Гита Штайнер-Хамси
/Колумбын Их Сургуулийн олон улсын боловсрол, харьцуулсан боловсрол судлалын профессор, IPhD/. Нью-Йорк/
Шинэ толь №45, 2003
Түлхүүр үг :
- хүн амын хөдөлгөөн, шилжилт, нийгмийн давхраажилт, Дорнод аймаг
Хураангуй
Тус өгүүлэл нь Монгол улс дахь сургуультай холбоотой хүн амын хөдөлгөөн, шилжилтийн тухай билээ. Өдөр ирэх тусам ихсэж байгаа хотжилтын үйл явц, түүнийг дагалдан гарч буй хүн амын дотоод шилжилт, хөдөлгөөн зэрэг нь сүүлийн 2 жилд олон нийтийн анхаарлыг маш их татахын зэрэгцээ нэлээд олон асуудлыг гарган тавилаа. Эдгээрийн дотор боловсролын хүрээнд Нэг талаас алслагдсан сумдын сургуулиудад багш сурагчдыг хэрхэн тогтоох, нөгөө талаас хэт их ачаалалтай ажиллаж буй Улаанбаатар болон аймгийн төвийн сургуулиудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг нь илүү чухалд зүй ёсоор орж байна. Энэхүү судалгааны ажилдаа бид нэгдүгээрт, хүүхдээ сургуульд оруулах явдал Улаанбаатар эсхүл Дорнод аймгийн төв рүү хүмүүсийг гэр бүлээрээ шилжих нөхцөл шалтгаан болж байна уу?, хоёрдугаарт, Дээр дурдсанаас өөр бусад ямар арга малчин айл өрхөд байна вэ? гэсэн хоёр асуудлыг нарийвчлан авч үзэхийг зорилоо. Бид судалгааны ажлаа Дорнод аймагт төвлөрүүлэн хийсэн бөгөөд хичээлийн жилийн явцад эцэг эх үр хүүхдийнхээ амьдрах байрны асуудлыг хэрхэн шийдэж байгааг илрүүлэхэд гол анхаарлаа хандуулсан билээ. Ялангуяа, хичээл эхлэхтэй холбоотой хөдөлгөөн шилжилтийн үеэр, өөрөөр хэлбэл, 9-р сараас 6-р сарын хооронд эцэг, эх сургуулийн насны хүүхдүүддээ амьдрах газрыг хэрхэн олж зохицуулж байгааг илрүүлэхэд уг судалгаа түлхүү чиглэгдсэн гэж болно. Дээрх асуудалтай холбоотойгоор шинээр бий болсон, олон нийтийн анхаарал сонирхлыг нэлээд татсан хоёр зүйл байна. Үүнд нь сургуулийн дотуур байр нь нийгмийн давхраажилтын ялгааг илэрхийлж байгаа буюу тэдгээр нь ихэвчлэн бололцоо тааруу гэр бүлийн хүүхдүүдэд үйлчилж байгаа асуудал, 2 хоёр газар амьдрахад хүрч байгаа боломжтой гэр бүлийн асуудал, өөрөөр хэлбэл, хөдөө газар голлон амьдардаг боловч хичээлийн жилийн үеэр үр хүүхдэдээ аймгийн төвд байр авч өгч буй явдал зэрэг юм. Тус ажил нь тоон сум, аймаг, улсын түвшний статистикийн дүн шинжилгээ судалгаанаас илүү чанарын Дорнод аймгийн 12 сумын 34 айл өрх, 19 сургуулийн захирал, багш нараас авсан ярилцлага/ судалгааны аргазүйд тулгуурласан юм.
Шилжилт хөдөлгөөн ба боловсрол
Хүн амын шилжилт хөдөлгөөний хэмжээг 2000 оны хүн амын тооллогоор тогтоожээ[1]. Тус тайланд 1989 онд хийгдсэн хүн амын тооллогоос хойш Монгол улсад явагдсан хотжилтын үйл явц, дотоод шилжилт хөдөлгөөн, хүн ам зүйн өөрчлөлтүүдийн нэг том жишээ болох хүн амын өсөлтийн бууралт зэргийг дурдсан байна. Тайланг хэвлэгдэж гарснаас хойш энэ асуудлууд олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөнөөр хэлэлцэгдэж эхэлсэн бeгeeд хэд хэдэн судалгааны ажлуудыг дагуулжээ. Тухайлбал, Улаанбаатар хот болон 21 аймагт гарсан шилжилт хөдөлгөөний судалгаа хийгдсэн байна. Эдгээрээс үндэслэн тус улсад хүн амын шилжилт хөдөлгөөний 3 урсгал байгааг хүн ам зүйчид санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн байна. Үүнд:
- сумаас аймгийн төв рүү
- захын аймгуудаас төв хэсэг рүү ихэвчлэн Төв аймаг руу/
- Улаанбаатар руу
Улаанбаатар хотын нийт оршин суугчдын 1/3 буюу 35.4% нь Улаанбаатараас өөр газар төрсөн хүмүүс байна. Дээрх тоо болон хүн амын тооллогын бусад баримт дээр тулгуурлан Монголын Үндэсний Статистикийн газраас хүн амын шилжилт хөдөлгөөн дараах үе шаттайгаар явагдаж байгааг тогтоосон байна. Үүнд: Хөдөө орон нутгийн суугчид эхлээд “хагас хөдөө” буюу аймгийн төв рүү, дараа нь төвийн бүс рүү, ингээд эцэст нь Улаанбаатар хот руу тус тус шилжиж байна. Төв хэсэг рүү шилжиж буй хүмүүсийн “замын төгсгөл нь Улаанбаатар хот” болж байна.[2]
Хүснэгтэд 1995-2000 оны хооронд явагдсан Улаанбаатар хотын хүн амын өсөлтийг бүс нутгаар нь харууллаа[3]. Хүснэгтээс харвал шилжин ирэгсдийн дийлэнх хэсэг нь төв болон баруун аймгуудаас ирсэн ба хамгийн цөөн хэсэг нь өмнөд бүсээс, харин бидний судалсан Дорнод болон бусад зүүн аймгууд нь дундаж түвшний хэсэгт хамаарч байна.
Зураг 1. Улаанбаатар хотын хүн амын механик өсөлт, бүс нутгаар /1000 хүн амд/, 1995-2000 он
Хүн амын дотоод шилжилт хөдөлгөөн нь нэг талаас Улаанбаатар хотын болон аймгийн төвийн сургуулиудын ачаалал хэт нэмэгдэх, нөгөө талаас баг сумын сургуулиудын сурагчдын тоо цөөрөх, мөн төв газар ажиллахыг эрмэлзэж буй мэргэжлийн багш нараа алдах зэргээр боловсролын салбарт үзүүлж буй сөрөг нөлөө нь илэрхий бож байгаа боловч, түүнийг нарийн үндэслэлтэйгээр судалж, хэмжээг нь хараахан тогтоогоогүй байна. Дээрх хоёр үзэгдэл нь хүн амын шилжилт хөдөлгөөн болон Монгол улсад гарч буй нийгэм хүн ам зүйн өөрчлөлтүүдийн тусгал юм.
- Хот буюу төв газрын сургуулиудад 1 багшид ногдох сурагчдын тоог ихэсгэж Улаанбаатар, Дархан хотуудад оr aнгийн дундаж хэмжээ 36 сурагч, бусад газруудад 30, түүнчлэн сургуулиудыг гурван ээлжээр хичээллэхэд хүргэж байна. Үүнээс гадна аймаг хотын сургуулиудад багшлах мэргэжлийн боловсон хүчин, ялангуяа гадаад хэл гэх мэт эрэлт хэрэгцээ ихтэй тодорхой хичээлүүдийг заах багш нар хүрэлцэхгүй байгаа явдал нь эцэг эхчүүдийг нэмэлт төлбөр төлж ийм төрлийн сургалт явуулж буй улсын болон хувийн сургуулиудад хандахад хүргэж байна. Мөн үүнд нөлөөлж буй нэгэн хүчин зүйл байгаа нь хүүхдээ 8, 10-р ангийн төгсөлтийн шалгалтад хангалттай бэлтгэгдээгүй байх гэсэн эцэг эхийн зовнил юм. Иймээс тэд шалгалтад бэлтгүүлэх зорилгоор мөн л мөнгө төлж нэмэлт хичээл давтлага өгүүлж, клуб, дугуйланд хүүхдүүдээ оруулж байна. Эдгээр нэмэлт хичээл, давтлага нь “сүүдрийн боловсролын систем”-ийн суурийг бий болгож байгаа бөгөөд энэ нь нэгэнтээ албан сургалтын хажуугаар зэрэгцэн амь бэхтэйгээр орших болжээ. Бүхэлдээ эцэг эхийн мөнгөөр санхүүжигдэж байгаа сүүдрийн хэмээн нэрлэгдэж буй уг систем нь үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй байгаа албан сургалтын зайг нөхөж байгаа гэж ойлгогдож байна. Тодруулбал, сурагчдыг улсын шалгалтын зохих түвшинд бэлтгэж чадахгүй байгаа явдал, гадаад хэлний сургалт болон хичээлээс гадуур зохиогдох чөлөөт цагийн арга хэмжээ хангалтгүй явагдаж байгааг нөхөж байна гэсэн үг юм.
- Дээр дурдсанчлан аймаг хотын сургуулиуд сүүдрийн боловсролын системийн сөрөг үзэгдлүүдтэй тэмцэж байхад сумын сургуулиудын сурагчдын тоо цөөрч байгаа тул байдал эсрэгээр байна. Үүнд хоёр шалтгаан байгаагийн гол нь сум, багийн сургуулиас хүүхдүүд аймаг болон хотын сургуулиуд руу шилжиж байгаа явдал бөгөөд, нөгөө нэг шалтгаан нь нийт хүн амын өсөлт буурч байгаа буюу бидний ярилцлагад оролцсон хүмүүсийн хэлж байгаагаар “хүүхэд цөөрсөн”-тэй холбоотой юм. Монголын өнөөдрийн хүн амын өсөлт 2.6 байгаа нь урь, хэзээ ч тохиолдож байгаагүй доогуур хэмжээ юм. /ЮНИСЕФ, 2000/. Дээрх бэрхшээлээс гадна хөдөөгийн сургуулиуд багш нараа тогтоож чадахгүй эсхүл шинээр багш авч чадахгүйд хүрч байна. Бид тухайн өгүүллийнхээ төгсгөл хэсэгт мэргэжлийн багш нарын дутмаг байдал хөдөөгийн сургуулийн сургалтын чанарт хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг тухайлан өгүүлнэ Тухайн судалгаагаар бид сумаас багш сурагчдыг шилжихэд түлхэц болох сургуультай холбоотой хүчин зүйл байгааг баталсан билээ. Уг хүчин зүйлс нь сумын сургуулиудыг хэвийн оршин тогтнох, чанартай боловсрол олгоход хамгийн ихээр саад тотгор болж байгаа юм.
Энэхүү өгүүлэлдээ бид сумын сургуулиудад хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор ямар бэрхшээлүүд тулгарч байгааг илрүүлэх, ялангуяа багш сурагчдыг тогтооход ямар бэрхшээл байгааг тус тус судлахыг зорилоо. Дараагийн судалгаандаа хэт их ачаалалтай үйл ажиллагаа явуулж буй аймаг хотын буюу төвийн сургуулиудын тухай тусгайд нь өгүүлнэ.
Судалгааны загвар ба хамрах хүрээ
Энэхүү судалгаа нь боловсролын томоохон судалгааны төслийн[4] нэг хэсэг бөгөөд сургууль нь хүн амын шилжилт хөдөлгөөний татах хүчин зүйл /багш сурагчдыг татах/, эсхүл түлхэх хүчин зүйл тэдгээрийг алдах/ болж байгаа эсэхийг судлах зорилготойг дахин дурдъя. Судалгааны ажил нь Дорнод аймагт голлон хийгдсэн бөгөөд дараах хоёр асуудлыг авч үзсэн билээ. Үүнд:
- сумаас аймгийн төв, эсхүл Улаанбаатар хот руу нүүн шилжихэд сургууль түлхэх хүчин зүйл болж байна уу?
- ард иргэд хүүхдээ сургуульд оруулахын тулд нүүн шилжихээс өөр бусад ямар арга замыг сонгож байна вэ?
Ингээд дээр дурдсан хоёр асуудлыг судлахдаа бид “тохиолдол судлах” аргазүйг \Штейнер Хамси, Торни-Пурта, Швил нар, 2002\ ашиглан Дорнод аймгийг сонгож хийсэн бөгөөд гарсан үр дүн дээрээ тулгуурлан тухайн аймгийн байдал Монголын бусад бүх аймагт буй нийтлэг зүйлийг агуулж, тэдгээрийг төлөөлж чадах уу, үгүй юу гэдгийг илрүүлэхийг зорьсон юм.
Дорнод аймагт бусад аймгийн адилаар хүн амын шилжилт хөдөлгөөн явагдаж байгаа билээ. Тус аймагт сумын төвөөс Чойбалсан хот руу жил бүр үлэмж хэмжээний хүмүүс шилжиж байгаагийн зэрэгцээ, нийт Дорнод аймгийн ХЭМЖЭЭНД авч үзвэл мөн тодорхой тооны оршин суугчдаа Улаанбаатар руу алдсаар байна. Ер нь үндэсний хэмжээнд авч үзвэл хүн амын уг хөдөлгөөн нь тодорхой хэмжээгээр бүх газар ажиглагдаж байгаа ІХүснэгт 21 ба түүний дотор хүн амын өсөлт хамгийн ихээр Улаанбаатар, Орхон, Дархан-Уул зэрэгт, бага хэмжээгээр Говьсүмбэр, Дорноговь, Сэлэнгэ зэрэг аймгуудад явагдаж байгаа Хүснэгт 17 нь тус тус харагдаж байна. Хоёр хүснэгтэд үзүүлсэн баримтуудыг бид хүн амын тооллогын тайлангаас авсан бөгөөд хүн амын өсөлт бууралтын хэмжээгээр нь газруудыг эрэмбэлэн дараалуулж харуулсан билээ[5].
Хүснэгт 1-т 1995-2000 оны хооронд хүн амын өсөлт хамгийн ихээр явагдсан 3 газрыг, хүснэгт 2-т мөн тухайн жилүүдэд хүн ам хамгийн ихээр, дунд зэрэг, мөн хамгийн бага хэмжээгээр буурсан бүс нутгийг тус тус тоон баримтаар харуулж байна.
Хүснэгт 1
Хүн амын өсөлт ихээр ажиглагдаж буй бүс нутаг /1995-2000 он, нийт 6/
Бүс нутаг\Дараалал | Нийт оршинсуугч | Үндсэн оршин суугч | Шилжиж ирсэн | Шилжин явсан | Өсөлт |
1\ Улаанбаатар | 699.112 | 603,677 | 95,435 | 20,078 | +75,357 |
2\ Орхон | 65,144 | 49,325 | 15,819 | 6,092 | +9,727 |
3\Дархан уул | 75,735 | 62,203 | 13,532 | 8,638 | +4,894 |
Хүснэгт 2
Оршин суугчдын тоо буурсан аймгууд \1995-2000, нийт 16\
Дорнод аймагт Монгол улсын бусад аймгуудын нэгэн адилаар хүн амын шилжилт хөдөлгөөн /төв хот суурин газар руу оршин суугчдаа алдах/ явагдаж байгаагийн зэрэгцээ тус аймгийг сургуульд элсэгчдийн тоо, сургууль завсардсан хүүхдийн тоо, 1 багшид оногдох сурагчдын тоо, бичиг үсгийн боловсролтой насанд хүрэгчдийн эзлэх хувь гэх мэт боловсролын үзүүлэлтүүдээр нь ч бусад аймгуудтай харьцуулж үзэх боломжтой юм[6]. Ингээд дээр өгүүлснээс дүгнэвэл, Дорнод аймгийг хүн амын шилжилт хөдөлгөөн болон боловсролын статистик мэдээгээр бусад аймгуудтай төстэй болохыг харуулж байна.
Гэсэн хэдий ч тус аймагт бусад газраас хэд хэдэн онцлог байгааг дурдах, нь зүйтэй. Эдгээрээс бидний судалгаанд чухал нөлөөтэй байж магадгүй гэсэн гурван зүйлийг онцлон авч үзье. Нэгдүгээрт, гадаадын болон дотоодын бусад газруудаас хүн хүч ирж ажиллаж байсан том хэмжээний газар тариалангийн аж ахуйнууд, аж үйлдвэрүүд тус аймагт байжээ /нийт 41. Эдгээр аж ахуйнууд хийгээд аж үйлдвэрүүд нь 1990 оны эхээр үйл ажиллагаагаа зогсоосноор тэдгээрт ажиллаж байсан нэлээд тооны хүн хүч нутаг буцацгаасан байна. 1990 онд сангийн аж ахуйнуудыг хувьчилсан нь тус аймагт ажилгүйдлийг бий болгоход түлхэц болжээ. Ийнхүү мал аж ахуй зонхилон эрхэлдэг аймгууд сүүлийн хэдэн жил байгалийн гамшиг, зуднаас болж нэлээд хохирол амсч байхад Дорнод аймгийн эдийн засгийн хямрал нь ажилгүйдлээс үүдэлтэй ажээ.
Хоёрдугаарт, Дорнод аймаг нь БНХАУ, ОХУ-тай хил залгаа аймаг тул үлэмж хэмжээний цэргийн бие бүрэлдэхүүн, орос, Монголын армийн нэгтгэлүүд байрлаж байсан бөгөөд тэдгээрийн нэлээд хэсэг нь 1986 оноос хойш нүүж шилжсэн байна. Дээр дурдсан хоёр шалтгаанаар тус аймагт ажиллаж амьдарч байсан гадаадын иргэдийн тоо маш ихээр буурчээ. Тухайлбал, 1989 оны сүүлээр Дорнод аймагт 10 хүн тутмын нэг нь гадаадад төрсөн хүн байсан бол 2000 оны байдлаар 1000 хүн тутмын нэг болсон байх жишээтэй. Үүнийг тоон баримтаар нарийвчлан үзүүлбэл 1989 онд хүн амын 8.9% нь гадаадын иргэд байсан бол 2000 онд энэ нь 0.1% болтол буурчээ[7].
Гуравдугаарт, Дорнод аймагт нэлээд олон ястан амьдардаг нь бас нэгэн онцлог юм. Хүснэгт 3-г харна уу/.
Хүснэгт 3
Дорнод аймгийн хүн амын яс үндсийн ялгааг улсын хэмжээнд байгаа байдалтай харьцуулан үзүүлэх нь
Яс үндэс | Дорнод аймагт | Монгол улсад |
Халх Монгол | 67.0% | 81.5% |
Буриад | 22.8% | 1.9% |
Мөн үүнээс гадна үндэсний хэмжээнд харьцуулан үзвэл бусад үндэстэн ястан ч илүү олноор амьдарч байгаагийн дотор 2.7% барга, 2.4 үзэмчин, 2.1% дарьганга үндэстэн байна[8].Ийнхүү олон үндэстэн ястан тус аймагт амьдарч байгаа тул амьдралын хэв маяг ч өөр байх нь ойлгомжтой.
Тухайлбал, Дорнод аймгийнхны 2/3 нь байшинд амьдарч байхад монголчуудын ихэнх нь буюу 2/3 гэрт бөгөөд зөвхөн 1/3 нь байшинд/сууцанд амьдарч байна \Хүснэгт 4\. Мэдээж орон сууцанд амьдрагсдын дийлэнх нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад байна[9].
Хүснэгт 4
Дорнод аймаг болон Монгол улсын оршин суугчдын амьдардаг сууцыг харьцуулах нь. /2000 он/
Дорнод аймагт | Улсын хэмжээнд | ||
Байшинд амьдардаг | 65.0% | 35.0% | |
Гэрт амьдардаг | 31.6% | 68.4% | |
103.4% | |||
Ийнхүү нэг талаас шилжилт хөдөлгөөн болон боловсролын үзүүлэлтүүдээр тухайн аймаг нь бусад аймгуудтай ижил Нийтлэг шинжийг агуулж байхад нөгөө талаас газар зүйн байршил /өөр улстай хиллэдэг тул/, сангийн аж ахуйнуудын төвлөрөл, мөн олон ястны төлөөлөлтэй зэргээс үзвэл бусад аймгуудыг төлөөлж чадахгүй юм.
Бид судалгааныхаа ажлыг Дорнод аймгийн нийт 14 сумаас 12-т /Матад, Сүмбэр сумдаас бусдад/ нь очиж хийж гүйцэтгэсэн билээ[10]. Гэхдээ чанарын судалгааны баримт болох багш, эцэг эхээс авах ярилцлагын материал Матад сумын хувьд байхгүй, Сүмбэр сумынх дутуу байгаа бөгөөд харин тохиолдлоор Чойбалсан хотод түр ирээд байсан Сүмбэр сумын сургуулийн захиралтай уулзаж ярилцлага авч чадсан нь олзуурхууштай юм. Ингээд очсон сум тус бүрт сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, багш нар, дотуур байрны ажилчид мөн түүнчлэн эцэг эхтэй уулзаж сургуультай холбоотой шилжилт хөдөлгөөний талаар ярилцлага авсан билээ. Үүний хажуугаар бид Дорнод аймгийн төв, мөн Улаанбаатар хотын хэт их ачаалалтай ажиллаж байгаа зарим сургуулиудыг, түүнчлэн Дорнодоос шилжин ирэгсдийн Нэлээд хувь амьдарч буй СХД-ийн Баянхошуу орчмын айл өрхийг ярилцлагад хамруулсан билээ. Гэхдээ энэхүү өгүүлэлдээ зөвхөн Дорнод аймагт хамааралтай мэдээ баримтыг өгүүлэхийг зорьсон бөгөөд тус аймагт нийт 2 сарын 2003 оны 8, 9 сар/ турш ажиллаж судалгаагаа хийсэн юм.
Бид тус аймагт 19 хот айлд очиж 34 айл өрхөөс сургуулийн насны хүүхдүүдийнхээ байрны асуудлыг хэрхэн шийдсэн, үүнтэй холбоотой ямар шилжилт хөдөлгөөн гарсан талаар ярилцлага авсан билээ. Эдгээр ярилцлагад орсон айлуудын дийлэнх хэсэг нь малчид, 14 нь мал аж ахуй хийгээд газар тариаланг хослуулан эрхэлж байгаа айл өрхүүд байсан. Түүнчлэн бид багш сурагчдын шилжилт хөдөлгөөн, сургуульд элсэгчдийн тооны өсөлт/бууралтын талаар сургуулиудын удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчид, дотуур байрны багш ажилтнуудаас ярилцлага авсан бөгөөд тус ажилдаа багийн 1, сумын төвийн 13, аймгийн төвийн 5 сургууль буюу нийтдээ 19 сургуулийг хамрууллаа. Мөн судалгааны явцад Дорнод аймгийн Боловсрол соёлын төв, аймгийн удирдлагуудаас тус аймгийн нийгэм, эдийн засаг, боловсролын байдлын талаар нэмэлт статистикийн мэдээ цуглуулж авч ашигласан болно[11]. Герменевтикийн аргазүйн хандлага дээр тулгуурласан судалгааны аргаар бид сургуулийн удирдлага, багш ажилтнуудаас хүн амын шилжилт хөдөлгөөнд сургууль нь нөлөөлөх чухал хүчин зүйл татах эсхүл түлхэх хүчин зүйл/ болж байгаа эсэх талаар тэдний санаа бодлыг сонсох, мөн эцэг эхээс сургуульд хүүхдээ суралцуулахдаа тэдгээрийн орон байрны асуудлыг хэрхэн шийдэж байгааг судалж тогтоохыг чармайсан билээ. Өөрөөр хэлбэл, бидний судалгаа “ойлгохуйд” тулгуурласан бөгөөд бид ярилцлагын хариултыг тоон давтамжаар нэгтгэлгүй, харин ярилцлагын бичиглэлийн нийт 96 хуудас материалд дүн шинжилгээ хийх замаар а/ хүн амын хөдөлгөөнд сургуулийн татах буюу түлхэх хүчин зүйл болж байгаа үзүүлэлтийг олж тогтоох, б/ хичээлийн жилийн туршид хүүхдүүдийн амьдарч буй байр сууцны нийтлэг хэлбэрийг олж тогтоох зэрэгт чиглэгдсэн болно.
Судалгаанаас гарсан үр дүнг дээрх хоёр зорилгын дагуу 2 бүлэгт хуваан тус тусад нь дараах байдлаар нарийвчлан танилцуулъя.
Сургуультай холбоотой түлхэх, татах хүчин зүйлүүд
“Монгол улс дахь дотоод шилжилт хөдөлгөөний бичил судалгаа”-наас үзэхэд боловсролын асуудал нь түүнд нөлөөлөх гол хүчин зүйл болж байгаа нь илэрхий байна. Ц. Болормаа, 2001, х.28/. Хүмүүс Улаанбаатар руу яагаад шилжиж байгаагийн гол гол шалтгаануудыг хүснэгт 5-т нэгтгэн харуулсан бөгөөд эдгээрээс ажиллах, суралцах буюу хүүхдийнхээ ирээдүйн төлөө гэсэн 3 шалтгаан нь голлох үүрэгтэй байгаа нь харагдаж байна. Үүнийг задлан үзвэл эмэгтэйчүүдийн хувьд суралцах, эрэгтэйчүүдийн хувьд ажиллах нь гол шалтгаан болж байгаа нь сонирхол татаж байна.
Хүснэгт 5
Улаанбаатар хот руу шилжиж байгаа шалтгаан
“Монгол улс дах дотоод шилжилт хөдөлгөөний бичил судалгаа”-ны баримт мэдээн дээр тулгуурлан судалгааныхаа явцад бид хөдөө орон нутгаас сум, аймгийн төв рүү хүмүүсийн шилжиж байгаа шалтгаан Улаанбаатар шалтгаануудтай ижил байгаа эсэхийг илрүүлэхийг оролдсон билээ. Өөрөөр хэлбэл, алслагдсан хөдөө орон нутгаас хүмүүс ажиллахаар, сурахаар эсхүл хүүхдийнхээ ирээдүйг бодож шилжиж байна уу, үгүй юу гэдгийг тодруулахыг зорьсон бeгeeд бидний чанарын судалгааны үр дүн нь үүнийг баталсан гэж болно.
Судалгааны үр дүнгээс харахад хүн амын шилжилт хөдөлгөөний нэгдүгээр шалтгаан нь ажилгүйдэл, хоёрдугаар шалтгаан нь сургуулийн асуудал байна. Ядуурал, ажилгүйдэл, мөн төв суурин газар ажил олж хийх илүү боломж байгаа зэрэг нь хүмүүсийг шилжихэд хүргэж байгаа хүчин зүйлүүд юм. Тухайлбал, 5[12] суманд 2002 онд малын тоо хоёр дахин буурсан тул нэлээд айл өрх аймгийн төв рүү шилжсэн байна. Харин ажил хайхтай холбоотой шилжилт хөдөлгөөн нь 1990 оны дундуур эрчимтэй явагдаж байгаад сүүлийн 2-3 жил буурах хандлагатай болжээ. Ажилгүйдлээс болж хамгийн ихээр хохирсон сумд бол аймгийн төвөөс хамгийн алслагдсан хилийн 2 сум юм. No11, 14/. Аймгийн төвд хамаатан садантай эсхүл ажиллах боломжтой айл өрхүүд шилжсэний дотор нэлээд хэдэн багш нар /эцэг эхчүүдийн нэрлэснээр “сайн багш” нар/ байжээ. Туршлагатай сайн багш нараа алдах явдал нь судалгаанд хамрагдсан 13 сумын 11-т нь учирсан томоохон бэрхшээлүүдийн нэг юм.
Айл өрх, багш нарыг барьж тогтооход нэлээд бэрхшээлтэй байгаа сумдын нийтлэг жишээ болгож аймгийн төвөөс 350 км зайд орших 14-р сумын сургуулийн захирал юу гэж ярьсныг дор толилуулъя.
“1980-д он хүртэл 700-800 сурагчтай байсан манай сургууль өнөөдөр ердөө 470 сурагч, 22 багштайгаар сургалт хүмүүжлийн ажил явуулж байна. Өндөр ур чадвартай мэргэжлийн багш нарыг авч ажиллуулж, тэдгээрийг тогтооход бэрхшээлтэй байгаа тул манай сургууль хэд хэдэн “курс”-ийн багштай. Одоогоос 5 жилийн өмнө бид жил бүр аймгийн төвийн сургуулиудад 50-60 сурагчдаа алддаг байлаа. Харин сүүлийн үед байдал арай гайгүй болох төлөвтэй байна. Бидний гол зовлон бол нөгөө л “курс”-ийн багш нар юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай сургууль математик, физикийн хичээлийг мэргэжлийн багшаар заалгаж чадсангүй. Энэ нь айл өрхүүдийн аймгийн төв рүү нүүн шилжих гол шалтгаан болсон юм.”
Тэгвэл мэргэжлийн багш нарыг татаж чадах хүчин зүйлүүд байна уу? Яагаад зарим багш нар төв газрыг бараадахгүй сумын сургуульдаа ажиллаж амьдарсаар байна вэ? зэрэг асуултууд урган гарч байна. Иймээс хүнд бэрх нөхцөлд ажил үүргээ хийсээр байгаа сургуулийн удирдлага, багш нарт бил дээрх асуултыг тавьж хамгийн ихээр давтагдсан хариултыг доор дурдлаа. Үүнд:
- тус суманд хамаатан садан ах дүү нар нь амьдарч байгаа тул .
- өрхийн нэмэлт орлого /мал, ногооны талбай, бизнес, байгалийн нөөц баялаг /мод, байгаль гэх мэт/
- сургуулиас олгох материаллаг урамшуулал /багш нарын сууц, нэмэлт курс хичээлийн төлбөр, сургуулиас олгох мал, ногооны талбай гэх мэт/
- сургуультай холбоотой бусад, материаллаг бус урамшуулал /сургуулийн таатай орчин, өөрөөр хэлбэл, сургуулийн удирдлага, бусад мэргэжил нэгтнүүдийн найрсаг харьцаа, сургуулийн сайн нэр хүнд гэх мэт/
Тэгвэл малчин айл өрх хүүхдүүдээ аймаг, хотын сургуульд явуулалгүй сумын сургуульд яагаад суралцуулаад байна вэ гэдэг асуулт сонирхолтой байна. Энэ асуултыг арай өөрөөр томьёолбол: эцэг эхийн хувьд “сайн сургууль”-ийн үзүүлэлтүүд юу вэ? Уг асуултад эцэг эхээс өгсөн хамгийн өндөр давтамжтай хариултуудыг бид дор дараалуулан оруулав. Үүнд:
- бүх эх эцгийн хувьд: сургуулийн цэвэр дулаан орчин
- бүх эх эцгийн хувьд: хичээл тус бүрээр мэргэшсэн мэргэжлийн багш нар хичээл зааж байгаа тул /курсийн багш бус/
- 5-8, 9-10 ангийн хүүхдүүдийн эх эцгийн хувьд: олимпиад болон 8, 10-р ангийн төгсөлтийн шалгалтад үзүүлж буй сайн дүн, амжилт
- 1-4 ангийн хүүхдүүдийн эх эцгийн хувьд: багш нарын сайхан харилцаа буюу хүүхдийг хүндэлж хайрладаг, тэдгээрийг дэмжиж урамшуулдаг чадвар
Багш нар сургуульдаа сэтгэл хангалуун байх, эцэг эх хүүхдүүдийнхээ сургуульд сэтгэл хангалуун байх хоёр асуудал нь мэдээж хоорондоо нэлээд холбоотой. Учир нь багш нартаа материаллаг болон материаллаг бус янз бүрийн урамшууллыг үзүүлж сайн багш нараа тогтоож чадаж байгаа сургуулийг эцэг эх “сайн” сургууль гэж үзэж байгаа юм.
Дээрх саналуудыг илүү тодруулах үүднээс бид дараах 2 сургуулийг жишээ болгон авч үзье. №7 сумын сургууль нь багш сурагчдаа татаж, тогтоож чадаж байгаа сургуулийн жишээ болохын сацуу сурагчид нь аймгийн олимпиадуудад тогтвортой сайн амжилт үзүүлдгээрээ нэртэй ажээ. 1998-2003 оны хооронд тус сургууль аймгийн сургуулиудын дараагаар 5-р байрт, бусад сумын сургуулиудаас 1-р байранд тус тус шалгарч сайхан амжилт үзүүлжээ. Харин № 9 сумын сургууль нь багш сурагчдаа алдаж, тогтоож чадахгүй байгаа сургуулийн жишээ бөгөөд аймгийн олимпиадуудад ч доогуур амжилт үзүүлсэн байна. 1998-2003 оны хооронд тус сургууль нь аймгийн бүх сургуулиудын хэмжээнд 15-р байранд орж, мөн сүүлийн олимпиадад 19-р байранд бичигдсэн байна. \БСТ, Дорнод, 2003\[13].
№7 сумын сургууль нь багш сурагчдаа өөртөө татаж, тогтоож чадаж байгаа сургуулиудын нийтлэг жишээ юм.
Нэмэлт мэдээлэл: Одоогоор ажиллаж байгаа захирал нь тасралтгүй 17 жил уг ажлыг хийж байгаа. Сургууль нь өөрийн хүчин чадал боломжоосоо илүү олон сурагчдыг өөртөө татаж чадсан тул дотуур байрныхаа нэгийг бага ангиуд хичээллэх байр болгосон байна. Өнгөрсөн хичээлийн жилд нийт 170 сурагч дотуур байранд орох хүсэлт гаргасан боловч зөвхөн 100 сурагч оруулжээ. Сургууль нь хүнсний ногооны туслах аж ахуйтай, 3 үнээтэй, мен ойролцоох ойгоос мод бэлтгэн татаж эрчим хүчээ хэмнэж байна. Хэдийгээр хичээл болон дотуур байр тийм сайн биш ч гэлээ халаалт сайтай дулаахан юм. Түүнчлэн тус сургууль нь төрөөс болон гадаадын төслүүдээс бага ч гэсэн нэмэлт санхүүжилт авдаг юм байна.
Асуулт: Эцэг эхчүүдэд сургуулийн юу нь таалагддаг вэ?
Хариулт: Заах арга зүй. Аймгийн сургуулиудын дараагаар ордог сургууль гэж бид үнэлдэг. Хүүхдүүдийн мэдлэгээс үзэхэд хими болон Монгол хэлний сургалтаараа илүү сайн гэж боддог. I..
Асуулт: Багш нарт сургуулийн юу нь илүү таалагддаг вэ?
Хариулт: Ер нь багш нар манай сургуульд ажиллахыг хүсдэг.
Энэ жил гэхэд их дээд сургуулийг төгссөн 17 хүн манай сургуульд орон тоо хайж хандсан. Гэвч манайд өөрийн мэргэжлийн багш нар хангалттай бий. /…/
Асуулт: Танай сургууль багш нартаа Нэмэлт ямар урамшуулал/дэмжлэг үзүүлдэг вэ?
Хариулт: Манай багш нар 50 хүртэл илүү цаг заах боломжтой тул илүү цагийн мөнгө нь нэмэлт орлого гэсэн үг юм. /1-10 ангид нийт 989 сурагч сурдаг буюу 37 ангитай/. Зарим багш нар мэдлэг чадвараасаа шалтгаалан долоо хоногт 25цагийн ачаалалтай байгаа. Нэмэлт хичээлийн мөнгийг эцэг эхээс биш харин сургуулиас гаргадаг. Мөн урамшууллын бас нэгэн хэлбэр бол “багш нарын хотхон” юм. Өөрөөр хэлбэл, багш нараа орон сууцаар хангадаг бөгөөд өрх бүр хүнсний ногооны талбайтай, зарим багш нар малтай.
№9 сумын сургууль нь багш сурагчдаа алдаж байгаа сургуулиудын нийтлэг жишээ юм.
Нэмэлт мэдээлэл: Тухайн сум нь эдийн засгийн хувьд Дорнод аймагтаа хамгийн сайн, хөгжсөн суманд тооцогддог. Үүнийг тухайн сумаас оруулсан орлого нийт орлогын хэдэн хувийг эзэлж байгааг харуулсан үзүүлэлтээр тогтоодог байна. Орлогын дийлэнх хувийг аймгийн төсвөөс оруулсан хөрөнгө оруулалтаас олсон бөгөөд сумын өөрийн оруулсан цэвэр орлого нь бусад сумдаас харьцангуй өндөр, 5.8% байсан нь аймгийн хэмжээнд хамгийн өндөрт орсон байна. /БСТ, Дорнод, 2002/ Сумын сургууль нь засгийн газар болон олон улсын байгууллагаас хэд хэдэн удаа санхүүжилт авсан боловч үүнийгээ зөв зохистой ашиглаж чадаагүй байна. Тухайлбал, Улаанбаатар хотын гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиас Хичээлийн байрыг засаж сэлбэхэд зориулан хандивласан мөнгийг зориулалтаар ашиглаагүй, мөн олон улсын төрийн бус байгууллагаас дотуур байранд бүтээлэг, орны хэрэглэл авахаар 2 сая төгрөг хандивласныг соёлын төвд зарцуулсан байжээ. Хандивлагч байгууллагын төлөөлөгчдийг очиход энэ нь илэрсэн бөгөөд тус сургууль энэ мөнгийг тус байгууллагад нь эргүүлэн төлөхөд хүрчээ. Хэдэн жилийн өмнө сургуулийн 2 дах дотуур байрыг барьсан боловч тэр үеийн сумын захиргаа түүнийг соёлын төв болгон ашиглахаар болсон байна. Мөн тус сургууль нь 700 хонь, 5 үхэртэй байсан боловч “нэгэн өдөр манай захирал машин авчраад хонио хаашаа ч юм ачаад явсан. Яасныг нь бид мэдээгүй, зарсан мөнгөө яасныг ч мөн мэдээгүй” гэх мэт зүйл болжээ.
А ээжтэй хийсэн ярилцлагын хэсгээс: “Манай гэр бүл 200 толгой малтай, томоохон ногооны талбайтай. Нөхөр маань сумын төвөөс 10км зайд хөдөө малаа хардаг, харин надад сумын төв дээр сургуульд сууж байгаа 2 хүүхэд, гэр хоёрынхоо хооронд нааш цааш явахаас өөр арга байхгүй. Би охиноо 8-р анги төгсөхөөр нь Улаанбаатар бараадуулах бодолтой байгаа. Манай суманд 10 жил бий л дээ. Урьд нь сургалт сайн байсан боловч одоогийн захирал ирснээс хойш нэлээд муудсан. Бидэнд аймгийн төв дээр хамаатан садан байхгүй тул хотод байгаа хэдээ бараадуулан хүүхдүүдээ 9, 10-р ангид нь хот руу явуулна. Сумын сургууль, аймгийн сургуулиуд хоорондоо их ялгаатай. Аймагт хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх нэмэлт сургалт, дугуйлангууд зохион байгуулагддаг.”
Б ээжтэй хийсэн ярилцлагын хэсгээс: “Хэдийгээр сургуулийн захирал манай хамаатан ч гэсэн түүнийг ирснээр сургалтын чанар муудсан гэж би хэлэх байна. Энэ жил манай 8-р ангийн төгсөгчдийн тал хувь нь тооны шалгалтандаа уналаа. Энэ нь хүүхдүүдийн буруу биш юм. Тэд шалгалтандаа нэлээд сайн бэлдсэн. Харин өөрөө ч тоогоо олигтой бодож чадахгүй байгаа туршлагагүй багш хичээл заасантай холбоотой. Тэрээр хүүхдүүдэд шаардлагатай сэдвүүдийг зааж сургасангүй. Ер нь курсын багш ажиллах нь сөрөг нөлөөтэй. Гэхдээ манайд хэд хэдэн сайн багш бий л дээ. Хэрэв тэдгээрийн хамаатнууд нь энд байгаагүй бол мөн л хэдэн жилийн өмнө яваад өгцгөөх байсан байх.”
Бидний судалгааны үр дүнгээр “Монгол улс дахь дотоод шилжилт хөдөлгөөний бичил судалгаа”-ны дүгнэлтийг батлагдсан гэж үзэв. /МУИС, 2001/. Төв суурин газар руу нүүж буй хүн амын шилжилт хөдөлгөөн нь хүүхдийнхээ ирээдүйн төлөө хийж буй нүүдэл юм. Тодруулбал, хүн амын хөдөлгөөнд сургуулийн татах, түлхэх хүч маш ихээр нөлөөлж байна. Хэрэв сумын сургуулийн сургалтын чанар сайн байсан бол малчид аймаг хот руу нүүхгүй байх байсан ба харин сумын сургуулиуд нь хүүхдийн хөгжиж боловсрох таатай орчинг бүрдүүлж чадахгүй бол хот төв газар ажил олох магадлал багатай байсан ч малчид гэр бүлээр шилжихээс өөр аргагүй байгаа нь судалгаанаас илэрхий байна.
Алслагдсан хөдөө орон нутаг дах сургуультай холбоотой шилжилт хөдөлгөөн
Хөдөөгийн малчид хичээлийн жилийн турш хүүхдүүдийнхээ амьдрах орон байрны асуудлыг янз бүрийн аргаар шийдэж байгаа бөгөөд үүнийг нарийвчлан судлах нь чухал юм.
Бидний олж тогтоосноор хамгийн түгээмэл 3 арга хэлбэр байна. Үүнд:
- сургуулийн дотуур байранд суулгах
- сум болон аймгийн төвийн сууц олох, эсвэл гэр барих /заримдаа ээжтэйгээ/
- сум, аймгийн төвд хамаатан садан, найз нөхдийндөө суулгах
Бидний олж мэдсэнээр хүүхдүүдийн байрны асуудлыг шийдэхэд нэлээд олон хүчин зүйл нөлөөлдөг ба ярилцлагадаа малчин айл өрхүүд ямар учраас ямар арга замыг сонгож байгааг илрүүлэхийг зорьсон билээ. Ингээд хамгийн ихээр нөлөөлж буй дараах з хүчин зүйлийг тогтоосон билээ. Энэ нь
- Гэр бүлийн боломжоос /боломжтой, боломжгүй/
- хүүхдийн нас, хэд дэх хүүхэд гэдгээс
- дотуур байрны хүрэлцээ, нөхцөл зэргээс шалтгаалж байна.
Ингээд дээрх знөлөөлөх хүчин зүйлсийг тус тусад нь нарийвчлан авч тайлбарлая.
- Боломжтой айл өрх/ боломжгүй айл өрх
Бидний олж тогтоосноор хүүхдээ ямар байранд суулгах нь айл өрхийн боломжоос хамгийн ихээр хамаарч байгаа бөгөөд уг асуудлыг шийдвэрлэхэд боломжтой айл, боломжгүй айл хоёрын хооронд маш том ялгаа байна. Эцэг эхээс өрхийн боломж гэдгийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- малын тоо толгой /ногоо тарьж борлуулах боломж
- гэр бүлийн сүлжээ /сум, аймгийн төв болон хотод ойрын хамаатнуудтай бол/
- нийгмийн сүлжээ /сум, аймгийн төв болон хотод холын хамаатан, найз нөхөдтэй бол/ зэрэг орж байна.
Ер нь мал ихтэй, ногоо тарьж борлуулах боломжтой, эсхүл хамаатан садан, найз нөхөд нь хөл дээрээ боссон чадалтай бол тухайн айл өрхүүдийг “боломжтой”-д тооцож байна.
Хүснэгт 6 Малчин айл өрхийн амьжиргааны түвшний ангилал
Боломжтой айл өрх хүүхдүүдээ ихэвчлэн аймаг хот руу шилжүүлдэг бөгөөд тэдэндээ байр сууц авч өгч эсхүл түрээсэлж байлгадаг байна.
Харин боломж тааруу айлууд нь ихэнхдээ хамаатан ах дүү, эсхүл найз нөхдөөсөө туслалцаа хүсч шаардагдах мөнгийг цуглуулдаг бөгөөд хүүхдүүдээ сургуулийн дотуур байранд суулгахыг хүсдэг. Тэдний хувьд хүүхдийнх нь наад захын хэрэгцээг /байр, хоол/ үнэгүй хангадаг тул дотуур байр нь хамгийн боломжийн сонголт юм.
Боломж сайтай мөн тааруу өрхүүдийн аль аль нь хийдэг бас нэгэн сонголт бол сургуулийн насны хүүхдүүдээ хамаатан, Эсвэл найз нөхдийндөө суулгах явдал юм. Энэ сонголт нь хүүхдийн нас, тэдгээрийн хэд дэх хүүхэд болох зэргээс нэлээд шалтгаалдаг завсрын сонголт гэж нэрлэж болох бөгөөд бид энэхүү нийтлэлийнхээ дараагийн хэсэгт тодорхой өгүүлнэ. Мөн ярилцлага авсан хэд хэдэн боломжгүй айлын хүүхдүүд суусан айлын гэрийн ажлыг хийх, хүүхэд харах зэрэгт зарагддаг тул холын хамаатан, Эцэг эхийнхээ найз нөхдийнд суухаас татгалзсаныг дурьдаж байлаа. Зарим айлууд гэрийн ажилд зарагдах, хүүхэд харах зэрэг нь бараг үнэлэгддэггүй тул хүүхдүүдээ хамаатан, найз Нөхдийндөө суулгахыг мөн хүсэхгүй байна. Дүгнэн хэлбэл, айлд суулгах нь боломжтой, боломжгүй айл өрхүүдийн аль алиных нь хоёр дахь түгээмэл сонголт юм. Дараагийн зурагт бид хичээлийн жилийн туршид айл өрх өөрсдийн боломжоосоо шалтгаалан сонгож байгаа байр сууцны 3 хэлбэрийг загварчлан харуулав.
Зураг 2. Хөдөө орон нутагт сургуулийн насны хүүхдүүдийн амьдарч буй байр
- Хүүхдийн нас, хэд дэх хүүхэд болох нь
Хичээлийн жилийн туршид хүүхдээ хаана суулгах нь тухайн хүүхдийн нас, мөн гэр бүлдээ хэд дэх хүүхэд болохоос ихээхэн шалтгаалдаг. Энэ нь боломжтой айлд ч, боломжгүй айлд ч адилхан тохиолддог байна. Ер нь анхны хүүхдийн суух байр, 2, 3 дахь хүүхдүүдийнхээс өөр байдлаар зохицуулагддаг. Эцэг эх хүүхдээ гэр бүлийн аль нэгэн гишүүнтэй хамт байлгахыг хүсдэг тул том хүүхдийн суух байрыг завсрын гэж нэрлэж болох бөгөөд хамгийн түгээмэл сонголт нь боломжтой айлын хувьд хоёр дах орон гэртэй болох, харин боломжгүй айлын хувьд хүүхдээ айлд суулгах явдал юм. Харин дараагийн хүүхдээ сургуульд ороход хүүхдүүдийнхээ байрны асуудлыг нэг мөр шийдэж тогтдог байна.
Боломж тааруу айлууд ганц хүүхдээ сургуулийн дотуур байранд суулгахыг хүсдэггүй бөгөөд харин бусад хүүхдүүд нь сургуульд орох тохиолдолд бүгдийг нь нэг дор хамт дотуур байранд байлгадаг. Үүнийг эцэг эх “жаахан хүүхэд ганцаараа байвал гэрээ санаж бэтгэрдэг” гэдгээр ихэвчлэн тайлбарлаж байлаа.
Харин боломжтой айлуудын хувьд хичээлийн жилийн туршид гэр бүлээрээ хуваагдан амьдрахад хүрдэг байна. Өөрөөр хэлбэл, том хүүхдээ сургуульд өгөхдөө голдуу ээж нь хамт байдаг ба дараагийн хүүхдүүдээ өсөхөөр бие биенд нь даатгаж үлдээгээд гэртээ буцдаг байна. Үлдсэн хүүхдүүдийн том нь багыгаа харж хандан өөрсдөө бие дааж амьдарцгаадаг бөгөөд ихэнх тохиолдолд эцэг эх нь хамаатан садандаа давхар захиж үлдээдэг ажээ.
Түүнчлэн ярилцлаганд хамрагдсан эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдээ /бага ангиа төгссөн/ айлд сууснаас ангийнхантайгаа дотуур байранд боломжгүй айлын/, эсхүл мөн ангийн найз нартайгаа тусдаа байр сууцанд /боломжтой айлын/ амьдрахыг илүүд үздэгийг хэлж байлаа. Ингэх нь хүүхдүүдэд чөлөөтөй амьдрах, хийх ажил нь бага болох учраас хичээл номондоо түлхүү анхаарахад илүү дөхөм байдаг гэж тайлбарлаж байна.
Ингээд хүүхдийн суух байрны асуудал хүүхдийн наснаас хэрхэн шалтгаалж байгааг тодруулахын тулд эцэг эхээс авсан ярилцлагын зарим хэсгээс жишээ татая.
Жишээ 1. № 11 суманд амьдардаг ээж /боломжгүй айл/:
Бидний хувьд хүүхдүүдийн маань боловсрол маш чухал Боломжтой бол бид хүүхдүүдээ дагаад сум, аймгийн тоо руу нүүхэд бэлэн байна. Гэвч манайх 200 гаруй толгой малтай тул би эндээ үлдэж нөхөртөө туслахаас аргагүй. Өглөө болгон нуурын усны гүн, температурыг хэмжиж аймгийн төвийн цаг уурын газар мэдээлдэг ажилд би энэ жилээс орсон. Энэ ажил нь сард 32,000 төгрөгийн цалинтай. Манай сумын сургуулийн дотуур байрны нөхцөл тааруухан. Бид эндээ ийм ажилтай тул сум руу нүүж чаддаггүй. Манай хүүхдүүд найзынд маань суудаг, Бид эхлээд тэднийгээ сумын сургуулийн дотуур байранд суулгахыг хүссэн боловч дотуур байр маш муу учир суулгаагүй, Сургуулийн хичээлийн байрны нэг ангид хөвгүүд, цэцэрлэгийн байрны нэг ангид охидууд суудаг. Сургуулийн байранд хэдэн жил засвар хийгээгүй тул дээврээс дусаал гоожиж, өвлийн цагт халаалт байхгүй тул анги танхимын заримд хичээллэдэггүй.
Түүнээс гадна хүүхдүүд зай муутай, шахцалдаж, их тохьгүй байцгаадаг. Ус байхгүй тул нэлээд хүүхэд бөөстсөн. Байдал ийм байсан тул бид том хүүхдээ сумын төв дээр найзындаа суулгасан. Гэтэл өнөөх маань гэрээ санаж сүйд болоод бид буцаагаад аваад ирсэн. Хүү маань хоёр жил гэртээ байж бидэнд тусалсан. Тэгээд охин дүүгээ сургуульд орохоор нь хүү маань буцаад хамт сургуульд орсон юм. Одоо тэр хоёр хоёулаа 3-р ангид хамт сурч байна. Хэдийгээр хоорондоо насны зөрөөтэй ч гэсэн хоёулаа баяртай байгаа.
Жишээ 2. №3 суманд амьдардаг эмээ ээж /боломжтой айл/:
Бид жилийн туршид маш завгүй байдаг хүмүүс. 1000 гаруй толгой малтай /5 хошуу/ тул хэдэн хүүхэд маань бидэнтэй байж туслахаас аргагүйд хүрдэг. Хөвгүүд маань жилд 10 гаруй удаа малаа оторлуулдаг. Бидэнд малаа өсгөх боломж бий ч малаа хариулах хүн хөлслөхгүй л бол амжихгүй шүү дээ. Манай зарим хүүхдүүд аймгийн төв, Улаанбаатарт байдаг тул улс оронд юу болж байгаа талаар мэдээлэл авчихдаг. Мөн бид сонин захиалдаг, телевизортой, мөн мотортой. Бага хүүхдүүд маань ээждээ ойр байх ёстой гэж боддог тул манай бэр хоёр хүүхэдтэйгээ суман дээр байдаг. Эдний нэг нь цэцэрлэг, нэг нь сургуульд суудаг юм. Хүүхдүүдийн эцэг нь өвөлжингөө бидэнтэй байж мал хуйнд тусалдаг. Харин зун болохоор тэр дөрөв маань хамтдаа манайхтай айл байдаг.
- Сургуулийн дотуур байрны хүрэлцээ, нөхцөл
1990 оны дунд үе хүртэл малчдын хүүхдүүдийн ихэнх нь сургуулийн дотуур байранд суудаг байлаа. Харин 1990 оны сүүлийн хагасаас байдал өөрчлөгдсөн бөгөөд түүнд суух хүүхдийн тоо дотуур байрны нөхцөл муудсан, мөн эцэг эх нь хүүхдийнхээ хоолыг даадаг болсноос шалтгаалан буурчээ.
Нэгдүгээрт, сургуулиудын дотуур байрны ихэнх нь боловсрол маш эрчимтэй хөгжиж байсан 1970-1980 онуудад баригджээ. Өнөөдөр тэдгээрийг засварлаж сэлбэх хөрөнгө мөнгө дутмаг байгаа, түүнчлэн муудаж доройтсон байшин барилга нь хүүхдийн эрүүл ахуйд таарахгүй байгаа зэргээс шалтгаалан зарим сургууль дотуур байраа хаахад хүрчээ.
Үлдсэн хэсэг нь хуучин байруудаа ашиглаж байгаа ч халаалт, цахилгаан, ус байхгүй зэргээс шалтгаалан маш хүнд байдалд байгаа тул хүүхдээ суулгах өөр боломж байхгүй айлууд л тэдгээрт хүүхдээ оруулдаг байна. Эдгээр эцэг эхчүүдийн ихэнх нь 1970-д онд өөрсдөө байранд сууцгааж байсан хэдий ч тэдний үеийхтэй харьцуулбал 1990-д оны дотуур байрууд огт өөр болсон байна. Хүүхэдтэй ажиллах дотуур байрны багш олдохгүй, мөн хүүхдүүдийн чөлөөт цагийг өнгөрөөх ажил зохиох боломж цөөн зэрэг бэрхшээлүүд байгаа ч хамгийн ноцтой асуудал бол хүүхдүүдийг хангалттай тэжээллэг хоолоор үйлчилж чадахгүй байгаа байдал юм. Ярилцлага өгсөн 1990 оны төгсөгчид өлсөж, даарч байснаа ярьж байлаа.
Хоёрдугаарт, 1996-2000 хооронд эцэг эхчүүд “мах нийлүүлэх норм”-той болсон явдал байлаа. БСШУЯ, 1995/. Энэ нь нэг гэр бүл нэг хүүхдэд жилдээ 70кг мах нийлүүлнэ гэсэн үг юм. Энэ нь 2-3 хонь гэсэн үг бөгөөд хүүхдийн тооноос хамаарч өөр байдаг. Мэдээж боломж тааруу орлого багатай айлд энэ нь хүнд туссан нь ойлгомжтой. Бусад судлаачдын тогтоосноор 1990 онуудад хүүхэд сургуулиас завсардахад дараах 2 хүчин зүйл нөлөөлсөн байна. Үүнд нэгдүгээрт, орлого өндөртей айл өрх мал аж ахуйдаа туслуулахаар хүүхдүүдээ ихэвчлэн хөвгүүдийг сургуулиас гаргасан, хоёрдугаарт, орлого доогуур айлууд сургуулийн зардал, тэр дотроо махны норм гүйцэтгэх боломжгүй байсан тул хүүхдээ гаргасан явдал зэрэг юм[14].“Махны норм” заагдсанаас хойш ихэнхдээ орлого доогуур айлын хүүхдүүд сургуулиас завсардсан баримт байна.
Дараах 2 хүснэгтэд бид уг “махны норм” нь дотуур байранд суух хүүхдийн тоонд хэрхэн нөлөөлснийг харуулж байна. Махны шаардлага хүчин төгөлдөр байсан 1996-2000 онуудад дотуур байранд элсэгчдийн тоо их хэмжээгээр буурч, харин 2000 оноос хойш байдал арай дээрдсэн байна.
Хүснэгт 7
Дотуур байранд суугчдын тоо, 1990-2002. Монгол улсын хэмжээнд
Монгол улсад 2000 онд явагдсан улс төрийн өөрчлөлтийн дараагаар махны нормыг болиулж тун удалгүй үүнийг Боловсролын хуулиар баталгаажуулсан билээ[15]. 2001 оноос эхлэн сургуулийн дотуур байрыг сайжруулах шийдвэр гарч, тэдгээрийг засаж засварлахад хөрөнгө мөнгө төрөөс төсөвлөдөг болжээ. Гэвч шинэ засгийн газар хүүхдийн дотуур байрны асуудал малчин айл өрхийн хувьд хэчнээн чухал болохыг ухаарч, арга хэмжээ авч эхлэхээс өмнө айл өрхүүд нөхцөл байдалд тохируулан боломжийнхоо хэрээр асуудлыг шийдвэрлэдэг болчихсон байлаа. Тухайлбал, боломжтой айлууд 1990 оны сүүлээр дотуур байр хүрэлцэхгүй байгааг мэдэрч төв суурин газар байр худалдаж авч эсвэл байр түрээсэлчихсэн байв. Хэдийгээр 2003 онд дотуур байрууд сайжирч эхэлсэн ч нэгэнт муу нэртэй болсон байсан тул дундаж, мөн өндөр орлоготой айл өрхүүд хүүхдүүдээ байранд оруулахыг хүсэхгүй байсаар байлаа. Харин боломжгүй айлуудын хувьд махны нормыг устгаж байруудыг анхаарч эхэлсэн нь олзуурхууштай явдал болсон байна. Тэдгээрийн хувьд дотуур байр нь хүүхдүүдээ суулгах нэгдүгээр сонголт болж, тэр ч байтугай сургууль завсардсан хүүхдүүдээ эргүүлж сургуульд оруулж эхэлжээ. Сургуулийн дотуур байр нь дулаахан, баталгаатай хоол хүнстэй, мөн хүүхдүүдийн сурч амьдрах аюулгүй орчин болсон гэж эдгээр эцэг эх үзэж байна. Социологийн талаас авч үзвэл өнөөдөр дотуур байрууд нь боломжтой айл, боломжгүй айлуудын ялгааг тодруулан харуулж байгаа тул олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Ийнхүү сургуулийн дотуур байрууд нь 1990-ээд оны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын үр дагавраар ихэвчлэн боломжгүй айл өрхийн хүүхдүүд амьдардаг тул нийгмийн давхраажилтыг илэрхийлж эхэлсэн байна.
Бидний ярилцлагад хамрагдсан захирал, багш, дотуур байрны ажилтнууд бүгд энэ шинэ үзэгдлийн талаар ярьж байлаа. Ер нь байранд орох хүсэлтэй хүмүүсийн тоо байрны боломжийг давж байгаа тул байр, гэр худалдаж авах, түрээслэх боломжгүй айл өрхийн хүүхдүүдийг хамгийн түрүүнд харж үзэн байранд оруулдаг байна. Тэр ч байтугай хэд хэдэн сургууль хүүхдүүдээ сурч өсөх хэвийн боломжоор хоол, дулаан хангаж чадахгүй байгаа сумын төвийн нэн ядуу гэр бүлийн хүүхдүүдийг байрлуулсан ч тохиолдол байна. Ингээд сургуулиуд дотуур байрандаа сурагчдыг ямар шалгуураар сонгож суулгадгийг дараах хэдэн жишээн дээр тодруулъя.
№13 сумын сургууль:
Жил бүр ойролцоогоор 125 сурагч дотуур байранд суух өргөдлөө өгдөг боловч бид 85-г л авах боломжтой байдаг. Яг үнэндээ бид 50 хүүхэд авах боломжтой тул 85 гэдэг маань бидний хувьд бас л хэтэрсэн тоо юм. Бид боломжийн амьдралтай, мал ихтэй, мөн сумын төвд гайгүй хамаатан садантай айлын хүүхдийг авахаа урьтал болгодоггүй. Харин амьдралын бололцоо муутай айлуудын хүүхдийг суулгаж тэдэнд сурч амьдрах эрүүл орчин бий болгохыг хүсдэг. Манай хүүхдүүд өдөрт 3 хоолтой. Түүнээс гадна манай байранд өнчин, эцэг эхдээ хаягдсан, нэн ядуу айлын 20 орчим хүүхэд байдаг. Жишээлбэл, бид хүүхдүүдээ амьдрах хэвийн нөхцөл бололцоогоор хангаж чадахгүй байгаа 5 хүүхдийг суулгасан. /…/.
Түүнчлэн сумын төвд хамаатан ах дүүтэй зарим хүүхэд ч манай байранд сууж байгаа.Учир нь тэд айлд суухаар гэрийн ажил хийх, хүүхэд харах зэргээр зарагддаг тул тэдэнтэйгээ хамт байхаас татгалзсан. Ер нь хүүхдийн нас ахих тусам айлд
суухаас дургүйцдэг.
Nо5 сумын сургууль:
Бид байранд суух хүсэлтэй хүүхэд болгоныг авах боломжтой.
Харин байранд сууж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь сумын төвөөс алслагдсан газар амьдардаг малчин айл, эсхүл ядуу айлын хүүхдүүд байгаа.
No11 сумын сургууль:
Бид 130 хүүхдээс өргөдөл хүлээж авсан боловч зөвхөн 80 хүүхэд суулгах боломжтой. Хүүхдүүдээ сонгож авахдаа дараах з зүйлийг харгалздаг: 1-рт сумын төвд хамаатан ах дүү байхгүй, 2-рт нэн ядуу айлын, 3-рт сумын төвд байр сууц олох, барих бололцоогүй айлын гэх мэт.
Дүгнэлт
Бидний хийсэн судалгаа нь одоогоор хийгдээд байгаа судалгаануудын дүгнэлтүүдийг баталж, мөн шинээр хэд хэдэн зүйлийг олж илрүүлээд зогсохгүй цаашдын судалгааны чиглэлүүдийг тодорхойллоо. Ингээд энэхүү судалгаагаараа тогтоосон 3 шинэ зүйлийг нэгтгэн өгүүлье.
Нэгдүгээрт, бусад судалгааны нэгэн адил боловсрол бол монголчуудын хамгийн эрхэмлэдэг чухал зүйлийн нэг байсаар байгаа бөгөөд энэ нь хүн амын дотоод шилжилт хөдөлгөөнд ихээр нөлөөлж буйг тус судалгааны үр дүн харууллаа. Жишээ нь, хүүхдүүддээ албан боловсрол олгох явдал Монголчуудын хувьд сайн сайхан амьдрахын нэгэн сурвалж гэж ойлгодог нь “Монголчуудын Амьжиргааны Стандартын Yнэлээ” хэмээх судалгаанаас харагдаж байна[16]. Түүнчлэн “Монголын хүн амын дотоод шилжилт хөдөлгөөний бичил судалгаа”-ны хүрээнд Улаанбаатар хот, Дархан-Уул, Төв аймаг зэрэгт шилжин суурьшсан айл өрхүүдээс авсан судалгаанд сурч боловсрох хоёрт, хүүхдийнхээ ирээдүйн төлөө гэсэн шалтгаан гуравт дурдагдсан байна /Ц Болормаа, 2001/.
Харин дээрх социологийн судалгаанд орхигдуулсан зүйл бол сургууль нь хүн амын шилжилт хөдөлгөөнд нөлөөлж буй татах, эсхүл түлхэх хүчин зүйл болж байгаа явдал юм.
“Сайн” сургууль сумын төвд байгаа нь гэсэн хүмүүсийг татах хүчин хүчин зүйл, харин “муу” сургуулиуд нь зөвхөн эцэг эх, сурагчдыг зогсохгүй мөн багш нарыг цааш түлхэх хүчин хүчин зүйл болж байна. Гэхдээ “сайн”, “муу” хэмээсэн дүгнэлт нь харьцангуй ойлголт бөгөөд la/ бодит байдал, 6/ бодит биш, тогтсон үзэл, /в/ ам дамжсан, цуу яриа зэрэг нь түүнд нөлөөлж байгааг бид чанарын судалгаа хийх явцдаа олж тогтоосон юм.
Сумын төвүүдийн амьжиргааны түвшин доогуур, Дэд бүтэц муу хөгжсөн, сумын сургуулиудын сургалтын орчин хангалтгүй халаалт, цахилгаан, ус зэрэг байгаа зэрэг нь бодит байдал юм. Түүнээс гадна сумын сургуулиуд аймгийнхтай харьцуулбал компьютер, лаборатори зэрэг техник хангамжийн хувьд муу байна. Аймгийн сургуулийн сурагчдын тоо олон тул тэдгээрт хүүхдийг хөгжүүлэх нэлээд төрлийн клуб, дугуйлан, давтлага зохион байгуулагддагийн сацуу сонгон суралцах хичээлүүдийн тоо ч олон байх жишээтэй. Мөн малчид сумын болон аймгийн хүүхдүүд зан үйлийн хувьд ч ялгагддагийг мөн анзаарчээ. Тэд үр хүүхдээ аймгийн төвийн хүүхдүүд шиг харьцангуй чөлөөтэй, бүрэг биш, өөртөө итгэлтэй болгохыг хүсэж байна.
Сургуулийг сайн/муу гэж тодорхойлоход бодит биш, тогтсон үзэл санаа нэлээд нөлөөлдөг байна. Ерөнхийд нь авч үзвэл сумын сургуулиудын чанар аймаг хотуудын сургуулиудаас
доогуур байдаг гэсэн нэлээд амь бөхтэй ойлголт байсан байна. Үүний тод жишээ бол аймаг, сум, хоть сургуулиудын 8, 10-р ангийн төгсөлтийн шалгалт зөв түвшинд хийгддэг гэсэн ойлголт юм. Ярилцлагад оролцсон эцэг эхчүүдийн ихэнх нь сумын сургуулиуд өөр сургалтын төлөвлөгөөгөөр сургалтаа явуулдаг гэж итгэж байсан.
No13 сумын сургуулийн хичээлийн эрхлэгч өөрсдийнх нь 8-n ангийн төгсөгчдийн тал хувь Улаанбаатарын сургуульд тэнцээгүй тухай ярьж байлаа.
“Бид заримдаа хотын сургуулиудын шалгалтын материалыг авч сурагчдаараа хийлгэдэг. Энэ нь манай сургалт ямар түвшинд явж байгааг харьцуулж харахад хэрэгтэй байдаг. Манай сургууль аймагтаа дээгүүр үзүүлэлттэй байсан ч энэ жил манай төгсөгчдийн тал хувь хангалтгүй шалгагдлаа. Улаанбаатарын 8-р ангийн шалгалтын материал манай хүүхдүүдэд хүндэдсэн байсан. Ер нь сум, аймаг, хотын сургуулиудын шалгалтын материал өөр өөр түвшинд хийгддэг нь харагдлаа.”
Шалгалтын материал задрахаас сэргийлэн дасгал даалгаврын жишээг өөр өөрөөр өгдөг боловч ерөнхийдөө бүгд нэг түвшингийн мэдлэг чадварыг шалгах зориулалттай байдаг. Харин эцэг эх үүний талаар буруу ташаа ойлголттой байдаг нь хүмүүсийн шилжилт хөдөлгөөнд нэлээд хүчтэй нөлөөлсөөр байна.
Эцэст нь сургуулийг сайн муу гэж ангилахад ам дамжсан цуу яриа нэлээд нөлөөлдөг нь харагдсан бөгөөд цаашид үүнийг нарийвчлан судалж үзвэл сонирхолтой дүр зураг гарч магадгүй. Жишээлбэл, сумын 8 жилийн сургуульд орох ашиггүй, харин 10 жилийнх нь дээр гэж үздэг ойлголт байдаг байна. Төрийн санхүүгийн боломжоос шалтгаалан 9-р ангид орох хүүхдийн тоог 70 хувиар төрөөс тогтоосон байдаг. Харин сумын сургуульд хүүхэд нь сурч байгаа эцэг эхчүүд 9-р анги дэвшүүлэн суралцуулахад сумын сургууль цөөн хүүхэд авдаг гэсэн ойлголт санааг нь ихэд зовоодог ажээ. Иймээс тэд үр хүүхдээ аль болох эртхэн 4-р ангиас ны хүүхдээ 10 жилийн сургуульд элсүүлэхийг эрмэлздэг байна. Үүний хэр зэрэг бодитойг одоогоор бид үнэлж чадахгүй учир 9-р ангид дэвшүүлэх хүүхдийг сонгож шалгаруулдаг журмыг цаашид судлах нь зүйтэй.
Хоёрдугаарт, энэхүү судалгаа нь сумын сургуулиудын сургалтын чанартай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөнд дүн шинжилгээ хийхээс гадна хичээлийн жилийн явцад гэр бүлийн хүрээнд гарч буй хөдөлгөөн, өөрөөр хэлбэл, сургуулийн насны хүүхдүүдийн орон байрны асуудлыг мөн судалсан билээ. Ер нь монголчуудын нүүдлийн амьдрал гадаад дотоодын судлаачдын анхаарлын төвд Штольпе 2003, Хамфри Сним нар 1999/ байсан төдийгүй сүүлийн үед идэвхжиж буй хотжилт, суурьшмал амьдрал, түүнтэй холбоотой хүн амын дотоод шилжилт хөдөлгөөн Хүн амын тооллого, 2000зэрэг нь мөн олон нийтийн анхаарлыг татаж тодорхой хэмжээгээр судлагдсан байдаг. Харин хичээлийн жилд явагддаг дээр дурьдсан хөдөлгөөн төдийлөн нухацтай судлагдаагүй байна. Дээхнэ үед алслагдсан хөдөө нутгаас сумын төвд ирж сургуульд сууж буй хүүхдүүд дотуур байранд, эсхүл гэр бүлийнхэн, хамаатан саднуудтайгаа амьдардаг хоёр арга зам уламжлал болсон байсан. Бидний хийсэн судалгааны үр дүнгээс харахад аймаг, сумын төвд малчин айл өрх байр худалдаж авах, гэр барих, түрээслэх гэх мэт гурав дахь арга зам гарч ирсэн байна. Уг шинэ үзэгдэл нь маш богино хугацаанд түгэн дэлгэрсэн бөгөөд ихэвчлэн боломжтой айлд хамааралтай юм. Гэр бүлүүд өөрсдийн том хүүхдээ цэцэрлэг, сургуульд ороход дагаж ирээд хамт байдаг, харин дараачийн хүүхдүүдээ сургуульд ороход тэдгээрийг хамтад нь байлгаж бие даалгадаг байна. Харин 1990-д оны хүнд бэрхшээлийг давсан сургуулийн дотуур байруудад бас нэгэн шинэ үзэгдэл гарч иржээ. Энэ нь ихэвчлэн боломж тааруу айлын хүүхдүүд сууж байгаатай холбогдон нийгмийн давхраажилтын ялгааг тод томруун илэрхийлдэг болсон явдал. Үүнийг бид хүүхдүүдийг орлого боломжоор нь ангилж, цаашилбал нийгмийн ялгаварлалыг гүнзгийрүүлэх ноцтой асуудал гэж үзэж байна. Иймээс дотуур байрны нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээ авч боломжтой айлуудыг үүнд татан оролцуулах нь цаг үеийн чухал асуудлуудын нэг болох ёстой. Дорнод аймагт бидний очсон 10 дотуур байрнаас зөвхөн ганц нь No 10 сум/ боломжтой айлын хүүхдүүдийг татаж чадсан байх жишээтэй. Тус сумын байрны нөхцөл хангамж сайн, 1 багш, 2 тогоочтой, мөн телевизор, спорт тоглоом зэрэг сурагчдын чөлөөт цагийг зохион байгуулах хэрэгсэлтэй, ах дүү нарыг хамт нэг өрөөнд байрлуулдаг зэрэг олон давуу талтай байна. Түүгээр ч барахгүй хүүхдүүдийнхээ суух өрөөг тохижуулахад эцэг эхийг татан оролцуулснаар хүүхдүүдийн амьдрах орчин нь сайжирчээ. Тус дотуур байр нь аймгийн хэмжээнд авч үзвэл зөвхөн өнчин өрөөсөн, ядуу айлын хүүхдүүдийг байлгадаг гэсэн өрөөсгөл ойлголтыг эвдсэн ганцхан жишээ юм.
Гуравдугаарт, аливаа судалгаа нь урьд хийгдсэн судалгааны үр дүнг баталж, шинэ зүйлийг олж илрүүлэн, цаашдын судалгааны асуудлыг гаргаж тавьдаг зүй тогтолтой. Бид судалгааныхаа явцад мэдээ баримтаа боловсруулах интерпретац хийх гэх мэт/ өөрсдийн ажлын хүрээг тодорхойлж, сургуультай холбоотой шилжилт хөдөлгөөнийг таньж мэдэхэд түлхэц болох судалгааны асуултуудыг гаргаж чаддаг болж нэлээд зүйлийг сурлаа.
Цаашид энэ чиглэлээр судалгаа хийхдээ эдгээр асуултуудыг ашиглах нь зүйтэй юм. Ингээд дараах 2 асуудлаар цаашид үргэлжлүүлэн судлахыг бид санал болгож байна. Эхнийх нь судалгааны герменевтик аргазүйтэй холбогдон дэвшигдэж байгаа юм. Бидний судалгаа бол статистикийн мэдээ баримт цуглуулахад чиглэгдээгүй бөгөөд сургууль нь хүн амын шилжилт хөдөлгөөнд нөлөөлөх татах, эсвэл түлхэх хүчин зүйл болж байгаа эсэхийг тогтоох чанарын судалгаа байлаа. Иймээс хичээлийн жилийн явцад хүүхдүүдийн амьдарч байгаа гурван төрлийн байрны талаар тоон судалгаа хийх, тэдгээрийг тус өгүүлэлд дурьдагдсан хүчин зүйлүүдэд хамааруулан ангилах шаардлага байна. Тухайлбал, айл өрхийн боломж, хүүхдийн нас, сонирхол, мөн сургууль болон дотуур байрны нөхцөл, хангамж, байршил гэх мэт. Хоёр дахь санал нь одоогоор хийгдэж буй сургуулийн шинэчлэлийн үе дэх шилжилт хөдөлгөөн, түүн дотроо өнөөгийн сургуульд тавьж буй шаардлагуудыг нарийвчлан судлахтай холбоотой юм. Өнөөгийн сургуулиудад тавьж буй шинэ шаардлага нь цөөн сурагчидтай хөдөөгийн жижиг сургуульд сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, жижиг сургуульд дотуур байрны багш дутмаг /60 хүүхдэд 1 багш оногдох/, зарим гол хичээлүүдийн мэргэжлийн багш нарыг авч ажиллуулахад бэрхшээлтэй /долоо хоногийн норм 19 .
нэг ангид суралцах хүүхдийн тоо стандартад хүрэхгүй байх зэрэг олон асуудал бодит амьдрал дээр ажиглагдаж байна.
Иймээс үндэсний хэмжээнд сургуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ сумын сургуулиудыг тусгайлан анхаарч үзэх шаардлага байна. Чингэвээс тэд багш, сурагчдаа алдах зовлонгоос сална гэж бид итгэж байна.
Ашигласан материал
- Өрхийн амьжиргааны чадавх дэмжих зөвлөл, Дорнод аймаг, 2002, Сумдын орлогын жагсаалт
- Боловсрол Соёлын Төв, Дорнод аймаг, 2003, Сургуулиудын олимпиадын дүнгийн жагсаалт
- Humphrey, Caroline, Sneeth, David, (1999), The End of Nomadism Society, State and the Environment of Inner Asia. Duke University Press, Durham
- БСШУЯ, НҮБ, ЮНЕСКО, ЮНИСЕФ, ЮНФПА-Дэлхийн Банк, 2000, Боловсролын талаарх Монголын үндэсний тайлан-үнэлгээ, 2000, Улаанбаатар
- Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар, 2001, Хүн ам орон сууцны 2000 оны улсын тооллого-Дорнод аймгийн тооллогын дүн, Улаанбаатар
- Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар, 2001, Хүн ам орон сууцны 2000 оны улсын тооллого-Статистикийн эмхтгэл, Улаанбаатар. /монгол, англи хэл дээр
- Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар, 2001. Хүн ам орон сууцны 2000 оны улсын тооллого-гол үр дүн, Улаанбаатар
- БСШУЯ, 1995: Монгол улсын засгийн газрын тогтоол, 1995 оны 9-р сар, ЕБС-ийн дотуур байрны сурагчдын хоол хүнс, ахуй хангамжийн талаар авах арга хэмжээний тухай
- БСШУЯ, 2003, Дотуур байрны сурагчдын тоо, мэдээлэл, Улаанбаатар
- Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар, Дэлхийн Банк, 2001, Монголчуудын амьжиргааны стандартын үнэлгээ, 2000, Улаанбаатар
- МУИС, 2001, Монголын хүн амын дотоод шилжилт хөдөлгөөний бичил судалгаа, Хүн амын сургалт судалгааны төв, Улаанбаатар
- Steiner-Khamsi & Nguyn Anh T. (2001), Seasonal and Permanent Migration in Mongolia: A Preliminary Assessment of the Impact on Access and Quality of Education (Education
Sector Note Mongolia). The World bank.
- Steiner-khamsi, Gita, Torney-Purta, Judith, Schwille, John (2002), Issues and Insight in Cross-National Analysis of Qualitative Studies. In Gita Steiner-Khamsi Judith Torney-Purta & Schwille, eds: New Paradigms and Recurring Paradoxes in Education for Citizenship: An International comparison (pp. 1-36). Oxford: Elsevier Science.
14.Инес Штольпе, 2003, creation of a third world country: Nomadenbildung der Mongolia. The third point of comparison, 3, forthcoming
- Ц.Болормаа, 2001, Шилжилт хөдөлгөөний тодорхойлогч болон түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд: Улаанбаатар, Дархан-Уул, Төв аймагт шилжигсдийн тухай тайлан
- МУИС, 2001, Монголын хүн амын дотоод шилжилт хөдөлгөөний бичил судалгаа. Хүн амын сургалт судалгааны төв, Х.20-29/. Улаанбаатар
- Үндэсний статистикийн Газар, 2002, Монгол улсын дотоод шилжилт хөдөлгөөн, хотжилт. 2000 оны хүн ам, орон сууцны тооллого дээр үндэслэсэн судалгаа, Улаанбаатар
- UNICEF (2000): SITAN Report ( Situation of Women and Children in Mongolia). UNICEF.
[1] Үндэсний Статистикийн Газар, 2001
[2] Монголын Үндэсний Статистикийн газар, 2001, x.58
[3] Монголын Үндэсний Статистикийн газар, 2001, x.67, Штейнер-Хамси, Нгуен нар, 2001, х.21
[4] Тухайн судалгаа нь “Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Соросын Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр УБИС дээр хэрэгжиж буй “Багш-2005” төслийн хүрээнд хийгдсэн болно.
[5] Үндэсний Статистикийн Газар, 2002,х.25
[6] БСШУЯ, НҮБ, ЮНЕСКО, ЮНИСЕФ, ЮНФПА-Дэлхийн Банк, 2000. Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар, 2001.
[7] Үндэсний Статистикийн Газар, 2001, х.23
[8] Мөн тэнд
[9] Үндэсний Статистикийн Газар, 2001, x.62
[10] Бидний судалгааны ажлын хээрийн судалгааны шатанд ярилцлага авахад гүн туслалцаа үзүүлсэн MHHХ, Соросын Сангийн Дорнод аймаг дах бүсийн зохицуулагч Р. Сүрлэгмаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
[11] Судалгааны ажилд шаардлагатай статистикийн мэдээг өгч туслалцаа үзүүлсэн Дорнод аймгийн Боловсрол соёлын төв, Статистикийн Газар, Өрхийн амьжиргааны чадавх дэмжих зөвлөлийн ажилтнуудад багийн хамт олны зүгээс гүн талархал илэрхийлж байна.
[12] Тухайн нийтлэлд бид Дорнод аймгийн Баян-Дун, Баянтүмэн, Баян-Уул, Булган, Чойбалсан, Чулуунхороот, Дашбалбар, Гурванзагал, Хэрлэн Чойбалсан хотыг оруулаад/, Хөлөнбуйр, Сэргэлэн, Сүмбэр, Цагаан-Овоо зэрэг сумдыг дугаарлаж оруулсан билээ. /сумдын нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар дугаарлаагүй болохыг анхаарна уу.
[13] Бидний үзэж байгаагаар сургуулиудын сургалтын чанар, мөн сурагчдын мэдлэгийг олимпиадын дүнгээр тодорхойлох нь хангалтгүй юм. Гэсэн хэдий ч уулзсан багш, эцэг эх бүр чанарын тухай асуухад дээрх шалгуураар үнэлж дүгнэж байсан юм. Дорнод аймгийн БСТ-с сургуулиудын чанарыг тогтоох нарийн шалгууруудыг боловсруулсан бөгөөд 2003-2004 оны хичээлийн жилээс туршихаар төлөвлөөд байна.
[14] БСШУЯ, НҮБ, ЮНЕСКО, ЮНИСЕФ, ЮНФПА-Дэлхийн Банк, 2000, x. 41.
[15] Боловсролын Хууль, 40-р зүйл
[16] Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар, Дэлхийн Банк, 2001, х.11.