Б. Дэлгэрмаа
/Шинэ толь сэтгүүлийн Ерөнхий редактор (1993-2017), Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд асан/
Шинэ толь №27, 1999
Түлхүүр үг: социализм, ардчилал , улс төрийн систем, постсоциалист орнууд, социал эрх, пролетари анги, маргиналчлал, төрийн хямрал, санхүүгийн хямрал, үзэл суртлын хямрал, төрийн легитимт шинж, нийгмийн халамж, даатгалын систем, ажилгүйдэл, нийгмийн хамгаалал үл үзэгдэх гар, татварын систем
Эрхэм хүндэт анд нөхөд өө,
Дэлхийн хоёрдугаар дайны дараахь хүн төрөлхтөний үнэт зүйлсэд радикал өөрчлөлт орж энэрэнгүй, хүмүүнлэг, нээлттэй нийгэм байгуулах, хүний эрх, эрх чөлөөг урьд өмнө хэзээ ч тавьж байгаагүйгээр дээдлэх, ертөнцийн улс төрийн уур амьсгал дулаарах энэ хандлага нь нөгөө талаас цөмийн мөргөлдөөний заналхийлэл, зэвсгээр хөөцөлдөх, хүйтэн дайны эхлэл тавигдах зэрэг эсрэг тэсрэг үйл явц, үзэгдлийн урсгалд ардчиллын анхны давалгаан орон орныг блокоор нь тэр ч байтугай бүхэл бүтэн тив, бүс нутгийг нөмөрч колонийн орнуудыг хамарсан түүхтэй. 1970-аад оны дундаас Европын зарим орноос (Португаль, Испани гэх мэт) эхлээд Латин Америкийг хөндсөн ардчиллын хоёр дахь давалгаа тоталитар дэглэмийн хамгийн хурц хэлбэр болох хүнтын засаглалыг унагажээ. Харин 80-аад оны сүүлээс дэлхийг гуравны нэгийг эзэлж байсан социалист орнуудад ардчиллын төлөөх хөдөлгөөн эхэлж коммунист тогтолцоо задран унасан түүхтэй. Энэхүү ертөнцийг доргиосон ардчиллын гуравдахь давалгаан Монгол орныг ч тойрч өнгөрсөнгүй. Ардчиллын ойн босгон дээр энэ арван жилд манай нийгмийн социаль, эдийн засаг, улс төрийн хүрээнд гарсан өөрчлөлт, түүний үр дүн, сургамжаа эрэгцүүлэн бодох, цаашдын зорилтоо тодорхойлох хэрэгтэй. Улс төрийн тогтолцооны үндсэн суурийг өөрчлөн солих эсэргүүцлийн жагсаал, өлсгөлөн зэрэг нь манай улс төрийн амьдралд моодноос гарч байгаа. Харин нийгэмд болж буй үйл явцыг задлан шинжлэх, ухварлан ойлгох, алдаа дутагдалд дүгнэлт хийж засч залруулах, дараагийн зорилтоо тодорхойлох нь илүү цаг үеэ олсон болов уу. Бид өнөөдөр Монголын нийгмийн социал хүрээн дэх асуудлыг хөндөж хэлэлцэнэ.
Удахгүй ард түмэн эрх баригчдын үйл ажиллагаанд дүгнэлт хийнэ. Ингэхдээ сонгогч түмэн социал асуудлыг хэр шийдсэн гэдэг байр сууринаас хандах нь гарцаагүй. Эрх мэдэл рүү тэмүүлж буй хэнч, ямар ч улс төрийн хүчин түүнийг тойрч гарч чадахгүй, учир нь энэ асуудал үргэлж нийгмийн цөм зангилаа асуудал болж тавигддаг. Өнөөдөр тэрээр үзэл суртлын тэмцлийг бараг ач холбогдолгүй болгож, төрийн байгууламж, эдийн засгийн хөгжил, улс орон, хувь хүний эдүгээ болон ирээдүйн хөгжлийг социал шинжийн өнцгөөс харахаар болгож тавилаа. Тиймч учраас хүний эрхийг юуны өмнө түүний социал эрхүүд гэж хүлээн авч, эрх чөлөө ба иргэний үүрэгтэй холбоотой өөр нэг агуулга нь үндсэндээ нэг их чухал бус болж заримдаа бүр дүргүйцэл төрүүлж, тээршээх ч болов. Ийнхүү сонгуулийн явцад цаг хугацааны болон нийгмийн хөгжлийн шаардлагыг мэдэрсэн, социал давуу эрх ашигт ээлтэй гэдгээ харуулж чадсан хүмүүс амжилтанд хүрнэ.
Нийгмийн амьдралыг театрчилсан тоглолт хэмээн тодорхойлсон нь өнөөдрийн манай улс төрийн үйл явцад хамгийн тохирч буй мэт. Улс төрчид нийгмийн гол хэрэгцээг мэдэрсэн боловч одоохондоо тэрхүү захиалгыг биелүүлэхээс илүү жүжиглэж байна. Энэ нь Монголчууд төдийгүй дэлхийн улс төрчдийн ерөнхий дүр төрх, аль ч эрх баригчийн толгойгоо гашилгадаг зүйл мөн. Гэсэн хэдий ч шударга ёсны асуудлыг практикт хэрхэн шийдэх, үүний тулд эцэж цуцахгүй, амьдралтай, бүх талыг хамарч, гүн гүнзгий мөнхийн орших социал асуудлыг философчид, улс төрчид, эдийн засагчид, мэрэгжилтнүүд боловсруулах ёстой. Ийнхүү нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд бүх нийтийн оролцох, баялгийн дахин хуваарилалтын тогтолцооны талаар нухацтай хэлэлцэх, социал эрхүүдийн хэрэгжих хамгийн ашигтай нэр томъёог эрэлхийлэх зэрэг нь улс төрийн хэм хэмжээ, түүний онцлох тэмдэг мөн.
Бид өрнөдийн орнуудаас өөр улс төрийн системд амьдарч байсан, нийгмийн асуудлаа өөр өөрөөр шийдэж ирсэн. Өрнөдийнхөн бүх нийтээр чинээлэг аж төрөх нийгэм хямралд орж буйг хүлээн зөвшөөрч,бүх нийтээр нөхөн төлөх төрийн тухай үзэл бодол шавхагдсан, социал эрх нь “чирүүлэх ёстой эрх” гэсэн утгаар дэвшил биш гэдгийг өргөн хэлэлцэж байна. Харин постсоциалист орны иргэд бид нийгмийн ялгарал, олноороо ядуурхыг амсаж буйгийн хувьд сайн ажил, хэвийн орлоготой байхыг хүсэхгүй гэж үү.
Монголчууд бид хөдөлмөрөөрөө олсон орлогыг янз бүрийн тусламжаас илүү эрхэмлэх биз ээ. Тиймээ, нийгмийн хангамжийн тухай их ярьдаг боловч үүнийг нийгмийн интеграцчлал, хүн бүр нийгмийн бүрэн эрхт гишүүн нь байх боломжийг хэлж байгаа юм бусуу.
Хэдийгээр бид өрнөдийн бүх нийтээр чинээлэг аж төрсөн “алтан гучин жил”-ийг туулж өнтөрүүлээгүй ч бага хэрэглээний тэгш эрхтэй нийгмийн туршлагатай. Бидний амьдралын зөрчил, хурцадмал байдал өрнөдийн хүмүүст ч ижил мэдрэгддэг гэж хэлж болно. Харин бид илүү хурц, ирээдүйд санаа зовних, тогтворгүй байдал илүү түгшүүр авчирч байгаа тул социал асуудлыг шийдэхэд уламжлалт байдлаар хандах нь ямар нэгэн найдвар авчрахгүй байна. Хэдий гунигтай ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдал бий. Энэ нь: тоталитар үеийн гэж хэлж болох дахин хуваарилалтын хандлагаар хүмүүжсэн нийгмийн хангамжийн тухай бидний ойлголт, сүүлийн арван жилийн социал хүрээний оновчтой, оновчгүй реформын үр дүнгээр баяжин үр дүнтэй практик шийдвэр гаргахад санал болгочих юмаар ядуувтар байна. Нэг үгээр хэлэхэд, социал асуудлууд философи өнцгөөс харахад төв болж хараахан чадаагүй. Үүнийг ойлгохгүйгээр нийгмийн ачаа хөсгийг хөдөлгөж чадахгүй.
Миний дараачийн илтгэгч нар нийгмийн социал хүрээнд олсон амжилтын талаар нэлээд үндэслэлтэй ярина гэж бодож байна. Харин би социал асуудлуудыг манай одоогийн байр сууринаас тусгахаас илүү түүх, философи, улс төрийн утгаар нь хандахыг эрмэлзлээ.
Арван жилийн хугацаанд социал хүрээнд хэд хэдэн реформын шинжтэй арга хэмжээ авсан ч хамгийн дуулиантай нь анхны парламентаас тэтгэврийн шинэ тогтолцоог буруу суурилуулсан нь өнөөдөр ч хор хөнөөл үзүүлсээр байна. Ер нь социал бодлогыг бид өрнөдийн хөгжлийн ерөнхий хандлагыг маш сайн судалж баймааж өөрийн хөрсөнд суулгахгүй бол тэдгээрийн явсан замаар дагах аваас цаг хугацаа алдах төдийгүй нийгмийн ихээхэн хор уршиг амсаж болзошгүй. Учир нь өрнөдийн орнуудад өөрсдийн хөгжлийн түүхээр бий болсон социал барилга, түүний сүндэрлэн боссон бүх нийтээр чинээлэг аж төрөх(цаашид БНЧАТ төр гэх) төрийн эдүгээ амсаж буй хямралыг бид хорь, гучин жилийн дараа ч давтах албагүй. Тиймээс эдгээр орны социал хүрээнд гарч буй өөрчлөлтийн хандлагыг мэдэрч түүнд зохицон угтан хөгжихийг баримжаалах нь зүй.
Ингэхийн тулд бид өрнөдийн орны социал хүрээнд явагдсан бодлого, БНЧАТ төрийн хямрал үүссэн шалтгаан зэргийг судалж, үүнээс сургамж авах нь чухал байна.
Түүхийн хуудсыг хоромхон зуур сөхвөл, арван есдүгээр зууны эцэст бий болсон
“социал асуудал” гэсэн нэр тоньёо биднийг аж үйлдвэржсэн нийгэм төрөх үед аваачиж байна. Энэ үед эдийн засгийн өсөлт болон нийгмийн байлдан дагуулалтын үр дунд нийгмийн өөрчлөн байгуулах пролетарийн тэмцэл эхэлжээ. Европоор коммунизмын сүнс хэсүүчилж, нийгмийн томоохон донсолгоон болж байсан ид үед үгээгүйчүүдийн социал асуудлыг шийдэж амьжиргааг нь эрс дээшлүүлээгүй бол Марксын уриалсан гинжнээс өөр алдах юмгүй пролетари анги социалист хувьсгал хийж болохын үлгэрийг Орос орон харуулж хүн төрөлхтөн тэр чигээр цочирджээ.
Цаг хугацаа улиран өнтөрснөөр ажилчин ангийн нийгмийн хамгаалалыг бий болгож чадсан нийгэм нь БНЧАТ төрийг үүсгэж энэхүү төрийн хөгжил нь нийгмийг ирээдүйд санаа зовних, айх явдлаас бүрэн ангижруулсан гэж хэлж болно. “Гайхамшигт ЗО жил”-ийн эцсээр буюу 1970-аад оны сүүлчээр амьдралын үндсэн эрсдэл, гачаалаас бүрэн хамгаалагдана хэнээх утопи санаа нийгмийн амьдралд биеллээ олох нь гэсэн сэтгэгдэл төрүүлж байв. Гэтэл наяад оноос эхлэн ажилгүйдэл нэмэгдэж, ядуурлын шинэ хэлбэрүүд үүссэн нь хөгжлийг буцаад хойш ухраав. Гэхдээ энд зүгээр нэг өнгөрсөн үе рүү буцах тухай ярих нь гэнэн. Орчин үе дэх маргиналчлалын асуудал өнгөрсөн үеийн мөлжлөгийн ойлголттой шууд үл уялдана. Харин хэлэлцэх асуудал нь бол шинэ социал бодлогын асуудал мөн. Шинэ социал асуудал үүссэнийг түүнийг зохицуулж буй хуучин арга барил хэрэглэгдэхэд хэцүү болсон, 1970- аад оны сүүлээс хямралын зурваст орсон БНЧАТ төрийн мөн чанар өөрчлөгдсөн зэрэгтэй холбоотой.
1990-ээд онд энэхүү хямралын шинэ мөчлөг эхэлсэн юм. Өнөөдөр санхүүжилтийн хурц асуудал мөн үргэлж дагалдаж ирсэн хүнд суртлын асуудлаас гадна нийгмийн эв хамтын нэгдлийн зохион байгуулалтын зарчмын тухай асуудлууд, социал эрхийн өөрийн үзэл баримтлал эргэлзээ төрүүлж улмаар энэхүү асуудал философийн огтлолцолд орж байна.
БНЧАТ төрийн хямралыг ойлгохын тулд тэрхүү үйл явцын гурван үе шатыг судлах хэрэгтэй.
Нэгдүгээр үе шат. Санхүүгийн хямрап
1970-аад оны дундуураас эхлэн нийгмийн хангамжид ялангуяа эрүүл мэндийн зардал нийт эдийн засгийн өсөлтөөс хоёр гурав дахин илүү болж эхэлсэн үе юм. Ийнхүү Европод орлого, эарлагын өсч буй зөрүүг татвар болон нийгмийн хангамжийн системд заавал оруулах даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх замаар санхүүжүүлж байв.
Хоёрдугаар үе шат
Үзэл суртлын хямрал нь наяад онд хүчтэй тавигдаж социал асуудлыг шийдэхэд эдийн засагт төрийн оролцооны арга зүйн үр ашгийг эргэлзээтэй болгожээ. Төрийн аппаратын хүнд суртал нэмэгдэх шийдвэр гаргахад хаалттай шинжтэй байгааг ихээхэн шүүмжилж, ингэснээр төрийн легитимт шинжийн хямралыг үүсгэжээ. Энэхүү асуудлын хоёр тал эдүгээ ч тавигдсан хэвээр байна. Эрүүл мэндэд зарцуулах зардал болон нийгмийн халамжийн шугамаар олгож буй төрөл бүрийн төлбөрийг багасгах зорилго нийгмийн хамгийн чухал асуудал болж байна. Ажилгүйдлийн өсөлт үргэлжилснээр оршиж буй санхүүгийн хүндрэлийг улам их болгож байна. Хэрэв наяад оны дундуураас татвар, заавал төлөх даатгалын шимтгэлийн өсөлтийг хазгаарлаж чадсан бол үүнийг зарим нэгэн нийгмийн хангамжийг багасгах үнэ цэнээр эсхүл нийгмийн хангамжийн систем дэх гал унтраах маягаар яаруу сандруу, дутуу бодож боловсруулсан шинэчлэлийн үр дунд юм.
Гуравдахь үе шат
БНЧАТ төрийн философийн үндэс хямралд орлоо. Нийгмийн шинэ бодит байдлыг тусгасан ойлголтын аппаратыг бий болгох хэрэгтэй. Хоёр чухал асуудал тодорхой байна.
- эв хамтын нэгдэлд үндэслэгдсэн нийгмийн хангамжийн зохион байгуулалтын зарчмуудын харилцан уялдаа холбоо алдагдаж буй
- хэвийн амьдралаас шахагдаж байгаа иргэдийн байдлыг сайжруулах талаар авах цогцолбор арга хэмжээг санал болгож чадахгүй байгаа социал эрхийн тухай уламжлалт үзэл баримтлалын сүйрэл
Өнөөдөр манай нийгэмд арван жилийн өмнөх шиг төрийн легитимт байдлын шинэ үндэс суурийг олж илрүүлэх нь чухал биш. Харин нийгмийн ялгарал гэнэт маш их болоход төрийн оролцоо хууль ёсны бөгөөд зөвтгөж болохоор юм. Өрнөдөд ч тэр нийгмийн эв хамтын нэгдлийг хангаж байсан хуучин механизм задарсан. Эдгээр механизм нийгмийн даатгалын системд тулгуурлаж байсан бөгөөд тэр нь нийгмийн эрсдэлийн харилцан шүтэлцээг нэмэгдүүлж байв. Үүний үр дунд төрийг Даатгалын компани маягаар ойлгох болсон. Гэтэл өнөөдөр хоёр системийн нийгмийн хангамж, эв хамтын нэгдэл хоёрын бие биеэс холдох хандлага ажиглагдах болов. Хүн ам зүйн байдал өөрчлөгдөх, даатгалын шимтгэл төлөгч ба тэтгэлэг авагчийн сонирхол өөр хоорондоо улам зөрчилдөн хувь хүн нийгмийн бүлгүүдийн хоорондох ялгаа улам сайн мэдрэгдэх нь даатгалын системд үндэслэгдсэн эв хамтын нэгдлийн үзэл баримтлалыг сулруулж байна. Энэхүү өөрчлөлт нь улс төрийн шийдвэрийг шаардана. Нийгмийн даатгалын “үл үзэгдэх гар”-ын оронд талуудын хооронд шууд нийгмийн гэрээ хийх ёстой. Гэвч иймэрхүү өөрчлөлтүүд өөрсдөө бий болдоггүй. Социал эрхийн уламжлалт үзэл баримтлал ч тэр маргиналчлалын асуудлыг шийдэх бодит арга замыг санал болгож чадахгүй байна. Одоогийн уламжлалт төр төлбөрийн механизм шиг ажиллан энэхүү бүх нийтээр нөхөн төлөх төр нь эдийн засаг, социал хүрээ салангид байх зарчмаас хандаж байна. Олныг хамарсан ажилгүйдэл, маргиналчлалын өсөлтийн нөхцөлд системийн цаг зуурын бэрхшээлийг даван туулахад зориулагдан олгогддог нөхөн төлбөрийн арга нь утга учраа алдаж байна. Учир нь энэхүү тусламжийн систем бий болсон түүх нь гол төлөв коньюнктүр эрсдэлийг (түр ажилгүйдэл гэх мэт) нөхөн төлөх зориулалттай байснаас урт хугацааны төлөвийг дааж чадахгүй.
Ардчилал, нийгмийн дэвшил нь хөл нийлэн алхах учиртай. Бид нийтийн шинэ харилцаанд орсон үүний сацуу улс төрийн шинэ эрин үед орлоо.
Эв хамтын нэгдлийн шинэ үндэс эрхийн шинэ тодорхойлолтыг бий болгох нь хамтын амьдралын дүрэм, шүүхийн ажиллагааг боловсронгуй болгох гэсэн ардчилсан практик, нийгмийн хангамжийн салбар дахь зохицуулалтын холбоосыг илүү болгохыг шаардаж байна. БНЧАТ төр түүхийн хувьд нийгмийн даатгалын системд суурилан хөгжсөн байгаа. Үүний хүрээнд нийгмийн батгалгаа нь өдөр тутмын амьдралд тохиолдох өвчин эмгэг, ажилгүйдэл, тахир дутуу болох, тэтгэврийн насанд хүрэх гэх мэт гол гол эрсдэлээс нийгмийн хамгаалал бий болгох үүрэг хүлээхдээ холбоотой байв.
Энэхүү системийн уналт, гаж үр дүнг зөв зүйтэй үнэлэхийн тулд нийгмийн даатгалын механизм орчин үеийн нийгмийг бүтээн байгуулах, харилцан туслах загварыг үүсгэх институтыг бий болоход ямар их чухал үүрэг гүйцэтгэснийг санах хэрэгтэй. Нийгмийн даатгалыг шударга ёсны зэвсэг хэмээн анх тунхагласан хүн гэж Лейбницийг үздэг. Тодорхой бус хүчин зүйлийг хамгийн их багасах төрийн тухай Гоббсын онолын эсрэг Лейбниц хүмүүсийг эрсдэлээс хамгаалах зорилгоор заавал харилцан туслах зарчмыг гаргаж тавьжээ. Өөрөөр хэлбэл, анхнаасаа л даатгалын ойлголт нь нийгмийн гэрээний өвөрмөц орлох зүйл нь болж өгсөн, учир нь тэрээр нийгмийн хамгаалал ба баялгийн төвлөрлийн ижил зарчмыг тавьжээ. Тэр үед нийгмийн харилцаа холбоог ойлгох 3 загвар үүссэн:
- нийгмийн гэрээ – нийгмийн янз бүрийн бүлгүүдийн хоорондох улс төрийн наймааны үр дунд бий болно;
- зах зээл – хүмүүсийг эдийн засгийн хувьд холбох үл үзэгдэх гар;
- даатгал- нэгэн төрлийн нийгмийн эв хамтын нэгдлийн үл үзэгдэх гар;
Францын хувьсгалын үеэр эв хамтын нэгдлийн зарчмыг (үүний дагуу нийгэм нь гишүүдийнхээ өмнө тодорхой үүрэг хүлээнэ) хувь хүний хариуцлагын зарчимтай (үүний дагуу хүн бүр хувь заяаныхаа эзэн бөгөөд өөрийнхөө төлөө хариуцах ёстой) зохицуулж практик дээр хэрэгжүүлэх тухай асуудал гарчээ. Энэ нь үндсэндээ эрхийг түүний хэрэгжилттэй зохицуулах явдал гэсэн үг. Ийм зохицолдоо өөрөө аяндаа бий болохгүй. Нийгмээс тусламж авах эрх хувь хүний хариуцлагаар хязгаарлах нь энэхүү эарчмыг үйлчлэх хүрээг тогтооно гэсэн санаа мөн. Гэтэл амьдрал дээр эсрэгээр болов. Аж үйлдвэржсэн нийгмийн эдийн засгийн хувьсал хувь хүний хариуцлага ба зохицуулалтын хязгаар заагийг улам бүр харуулж байна. Ийнхүү хувь хүний хариуцлага, түүнээс үл хамаарах хүчин зүйлсийн хоорондох хил хязгаарыг тогтоох нь улам хүндрэлтэй болж байв. 1789 оны хувьсгалчид нийгмийн тусламжийн эрхийг хоёрдмол утгатай хязгаарлагдмал гэж үзэж байв. Нэгд, универсал дүрмийг хэрэглэснээр баталгаажсан зүйл хэрэгжих ёстой. Хоёрт энэхүү эрхийг хэрэглэх хүрээ нь өөрөө хязгаарлагдмал байх.
Энэхүү хандлага нь өсч буй хөдөлмөр хуваарилалт, хувийн өмчийн улам бүр дэлгэрэх суурь дээр үндэслэсэн нийгмийн дэвшлийн явцаар баталгаажиж байв. Мөн 1789 оны хувьсгалчдын хувьд ажил эрхлэхгүй байх явдлыг дарангуйллаар өөгшүүлсэн гаж зүршил хэмээн үздэг байсан нь ч нөлөөлжээ. Гэтэл практик дээр арван есдүгээр зуунд энэхүү хязгаарлагдмал эрхийн хүрээ хумигдах бус улам тэлсээр байв. Золгүй тохиолдлын золиос болсон хувь хүн (сайн ядуу) эсхүл залхуу арчаагүй хүний (муу ядуу) хоорондох зааг ялгааг гаргах тун хэцүү байв. Ийнхүү хариуцлагын шалгуур улам бүр харьцангуй болж байв. Туршлагаар баталгаажаагүй нийгмийн хангамжийн асуудлуудыг сөхөн тавьсан нь төрийн ерөнхий бодлогын хүрээнд улам бүр орж эхлэв. Ядуурлын явц эрчимтэй явагдсан нь хамгийн чухал байв. Хэрэв Конвентын гишүүд нийгмийн хангамжийг философи утгаар нь төвд, эдийн засгийн утгаар нь захад тавьж байсан бол 1830 оны хувьсгалчид, түүнээс хожуу үеийн улс төрийн зүтгэлтнүүд аж үйлдвэржсэн амжилтын зэрэгцээ ядуурал өсөх бодит байдалтай тулгарсан. Ийм учраас энэ үед өмч, хөдөлмөрлөх эрхийн тухай асуудлыг маш хурц тавихаас аргагүй байжээ. Тэтгэлэг олгохыг зохиогчид ажил хийж байгаа ч орлого нь дэндүү бага учир үндсэндээ үгээгүйчүүдэд хамааруулж болно гэдгийг тооцоогүй байв. Харин чухамхүү XIX зуунд энэхүү феномен илэрчээ. “Эд хөрөнгөгүй” гэсэн ойлголт тодорхой хувь хүнд хамаарч байсан бол пауперизм нь ажилчин ангийн байдлыг тодорхойлсон нийгмийн шинэ давхарга – пролетариатыг бий болгосон ба тэдгээрт зүгээр нэг тусламж үзүүлэх арга нийцэхгүй болов. Энэ давхарга нийгмийн зохион байгуулалтын үндсийг өөрчлөх, ингэснээр өмчлөх эрх, тусламж авах эрхийн хооронд зуун зууны туршид тогтсон харьцааг эвдэхэд бэлэн байна. Чухамхүү үүнээс 19 дүгээр зууны либералуудын гайхшрал, яахаа мэдэхгүй байдал үүсч байжээ. Энэ нь ангийн ч гэж хэлж болох, философийн ч утгатай гэж хэлж болно.
Иймд нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд даатгалыг хэрэглэх нь эдгээр бэрхшээлийг гэтлэхэд тус дөхөм болж байв. Хувь хүний үйл байдал, хариуцлагын тухай субъектив ойлголтоос татгалзан эрсдэлийн тухай объектив ойлголтыг бий болгож ингэснээр нийгмийн хангамжийг өөрөөр үзэж нийгмийн эрхийг хэрэгжүүлэхэд үүсч байсан зөрчлүүдийг тойрч гарах боломжтой гэж үзэв. Эрсдэлийн байр сууринаас социал асуудлыг тооцох нь хувь хүний проблемийг ярихаас илүү хялбар байв. Учир нь өвчин эмгэг, хөгшрөл, ажилгүйдэл янз бүрийн золгүй тохиолдол гэх мэт олон янзын асуудлыг нэг түлхүүрээр нээх боломж олгож шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх боломжтой болов. Эд юмсын мөн чанар эсхүл ёс зүй улс төрийн хэм хэмжээнд нийцэх тухай шударга ёсны сонгодог үзлийн эсрэг нөхөн төлбөрийн буюу гэрээт шинжтэй шударга ёсны үзэл санаа тавигдсан. Нийгмийн даатгал нь тусламжаас илүү өргөн ойлголт болж төр ба иргэний оролцоотой гэрээний хэрэгжилт хэмээн ойлгогдох болов. Энэ үеэс олгож буй төлбөр нь төрийн шан харамж бус үүрэг нь болжээ.
Чухам энэ үеэс социал бодлогыг ойлгох шинэ зам нээгдэж улмаар түүний үндэслэлийг хууль, ёс зүйн талаас шаардахаа болив. Цаг хугацаа улиран өнтөрч нийгмийн хамгааллын тогтвортой систем 1945 онд бүрэлдэн тогтсон гэж үздэг. Өнөөдөр өрнөдөд БНЧАТ төрийн үндсийг бүрдүүлсэн даатгалын парадигм үндсэндээ өөрийгөө шавхаж дууссан. Гэтэл даатгалын хөгжлийн түүхийг бид сайн судлахгүйгээр зуу гаруй жилийн өмнөх Европд үйлчилж байсан Бисмарк эсхүл Беверижийн загварыг хэрэгжүүлэх гэж оролдож байна.
Нийгмийн даатгалын үзэл санаа хүчтэй тавигдах болсон анхдагч эх үүсвэр түүний синтетик шинж чанарт оршиж байв. Тэрээр нийгмийн өргөн хүрээний асууудлыг нэг байр сууринаас авч үзэх боломж олгосон. Эрсдэлийн тухай нэгдмэл ойлголт өнөөдөр итгэл үнэмшилээ алдаж байна. Өвчтэй ба эрүүл хүмүүс, ажиллагсад ба ажилгүйчүүд, тэтгэврийнхэн хоорондоо үл ялгагдан нэг гарал үүслийн эрсдэлтэй тохиож байгаа гэдэг нь утгагүй болж байна. БНЧАТ төрийн үндэс суурь нь болсон шударга ёс эв хамтын нэгдлийн тухай зарчим, янз бүрийн эрсдэл бүх хүн амд үйлчилнэ. Харин одоо социал асуудлын эрсдэлийн түвшинд аваачиж үл болно. Эдийн засгийн идэвхтэй хүн амаас шахагдах үзэгдэл (урт хугацааны ажилгүйдэл) харамсалтай нь улам олон хүнийг хамарч байна. Тийм учраас “нийгмийн аваар ослын” анализ хийхдээ тохиолдлын илүү детерменист хандах ямар нэгэн үед даатгалын хүрээнээс бүх хүн ам гарчих тийм нөхцлийг ч тооцох ёстой болж байна.
Манай үед нийгмийн бодлогын зангилаа үзэл баримтлал эрсдэл биш тогтворгүй байдлын тухай ойлголтоос үүдэх ёстой. Мэдээж эрсдэл чухал хэвээр байна. Гагцхүү түүний агуулга өөрчлөгдсөн. Ноцтой асуудал бол сүйрлийн эрсдэл болж эхлэж байна. Байгалийн гамшиг (газар хөдлөл, үер г.м.) техникийн том ослууд (Чернобылийн цөмийн цахилгаан станцийн аваар г.м) байгаль орчинд хохирол учруулах г.м. Эдгээр нь тодорхой хувь хүнд бус хүн амын нэлээд хэсэгт аюул учруулж байна. Иймд эрсдэлийн нийгэмшилт дээр үндэслэсэн даатгалыг хэрэглэх боломжгүй болов. Үүнийг сүйрлийн хохирогчид нөхөн төлбөр олгоход хэрхэх асуудал эрх зүйн хувьд зохицуулагдаагүй учир ихэнхдээ төрөөс тусламж үзүүлэх хэлбэрээр явагдаж байгаа жишээн дээр харж болно.
Орчин үеийн нийгмийн хангамжийн асуудал ямар их нарийн хэцүү гэдгийг ойлгохын тулд нийгмийн хамгаалал үгүй байх. Бидний төсөөлөл хэрхэн өөрчлөгдсөнийг судлах хэрэгтэй. Урьд хүмүүс орлогоо алдахад хамгийн их зовниж байсан бол өнөөдөр эдийн засгийн тогтворгүй байдал, ажилгүйдэл зэрэгтэй холбоотой хамгаалалтгүй байх шинэ шалтгаан гарч ирж байна: хот суурин газрын гэмт хэргийн өсөлт, гэр бүл салалт, архидалт г.м. Энэ тохиолдолд БНЧАТ төрийн бус ердийн төрийн оролцоо маш чухал болж байна:нийгмийн хамгаалал ба хувь хүний аюулгүй байдлын хооронд шинэ харьцаа тогтож, иргэн төрийн хооронд мөн шинэ төрлийн харилцаа үүсэж байна. Нийгмийн хангамжийн систем өнөөдөр нийгмийн дэвшлийн хөдөлгөх хүч биш болж байна. Энэ нь өнөөдөр бидний социал хүрээ гэж нэрлэсэн орон зайн тэр хэсгийг л хамарч байгаа. Эв хамтын нэгдлийн зарчмыг ч дахин ухварлах хэрэгтэй. (эв хамтын нэгдлийг ялгаануудыг нөхөх хэлбэр гэж тодорхойлж болно) Энэ нь дахин хуваарилалтын позитив үйлдлээр илэрдэг байхад шударга ёс нь нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээний дагуу хэрэгждэг. Даатгал нь энэ хоёрыг ялгадаггүй учир эрсдэл бус зүйн ба харилцан туслах ажиллагааг хэрэгжүүлэх хэм хэмжээ болж нэгэн зэрэг үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, шударга ёсыг дахин хуваарилалттай хольдог. Гэтэл юуг шударга гэж үзэх вэ хэмээн өөрсдөө сайн дураар тодорхойлж болохгүй. Иймд ялгаануудыг тохиолдлын үр дагавар гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хүмүүсийн үйл байдалтай холбоотой ялгааг гаргахад хялбар, учир нь тэгш бусын илрэл нь энд сайн дурын шинжтэй тул өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Энэ үндсэн дээр Локкын үеэс эхлэн либерализмын талынхан хөдөлмөрийн үр дунд олж авч буй баялгийн хэмжээ ялгаатай байхыг зөвтгөдөг ба бага ажил хийсэн хүн илүү их хөдөлмөрлөж баяжсан хүнтэй барьцаж шударга бус байна гэж хэлэхгүй гэж үзэж байв. Тэдгээрийн үзэж буйгаар нөхөн төлбөрийн зөвтгөл хувь хүний хариуцлага эхэлж байгаа тэр юмнаас дуусах ёстой. Гэсэн ч харилцан туслалцааны хязгаарын тодорхойлолт энд ч асуудалтай байх хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, хариуцлагын сайн дурын харьцаа тийм ч хялбар тогтоогдохгүй. Хариуцлага ёс суртахууны категори түүнийг эрх зүйн талаас тодорхойлоход амар байдаг. Тэгвэл сайн дурын шинж психологийн зүйл учир түүний хэмжээг тогтооход хэцүү. Үүнийг орчин үеийн индивидуализмын түүх гэрчилнэ. Тэгэх тусмаа төрөлхийн (байгалиас заяасан) болон олдмол шинжүүдийн (үүний төлөө хүн хариуцлага үүрнэ) хоорондох ялгааг гаргаж чадахгүй байлаа. Тухайн маргаан ийнхүү тодорхой хүний үйл байдлын үр дүн ба түүний байгалиас заяасан учир дутагдлаас үүдэлтэй зүйлийг ялган салгах дээр л явагдсан хэвээр. Энэ бүгдээс даатгалын зарчимтай цэвэр процедурын шинжтэй шударга сайн онолын хөгжил мухардалд орууллаа. Мөн ирээдүй үеийн өмнө нийгмийн хүлээх хариуцлага, тэгш эрхийн зарчим бүхий шударга ёсны математик загвар ч оновчтой биш байна. Бүх боломжиг хандлагаас гагцхүү улс төрийн нөхцөл байдлын байр суурь л хүчинтэй хэвээр шударга ёс хэзээ ч тодорхой бус байдаг. Иймд олон нийтийн хэлэлцүүлэг нийгмийн зөвшилцлийн замаар шийдэх ёстой. Орчин үеийн ертөнцийн танин мэдэх явц дунд даатгалын системийг гайхуулж улс төр эрх зүйн салбарын тухай бидний төсөөллийг гүнзгий өөрчилж байна. Хэрэв хуучин эдгээр салбар бараг адил хэмээн үзэж улс төрийн хэм хэмжээг бүх нийтээр даган мөрдөх хэм хэмжээг тогтоодог буюу хуулиудыг хүний тухай ерөнхий төсөөлөл дээр үндэслэж боловсруулдаг байсан бол одоо өөр болсон. Улс төрийн шийдвэрийг улам бүр хэнийг хөндөж байгааг тооцоолж гаргадаг болсон. Энэ нь нийгэмд зөрчил үүсгэдэг. Энэхүү зөрчил ангийн тэмцлийн тухай уламжлалт төсөөллийн хүрээнд баялгийг дахин хуваарилах зөрчил бус, харин шударга ёс ухагдахууны тайлбарлахтай холбоотой. Сүүлийн арван жилийн нийгмийн зөрчлийн сургамж шударга ёсны ойлголт хамт олны эрх ашгаас дээгүүр тавигдаж байна. Энэ бол зүгээр нэг амиа хичээсэн явдлын илрэл бус, шинэ эрин үеийн эхлэл юм. Хуулийн өмнө тэгш байх хувь хүний императив хамт олны сонирхлыг шахаж ингэснээр нийгэм, улс төрийн үйл ажилагааны хандлагыг өөрчлөхөд хүргэж байна. Учир нь зөрчлийг арилгах нь шударга ёсны ойлголтод хүрэх оролдлого болж байна. Нийгмийн зөвшилцөлд хүрэхэд мэдээлэл чухал хэмээн үзэж аливаа зөрчил мэдээллийн хомс байдал түүнийг ойлгоогүйгээс үүдэх гэж үздэг. Баримтаас харахад мэдээлэл нарийн ээдрээтэй нийгэмд хүн амын тодорхой хэсэг хүмүүс бүлгийн нөхцөл байдал байнгын хэлэлцүүлгийн сэдэв болно. Нийгмийг хялбарчлан ойлгоход шударга удирдлага ямар нэгэн ерөнхий дүрээр хэрэгжиж болно. Харин энэхүү хялбаршуулсан хандлагыг үгүйсгэтэл эдийн засаг, нийгэм мэргэжлийн бүлгүүдийн бодит байдлыг тусгасан янз бүрийн индивидуал сонирхол, нөхцөл байдлын харилцан сүлжээ шүтэлцээ хамаарал гарч ирнэ. Үзэл суртлыг хойш нь тавиад мэдээллийн хэмжээ нэнэгдэнгүүт ямар нэгэн иргэдийн байдлыг эцэс төгсгөлгүй хэлэлцэж болно.
Өөрөөр хэлбэл, илүү ил тод тал руу явах хөдөлгөөнийг зогсоох аргагүй. Ил тод байдал, ардчиллыг хөгжүүлэхэд хэцүү төвөгтэй болгохын сацуу түүний боломжийг нэмэгдүүлдэг. Илүү нээлттэй нийгэм илүү өртөмтгий тогтворгүй гэхдээ түүнээс зайлсхийх нь утгагүй. Улс төрийн тогтолцоо эртний үеийнх шиг байгалийн хэм хэмжээ эсхүл орчим үеийн нийгмийн хөгжлийн эхэнд байсан шиг эрх зүйн шинжтэй биш болжээ. Харилцан туслах системийг бий болгож зөвшилцлийн ардчиллыг зохиож хөгжүүлсэн явдал удаан хугацааны туршид зэрэгцэн алхаж байсны үр дүнд хэлбэрийн төдий эрх бодит эрхтэй, улс төрийн эрх социал эрхтэй сөргөлдүүлэн тавьж байсан явдал суларч байна. БНЧАТ төрийн шинэ хэв маягийг иргэний дэг журмын үндсэн дээр бий болгох нь нийгмийн үүргийн тоньёоллыг тодорхой болгох, нийгмийн хамтач үзэл санаа дэлгэрүүлэхийг шаардаж байгаа ба энэхүү шаардлага нь нийгмийн либерал схемд их л хүнд багтаж орох болно. Либерал сэтгэлгээ хувь хүн, бүлгийн бие даасан байдлын үзэл санаанд илүү анхаарч нийгмийн амьдралын үндсэн зарчим нь хүн бүр, бүлэг бүрт өөрсдийн хүссэн үзэл, амьдралын хэв загварт нийцэж амьдрах боломжийг олгох явдал болж байна. Толерант шинж эв хамтын нэгдлээс илүү үнэт зүйл болж тэгш эрхээс илүү хүн бүртэй ялгаагүй хандах нь чухал болж байна. “Сайн нийгэм” гэдэг бол бие хүний нийгмийн интеграцчлалыг хангахад гол бус харин ялгаануудын энх тайвнаар зэрэгцэн оршихыг хүлээн зөвшөөрсөн байхыг хэлнэ. Иргэний харъяаллын зарчим нь баялгийг дахин хуваарилахыг хэлэхгүй харин бие хүний бие даасан байдлыг хангасан иргэний хуулийг хүчтэй тавих нийтлэг итгэл үнэмшилтэй байх явдал мөн.
Манай үед БНЧАТ төрийг хадаглахын тулд зайлшгүй ямар нэгэн байдлаар “үндэстнээ өөрчлөх” хэрэгтэй. Юуны өмнө нийгмийн үүргийн ерөнхий ойлголт дээр тулгуурладаг иргэний суурийг босгох нь чухал. Магадгүй хөгжиж буй орнуудын хамгийн том бэрхшээл нь энэ юм. Хэрэв бүх нийтийн даатгалын системийг бий болгоход эдийн засгийн хөгжил бүх нийтээр хөдөлмөр эрхлэх хүчний зүйлстэй холбоотой байдаг бол эв хамтын нэгдэл БНЧАТ төр бий болохгүй байгаа нь ухамсарын дутуу хөгжлөөс үүдэлтэй. Нэгэнт үндэстний өөрийн ухамсар үнэт зүйлсийн билэгдлийг хувь хүн хэрхэн тусгаж хүлээж авдагаас хамааралтай. Эсхүл өөрийгөө бусад үндэстэнтэй сөргүүлэн тавьж харьцуулдаг бол харилцан үүрэг хүлээх үндсийг энэ нь бий болгохгүй. Энэ тохиолдолд үндэстэнд хамаарах нь зөвхөн төгс төгөлдөр дүр төрх дээр суурилж ухварладаг тул үндэстний төр материал баялгийг хуваарилах орон зай гэж ойлгогдохгүй. Популистууд үндэстний үзэл санааг гуйвуулахдаа чухамхүү түүний ардчилсан эв хамтын нэгдлийн агуулгыг зориуд далдалдаг. Ард түмний эв нэгдлийг магтан дуулахдаа гадныханд дүргүйцэл төрүүлж ингэснээр дотооддоо нийгмийн үүргээ биелүүлэхээс эайлсхийлэг. Бид үндэстнээ өөрчлөхдөө харилцан туслах холбоосоо бэхжүүлэх зорилгоор дотоодын асуудалдаа ихээхэн анхаарах нөгөө талаар, гадаад ертөнцөд эдийн засгийн хувьд илүү нээлттэй болох ёстой.
Ядуурлын эсрэг тэмцэх, ажилгүйдэлд дайн зарлах зэргээр нийгмийн эрч хүчийг дайчлах оролдлого гарч байгаа ч явцуу хүрээн дэх тохиролцоо, корпоратив сонирхолыг дэмжих нь нийгмийн сонирхолоос илүү тавигдах тул эдгээр нь үр дүнгээ авчрахгүй байна. Энэ учраас нийгмийн нэг л бүхэллэгт бид хамрагддаг гэсэн иргэншлийн үзэл санааг сэргээн төлөвшүүлэхгүй бол эв хамтын нэгдлийн БНЧАТ төр бий болохгүй. Үүнийг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт дутагдаж байгаагаас гадна эв хамтын нэгдлийн суурь болсон үндэстний төрөө бий болгох хэрэгтэй байна. Хамт олонч чанарыг бэхжүүлэх аргыг бид олохгүйгээр эв хамтын нэгдлийг сэргээн босгож чадахгүй. Иргэншилтэй холбоотой өдөр тутмын нийгмийн амьдралын хүрээ, тухайлбал цэргийн алба хаах, сургууль хөршийн харилцан туслалцаа улам бүр эвдэрч байна. Өөрийгөө төрийн эд эс гэж хүн ойлгож хүлээж авдаг байсан байгуулпага, институтууд (армид алба хаахыг хүсч байсан үе байсан шүү дээ) тогтвортой шинж өөртөө татдаг увьдасаа алджээ. Энэ нөхцөлд төрийг хэрхэн өөрчлөх вэ, иргэний орон зайг хэрхэн сэргээх вэ, цэргийн ахан дүүсийн үзэл санааны хуучин хэв маягийн иргэншлийг эргээж тогтоох гэж үү. Үгүй бизээ. Коммуны цаг үе өнтөрчээ.
Өөрийгөө үндэстний төртэй адилтгах явдал өөрчлөгдсөн. Өөрийгөө золиослох үзлээс татгалзан ашиг, харилцан туслах явдлаар солигдсон. Индивидуалист ардчилсан нийгэмд хүмүүс эх орныхоо төлөө үхэхэд бэлэн байх нь эрс багасч байна. Үүнийг хорьдугаар зууны эцэст болж буй мөргөлдөөн зөрчилд олон нийтийн санаа бодлын хандлагаас мэдэрч болно. Одоо үед иргэншлийн үзэл санаа өөрийгөө золиослоход бэлэн байх бус илүү нарийн төвөгтэй байдлаар илэрнэ. Даатгалын нийгмийн уналт бүх нийтийн нийгмийн даатгалыг үгүй хийх ёстой гэснийг агуулаагүй. Цаашид ч тэрээр нийгмийн харилцаа холбоог дэмжих орчин үеийн чухал институтын нэг хэвээр байх болно. Гэхдээ харилцан туслах системийн удирдлагын үндсэн зэвсэг ч бус нийгмийн харилцан үйлчлэлийн талбарыг философи талаас хандаж хийж үл чадна. Өнөөдөр нийгмийн иргэншилт илүү чухал болов. Энэхүү хувьсал зайлшгүй нэгэн материаллаг үр дагавартай БНЧАТ төрийг санхүүжүүлэхэд татварыг байнга нэмэгдүүлэх. Үүнийг эрүүл мэндийн салбар, нийгмийн хангамжид зарцуулах зардлыг хатуу хяналтад байлгасан ч зогсоож үл чадна. Нийгмийн даатгалын санд төлөгчийг татвар төлөгчөөр солих явц хоёр хүчин зүйлсийг хүрдасгана. Төлбөр төлөгч ба тэтгэлэг авах эрх бүхий этгээдийн тооны зөрөө улам ихсэнэ. Үүний шалтгаан нь ганцхан ажилгүйдэл бус, нийгмийн бусад шалтгаан бий: суралцагсдын тоо ихсэх, бүтэн бус гэр бүлийн тоо нэмэгдэх гэх мэт нийгмийн утгаараа бие даасан боловч эдийн засгийн хувьд хамааралтай иргэдийн тоо нэмэгдэж байна. Нийгмийн хангамжид зарцуулах зардлыг нөхөхийн тулд татварыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Эдийн засаг социал салбарт болж буй бүх юм ямар нэгэн байдлаар хуваарилалттай холбоотой. Хуваарилалт, өдөр тутмын солилцоо тус тусдаа оршдоггүй. Тэр байтугай өөрийнхөө орлогоо хөрөнгөжүүлэх үндсэн дээр бий болсон тэтгэвэр ч дахин хуваарилалтын нэгэн хэлбэр болно. Хувь хүний урт хугацааны тэтгэврийн хүримтлал түүнийг төлөгчийн хүслээр болдог гэж бодох нь буруу. Хэрэв би гучин жилийн хугацаанд хувийн тэтгэврийн дансанд мөнгө оруулахад оруулсан хөрөнгө оруулалтын үр дүн миний шийдвэрээр бус харин ирээдүй үеийн ажил хэргийн идэвхээр тогтоогдоно. Өөрөөр хэлбэл, хувь хүний хүчин чармайлт хичнээн их байсан ч түүний үр дүн нь нийгмийн бүрэлдэхүүнтэй байна гэсэн үг. Социализмын тухай уламжлалт үзэл баримтлал түүхийн хувьд нийгмийн дуалист төсөөлөлтэй шууд холбоотой байв. Том нь жижигт, хөрөнгөтэй нь ажилчин ангид гэх мэтээр сөргүүлж тавьдаг. Гэтэл бодит нийгэм маш олон янз гэдгийг ойлгохгүйгээр нийгмийн харилцан туслалцааг практик талаас өргөн сэтгэж чадаагүй. Үүний нэг жишээ бол зүүний намуудын фискаль бодлого нь их энгийн шууд татварыг нэмэгдүүлэх, шууд бус татварыг бууруулах (энэ нь орлогыг дахин хуваарилдаггүй тул арай шударга бус гэж тэд үздэг) Ингэснээр татварын дарамт хүн амын чинээлэг хэсэгт очно. Харин хөдөлмөрчин түмнийх багасана. Гэтэл энэ бодлого дампууралд хүрчээ. Ажилгүйчүүд, шинэ ядуучууд, орон гэргүйчүүд сүүлийн жилүүдэд хэвийн амьдралаас хасагдсан хүмүүсийн төрөл олширч нийгмийн ноцтой хүчин зүйл болон хувирч ерөнхий анализ (орлогын хуваарилалт гэх мэт) гэхийн оронд хүн амын эмзэг давхаргад анхаарлыг хандуулах болов. Нийгмээс хасагдагсдын асуудал олны санаа бодлыг эрс тэс хувааж, энэрэл нигүүлсэнгүй сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд янз бүрийн нийгмийн хамгааллын төрийн бус байгууллагууд олноор бий болов.
Гэхдээ нийгмээс гарсан хүмүүст хэт анхаарлаа төвлөрүүлж бүхэлдээ нийгмийн асуудал хямралтай байхад энэ нь хангалтгүй. Эдүгээ хоёр асуудал чухал байна. Нэгд, Хөдөлмөрийн орлого бүрэлдэх нөхцөл туйлын тогтворгүй, энэ явц маргинал хэсэг бус нийгмийн үндсэн ажилтнуудыг хөндөж байна. Хоёрт, дундаж ангийн асуудал. Нийгмээс хасагдагсдын асуудалд социал бодлого төвлөрч улс төр ба санхүүгийн бодлогод гол түшиг тулгуур нь дундаж анги болж байхад, гүнзгийрч буй хөгжлийн ялгарал тэднийг улам бүр таагүй байдалд хүргэж байна.
Дундаж ангиас бүрдсэн орчин үеийн нийгэмд хүн амын янз бүрийн давхаргын орлогын ялгааг гаргахад тун хэцүү. Төрийн албан хаагч гэхэд л багш уу, өндөр цалинтай менежир үү эсхүл хэдэн хүүхэдтэй зэргээр энэ ялгааг тогтоох боломжгүй. Нийгмийн статусын ялгаа байгалийн эсхүл удамшлын шинжтэй адил юм. Орлогын ялгааг тодорхойлох тун хэцүү. Эдгээр нь тодорхой давхаргад хамаарч байна уу гэдгээр зөвхөн нөхцөлдөхгүй. Хувь хүний амьдралын түүхээс хамаарна. Хүн бүрт орлогын өөрчлөлт амьдралын туршид гардаг. Энэ нь нас, хүчин чармайлт, мэргэжлийн амжилт зэргээс хамаарна. Иймд хүний орлого нэмэгдэхэд татвар нэмэгдэх явдал нь үндсэндээ шударга бус хэмээн ойлгогдож болно. Яагаад гэвэл хүнийг илүү их хүчин чармайт гаргасных нь төлөө шийтгэж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна.
Ер нь татвараас зайлсхийх нь хувь хүний хариуцлагыг үнэ цэнэгүй болгож байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Нийгмийн ангиуд тогтвортой, эдгээрт хамаарах нь хүмүүсийн хувь заяаг тодорхойлж байсан үед ногдуулж байсан татвар нийгмийн баялгийг дотор нь дахин хуваарилах гол зэвсэг болж байсан гэдэг нь ойлгомжтой. Харин хөдөлгөөнт орчин үеийн нийгэмд бүх зүйл өөр болжээ. Энд хувь хүний хичээл зүтгэл, боловсрол, нас зэргээр хүмүүсийн байдал ялгарч байхад тэгш бус байдлыг татвараар багасгах тухай үзэл баримтлал өрөөсгөл болж байна. Нийгмийн харилцан туслах санд хэрэв объектив хүчин зүйлсийг ийнхүү тооцож шимтгэлийг тогтоож байвал хүмүүс илүү дуртай төлж байх болно.
Хуучин тогтолцоонд эдийн засагт үйлдвэрүүд нийгмийн зардлын зарим хэсгийг хариуцаж байсан бол ерээд оны хандлага бол эдгээрээс тэд чөлөөлөгджээ. Ажиллагсдын дунд хөдөлмөрийн бүтээмжээс үл хамааран цалин олгодог байсныг өөрчилж үйлдвэрийн газрын цорын ганц үнэт зүйлс нь үр ашиг болсон учир эв хамтын нэгдэл төрийн нуруунд үүрэгдэж байна. Эдийн засаг социал хүрээнээс тусгаарлагдсныг дагалдан макро микро эдийн засгийн холбоос суларч байна. Хөдөлмөрийн харилцаа макро түвшинд цалин хөлсний тарифын сүлжээ хамтын гэрээ байгуулах зэргээр эохицуулагдахгүй байна. Хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөр зохион байгуулалт индивидуал түвшинд зохицуулагдаж байна. Тухайлбал, үйлдвэр, компаниуд ажилтан бүрээ түүний бодит хөдөлмөрийн бүтээмжид үндэслэн хөлсийг нь олгохыг эрмэлзэж байна. Энэхүү хандлага нийгмийн тэгш бус байдал, ажилгүйдэл өсөхөд хүргэнэ, илүү сайн мэргэшсэн ажилчид давуу талаа хадгалах, орлогоо өсгөх боломжтой бол мэргэжил дадлага бага хүмүүс хөдөлмөрийн зах зээлээс шахагдах эсхүл, бүр түүнд орж чадахгүйд хүрнэ.
Үйлдвэрийн системийн өөрчлөлт, түүний илүү уян хатан загварт шилжих нь зохион байгуулалт, техникийн асуудал төдий бус юм. Энэхүү шилжилт нийгмийн шинэ харилцааг үүсгэж байна. Орчин үеийн нийгмийн хямрал нь үйлдвэрлэлийн системээс үүдэлтэй бус, харин түүнийг дагалдаж буй социал баримжаатай холбоотой.
Маргиналчлалын эсрэг тэмцлийн тулгын чулуу нь хөдөлмөрөөр уламжилсан нийгмийн интеграцчлалын загвар юм. Эв хамтын нэгдэлд тэмүүлэх нь нийгмийн хамтлагт зүгээр нэг багтахыг хэлээгүй. Түүнээс илүү харилцан ашигтай байх зарчим чухал. Учир нь “орлого авах эрх”-ийн сацуу “ашигтай байх эрх” үйлчлэх ёстой. Хүмүүс БНЧАТ төрөөс патерналист үзэл санааны дагуу орон байр, хувцас, хүнс зэргээр төрийг хангах ёстой хэмээн үл шаарддаг, өөрсдийн хөдөлмөрөөр амьдрах, хөдөлмөрийн үр дунд орлого олох ингэснээр бодгалийн хувьд нийгмийн ач холбогдлоо хүлээн зөвшөөрүүлэхийг эрмэлздэг. Социал эрхийн дэвшил орлого авах эрхийн үзэл санаа төдийгүй хөдөлмөрлөх эрх рүү эргэж хандах явдлаар хэрэгжинэ.
Арван зүргадугаар зуунаас ядууралтай тэмцэхэд “хамгаалагч төр”-ийн үүргийг ярьж эхэлжээ. “Ард түмний ядууралд Засгийн газар буруутай” гэсэн үзэл санаа улс төрийн модернизацтай шууд холбоотой гарч иржээ. Энэ нь төр ард түмнийхээ амьдралын нөхцөлийг сайжруулах, хамгааллыг хангах ёстой гэсэн төсөөллөөс үүдэлтэй. Энэ үед ядарч зүдэрч буй хүмүүст хаан хишиг хайрлах ёстой гэсэн үзэл санаа дэлгэрсэн байв. Ийнхүү төрийг хамгаалагчийн чиг үүрэгтэй хэмээн үзэх патерналист үзэлд үндэслэж байжээ. Тэгвэл социализмын үед хувь хүний амьдралыг зохицуулахад төр хэт их оролцож байв. Энэхүү хандлага ардчиллын эх орон болох АНУ-д одоо ч нэлээд хүчтэй ажиглагддаг. Тухайлбал, олон янзын хөтөлбөр хэрэгжүүлэхдээ тэтгэлэг авч буй хүмүүсийн заавал боловсрол эзэмших, эсхүл гэр бүлийн бүтцэд нөлөөлөх оролдлого хийж байна. Тэнд learnfare, wefare гэсэн нэр тоньёо хүртэл бий болжээ. Learnfare хөтөлбөрүүд нь авч буй тэтгэлгийн хэмжээг хүүхдүүдээ сургуульд явуулах эцэг, эхийн үүрэгтэй холбож олгодог бол wedfare нь гэр бүл дэх хүүхдийн гоо эсхүл гэр бүл тогтвортой байхад олгох тэтгэлэг юм.
Ийнхүү бид хүн нийгмийн институтын хоорондын харилцааны глобаль шилжилтийн үед амьдарч байна. Түүхийн хувьд хувь хүн үргэлж социал бодлогын обьект нь болж байна. Харин үрд өмнө социал бодлогын төвд ёс суртахуунтай хувь хүн, бодлого нь өөрөө тусламж авч буй хүнийг нийгэмд ашигтай тийм үйл байдалтай байхыг шаарддаг байсан. Тэгвэл шинэ үеийн социал бодлого нь нийгмийн бодгаль руу чиглэсэн гэж хэлж болно. Түүний зорилго нь ёс суртахуунтай үйл байдалд хүргэх бус харин түүний үр ашиг зардлын шалгууруудыг тодорхойлоход оршиж байна. Шинэ үеийн социал бодлогын баримжааг орчин үеийн нийгэмд болж буй хувьсал өөрчлөлттэй хэрхэн зохицуулах вэ? Хувь хүний үйл байдлыг зохицуулах шаардлага хамт олны императивын өсч буй ач холбогдлоор нөхцөлдөж байхад хэрхэх вэ? Хэрэв бид эрүүл мэндэд зарцуулах нийгмийн зардлыг багасгах зорилгоор архи, тамхи хэрэглэсэн хүнийг шийтгэдэг, цэвэр ариун зөв журамтай нийгэм болж хувирвал яах вэ?
Ийнхүү хэдий нийгмийн хяналтын шинэ хэлбэр үүсэх эрсдэлтэй ч нийгмийн институтууд хувь хүний хувь заяанд нөлөөлөхүйц бодлого явуулах тийшээ явж байна. Нэгэнт зорилтот социал бүлгүүдэд тусламж үзүүлэхээр хандсан хандлага үр ашиггүй гэдэг нь өрнөдийн практикт нотлогдсон ба эрх баригчид нийгмийн бодлогоо хэвтээ шугамд явуулах (ө.х. янз бүрийн бэрхшээлтэй асуудлыг цогцолбороор шийдэх) мөн тодорхой тохиолдол бүрийн онцлогийг харгалздаг болж байна. Гэтэл энэ үйл явц манайд эсрэгээр явагдаж байна.
Шударга ёсыг зөөгчийн хувьд, БНЧАТ төр тэтгэлэг хуваарипж нийтлэг дүрэм хэрэгжихийг хянаж суудаг байгууллагын хувьд орших бус харин үйлчилгээ иргэддээ үзүүлдэг төр болох ёстой. Ийм төрийн зорилго нь хүн бүрт ямар хэмжээний тусламж хэрэгтэй байна түүнийг нь үзүүлж байх ёстой. Энэхүү загварт тэгш байдал нь төрөөс тусламж авах тэгш эрхийг хэлнэ. Шударга ёсонд байгалаас заяасан тэгш бус байдлыг нөхөн тэнцүүлэх, эсхүл эд хөрөнгийн ялгааг арилгах бус харин төрийн туслалцааг авах ёстой хүмүүст байнга дэмжлэг үзүүлэхийг ойлгоно. Нэг үгээр түүний зорилго нь нийгмийн даатгалын сонгодог системээр тооцоогүй амьдралд тохиолдох янз бүрийн зовлон бэрхшээлийг даван туулахад шаардагдах тийм боломжийн тусламж үзүүлэх явдал мөн.
Бид орчин үеийн төр засаглалын өөрчлөн байгуулалтын эринд амьдарч байна. Нийгмийн социал хүрээний сүүлийн арван жилийн хөгжлийн ерөнхий хандлага өрнөдийн загварыг хуулж ирсэн ч түүнээ эргэцүүлэн бодох хэрэгтэй. Нийгмийн дэвшлийн тодорхойлогч ойлголтыг шинээр хянан үзэх, түүний үнэт зүйлс арга зүйг дахин тодорхойлох шаардлагатай болж байна.