Ц.Сарантуяа
/Дэд доктор, Үндсэн хуулийн цэцийн ажилтан/
Шинэ толь №9, 1996
Түлхүүр үг: Үндэсний эрх зүй, Олон улсын түгээмэл эрх зүй, Монизм, Дуализм, Үндсэн хуулийн цэц
Зохиогч би энэхүү сэдвээр үндэсний эрх зүй (ҮЭЗ) ба олон улсын түгээмэл эрх зүйн (ОУТЗЗ) хоорондын харьцааны тухай асуудал болох маргаан үүссэн тохиолдолд эрх зүйн дээрх хоёр системийн алиныг нь хэрэглэх вэ гэдэг асуудлыг судлан хөндөх оролдлого хийж байгаа юм. Ингэхдээ нэг талаас дээрх харилцааг онолын үүднээс хэрхэн дүгнэн үздэг, нөгөө талаас түүнийг зохицуулах арга замыг Монгол Улсын Үндсэн хуулиар хэрхэн шийдвэрлэсэн гэдгийг тус бүр авч үзэж байгаа болно. Уг нийтлэлийг бэлтгэхдээ сэдэв болон агуулгыг үүсмэл эрх зүйд хамааруулаагүй бөгөөд, дан ганц түгээмэл эрх зүйн асуудлаар хязгаарлах зорилгыг тавьсан юм.
Маргаан үүссэн тохиолдолд эрх зүйн аль системийг урьдал болгон үзэж удирдлага болгон шийдвэр гаргах вэ гэсэн асуултанд ОУТЭ3 болон үндэсний эрх зүйн аль нь ч бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй байгаа учир , талаар онолын түвшинд хоорондоо ялгаа бүхий марга үүсдэг байна. ОУТЗЗ болон үндэсний эрх зүйн харьца асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн мони, дуалист гэсэн хоёр онол байдаг байна”[1]. 1). Монизм нь ОУТЭ3 ба ҮЭЗ-н нэгдмэл шинж чанараас үүдэн гарах ба үүний үндэслэл, учир шалтгааныг төрөлхийн эрх, эрх зүйн ерөнхий онол, логикийн үүднээс тайлбарлан үздэг[2]. Гэхдээ нэгдмэл зүйл ч дотроо шат дараалсан зохион айгуулалттай байдгаас ОУТЗЗ, ҮЭЗ-н нэг нь areereөсөө үүдэлтэй, өөрөөр хэлбэл, нэг нь анхдагч байж, түрүүлж үйлчлэх ёстой гэдэг нь ойлгомжтой. Үүн дээр үндэслэн монизмын онол нь дотроо а) ОУТЭЗ-г эсвэл б) ҮЭЗ-г урьдал болгосон гэсэн хоёр чиглэлд хуваагддаг байна. ОУТЭЗ-г урьдал болгон үздэг монизмын чиглэл нь мөн дотроо радикаль, уян хатан гэж ангилагдана. Радикаль монизмын үзлээр бол ОУТЭЗ-г зерчсөн дотоодын аливаа акт (хууль, захиргааны акт, uvvхийн шийдвэр) хүчингүйд тооцогдож байх учиртай. Харин уян хатан монизмын дагуу ОУТЭЗ-н хэм хэмжээг зерчиж гарсан эрх зүйн актыг дотооддоо үйлчилж болно гэж үздэг. Гэхдээ энэ үзэл нь бодит байдал дээр хэт тунхагласан шинжтэй үзэл юм, яагаад гэвэл олон улсын шүүхийн байгууллагаас дээрхи хоёр актын зөрчилдөөнийг шийдвэрлэх тохиолдол гарвал тэрээр зөвхөн ОУТЭЗ-н хэм хэмжээг хэрэглэх боломжтой байдаг учир тухайн байгууллагын хувьд дотоодын эрх зүйн акт чухал биш байх бөгөөд маргааныг зохицуулах хэмжүүр болж чадахгүй. Олон улсын шүүхийн байгууллага нь дотроо эрх зүйн акт ОУТЭЗ-н хэм хэмжээг зөрчиж байгаа эсэхийг хянан тогтоох эрхтэй байх бөгөөд үндэсний хууль тогтоомж олон улсын эрх зүйг зөрчих эсвэл түүнийг биелүүлэхгүй байх шалтгаан болж чадахгүй. Уян хатан монизмын энэхүү үзлээр дотоодын ийм хуулийг хүчингүйд тооцохгүй ч тэрээр угтаа хүчингүй болох учиртай болдог. Энэ нь ОУТЭ3-г хэрэгжүүлэх явдлыг төр болгоноос адил хэмжээнд эрмэлзэх ёстой байх зарчмаас үүдэн гардаг юм.
Хоёрдахь буюу ҮЭЗ-г урьдал болгодог монизмын онолын дагуу дотоодын үндсэн хуулийн хяналтын байгууллагын шийдвэр гарснаар олон улсын гэрээ шууд хэрэгжихгүй болно.
2) дуализмын онол нь монизмын онолын дээрхи урсгалаас ялгаатай юм. Дуализм нь ОУТЭ3, ҮЭЗ хоёр хоорондоо ялгаатай эрх зүйн системүүд бөгөөд энэ үйлчлэх нөхцөл, бүтэц, эрх зүйн субьект болон зохицуулах зүйлээрээ ялгаатай гэсэн үзэл дээр тулгуурладаг[3]. Дуализм ч гэсэн монизмын нэгэн али эрх зүйн аль системийг урьдал болгож байгаагаа шалтгаалан дотроо мөн адил радикаль, уян хатан гэж ангилагдана. Радикаль дуализм нь эрх зүйн хоёр системийг хооронд нь салангид авч үздэгээс энэ үзлийн дагуу системийн хооронд байнгын зөрчилдөөн уси болзошгүй байдаг. Радикаль дуализмын дагуу ОУТЗЗ болон ҮЭ3 нь бие биенээсээ тусдаа оршдог тул, биенээсэр төдийлөн хамаардаггүй бөгөөд үйлчлэх хүчин чадлаар ч ижил гэж үздэг. Энэ утгаар ОУТЗЗ, ҮЗЭр хоёрыг тусдаа оршин байгаа, хүрээгээрээ нийлж байгаа ч хоорондоо огтлолцох орон зайгүй хоёр тойрогтой адилтган үздэг байна.
Хүрээгээрээ нийлж байгаа шалтгаан нь үндэсний эрх зүйн ОУТЭ3-г хэрэгжүүлэх бололцоог төр болгонд олгодог байх учиртай гэдэг утгыг агуулж байгаа тул ОУТЭЗ-г урьдал болгох үзлийг энэ онол ч үгүйсгэхгүй байгаа болно. Уян хатан дуализм -нь ОУТЭЗ, ҮЭЗ-н бие даасан байдлыг радикаль дуализмын нэгэн адил дэмждэг боловч тэдгээрийн хооронд зөрчилдөөн үүсэхийг үгүйсгэхгүй, түүнийг шийдвэрлэхдээ монизмын онол шиг эрх зүйн дээрхи хоёр системийг хоорондоо огтлолцож буй хоёр тойрогтой адилтган үздэг.
Огтлолцож буй хэсэг нь ОУТЭ3 болон ҮЭЗ-н хооронд зөрчилдөөн үүсвэл, түүнийг шийдвэрлэх боломжтой гэдийг илэрхийлэхээс гадна эрх зүйн хоёр систем нэг нэгнийхээ хэм хэмжээг иш татах бөгөөд зохицуулалтынхаа онцлогуудыг харгалзан үзэх боломжтой болохыг илэрхийлж байгаа болно. Энэхүү асуудлыг дэлхийн улсуудын үндсэн хуульд хэрхэн тусгасан болон практикт хэрхэн шийдвэрлэж байгааг ажиглавал аливаа радикаль болон үндэсний эрх зүйг анхдагч гэж үздэг чиглэлийг баримтлахаас хэдийнээ больжээ. Системийн харилцааны тухай асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулинд хэрхэн шийдвэрлэсэн байдгийг дүгнэн үзвэл, уунд холбогдох 10 дугаар зүйл дээрхи асуудалд тодорхой хариу өгөөгүй байна. 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэж заажээ. Энэ нь нэг талаасаа олон улсын гэрээг бие даасан систем болох үндэсний эрх зүйн бүрэлдэхүүн гэж нэгэн адил үзэж байгаагаараа уян хатан дуализмын тодорхой нэг илрэл юм гэж хэлж болно. Гэхдээ 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасанчлан, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц нь Монгол Улсын олон улсын гэрээг Үндсэн хуулинд нийцэж байгаа эсэхийг хянах ба мөн зүйлийн 4 дүгээр хэсэгт заасны дагуу Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргавал, зохих хууль, батламж хүчингүй болох юм. Үүнээс үүдэн зохих хууль, батламж хүчингүй болсноор тухайн олон улсын гэрээ мөн шууд хүчингүй, өөрөөр хэлбэл хэрэгжихгүй болно гэсэн утга санаа гарч ирж байгаа болно. Гэтэл үндсэн хуулийн хяналт бүхий улсуудын практикаас үзэхэд, тухайн улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг заавал биелүүлэх ёстой гэдэг нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг (pasta ѕund ѕеrvаnda) баримтлах ёстой байдаг учир төрөөс нэгэнт байгуулсан гэрээг цаашид ч заавал биелүүлэх учиртай, харин үүнтэй холбоотойгоор өөрийн орны үндсэн хууль зөрчигдөж байвал уг зөрчлийг дотооддоо аль болохоор арилгахыг төрөөс эрмэлзэх ёстой гэж үзэх практик тогтсон байх юм. Үүнээс үүдэн дүгнэхэд 1) Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн дахь хэсгийн 1, 4 дэх заалт болон Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалт хоорондоо зөрчилдөж байгаа нь уян хатан дуализм, үндэсний эрх зүйг урьдал болгосон монизм гэсэн хоёр тэс өөр үзэл онол манай Үндсэн хуульд тусгалаа олж хоорондоо зөрчилдөхөд хүргэж байгаа гэж үзэж байна. 2) Монгол Улсын хуулийн цэцийн практикт олон улсын гэрээг хянах асуудал тулгарч байгаагүй юм. Хэрэв ийм тохиолдол гарвал Үндсэн хуульд казуаль тайлбар хийх үйл ажиллагааг эрхэлдэг Үндсэн хуулийн цэц энэ талаар тогтсон, гэрээний хэрэгжилтийг зогсоодоггүй сөрөг үр дагаврыг дотооддоо аль болох арилгахыг эрмэлздэг дэлхийн улс орнуудын жишгийг харгалзан үзэж онол, практикийн талаас зөв зүйтэй шийдвэр гаргах ёстой болох юм. 3) Мөн түүнчлэн Үндсэн хуулийн 1 дэх хэсэгт, Монгол Улс олон улсын эрх зүй нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна гэж заажээ. Энэхүү зүйл, заалтын дагуу нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ (jus cogens) нь Монгол Улсын олон улсын гэрээ шиг дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх эсэхийг огт дурьдаагүй бөгөөд түүнийг гагцхүү гадаад бодлогод хамааруулан үзсэн нь хэт явцуу зохицуулалт болсон бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээний хууль зүйн хүчин чадал, ач холбогдлыг бууруулсан хэрэг болжээ. Ийм учраас дээрхи заалтад ч хууль зүйн алдаа мадаггүй дэлгэрэнгүй тайлбарыг хийх цаг нь болсон болов уу гэж үзэж байна. 4) Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Үндсэн хуулийн Цэцээс хянаж, нийцээгүй гэж шийдвэр гаргавал зохих хууль, батламж хүчингүй болох тухай Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн нэг дэх заалт болон 4 дэх хэсэг нь Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шудрагаар сахин биелүүлнэ гэсэн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалттай, өөрөөр хэлбэл pasta sund ѕеrvanda гэсэн зарчимтай зөрчилдөж байгааг Үндсэн хуульд өгөх тайлбараар нэг мөр болгох ёстой гэж үзэж байгаа болно.
Монгол Улс нь соёл иргэншилт ард түмэнтэй цаашид ч мөр зэрэгцэн хөгжих зорилгыг өмнөө тавьж байгаа учир эрх зүйн харьцуулалтын гол чиглэлийн нэг болох ОУТЭ3 болон ҮЭЗ-н хоорондын харьцааны зохицуулалтыг цаашид боловсронгуй болгох ёстой. Иймд уг асуудлыг Дэлхийн жишигт хүргэн нэг мөр шийдвэрлэх, одоо байгаа зохицуулалтыг тодотгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Дэлхийд ямар ч улс орон орь ганцаар, олон улсын харилцаанд орохгүйгээр оршин байх боломжгүй учир энэ талаархи үндэсний эрх зүйн зохицуулалтыг аль болох хүндрэлгүй бөгөөд зөрөлдөөнгүй, онолын өндөр түвшинд, мен практикт хэрэгжүүлэхэд ойлгомжтой болгох ёстой болж байна. Энэ нь Монгол Улс дахь эрх зүйн шинэчлэлд эерэгээр нөлөөлөх чухал хүчин зүйлийн нэг байх юм гэж судаачийн зүгээс үзэж байгаа болно.
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
VII. Холбооны хууль тогтоомж
70-р зүйл
(1) Энэхүү Үндсэн хуулиар Холбооны улсад олгоогүй хууль тогтоох эрхийг муж улс эдэлнэ.
(2) Холбооны болон муж улсын хууль тогтоох эрхийн хил заагийг энэхүү Үндсэн хуулинд заасан онцгой болон давуу эрхтэй хууль тогтоомжийн заалтуудыг үндэслэн тогтооно.
71-р зүйл
Холбооны улсын онцгой эрхэд хамаарах асуудлаар гагцхүү Холбооны улсын хуулиар муж улсад хууль тогтоох эрх мэдлийг тусгайлан олгосон нөхцөлд зөвхөн уг хуулинд заасан хүрээнд муж улс хууль тогтоох эрхтэй.
72-р зүйл
(1) Холбооны улсын давуу эрхтэй хууль тогтоомжинд хамаарах асуудлаар Холбооны улс хууль тогтоох эрхээ хэрэгжүүлээгүй нөхцөлд ба хугацаанд муж улс хууль тогтоох эрх эдэлнэ.
(2) Холбооны улсын нийт нутаг дэвсгэрт ижил түвшний амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эсхүл нийт улсын ашиг сонирхолд нийцсэн эрх зүй буюу эдийн засгийн нэгдмэл байдлыг хангах үүднээс Холбооны улсын хуулиар зохицуулах шаардлагатай бол 74-р зүйлийн 1-р хэсгийн 4, 7, 11, 13, 15, 19а, 20, 22, 25 болон 26 дугаарт заасан салбарт Холбооны улс хууль тогтоох эрх эдэлнэ.
(3) Холбооны улс нэгэнт хууль тогтоох эрхээ хэрэгжүүлсэн бол муж улсууд зөвхөн дараахи асуудлаар үүнээс зөрүүтэй зохицуулалт хийж болно:
- Ан агнуур (анчдын үнэмлэх олгох эрхгүй);
- Байгаль хамгаалал, газар нутгийн арчлалт (үүнд байгаль, төрөл зүйл эсхүл далайн байгаль хамгааллын үндсэн зарчмууд хамаарахгүй);
- Газар хуваарилалт;
- Газар нутгийн орон зайн төлөвлөлт;
- Усны аж ахуй (материал эсхүл тоног төхөөрөмжийн тухай зохицуулалтгүй);
- Их дээд сургуульд элсэх эрх, төгсөх диплом гэрчилгээ.
Энэхүү салбарын Холбооны улсын зөвлөлөөс зөвшөөрсөн Холбооны улсын хуулиуд өөрөөр заагаагүй бол нийтлэгдсэнээс хойш зургаан сараас багагүй хугацааны дараа хүчин төгөлдөр болно.1-р өгүүлбэрийн салбарт хамгийн сүүлд баталсан Холбооны эсхүл муж улсын хуулийн аль нэгийг нь хэрэглэнэ.
(4) 2-р хэсгийн дагуу хийгдэх Холбооны улсын зохицуулалт шаардлагагүй болвол түүнийг муж улсын эрх зүйгээр орлох боломжийг Холбооны улсын хуулиар тогтоож болно.
73-р зүйл
(1) Холбооны улсын хууль тогтоох онцгой эрхэд дараахи салбар харьяалагдана:
- Гадаад харилцаа болон батлан хамгаалах салбар, түүний дотор иргэний хамгаалалт;
- Холбооны улсын иргэний харьяалал;
- Иргэдийн чөлөөтэй зорчих эрх чөлөө, иргэний бүртгэл, үнэмлэх, гадаадад цагаачлах, гадаадаас шилжин суурьших, бусад улсад шилжүүлэн өгөх;
- Валют, мөнгө ба зоос, хэмжил зүй болон цагийн стандартыг тодорхойлох;
- Гааль болон худалдааны бүсийн нэгдмэл байдал, худалдааны ба усан онгоцны тээврийн тухай гэрээ, барааны чөлөөт эргэлт, гадаад улс оронтой хийх худалдаа ба төлбөр тооцоо, түүний дотор гааль болон хилийн хамгаалалт;
5а. Германы соёлын өвийг гадаад улс руу алдахаас сэргийлэх;
- Агаарын тээвэр;
6а. Холбооны улсын өмчит эсхүл давуу хувь оролцоотой төмөр замын тээвэр (Холбооны улсын төмөр зам), төмөр замын сүлжээний барилга угсралт, түүний арчлалт, ашиглалт болон ашиглалтын төлбөрийг хураах;
- Шуудан ба харилцаа холбоо;
- Холбооны улсын болон Холбооны улсад шууд харьяалагдах байгууллагуудын ажилтны эрх зүйн харилцаа;
- Аж ахуй эрхлэх эрх зүйн баталгаа, зохиогчийн болон хэвлэн нийтлэх эрх;
9а. Муж улс дамнасан аюул учирсан, тодорхой муж улсын цагдаагийн байгууллага хариуцах эсэх нь тодорхойгүй, эсхүл муж улсын дээд байгууллага хүсэлт гаргасан тохиолдолд олон улсын терроризмын эсрэг Холбооны улсын Эрүүгийн цагдаагийн албаны ажиллагаа;
- Холбооны болон муж улс дараахи чиглэлээр хамтран ажиллана:
- a) Эрүүгийн цагдаагийн алба;
б) Чөлөөт ардчилсан үндсэн дэг журам, Холбооны буюу муж улсын оршин тогтнол ба аюулгүй байдлыг хамгаалах (Үндсэн хуулийн хамгаалалт);
в) Холбооны улсын нутаг дэвсгэрт хүч хэрэглэх буюу түүнд бэлтгэх ажиллагаагаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын гадаад эрх ашигт заналхийлсэн аюулаас сэргийлэх ба
Холбооны улсын эрүүгийн цагдаагийн албыг эмхлэн байгуулах болон олон улсын түвшинд гэмт хэрэгтэй тэмцэх;
- Холбооны улсын статистик;
- Зэвсэг болон тэсрэх бодисын эрх зүй;
- Дайнд хохирогч, түүний ар гэрийн хангамж тэтгэлэг, дайнд олзлогдсон цэргийн албан хаагчийн халамж;
- Энх тайвны зориулалтаар цөмийн эрчим хүч үйлдвэрлэх, ашиглах, энэ зориулалтын тоног төхөөрөмжийн барилга угсралт, ашиглалт, цөмийн эрчим хүч алдагдахад эсхүл цацрагт туяагаар үүсэх аюулаас хамгаалах болон цацраг идэвхт бодисыг устгах;
(2) 1-р хэсгийн 9а дугаарын дагуу батлагдах хуулийг Холбооны улсын зөвлөл зөвшөөрөх ёстой.
74-р зүйл.
Холбооны улсын давуу эрхтэй хууль тогтоох эрхэд дараахи салбар харьяалагдана:
- Иргэний хууль, эрүүгийн хууль, шүүхийн зохион байгуулалт ба шүүн таслах ажиллагаа (үүнд урьдчилан хорих ороогүй), өмгөөлөл, нотариат болон хуулийн зөвлөгөө;
- Гэр бүлийн бүртгэл;
- Холбоо, эвлэлийн эрх зүй;
- Гадаад иргэдийн оршин суух, аж ахуй байгуулах эрх зүй;
- (хүчингүй болсон);
- Дүрвэгсэд болон цагаач иргэдийн асуудал;
- Нийгмийн халамж (үүнд орон байрны асуудал ороогүй);
- (хүчингүй болсон)
- Дайны хохирол ба нөхөн төлбөр;
- Дайнд амь үрэгдсэн цэрэг болон бусад дайнд хэлмэгсэд, дарангуйллын улмаас амь алдагсдын булш;
- Эдийн засгийн эрх (уул уурхай, аж үйлдвэр, эрчим хүч, гар урлал, жижиг үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа, банк ба биржийн тогтолцоо, хувийн даатгал), үүнд үйлчилгээний газрын ажлын цагийн хуваарь, ресторан, тоглоомын газар, хувийн үзэсгэлэн, яармаг үзэсгэлэн болон захын худалдаа ороогүй.
- Хөдөлмөрийн харилцаа, түүний дотор үйлдвэрийн дотоод журам, хөдөлмөр хамгаалал, ажлын байр зуучлал, түүнчлэн ажилгүйдлийн даатгалыг хамруулсан нийгмийн даатгал.
- Боловсролын ба мэргэжлийн сургалтын тэтгэлэг, судалгаа шинжилгээний ажилд үзүүлэх дэмжлэг;
- 73,74-р зүйлд заасан тохиолдолд эд хөрөнгийг хураах эрх;
- Газар, байгалийн нөөц болон үйлдвэрийн хэрэгслийг нийтийн өмчид буюу нийтийн аж ахуйн нэгжийн бусад хэлбэрт шилжүүлэх;
- Эдийн засгийн давуу байдлаа урвуулан ашиглахаас сэргийлэх;
- Хөдөө болон ойн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих (үүнд газрыг дахин хуваарилах эрх ороогүй), хүнсний аюулгүй байдал, хөдөө болон ойн аж ахуйн бүтэгдэхүүний импорт, экспорт, далайн болон эрэг орчмын загас агнуур, эргийн хамгаалалт;
- Хот байгуулалтын газрын харилцаа, газрын хууль (үүнд шинэ дэд бүтцийн татвар ороогүй) болон орон сууцны түрээсийн хөнгөлөлт, нийтийн орон сууцны аж ахуйн хуримтлагдсан өрийг хөнгөлөх, шинэ орон сууцны хөнгөлөлт, уул уурхайн ажилчдын орон сууц болон тосгодын эрх зүй;
- Нийтийн эрүүл мэндэд аюултай буюу хүн ам, малын халдварт өвчний эсрэг арга хэмжээ, эмчийн болон бусад анагаах мэргэжил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, эмийн сан, эм тариа, эмчилгээний бүтээгдэхүүн, бэлдмэл, мэдээ алдуулах болон хорт бодисын эрх зүй;
19а. Эмнэлгүүдийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эмнэлгийн үйлчилгээний тарифыг зохицуулах;
- Хүнс, хүнсний зориулалттай мал амьтан, согтууруулах ундаа, тамхи, өргөн хэрэглээний бараа, тэжээл болон хөдөө ба ойн аж ахуйн үр, суулгацын худалдааны аюулгүй байдал, ургамлыг өвчин, хортон шавьж мэрэгчдээс хамгааалах, түүнчлэн ан амьтны хамгаалалт;
- Далайн ба эрэг орчмын усан замын тээвэр, түүнчлэн далайн тээврийн тэмдэг тэмдэглэгээ, дотоодын усан замын тээвэр, цаг уурын алба, далайн усан зам болон нийтийн тээвэрт ашиглах дотоодын усан зам;
- Замын хөдөлгөөн, авто тээвэр, хот хоорондын тээврийн замын барилга, засвар үйлчилгээ болон нийтийн өмчийн замаар зорчих автотээврийн хэрэгслээс авах төлбөр, хураамж;
- Уулын төмөр замаас бусад Холбооны улсын харьяаллын бус төмөр зам;
- Хог хаягдлын устгал, агаарын бохирдлын хяналт, дуу чимээг багасгах (ахуйн хүрээний дуу чимээнээс хамгаалах ороогүй);
- Төрийн батлан даалт;
- Анагаах ухааны дэмжлэгтэй үр тогтоолт, хүний гений мэдээллийн судалгаа, түүнийг зориуд өөрчлөх болон эрхтэн, эд эс шилжүүлэх тухай зохицуулалтууд;
- Муж улс, хот суурин болон бусад нийтийн байгууллагын төрийн албан хаагч, муж улсын шүүгч нарын эрхлэх албан тушаалын эрх мэдэл ба үүрэг (үүнд тушаал дэвших журам, цалин хангамжийн асуудал ороогүй);
- Ан агнуур;
- Байгаль хамгаалал, газар нутгийн арчлалт;
- Газар хуваарилалт;
- Газар нутгийн орон зайн төлөвлөлт;
- Усны аж ахуй;
- Дээд сургуульд элсэх эрх, төгсөх диплом гэрчилгээ;
(2) 1-р хэсгийн 25,27 дугаарын дагуу батлагдах хуулийг Холбооны улсын зөвлөл зөвшөөрөх ёстой.
74а ба 75-р зүйл (хүчингүй болсон )
76-р зүйл
(1) Холбооны улсын Засгийн газар, Бундестагын гишүүд эсхүл Холбооны улсын зөвлөл Бундестагт хуулийн төсөл өргөн барина.
(2) Холбооны улсын Засгийн газрын төслийг эхлээд Холбооны улсын зөвлөлд өргөн мэдүүлнэ. Холбооны улсын зөвлөл уг төслийн талаарх байр сууриа зургаан долоо хоногийн дотор илэрхийлэх эрхтэй. Тодорхой чухал шалтгаанаар, ялангуяа төслийн цар хүрээний улмаас хугацааг сунгахыг тэрбээр шаардсан бол хугацааг есөн долоон хоногоор тогтооно. Холбооны улсын Засгийн газар Холбооны улсын зөвлөлд оруулж буй төслөө онцгой тохиолдолд нэн яаралтай гэж тодотгосон бол гурван долоо хоногийн дараа, Холбооны улсын зөвлөл 3-р өгүүлбэрийн дагуу хугацааг сунгахыг шаардсан бол зургаан долоон хоногийн дараа Холбооны улсын зөвлөл байр сууриа илэрхийлээгүй ч Бундестагт өргөн мэдүүлж болно; Холбооны улсын зөвлөлийн саналыг авмагц Засгийн газар түүнийг цаг алдалгүй Бундестагт нөхөн хүргүүлнэ. Энэхүү Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай болон 23,24-р зүйлийн дагуу дээд эрх мэдлийг шилжүүлэх тухай төсөлд саналаа ирүүлэх хугацаа есөн долоон хоног байна; 4-р өгүүлбэрийг хэрэглэхгүй.
(3) Холбооны улсын зөвлөлийн төслийг Холбооны улсын Засгийн газраар уламжлан зургаан долоон хоногийн дотор Бундестагт өргөн мэдүүлнэ. Ингэхдээ Холбооны улсын Засгийн газар байр сууриа илэрхийлсэн байна. Тодорхой чухал шалтгаанаар, ялангуяа өргөдлийн цар хүрээний улмаас хугацааг сунгахыг Засгийн газар шаардсан бол хугацааг есөн долоо хоногоор тогтооно. Холбооны улсын зөвлөл онцгой тохиолдолд оруулж буй төслөө нэн яаралтай гэж тодотгосон бол хугацааг гурван долоон хоногоор эсхүл 3-р өгүүлбэрийн дагуу хугацааг сунгахыг шаардсан бол хугацааг зургаан долоо хоногоор тогтооно. Энэхүү Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай болон 23,24-р зүйлийн дагуу дээд эрх мэдлийг шилжүүлэх тухай төсөлд саналаа ирүүлэх хугацаа есөн долоон хоног байна; 4-р өгүүлбэрийг хэрэглэхгүй. Төслүүдийг Бундестаг зохих хугацаанд хэлэлцэж тогтоол гаргана.
77-р зүйл
(1) Холбооны улсын хуулийг Бундестаг батална. Ийнхүү баталмагц Бундестагын Ерөнхийлөгч түүнийг Холбооны улсын зөвлөлд цаг алдалгүй шилжүүлнэ.
(2) Холбооны улсын зөвлөл батлагдсан хуулийн тогтоолыг хүлээн авснаас хойш гурван долоо хоногийн дотор түүнийг хамтран хэлэлцэх зорилгоор Бундестаг болон Холбооны улсын зөвлөлийн гишүүдээс бүрдсэн хороо байгуулахыг шаардаж болно. Уг хорооны бүрэлдэхүүн, ажиллагааг Бундестагаас баталсан, Холбооны улсын зөвлөлөөс хүлээн зөвшөөрсөн журмаар зохицуулна. Холбооны улсын зөвлөлөөс тус хороонд томилогдсон гишүүд аливаа чиглэл, даалгаврыг дагахгүй. Хуулийг Холбооны улсын зөвлөл зөвшөөрөх ёстой бол Бундестаг болон Холбооны улсын Засгийн газар тус хороог байгуулахыг мөн шаардаж болно. Хэрэв тус хороо хуулийг баталсан тогтоолд өөрчлөлт оруулах санал гаргавал Бундестаг дахин тогтоол гаргана.
(2a) Хуулийг Холбооны улсын зөвлөл зөвшөөрөх ёстой бөгөөд 2-р хэсгийн 1-р өгүүлбэрийн дагуу шаардлага тавиагүй, эсхүл хуулийг батлах тогтоолд өөрчлөлт оруулахгүйгээр хэлэлцэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд Холбооны улсын зөвлөл зохих хугацаанд дэмжсэн тухай тогтоол гаргана.
(3) Хуулийг Холбооны улсын зөвлөл зөвшөөрөх шаардлагагүй бөгөөд 2-р хэсэгт тогтоосон ажиллагаа бүрэн хийгдсэн нөхцөлд Холбооны улсын зөвлөл нь Бундестагын хуулийн тогтоолд хоёр долоо хоногийн дотор эсэргүүцэл гаргаж болно. Эсэргүүцэл гаргах хугацаа 2-р хэсгийн сүүлийн өгүүлбэрт заасан тохилдолд Бундестаг шинэчилсэн тогтоолыг ирүүлсэн өдрөөс, бусад бүх тохиолдолд 2-р хэсэгт дурьдсан хороогоор тухайн асуудлыг хэлэлцэж дууссан тухай хорооны даргад мэдэгдсэн үеэс эхлэн тооцно.
(4) Хэрэв эсэргүүцлийг Холбооны улсын зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар баталсан байвал Бундестагын гишүүдийн олонхийн шийдвэрээр хүлээж авахаас татгалзаж болно. Холбооны улсын зөвлөлийн гуравны хоёроос доошгүй саналаар баталсан эсэргүүцлийг хүлээж авахаас татгалзахад Бундестагын саналын гуравны хоёр хамгийн багадаа Бундестагын нийт гишүүнийн олонхи шаардлагатай.
78-р зүйл
Бундестагаас баталсан хуулийг Холбооны улсын зөвлөл хүлээн зөвшөөрсөн, 77-р зүйлийн 2-р хэсгийн дагуу болон 77-р зүйлийн 3-р заалтанд тусгасан хугацаанд өргөдөл болон эсэргүүцэл гаргаагүй, гаргасан ч татаж авсан, эсхүл Бундестагаас эсэргүүцлийг хүлээж авахаас татгалзсан нөхцөлд хууль хүчин төгөлдөр болно.
79-р зүйл
(1) Гагцхүү Үндсэн хуулийн агуулгыг тусгайлан өөрчлөх буюу нэмэлт оруулах тухай хуулиар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Энхийг тогтоох зохицуулалт, түүнд бэлтгэх буюу түрэмгийлэл эзэрхийллийг дуусгавар болгох асуудлыг тусгасан, эсхүл Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын батлан хамгаалалтанд чиглэгдсэн олон улсын гэрээ хэлцэл байгуулах, тэдгээрийг хүчин төгөлдөр болгох зорилгоор Үндсэн хуулийн заалтууд харшлахгүйг тодотгосон, зөвхөн энэхүү тодотголын үүрэгтэй нэмэлтийг Үндсэн хуульд оруулах нь хангалттай.
(2) Уг хуулийг Бундестагын гишүүдийн гуравны хоёр дэмжиж, Холбооны улсын зөвлөл саналынхаа гуравны хоёроор хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай.
(3) Холбооны улсыг муж улсуудад хуваах, хууль тогтоох ажиллагаанд муж улсууд оролцох зарчим буюу 1 ба 20-р зүйлд тусгасан үндсэн зарчмыг хөндсөн өөрчлөлтийг энэхүү Үндсэн хуульд оруулахыг хориглоно.
80-р зүйл
(1) Холбооны улсын Засгийн газар, сайд буюу муж улсын засгийн газарт эрх зүйн журам гаргах эрхийг хуулиар олгож болно. Ингэхдээ олгож буй эрх хэмжээний агуулга, зорилго болон цар хүрээг хуулинд тодорхойлж өгнө. Эрх зүйн үндэслэлийг уул журамд заана. Хэрэв хуулиар эрх хэмжээг цааш нь шилжүүлж болохыг заасан бол шилжүүлэх тухай тогтоол шийдвэр гарсан байх шаардлагатай.
(2) Холбооны хууль тогтоомжинд өөрөөр заагаагүй бол шуудан, мэдээлэл харилцааны байгууламжийг ашиглах, төлбөр хураах журам, Холбооны улсын мэдлийн төмөр замын байгууламжийн ашиглалтын зарчим болон ашиглах төлбөр, төмөр зам барих ба ашиглахтай холбоотой Холбооны улсын засгийн газар буюу сайдын баталсан журам, түүнчлэн Холбооны улсын зөвлөлөөс зөвшөөрсөн байвал зохих Холбооны хууль тогтоомжийг үндэслэн гаргасан, эсхүл Холбооны улсын даалгавараар буюу муж улс бие даан хэрэгжүүлэх журмыг Холбооны улсын зөвлөл зөвшөөрсөн байх шаардлагатай.
80а-р зүйл
(1) Энэхүү Үндсэн хууль буюу батлан хамгаалах, түүний дотор энгийн хүн амыг хамгаалах тухай Холбооны улсын хуульд гагцхүү энэхүү зүйлийн хүрээнд эрх зүйн журмыг хэрэгжүүлэх тухай заасан бол батлан хамгаалах байдал зарлагдсанаас бусад тохиолдолд зөвхөн Бундестаг хурцадмал байдал бий болсоныг тогтоосон эсхүл ийм тогтоол шийдвэрийг тусгайлан зөвшөөрсөн тохиолдолд л журмыг хэрэгжүүлнэ. Хурцадмал байдал бий болсныг тогтоох болон 12а-р зүйлийн 5-р хэсгийн 1-р өгүүлбэр болон 6-р хэсгийн 2-р өгүүлбэрийн тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгоход өгсөн саналын гуравны хоёрын олонхи шаардлагатай.
(2) Бундестаг шаардсан нөхцөлд энэ зүйлийн 1-р хэсэгт заасан эрх зүйн журмыг үндэслэн хэрэгжүүлсэн арга хэмжээг дуусгавар болгоно.
(3) Холбооны улсын Засгийн газрын зөвшөөрөлтэйгээр олон улсын байгууллагаас эвслийн гэрээний хүрээнд гаргасан журмыг үндэслэн гагцхүү түүнд тогтоосон хүрээнд эрх зүйн журмыг 1-р хэсгээс гадна хэрэгжүүлж болно. Бундестагын нийт гишүүнийн олонхи шаардсан нөхцөлд энэхүү хэсгийн дагуу гүйцэтгэх арга хэмжээг дуусгавар болгоно.
81-р зүйл
(1) 68-р зүйлд заасны дагуу Бундестагийг тараагаагүй тохиолдолд Холбооны улсын Засгийн газраас хойшлуулшгүйд тооцсон хуулийн төслийг Бундестаг буцаавал Холбооны улсын Засгийн газрын өргөдлийг Холбооны улсын зөвлөл зөвшөөрсөний үндсэн дээр Холбооны улсын Ерөнхийлөгч тухайн төслийн хувьд хууль тогтоох онц байдлыг зарлаж болно. Холбооны улсын Канцлер хуулийн төслийг 68-р зүйлд заасан өргөдлийн хамт өргөн барьсан хэдий ч уг төслийг буцаасан тохиолдолд энэхүү заалт мөн үйлчилнэ.
(2) Хууль тогтоох онц байдал зарласны дараа ч Бундестаг хуулийн төслийг дахин буцаасан буюу Холбооны улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн хувилбараар баталсан бол Холбооны улсын Зөвлөл хуулийг батламжилсан нөхцөлд түүнийг хүчин төгөлдөр болсонд тооцно. Хуулийн төслийг дахин хэлэлцүүлэхээр өргөн барьснаас хойш дөрвөн долоон хоногийн дотор Бундестаг батлаагүй тохиолдолд энэхүү заалт мөн үйлчилнэ.
(3) Холбооны улсын Канцлерын бүрэн эрхийн хугацаанд Бундестагаас буцаасан бусад өөр хуулийн төсөл хууль тогтоох онц байдал анх зарласнаас хойш зургаан сарын дотор 1,2-р хэсгийн дагуу хүчин төгөлдөр болно. Уг хугацаа өнгөрмөгц Холбооны улсын тухайн Канцлерын бүрэн эрхийн хугацаанд хууль тогтоох онц байдал дахин зарлаж үл болно.
(4) 2-р хэсгийн дагуу баталсан хуулиар Үндсэн хуулийг өөрчлөх, бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгох эсхүл хэрэгжүүлэлтийг нь түдгэлзүүлж үл болно.
82-р зүйл
(1) Энэхүү Үндсэн хуулийн заалтуудыг үндэслэн баталсан хуульд Холбооны улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурж “Холбооны улсын хуулийн эмхтгэл”-д нийтэлнэ. Эрх зүйн журам, тогтоол шийдвэрийг баталж буй байгууллага түүнийг ёсчлон хэлбэржүүлж, хуульд өөрөөр заагаагүй бол “Холбооны улсын хуулийн эмхтгэл”-д нийтэлнэ.
(2) Аливаа хууль болон эрх зүйн журамд түүний хүчин төгөлдөр үйлчилж эхлэх өдрийг заасан байна. Энэ тухай заагаагүй нөхцөлд тэдгээрийг нийтэлсэн “Холбооны улсын хуулийн эмхтгэл”-д хэвлэгдэн гарсан өдрөөс хойш арван дөрөвдэх хоногт хүчин төгөлдөр болно.
Хянасан: Б. АРИУНБАЯР
[1] Международное право, М., 1987, с.60-63.
[2] Michael Schureitur, Staatsrecht II, Heidelberg, 1991, S. 9-д үз
[3] Michael Schureitzer, Staatsrecht III, Heidelberg. 1991, S. 10-T y3.