүүсийг хооронд нь холбож байдаг өвлөгддөг статусын (хэргэм,зэрэг,цол) бүх хэлбэр орчин үеийн ардчиллын үед устгана.хүмүүс адил тэгш эрх чөлөөтэй болно, гэвч энэ тэгш байдал бодит байдал дээр адилгүй юм,учир нь тэд байгалиас тэгш бус чадвартай заяагддаг. Орчин үеийн ардчиллын сул тал дахь хэт өргөжсөн индивидуалдизмд илэрдэг бөгөөд хүмүүс өөрийн амьдрал болон гэр бүлд хэт анхаарал тавьж, зөвхөн өөрийнх нь ашиг сонирхлыг хөндсөн үед нийгмийн амьдралд оролцдог. Америкчууд нэг талдаа индивидуализмийг өргөжүүлэхийн төлөө байдаг ч ,гэвч нөгөө талд тэдний эрх ашгаа хамгаалах арга зам болсон сайн дурын бүлгүүдэд нэгдэх ,сонирхлын бүлэг үүсгэх зэрэг нь тэдний амьдралын бүх “эд хэсгүүдэд” чухал бөгөөд гарцаагүй зйүл байжээ. Энэ нь улс төрийн төвлөрөл хүчтэй болж , энд хувийн эрх чөлөөг өргөжүүлэх ямар ч орон зай байхгүй гэж үзэхээр байсан Токвиллийн төрөлх \Францын/ XIX зууны дунд үеийн нөхцөлтйэ эрс зөрчилдөж байлаа.
Сул дорой индивидууд иргэний нийгэмд зөвхөн хамтран нэгдэж байж л хүчтэй болно.; тэдний үүсгэсэн сайн дурын бүлгүүд (энд төрийн оролцоо шаардлагагүй)нь улс төрийн амьдралд шууд бусаар ( сонирхлын бүлэг юмуу улс төрийн намын хэлбэрийг дамжин ) оролцож энэ нь хамтын ажиллагааны ,соёлтой ,идэвхтэй хэлбэрийг бүрдүүлэх суурь нөхцөл болсон “ардчилсан иргэн” төлөвшүүлэх сургууль болсноор нийгэмд маш чухал нийгмийн капиталын “эх сурвалж” болдог.
Нийгмийн капиталын түвшин доогуур байх нь улс төрийн тогтолцоо, эрх зүйн орчин нийгэмд “зохицуулагч болон тогтвортой байдлыг хангах” Механизм байх үүргийг боломжгүй болгож, хууль ёс захирах , нийгэм-эдийн эдийн засгийн хямрал гүнзгийрэх,коррупци, гэмт хэрэг өссөн нэмэгдэх шимтэй хөрс суурь нь болдог ажээ.
Нийгмийн капитал ба эдийн засгийн глобальчлал
Нийгмийн капиталын өөрчлөлт эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ? Үүнийг шууд,нэгэн утгаар илэрхийлэхэд амаргүй. Хэрэв энэ өөрчлөлтийг глобаь эдийн засгийн үйл явцтай холбон авч үзвэл бид бүхний өдөр тутам ажиглаж байдаг үнэт цаас,валют, түүхий эдийн дэлхийн зах зээлүүдийг юуны өмнө дурдаж болох юм. Энд үнэ,ханшны өөрчлөлт,эрэлт нийлүүлэлтийн харьцааг тодорхойлдог нэгэн том цогцолбор шинжтэй хүчин зүйлүүд бол улс төр,эдийн засгийн өөрчлөлтүүдийн талаархи хүлээлт ,зах зээл дээр тоглогчдын итгэл,найдвар, тодорхой эдийн засгийн дотоодын (улс орны дотоодын гэж болно)сэтгэл зүйн орчныг бүрдүүлэг янз бүрийн үйл явдлууд ( ажил хаялт,сонгууль,байгалийн гамшгийн өмнөх айдас) зэрэг байдаг.
Ийм учраас нийгмийн капиталын динамик онолууд нь хүмүүсийн хоорондын харилцаа, нийгмийн уур амьсгал,эдийн засгийн араншин хэрхэн нөлөөлж болохыг авч үздэг . Өмнөх зуунтай харьцуулахад ХХ-р зуунд тодорхой нэг бүлгийн (компани ,олон нийтийн байгууллага зэргийн дотоод ) болоод улс орны нийгмийн капитал нв дэлхийн эдийн засагт шууд болон дамаар хүчтэй нөлөөлдөг болсныг олонхи судлаачид хүлээн зөвшөөрдөг[7]. Либерал ардчилал чөлөөт зах зээлийн эдийн засаг дэлхийн хэмжээнд улс төр,эдийн засгийн системийн хөгжлийн жишиг загвар эргэлт буцалтгүй болсон нь бүх хүрээний нийгмийн капитал глобальчлагдсантай нягт уялдана.
Энэ нь дэлхийн хэмжээд улс орныхоо дотоодод нийгмийн капиталыг бүрдүүлж ,цаашид түгээдэг томоохон агентууд нэгэнт бий болсныг харуулж байгаа юм. Энд нийгмийн капиталын глобаль гурван эх сурвалж байгаа нь гэр бүлийн хүрээ,тодорхой институцын 9бизнесийн байгууллага юмуу улс төрийн нам үүний тод жишээ болно) дотоод түвшин, нийгмийн сэтгэл зүйн орчин юм. Мэдээж,энэ эх сурвалжууд нийгмийн капиталын хуримтлалыг бүрдүүлэх онцлог ,түүний өөрчлөлтийн чиг хандлага нь улс орон бүрт янз бүр бөгөөд энд хамгийн сайн хүчтэй нөлөөлдөг гурван хүчин зйүл бол нийгэм-эдийн засгийн хөгжлийн орчин ,тухйан орны хөгжлийн уламжлалт чиг хандлага ,төрийн оролцоо (нийгмийн капитал бүрдэхэд төрийн бодлого чухал нөлөөтэй гэж олонхи судлаачид хүлээн зөвшөөрдгийг энд дурдахад илүүдэхгүй) ажээ[8].
Өнгөрөн одож буй ХХ-р зууныг үнэлбэл төр улсын тусгаар тогтнолыг халдашгүй үнэт зүйл болгон орчин үеийн рациональ олон улсын харилцаанаас тодорхой бус байдал даваигайлсан олон түвшин бүхий гетероген бүтэцтэй олон улсын харилцаанд очих шилжилтийн үе байсан гэж болно. Энэ өөрчлөлтүүд нь олон талаар глобальчлалын нөлөөн доор явагдаж байна. Энэ өөрчлөлтүүд нь олон талаар глобалчлалын нөлөөн доор явагдаж байна. Энэ өөрчлөлтийг дагаад нийгмийн капиталын эх сурвалжууд ,нийгмийн капитал өөрөө ч глобальчлагдах замд эргэлт буцалтгүй орлоо.
Өнөөдөр дэлхийн эдийн засгийн гол ,нөлөөтэй тоглогчдыг газарзүйн байршлаар нв хуваан авч үзвээс АНУ болон Хойд Америкийн Эдийн Засгийн Чөлөөлт Бүсийн (NAFTA) хүрээний түншүүд,Европын Холбоо ,Зүүн Ази гэсэн гурван төвлөрөл (зарим судлаачид үүнийг “эрин зууны глобал агломераци” ч гэж нэрлэх нь бий) товойн гарлаа. Япон болон Азийн шинэ аж үйлдвэржсэн орнууд төрийн хүчтэй зохицуулалтыг хөгжлийн гол түлхүүр гэж тунхагладаг бол АНУ уламжлалаараа чөлөөт зах зээлийн либерализмыг тасралтгүй мөрдсөөр ирсэн ;Европ маш эрчимтэй нийгмийн бодлогыг сурталчилж, байр суурь дээр нь дурдсан хоёрын дундаж байдалтай.
Энд гарч ирдэг эдгээрийн хоорондох нэг годл ялгаа нь аж үйлдвэрийн салбарын бүтэц юм. Хэрэв Герман,Япон болон АНУ-ыэ эдийн засагт ХIX-р зууны сүүлч XX-р зууны эхээр зохион байгуулалтын Корпоратив хэлбэр маш түргэн нэвтэрч ,өнөөдөр эдгээр эдийн үасгийг Симёнс,Тоёота , Форд,Моторола зэрэг корпорацйуд удирдаж байна. Харин Франц,Италийн эдийн засгийн хувийн сектор ч юмуу ,шийнээр үйлдвэржсэн Хонконг, Тайваний эдийн засаг жижиг ,нэгэн өрхийн эзэмшилд байж ,удирддаг жижиг бизнесээр тодорхойлогддог.
Тодорхой нэгэн бараа үйлчилгээ юмуу пүүсийг тойрсон шинэ үнэт зүйлс (Шинэ үе Пепсийг сонгож байна” сурталчилгаа энд тод жишээ юм.) үүнтэй холбоотойгоор уламжлалт нийгмийн капитал хувиран өөрчлөгдөх үйл явц чухамдаа сансрынэ хурдаар өрнөж байна. Гэтэл ийм байдлаар үүссэн нийгмийн капитал нь тодорхой улс орны хөгжил дэвшилд гэхээс өмнө нэгэн корпорацийн бизнесийн ашиг сонирхлыг хангах хэрэгсэл болно . Өөрөөр хэлбэл ,энэ нь нэг талаас бидний дээр авч үзсэн “итгэлцлийн хүрээг” хэмжээлшгүй ихээр тэлнэ,гэвч нөгөө талдаа тухайн улс орны өөрийн онцлогтой уламжлал,зан заншил, иргэншлийг аажмаар эвдэх үйлчлэлтэй[9]. Ийм учраас нийгмийн капиталыг бүрдүүлэх ,түүнийг нэмэгдүүлэх асуудал нь чухрамдаа төрийн бодлогын чухал бүрдэл хэсэг болдог.
Нийгмийн капиталын өсөлт болон бууралт
Өнөөдрийн шинэ Токвильчууд (The neo –Tocquevillains) болон нийгмийн хөгжлийн олонхи онолчид ардчиллыг зохистой баталгаажуулах гол түлхүүр бол юуны өмнө нийгэм-эдийн засгийн хүчин зүйлүүд гэж хүлээн зөвшөөрдөг[10]. Харин нийгмийн капитал огцом буурах нь дайн,байлдаан,бослого,хөдөлгөөн, улс төр,эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг,түүхий эдийн хомсдол, ажил хаялт гээд санамсаргүй хүчин зүйлүүдээс шууд ба дам хамааралтай.
Хэрэв нийгмийн дотоодод хамтын ажиллагааны бодит шаардлага, хөрс суурийг бүрдүүлэхгүй бол иргэний нийгэм зарим тохиолдолд ардчилсан засаглалыг бүрдүүлэх бус түүнийг сулруулах аюултай байж болох талтай. Энд судлаачид Францын их хувьсгал, 1917 оын 2-р сарын хувьсгалын дараа үеийн Орос орныг жишээ болгон дурддаг бөгөөд нийгмийн зөвшилцөл сул ,янз бүрийн бүлгүүдийн хоорондын зөрчил хурцадсан ,нийгмийн гишүүдийн хүлээцтэй байдал маш доод түвшинд байсан нь иргэний нийгэмд тэмүүлсэн шинэ залуу ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд шаардлагатай нийгмийн капитал бүрдэх боломжийг бүрдэх боломжийг үгүй болгосон.
Хөгжиж буй болон өрнөдийн хөгжсөн нийгмүүдийн хоорондын ялгаа нь тэдний баялагын хэмжээ эрүүл мэнд , боловсролын тогтолцооны хөгжлийн түвшинд бус, харин улс төрийн инстутчлагдах түвшнээс хамаарна гэж Хатингтон нотолдог[11]. Олонхи хөгжиж буй оронд нийгэм –эдийн засгийн шинэчлэлийг хийх чадвартай улс төрийн институтуудын хөгжил нэн хоцрогдож байгаа бөгөөд энд юуны өмнө үр ашигтай легитим засаглалыг бэхжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчин, ,нийгмийн хамтын ажиллагаа, иргэдийн итгэл үнэмшил дутагдаж байна.
Хөгжиж буй орнуудын өмнө тулгарч байгаа гол бэрхшээл болох нийгэм-эдийн засгийн хоцрогдлыг даван туулах гол арга хэрэгсэл бол энэ асуудлыг шийдэж чадах улс төрийн институтуудыгы бүрдүлэх явдал гэсэн дүгнэлтийг эндээс хийж болно.
Токвиллийн үеийн Америк нийгмийн тэгш бус байдал гүнзгийосэн тэр үеийн тэргүүний хөгжилтэй орнуудтай харьцуулахад дэохийн бусад хэсгүүдээс хамааралгүй маш нэгийн эдийн засгийн бүтэцтэй орон байв. Гэвч бүр XX-р зууны сүүлээр байдал эрс өөрчлөгдсөн. Ингээд 1960-аад оны Америк бас дахин маш том нийгмийн өөрчлөлтийн давалгааг туулан гарсан билээ. Чухамдаа улс төрийн институтуудыын тогтвортой ,үр ашигтай үйл ажиллагаа ,нийгмийн капиталын өсөлт л энд удаан хугацааны хөгжлийн баталгаа болсон.
Хүйтэн дайны үед Америкийн засаглалын үйл ажиллагаанд тодорхой зорилго ,легитим чанарыг бүрдүүлж байсан коммунизм нуран унаснаар Хатингтоны нэрлэснээр “улс төрийн хоосон зай” үүссэн боловч глобальчлалын “доргион нь улс төрийн институтууд болон засгийн газрын нийгэмд “үйлчлэх боломжийг “ нэмэгдүүлэх замаар нийгмийн капиталын шаардлагатай урсгалыг хангах бодит шаардлагыг зүй ёсны болгож байгаа юм.
[1] Fukuyama F. Social capital and Civil Society ,P . 3 , IMF Working Paper 1999.
[2] Newton Kenneth Social Capital and Democracy ,Dallas,1998, P.32 .
[3] Putnam Robert D. Making Democracy Work ; Civil Traditions in Modern Italy ,1993,Princeton University Press ,P. 52.
[4] Percy lehning B. Towards a Multicultural Civil Society ;The Role of Social Capital and democratic citinzenship , “Governments and opposition” 1997, P.225 .
[5] Banfield Edward G. The Moral Basic off Backward society , Illinois Free press, 1989 .
[6] Percy Lehning B. Towards a Multicultural Civil Soiety; The Role of Social Capital and Democratic and citizenship , “Governments and opposition” 1997, P.233
[7] Harrison ,Lawrence Underdevolopment is State Mind ; The latin American case N.Y ,Madison Books ,1994, P.176.
[8] Robison Lindon J.Steven D. Hanson social Capital and economic cooperation , 1995, Journal of Agriculture and Applied Economics , VOl.15. No .1, P. 33-35 .
[9] Ogilvy James The Economics of Trust, 1991, Harvard Business Review , P. 46-47.
[10] Berman Sheri Civil Ssociety and Political Institutionalization ,1997, American Behoverial Scientist,Vol 40, No. 5 ,P. 124.
[11] Kolankiewicz George Social Capital and Social change , 1997 , No .5 Britsih Journal of socialogy , P.429.