Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Нийгэм > Нийгмийн бодлого > Монголын нийгмийн социал хүрээнд гарсан өөрчлөлт
Нийгмийн бодлогоНийгэмШинэ Толь Сэтгүүл

Монголын нийгмийн социал хүрээнд гарсан өөрчлөлт

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-20
Хуваалцах
7 min унших
Хуваалцах

Loading

Ph.D Д. Ганбат
/УТБА-ийн Удирдах зөвлөлийн дарга, МУ-аас ХБНГУ-д суух Онц  бөгөөд бүрэн эрхт элчин сайд/

Шинэ толь №27, 1999

Түлхүүр үг: нийгмийн давхарга, амьжиргааны түвшин, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, орлого

Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК

Улс төрийн Боловсролын Академи нь нийгэм эдийн засаг, улс төрийн асуудлаар судалгаа явуулж, түүнийхээ дүнг олон нийтэд танилцуулж ирсэн билээ. Энэ удаад та бүхний анхаарлыг “Монголын нийгмийн социал хүрээнд гарсан өөрчлөлт” сэдэвт судалгааны зарим асуудалд хандуулъя. Судалгаанд нийслэл хот болон Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Дархан-Уул, Дорнод аймгийн нийт 800 гаруй хүнийг хамарсан юм. Энэхүү судалгааны гол зорилго нь нийгмийн социал хүрээний асуудлын өөрчлөлт, динамикийг тандан мэдэхэд оршиж байлаа.

Судалгаанд оролцогчдын дангаар нь асуултанд хариулсан байдал болон хоёр асуултанд зэрэг хариулсан байдлыг нь харьцуулах замаар судалгааны зарим дүнг дор танилцуулъя.

Зэх зээлийн системд монгол улс  шилжсэнээр нийгмийн аль хүрээнд хамгийн түрүүнд, илүүтэй өөрчлөлт орж байгаа талаар асуухад нийт оролцогчдын

46.2 хувь нь үйлчилгээний,

22.4 хувь нь оюун санааны,

10.6 хувь нь үйлдвэрлэлийн,

6.6 хувь нь боловсролын,

2.3 хувь нь эрүүл мэндийн салбарт өөрчлөлт орж байна гэж үзэж 11.6 хувь нь мэдэхгүй гэжээ.

1990-ээд онтой харьцуулахад амьжиргааны түвшин нь өнөөдөр хэрхэн өрчлөгдсөнийг тодруулахад нийт оролцогчдын: 20.2 хувь – дээшилсэн, 43.2 хувь – хэвэндээ, 33.7 хувь – дордсон, 2.9 хувь нь хариулж мэдэхгүй гэж хариулжээ.

Энэ асуултанд хариулсан байдлыг боловсролын түвшинтэй нь харьцуулсан сегментен гистограммийг дор авч үзье.

Эндээс ажиглахад боловсролын түвшин буурах тусам амьдрал нь дээшилсэн болон хэвэндээ байгаа гэж үзэгчдийн тоо буурах, харин дордсон гэж өөрсдийгөө үзэгчдийн тоо өсөх хандлага ажиглагдаж байна.

Амьдралын түвшний өөрчлөлт болон эрхэлж буй ажлыг нь харьцуулан авч үзэхэд доорхи гистограмм дүрслэгдэж байна.

Нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хэн нь хэр зэрэг оролцоотой байх тухай асуудалд:

Өнөөгийн Монголын нийгэмд хүн чөлөөтэй хөгжиж, боловсрох нөхцөл хэр зэрэг бүрдэснийг тодруулахад:

Өнөөдөр таны сэтгэлийг юу хэр зэрэг түгшээж байгаа талаар асуухад нийн оролцогчидын:

Тухайн оролцогч өөрийгөө нийгмийн аль давхрагад хамруулж байгааг тодруулахад нийт оролцогчидын:

1.2 хувь- дээд

5.4 хувь – дундаас дээгүүр

51.2 хувь – дунд

21.2 хувь-дундаас доогуур

11.8 хувь-доод

7.9 хувь-хариулж мэдэхгүй гэж анкетаа бөглөжээ.

Ямар боловсролтой, ямар ажил эрхэлж байгаа, сарын өрхийн гишүүнд ногдох хэдий хир орлоготой хүмүүс өөрсдийгөө дээрх таван давхаргын алинд нь багтаж байна гэдэг нь сонирхолтой асуудал юм. Үүнийг тодорхой авч үзье.

Энэ зурагнаас ажиглахад боловсролын түвшин буурах тусам дунд давхрагад өөрсдийгө багтаах нь багасч, харин доод давхрагад багтаах нь өсөх хандлага ажиглагдаж байна.

Судалгаанд оролцогчидын өрхийн орлогыг /нэг гишүүнд ногдох байдлаар нь / авч үзье. Үүнийг зургаар үзүүлбэл:

Ямар орлоготой хүмүүс өөрсдийгөө нийгмийн аль давхрагад хамруулж байна гэдгийг дараахь графикаар дүрсэлбэл:

Эндээс харахад 7000-21000 төгрөг буюу орлогын /өрхийн нэг гишүүнд ногдох/ тоо өсөх тутам өөрсдийгөө дунд давхаргад багтаах нь өссөн бол 28000аас дээшлэх тутам өөрсдийгөө дунд ангийнх гэж үзэх нь багассан хандлага ажиглагдаж байна. Мөн 28000 төгрөгийн орлогоос дээшлэх тутам дундаас дээгүүр даахаргад өөрсдийгөө багтаах нь өсчээ. Иймд 21000-28000 төгрөг сард өрхийн нэг гишүүнд ногдож байгаа бол тэр өрхийг дунд давхарагд хамрагдаж байна гэж үзэж болох юм.

“Монголын нийгмийн социал хүрээнд гарсан өөрчлөлт”-ийг судлахыг оролдсон тус ажлын зарим (дан) дүн, харьцуулсан дүнгээс танилцуулахад дээрх дүр зураг гарч байна. УТБА-ийн болон ТНСА-ийн (1992) өмнөх онуудын судалгаатай харьцуулж үзэхэд ерөнхийдөө нэлээд дэвшилттэй хандлага ажиглагдаж байгаа юм. Тухайлбал, 1997, 1999 оны судалгааг харьцуулж үзэхэд амьжиргааны түвшин хэдийгээр хэвэндээ байна гэж үзэж буй хүмүүсийн хувь нэмэгдсэн боловч дээшилсэн гэж үзэж буй хувь 1.6 – 20.2 хүртэл нэмэгдэж, доошилсон гэж үзэж буй хувь 60.7 – 33.7 хүртэл буурсан байна. Энэхүү өөрчлөлтийг доорхи графикаар үзүүлбэл;

Өөрсдийгөө нийгмийн аль давхаргад хамааруулан ойлгож буй байдлаар нь таван бүлэгт хувааж үзэхэд 1992 оноос хойш уг бүлгүүдийн харьцаанд мэдрэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа нь цаашдын динамикийг ажиглаж болохоор байна. Хэдийгээр энэ нь судалгаанд хамрагдсан хүмүүсийн илүү субьектив дүгнэлтэн дээр тулгуурласан дүн боловч нийгмийн хөгжилд өөрсдийнхөө боломж, амьжиргааны түвшнийг өөрсдөө үнэлэн цэгнэж байгаа утгаараа судлаачид бид нарт их ач холбогдолтой юм. Бүлгүүдийн дотроос илүү төлөөлөлтэй байгаа дунд ба дундаас дээгүүр, дундаас доогуур ба доод бүлгийг харьцуулж үзэхэд 1990 оноос өмнөх ба одоогийн байдлын өөрчлөлт тод харагдаж байна. Судалгааны дүнгээс үзэхэд өнгөрсөн арван жилийн дотор хүмүүсийи амьдралын түвшин 1991-1992 оны үед хамгийн доод цэгтээ хүрсэн ба түүнээс хойш дээшилж эхэлсэн нь ажиглагдаж байна. Харьцангуй утгаар нийгэм-эдийн засгийн сөрөг огцом өөрчлөлт бий болохгүй бол хүмүүсийн амьжиргааны түвшин аажим аажим сайжрах эхлэл тавигдсан гэсэн ерөнхий дүгнэлт хийж болохоор байна.

Судалгаанаас ажиглахад өөрсдийгөө нийгмийн дунд бүлэгт хамааруулан үзэж буй хүмүүс, тусгай дунд (54.3%), дээд (57.1%) боловсролтой, төрийн (54.0%). төсвийн (55.0%) мөн хувийн хэвшилд (56.8%) ажилладаг, орлого нь өрхийн нэг гишүүнд 14000 – 35000 төгрөгөөр хэмжигддэг хүмүүс багтаж байна.

Иргэний нийгэм байгуулах Үндсэн хуулийн гол үзэл баримтлалын дагуу төр иргэн хоёрын харилцаа өмнөхөөс огт өөр зарчим, хэм хэмжээнд тулгуурлаж байгаа бөгөөд хувь хүн өсөж, хөгжих нь юуны түрүүнд өөрөөс нь хамаарч байгаа болон харин энэхүү хөгжих бүхий л боломж, орчиныг төрөөс хүн бүрг ижил олгох нь энэхүү үзэл баримглалын утгыг ипэрхийлэг. 1992 оны судалгаанд энэ харилцааны асуудалд төрийн эрх, нөлөөлөл давуу байна гэж 31.8% , 1994 оны судалгаагаар 44.5% үзэж байсан бол 1999 оны байдлаар хувь хүний чинээлэг аж байдлыг төр засаг хариуцах ёстой гэж үзжээ. Харин судалгаанд хамрагдсан хүмүүсийн 66.8% буюу дийлэнхи олонхи нь иргэн өөрөө хариуцах ёстой хэмээн үэсэн нь хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт орж байгааг ямар нэгэн байдлаар илтгэх юм.

Хүн эрхээ эдлэх, хөгжин дэвшихэд юу илүү чухал вэ гэсэн асуултанд энэ оны байдлаар 1. Эрүүл мэнд /68 2/, 2. боловсрол /57.5/, 3. Ажил хөдөлмөр /38 7/, 4. Хувийн өмч /24.6/ орж байна. Хувийн өмчийн хүчин зүйлсийн талаар 1994 онд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 75 орчим % нь чухал хэмээн үзэж байсан бол өнөөдөр 84% хувийн өмч хүний чөлөөтэй амьдрах, хөгжих суурь мөн хэмээн дүгнэжээ Энэ бүгдээс харахад хүмүүсийн сэтгэлгээ, оюунд нь эерэг өөрчлөлт орж байгаа нь тодорхой байна.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-13 2020-03-20
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?