Ральф Х. Хандерсон[1]
Шинэ толь №23, 1998
Түлхүүр үг: өвчин,вакцин,дархлаажуулалт,хөгжиж байгаа орнууд, хөгжингүй орнууд
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
20-иод жилийн өмнө хүүхдийн үхлийн гол шалтгаан нь болж байсан зургаан төрлийн өвчний гол тарилгад 5 хувь хамарч байсан бол өнөөдөр вакцинжуулалтанд 80 хувь орчим хамарч байна. Энэ бол гарамгай амжилт.
Улаанбурхан, татран, хөхүүл ханиад, сүрье, саа, сахуу энэ зургаан өвчнөөр үхэл жилд 3 сая, сохролт, мэдрэлийн саажилт, мэдрэлийн гажиг жилд 750000 нэгжээр хорогдсон байна. Энэ 10 жилийн эцэст саа өвчин тахал өвчин шиг алга болж, тарилгын шаардлагагүй болж, вакцин тарилгад жилд 1,5 тэрбум доллар хэмнэгдэнэ.
Ямар ч хэмжүүрээр дүгнэлээ гэсэн олон улсын дархлаажуулалтын арга хэмжээ бол эрүүлийг хамгаалах салбар дахь гялалзсан ололт юм. Вакцинжуулалтын өртөг хүүхэд бүрт 15 доллар байдаг. Дашрамд хэлэхэд вакцинжуулалт бол наймаа л гэсэн үг, үүнд бүх зургаан вакцин, дэлхийн хүрч очиход хүндрэлтэй газарт хүргэх зардал нь нийлээд нэг доллар байдаг. Өгөөж нь асар их. Бид илүү цар хүрээтэй ирээдүйг хүлээж байна. Гайхалтай чанарыг шингээсэн шинэ төрлийн вакцин удахгүй гарах гэж байна. Энэ нь дахин халдварлуулахгүй нэг удаа хэрэглэгдэх вакцин, амьдралын хамгийн эмзэг, балчир насны хүүхдийн вакцин, тэр ч байтугай, энгийн арьсанд түрхэж организмд үйлчилдэг вакцин юм.
1980 оноос эмч нарын гарт шинэ буюу төгөлдөржсөн 14 төрлийн вакцин орж ирсэн ба цаашдаа 10-аад төрлийн вакцин шинээр гарна. Эдгээр вакцин нь суулгах өвчлөлт, амьсгалын хурц халдвар зэрэг хүүхдийн үхлийн аюулд хүргэдэг хамгийн аюултай өвчнийг авсалж чадах юм. Мэрэгжилтнүүдийн үзэж байгаагаар дараагийн мянган жилд дурьдагдсан антиген жил тутам 8 сая хүүхдийн амийг аварч гарах юм.
Өнөөдрийн байгаа “зургаан аюулт өвчний” эсрэг вакцины тарилгыг нь хийвэл аврагдах боловч үхсээр л байгаа хүүхдүүдээс нэмж 2 саяын амийг аврах бололцоо байна. Иймээс хүүхэд бүр тарилгыг нь хийлгэх хэрэгтэй байна.
Үүнд л хамаг учир нь байгаа юм. Дархлаажуулалтын багаж, эмчилгээний үнэ өндөр биш боловч ядуу орнуудын олон хүүхэд вакцинжуулалтанд хамрагдахгүй байна.
Сахараас урагшхи Африкийн орнуудад байдал хүнд байна. Тэнд нийт хүүхдүүдийн тэн хагас нь сахуу, хөхүүл ханиад, татран өвчний эсрэг вакцины гурван тунг хэрэглэж чадахгүй байна. Өнөөдөр дэлхийн 26 сая балчир хүүхэд вакцины гурван тарилгыг хийлгэж чадахгүй байна.
Хэрэв бид өнөөдөр үйлчилж байгаа вакцины тарилгаар эдгээр хүүхдийг хамарч чадахгүй бол шинээр гарах вакциныг хэрэглэх ямар төлөв байна вэ?
Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхныг баталгаажуулах хоёр зүйл байна. Нэгдүгээрт, одоогийн хямд вакцины тарилгад хамрагдаагүй бүх хүүхдийг вакцинжуулах. Энэ бол хялбар бөгөөд чухал. Хоёрдугаарт, эдгээр хүүхдийг одоогийн вакцинаас хэд дахин үнэтэй ирээдүйн шидэт вакцинаас хоцроохгүй байх.
“Хүрэлцээгүй” вакцин
Жилд 3 сая, өдөрт 22 мянган хүүхдийн амийг аврах шинэ вакцинууд гарах чимээ нь манай үеийн их шуугиан баймаар. Гэтэл чив чимээгүй. 8 саяын ихэнх нь ядуучуудын хүүхэд тул тэдгээрийн амь насыг хэн ч сонирхохгүй, сонсохыг ч хүсэхгүй байна гэж үү?
Одоогийн вакцин хэрэгтээ газартаа хүртэгдэхгүй байгаа нь гайхалтай байна. Жилд сая хүнийг үхэлд хүргэдэг гепатит “В”-ын эсрэг антиген 80-аад оны эхнээс хэрэглэгдэж байгаа. Энэ вакцин шаардлагатай байдаг Азербайжан, Бенин, Вьетнам, Камбож, Танзани зэрэг улс хэдийгээр эдгээр вакцины үнэ 150 ам доллараас 1 ам доллар хүртэл хямдарсан боловч худалдан авах хөрөнгө мөнгөгүй.
Африк, Латин Америкийн орнуудад Габон, Гана, Нигерт 1994 онд, Либери, Перуд 1995 онд тархалт нь шар чичрэг өвчин аюул учруулах боллоо. Эдгээр өвчний тархалтыг зогсооход зардал ихтэй, шуурхай арга хэмжээ авах ёстой байна.
Одоогоос 5 жилийн өмнө эрүүлийг хамгаалах ажилтнууд В гепатит, шар, чичрэг өвчний эсрэг тарилгын найралтад хоолны хольцтой А витаминыг оруулах зөвлөмж гаргасан. Гэвч Өнөөдрийн байдлаар ЮНИСЕФ-ын ачаар нэг тун нь 17 цент хүртэл үнийг нь хямдруулсан шар чичрэгийн вакциныг Африкийн 33 орноос цөөхөн нь өөрийн халдваржуулалтын программдаа оруулсан байна. 1994, 1995 онд болсон үйл явдлыг таслан зогсооход хөрөнгө мэдээжээр хүрэлцээгүй байна.
Жил бүр бараг хагас сая балчир хүүхдийн үхлийн шалтгаан болж байгаа ротавирус-микробын эсрэг вакцин, бага насны хүүхдийн менингит, хатгалын үндсэн шалтгаан болдог В маяг, Haemophilus influenrae-ын эсрэг вакцинууд мөн л үр ашиг, ашигт ажиллагааны намагт шигдсэн байна.
Үүнтэй адил хүндрэлүүд нь ДОХ-ын эсрэг ба малярийн эсрэг үйлчлэх хоёр чухал вакциныг хэрэглэх ирээдүйд эргэлзээ төрүүлж байна. Малярийн антeгинийн боловсруулалт их удаан, өртөг үнэтэй явж байхад халдварын вакциныг тээгчийн эсрэг вакцины боловсруулалт хэрэгцээт дэмжлэг одоогоор олоогүй байна. Энэ хоёр вакцины үйлдвэрлэлийг шинжлэх ухааны хүндрэл, санхүү-улс төрийн ээдрээ айлгаж, сонирхолгүй болгож байгаагаас хэрэгцээт газартаа тэрээр олдох болов уу даа.
Өнөөгийн байдал
Дархлаажуулалтын талаар тавьсан глобаль хүч чармайлтын амжилт нь үнэхээр үлгэр жишээ юм. Тэгэхдээ энэ амжилтыг нухацтай бодох хэрэгтэй. Саа зэрэг өвчний эсрэг асар их амжилт олсон бол улаан бурхан зэрэг өвчин урьдын адил аюултай хэвээр байна.
Өнөөгийн дархлаажуулалтын олон улсын программын гол амжилт бол саатай тэмцсэн явдал юм. 1997 онд дэлхийд энэ өвчлөлтийн 3234 тохиолдол байсан бол үүнээс урьдах 7 жилд 23 мянган тохиолдол байв. Хэдийгээр статистикийн бүрэн бус мэдээлэлтэй холбогдсон хүндрэл байвч саагаас хагацаж байна. 1997 онд тарилгын өргөн кампани явуулснаар манай гаригийн тав хүртлэх насны нийт хүүхдийн тэн хагасаас илүүг хамаарсны үр дүн болон дархлаажуулалтын программын дүнд энэ өвчнөөс ойрын хоёр жилд хагацах боломж байна.
Эдгээр кампанит ажил нь улс орны түвшинд нэмэгдэл санхүүжилтыг шаардахын хамт хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтын зэрэг арга хэмжээнүүдийн чухлыг тайлбарлан таниулах ажлыг тогтмол явуулж байх хэрэгтэй. Жишээ нь, 34-өөс багагүй оронд витаминыг өргөн хэмжээгээр нэмэгдэл болгож тараах дархлаажуулалтын үндэсний өдөрлөг явуулдаг байна. Хүүхдийн организм дахь А витамины агуулгыг нэмэгдүүлсэнээр хүүхдийн үхлийг дөрөвний нэгээр хорогдуулж болно.
Дархлаажуулалтыг авч үзэх бидний тэр бүр ярьдаггүй өөр нэг тал бол дархлаажуулалтын суурь үзүүлэлтийг хадгалах, нэмэгдүүлэхийн төлөө, манай гариг дээр жил тутам төрж буй 130 сая нялхсад тав таван тарилгыг гурван нас хүртэл жил тутам олгож байх үндэсний ба орон нутгийн системийг бэхжүүлэхийн төлөө тэмцэл юм. Дархлаажуулалтын программын эхлэл ба үргэлжлэл нь хүүхдийн эрүүл мэндэд тэргүүн зэргийн ач холбогдолтой болохыг гэр бүл, хүн бүрт ойлгуулах нь чухал юм.
Бусад урьдчилан сэргийлэх вакцинжилтээр устгаж болох өвчнийг бодвол олон хүүхдийн амь насыг хөнөөх уршигтай улаанбурхан өвчнийг устгах талаар олсон амжилт, шийдээгүй асуудлууд байна. Хөгжиж байгаа орнуудад нэг хүртлэх насны хүүхдийн 77 хувь улаанбурханы эсрэг тарилга хэрэглэж байгаагаас гадна нийт улс орны дөрөвний гурав нь 2000 оны төлөвлөгөөт үзүүлэлтэнд хүрэв. Улаанбурхан өвчнөөр нас барагсдын тоо 95 хувиар хорогдов.
Гэвч Ази, Африкийн орнуудын ядуучуудын хороололд улаанбурхан өвчин гаарсаар байна. Тав хүртлэх насны хүүхдийн улаанбурханаар нас барагсдын 85 хувь зөвхөн 20 оронд ноогдож байна. Энэ нь дээрхи орнуудад жил тутам 722 мянган хүүхэд нас барж байгаагаас Африкт тэн хагас нь, Энэтхэгт 230 мянга байна. Түүнээс гадна хамгийн ядуу 44 орны 32-т нь 1990 оноос тарилгад хамрагсадын тоо өсөх битгий хэл буурсаар байна. Бурундид 25 хувь, Папуа-Шинэ Гвиней, Йеменд-23 хувь, Малавид 14 хувь, Бенинд 13 хувь, Малид 12 хувь тус тус хорогдсон байна.
Гэсэн хэдий ч манай гаригийн нэн ядуу орнуудаас мэдэгдэхгүй ч амжилтанд хүрч байгаа нь ч байна. Жишээ нь, 1990-1996 онд Камбожид улаанбурхан өвчлөлтийн дархлаажуулалтын түвшин хоёр дахин 34-өөс 72 хувиар дээшлэв. Гвинейд 1990 онд 18 хувь байсан бол одоо 61 хувь болоод байна.
Энэ нь нэг удаагийн эрчимтэй кампанит ажлыг дархлаажуулалтын байнгын идэвхитэй программтай хослуулан нийт үндэсний шийдэмгий алхмаар дээрхи амжилтыг олж болдогыг харуулж байна. Ядмагдуу 20 улс оронд авч явуулсан нэгдсэн чармайлтын үр дүнд татран өвчний улмаас барагсад сүүлийн долоон жилд 400 мянгаас 280 мянга хорогдсон байна.
Yүнээс хөгжиж байгаа орнууд төдийгүй хөгжингүй орнууд ч дүгнэлт хийвэл зохино.
Хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр сахуу өвчин үндсээрээ шахуу устгагдсан байсан боловч 90-ээд оноос эхэлж, эдийн засгийн уналт, зэвсэгт мөргөлдөөн, вакцины тасалдал, хөдөөний хүн ам хот суурин газар руу нүүдэллэх зэрэг учир шалтгаанаар шинээр бий болсон нь тусгаар тогтносон улсуудад энэ өвчин тархан газар авч байна. Энэ бүс нутагт 1990 онд 2000 тохиолдол байсан бол 1994 онд 48 мянгаас давж өссөн байна. Дархлаажуулалт Болгар, Герман, Норвеги, Польш зэрэг Европын бусад оронд ч тархсан байна. Олон улсын бүлэглэлийн оролцоо шаардагдсан Орос, Белорусаас бусад орон гаднаас вакцин оруулахгүйгээр асуудлыг шийдэж чадахгүй болсон. Энэ бол өчүүхэн анхаарал сулруулахад хичнээн их хохирол үзэхийн сургамж юм.
Эрчийг сааруулахгүй байх
Зарим ядуу оронд хүүхдийн дархлаажуулалтанд их чармайлт гаргаж байхад, илүү боломжтой орон эсхүл хүсэхгүй байна уу, эсхүл чадахгүй байна уу, ямар хүчин чармайлт гаргахгүй байна. Нийт улс орон шаардагдаж байгаа вакцинаар хангах ажлыг боломжоос доогуур эрхэлж байна. Энэ нь удирдлагын мэдлэггүйнх биш, харин ёс суртахуунгүйн хэрэг юм.
Хүүхдийн дархлалт бол өглөг, тэтгэмж ч биш, хүний гол эрхүүдийн нэг юм. Хүүхдийн эрх хамгаалах конвенц бол түүхэнд хамгийн олон орныг хамарсан хүний эрхийн гэрээ юм.
Хүүхдийн эрхийн Конвенцид гарын үсэг зурсан орнууд “Хүүхдийн эрүүл энх, амьд байх боломжтой бүх нөхцлийг хангах” гэсэн үүргийг биелүүлэх учиртай. Эрхийн энэ асуудал 1990 онд болсон хүүхдийн сонирхолыг дээд түвшинд хангах олон улсын уулзалтын гол зорилт байлаа. Уулзалтанд оролцсон 70-аад орон 2000 он гэхэд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын түвшнийг 90 хувиас доошгүй хүргэх амлалт авсан юм.
Газар суурьшлын байдлаас үл хамааран хүүхэд болгон эрхээр хангагдсан байх ёстой. Иймээс улс болгон дархлалтын төлөвлөгөөг боловсруулахдаа 80 хувиас доошгүй хамарсан байх ба тусгай газруудад хүмүүжигдэж байгаа хүүхэд, гудамжинд амьдардаг хүүхэд, Тайландын уулын омгийн хүүхдүүд Болгар, Румыны цыган хүүхдүүд, нигерийн алслагдсан тосгодод амьдардаг хүүхдийг оруулаад 100 хувь хамруулах бодлого явуулах ёстой.
80-аад оны эхээр зарим хөгжиж байгаа орнууд гялалзсан амжилт олсон. Зарим орнуудад дархлаажуулалтанд хамруулах асуудал удаашралтай шийдвэрлэгдэж байна. Жишээ нь, Тогод 1995 онд улаанбурханы вакцинжуулалтын түвшин 65 хувь байснаа 1996 онд энэ үзүүлэлт 48 хувь болж буурсан байхад Гвинейд 1994 онд 65 хувь хамарч байснаа хоёр жилийн дараа 53 хувь болж буурав.
Ийм байдал зохиож байгаа арга хэмжээний арга тогтвортой эсэхээс хамаарч байна. Улс орон бүр дараа дараагийн балчир үед дархлаажуулалтыг тогтвортой, боломжтой болох ёстой. Эрүүлийг хамгаалахын дэд бүтцийг хөгжүүлэх, бэхжүүлэх боловсон хүчнийг бүрдүүлэх, дархлаажуулалтын тасралтгүй системтэй байхын тулд хямд төсөр вакцинаар хангах зэрэг юм. Зарим газруудад 1980-аад оны кампанит ажлын үеэр худалдаж авсан “хөргөлтийн гинжийн” элементүүд, хөргөгчид нь элэгдэж хуучирч, анхны гарааны эрчим арилж байна. Техник, технологийн хэвийн ажиллагааг хангаж, зохих төрийн байгууллагуудын ажиллагааг тасралтгүй тогтмол хангах тохиолдолд дархлаажуулалтын үзүүлэлт буурч сүйрлийн шалтгааныг бий болгоно.
Ийм шалтгаанаар 1990 онд үйлдвэрлэдэг вакцины хангамжийг сайжруулах зорилгоор “хүүхдийн вакцинжуулалтын санаачлага” гэдэг программыг баталсан. Энэ программыг ДЭХБ, ЮНИСЕФ, Рокфеллерын фонд, Дэлхийн банк зэрэг таван байгууллага, ивээн тэтгэгчид санаачилсан юм. Одоо энэ программаар засгийн газрууд, Донор орнууд, вакцин үйлдвэрлэгчид, дархлаажуулалтын программыг зохион байгуулагч нарын ажлыг уялдуулан глобаль хэмжээнд (хүрээнд ажиллаж байна. Засгийн газрууд улс орондоо вакцинаар хангахад нь туслах зорилгоор вакцин үйлдвэрлэлтийг санхүүжүүлэх ДЭХБ (Дэлхийн Эхрүүлийг Хамгаалах байгууллага, одоогоор ДЭМБ), ЮНИСЕФ стратегийг 1994 онд бий болгосон байна. Энэ стратегийн хүрээнд донороор гачигдаж байгаа орнуудад хөрөнгө хуваарилах зорилгоор улс орны хүн амын орлоготой уялдуулах санхүүгийн тусгай зорилтод үзүүлэлтүүдийг тогтоосон байна.
Гачигдаж байгаа орнуудад ялгавартай хуваариласан байдал нь БНAЛаос улс, Мозамбикд ёс төдий төлбөртэйгээр хуваарилсан байхад Малайз, Турк зэрэг орнуудад анхны жилд тусламжаар хуваарилаж, цаашдаа өөрийн нь хөрөнгөөр олгож байна.
1996 онд хамгийн ядуу орнуудаас 25 хувь нь вакцинаар өөрийгөө хангаж, эдгээрээс 90 хувьд аажмаар тусламжийн аргаар хангахаа больсон байна (1990 онд вакциныг өөрийн хөрөнгөөр дөнгөж 2 хувь хангаж байв). Бразил, Египет, Энэтхэг, Хятад, Мексик, Пакистан, Филиппин, Өмнөт Америкийн ихэнх орон вакциныг гаднаас өөрийн хөрөнгөөр бүрэн худалдаж авч байгаа буюу өөрсдөө үйлдвэрлэж байна.
Хамгийн ядуу орнуудын нэг Уганда гол вакцинуудын 35 хувийг санхүүжүүлж байна. Улс төр нийгмийн сөргөлдөөнтэй байгаа хэдий ч Бурунди хүн амынхаа вакцинжуулалтын программыг санхүүжүүлсээр байна.
1997 онд энэ орон дархлаажуулалтын санхүүжилтэнд 50 мянган ам. доллар гаргасан байна. Буркина-Фасо, Кабо-Верде. Мавритан, Мали, Нигер, Сенегал, Чад зэрэг орны засгийн газруудтай хамтран Европын холбоо вакцин худалдаж авах хөрөнгийг улсын төсөвтөө тусгах санхүүгийн шинэ механизмыг бий болгожээ. Энэ авсан арга хэмжээний үр дүнд Европын холбоо вакцин худалдаж авах зардал нь эрүүлийг хамгаалах зардлын салшгүй хэсэг нь байхаар үндэсний төсөвт нь дэмжлэг үзүүлж байна.
Дархлаажуулалтын талаар авч байгаа арга хэмжээ богино хугацаанд амжилт олох үндэстэй. Гэвч энэ нь улс бүрийн удирдлага төрийн хувиршгүй дэмжлэг үзүүлэхгүйгээр дэлхий нийтийг хамарсан дархлаажуулалтын системийн үндэс суурь болж чадахгүй. Улс орны удирдлага хүүхэд бүрт, гэр бүл бүрт, улс даяар бүхэлд нь вакцины үнэ цэнэ хичнээн чухал гэдэг үнэлэлт өгдөг байх ёстой. Хямд төсөр үнэтэй, үнэлж баршгүй хэрэгтэй, хүрэлцээтэй хэмжээгээр үйлдвэрлэгдэж байгаа вакцин гээч энэ зүйл яагаад хүн нэг бүрт хүрэхгүй байна гэдэгт манай гаригийн нийт улс орон хариулах ёстой юм.
Ядуусаас тойрч байна гэх үү?
Шинэ вакцин өргөн олгохын хажуугаар их хүндрэл бий болгож байна. Өвчинд нэрвэгдэж байгаа ядуусын хүүхдүүдийн 10 хувь нь амьдардаг орнуудад хөрөнгө хүрэлцэхгүй байна. Эдгээр орнуудад донорууд зургаан үндсэн вакцин авахад нь жил бүр 21 сая долларын тусламж үзүүлж байна.
Гепатит В, шар сахуу өвчний эсрэг вакцины нэмэгдэл зардалд 70 сая хүртэл доллар зарцуулагдаж байна. Хэрэв Гиба, уушигны хатгалгаа зэрэг өвчний эсрэг вакциныг нэмэх юм бол 381 саяас доошгүй долларын зардал шаардагдаж байна. Үүн дээр вакцины хадгалах хэмийг хэвийн нөхцөлд барьж байх хөргөгчийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, вакцин хүргэх ажлыг сайжруулах, дэлхийн улс орнуудын халдвараас сэргийлэх, аюулгүй байдлыг хангах дүрэм горимыг сахих зэрэг жил бүр 700 сая доллар зарцуулагдана.
700 сая доллар асар хөрөнгө мэт санагдах боловч дэлхийн хүн ам нэг бүрт ердөө л 12 цент ноогдож байгаа гэсэн үг. Үүнийг Дэлхийн нэг хүнд 139 доллар ноогдож байгаа цэрэг дайны зардалтай харьцуулахад орчин үеийн хандлага юунд чиглэгдэж байгааг харж болно. Өнөөдөр дэлхийн глобаль эдийн засаг 28 триллон доллар байгаа нь хэргийн учир эдийн засгийн нөөцдөө байгаа биш, урьтлаа яаж сонгосонд байгаа юм.
Хөгжиж байгаа орнууд, донорууд эмнэлгийн энэ гайхамшигийг гачигдаж байгаа бүх хүүхдэд хүртээх боломжийг ашиглахгүй байна.
Эрүүлийг хамгаалахын ажилтнууд бид энэ асуудлыг дэлхийн олон нийтийн анхааралд хандуулах ёстой юм. Бидний ажиллагаанаас олон сая охид хөвгүүдийн амьдрал хамаарна.
Улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтын бүрэн бус хамааруулалт
Бусад урьдчилан сэргийлэх вакцинжуулалтаар эдгэрдэг Өвчнүүдээс хамгийн их үхэл авчирдаг өвчин бол улаан бурхан юм. Жил тутам улаан бурхнаар 800 мянган хүүхэд нас барж байна. Ийм учраас улаан бурхан өвчний эсрэг тарилга хийлгэсэн хүүхдийн хувьд, өөрийн өсвөр үеийн иргэдэд халамж тавьдаг орнуудын хувьд сайн үзүүлэлт болно. Энэ онд эрүүлийг хамгаалах харьцуулсан хүснэгтийг улаан бурхны эсрэг дархлаажуулалтад зориулсан боловч бүрэн хэмжээгээр биш. Дархлаажуулагдсан хүүхдийн хувийг биш, дархлаажуулагдаагүй хүүхдийн хувийг харуулсан. Энэ бол эмнэлэг эрүүл ахуйн талаархи хүний эрхээс хасагдсан хүүхдийн тоо юм.
Дархлаажуулалтын статистик мэдээлэл
Өсвөр балчир насны хүүхдийн ямар хэмжээний хэрэгцээ шаардлагатай байгааг засгийн газар хангаж чадах уу. Энэ чухал асуудал 1990 оны хүүхдийн ашиг тусын төлөө олон улсын дээд хэмжээний уулзалтанд оролцогчид анхаарлаа хандуулж, хүүхдийн сайн сайхны төлөө мэдээ баримтыг тогтмол цуглуулах, дүн шинжилгээ хийх, хэвлэн нийтлэх механизмыг бий болгохыг дэлхийн улс орнуудад уриалсан байна.
Хүүхдийн дархлаажуулалтын мэдээ баримтыг бараг улс болгон гаргаж байна. Энэ нь гол төлөв хүүхэд бүрийг вакцинжуулдаг эмнэлгийн байгууллагуудад хийгдэж байна. Орон нутаг эмнэлгээс эрүүлийг хамгаалах яаманд өгөх мэдээ өөрөөр хэлбэл, дээшээ мэдээ явуулахад л гол хүндрэл байгаа юм.
Цаг үеийн тайланд боловсруулалт хийж илүү нарийвчлалтай болгодог боловч өртөг өндөртэй байдгаас тэр бүр үр дүнгээ өгдөггүй. Жишээ нь, ЮНИСЕФ-ийн мэдээгээр 44 оронд эмнэлгийн байгууллагуудын цаг үеийн тайлангийн 10 хувиас дээш нь боловсруулалт хийгддэггүй. Үүний эсрэг үзүүлэлт ч байдаг. 17 оронд дархлаажуулалтад хамрагдсан тухай эмнэлгийн байгууллагуудаас гаргасан цаг үеийн тайланд тусгагдсан тоо баримт нь хянан боловсруулагдсан тоо баримтаас 10 хувь орчмоор дутуу байлаа. Энэ мэт зөрүүтэй тоо мэдээ нь түгшүүр төрүүлж байна. Жишээ нь, 1992 онд Энэтхэгт хянан боловсруулалтын мэдээгээр сахуу, ханиад, татран өвчний эсрэг гурав дугаар вакцинжуулалтаар нэг хүртэлх насны 10 сая хүүхэд эмнэлгийн цаг үеийн тайланд тусгагдсанаас дутуу байлаа.
Кенид байдал өөрөөр харагдав. 1996 онд сахуу, татран, ханиадын гурав дугаар тунг эмнэлгийн тайланд тусгагдсан тоо баримтаар хүүхдийн 40 хувь хэрэглэсэн мэт байхад хянан боловсруулалтын тоо мэдээгээр 84 хувь гэж бараг 500 мянган хүүхдийн зөрүүтэй мэдээ гарч байв. Эмнэлгийн гаргасан мэдээ, хянан боловсруулалтын мэдээ хоёрын зөрүүг тооцох юм бол дэлхийн халдваржуулалтад хамрагсдын түвшин 10 хувиар бага буюу 70 хувь болж байна. Иймээс хүүхдийн сайн сайхны төлөө засгийн газрууд тоо мэдээний гаргалтанд онцгой анхаарах ёстой.
Татран өвчний өвчлөлтөөр нас баралт гурав дахин хорогдов
1990 онд татран өвчин хамгийн их тархсан 20 улсад 360 мянган хүүхэд нас барсан. Энэ өвчнийг устгах нэгдсэн чармайлтын ачаар нас баралтыг 224 мянга хүртэл хорогдуулав. Өвчний хамгийн анхны шинж тэмдэг нь нүүрний булчин татдаг. Үүнийг хүүхдийн анхны инээмсэглэл гэж хууртах явдал гардаг.
Хамгийн их амжилт олсон орон бол Бразил. 1990 онд хүүхдийн үхэл 6 мянга байсныг 1997 онд 80 тохиолдол болгож 99 хувиар хорогдуулж чаджээ. Вьетнамд 94 хувиар хорогдов. Хятадад хүүхдийн үхэл 1990 онд 75 мянга байсан бол 1997 онд 14 мянга болж 82 хувиар хорогдов.
Гэвч түгшүүртэй мэдээ мундахгүй байна. Нигерт нас барагсдын тоо 23 мянгаас 38 мянга болж 62 хувиар ихэссэнээр дэлхийд тэргүүлэв.
Шинээр төрсөн хүүхдийн татран өвчин нь төрөлтийн үеийн эрүүл ахуйг сахиагүйгээс үүсдэг. Заримдаа хүүхдийн хүйсийг цөглүүлэх гэж шар тос магадгүй үхрийн баас түрхдэг заншлаас болж татран өвчний нян хүүхдийн организмд нэвтэрдэг.
Хэдийгээр татран өвчнийг дэлхий нийтээр 1995 онд бүрмөсөн устгах зорилтонд хүрээгүй ч улс төрийн шийдэмгий алхам хийснээр энэ зууны эцсээр энэ өвчнийг үндсээр нь таслаж болох юм. Манай гаригийн бүх бүс нутагт чиглэл зорилготой ажлыг явуулахад 30 сая ам.доллар хэрэгтэй. Эмнэлгийн бус ажилтнууд ч явуулж чадах дархлаажуулалтын шинэ технологийг боловсруулах нь үнэлж баршгүй тусламж болно.
Шинээр төрөгсдийн татран өвчний эсрэг тэмцэл “Эхний хорин” улс, нас баралтыг амжилттай бууруулж байна
Бүрэн бус дархлаажуулалт нь түгшүүрийн дохио
Хүүхэд сургуулиас завсарддаг нь боловсролын системийн боловсронгуй бус байдлаас шалтгаалдагын нэгэн адил балчир хүүхдүүдэд зургаан тарилгыг гүйцээж чаддаггүй эрүүлийг хамгаалахын хоцрогдлоос болж олон сая хүүхэд хорвоогоос хальж байна. Сүрьеэгийн тарилгыг төрсний даруйд хийдэг бол улаан бурхны тарилгыг 9 сартайд нь хийж чадаж байгаа эсэхээр нь тухайн орны дархлаажуулалтын асуудал хир амжилттай, амжилтгүй явагдаж байгааг үнэлж болно.
127 орны тэн хагас нь дархлаажуулалтын хоёр төрлийн тарилгад 90 хувь хамруулж, вакцинжуулалтыг бүтэн курсээр нь хийжээ. Энэ нь эдгээр хүүхдийг нэг настайд нь таван удаа эмнэлэгт аваачиж тариа хийлгэсэн гэсэн үг. Энэ бол сайн ажил. Эдгээрээс 27 орны хүүхдийн 20 хувь нь сүрьеэгийн тарилгад хамрагдсан хэдий ч улаан бурхны тарилга хийлгүүлж чадаагүй байна. Төв Африкын бүгд найрамдах улсад балчир хүүхдүүдээс 94 хувь сүрьеэгийн тарилгад, 46 хувь нь улаан бурхны тарилгад хамрагдсанаас харахад энд бараг 50 хувь орчим ялгагдан гарч байна.
Аж үйлдвэржсэн хөгжингүй орнуудаас Японд урьдчилан сэргийлэх тарилга 23 хувь байна. Эрүүлийг хамгаалах, хоол тэжээлийн нийт түвшин өндөр байдгаас эдгээр оронд улаан бурхан тийм ч аюултай биш. Харин эднээс буурай хөгжилтэй орнуудад энэ өвчин экспортлогдож болох юм.
Гаалийн татвараас болж мухар шумуулын эсрэг тусгай торны өртөг өндөр байна
Засгийн газар нь унтах тусгай тор гадаадаас худалдаж авахад гаалийн татвар ноогдуулсан учраас наад зах нь 14 орны гэр бүл хумхаа өвчнөөс сэргийлэх өндөр өртөгт нэрвэгдэж байна.
Тийм торны үнэ гаалийн татваргүйгээр 4-15 доллар байдаг нь хүн амын орлого 30 доллараас хэтрээгүй ядуу орны гэр бүлд маш өндөр үнэ юм. 8-65 хувийн татвар нэмнэ гэхэд ярих ч юм алга.
Хумхаа өвчнөөр жил бүр 1 саяаас дээш хүүхэд нас барж, энэ өвчнөөр халдварлагдсан 100 орчим оронд 30 секунд тутамд хүүхэд нас барж байна. ЮНИСЕФ-ийн мэдээгээр хянан шинжилгээ хийгдсэн 74 орноос 56-д нь мухар шумуулын эсрэг орны тор худалдаанд байна. 40 орон ийм торыг гаднаас авдгийн 14 оронд нь гаалийн татвар ноогдуулсан байна.
Хамгийн өндөр татвар нь Сенегалд 65 хувь, Сахараас урагш Африкийн орнуудад 30 хувь, түүнээс ч дээш болж байна. Эдгээр оронд хумхаа өвчнөөр нас барагсдын 90 хувь ноогдож байна.
Гамбид явуулсан судалгаанаас үзэхэд хэрэв хүүхэд тусгай ариутгагдсан орны торон дотор хонож байвал хумхаа өвчнөөр нас барагсдыг 25 хувиар хорогдуулах боломжтой байна. Ийм арга нь хумхаагийн шумуулаас хамгаалах гол хэрэгсэл болно. Одоо ДЭМБ өөртөө гурван зорилт тавьж байна. Үүнд: Энэ өвчний эрсдэл ихтэй бүс нутагт 2000 онд хүүхдийн 20 хувь, 2005 онд 50 хувь, 2010 онд 100 хувь нь хумхаа өвчнөөс хамгаалах торонд унтаж байх нөхцлийг хангах юм. Энэ программыг хэрэгжүүлэхэд торны үнэ, түүн дотор гаалийн татваргүй болгож хямдруулах нь шийдвэрлэх ач холбогдолтой юм.
[1]Ральф Х.Хандерсон, анагаах ухааны доктор, Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын Ерөнхий захирлын туслах. 1979-1989 онд ДЭМБ-ын дархлаажуулалтын программыг тэргүүлж байхдаа 1980 онд 5%-иас, 1990 онд 80% хүртэл хүүхдийн хамруулах глобаль арга хэмжээг боловсруулахад асар их үүрэг гүйцэтгэсэн. 30-аад жил улсын эрүүлийг хамгаалах салбарт ажилласны ихэнхийг АНУ-ын нийгмийн эрүүлийг хамгаалахад ажилласан байна. Хандерсон доктор тахлыг устгах, арьс өнгөний өвчинтэй тэмцэхэд их хувь нэмэр оруулсан.