С.Түмэндэлгэр
/МУБИС-ийн Түүх, нийгмийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхмийн социологийн багш, МА/
Шинэ толь №54, 2006
Түлхүүр үг: Боловсролын салбар, Хөдөлмөр эрхлэлт, Жендэрийн сегрегаци, Ажлын байр, Эмэгтэйчүүдийн ажлын байр, Хөдөлмөрийн хууль, Хөлстэй хөдөлмөр
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Удиртгал
Хөдөлмөр эрхлэлтийн талбар дахь жендэрийн сегрегацийг тайлбарлах онолын судалгаа, статистик мэдээллүүдэд тулгуурлан Монгол дахь хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн хуваарилалтын талаар судалгаа явуулсны үндсэн дээр боловсролын салбарыг жишээ болгон уг салбарын хөдөлмөр эрхлэлтдэх жендэрийн сегрегацийг тодорхойлон, уг салбарын юж ажиллагсад ээж байх явдалтайгаа хөлстэй хөдөлмөрийг хэрхэн хослуулж байна вэ гэдгийг тодруулах эмпирик судалгааг явуулсан юм.
Боловсролын салбарын ажиллагсдын 71,3 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг, эмэгтэйчүүд зонхилсон хөдөлмөрийн салбар юм. Орчин үеийн нийгэмд хөдөлмөрийн хуваарь улам нарийсахын зэрэгцээ тодорхой ажил мэргэжпийн төрлүүд нь орон зай, нас, д үйс, үндэстний бүлгүүдэд хуваарилагдах хандлагатай байна. тодруулбал эрэгтэй, эмэгтэй гэдгээсээ хамааран ялгаатай ходөлмөрийн төрлүүдийг эрхпэх хандлагатай байгаа нь олон судалгаануудаар нотлогджээ. Ийнхүү хүйс, арьс өнгө, үндэс угсаатны бүлгүүд хөдөлмөрийн тодорхой төрлүүдэд ялгарах байдлыг сегрегаци хэмээх нэр томъёогоор илэрхийлдэг (Blackburn and et all, 2000, Walby, 1986). Хүйсийн бүлгүүд нь hfдөлмөрийн төрлүүдэд хэрхэн хуваарилагдаж байгаа нь жендэрийн тэгш бус байдалтай холбогдох ба чухамхүү яагаад уг салбарт тодорхой хүйсийн бүлэг төвлөрч байгаагийн учир шалтгааныг тодруулах, тайлбарлахтай холбогдоно. Юуны түрүүнд хөдөлмөрийн төрлийг хувийн ба нийтийн гэсэн 2 хүрээнд хувааж болох ба энэ 2 хүрээ нь маш тодорхой байдлаар хүйсээр сегрегацилагдсан буюу тодруулбал, хувийн хүрээ эмэгтэйчүүдийнх, нийтийн хүрээ орчин үеийн нийгмийн эхэн үеүдэд эрэгтэйчүүдийн, өнөө цаг үед эрчүүд зонхилсон холимог шинжтэй бодит байдал ихэнх нийгэмд оршдог (Walby, 1996). Хувийн хүрээн дэх эмэгтэйчүүдийн ачаалалтай байдал нь нийтийн хүрээн дэх хөдөлмөрийн сегрегацийг бүрэлдэн тогтоход ихээхэн нөлөөтэй аж (Hakim, 2000). Иймд хувийн амьдралын хүрээн дэх эмэгтэйчүүдийн дүр-үүрэг нь тэдгээрийн нийтийн хүрээнд орох хийгээд уг хүрээний хөдөлмөрийн төрлөө сонгон хөдөлмөрлөхөд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох нь ихээхэн ач холбогдолтой юм. Мөн түүнчлэн хувийн хүрээн дэх эмэгтэйчүүдийн дүр-үүргийн идеал, хэрэгжилтэд үзүүлэх олон талт хүчин зүйлсийн нөлөө нь эмэгтэйчүүдийн нийтийн хүрээний оролцооны шинжийг тодорхойлдог байна (Hakim, 2000).
Дээр өгүүлснээр боловсролын институт нь эмэгтэйчүүдийн гэгдэх байдлаараа бусад институтуудээс ялгагдахаас гадна түүний хөдөлмөрийн төрлүүд нь босоо болон хөндлөн шугамын дагуу сегрегацилагдсан байдаг. Монголын боловсролын салбар дахь жендэрийн ялгааны талаарх нэлээд хэд хэдэн судалгаа хийгдсэн боловч хөдөлмөр эрхлэлтийн талбарын талаас нь судлахаас илүүтэй боловсролын зэргийн бүлгүүдийн хүйсийн ялгаанд гол анхаарлаа хандуулжээ. Учир нь боловсролын зэргийн шат ахих тусам (докторын зэргээс бусад) эмэгтэй суралцагчид, эзэмшигчид зонхилж байна. Дэлхийн ихэнх орнуудад энэхүү хандлага эсрэг шинжтэй байдаг тул чухамхүү ямар хүчин зүйлс эмэгтэйчүүдийн давамгай байдалд хүргэж байна вэ гэдгийг тодруулахад чиглэжээ (Боловсролын хүрээлэн, 2003).
Иймд боловсролын салбарт яагаад эмэгтэйчүүд төвлөрч байна вэ, гэр бүлийн хүрээний дүр-үүргээ гүйцэтгэхтэй нь хэрхэн холбогдож байна вэ, уг салбарын хөдөлмөрийн төрлүүд нь босоо шугамын дагуу хэрхэн сегрегацилагдсан байна вэ, энэхүү сегрегаци бүрэлдэн тогтоход бүтцийн хийгээд соёлын ямар загвар тодорхойлогч нөлөөтэй байна вэ гэдгийг судлан тайлбарлах нь ихээхэн сонирхолтой юм. Нутагшилт буюу хот хөдөө, шашин, ангийн бүлгүүдийн хувьд хэрхэн ялгатайгаар илэрч байна вэ гэдгийг задлан шинжлэх нь судалгааны ач холбогдлыг өндөрсгөх юм.
Энэхүү өгүүллээрээ боловсролын салбар дахь хөдөлмөр эрхлэлт жендэрийн хувьд хэрхэн сегрегацилагдсан байна вэ, ээж байх хөдөлмөртэй хөлстэй хөдөлмөрийг хэрхэн хослуулж байна вэ, нийгмийн хийгээд орон зайн хувьд ялгаа илэрч байна уу, гэсэн асуултуудад хариулах замаар боловсролын салбарт эмэгтэйчүүд зонхилон ажиллаж буй хийгээд дотоод сегрегацийн бүрэлдэлтийн учир шалтгааныг тайлбарлахыг зорилоо.
Судалгааны загвар
Боловсролын салбарын хөдөлмөр эрхлэлтийн босоо шинжтэй сеграгацийг тогтоохдоо статистик мэдээллүүдэд орон зайн болон нийгмийн (угсаатан-шашны, ангийн г.м) хүчин зүйлсийн дүн шинжилгээ хийв. Хэдийгээр түүхчилсэн шинжилгээ хийхийг зорьсон боловч хангалттай хэмжээний хоёрдогч мэдээллүүдийг бүрдүүлж чадаагүйгээс хязгаарлагдмал хүрээнд хийсэн болно.
Харин учир шалтгааныг тодорхойлох, тайлбарлахын тулд чанарын судалгааны хандлагын дагуу хээрийн судалгаа хийж мэдээлэл цуглуулан анализ хийлээ. Мэдээлэл цуглуулахдаа стандартчлагдсан ярилцлага, гүнзгийрүүлсэн ганцаарчилсан ярилцлага гэсэн 2 үндсэн аргыг ашиглалаа. Стандартчлагдсан ярилцлагаар судалгаанд оролцогчдын байр суурийн шилжих хөдөлгөөн, боловсролын хөгжил, гэрийн хөдөлмөрийн хуваарилалт, эрэгтэй, эмэгтэйчүүдийн дүр-үүргийн талаархи баримтлалыг тодорхойлохыг зорив. Харин гүнзгийрүүлсэн ганцаарчилсан ярилцлагаар эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөрийн түүх, байр суурийн өөрчлөлт нь гэрийн хөдөлмөртэй нь хэрхэн холбогдож байгаа, ээж, хүүхэд хэмээх
ойлголтуудыг тодруулах замаар эмэгтэйчүүдийн ямар загвар оршин байгааг илрүүлэхэд чиглэсэн юм.
Судалгаанд нийт 246 хүн хамрагдсан болно (Хүснэгт 1-ийг харна уу). Чингэхдээ түүврийн техникийг хатуу баримтлаагүй бөгөөд илүүтэй чанарын судалгааны түүврийн техникүүдийг баримталсан болно. Иймд хувь хүй бүрийг буюу ярилцлага бүрийг нэг тохиолдол гэж үзэх тул судалгааны үр дүнг хязгаарлагдмал хүрээнд авч үзэх нь зүйтэй юм.
Хүснэгт 1
Стандартчлагдсан ярилцлагад хамрагдсан хүн нутагшилтын бүлгүүдээр
Улаанбаатар(хотьн) | Айм-уудьн | Баян-Өггий(угсаатан-шашныбупэг) | Бүгд | |
Стандэртчлагд- сан ярилцлага | 80 | 81 | 40 | 201 |
Ярилцпага | 20 | 15 | 10 | 45 |
Мэдээлэлдээ үндэслэгдсэн онолын дагуу задлан шинжилгээ хийсэн болно. Эрхэлж буй ажлын байрын сууриас нь хамааруулан дээд, дунд, доод түвшний менежерүүд, дээд, дунд, доод мэргэжилтнүүд, туслах ажилтнууд[1], гэсэн бүлгүүдэд хуваан авч үзлээ. Эдгээр нь цалин ба бусад орлого, эрх мэдэл, нэр хүндийн хүрээгээрээ шаталсан шинжтэй болно. Харин монгол ба казах угсаатны ялгааг шашны хүчин зүйлстэй нь холбон авч үзэхээр шийдсэн болно. Таамаглал ёсоор казах үндэстнүүдийн хувьд уламжпалт патриархал бүтэц илүүтэй хадгалагдаж байгаа гэж үзсэн юм. Үүнтэй холбоотойгоор орон зайн шинжээр нь хээрийн судалгаа явагдсан нутгуудаа томоохон суурин хотын буюу Улаанбаатарын, аймгуудын (Архангай, Дорнод, Завхан, Сэлэнгэ), угсаатан-шашны (Баян- Өлгий) гэж 3 бүсэд хуваан үзлээ. улаанбаатар хотод их, дээд сургууль, коллежиин ихэнх нь байрладаг тул боловсролын төв болсон хот. Иймд Улаанбаатарт боловсролын салбарт ажиллагсдын нэлээдгүй хувь нь ажиллаж амьдардаг. Энд нийт цэцэрлэгийн 25 хувь орчим нь байдаг ч нийт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн тоонд хангалттай тоо биш боловч цэцэрлэгт хамрагдалтын түвшин хамгийн өндөр, харин хөдөө аймгуудад цэцэрлэгт хамрагдалтын түвшин ихээхэн доогуур байдаг (БСШУЯ, 2004). Хөдөө аймгуудын бүсэд байршлын хувьд ялгаатай (зүүн, төв, хойд, баруун) аймгууд багтаж байгаа болно. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд уламжлалт соёл, уламжлалт зан заншил, шашны үнэт зүйлс ихээхэн нөлөөтэй гэгддэг (Пфау-Эффингер, 1998). Иймээс хот ба хөдөөгийн аймгуудын гэж ялган судалснаас гадна угсаатан, шашны хувьд ялгаатай мусульман шашинтай казахуудын аймаг болох Баян- Өлгий аймагт судалгааг явуулсан юм.
Судалгааны үр дүн
Боловсролын салбар дахь жендэрийн сегрегаци Статистик мэдээлэлд тулгуурлан боловсролын салбар дахь хөдөлмөр эрхлэлтийн сегрегацийг тодорхойлов. Уг судалгаагаар хөндлөн сегрегацийг тодорхойлоход анхааралгүйгээр босоо шугамын сегрегацийг тодорхойлоход гол анхаарлаа хандуулав.
Нэгд, албан тушаалын босоо шатлалуудад хүйсийн бүлгүүд хэрхэн хуваарилагдсан, хоёрт, түүнийг цалин хөлсний ялгаатай нь холбон шинжлэх замаар босоо шугаман сегрегацийг тодорхойлох оролдлого хийлээ. Боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлсний жендэрийн ялгааг тодорхойлох шинжилгээг нэлээд хязгаарлагдмал хүрээнд хийлээ. Боловсролын салбар нь төрийн үйлчилгээний секторт багтдагийн хувьд Засгийн газар ажиллагсдын цалингийн сүлжээ, доод жишгийг тогтоож өгдөг. Уг цалингийн сүлжээг иш үндэс болгон үндсэн цалин дахь жендэрийн зөрөөг тодорхойлох бололцоотой байв. Учир нь ажиллагсдын нэмэлт цалин, гар дээр авч буй бодит цалингийн талаарх мэдээллийг олж авах боломж жирийн судлаач бидэнд хаалттай байдаг тул цалингийн зөрөөг бодитойгоор тодорхойлж чадалгүйгээр зөвхөн багцаалсан дүр загварыг гаргах оролдлогыг хийсэн юм.
Юуны түрүүнд боловсролын бүхий л шатны байгууллагад ажиллагсдыг нэгдсэн байдлаар нийгмийн байр суурийн зэрэглэлээр авч үзвэл менежерүүдийн 60 орчим хувийг эрчүүд эзэлж байхад үүний эсрэгээр багш нар, туслах ажилтнуудын 77-78 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна (Зураг 1-ийг харна уу). Зураг 1-ээс нийгмийн байр сууриудын зөвхөн 2-т нь буюу тодруулбал, менежерүүд болон арга зүйчдийн дийлэнхи нь эрэгтэйчүүд байна. Гэхдээ уншигч та Зураг 1-т өгүүлсэн байр сууриудыг нь босоо шаталсан шинжийг бүрэн агуулсан гэж үзэж болохгүйг анхаарна уу. Тухайлбал, дунд сургуулийн багш нарын мэргэжлийн зэрэг, ур чадварын түвшинг тодорхойлогч, тэдгээрийн сургалтын үйл ажиллагаанд хяналт тавигч бол сургуулийн захирал, хичээлийн эрхлэгчдээс гадна орон нутгийн боловсрол төвийн арга зүйчид юм. Иймд байр суурийн шатлалын дагуу авч үзвэл арга зүйчдийг нь дунд сургуулийн багш нараас дээгүүр байр суурьтай гэж үзэж болох юм.
Дээрх хуваарилалт нь бусдыг засаглах, хянах, удирдан чиглүүлэх байр суурин дээр эрэгтэйчүүд зонхилж байхад эрх мэдэлгүй, бусдад захирагдах байр суурин дээр эмэгтэйчүүд зонхилж байна гэж үзэх үндэслэлийг хангаж байна.
Үндэсний статистикийн газрын 2004 оны цалин хөлсний түүвэр судалгаагаар цалин хөлсний жендэрийн зөрөөг 86.8 гэж тодорхойлсон байна. Харин 2005 онд хийсэн түүвэр судалгаагаар боловсролын салбарт ажиллагсдын дундаж цалин 115 мянга, эрэгтэй ажиллагсдын цалин дунджаар 109.8 мянга, эмэгтэй ажиллагсдын дундаж цалин 103 мянга гэж тооцож гаргасан байна. Эндээс эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн цалингийн 93.8 хувьтай тэнцэх цалинг авч байгаа буюу 6.2 хувиар доогуур цалин авч байна. Үүнийг миний бие Засгийн газраас тогтоож өгсөн цалингийн сүлжээн дэх үндсэн цалингаас дундажлан тооцвол эмэгтэй ажилтангууд эрэгтэйчүүдийн цалингийн 95.2 хувьтай тэнцэх цалинг авч байна. Боловсролын салбар бол эмэгтэйчүүд зонхилон ажилладаг салбар атлаа нийгмийн статусын хувьд эрх мэдэл багатай, цалин хөлс ажлын байрууд дээр зонхилж байгаа нь эрэгтэйчүүд дээд давхраа, эмэгтэйчүүд доод давхраа болохыг илтгэнэ.
Дээр өгүүлсэн дүгнэлтийн үндэслэгээг улам баяжуулахын тулд буюу боловсролын салбар дахь босоо сегрегацийн дүр төрхийг тодорхойлоход дээрхи байр сууриудыг илүү нарийвчлан гүнзгийрүүлэн задлан шинжлэх нь илүү чухал юм. Юуны түрүүнд менежерүүдийн түвшинд авч үзье.
Хүснэгт 2
Менежерүүдийн зэрэглэл ба жендэр
Мөнежерүүд | Эрэгтэйчүүд | Эмэгтэйчүүд |
Дээд түвшний менежерүүд (их, дээд сургуулийн захирал, дэд захирал йэрэг) | 75.52 | 24.48 |
Дунд шатны мөнежерүүд (их. Дээд сургуулийн киръяа сургуулийн захирал, декан, сургалтын плбаны дарга г.м) | 58.83 | 41.17 |
Доод тушаалын менежер (тэнхим. салбарын эрхлэгч) | 58.04 | 41.96 |
I БС, БСГ, мэргэжлийн сургуулийн дээд иютны менежер (газрын дарга, захирал, дэд апхирал г.м) | 59.44 | 40.56 |
Доод шатны менежер (хичээлийн эрхлэгч, * ургалтын менежер г.м) | 31.84 | 68.16 |
Эх сурвапж: БСШУЯ (2004). Боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, технологийн салбарын статистикийн эмхтгэп. УБ.,
Хүснэгт 2-оос зөвхөн дунд сургуулийн сургалтын менежерүүд буюу доод түвшний менежерээс бусдад нь эрэгтэйчүүд зонхилж байгаа нь харагдаж байна.
Удирдах албан тушаалын шатлалаас эмэгтэйчүүдийн эзэлж буй хувийн жин их, дээд сургууль, коллежүүдийн ректор, проректорын түвшинд хамгийн бага буюу дөрөвний нэг орчим хувийг эзэлж байна. Энэ албан тушаал нь боловсролын салбарт ажиплагсдын хамгийн дээд шат. Харин их, дээд сургуулийн дунд шатны удирдах албан тушаал буюу харъяа сургуулийн захирал, сургалтын албаны дарга, декан, мөн доод шатны удирдах албан тушаал болох тэнхмийн эрхлэгч нарын хувьд эмэгтэйчүүдийн хувь 20 пунктээр илүү байна. Эндээс ерөнхий буюу толгой менежерүүдийн түвшинд эрэгтэйчүүд бараг ноёрхож байгаа бол гүйцэтгэх буюу эксперт менежерүүдийн түвшинд эрэгтэйчүүд зонхилж байгаа боловч эмэгтэйчүүдийн хувийн жин түүнээс бараг 2 дахин илүү байна. Ерөнхий менежерүүд нь байгууллагын бодлого, зорилгыг тодорхойлох, ерөнхийлөн төлөвлөх, төсөв захиран зарцуулах, бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийг хийх, ажил олгох, байр суурь, албан тушаалыг хуваарилах эрхтэй бол экспертийн менежерүүд нь сургалтын буюу үйлчилгээний ажлыг зохион байгуулах, ерөнхий менежерүүдийн хяналтан дор тэдгээрийн тогтсон бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхааран ажиллана. Дээд боловсролын байгууллагын ерөнхий менежерүүд нь төрийн захиргааны төв байгууллага, бодлого боловсруулагчтай шууд харилцах ба дээд боловсролын талаар баримтлах төрийн бодлогод нөлөөлөх боломжтой. Судлаач О.Мөнхбат Шилжилтийн үеийн монголын нийгмийн давхраажилтын талаар авч судлахдаа энэ шатны ерөнхий менежерийн статусыг дунд болон дундаас дээш давхраанд багтаж байна гэж тодорхойлсон бол боловсролын салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн дийлэнхи болсон багш нарыг дундаас доош давхраанд багтаж байгааг харуулсан (О.Мөнхбат, 2000: 126-127). Хэдийгээр төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн ректор, проректорын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал боловч сүүлийн жилүүдэд парламентийн сонгуульд аль нам олонхийн суудал авч эрх баригч болж байгаагаас хамаарсан улс төрийн албан тушаалын шинжийгтээж байгаа нь ажиглагдах болсон[2].
Цалингийн сүлжээ ёсоор дээд боловсролын байгууллагын ерөнхий менежерүүд дунд шатны менежерүүдээс 7000, доод тушаалын удирдах ажилтнуудаас 14 мянган орчим төгрөгөөр илүү цалинтай. Үндсэн цалингийн жендэрийн зөрөөг годорхойлбол 92.3 байгаа бөгөөд үүнийг тодруулбал дээд боловсролын байгууллагын эмэгтэй менежерүүд эрэгтэй менежерүүдийн цалингийн 92.3 хувийг авч байна.
Энэхүү ерөнхий менежерийн байр сууринд эрэгтэйчүүд давамгайлсан дүр зураг мэргэжлийн болон дунд сургууль, арга зүйн байгууллагын түвшинд мөн адил давтагдаж байна.
Ерөнхий боловсролын сургууль, боловсролын төвийн захирлын албан тушаалд эрэгтэйчүүд, сургалтын менежерийн апбан тушаалд эмэгтэйчүүд зонхилж байна. Захирал (эрхлэгч) нь зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, ажил олгох, өөрчлөх, чөлөөлөх, сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, багш, ажилтнуудын ходөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох зэрэг эрхтэй. Харин сургалтын менежерүүд нь сургалтын үйлчилгээг зохион байгуулах, цаг хуваарилах, багш нарын уйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрийг үнэлэх зэрэг эрхтэй. Иймд энэ албан тушаал нь илүү гүйцэтгэх шатны шинжтэй. Цалингийн сүлжээнд тулгуурлан цалингийн зөрөөг юдорхойлж байгаа тул дээд боловсролын байгууллагын менежерүүдийн ялгаа мөн адил илэрч байна.
Хэдийгээр 1980-аад он, түүнээс өмнөх үетэй харьцуулбал одоо менежерийн албан тушаалд ажиллах эмэгтэйчүүдийн юо өссөн боловч үүнийг нарийвчлан шинжилбэл гүйцэтгэгч эмэгтэй менежерүүдийн тоо өссөнөөс бус, ерөнхий хүйсээр менежерүүдийн эзлэх хувийн жинд дорвитой өөрчлөлт гарч чадаагүй байна. Тодруулбал, байгууллагын бодлого, төлөвлөлт, төсөв хянан зарцуулах эрх бүхий ерөнхий менежерийн түвшин дэх эмэгтэйчүүдийн тооноос гүйцэтгэлийн шатан дахь эмэгтэй менежерүүдийн тоо бараг 2 дахин илүү болтлоо нэмэгдсэн байна.
Энэхүү баримтууд нь гүйцэтгэгч-эмэгтэйчүүд, удирдагч- эрэгтэйчүүд байх уламжлалт стереотип хүчтэй байна гэж үзэх хангалттай үндэслэл болох буй заа. Энэ нь боловсролын салбар нь эмэгтэйчүүдийн гэгдэх сектор, гэтэл салбарын хэмжээнд эрэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгаа атлаа менежерүүдийн дийлэнхи нь эрэгтэйчүүд байгаагаар давхар батлагдана.
1990-ээд оны үеийн шилжилтийн эхэн үеийн эдийн засгийн гүнзгий хямралын нөлөөгөөр боловсролд зарцуулах төсвийн хэмжээ буурсантай зэрэгцэн эрэгтэй багш нарын тооны огцом бууралт давхацсан билээ (Н.Бөрн нар, 2001). Энэ нь багш нарын бодит цалингийн хэмжээ (инфляцийн түвшин маш өндөр байсан) буурсантай зэрэгцсэн бөгөөд мөн эрэгтэй багш нарын тооны бууралттай эмэгтэй гүйцэтгэгч менежерүүдийн тооны өсөлт зэрэгцсэн хандлага ажиглагддаг. Гэхдээ ерөнхий эмэгтэй менежерийн тоонд дорвитой өөрчлөлт гараагүйгдээр дурьдсан. Ийнхүү цөөхөн эрэгтэйчүүдтэй салбарт эрэгтэй хүн менежерийн түвшинд хурдан бөгөөд өрсөлдөгч багатайгаар хүрэх таатай орчин бүрэлджээ гэж дүгнэх боломжийг ч үгүйсгэж чадахгүй юм.
Ерөнхий боловсролын салбарт ажиллагсдын цалин юуны түрүүнд эрхэлж буй албан тушаал (захирал, сургалтын менежер, багш гэх мэт)-аас хамаарахаас гадна тэдгээрийн мэргэжлийн зэргээс хамаардаг. Боловсролын салбарын статистик мэдээлэлддахин нарийвчлан шинжилгээх ийх аваас дараагийн хүснэгтээс басхүү эмэгтэй хүйсийнхэнд таатай бус мэргэжлийн зэргийн хуваарилалт оршдог бололтой. Харамсалтай нь, багш нарын мэргэжлийн зэргийн талаар мдалсан мэдээлэл байгаагүй тул менежерүүдийн мэргэжлийн зэргийг хүйсээр задалсан мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр кязгаарлагдлаа. Захирлуудын олонхи нь эрэгтэйчүүд гэдгийг дээр өгүүлсэн. ЕБС-д ажиллагсдын мэргэжлийн дээд зэрэг болох зөвлөх зэрэг бүхий захирлуудын дөрөвний нэг нь эмэгтэйчүүд байхад тэргүүлэх зэрэгтэнгүүдийн гуравны хоёр нь эмэгтэйчүүд байна. Тэргүүлэх зэрэгтэнгүүдийн хүйсийн харьцаа заах аргач зэрэгтэнгүүдэд ч ажиглагдаж байна. Гэхдээ мдргэжлийн зэрэггүй захирлуудын талаарх хүйсээр задалсан мздээлэл байхгүй болохоор дүгнэлтийн хүрээг басхүү хизгаарлав. Гэвч хэдийгээр захирлын албан тушаалд ажиллаж байгаа ч эмэгтэй захирлууд эрэгтэй захирлуудаас бага цалин ннч байгааг үгүйсгэхгүй болов уу.
Хүснэгт 3
ЕБС-ийн захирал, хичээлийн эрхлэгч нарын мэргэжпийн зэрэг ба жендэр
Зөвлөх | тэргүүлэх | Заах аргач | ||
Захирал | Эрэгтэй | 74.84 | 36.19 | 41 |
Эмэгтэ й | 25.1 6 | 63.8 1 | 59 | |
Бүгд | 100 | 1 00 | 100 | |
Xичээлийн эрхлэгч | Эрэгтэй | 4 1 .72 | 40.52 | 32 27 |
Эмэгтэй | 58.28 | 59.48 | 67,73 | |
Бүгд | 100 | 1 00 | 100 |
Хүснэгт 4
ЕБС-ийн удирдах албан тушаалтнуудын мэргэжлийн зэрэг ба жендэр
Эрэгтэй | Эмэгтэй | |
Зөвлөх | 56.35 | 43.65 |
Тэргүүлэх | 48.95 | 51.05 |
Заах арга зүйч | 37.28 | 62.72 |
Эх сурвалж: ВСШУЯ (2004). Боловсрол, соёл, урлаг, шинжпэх ухаан, технологийн салбарын статистикийн эмхтгэл. УБ.,
Дээрх хүснэгт нь захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнуудыг багтаасан ЕБС-ийн удирдпагууд дотроос зөвлөх зэрэгтэнгүүдэд бас л эрэгтэйчүүд жин дарж байна. Ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтнуудын ихэнх нь эмэгтэйчүүд. Гэтэл тэднээс эрэгтэйчүүд илүүтэй зөвлөх зэрэгт хүрч чадсан байдал харагдаж байна. Мэргэжлийн зэргүүд дунджаар 7000 орчим төгрөгний цалингийн зөрөөтэй ба энэ нь менежерийн түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 7000 төгрөгөөр бага цалин авдаг байж болох юм гэж үзэх боломжийг олгож байна.
Боловсрол дахь босоо сегрегацийг тодорхойлоход шаталсан боловсролын байгууллагуудад ажиллаж буй багш нарын хүйсийн ялгаа нэгэн тусгал нь болно. Монголын боловсролын тогтолцоо сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ЕБС, Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв, их, дээд сургууль, коллеж гэсэн шатлалтай. Хамгийн доод шатны байгууллагын буюу цэцэрлэгийн багш нарын 95,7 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 80.3 хувь, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарын 62.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол их, дээд сургуулийн багш нарын
53,4 хувь нь эмэгтэйчүүд байгаагаас шатлал өгсөх тусам эмэгтэйчүүдийн хувийн жин буурч, эрэгтэйчүүдийн хувийн жин өсөж байгаа нь харагдаж байна (Зураг 2-ыг харна уу). Энэхүү шатлал тус бүр нэр хүнд, орлогын хувьд ялгаатай бүлгүүд бөгөөд өөрөөр хэлбэл шатлал өгсөх тусам нэр хүнд, орлого нь нэмэгддэг.
Сегментацийн талаас нь харвал боловсролын салбарт пжиллагч эмэгтэйчүүдийн дийлэнхи нь ЕБС-д, 15,8 нь их, дээд сургуульд, 14,7 хувь нь цэцэрлэгт ажиллаж байна (Зураг 3-ыг харна уу). Боловсролын салбар бол эмэгтэйчүүдийн гол ажлын талбар нь болдог ажээ.
Хүснэгт 5
Бүх шатны багш нар ба жендэр
Боловсролын байгууллагын шатлал | Эрэгтэй | Эмэгтэй |
Цэцэрлэгийн багш нар | 4.3 | 95.7 |
ЕБС-ийн багш нар | 19,7 | 80,3 |
Мэргэжлийн сургуулийнбагш нар | 37,5 | 62,5 |
Их, дээд сургууль, коллежийн багш нар | 46,6 | 53,4 |
Гол талбар болж буй ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг ямар ангиудад хичээл заадаг байдлаар гүнзгийрүүлэн судлах нь басхүү ач холбогдолтой. Учир нь социализмын үеэс СӨБ-ын болон бага ангийн багш нарыг тусгай мэргэжлийн сургуульд бэлтгэж, дунд мэргэжилтэй хэмээн, дунд болон ахлах хамгийн багш нарыг дээд сургуульд бэлтгэн, дээд мэргэжилтэй хэмээн үздэг байсан ба тэдгээрийн хооронд тухайн үедээ 140- ммс дээш төгрөгний цалингийн зөрөө байсан юм (С.Түмэндэлгэр, 2005). Мөн түүнчлэн бага ангийн багш байсан хүн захирал болж байсан тохиолдол ихээхэн ховор.
Хүснэгт 6
ЕБС-ийн багш нар ба жендэр
Эрэгтэй | Эмэгтэй | |
Бага ангийн багш | 5:61 | 94.39 |
Дунд болон ахлах ангийн багш нар | 27.09 | 72.91 |
Бүгд | 19.68 | 80.32 |
Эх сурвалж: БСШУЯ (2004). Боловсроп, соёл, урлаг, шинжлэх ухаан, технологийн салбарын статистикийн эмхтгэл. УБ.,
Бага ангийн эрэгтэй багш нараае дунд анги болон ахлах ангид заах эрэгтэй багш нар бараг 5 дахин илүү байна. Одоогоор социализмын үед мэргэжил эзэмшсэн ихэнх бага ангийн багш нар нь бакалаврын бус дипломын боловсролтой байгаа ба хэдийгээр хэддүгээр ангид багшилж байгаагаас үл хамаарсан цалингийн сүлжээтэй болсон хэдий ч, бодит байдал дээр боловсролын зэрэг нь ямар байгаа нь албан тушаалын ямар зэрэглэл, цалингийн аль шатлалд багтахад нөлөөлдөг.
Нөгөө талаас дээрх ялгаат байдал нь хөндлөн шинжтэй ажил мэргэжлийн хуваарилалттай холбогдоно. Учир нь бага ангийн багш нар бараг 100 хувь эмэгтэйчүүд байгаа бол физик, математикийн багш нарын 66 хувь, биеийн тамирын багш нарын 33 хувь, хөдөлмөрийн багш нарын дөнгөж 40 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг.
Социализмын үед багш нар сэхээтний давхрааны[3] гол бүрэлдүүлэгч нь болж байжээ. Ер нь цалин, мэргэжпийн нэр хүнд өнөөгийнхтэй харьцуулбал өндөр буюу дундаж давхраанд багтаж байсан багш нар 1990-ээд оноос хойш хийсэн судалгаагаараа социологич Х.Гүндсамбуугийнхаар (2002: 337) дундаас доогуур давхраанд, социологич О.Мөнхбат (2000:117, 127) багш нь мэргэжлийн нэр хүндийн жагсаалтад 11-ээс 8-дугаарт орж байгааг тодорхойлоод ерөнхий давхраажилтын тогтолцоонд дундаас доогуур буюу С ба 0 давхраанд орж байгааг илрүүлсэн байна. Шилжилтийн энэ цаг үед багш нарын нийгмийн байр суурь нэг давхраагаар доош унасан нь эоэгтэй багш нарыг зугтахад буюу цөөрөхөд хүргэсэн талтай гэж тааж ч болох юм.
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хувьд ийм дүр загвар ажиглагдаж байгаа бол их, дээд сургууль, коллежийн багш нарын бүрэлдэхүүний дотоодод мөн л адил босоо тэнхлэгийн дагуу жендэрийн ялгавартай хуваарилалт ажиглагдлаа (Хүснэгт 5-ыг харна уу).
Хүснэгт 7
Их, дээд сургуулийн багш нар, боловсрол олгож буй зэрэг ба жендэр
Боловсролын зэрэг | Эрэгтэй | Эмэгтэй |
Дипломын | 40.35 | 59.65 |
Бакалавр | 44.53 | 55.47 |
Магистрантур | 56.25 | 43.75 |
Докторантур | 58.89 | 4 1.11 |
Эх сурвалж: БСШУЯ (2004). Боловсрол, соёл, урпаг, шинжлэх ухапн, технологийн салбарын статистикийн эмхтгэп УБ.,
Боловсролын зэрэг ахих тусам заах эрх бүхий багш нарын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн төлөөлөл буурч байна. Боловсролын зэргийн өсөлттэй зэрэгцэн цагийн хөлс болон нэр хүндийн шатлал оршин байдаг. Монгол улсын Боловсролын хууль ёсоор ялгаатай боловсролын зэрэг авах суралцагчдад хичээл заах эрх нь тухайн багшийн боловсролын оргээс хамаардагийг дээр өгүүлсэн. Иймээс дээрх хүснэгтээс харагдах дүр зураг нь Зураг 4-тэй адил төстэй дүр зургийг өгүүлж байна (Зураг 4-ийг харна уу). багш нарын боловсролын зэрэг цалинг тодорхойлох албан ёсны шалгуур болдоггүй хэдий ч, нэмэлт цалин, илүү цагийн хөлс нь өндөр байх зэргээр цалингийн хэмжээнд нөлөөтэй.
Эх сурвалж: БСШУЯ (2004). Боповсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, технологийн салбарын статистикийн эмхтгэл. УБ.,
Зураг 4 ёсоор докторын зэрэгтэй багш нарын 70 орчим хувь нь эрэгтэйчүүд байгаатай шууд холбогдон хэдийгээр их, дээд сургуулийн багш нарын 50-иас илүү «ь эмэгтэйчүүд боловч магистраас дээш боловсролын зэрэг олгох сургалтад хичээл зааж буй багш нарын дийлэнхи нь эрэгтэйчүүд байхаас өөр аргагүй аж. Мөн боловсролын зэрэгтэй холбогдон цалин хөлс, нэр хүндийн шатлал зэрэгцэн оршдог. Их, дээд сургуулийн удирдах албан тушаал эрхлэх эсэх.нь ажилтны боловсролын зэргээс нь ихээхэн хамааралтай байдаг[4].
Их, дээд сургууль, коллежийн багш нарын ажилласан жил, боловсролын зэрэгтэй шууд холбоотойгоор тэдгээрийн сургалт, эрдэм шинжилгээний албан тушаал нь тогтоогддог (Хүснэгт 8 харна уу).
Ажлын байрны шатлал нь цалингийн шатлал. Ззаавал гүйцэтгэх ажлын ачаалал, норм зэрэг нь энэхүү шатлалаас хамааран хөнгөлөлттэй, цалин, илүү цагийн хөлс өндөр зэргээр шатлал ахих тусам давуу боломжуудын үүд нээгддэг.
Засгийн газраас тогтоосон үндсэн цалингийн шатлал ёсоор 7000 мянган төгрөгний зөрөөтэй.
Хүснэгт 8
Их, дээд сургуулийн багш нарын албан тушаал ба жендэр
Албан тушаал | Э рэгтэй | Э м эгтэй |
Дадлагажигч багш | 40.63 | 59.37 |
Багш | 41.06 | 58.94 |
Ахлах багш | 43.62 | 56.38 |
Дэд профессор | 63.28 | 36.72 |
П рофессор | 70.55 | 29.45 |
Эх сурвалж: БСШУЯ (2004). Боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, төхнологийн салбарын статистикийн эмхтгэл. УБ.,
Хэдийгээр багш нарын бүрэлдэхүүний дийлэнхи олонхи нь эмэгтэйчүүд байгаа атлаа цалингийн сүлжээнээс дундажлан тооцвол эмэгтэй багш нар эрэгтэй багш нарын цалингийн 91.5 хувийг авч байна.
Хөдөлмөр эрхлэлтийн сегрегацийн судалгаанд цагийн ба бүтэн цагийн хөдөлмөр эрхлэлтийг судлах нь чухал ач холбогдолтой. Боловсролын салбарт цагаар ажмллах ганц боломж бол багшийн ажил. Боловсролын салбарын эмэгтэй багш нарын дөнгөж 4,8 хувь нь, нийт багш нарын 4.2 хувь нь цагийн багшийн ажил эрхэлж байна. Ер нь Монголын хөдөлмөрийн зах зээлд цагийн хөдөлмөрийн эзлэх хувь тун бага хэмжээтэй байдгийг дурьдах нь зүйтэй. Ерөнхий боловсролын сургуулийн цагийн багш нарын 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байхад үүний эсрэгээр их, дээд сургуулийн цагийн багш нарын 70 орчим хувь нь эрэгтэйчүүд байна (Хавсралт харна уу). Иймд боловсролын салбар дахь цагийн ходөлмөр нь эмэгтэйчүүдийн шинжтэй хөдөлмөр гэж үзэх үндэслэлийг бууруулж байна. Мөн түүнчлэн цагийн багшаар нжиллаж байгаа багш нарыгсудлан үзвэл нэлээдгүй нь үндсэн нжлынхаа хажууыар эрХэлдэг болох нь харагдсан. Иймд хүүхдээ асрах буюу гэрийн ажил үүргээ биелүүлэхийн тулд цагаар багшлахад хүрч байна гэж дүгнэх боломжгүй юм. Харин боловсролын салбар дахь цагаар хөдөлмөрлөгсдийн хувийн жин бага байгааг уг салбар эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөрийг гэрийн хөдөлмөртэй хослуулан эрхлэхэд таатай салбар болдогтой нь холбон тайлбарлаж болно.
Боловсролын салбарт ажилладаг бусад мэргэжилтэй ажилтнуудын дийлэнхи нь эмэгтэйчүүд байна. Учир нь дотуур байрны багш, нягтлан бодогч, номын санч, эмч, тогооч зэрэг нь энд багтаж байгаа ба эдгээр нь бүгд эмэгтэйчүүд зонхилон ажилладаг ажил мэргэжлийн төрлүүд (С.Түмэндэлгэр, 2005). Харин мэргэжилгүй ажилчдын (үйлчлэгч, жижүүр г.м) талаас илүү хувь нь эмэгтэйчүүд, үлдсэн хэсэг нь эрэгтэйчүүд байна. Хот, аймгийн төвүүдийн сургуулийн үйлчлэгч төдийгүй жижүүрүүд нь ихэвчлэн эмэгтэйчүүд байдагтай холбогдон ийм хуваагдал оршиж байна. Харин эдгээрийн дундаж цалингийн зөрөөг сүлжээнд тогтоосноор тодорхойлбол эрэгтэй ажиллагсад эмэгтэйчүүдийн үндсэн цалингийн 96.1 хувийг авах төлөвтэй байна. Энэ нь нягтлан бодогч, номын санч зэрэг цалингийн хувьд мэргэжилгүй ажиллагсдаас өндөр мэргэжилтэй ажилтнуудын дунд эмэгтэйчүүдийн хувийн жин өндөр байгаатай нь холбогдож байгаа юм.
Асуулга болон гүнзгийрүүлсэн ярилцлага авахдаа бид эрэгтэй эмэгтэй ажиллагсдын ажпын байр суурийн өөрчлөлтийн хувьд хэр ялгаатай болохыг сонирхоход эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй ажлын байраа өөрчилсөн байв. Стандартчлагдсан ярилцлагад оролцсон эмэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь ажлын байраа огт өөрчлөөгүй байхад эрэгтэйчүүдийн 30 гаруй хувь нь мөн өөрчлөөгүй байлаа. Түүнчлэн асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 50 орчим хувь нь хөндлөн шугамын дагуу байр сууриа өөрчлөгчдийн дунд эмэгтэйчүүд зонхилж байхад эрэгтэйчүүдийн босоо шугамын дагуу өөрчлөгсөд нь эмэгтэйчүүдийнхээс илүү байв. Чингэхдээ өгсөх шилжих хөдөлгөөнд оролцсон байв. Жишээлбэл, багшаас хичээлийн эрхлэгч, захирал, газрын дарга гэх мэтчлэн дээшлэх замаар байр сууриа өөрчилсөн байв. Эндээс эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүүтэйгээр байр сууриа өөрчлөмтгий, албан тушаалын хувьд өгсөх чиглэлийн хөдөлгөөн хийдэг байна гэж үзэж болох юм.
Хүснэгт 9
Захирал, сургалтын менежер, ажилласан жилээр ба жендэр
анх | 2-5 жил | 6-10жил | 11-15жил | 16-аасдээш | ||
Захирал | Эрэгтэй | 33.93 | 44.26 | 68.12 | 65.28 | 73.03 |
Эмэгтэй | 66.07 | 55.74 | 31.88 | 34.72 | 26.97 | |
100 | 100 | 100 | 100 | 100 | ||
Хичээлийнэрхлэгч | Эрэгтэй | 19.73 | 27.23 | 33.5 | 35.4 | 38.38 |
Эмэгтэй | 80.27 | 72.77 | 66.5 | 64.6 | 61.62 | |
100 | 100 | 100 | 100 | 100 |
Эх сурвалж: БСШУЯ (2004). Боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, технологийн салбарын статистикиОн эмхтгэл. УБ.,
Дээрх хүснэгтээс захирлын албыг удаан хугацаанд хашиж оайгаа хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байгаа нь харагдаж байгаа бөгөөд үүнийг дараахь байдпаар тайлбарлаж болох юм. Нэгд, эрэгтэй багш нарын тоо буурах үеэс удирдлагын |үвшин дэх эмэгтэй ажилтангуудын тоо нэмэгдэж эхэлсэнтэй холбогдон захирлын албан тушаалд ажилласан хугацаа нь ьага байх нь гарцаагүй. Хоёрт, нэгэнтээ удирдах албан I ушаалд хүрсэн эрэгтэйчүүд уг албаа нэлээд удаан хугацаанд >|)хлэх нь түгээмэл байдагтай холбон тайлбарлаж болох юм.
Өөрөөр хэлбэл, өгсөх чиглэлийн хөдөлгөөн эмэггэйчүүдээс илүү хийдэг эрэгтэйчүүд хүрсэн байр сууриа хадгалах-ль илүү хучтэй байдаг бололтой.
Гурав. Ээжийн хөдөлмөр ба хөлстэй хөдөлмөр эрхлэлтийг хослуулах нь
Энэ хэсэгтээ боловсролын салбарт ажиллаж буй багш нартай кийсэн стандартчлагдслн ярилцлага, гүнзгийрүүлсэн ярилцлагын мэдээлэлдээ тулгуурлан гэрийн хөдөлмөрийн гол хэсэг болох хүүхдээ асран халамжлах үүргээ хөлстэй хөдөлмөртэйгээ хэрхэн хослуулан эрхэлж байгаа тухай өгүүлэх болно. Чингэхдээ юуны түрүүнд бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд хөлстэй хөдөлмөр эрхлэхийн тулд хүүхдээ асрах ажлаа хэрхэн зохицуулж байгаад.анхаарлаа хандуулъя. Үүнтэй холбогдох баримтуудад тулгуурлан боловсролын салбарт яагаад эмэгтэйчүүд зонхилон ажиллахад хүрч байгаагийн учрыг тайлбарлахыг хичээе.
Стандартчлагдсан ярилцлага болон ганцаарчилсан ярилцлагад гол төлөв 30 орчим насны эмэгтэйчүүд оролцсон билээ. Судалгааныхаа зорилтот бүлгээр хүүхэдтэй эмэгтэйчүүдийг сонгосон тул дийлэнхи эмэгтэйчүүд буюу стандартчлагдсан ярилцлагын респондентуудын 76 хувь, ганцаарчилсан ярилцлагад оролцсон эмэгтэйчүүд бүгдээрээ 16-аас доош насны хүүхэдтэй байлаа. Гуч эргэм насны эмэгтэйчүүд зонхилж байсан тул 1-2 хүүхэдтэй байсан ба тэдгээрийн дөрөвний нэг нь 3 ба түүнээс доош насны хүүхэдтэй эмэгтэйчүүд байв. Иймд судалгаанд оролцогсдын хувьд хүүхдээ асрах, хүмүүжүүлэх ажил тэдгээрийн хувьд нэн чухал, нэлээд их цаг хугацаа зарцуулдаг ажил нь байх тул тэд хүүхдээ асрах хөдөлмөрөө боловсролын салбарт хөлстэй хөдөлмөр эрхлэх үйлтэйгээ хэрхэн хослуулж байгааг тодруулах нь ихээхэн сонирхолтой байна.
Хүснэгт 10
Респондент эмэгтэйчүүдийн хүүхэдтэй холбогдох зарим мэдээллүүд
16-аас доош насны хүүхэдтэй эхчүүд | 75.9 |
3 ба түүнээс доош насны хүүхэдтэй эхчүүд | 32.6 |
Нэг эхэд ногдож буй хүүхдийн дундаж | 2 |
Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн хувьд хүүхдээ төрүүлсэний дараагаар дунджаар 9 сарын дараагаар буюу хүүхдээ нэг нас хүрээгүй байхад нь ажилдаа эргэн орсон байна. Хамгийн бага нь төрөөд 45 хоногийн дараа ажилд орсон байхад хамгийн их нь 3 орчим жилийн дараа ажилдаа эргэн оржээ. Гэхдээ бүх оролцогчид бүтэн цагийн хөдөлмөр эрхлэхээр буцаж орсон гэдгийг дурьдах нь зүйтэй. Эдгээр баримтууд нь бага насны хүүхэдтэй байх нь ажилтан эмэгтэйн хөлстэй хөдөлмөр эрхлэлтэд тун бага тасалдалтыг үүсгэж байгааг илтгэнэ. Учир нь дунджаар 9 сартай нэг нас хүрээгүй нярай хүүхэдтэй атлаа хөлстэй хөдөлмөр эрхэлж байгаа нь социализмын үеийнхтэй харьцуулбал урт байгаа ч (тэр үед цалинтай 45-60 хоног, цалингүй 3 сар хүртэл хүүхдээ асрах эрхтэй байсан) олон улсын хандлагатай харьцуулбал харьцангуй бага хугацаа юм. Мөн түүнчлэн хуулиар 2 хүртэл жил ажлаасаа чөлөөлөгдөн хүүхдээ асрах эрхтэй, гэвч ихэнх эмэгтэйчүүд энэ хугацаанаас өмнө ажилдаа эргэн оржээ.
Иймд ажилдаа эргэн орж буй учир шалтгааныг тодруулах нь боловсролын салбарт ямар хэв маягийн эмэгтэйчүүд зонхилон эжиллаж байгаа, соёлын аль загвар тэргүүлэгч шинжтэй болохыг тодруулах бололцоог олгоно.
Хууль ёсоор төрсний өмнө болон дараахь 60 хоногийн цалинтай чөлэө авах, 12 сарын туршид хүүхэд асарсаны тэтгэмж авах эрхтэй. Үлдэх 12 сарын хугацаанд ямар нэгэн цалин, тэтгэмж авахгүй. Хүүхэд асарсаны тэтгэмж тун бага хзмжээтэй. Иймд орлого цалингүйгээр удаан хугацаанд гэртээ суух шийдвэрийг эмэгтэйчүуд гаргах нь тун ховор байх буй заа.
Энэ нь эмпирик судалгааны баримтаар нотлогдож байна. Ажилдаа тун удалгүйгээр (2-6 сарын дараа) буцаж орсон •мэгтэйчүүдийн дийлэнхи (50 хувь нь) нь эдийн засгийн пмлтгааны улмаас ажилдаа эргэн оржээ. Уг эмэгтэйн орлого түүний гэр бүлийн төсөвт тун их үүрэгтэй бөгөөд нөхөр нь пжилгүй эсхүл оюутан, бага орлоготой ажил эрхэлдэг тохиолдолд бага хугацааны дараагаар ажилдаа эргэн орох ш. түгээмэл баййа. Энэ тохиолдолд нэлээдгүй эмэгтэйчүүдийн мохрүүд нь хүүхдээ асарч байсан байна. Ийнхүү эдийн засгийн хувьд хангалуун эсхүл тааруухан байх нь тухайн ээжийн хүүхэд төрүүлсэний дараагаар ажилдаа буцан орох хугацааг тодорхойлж байна.
‘… Хуугээ төруүлээд 45 хоноод ажилдаа орсонучир нь миний цалин манай гэр булд чухал байсан тул ажиллах хэрэгтэй болж байсан юм. Нөхөр маань оюутан байсан тул би ажиллаад, нөхөр хичээлийнхээ хажуугаар хуүгээ асрах нь оновчтой байсан…’ УБ, 24 насглай, дунд ангийн багш эмэгтэй.
‘… Том хуугээ төрүулээдл 2 сарын дараа ажилдаа орж байсан. Бага хуүхэд маань байнгын асаргаа шаарддаг, төвөнхийн мултралттай тул 2 нас 6 сар болтол нь гэртээ асарч өсгөсөн. Улаанбаатарт очиж эмчлуулдэг. Эмчилгээний зардал өндөр, иймд миний цалин манай гэр булд чухал уурэгтэй. Хэрвээ нөхөр маань хангалттай мөнгө олдог бол заавал ажиллах гээд зутгээд байх хэрэггүй байсан…’ БӨ, 28 настай, сургалтын менежер эмэгтэй.
Харин эсрэгээр нь нөхрийн ажпын байр суурь эхнэрийнхээс өндөр, цалин, орлого нь өндөр тохиолдолд гэртээ хүүхэд харах хугацаа нь уртсаж байна. Энэхүү харилцан хамаарал нь орон зайн хийгээд угсаатан-шашны бүлгүүдэд төсөөтэйгээр илэрч байв. Тэр дундаас угсаатан хийгээд шашны шинжээс хамааралгүйгээр хөдөөгийн (тэр дундаа сумдын) багш нарын хувьд эдийн засгийн шалтгааны улмаас ажилдаа эргэн орох нь түгээмэл байв. Мэргэжилтэн (тухайлбал, их, дээд сургуулийн багш нар), удирдах ажилтан эмэгтэйчүүдийн тун цөөн хэсэг нь эдийн засгийн шалтгаанаар ажилдаа эргэн орж байсан тул тэдгээрийн хувьд эдийн засгийн гэхээс илүү ажпын карьераас хамаарч буй хандлага ажиглагдсан юм. Ийнхүү ажлын шаардлага, карьерын баримтлал нь ажилдаа эргэн орох хугацааг тодорхойлох нэгэн чухал хүчин зүйлс болж байна гэж үзэх үндэслэл байна.
Ажилдаа түргэн орсон эмэгтэйчүүдийн гуравны нэг нь ажил хэрэг, ажлын хариуцлагын улмаас ажилдаа орсон эмэгтэйчүүд байсан юм. Хүүхэд төрүүлсэний дараахан үед нярай хүүхэдтэй эх заавал гүйцэтгэх ямар нэгэн хариуцлага үүрсэн үед ажилдаа эргэн орох нь түргэн байлаа. Жишээлбэл, эрдмийн зэрэг хамгаалах хугацаа нь дөхсөн, эсхүл шинэ ажил/албан тушаалд томилогдон ажиллах болсон, ямар нэгэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан, нэгдүгээр анги хүлээж авсан эсхүл дааж авсан ангиа төгсгөх болсон зэрэг ажпын шалтгааны улмаас ажилдаа буцаж орсон байна. Бага ангийн багш нар 4 жилийн хугацаанд нэг бүлэг дааж ажилладаг ба тэдгээр сурагчдын сурлага, хүмүүжлийн амжилт нь тухайн багшийн ажлын ахиц дэвшлийг тодорхойлдог тул нэгдүгээр анги дааж авсан багш өөрийн сурагчдаа өөр хэн нэгэнд хариуцуулах тун дургүй байдгаас хүүхдээ гэртээ асрахын хамтаар өөрийн үндсэн сургалтаа өөр хэн нэгэнд хариуцуулан үлдээхээс татгалзан ажилдаа эргэн ордог аж. Мөн 4-р анги төгсгөх гэж багш ангиа өөрийн удирдлаган дор амжилттай төгсгөхийг чухалчилдаг байна. Хүүхэд төрүүлээд түргэн хугацааны дараагаар ажилдаа эргэн орсон бага ангийн багш нарын хувьд өөр шалтгаануудыг дурьдаж байсан хэдий ч, бүгд ийм шалтгааны улмаас ажилдаа эргэн орсон тухайгаа тайлбарлаж байв. Бага ангийн хичээлүүд нь ихэвчлэн өглөө эрт биш үд дунд эхэлдэг нь тэдгээр эмэгтэйчүүдийн ажлын цаг 12.00 цагаас эхлэн хүүхдээ асрангаа ажлаа хийх бололцоог нь нэмэгдүүлж өгдөг тухай зарим багш нар ярьж байсан.
‘… хүүхдээ төрүүлээд удаагүй байхдаа шинээр нэгдүгээр онаи дааж авсан. Өөр багшид хариуцуулаад хүүгээ асрах боломж байсан боловч анхнаас нь өөрийн гараар сурвап.үй хүүхдүүдтэй дараа нь ажиллахад хэцүү байдог тул ажилдаа удалгүй орсон’ УБ, 29 настай, баго ангийн багш эмэгпэй “… дааж авсан ангийн хүүхдүүд удалгүй тоосөх бийсан тул ажилдаа түргэн орох хэрэгтэй байсан, тэгээд ч хэсэг ажилласны дараа зуны амралт эхлэх байсан…’СЭ, 35 настай, бага ангийн багш эмэгтэй.
Их, дээд сургуулийн багш нар бусад боловсролын шатны байгууллагын багш нараас илүүтэйгээр энэ шалтгааны улмаас ажилдаа эргэн орох нь нийтлэг байсныг дээр тэмдэглэсэн. Тэдний хувьд төсөл хэрэгжүүлж байсан, эрдмийн зэргээ хамгаалах тун дөхсөн байсан зэрэг шалтгаануудыг дурьдаж байв.
‘… хүүгээ 7 сард төрүүлээд 2-р улирлаас ажилдаа орохыг хүсэж байсан ч, хариуцан хэрэгжүүлдэг төслийн хугацаа дуусаж байсан тул 9 сарын нэгнээс ажилдаа орсон. Нөхөр ажлаасаа чөлөө аваад хүүгээ харахаар шийдсэн… ’ УБ, 36 настай, их сургуулийн багш эмэгтэй.
Харин ажлын байр сууринд нь тодорхой өөрчлөлт гараагүй, онцгой хариуцлага хүлээгээгүй багш нарын хувьд ажилдаа эргэж орсон хугацаа нь арай урт байлаа.
Ажилтай нь холбогдож байгаа нэгэн зүйл бол төрөхөөс өмнө ажил эрхэлдэггүй байсан эмэгтэйчүүдэд төрсөний дараагаар нь ажлын санал ирсэн тохиолдолд хүүхдийн нялх байгаа эсэхээс үл хамааран ажилд орбхоор шийддэг хандлага ажиглагдсан. Эсхүл шинэ алба, албан тушаалд шилжээд удаагүй тохиолдолд тун удалгүйгээр ажилдаа эргэж орж байна. Мөн түүнчлэн тодорхой нэг үүрэг хариуцлагыг ганцаараа үүрдэг ажилтан (ЕБС-ийн нягтлан бодогч, тодорхой асуудал хариуцсан мэргэжилтэн г.м) эмэпгэйн хувьд тун бага хугацаанд ажлаа орхин хүүхдээ асардаг байна. Энэ нь байгууллагын тухайн албын ажил үйлс ямар байх нь түүнээс шууд хамаардагтай холбогдон өөрийн ажлын хариуцлагаа хэн нэгэнд хариуцуулахаас татгалзаж байна.
‘…2 хүүхдээ төрүүлээдл 2 сарындараа ажилдаа эргэж орсон. Анхны хүүхдийг нөхөр ажипгүй байсан болохоор хардаг байсан, харин хоёр дахь хүүхдийг гаргах үед нөхөр ажилтай болсон тул хадам ээж харж байгаа. 2 дахь хүүхдээ төрүүлэхээс өмнөхөн би сургалтын менежер болсон. Шинэ ажил авсан тул ажилдаа яарах хэрэгтэй байлаа…’ БӨ, 29 настай, ЕБС-ийн сургалтын менежер эмэгтэй.
‘… хүүхдээ төрүүлэхээсээ өмнө хүний оронд түр ажиллаж байснаас бус ажилгүй байсан юм, тэгээд ажилгүй байсан тул ажилд орохыг яаравчлаагүй. хүү 1 нас 6 сартай байхад ажилд орох боломж гарч ирсэн. Тэгээд шууд ажилд орсон…’ УБ, 27 настай, дээд сургуулийн сургалтын албаны мэргэжилтэн. ‘… би дангаараа ажлаа хариуцдаг тул хүүхдээ төрүүлээд эхний саруудад гэрээсээ ажлаа хийх замаар ажилдаа эргэн орсон …’ УБ, их сургуулийн мэргэжилтэн эмэгтэй.
Хөдөлмөрийн хуулинд нярай хүүхэдтэй эмэгтэйд богиносгосон цагаар ажиллах, багш эмэгтэйчүүдэд хичээлээс гадуурхи үйл ажиллагаанд оролцохоос нь чөлөөлөх зэргээр дэмждэг нь хүүхдээ төрүүлээд богино хугацааны дараагаар ажилдаа эргэн орох түлхээс нь болж байна.
‘…манай удирдлага намайг хичээлээс гадуурхи аливаа хурал зэрэг үйл ажиллагаанаас чөлөөлсөн…’ ДО, 25 настай, дунд ангийн багш эмэгтэй.
Ийнхүү эмэгтэйчүүдийн дунд ажил төрлөө чухалчлах хандлага нэлээд хүчтэй байгаа нь харагдаж байна. Энэ нь их, дээд сургуулийн болон бага ангийн багш нар, удирдах ажилтан эмэгтэйчүүдэд илүүтэй илэрч байсан ба орон зай хийгээд угсаатан, шашны бүлгүүдэд онцын ялгаа илэрсэнгүй. Эдийн засгийн болон ажлын карьераа чухалчлан ажилдаа эргэн орох хугацаа урт хийгээд богино байх эсэх нь ажлаа хийх үедээ хүүхдийг нь асрах найдвартай субъект байгаа эсэхээс шууд хамаарч байлаа.
Хүүхдийг асрах найдвартай хэн нэгэн хүн байгаа эсхүл цэцэрлэг олдсон тохиолдолд ажилдаа бага хугацааны дараагаар эргэн орох нь түгээмэл байна. Найдвартай хүнд оөрийнх нь төрсөн эсхүл хадам ээж, төрсөн эгч, дүүг хамгийн найдвартай субъектэд тооцож байв. Ялангуяа, тэдгээр субъектүүдийн хэн нэг нь цуг амьдарч байгаа тохиолдолд ажилдаа эргэн орох хугацаа нь улам багасаж байна. Түүнчлэн ажилдаа эргэн орохын тулд хөдөө орон нутагт амьдарч байсан гэж, эгч дүүгээ авчран хүүхдээ харуулан ажилдаа эргэн орсон эмэгтэйчүүд нэлээдгүй байлаа. 0-3 насны хүүхдийн ясли байхгүй байгаатай холбогдон аав ээж, эгч, дүүсийн туслалцаа бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөр эрхлэх гол үндэс нь болоод байна. Нөхрөөсөө салсан (эсхүл нөхөрт гаралгүйгээр хүүхдээ гаргасан), хүүхэдтэйгээ амьдарч байгаа эмэгтэйчүүдийн хувьд ихэвчлэн аав ээж, эгч дүүсийн хамт амьдардаг тул ажилдаа эргэн орох нь хурдан байгааг дурьдууштай. Харин нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа (өөр газар амьдардаг, ялангуяа гадаадад суралцаж, ажиллаж байгаа) эмэгтэйчүүд ажилдаа эргэн орох нь төдийлөн хурдан биш байна. Тэд өөрсдийн болон хадам эцэг эхээсээ тусдаа амьдрахаас илүүтэй тэдэнтэйгээ цуг амьдардаг нь нийтлэг байна. Энэ нь эдийн засгийн учир шалтгаантай гэж болох юм. Учир нь гадаадад ажиллаж буй нөхрүүд нь амьжиргааны мөнгийг илгээдэг тул ажилдаа яаран орох нь бага байна. Харин өмнө ажиллаж байсан ажлын байрнаас нь илүү өндөр шбан тушаалын ажлын байрны санал ирсэн тохиолдолд ажилд түргэн орох хандлагатай байна. би хүугээ төрүулээд л тун удалгүй ажилдаа орсон. Бид манай аавынд амьдардаг байсан. Тэр үед ээж тэтгэвэрт дөнгөж гарсан байсан тул ээж хүүг маань хардаг байсан тул бараг хүүхэд төрүүлээгүй юм шиг л байсан. Гэхдээ эхний саруудад хичээлээ зааж дуусгаад шууд гэр лүүгээ яардаг байсан…’ УБ, 26 настай, их сургуулийн багш эмэгтэй.
‘… бид хүүхэдтэй болоод удаагүй байхад нөхөр маань гадаадад ажиллахаар явсан. Би хөдөө аавындаа очиж цуг амьдрах болсон. 2 нас хүртэл нь ажилдаа ороогүй…’ УБ, 24 настай, бага ангийн багш эмэгтэй.
Угсаатан шашны бүлгийнхэний хувьд хэрэв нөхөр нь удам залгамжлагч ууган хүүхэд байх аваас хамгийн том хүүхэд нь нөхрийн ээжийн бүрэн асаргаа халамжид өсдөг уламжлал одоо хир хүчтэй байгаа нь төрсөний дараагаар ажилдаа хурдан ороход нь нөлөөлж байна. Дараагийн хүүхэд гаран гартлаа тэд бараг хүүхэдгүй мэт байдаг аж. Энэнээс өөр ялгаа илэрсэнгүй.
‘Хүүхдээ төрүүлээд 6 сарын дараагаар ажилдаа эргэн орсон. Манай нөхөр айлын ууган хүүхэд тул заншил ёсоор том хүүхдийг маань би гэхээс илүү хадам ээж маань өсгөж байна. Одоо бидэнтэй биш түүнтэй цуг амьдардаг. Бараг миний хүүхэд гэхэд хэцүү болсон. Түүний хувьд эмээ нь илүү дотно байдаг. Хэт багад нь ажилд орсон тул жаахан өвчлөмтгий байсан. Эхнэр хүн гэр бүлээ тэжээх үүднээс ажилдаа эргэн орох хэрэггүй, үнэхээр хүүхдийг нь харах манай хадам ээж шиг найдвартай хүн л байхгүй бол нөхөр нь орлогоо нэмэгдүүлэх арга хайх нь зүйтэй…’ БӨ, 30 настай бага ангийн багш эмэгтэй.
Эмэгтэйчүүдийн удирдах ажилтай байна уу, дээгүүр байр суурь эзэлж байна уу үгүй юу, хотынх уу хөдөөнийх үү гэдгээс үл хамааран 3 хүртэлх насны бага насны хүүхэдтэй гэр бүлийнхэний хувьд хүүхдийг хэн харж асрах вэ гэдэг асуудал хамгийн төвөгтэй асуудлуудын нэг аж. Ясли байхгүй, энэ насны хүүхдүүдийг цэцэрлэг хүлээн авдаггүй тул тэд ихэвчлэн хувийн сектор эсхүл ойр дотны хүмүүстээ л найддаг байна. Бага насны хүүхэдтэй багш эмэгтэйчүүд дотроос ажиллангаа хүүхдээ асрах хамгийн тааламжтай нөхцөлд байдаг эмэгтэйчүүд бол цэцэрлэгийн багш нар аж. Ажлаа хийнгээ хүүхдээ өөрийн ангийн хүүхдүүдийн хамтаар асрах, хүмүүжүүлэх боломж тэдэнд байдаг.
Ийнхүү хүүхдийг харах найдвартай субъекттэй эмэгтэйчүүд ажилдаа түргэн хугацааны дараа эргэн орж чадаж байлаа. Энэ нь монголчуудын хувьд бага насны хүүхэд нь зөвхөн эцэг эхийн хяналтад байхаас гадна гэр бүлийн бусад гишүүдийн анхаарал халамжид байдаггай нь холбогдоно. 40 эргэм насны цөөн тооны эмэгтэйчүүд судалгаанд хамрагдсан бөгөөд тэдгээрийн отгон хүүхэд ах, эгч нараасаа олон насны зөрөөтэй байсан нь тэдгээрийг ажилдаа эргэн ороход нь эерэгээр нөлөөлж байна. Учир нь том болсон хүүхдүүд нь ээжийгээ ажилдаа явсан хойгуур нь дүүгээ асардаг байна.
‘ … Ажиллаад 2 жилийн дараа хүүхдээ төрүүлээд социализмын үе байсан тул 3 сар болоод ажилдаа эргэж орсон. Хүүхдийг манай дүү харж өгдөг байв. Тэд бидэнтэй цуг амьдардаг байсан. Би дүүгээ хүүхдээ харуулах гэж хөдөөнөөс оруулж ирээд аймгийн сургуульд шилжүүлэн суулгасан юм. 2 ба 3 дахь хүүхдийг маань хараад өгөх дүү байгаагүй, нөгеө дүү маань оюутан болсон тул яах аргагүй л яслид өгсөн. Харин хамгийн багыг 4 сар хүртэл би /зуны амралт таарсан/ харсан бөгөөд том охин, манай нөхөр 2 тусалсан. Намайг хичээлд явсан хойгуур том охин маань л хараад хоцроод би хичээлээ заагаад ирэхэд охины хичээл ордог байсан тул айхтар хүндрэл гараагүй. Бас цонхтой цагаараа гүйж ирээд хөхүүлчихнэ. Шинэ ажилд орсон байсныг ч хэлэх үү, ажлаасаа хөндийрөхийг хүсээгүй… ‘ ХО, 42 настай, арга зүйч эмэгтэй.
0-3 насны хүүхдээ өөрсдийн ээж, аав, хамаатан саднаар харуулахаас гадна хөлсний асрагчийг хөлслөх, хувийн ясли, өдөр өнжүүлэх байгууллагаар хүмүүжүүлэх нь ихсэж, ийм байгууллага, хувь хүмүүс нэмэгдэж байна. Судалгаанд оролцсон их, дээд сургуулийн цөөн тооны багш нар 18 сараас дээш настай хүүхдээ хөлсний асрагчаар харуулж байгаа гэж чрьж байв. Гэхдээ хөлсний асрагчаар холын хамаатныгаа сонгосон байлаа. Танихгүй хөлсний асрагчид хэзээ ч итгэж хүүхдээ үлдээж болохгүй вэ гэж тэд үзэж байсан юм.
‘… аав нь гадаадад сургуулиа төгсөөд ирсэний дараагаар бид хүүгээ харуулахаар хөлсний асрагч хөлсөлсөн. Хамаатныхаа охиныг хөлсний асрагчаар сонгосон юм. Өмнө нь аав, ээж маань хардаг байсан. Би ч 1 нас хүртэл нь ажил хийгээгүй…’ УБ, их сургуулийн багш эмэгтэй.
Мөн цэцэрлэг 17 цаг хүртэл ажилладаг тул бүрэн цагийн хөдөлмөр эрхэлж байгаа ажлын ачаалал ихтэй, ажил мэргэжлийн карьераа чухалчилдаг эмэгтэйчүүд цэцэрлэгт хүүхдийг нь хүргэж өгөх, авах, түүний дараагаар 2-3 цагийн турш харж байх цагийн хөлсний асрагчийг цагаар хөлсөлсөн тухайгаа ярьж байв. Мөн л өөрсдийн хамаатнаа сонгон хүүхдээ түүнд найдан үлдээдэг байна.
‘… зарим орой хүүхдээ цэцэрлэгээс нь авч амждаггүй тул нэг оюутан охиндоо бага зэргийн хөлс олгоод хүүхдээ цэцэрлэгээс нь авахуулаад оройд 2-3 цагийн хугацаанд харуулдаг…’ АХ, дээд сургуулийн багш эмэгтэй.
Аав ээж, ойрын хамаатан нь цуг амьдардаггүй, гэрээс нь зайтай хол амьдардаг тохиолдолд хүүхдээ өглөө бүр цэцэрлэгт аваачиж өгдөгийн адилаар хүргэж өгч, оройд авах, эсхүл ажлын өдрүүдэд тэдэнтэй хүүхдээ үлдээн амралтын өдрүүдэд авах гэсэн 2 арга замаар асуудлаа шийддэг байна.
‘…17 сартай хүүг маань эмээ нь хардаг. Эмээ нь бидэнтэй амьдардаггүй тул цэцэрлэг шиг аав нь өглөөд эмээд нь хүргэж өгдөг. Цэцэрлэгийн насанд хүрэхээр нь гэр юм уу, бид 2-ын аль нэгнийх нь ажлын байрны ойролцоо цэцэрлэгт өгнө дөө…’ УБ, 27 настай, дунд сургуулийн багш.
Гэхдээ өөр нэгэн арга бас бий аж. Цэцэрлэгт 3-6 насны хүүхэд хамрагдах эрхтэй. Гэвч 2 настай хүүхдийг цэцэрлэгийн эрхлэгч эсхүл багшид нь бэлэг сэлт, мөнгө төгрөг өгөх, цэцэрлэгт нь тодорхой материаллагтуслалцаа үзүүлэх зэргээр цэцэрлэгт хамруулж чаддаг байна. Нэлээдгүй эмэгтэйчүүд ийм арга замаар өөрт тулгарсан асуудлаа ийнхүү шийджээ.
‘…2 настай хүүхдээ энэ жил багшаас нь гуйж байгаад 10 сараас эхлэн цэцэрлэгт оруулсан. Цэцэрлэгт шинэ хивс авахад нь хандив өргөсөн’ УБ, их сургуулийн туслах ажилтан эмэгтэй.
Ийнхүү цэцэрлэг олдох эсэхээс ээжийн ажилдаа эргэн орох нь хамаарч байна . Ер нь хүүхэд 3 нас хүрсэн үед ч эцэг эхчүүд намар болгон хүүхдээ хамруулах цэцэрлэг, найдвартай субъект олох гэсэн бэрхшээлтэй тулгардаг байна. Яагаад гэвэл хот суурин газруудад цэцэрлэгийн тоо цөөн, хамрагдах хүүхдийн тоо их байгаа өнөө үед намар бүхэн хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн өрсөлдөөн эцэг эхчүүдийн дунд өрнөдөг аж.
‘ хүүг маань 3 нас хүртэл нь ээж харж өгсөн юм. Гэхдээ ээж хамгийн сайн асарч байсан боловч ээжийгээ амраах, хүүхэддээ боловсрол олгох үүднээс цэцэрлэгт явуулж байгаа…1 УБ 26 настай. ЕБС-ийн багш.
Дээрхээс ажлынхаа үеэр хүүхдээ асруулах хамгийн найдвартай субъект бол аав ээж, эгч дүүс зэрэг ойр дотно хүмүүс болж байна. Мөн түүнчлэн цэцэрлэгт хүүхдээ хамруулахыг чухалчлах нь түгээмэл байна. Аав ээж, ойрын хамаатан садангүй, цэцэрлэгт хүүхдээ хамруулж чадахгүй байгаа эцэг эхчүүд асрагч хөлслөх, хувийн ясли, цэцэрлэгт өгөх гэсэн арга замыг сонгож байна.
Ажил ба гэр хоорондын зай ямар байх нь хүүхдээ асран ажпаасаа чөлөөлөгдөх хугацаанд нөлөөлдөг байна. Гэр ба ажил хоорондын зай ойрхон байрладаг тохиолдолд ээжүүд ажилдаа түргэн буцаж орох нь илүү байна. Ажил руугаа явахдаа бага хугацаа зарцуулдаг байдал нь эерэгээр нөлөөлдөгөөс гадна ажлын завсар зайгаар (хичээлийн завсарлагаанаар) хүүхдээ хөхүүлээд байх бололцоотой байдаг нь ажилдаа түргэн ороход нь түлхдэг байна. Өөрөөр хэлбэл ажлаа эрхлэх нь хүүхдээ асрахад төдийлөн саад болохгүй байх нь гэр хэр зэрэг хол байрладгаас хамаарч байна. Гэхдээ энэ нь зөвхөн цэцэрлэгээс бусад бүх шатны боловсролын байгууллагын багш нарт боломжтой аж.
‘… Манайх сургуулийн хажуугийн байранд амьдардаг. Хүүгээ завсарлагаанаар гүйж очиж хөхүүлж чаддаг тул хүүхдээ төрүүлээд бараг 1 сар болоод л ажилдаа эргэж орсон…’ АХ, бага ангийн багш эмэгтэй.
ажиллажэхэлснээсээ хойш 3 жилийн дараагаар хуүхэдтэй болсон. Хүүхдээ төрүүлээд 4 сарын дараа ажилдаа буцаж орсон. Хүүг маань өвөө нь харж байсан, гэхдээ нярай хүүхэдтэй гээд хөнгөлөлттэй цагаар багшилдаг байсан. Гэр ажилтай тун ойрхон тул хичээлийн завсарлагаанаар хөхүүлэх бололцоотой, тэгээд ч бас мөнгө хэрэгтэй байсан тул ажилдаа орсон. Ер нь манай хүүхдийг нөхөр бид хоёроос гадна манай аав, ээж, ах дүүс цуг асралцдаг…’БӨ, 24 настай, дээд сургуулийн багш эмэгтэй.
Жижи; сууринд айл өрхүүд сургуультай ойрхон байрладагтул сумын төвийн сургуулийн багш нар илүү давуу боломжтой байна. Гэхдээ энэ нь тодорхой хугацаанд хүүхдийг нь харж байх найдвартай субъект байгаа эсэхтэй холбогдоно. Гэхдээ энэ нь зөвхөн багш нарт л хамаатай юм. Сумын төвд хүүхдээ хөршийндөө түр үлдээгээд ажилдаа яваад байх боломж бий. Энэ нь орон зайн хийгээд угсаатан-шашны бүлгүүдээс хамааран ялгаатай байсангүй. Ер нь багшаас бусад тоггмол 8 цагийн ажил эрхэлдэг эмэгтэйгийн хувьд төрсөний дараагаар удалгүйгээр ажилдаа эргэн орох нь багш нарынхаас бага байлаа.
‘… хүүг ихэвчлэн манай дүү хардаг байсан ч заримдаа түүнд хөдөө явах шаардлага гарсан үед хажуу айлдаа түр үлдээдэг байсан…’ ЗА, 36 настай, бага ангийн багш, эмэгтэй.
‘… бид бүрэн 8 цагийн турш сургууль дээр байх ёстой тул хүүгээ 2 нас хүргэж байж ажилдаа эргэн орсон…’ УБ, их сургуулийн туслах ажилтан эмэгтэй.
Төрсний дараагаар хэдий хэрийн хугацааны дараа ажилдаа орох вэ гэдэг нь хэдэн сард төрсөн, төрсөний дараа хэзээ хичээлийн шинэ жил эхлэх, дуусах вэ гэдгээс хамаардаг байна. Тухайлбал, ажилдаа ороод тун бага хугацааны дараагаар хичээлийн жил дуусаж амралт эхлэх байсан үөд ажилдаа түр ороод амралтаа үргэлжлүүлж аваад намар нь ажлаа хийж эхпэх үүднээс тун богино хугацааны дараагаар ажилдаа эргэн орох байдал нэлээд ажиглагдсан. Ийнхүү боловсролын салбарын ажиллагсдын амралтын хугацаа урт байдаг нь хүүхдээ асрангаа ажлаа хийхэд таатай нөлөөлдөг бололтой. Энэ нь анги, орон нутаг, угсаатан-шашны бүлгүүдээс хамааралгүйгээр төстэй байлаа.
‘… Анхны хүүхдээ гаргаад 4 сарын дараа буцаж ажилдаа ороод ахиад 1 жилийн дараа 2 дахь хүүхдээ гаргасан. Бас л 4 сар болоод ажилдаа орсон. Хоёуланг нь хадам ээж асардаг байсан ба би ч цагаа 25-иар хөнгөлүүлсэн. Тэгээд ч 2 сар гаруйхан ажиллаад л зуны амралт эхпэх байсан тул ажилдаа орох нь дээр байсан… ‘ УБ, 32 настай, багш эмэгтэй.
Хүүхэд нь онцгой хараа хяналт, байнгын асаргаа шаардлагатай байгаа эсэхээс ажилдаа орох хугацаа нь шууд хамаарч байв. Дээрх нөхцөлүүд хэдийгээр хангагдсан байсан ч, онцгой асаргаа шаардагддаг хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хувьд богино хугацааны дараа ажилдаа орох нь ховор аж. Тэд ихэвчлэн хүүхдээ 2 нас хүргэсний дараа ажилдаа ордог аж. Зөвхөн нөхөр нь ажилгүй тохиолдолд өөрөө ажилдаа орж нөхөр нь хүүхдийг нь асардаг байна. Шинэ албан тушаалд томилогдсон тохиолдолд гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ богино хугацаанд асарч байна. Гэхдээ энэ нь нөхрийн нь нийгмийн статусаас ихээхэн хамааралтайгаар шийдэгдэж байна. Хосуудын хэн нь эдийн засаг, ахиц дэвшлийн хувьд ашигтай байр сууринд байна тэр нь ажлаа эрхэлж нөгөөх нь хүүхдээ асрах үүргийг хүлээх шийдэлд хүрч байна.
‘… Хүүгээ төрүүлээд 5 сар болоод ажилдаа эргэн орсон. Тэр үед ээж маань хүүг асардаг байсан. Гэвч хүү маань тархины даралттай, саажилттай тул удалгүй хүүхдээ гэртээ харж эхэлсэн…’ УБ, их сургуулийн багш эмэгтэй.
Цэцэрлэгийн насны (3-7насны) хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хувьд хүүхдүүд харьцангуй бие даасан шинжтэй болох ба гэвч цэцэрлэг эсвэл асрагчид (ээж, аав, хамаатан) өглөө хүргэж өгөх, орой авах нь ажлын цагтай зэрэгцдэг тул ихээхэн бэрхшээл үүсгэдэг байна. Иймд ихэнх ажилтнууд хүүхдээ өгөх * цэцэрлэгээ сонгохдоо гэрийн ойролцоо байхыг чухалчилж байна. Гэвч гэрийн ойролцоо цэцэрлэг байхгүй, орон тоо байхгүй тохиолдолд нөхрийн юмуу эсвэл эхнэрийн ажлын ойролцоо орших цэцэрлэгийг сонгож байна. Социализмын үеэс гэрийн ойролцоо цэцэрлэг байгуулахаас гадна ажлын байруудад ойролцоо цэцэрлэг байгуулж байсан нь дээрх хэрэгцээг нэлээд сайн анзаарч байсныг гэрчилнэ.
‘… гэрийн ойролцоо байдаг цэцэрлэг бидний ажилдаа явах замд байдаггүй тул нөхрийнхөө ажлын ойролцоо байдаг цэцэрлэгт хүүгээ оруулсан…’ УБ, дунд сургуулийн багш эмэгтэй.
Хэдэн насандаа анхны хүүхдээ гаргасан нь хүүхдээ төрүүлээд хэдий хэрийн хугацааны дараа ажилд ороход нь нөлөөлж байна. Оройтож (28-аас дээш насандаа) анхны хүүхдээ гаргасан эмэгтэйчүүд нэлээд ажлын карьер хийх шалтгааны үүднээс ажилдаа богино хугацааны дараа эргэн орох нь их байв. Их, дээд сургуулийн багш нарын хувьд анхны хүүхдээ төрүүлсэн дундаж нас бусдаас хожуу байсан. Тухайн эмэгтэйн ажилтан болон гэрийн эзэгтэй хэв маягийн алинд багтаж байгаа нь ажилдаа эргэн орох хугацааг тодорхойлогн
нөлөөтэй байна.
Судалгааны ажил судалгаанд оролцогчдын хөлстэй хөдөлмөр эрхлэх явдалд өгч буй ач холбогдлыг ойлгоход анхаарсан. Ер нь судалгаанд оролцогсдын үнэмлэхүй олонхи нь эмэгтэй хүн хөлстэй хөдөлмөр эрхлэх ёстой гэж хариулсан. Стандартчлагдсан ярилцлагын үед хүүхэд нь нялх балчир байгаа хэдий ч ажил хөдөлмөр эрхлэхийг чухалчилсан юм. Судалгаанд оролцогчдын хувьд эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэхийг чухалчилсан дараахь 5 хандлага оршин байна.
Нэгд, Өөрийн гэсэн хамт олон, найз нөхөд хүрээлэлтэй, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог байх нөхцөл бол ажил хөдөлмөрийн талбар гэж итгэгсэд хамгийн олонхи нь байв. Энэ нь нэг талаас социализмын үеэс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин эмэгтэйчүүдийг нийгэм-хамт олны хүрээнд оруулах замаар жендэрийн тэгш байдлыг хангах зорилт ихээхэн чухалчлагдаж байсан нь өнөө хэр хүчтэй хадгалагдаж байгаагийн тод илрэл юм. Энэхүү хандлагыг чухалчилж байгаа байдал нь орон зай, угсаатан- шашны бүлгүүдэд төдийлөн ялгаатай байдлаар илэрсэнгүй. Гэхдээ казах-мусульман шашинтай эмэгтэйчүүдийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх нь нийгмийн амьдралд эрчүүдийн нэгэн адил оролцох боломжийг нэмэгдүүлнэ гэдгийг илүү чухалчилснаас бус найз нөхөд, хамт олонтой байхыг чухалчилсан байдал ярианд нь төдийлөн илрээгүй билээ.
‘… Нөхөр хангалттай мөнгө олдог байлаа ч эмэгтэй хүнд хамт олонтой байх нь чухал. Гэртээ суугаад л байх бол найз нөхөд ч үгүй, хамт олон ч үгүй хүн болно…’ ЗА, 28 настай, багш эмэгтэй.
Хоёрт, гэрийн эмэгтэй байх нь таагүй зүйл гэж үзэх хандлага нэлээд түгээмэл байв. Хүүхдээ асарч, нөхрөө халамжлан удаан хугацаанд ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа эмэгтэйчүүдэд “гэрийн авгай” хэмээх нэр зүүлгэн төдийлөн эерэгээр ханддаггүй байдал ажиглагдсан юм. Нэлээд олон эмэгтэйчүүд ажилдаа явалгүй удаан гэртээ суух үед сэтгэл бачимдан бухимдах нь их байсан гэж ярьж байсан юм. Басхүү эргэн тойрны ойр дотны хүмүүс хүндэтгэхгүй харилцаж байгаа юм шиг санагдан мэдлэг, мэдээлэлээс хоцорч, хөгжилгүй зогсонги байдалд орсон мэт санагддаг байсан гэж хэлж байлаа. Иймд бага насны хүүхэдтэй ч хөлстэй хөдөлмөр хийлгүйгээр гэртээ суух нь өнөө цагийн монгол эмэгтэйчүүдийн хувьд хүсүүштэй дүр загвар биш аж. Энэ бүгд нь гэрийн хөдөлмөрийг доогуурт үздэг хандлага нийгэмд түгээмэл байдпаар оршиж байгааг илтгэх болов уу. Тиймээс “үнэ хүнд муутай гэрийн хөдөлмөр”-ийг удаан хугацаанд эрхлэхээс татгалзан эмэгтэйчүүд хүүхдээ нэг нас хүрэхээс нь өмнө ажилдаа эргэн орох нь түгээмэл байна гэж үзэж болох юм. Орон зайн бүлгүүдэд эрс ялгарах байдал бага байсан хэдий ч хотын эмэгтэйчүүдийн хувьд гэрийн эмэгтэй байх явдалд нэлээд эрс дургүйцэнгүй байдлаар хандаж байсан бол аймгуудын болон угсаатан-шашны бүлгүүдэд энэхүү хандлага харьцангуй зөөлөн байсан юм. Мэргэжилтэн (их, дээд сургуулийн багш нар) эмэгтэйчүүдийн хувьд гэрт удаан байхаас эрс татгалзсан байдал бусад бүлгүүдийнхээс илүү байсан юм.
‘…Ер нь эмэгтэй хүн ямар нэг хэмжээгээр ажиллах бололцоо гарч л байвал заавал нярай хүүхэдтэй гээд гэрт байгаад байх нь тийм ч оновчтой зүйл биш…’ БӨ, 24 настай, их, дээд сургуулийн багш ээж.
“… Эмэгтэй хүн ажил хөдөлмөр эрхлэх ёстой. Хүүхдээ хараад гэртээ сууж байхад үнэхээр хэцүү байсан. 2 хүүхэд гаргаад суух хугацаанд үеийнхээ эмэгтэйчуүдээс үнэхээр хоцорч байгаагаа мэдэрч дотроо маш их бухимддаг байсан…’ УБ, 30 настай, их сургуулийн багш эмэгтэй.
‘… ажилдаа ороогүй баихдаа нөхөртэйгээ их муудалцдаг байсан. Гэрийн авгай болж удсандаа уур хүрч бухимддаг байсантай холбоотой юм байна лээ. Ажилдаа ороод амархан уурладаг нь больсон…’ УБ, дунд сургуулийн багш эмэгтэй.
Гуравт, нөхрөөс хамааралгүйгээр, эдийн засгийн хувьд бие даасан байдлыг чухалчилсан хандлага илэрч байлаа. Бүх бүлгүүдийн хувьд энэ нь түгээмэл байсан юм. Цалинтай хүүхэд асаргааны хугацаа хэт бага, хүүхэд асаргааны нийгмийн халамжийн тэтгэмж хэт бага байгаа нь тэрүүхэн үед эдийн засгийн хувьд бусдаас ялангуяа нөхрөөс хамааран амьдрахыг нөхцөлдүүлж байна. Өөрийн гэсэн мөнгөн орлоготой, гэр бүлдээ өөрийн хувь нэмрийг оруулдаг буюу гэр бүлийн нэгэн тэжээгч байх н ь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэйчүүдийн дүр аж. Ер нь эдийн засгийн хувьд нөхрөөс хамаарах хамаарал нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нөхцөл болдог хэмээн судлаачид дүгнэж байна. Бие махбодийн хүчирхийлэлд байнга өртдөг эмэгтэйчүүд гэрлэлтээ цуцлуулж чзддаггүй, эрүүгийн хуулийн дагуу нөхрөө шийтгүүлж чадалгүйгээр нэхэмжлэл, гомдлоо цагдаагийн газраас буцаан авч байгаагийн шалтгааныг эдийн засгийн хувьд нөхрөөс хамааралт байгаатай нь холбогдож байгааг илрүүлсэн байна (ХЭҮТ, 2002).
‘… бүх зүйпд нөхрөөс гар харах нь утгагүй байсан тул хурдан ажилдаа орохыг хүссэн… ’ СЭ, дунд сургуулийн багш эмэгтэй.
Дөрөвт, гэр бүлийн тэжээгчийн үүргийг эмэгтэйчүүд хүлээх болж байгаа нь хөлстэй хөдөлмөр эрхлэлтийг чухалчлахад хүргэж байна. Нэлээд тооны эмэгтэйчүүд нөхрөөсөө их орлого гэр бүлдээ оруулж байсан бөгөөд энэ тооны эмэгтэйчүүд гэр бүлээ тэжээгчийн үүргийг хүлээж байна. Нэлээд эмэгтэйчүүдийн орлого нөхрөөсөө илүү орлоготой биш хэдий ч, түүний орлого өрхийн амьжиргаанд чухал үүрэгтэй байна. Ийнхүү эхнэр нөхөр хоёул гэр бүлийн төсвөө бүрдүүлэн хамтдаа тэжээгчийн үүргийг хүлээж байна. Үүнтэй холбоотойгоор нэлээд эмэгтэйчүүд хүүхдээ асарч халамжлан эрүүл энх өсгөхөөс гадна тэднийгээ тэжээхийн төлөө, хоол хүнс, хувцас хунараар хангах, сурч боловсрох боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах нь тэдний үүрэг гэж үзэж байсан юм.
‘… хөдөөнөөс щилжиж ирсэний дараагаар нөхөр ажилд орж чадалгүй удаж байна. Иймд гэр бүлээ тэжээхийн тулд эрчимтэй ажиллаж байна…’ УБ, бага ангийн багш эмэгтэй. ‘Энэ үед би ажилд ороод 1 жил болж байхдаа анхны хүүхэдтэй болсон. Тэгээд хүүгээ 10 сартайд буюу хичээлийн шинэ жил
эхлэх үед ажилдаа орсон. Нөхөр маань бас багш, түүний цалин хаана ч хүрэх боломжгүй байсан тул би ажилдаа буцаж орсон. Тэгээд ч өглөөгүүр би, нөхөр үдээс хойш хүүгээ ээлжилж хараад байх бололцоотой 6айсан тул ажилдаа орсон. Гэрийн бүхий л ажилд нөхөр сайн тусалдаг тул амжуулаад болоод байна….’ БӨ, 27 настай, бага ангийн багш ээж.
Тавд, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай, нэр алдарт хүрч ажиллах гэсэн баримтлал. Судалгаанд оролцогчдын зарим хэсэг нь эмэгтэй хүн эрэгтэйчүүдтэй өрсөлдөн эрх мэдэлтэй, нэр хүндтэй, цалин өндөртэй албан тушаалд хүрч амжилттай ажиллаж чадна гэж итгэж байсан юм. Эмэгтэй хүн сайн ажиллаж амжилтад хүрэх нь үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хийж буй үйл хэрэг. Өөрийгөө хөгжүүлж амжилтад хүрснээр хүүхэддээ сайн боловсрол эзэмшүүлэх бололцоотой болж, түүний төлөө их зүйл хийж чадна гэж үзэж байв. Ийм хандлага бүхий эмэгтэйчүүд гол төлөв 30 эргэм настай байсан мэргэжилтэн эмэгтэйчүүд байсан юм. Гэрлэлтээ цуцалсан мэргэжилтэн эмэгтэйчүүд тун цөөхөн судалгаанд хамрагдсан бөгөөд тэд бараг бүгдээр хотынх байсан ба хандлагыг чухалчилж байсан юм. Хотын мэргэжилтэн эмэгтэйчүүд өөрийн мэргэжлийн карьертаа нэлээд өөдрөгөөр хандаж байсан бол хотын туслах ажилтан, дунд сургууль, цэцэрлэгийн багш нар эсрэгээр нь ажил мэргэжлийн ахиц дэвшилд хайнгадуу, одоо эрхэлж буй ажил мэргэжилдээ сэтгэл ханамжгүй, өөрчлөх юм сан гэсэн байдлаар хандаж байв. Гэхдээ хөдөөний аймгуудын эмэгтэйчүүдийн хувьд ажил мэргэжлээ ахиулах талаар өөдрөг үзэл ажиглагдсан юм.
‘… Хүухэд төрүүлэхээсээ өмнө ном хэвлүүлэхээр бэлтгэсэн байсан тул хүүхдээ төрүүлээд ажилдаа шамдан орсон. Ээж маань үүнийг анхаарч хүухдийг өсгөж өгсөн. Одоо удалгүй эрдмийн зэргээ хамгаална. Би ажил хөдөлмөртөө амжилт гарган сайн багш, эрдэмтэн бопох юм сан гэж байнга хичээж байна… Манай ажпын бүсгүйчүүд бараг бүгдл ажлаасаа 20.00 өнгөрөөж харьдаг…’ УБ, их сургуулийн багш эмэгтэй.
‘… ажилдаа үнэхээр сэтгэл хангалуун бус байна. Насан туршдаа багш хийнэ гэдэгтээ санал нийлдэггүй. Гэвч олдож байгаа, хийж чадаж байгаа ажил болохоор багшийнхаа ажлыг хийхээс яах вэ…’ ЗА, дунд сургуулийн багш эмэгтэй.
Энэ нь шаталсан боловсролын байгууллагуудын багш нар нэр хүнд, орлого, ахиж дэвших боломжоороо харилцан адилгүй байдагтай нь холбоотой байж болох юм. Мөн түүнчлэн хот хөдөөнөөс амьжиргааны өртөг өндөртэй тул төсвийн байгууллагын цалингаар амьдрах нь хүндрэлтэй байдаг. Харин хөдөөд зардал багатай, ихэнх иргэд туслах аж ахуй эрхэлдэг нь төсвийн байгууллагын цалингаар хангалттай амьдрах бололцоотой байдаг аж. Гэхдээ хөдөөд ажлын байр хомс, ажил эрхэлдэгхүмүүсийн ихэнх нь төрийн албан хаагчид байдаг тул сургуульд ажиллах нь нэр хүндтэй.
Боловсролын салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд харьцангуй бага хугацааны дараагаар ажилдаа эргэн орж ажиллаж байгаа талаас нь харвал ажилтан хэв маягийн эмэгтэйчүүд зонхилж байгаа бололтой. Үүнийг юуны түрүүнд социализмын үеэс эхлэн тогтсон хүүхэд төрүүлээд бага хугацааны дараагаар ажилдаа эргэн орох нь соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн, дэмжигддэг үйлдэл болон хадгалагдсаар байгаатай холбон тайлбарлаж болох юм.
Ажлын карьерыг чухалчилж байгаа хандлага нь нийгмийн байр суурийн хувьд ялгаатай бүлгүүдэд харилцан адилгүй илэрч байгаа тул Хакимын тодорхойлсон ажилтан эмэгтэйн дүр илүү түгээмэл дүр болж байна гэж үзэж болохгүй. Учир нь ажилдаа түргэн орж байгаа явдалтай нэгд, өрхийн орлогын хүрэлцээгүй байдал, хоёрт, хүүхдийг асрах найдвартай субъект байгаа эсэх, гуравт, тухайн эмэгтэйн ажил хэрэгч байдал дөрөвт, боловсролын салбарын хөдөлмөрийн онцлог нь холбогдож байна. Боловсролын салбар нь ээж эмэгтэйчүүдийн ээжийн үүргээ гүйцэтгэнгээ ажилтаны үүргээ хослуулан гүйцэтгэх таатай хөдөлмөрийн талбар нь болдог байна. Ажлын 8 цагт баригддаггүй байдал нь ажлын цагтайгаа гэрийн хөдөлмөрөө уялдуулан зохицуулах боломж бүхий уян хатан хөдөлмөрийн сектор аж.
Ийнхүү ажилдаа түргэн орж байгаагийн цаана гэрийн хө^өлмөр хөнгөвчлөгдсөн гэж дүгнэх боломжгүйг анхаарна Социалист бодлогын нөлөөгөөр тогтсон ажлаа ч хийдэг, гэрийн ажпаа ч хийдэг “давхар ачаалалтай” эмэгтэйчүүдийн дүр зураг оршсоор л байна. Иймд боловсролын салбарт “ажилтан-ээж” эмэгтэйн загвар хамгийн түгээмэл дүр болж байна. Гэхдээ хүүхдийг асрах, халамжлах нь зөвхөн эхнэр хүний үүрэг гэж үзэх хүлээлт харьцангуй багасаж, харин нөхрийн оролцоо ихсэж байна. Тэгээд ч монголчуудын хувьд хүүхэд ойр дотны төрөл хүмүүсийн анхаарал халамжид өсдөг тул ээжийн хөдөлмөрийг бага ч болов хөнгөвчилдөг. Мөн түүнчлэн хоол хийх, угаах, цэвэрлэх зэрэг гэрийн ажлуудад нөхрүүдтэйгээ хамтран гүйцэтгэх нь улам бүр түгээмэл болж байна. Түүнээс гадна гэрийн хөдөлмөрт хүүхдийн оролцоо өндөр байна.
Ийнхүү социалист бодлого “ажилтан-давхар ачаалалтай” эмэгтэйн загварыг төлөвшүүлсэн нь өнөөгийн эмэгтэйчүүдийн загвар болон үргэлжилсээр байгааг харуулж болно.
Дүгнэлт
Боловсролын салбарт ажиллагч эмэгтэйчүүд нь босоо тэнхлэгийн хувьд эрх мэдлийн хүрээ, цалин хөлс, нэмэлт орлогын хэмжээ бага, нэр хүндийн хувьд харьцангуй доогуур ажпын байруудад голчлон ажиллаж байгаа буюу боловсролын салбар дахь хөдөлмөр эрхлэлт нь нэлээд жендэрчлэгдсэн шинжтэй. Энэ нь гүйцэтгэгч-эмэгтэйчүүд, удирдагч-эрэгтэйчүүд гэсэн уламжлалт эцгийн эрхэт ёсоор тодорхойлогдсон стереотип хүчтэй байна гэж үзэх үндэслэл болж байна. Үүнийг тодруулбал:
Эрх мэдэл, цалингийн хувьд нийт ажиллагсдын дийлэнхийг бүрдүүлдэг багш нараас өндөр байр суурьтай менежер, Боловсролын соёлын төвийн арга зүйчдийн дийлэнхииг нь эрэгтэйчүүд бүрдүүлж байхад байр суурь доошлох тусам эмэгтэйчүүдийн хувийн жин өссөн дүр зураг харагдаж байна. Ийнхүү нэр Хүнд, цалингийн хувьд ялгаатай боловсролын шатлал дээшлэх тусам эмэгтэй ажиллагсдын тоо буурч, эрэгтэй ажиллагсдын тоо өсөж байна. Эндээс эрх мэдэл, нэр хүндтэй ажлын байр эрэгтэйчүүдийнх, түүнд захирагддаг албан тушаал бол эмэгтэйчүүдийнх байна гэж дүгнэх үндэслэл хангагдаж байна.
Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс байр суурийн шилжих хөдөлгөөнд илүү оролцдог бөгөөд тэрхүү хөдөлгөөн нь илүүтэй өгсөх шинжтэй байна. Өндөр байр сууринд хүрсэн эрэгтэйчүүдийн байр суурь өөрчлөгдөмтгий бус бөгөөд эрэгтэйчүүд илүү хүрсэн байр, сууриа хадгалах хандлагатай аж.
Дундаж цалингийн хувьд эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийн цалингаас бараг 6 хувиар өндөр байна. Гэхдээ энэхүү цалингийн зөрөө боловсролын салбарын статусуудын хувьд харилцан адилгүй байна. Ихэнх байр сууриудад эрэгтэйчүүдийн цалин хөлс эмэгтэйчүүдийнхээс өндөр байгаа дотроос менежерүүдийн түвшинд цалингийн зөрөө хамгийн их байна. Харин ганцхан тохиолдолд нягтлан бодогч, номын санч зэрэг мэргэжилтэй ажилтангуудын хувьд эмэгтэйчүүдийн дундаж цалин, эрэгтэйчүүдийнхээс өндөр байна. Ижилхэн албан тушаал эрхэлж буй хүмүүсийн хувьд албан тушаалын болон мэргэжлийн зэрэглэл, боловсролын түвшингээс шууд хамааран эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү цалин авч байна. Цалин өндөртэй ажпын байр эрэгтэйчүүдэд, цалин багатай ажил эмэгтэйчүүдэд түлхүү байдлаар сегрегацилагджээ.
Эзэмшсэн боловсрол, ажлын туршлагын хувьд ажлын үр бүтээмжтэй ажиллаж байгаа ажилтнуудын нэлээдгүй нь эмэгтэйчүүд байдаг тул эрэгтэйчүүдээс дутахгүй байна гэж үзэх үндэслэлийг хангах атлаа доогуур эрх мэдэлтэй, нэр хүндтэй, бага цалинтай албан тушаалуудад төвлөрч байгаа нь эрэгтэй, эмэгтэйн дүр үүргийн талаархи соёлын хүлээлттэй илүү холбогдож байна гэж үзэх боломжтой юм. Төрсөний дараагаар удалгүйгээр ажилдаа эргэн орж байгаа нь ажлын туршлагад нь тасалдалт үүсэн эрэгтэйчүүдээс хүний капиталын хувьд доогуур байна гэж үзэх үндэслэл байхгүй байна.
Боловсролын удирдах ажилтнуудыг ихэвчлэн багш мэргэжилтэй, багшаар ажиллаж байсан хүмүүс бүрдүүлдэг. Иймээс удирдах ажилтаны мэргэжилтэй байгаа нь менежерийн түвшинд ажиллахад хүрч байна гэж үзэх нь үндэслэлгүй байна. Дээд шатны эрэгтэй удирдлагууд нь дараа дараагийн шатны удирдлагуудыг сонгодог. Тэрхүү сонголтын нэгэн шалгуур нь эрэгтэй, эмэгтэй юу гэдгээс хамаарч байна. Ингэхээр энэхүү сонголтын шалгуур нь эрэгтэй эмэггэйчүүдийн талаархи соёлын дүр загвараар тодорхойлогдож байна. Менежерийн түвшинд эрэгтэйчүүд зонхилон байгаа нь эрэгтэйчүүд бол удирдагч, эмэгтэйчүүд бол гүйцэтгэгч хэмээх дүр үүрэг соёлын ойлголтоор тодорхойлогдож байна.
Цалингийн хувьд эрэгтэйчүүдийн цалин бага хувиар өндөр байгаа нь дээрх жендэрийн дүр үүргийн хүлээлтээс хамааран тогтож буй нөхөр-тэжээгч дүр загвараар басхүү тодорхойлогдож байгаа юм. Багш нарын нийгмийн байр суурь буурч, цалин хөлс доогуур болсонтой холбогдон эрэгтэй багш нарын тоо буурч өөр хөдөлмөрийн салбар руу шилжих хөдөлгөөн хийгдсэн тухай өгүүлсэн. Энэ нь нөхөр-тэжээгч дүр загвартай холбогдоно. Гэхдээ хүүхэд төрүүлээд эдийн засгийн шалтгааны улмаас ажилдаа эргэн орох нь нэлээд нийтлэг байгаа тул хоёул тэжээгч, эхнэр-тэжээгч дүр үүргийн хүлээлт нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байна гэж үзэж болох юм
Хүүхдийн асаргааны дундаж хугацаа европын эмэгтэйчүүдийг бодвол бага байгаа нь бүтцийн хийгээд соёлын хувьд хоёр зүйлтэй холбогдож байна. Нэгд, хүүхдийн томчуулын байнгын анхааралд байх хугацаа харьцангуй богино, хоёрт, хүүхэд зөвхөн ээжийн анхаарал, халамжид байхаас гадна аав болон бусад гэр бүлийн гишүүдийн бүгдийнх нь анхааралд байдаг нь нөлөөлдөг байж болох юм.
Боловсролын салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг ажилдаа богино хугацааны дараа орж байгаагаас ажилтан-эмэгтэйн дүр нийгэмд нэлээд хүчтэй байна гэж үзэх боломжтой ч, гэрийн хөдөлмөрийн ачаалал бас л түүний нуруун дээр байна. Хэдийгээр гэрийн хөдөлмөрийг эхнэр нөхөр хамтдаа хуваан гүйцэтгэдэг байдал хүлээн зөвшөөрөгдсөн, хүүхдийн оролцоо өндөр байгаа ч, гэрийн хөдөлмөрийг хөнгөвчлөх техник хэрэгслийн хангамж муу, хагас боловсруулагдсан бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх нь доогуур байдаг зэрэгтэй холбогдон гэрийн хөдөлмөрт зарцуулах цаг өндөр байна. Иймээс ажиллагч-ээж байх эмэгтэйн дүр илүү зонхилж байна. Учир нь боловсролын байгууллага тэр дундаа багшийн хөдөлмөр нь хэдийгээр бүрэн цагийн хөдөлмөр эрхэлж байгаа ч, ажлын 8 цагт баригддаггүй нь цагийн хөдөлмөрийн нөхцөлтэй. Иймээс заах цагийн ачааллаа биелүүлсний дараагаар гэр бүлдээ, хүүхэд асрахдаа бусад салбарынхнаас илүүтэйгээр анхаарал тавих бололцоогоор хангагддагаараа давуу байна. Багшийн бус ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн төрсний дараагаар хүүхдээ асрах хугацаа нь багш нарынхаас арай урт байгаа давхар нотолно. Мөн түүнчлэн багш нарын жилийн амралтын хугацаа нь урт байдаг нь эмэгтэйчүүдийн гэр бүлдээ зарцуулах боломжийг улам бүр нэмэгдүүлдэг байна. Мөн багш нар үндсэн ажпын үүргээ биелүүлэнгээ үр хүүхдүүдийнхээ хичээл сургалтад илүү анхаарч чадах боломжтой байдаг нь хөлстэй хөдөлмөр ба ээжийн үүргийг хослуулан гүйцэтгэх боломжийг олгодог хөдөлмөрийн төрөл ажээ.
Бага насны хүүхэдтэй эмэгтэйг хөлстэй хөдөлмөр эрхлэхийг зөвтгөсөн, зөвшөөрсөн, гэрийн эмэгтэй байхыг буруушаасан хандлага илүү зонхилж байгаагаар энэ нь давхар нотлогдож байна. Нөгөө талаас, хүүхэд асрахад эцэг эхийн үүргийг хамтад нь чухалчилсан, нөхрийн оролцоо их байгаагаас нь дүгнэхэд давхар ачаалалтай эмэгтэйчүүд бүхий постсоциалист орнуудтай төстэй байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийн талаар баримтлах төрийн халамжийн бодлогын талаар хийсэн судалгаанд ч, давхар ачаалалтай эмэгтэйн дүрийг оршин тогтнуулахад чиглэж байсан. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийн загварын хувьд хоёул тэжээгч, хоёул асрамжлагч илүүтэй зонхилж байна. Мөн түүнчлэн цэцэрлэг яслийг хүүхэд асрахад чухал үүрэгтэй, түүнийг найдвартай нэгэн субъектэд тооцож байсан хүүхдийг халамжлах үүргийг төр хүлээж байгаа нь социализмын үеэс тогтсон хандлагатай холбоотой.
Харин тухайн эмэгтэйн дүр-үүрэг ажилтан тал руугаа хэлбийх үү, ээж тал руугаа хазайх эсэх нь тухайн эмэгтэйн ажил эрхлэлтийн байр суурь, нөхрийн нийгмийн байр суурь, нутагшилтаас гол төлөв хамаарч байна. Их, дээд сургуулийн багш эмэгтэйчүүдийн хувьд ажилтаны тал руу, бусад ажилтнуудын хувьд ээж тал руу хэлбийх, хотын эмэгтэйчүүдийн хувьд ажилтаны тал руу, хөдөө аймгуудын ажилтнуудын хувьд ээж тал руу хэлбийх хандлагатай байна. Харин угсаатан-шашны ялгаанаас хамаарах хамаарал ажиглагдахгүй байна. Харин эмэгтэйн нас, хүүхдийн нас, нөхрийн байр суурь, орлогын хэмжээнээс хамааралтай байж болох нь ажиглагдсан бөгөөд нарийвчлан судлахыг нөхцөлдүүлж байна.
Ном зүй
- Blackburn, Robert M, Jude Browne, Bradley Brooks and Jennifer Jarman (2002) ‘Explaining gender segregation’ British Journal of Sociology Vol. No. 53
- Education study institute (2003) Women in education /soft version/
- Pfau-Effinger, B. 1998. “Gender Cultures and the Gender Arrangement- A Theoretical for Framework for Cross National Gender Research” Innovation 11 (2), 147-166
- Crompton, R and Mann, M. (eds) (1986) Gender Stratification. Cambridge, Polity
- Gundsambuu H (2002) The Stratification in Mongolian society: development and tendency Ulaanbaatar
- Hakim, C. (2000) Work-lifestyle Choices in 21 century: Persfective theory Oxford, Oxford University Press
- Jenkins, S. (2004) Gender, Place and the Labour Market. ASHGATE.
- Ministry of Science, Technology. Education and Culture (2004) Statistical brochure. Ulaanbaatar
- Munkbat O (2000) Sociology of social structure Ulaanbaatar
- Tumendelger S ‘Gender and the Labor market in Mongolia’ (2005) Shine toli, Vol 51
- Walby, S. (ed) (1986), Patriarchy at Work, Cambridge (Polity).
- (2001) Women in Mongolia: Mapping a development in transition period. Ulaanbaatar
[4] Захирлуудын ихэнх нь доктороос дээш зэрэгтэй байдаг
[1] Үндэсний болон орон нутгуудын статистик мэдээлэл нь хүйсээр ялгасан ажилчдын талаарх мэдээлэл хангалттай байгаагүй тул хязгаарллгдмал хүрээнд анализ хийгдсэн болно.
[2] 1996, 2000 оны сонгуулийн дараагаар томоохон их сургуулийн захирлуудын нэлээдгүй нь улс төрийн шинжтэйгээр солигдсон.
[3] Социализмын үед марксизмын онолоор нийгмийн ангийн судалгаанд оюуны хөдөлмөр эрхлэгч бүлгийнхнийг сэхээтний давхраа хэмээн нэрийддэг байсан.