Д. Бямбасүрэн
/Монгол Улсын Ерөнхий сайд асан, МСМН-ын дарга, Монголын Хөгжлийг дэмжих сан-нийгэмлэгийн ерөнхийлөгч/
Шинэ толь №4, 1994
Түлхүүр үг: Ерөнхийлөгч, төрийн байгууллагын сонгууль,сонгууль бол ардчиллын нэгэн бүрдүүлэгч нь
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Хүндэт ноён Еренхийлөгч өө,
Семинар зохион байгуулж буй болон түүнд оролцож буй ноёд, хатагтай нар aa.
Монгол орон ардчиллыг хүн төрөлхтний орчин үеийн ойлголтоор хүлээн авч төлөвшүүлэх төвөгтэй үеийг туулж байна.
Энэ бол монголчуудын одоо үеийнхний түүхийн өмне хүлээх хариуцлага юм. Ардчиллын тогтолцоог зөв телөвшүүлэхэд төрийн сонгууль их ач холбогдолтойг 1992 он нэн тодорхой харуулсан юм. Түүнээс хойших улс төрийн үйл явдлууд сонгуульгүйгээр ардчилал байхгүй боловч, сонгууль явуулснаар зөвхөн ардчилал төрнө гэж хүлээж болохгүйг нотолсон билээ. Манай оронд нийгэм улс төрийн байдал ээдрээтэй болж, ардчиллын тухай мэтгэлцээний зэрэгцээгээр дарангуйлагч дэглэмийн гол өв, үр дагаврыг магтан мөрөөдөх нь Гитлер, Сталиныг шүтэгчдийн дуу хоолойтой нийлж байгааг ажиглахад нийгэмд зөвхөн урагшлах хөдөлгөөн гарч байгаа төдий бус гэдгийг ойлгож болно. Энэ бүхэн нийгмийн байгууллын өөрчлөлтийн үйл явц асар төвөггтэй байдгаас үүсэхийн хамт Сонгуулийн хууль төгс бус байсантай холбоотой гэдгийг хэнч маргахгүй.
Энэ үед ноён Еренхийлегч таны санаачилгаар сонгуулийн тухай асуудлаар олон улсын төлөөлөл оролцоотой Бага хурал зохион байгуулж, дэлхий нийтийн арга туршлагыг өөрийн орны нөхцөл байдалтай холбон хэлэлцүүлж байгаа нь чухал aч холбогдолтой болж байна гэж МСМН үзэж байна. 1995 онд нутаг дэвсгэрийн байгууллагууд,1996 онд УИХ-ын сонгууль болох давчуу цагийн хуваарь нь сонгуулийн арга, зохион байгуулалтыг төдийгүй, утга агуулгыr гунзгий өөрчлөх талаар маш их зүйлийг амжуулж хийхийг шаардаж байна. Энэ зорилтыг шийдвэрлэхийн үндэс нь дор дурьдсан угтвар нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой гэж МСМН үзэж байна. Үүнд:
1.Сонгууль бол ардчиллын нэгэн бүрдүүлэгч нь боловч түүнийг бүрэн төлөөлөхгүй, орлохгүй гэдгийг төрийн дээд байгууллагаас эхлэн хулээн зөвшөөрөх ёстой. 1992 оны сонгуулийн гол сургамж нь ардчиллыг сонгуулиар орлуулан, ард түмэн зөвхөн улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн өрсөлдөөний дэмжигч, үзэгчид болж, сонгуулийн үр дүн нь мөрийн хөтөлбөрийнхөө төлөө хариуцлага хүлээдэггүй тогтолцоог төрүүлсэнд оршино. Улс төрийн намууд монголын ард түмэн, түүний үзэл бодлыг бухэлд нь төлөөлж чадахгүй. Тэгэх тусмаа улс төрийн намууд амьдралын замналын талаарх үзэл бодлын чиг шугамыг илэрхийлэхээc илүү албан тушаалын ашиг сонирхлоор бүлэглэлийн шинжийг илэрхийлэх олонтаа тохиолдох болсон эдүгээ цагт нийгмийн амьдралын хувь заяаг зөвхөн улс төрийн намуудад даатгаснаар ардчиллыг төрүүлж, төлөвшүүлж чадахгүй. Yүнээс үндэслэн ирэх сонгуульд намын бус хөтөлбөрөөр оролцох боломжийг эрс дээшлүүлэх саналыг МСМН тавьж байна. Тухайлбал УИХ-ын 76 гишүүний 33 нь аймаг, нийслэлийн дүүргүүдээс нам бус зарчмаар нэр дэвшүүлж үйл ажиллагааг амьдралд ойртуулахад тус болно гэж үзэж байна. Үлдсэн 43 гишүүнийг улс төрийн намуудаас нэр дэвшүүлэн томсгосон тойргуудаас пропорционал системийн зарчмаар сонгож болох юм.
- Сонгууль ардчилсан утга агуулгатай байхын гол угтвар нөхцөл нь Yндсэн хуулиар тунхагласан хүний эрх баталгаатай хэрэгжиж, ард түмэн эрхээ өмгөөлөн хамгаалах чадвартай байх явдал мөн гэж бид үзэж байна. 1992 оноос хойш энэ талаар гарч буй олон өөрчлөлт ухралтын шинжтэй болж байгаа нь дараагийн сонгууль ардчилсан агуулгатай болно гэдэг итгэлийг сулруулж байна. Тухайлбал:
- a) ард түмэн үнэн зөв мэдээллийн орчинд аж төрөх эрх зөрчигдөж байна. Өргөн олон түмэнд хамгийн богино хугацаанд түгээмлээр мэдээлэл хүргэх чадвартай, төр засгийн мэдээллийн хэрэгслүүд татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж, түүгээр тэтгүүлж байгаа боловч төр засаг, эрх баригч намын ноёрхолд үйлчлэх өрөөсгөл мэдээллээр ард түмнээ төөрөгдүүлж байна. Төр засгийн эрх баригчид ч олон түмнийг төөрөгдүүлэх бүхий л бололцоог ашиглах нь хэвийн үзэгдэл болжээ. Саяхан Ерөнхий сайд ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ 1990 оноос хойш гадаадаас 40 гаруй сая долларын зээл, тусламж авлаа хэмээн мэдэгдэж байгаа боловч HYБ-ын тоо материалаар сүүлийн 2 жилд 594 сая долларын тусламж авсан нь баримттай ажээ. Энэ бол зөвхөн эдийн засгийн тухай асуудал биш юм. Улс орон чадал бололцооныхоо хэрээр амьдрах зарчмаас гажиж хойч үеийн хээ хувь заяагаар амиа аргацаасан арчаагүй замд буцаж орж байгаа эмгэнэлтхандлагын илрэл мөн. Мэдээллийн хэрэгслүүд энэ мэт томоохон acyудлаар үнэнийг олон түмэнд хүргэх чадваргүй байна. Ийм нөхцөлд сонгуулийн ухуулга ямар үр дагавартай байхыг төсөөлөхөд бэрхгүй.
Cүүлийн үед парламентад суудалтай намууд телевизийн цагийг хоорондоо хувааж, үнэн хэрэгтээ сонгуулийн ухуулгаа одооноос явyулах боллоо. Уг зүй нь тэдгээр намууд УИХ-д хэлэлцсэн тодорхой acyудлаар баримталж буй байр сууриа олон түмэнд тайлбарлахад энэ цагийг ашиглах ёстой байсан биз ээ. Гэтэл өөрсдийгөө магтан ухуулах нэвтрүүлэг явуулж татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжсэн сонгуулийн кампани эхэллээ. МАХН одоогийн парламентад олонхийн суудалтай долоо хоногт 20 минутын нэвтрүүлэг явуулах эрх олгож дараагийн сонгуульд давуутай байдал хангах үндэслэл болно гэвэл учрыг ойлгоход хэцүү болно. Төр засаг ийм эрх олгосноороо хуулиа зөрчиж ардчиллын наад захын хэм хэмжээг хөсөрдүүлж байна.
МСМН монголын радио телевизийг үндэсний мэдээллийн хэрэгсэл болгож, татвар төлөгчдийнхөө нийтлэг эрх ашигт үйлчилж байгаа утга агуулгаараа төрөөс санхүүжилт авах баталгаа бий болгох нь 1995, 1996 оны сонгууль ардчилсан агуулгатай байхын нэг үндэс мөн гэж үзэж байна. Монголын радио-телевиз үндэсний мэдээллийн хэрэгсэл болсноор төрөөс санхүүжихээ болих мэт яриа ухуулга бол ард түмнээ төөрөгдүүлж, сэтгүүлчдийг хөлсний суртал нэвтрүүлэгч байлгах гэсэн үйл ажиллагаа юм. Ямар ч төр засгаас улсын төсвөөс нийтийн мэдээллийн хэрэгслийг санхүүжүүлэхэд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг бууруулахгүй байх асуудлыг хуулиар шийдвэрлэхийг МСМН дэмжинэ.
б) Улс төрийн харгислал, мөрдөн мөшгилт улам бур илэрхий болж, нөгөө талаас төрийн албанд хээл хахууль авах, албан тушаал ашиглаж мөлжих явдал хууль ёcoop баталгаажих хандлагатай болж байна.Өнгерсен хагас жилийн үйл явдлууд энэ бухнийг хангалттай нотоллоo.Төрийн маш чухал нууцыг сонинд бичиж задалсан хүний нэрийг бичихээс айдаг хэр нь төрийн өндөр албан тушаалтны хээл хахууль, ёс бус ажиллагааны талаар сэрэмжлүүлэн анхааруулсан хунд улсын яллагчийн саналаас хатуу ял оноож, энэ талаар бодитой баримтад тулгуурлан мэдээлж нийтэлсэн сэтгүүлчдийг мөрдөн байцаах ажиллагаа ч өргөн хүрээтэй явагдаж тэр ч байтугай баривчлан хорих тухай цуурхал тарааж байгаа ньулс төрийн уур амьсгалыг ноцтой хордуулж байна. Энэ бүхэн нэг талаас үнэний дуу хоолойг багалзуурдан боох зорилготой бөгөөд нагаа талаас дараагийн сонгуульд төрийн өндөр албаны суудлыг ашиг хонжоо хайгчдын одоо нэгэнт тогтоод, улам бур давилуун аашлах болж буй булэглэлүүдийн найрын ширээ болгон засахад дарангуйлагч дэглэмийн үеийн дүр төрөхөөсөө сэргэж байна. Энэ бүхнийг сөрөн зогсож, няцаалт өгөх нь ардчиллыг эрхэмлэгч бүх хүчин болон Үндсэн хуулийн баталгаа болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тулгамдсан зорилт болж байна.
Сонгуулийг нэхээр ардчилсан aгyулгатай болгож үр дүн нь ардчиллыг баталгаажуулан хөгжүүлэхэд тус нэмэр болохуйц байгаасай гэж бид хүсэж байгаа бол 1994 онд багтааж эдгээр асуудлыг шийдэх ёстой.Бүр амжихгүй бол 1995 оны эхний хагас жилээс хойшлуулж болохгүй. Эдгээр байдлыг харгалзан хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудлаар нэр хүнд бүхий семинар зохион байгуулж үзэл бодлыг ойртуулан түүнээс гаргах дүгнэлтүүдийг хууль эрхийн баримт бичгээр баталгаажуулах санаачилга гаргахыг Монгол Улсын Еренхийлөгч, хууль санаачлах эрхтэй бусад этгээдүүдэд санал болгож байна.
- Төрийн байгууллагын сонгууль Монгол орны тусгаар тогтнол, аюулүуй байдлын баталгааг дээшлүүлэх нэг гол арга зам мөн болохыг бүгдээр хүлээн зөвшөөрөх биз ээ. Энэ нь сонгуульд оролцож байгаа улс төрийн хүчин, түүний төлөөлөгчид болон нэр дэвшигчдийн үзэл бодол бие даасан байдлаар баталгаажих ёстой. Энэ асуудлын хүрээнд олон зүйл багтах боловч сонгуульд оролцогчдын санхүүжилтын эх үүсвэр онцгой байр суурь эзэлнэ. Улс төрийн хүчнүүдийн санхүү бүрдэлтийн одоогийн байдал сонгууль шударга болно гэдэгт олон талаар эргэлзээ төрүүлж байна. Улс төрийн зарим нам төрөөс авч эзэмшиж байгаа байшин барилгаа төрийн болон хувийн өмчийн аж ахуйнуудад өндөр үнээр түрээслэн орлогоор нь тэтгүүлж арилжаа наймаа хийж, гадаадын улс төрийн хүчнээс шууд болон шууд бус хэлбэрээр санхүүжилт авч, Монгол Улсын газар, түүний хэвлийн баялгийг гадаадынханд эзэмшүүлэх амлалтыг худалдаж мөнгө авч байгаа зэрэг яриа олон түмний дунд мэр сэр сонсогдож байгаа нь огт оргуй зүйл бишээ. Ийм байдлаар санхүүжсэн улс төрийн хүчин Монгол Улсын төрийн жолоо барихын төлөө өрсөлдөх эрхгүй байх нь манай үндэсний эрх ашигт нийцнэ. Үүнээс үндэслээд сонгуулиас өмнө улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн тухай хуулинд зохих өөрчлөлт оруулж сонгуульд оролцогч улс төрийн хүчнүүд сонгуульд нэр дэвшүүлэхээс нэлээд хугацааны өмнө санхүүгийн байдлаа олон түмэнд мэдээлж түүнийхээ үнэн зөвийг сонгуульд орох эрхээрээ баталдаг журам тогтоохыг манай нам санал болгож байна.
Сонгуультай холбоотой эдгээр асуудал хэдийгээр онолын хүрээнээс хол хөндий боловч ардчиллын зарчмуудыг хэрэгжүүлэхэд суурь ач холбогдолтой юм. Монголчууд бид хүний үзлийн эрх чөлөө, үнэний орчинд амьдрах эрх чөлөө нь төрийн дарангуйлал, улс төрийн хүчний дарангуйлал, гадаад дотоодын бурангуй этгээдийн хандлагаас хамгаалалттай байх орчин нөхцөлийг ардчилал хэмээн томъёолж түүгээрээ бахархах, түүнийгээ өмгөөлөх чадварыг олж авахад бидний дээрх санал тус болно гэдэгт итгэж байна. Зөвхөн энэ утгаар бид ардчиллыг ойлгож урьдын дарангуйлагч дэглэмийн уршиг дагаврыг гэтлэхийн төлөө МСМН семинарын үйл ажиллагаанд амжилт хүсч түүний үр дүн нь ардчилсан сонгуулийн нөхцөл бүрдүүлэхэд бодит алхам болохыг ерөөж байна.