Х. Гүндсамбуу
/Социологич, УИХ -ын Судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан/
Шинэ толь №6, 1994
Өнөөгийн Монгол дахь ажил эрхлэлт, ажилгүйдэл
Түлхүүр үг: Ажилгүйдэл, Ажил эрхлэлт, Төрийн байгууллага,
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Социологичид, эдийн засагчид, улс төрчдийн аль алиных нь анхаарлыг гойд татдаг, оюуныг чилээж, ухааныг цуцааж, уран шийдэл эрсэн асуудал бол ажил эрхлэлт, түүний нөгөө тал болох ажилгүйдэл юм. Сонгодог эдийн засагчид ба kейнсчүүд ажил эрхлэлт, ажилгүйдлийн асуудалд ялгаатай ханддаг бөгөөд XIX, XX зууны сонгодог эдийн засагчид Д.Рикардо, Ж.С.Милль, Ф.Эжуорт, А.Маршалл, А.Пигу нар хэрэвзээ тухайн нийгэмд дайн дажин, ган гачиг, зуд турхан, аюул сүйрэл нүүрлээгүй бол зах зээл аяндаа бүрэн ажил эрхлэлтэд хүргэнэ гэж үздэг байхад Ж.М.Кейнс, түүний сургуулийнхан капитализмын нөхцөлд бүрэн ажил эрхлэлтэд хүрэх баталгаа, механизм байхгүй, тодорхой хэмжээний ажилгүйдэл, мөнгөний ханш уналтын үед л нийгмийн үйлдвэрлэл тэнцвэрт байдалд орно. Бүрэн ажил эрхлэлт зүй тогтол бус, тухайн тохиолдол гэж үздэг. Үнэхээр өдгөө хүртэл бүрэн ажил эрхлэлтэд хүрсэн буюу дөхөж очсон улс орон алга.
Шилжилтийн зурвас үед манай орны ажил эрхлэлт, ажилгүйдэл нь нэг талаас үр ашиггүй, хямд төсөр, илүү орон тоотой, бүтээмж багахан, үрэлгэн шинж бүхий захиргаадлын нийтийг хамарсан ажил эрхлэлтийг, негөө талаас ядуурал хавтгайрсан бүтцийн хямралт эдийн засгийг агуулж байгаагаараа онцлог болно. Английн эдийн засагч А.Оykен ажилгүйдэл, үндэсний нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл хоорондын хамааралтайг тorтоож, ажилгүйдлийн түвшин нэг хувиар нэмэгдэхэд, ҮНБ-ний үйлдвэрлэлийн боломж 2.0 – 2.5 хувиар буурдаг хуулиа нээсэн, тэр нь өрнөдийн орнуудад тухайн үедээ хүчин төгөлдөр, үнэн магадтай байв. Харин манай нөхцөлд энэ хуулийн “үйлчилгээ” тун хачин, байхгүй гэмээр байсан нь сонирхолтой. Жишээлбэл, 1991 онд ДНБ 10.1 хувиар буурч байхад, ажил эрхлэлт буураагүй, харин ч нэг хувиар өсч байв. 1992 онд ДНБ 7.5 хувиар буурахад мөн л нэг хувиар өсөв. Гагцхүү 1993 онд ДНБ Статистиkийн мэдээгээр 1.3 хувь, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн тооцоогоор 8.1 хувь буурахад нийт ажиллагчдын тоо 806.0 мянгаас 772.8 мянган хүн буюу анх удаа 4.2 хувиар буурч, эдийн засгийн энэхүү хоёр гол үзүүлэлт солбицохоо больж, нэгэн утгат хэмжигдэхүүнтэй боллоо. Энэ нь математик утгаараа базаалтай үзүүлэлт биш, харин эдийн засгийн бодит утгаараа зайлшгүй ажилгүйдэл эхэлсний дохио, өөрөөр хэлбэл, М.Кейнсийн хууль үйлчилж эхэлсний, нийгэм төрийн биш гэхэд зах зээлийн тохируулгад орсны гэрч болохоор чамлалтгүй учир холбогдолтой юм.
Сүүлийн 4 жилд хөдөлмөрийн захад бүртгэлтэй ажилгүйчүүд 25.0 мянган хүнээс 75.0 мянган хүн буюу 3.0 дахин өссөн. Түүний учир шалтгаан нь зайлшгүй ажилгүйдэл бус, гол телөв хүн ам зүйн тодруулбаас хөдөлмөрийн нөөцийн түрүүлэнгүй есөлтөөс үүдэлтэй байв. Нэгэнт л үйлдвэрлэл унаж буй тохиолдолд зайлшгүй ажилгүйдлийг ихэсгэхгүй гоор, далд ажилгүйдэл, ажилгүйтэх явдлыг зааглахгүйгээр эдийн засгийг сэргээх, хямралаас гарах аргагуй юм. Энэ бол эдийн засгийн бодит зүй тогтол болохоос зайлсхийх хүслэн огт бишээ.
Уг нь манай оронд ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх хүн ам зүйн нөөц байгаа юм. Жишээлэхэд сүүлийн дөрвөн жилд тус улсын хүн ам 13 хувиар өссөн байхад хөдөлмөрийн нөөц 18 хувиар өссөн. Гэтэл хүн амынхаас хөдөлмөрийн нөөц түрүүлэнгүй өсөж буйг ашиглаж чадахгүй байна. Түүгээр ч зогсохгүй ажиллах хүчний оролцооны итгэлцүүр 0.79-өөс 0.75 хүртэл (ажил эрхлэлтийг хөдөлмөрийн нөөцөд харьцуулснаар) буурав.
Ажиллах хүчний туйлын болон харьцангуй бууралтын цаана ажил эрхлэлтэд бүрэлдэхүүний хийгээд бүтцийн шинжтэй өөрчлөлт гарч буйг дурьдах ёстой. Улс ардын аж ахуйн салбараар авч үзвэл сүүлийн дөрвөн жилд зөвхөн хөдөө аж ахуйл ажиллагчид 17 хувиар (256.1-299.5 мян. хүн) нэмэгдэж, бусад салбарынх, тухайлбал, аж үйлдвэрийнх 5.7% (131,6-124. 1) барилгынх 50% (66.033.0), тээврийнх 21.8% (47.9-37.5). материаллаг бус үйлдвэрлэлийн хүрээнийх 8.8% (212,5-193.9) тус тус буурсан, гагцхүү засаг захиргаанд ажиллагчдын хэмжээ хэвэндээ байлаа.
Улс ардын аж ахуйд ажиллагчдыг өмчийн хэлбэрээр ангилж үзвэл нийт ажиллагчдын 36.9 хувь нь төрийн төсөвт болон төрийн өмч давамгайлсан байгууллагад, 27.0 хувь нь хоршоололд, 18,3 хувь нь хувийн хэвшилд, 16.6 хувь нь хувиараа эрхлэх аж ахуйд ажиллаж байна. Өмч хувьчлалын үр дүнд хувийн хэвшлийнхэн туйлын болон харьцангуй хэмжээгээрээ түргэн нэмэгдэж байна, гэлээ ч гэсэн төсөвт байгуупагынхны хувийн жин зонхилонгуй хэвээр байгаа болно.
Хуучнаа бодвол манай статистикийн мэдээлэл олон улсын жишигт ойртож, зах зээлийн эдийн засгийн ажил эрхлэлт, ажилгүйдлийн ханыг гаргах болов. Гэхдээ ажил эрхлэгчдийн, ажилгүйчүүдийн аль алиных нь тоонд албан ёсны бус хүрээний ажиллагчид буюу ганзгын наймаачид, ТҮц, тохиролцооны дэлгүүрийн худалдагчид, гэр зуураа болон нууцаар ажил эрхлэгчид ороогүйг тэмдэглүүштэй. Ер нь манай улсад нийгмийн болон хөдөлмөрийн статистиk тун даржин бөгөөд хуудуутай.
Хөдөлмөрийн нөөцийн тэнцлээс үзэхэд 1993 оны байдлаар эдийн засгийн идэвхтэй хүн амын 8.5 хувь нь ажилгүйчүүд, тэднээс гадна хөдөлмөрийн насны зуугаад мянган хүн суралцаж, 186.0 мянган хүн ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа юм. Анзаарамтгай уншигчид хөдөлмерийн нөөцийн дөрөвний нэг ашиглаrдаагүйг лавтайяа мэдсэн бизээ. Энэ бол илэрхий баримт. Бас хуурамч хийгээд нуугдмал мэдээ занги цөөнгүй. Захын жишээ татахад хэрэвзээ 1989 оны хөдөлмөрийн бүтээмжээрээ ажилласан бол 1993 оны ҮНБ-ийг үйлдвэрлэхэд 773.0 мян. хүн биш, ердөө л 518.0 мян.хүн л хүрэлцээтэй. Тэгэхээр ажилгүйдэл нь үнэн чанартаа хөдөлмөрийн биржийн бүртгэлд бус ажиллагчдын дансан дотор байгаа юм.
“Хоёр гишгүүрийн онол ёсоор нэг бол мөнгөний ханшийг чангаруулж, эсвэл ажилгүйдлийг шийдвэрлэх замаар улс орны эдийн засгийг өөд татдаг, хөгжүүлдэг учиртай. Гэтэл манай Засгийн газар болохоор хоёр гишгүүрийг зэрэг гишгэчихээд, хааз
луулаад байгаа болохоор хямралаас гарах биш, харин ч улам шигдэж байна. Засгийн газар мэдсэн, мэдээгүй хоёрын хооронд нэгтэйгүүр хямд ажиллах хүчний бодлогыг үргэлжлүүлж, ядуурлыг нэмэгдүүлэх, хэрэглээг хязгаарлах, эсвэл валютын интервенц хийх замаар мөнгөний ханш уналтыг, нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгжүүдийг үлгэн салган ажиллуулах, мал аж ахуйн мэтийн хөдөлмөрийн багтаамж, шингээлт ихтэй салбар руу ажиллах хүчнийг юүлэх, хүнд суртлын аппаратын нэр хаягийг солих төдийхнээр төсвийн байгууллагынхыг аргацаах, торгоох байдлаар ажилгүйдлийг зохиомлоор барьж байна. Үүнийг ухаалаг гэхээс явуургүй гэвэл илүү үнэний хувьтай.
Ажил эрхлэлт, хөлс төлөлт, орлого хуваарилалтын чандмань гурвалжинд бүтцийн өөрчлөлт хийхгүйгээр үйлдвэрлэлийг сэргээж, хямралыг гэтлэн давахын аргагүй. “Эдийн засаг-НИЙГЭм” гэсэн бодлогоос татгалзаж, “нийгэм-эдийн засаг” бодлогод шилжихийн угтал, гарааны нөхцөл бол ажилгүйдлийн асуудалд цоо шинээр хандаж, зоримог бөгөөд угсраа арга хэмжээ авах явдал мөн.
Миний бодлоор ажилгүйдлийн асууд лыг шийдэх гурван хувилбар байгаа бөгөөд нэгдэх нь ажилгүйдлийг ихэсгэх буюу зоримог, хоёр дахь нь ажилгүйдлийг багасгах буюу аядуу, гурав дахь нь, дундаж буюу завсрын хувилбар байна. Энэ гурван хувилбар аль аль нь эерэг ч, сөрөг ч талуудтай байна. Эцсийн бүлэгт гурвын дунд, ацан шалаанд байснаас, нэгийг нь сонгон авч, төр засгийн бодлогын түвшинд гаргаж, зүтгүүлж үзвэл эрх биш үр дүнд хүрнэ.
Нийгмийн тогтвортой байдалд халгаатай ч нэгдэх хувилбар нь хамгийн ирээдүйтэй бөгөөд түүнийг сонгосон тохиолдолд: аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн жам ёсоор өрсөлдүүлэх, сонгон шалгаруулах, дампууруулах, үнэтэй мөнгөний бодлого тууштай явуулах, хүчтэй буюу салбарын үйлдвэрчний эвлэлийг хөгжүүлэх, хямд ажиллах хүчний бодлогоос татгалзах, үйлдвэрлэл хөрөнгө оруулалтыг урамшуулах, хөдөлмөр зарцуулалт ихтэй болон ур ашиггүй ажил эрхлэлтэд хориг, хязгаар тавих, хоёр долоо хоногийн ээлжийн амралтын горимд шилжих. армийг торгон цэрэг хүртэл хорогдуулах, амьдралдаа нэмэр болох утгаар бус, бүтээмж, өгөөжтэй ажиллуулах зорилгоор давхар ажил эрхлэлтийг дэмжих, орон тооны эрс цомхотгол хийх, нарийн технологи, оюуны болон мэдээллийн багтаамжтай үйлдвэрлэлийг түлхүү урамшуулах, тэтгэврийн насанд хүрмэгц үйлдвэрлэлээс чөлөөлөх, аймгуудыг татан буулгаж, эдийн засгийн мужлалтад шилжих, ажиллах хүчний алагчлал, гадуурхлын бодлого хэрэг. жүүлэх гэх зэрэг угсраа бөгөөд ер бусын арга хэмжээ, төслүүд шаардана.
Хоёр дахь хувилбарыг сонгосон тохиолдолд хөдөлмөрийн зарцуулалт ихтэй салбар, үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, том үйлдвэрийг задлах, татан буулгахаа азнах, жижиг, дунд үйлдвэрт давуутай хөрөнгө оруулах, хожуу тэтгэвэрт гаргах болон ажил, тэтгэвэрийг хослох, сул зогсолт, ээлжийн сунгуу амралт, чөлөө авалтаас цэрвэхгүй байх, орон тоо, ажлын байрыг хадгалах, цехийн буюу сул үйлдвэрчний эвлэлтэй байх, хямдаар ажиллах хүчнийг хөлслөх бодлогыг үргэлжлүүлэх, ажиллах хүчнийг гадаадад гаргах, цэрэгжүүлсэн ба хагас цэрэгжүүлсэн байдлаар хөдөлмөрийн нөөцийг ашиглах, сулавтар санхүү-мөнгө, зөөлөн төсвийн бодлого явуулах зэрэг болно.
Завсрын хувилбар шилжилтийн өнөөгийн нөхцөлд тохиромжтой, хүлээж авууштай, гэхдээ нэг их явууртай биш. Энэ хувилбарын хүрээнд улсын томоохон үйлдвэрийг хаах, зад лахыг урьдал болголгүй, дотор нь өөрчлөлт хийх, ажиллагчдынх нь мэр гэжил, мэргэшлийг өөрчлөх, давтан сургах, үйлдвэрийн зэрэгцээ, дамжлага, шугамыг орон нутагт байршуулах, захиргааны болон зах зээлийн арга хэрэгслүүдийг хослуулах, эрэгтэйчүүдийг толгой дараалсан, эмэгтэйчүүдийн чөлөөт ажил эрхлэлтэд шилжих, үйлдвэрчний олон эвлэлтэй байх, хийснээр нь болон үр дүнгээр нь хөлс төлөх, зөөлөн ба хатуу төсөв, хямд ба үнэтэй мөнгөний бодлогыг зэрэгцуулэх, орон нутгийн энгийн үйлдвэрлэл дэлгэрүүлэх, хөдөлмөр, капитал, эрчим хүч, материал, газрын багтаамжтай үйлдвэрлэл, үйлчилгээний сүлжээг тэлэх зэрэг арга хэмжээ, төслүүдийг хэрэгжүүлбэл ажилгүйдлийн түвшин нэг хэвэндээ байна.
Шилжилтийн өнөөгийн шатанд ажилгүйдэл, ядуурал хоёр хамсаж, нэг зоосны хоёр тал болсныг онцлон дурьдалтай. Дэлхий дахины жишгээр эдийн засгийн бүтцийн хямрал нь мөнгөний ханш уналт, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн уналт, барааны хомсдол, санхүүгийн гачаал гэсэн таван шинжээр тодорхойлогддог бол манайд хавтгайрсан өр зээл, ядуурал хоёр нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол улс “ядуурлын цагираг” гэж нэрлэгддэг “тарчиг орлого – явцуу хэрэглээ-өчүүхэн хуримтлалхэт хүн амжилт – хүний ядмаг капитал – бага хөдөлмөрийн бүтээмж – хур өр зээл – даржин хөрөнгө” гэсэн битүүрсэн хэлхээнд орчихжээ. Үүнээс бид гадны тусламжаар бус, өөрсдийнхөө хөдөлмөрөөр. Тэгэхдээ аль нэг гинжийг тас цохиж, бусдыг нь хөврүүлэх замаар бүтцийн ужиг хямралаас гаргана. XXI зууны босгонд шинээр хөгжсөн орнууд хөрөнгө зоорь хурааж, бэл хөрөнгө хурамтлуулахаасаа хүний капиталд шийдвэрлэх учир холбогдол өгч, түүгээрээ цойлон хөгжсөн байх юм. Бид энэ сонголтыг тойрохгүй, харин өвөрмөц хэлбэрээр, өөрийн хувилбараар давтах бизээ.
Хянсан:Е.ТЭМҮҮЖИН