Н.Энхсайхан
/РТДС-ийн сэтгүүлчийн II курсын оюутан/
Шинэ толь №40, 2002
Түлхүүр үг: Залуус, Боловсрол, Мэдээлэл, Цахим хэрэглээ, Телевизийг нэвтрүүлэг
- Өнөөгийн хөдөөгийн залуусын мэдээлэл хүлээн авч байгаа байдал, боловсролын түвшин
Хүн цаг үеэсээ хамаардаг гэдэгт үнэний хувь бий. Тэгэхдээ бас цаг үе хүнээсээ хамаардаг нь маргаангүй гэж Беларусын зохиолч Мележ Иван хэлсэн байдаг. Би ч үүнтэй санал нэг байна. Учир нь тухайн үед амьдарч буй хүмүүс ямар байна, нийгэм нь тэр л хэвээрээ түүхийн хуудсанд бичигддэг.
Өдгөө Ази тивийн нийт хүн амын 70 гаруй хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Хөгжиж буй ихэнх орнуудын хөдөөгийн хүн амын амьдралын түвшин доогуур байгаагийн зэрэгцээ хот, хөдөөгийн хүн амын амьдралын түвшин доогуур байгаагийн зэрэгцээ хот хөдөөгийнхний мэдээллийн хэрэглээ, хэрэглээ эрс ялгаатай байгаа билээ. Монгол улсын нийт хүн амын 3/1 нийслэл хотод амьдардаг, уудам газар нутагтай, хүн ам цөөн, нягтрал багатай зэргээс хамаарч мэдээллийн хэрэглээ, шаардлага ч мөн адил ялгаатай байгааг хэлэх нь зүйтэй
Манай улс залуучуудынхаа тоогоор дэлхийд нэлээд дээгүүрт ордог. Өнөөдөр хүмүүс, ялангуяа залуус мэдээлэлгүй бол хаашаа ч хөдөлж чадахгүй байгаа нь та бидэнд илт байна. XIX-XX зууны үеийн хүмүүс алт, газар, машинаараа гайхуулдаг байсан бол өнөөдөр хүмүүс өөрт байгаа мэдээллээрээ гайхуулж байсан бол өнөөдөр хүмүүс өөрт байгаа мэдээллээрээ гайхуулж, түүгээрээ амжилт олж байна. Энэ бол зүгээр л цаг үеийн асуудал гэж зарим залуус бодож болох юм. Эцсийн эцэст цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхана гэдэг тухайн хүний чадвар, амжилт нь болж таардаг. Ингээд бодохоор өнөөгийн залуус бидэнд мэдээллээс чухал зүйл үгүй болжээ. Миний бие хөдөө орон нутгаас хотод ирж их сургууль, коллежид суралцаж байгаа 150 оюутнаас судалгаа авсан. Тэднээс танай аймгийн залууст мэдээлэл хүлээн авах боломж хэр байна вэ? гэж асуухад судалгаанд оролцогчдын 27,4% нь их, 56,8% нь бага, 2,9% нь огт байхгүй, 12,7% мэдэхгүй гэсэн хариултыг өгсөн байна.
Цаашилбал, мэдээллийг ямар хэрэгслээр хүлээн авч байна вэ? гэдэг нь бас сонин. Судалгаанд оролцогчдын 94,1% нь телевиз, 75,3% нь радио, 79,4% нь интернэт, 24.5% нь бусад хэрэгслээр мэдээллийг хүлээн авдаг гэж хариулжээ.
Радио телевизийн ямар ч хөтөлбөр мэдээлэл агуулдаг. Гэтэл өнөөдөр залууст, тэр дундаа хөдөө орон нутгийн залууст, тэдний аж ахуй, боловсролд зориулсан нэвтрүүлэн хэр байна вэ? гэдгийг авч үзье. Мэдээж тэдний үздэг ганц суваг нь МҮТВ, уг телевизийн эдгээр редакциуд сард:
Цэнгээнт нэвтрүүлгийн “Титэм” студи | 13 цаг |
Нийгэм эдийн засгийн ерөнхий редакци | 14 цаг |
Спортын нэвтрүүлгийн “Чандмань” студи | 10 цаг |
“Соёл Эрдэнэ” редакци | 14 цаг |
Залуучуудын нэвтрүүлгийн “Үдшийн хэмнэл” редакци | 10 цаг |
Хүүхэд сургалт танин мэдэхүйн ерөнхий репакци | 17 цаг |
“Гарваль” групп | 1 цаг |
“Хит энтертаймэнт” студи | 4 цаг |
“Гараг” студи | 2 цаг |
гээд нийт 85 цагийн нэвтрүүлэг бэлдэж явуулдгаас 22% нь л хөдөө орон нутгийн залууст зориулсан нэвтрүүлэг юм байна.
Залуу хүмүүс гэдэг өөрсдөө шинэ соргог зүйлийг байнга шаардаж байдаг. Гэтэл үнэндээ өнөөдрийн МҮТВ-ийн нэвтрүүлж байгаа саван, шампуны суртачилгаагаар л хөдөөгийн залуус маань сэтгэж, тэдний мэдээлэл хүлээн авах боломж нэг иймэрхүү л хүрээнд байдаг бөгөөд хатуухан хэлэхэд тэд харанхуй бүдүүлэг хүмүүс болж байна. Харанхуй бурангуй цаг үе гэж байдаггүй, харанхуй бурангуй хүмүүс л гэж байдаг. Харин өдөр тутмын тогтмол хэвлэл болох “Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Өдрийн тойм”, зэргийн 70-80%-ийг 40-ээс дээш насныхан уншдаг гэсэн мэдээ бий. Малчдад зориулж “Говийн бизнес мэдээ”, “Хөдөөгийн бизнес мэдээ” гэх зэрэг сонин, сэтгүүлүүд хэвлэгдэн гардаг ч хичнээн хэрэгтэй зүйл бичсэн байлаа ч түүнийг уншиж байгаа малчид энэ тухай нь тодорхой мэдлэггүй байдгаас болоод, эсхүл тухайн сонинг эрхлэн гаргаж байгаа хүмүүс тэдэнд ойлгомжгүй үг хэллэг хэрэглэдэгээс ч тэрхүү эдгээр сонинг төдийлөн сонирхон уншдаггүй нь үнэн. Харин садар самуун гэмт хэргийн тухай мэдээлж байгаа сонинуудыг гол төлөв 20-35 насны залуучууд уншиж байгаа нь хүүхэд залуучуудын хүмүүжилд муугаар нөлөөлж гэмт хэрэг үйлдэх сэдэл нь болж байна гэхэд хилсдэхгүй.
Мөн өнөө үеийн мэдээллийн хүчирхэг зэвсэг болоод байгаа “интернэт”-ийн ашиглалтын талаар асуухад манай аймаг, суманд интернэтийг өргөн ашиглалдаг гэж судалгаанд оролцогчдын 7,8% нь, бага хэрэглэдэг гэж 56,8% нь, огт хэрэглэдэггүй гэж 13,7% нт хариулсан бол энэ талаар юу ч мэдэхгүй гэж 21,5% нь хариулжээ. Энэ бол тэнд сурч, боловсорч, ажиллаж, хөдөлмөрлөж байгаа залуусын интернэт ашиглалтыг харуулсан тоо баримт юм.
Өнөөдөр хэн ч үр хүүхдээ дээд боловсролтой болгож, хүний дор оруулахгүй явах юмсан гэж боддог болжэ. Үүнийг нь дагаад манай улсын их, дээд сургууль, коллежууд тоо ч нэмэгдсээр байна. Мөн бичиг үсэггүйтэнгүүд ч олширсоор байна. Дээрх судалгаанд оролцогчдоос та сургуулиа төгсөөд аймаг сумандаа очиж аажиллах уу, гэж асуухад тэдний 15,6% нь ажиллахгүй, 57,8% нь байдлаасаа болно гэсэн бол 10,7% нь мэдэхгүй гэжээ. Оюутнууд маань яагаад аймагтаа ажиллаж очихгүй гэсэн бэ гэвэл? Нэгдүгээрт: аждын байрны асуудал тун элбэг, хоёрдугаарт тэнд мэдээлэл хомс болохоор л тэр. Энэ хоёр асуудлаас болж Монголд дээд боловсролтой ажилгүйчүүдийн арми бий болжээ. 1997-2002 оны дотор МНН (Соросын сан)-ийн дэмжлэг, тэтгэлгээр 262 хүн гадаад, дотоодын их сургууль, коллежуудад суралцсан байна. эдгээрийн 20-иод хувь нь хөдөө орон нутгийн залуус. Яагаад хотын газрын хүмүүс ингэж суралцаж байна вэ гэвэл тэд мэдээллээр баялаг учраас тэр.
1.1 Хөдөөгийн залуучуудад мэдээллийг хүргэх, тэдний боловсролыг дэмжих арга замууд
Дээрх судалгааны дүнгээс харахад хөдөөгийн залууст мэдээлэл хүлээн авах боломж бага байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Юуны түрүүнд тэдэнд мэдээлэл хүлээн авах, сурч боловсрох, аж амьдралын наад захын зүйлсээс суралцах боломж бололцоог нь бүрдүүлж өгөх нь зүйтэй гэж үзлээ. Үүний тулд
1.2.1 Монголын үндэсний радио телевизээр залууст тэдний боловсролд зориулан явуулах нэвтрүүлгийн тоог олшруулах, чанарыг сайжруулах хэрэгтэй байна. Эдгээр нэвтрүүлэгтэй мал, аж ахуй амьдралд нь тус болохуйц зөвлөгөө, зөвлөмжүүд, тэдний үзэл бодол, аж амьдралыг нь харуулсан нээлттэй нэвтрүүлгүүдийг бэлтгэж явуулмаар байна. Нэлээд хэдэн жилийн өмнө “Үдшийн хэмнэл” студийн уоан бүтээлчид залуучуудын тухай нэг нэвтрүүлгийг Улаанбаатар, Дархан хот хоёроос нэгэн зэрэг шууд дамжуулж явуулж байсан нь тэр үедээ нэлээд шуугиан тарьсан шинэлэг зүйл болж байсан билээ. Одоо харин ийм нэвтрүүлгүүд явуулвал нэг их үнэ цэнээ алдаагүй байхэ.Хөдөө орон нутгаас бэлдэж явуулах нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг бусад залууст нь хүргэх бололцоог бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Үүн дээр сэтгүүлч, уран бүтээлчид маань анхаарч ажиллавал зүйтэй.
1.2.2 Өнөөдөр манай малчдын 55,9%-ийг 16-35 нсны залуучууд эзэлж байна. Тэдэнд мэдээллийг хэрхэн хүргэх вэ? мэдээллийн үенэ цэнийг хэрхэн суртачлах вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл үүний төлөө зөвхөн радио, телевиз, сонины сэтгүүлчид хүчин зүтгээд зогсохгүй нийслэл хотод сурч боловсорч байгаа оюутан залуус ажиллаж болно шүү дээ. Дээхнэ үед газар тариалангийн ажилд оюутан залуусыг хамруулдаг байсан шиг одоо үед мэдээлэл түгээх, мэдээллийн үнэ цэнийг хөдөө орон нутгийн залууст хүргэх ажилд тэднийг хамруулж болох юм. Өнөө үед ямарваа нэг ажлыг зохион явуулахад мөнгө санхүү юунаас ч илүү чухал болоод байгаа нь үнэн.Мэдээллийн технологийн дэвшил, интернэт, түүний ач холбогдлын талаарх суртачилах, мэдээллийг түгээх оюутнууд ямар нэг компанитай гэрээ байгуулаад, зуны амралтаар дадлагынхаа үеэр алслагдсан аймаг, суманд явж ажиллавал дээр байх. Энэ нь ялгаагүй улс эх орнынхоо төлөө л байгаа зүйл юм. Ингээд бодохоор энэ нь “Соёлын довтолгоон”-ыг санагдуулж болох юм.
1.2.3 Улаанбаатар хотод нэлээд олон оюутны дотуур байр байдаг бөгөөд тэнд амьдардаг оюутнууд хөдөө амьдрач буй залуусыг бодвол мэдээлэл хүлээн авах боломж ихтэй. Дээрх судалгаанд оролцогч оюутнууд бүгд “интернэт”-ийг хэрэгтэй гэж хүлээн зөвшөөрсөн боловч тэдний 56,8% нь интернэтийг ашигладаггүй гэсэн хариултыг өгсөн байна. Чухам яагаад ашигладаггүйг нь сонирхвол тэдний 41,3% нь ашиглаж мэдэхгүй, 62%нь хэлний бэрхшээлээс болж, 34,4% нь үнэтэй, 12% нь интернэтээс мэдээлэл авах шаардлагагүй гэж хариулжээ. Үүнээс үзээд дотуур байруудыг интернэтэд холбож, тэнд суугаа оюутнуудад хөнгөлттэй үнээр үйлчлэх хэрэгтэй гэж үзлээ. Миний энэ санал ирээдүйд хэрэгжих зүйл ч “Нэг өнөөдөр хоёр маргаашийн үнэтэй” гэдэгчлэн энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэх хэрэгтэй байна. Эндээс интернэт ашиглах талаар мэдлэгтэй болсон оюутнууд аймаг сумандаа очоод залуучууддаа зааж өгч болох юм.
1.2.4 Интернэтэд ашиглахад анги хэлгүй бол хөлгүйтэй адил билээ. Дээрх судалгаанд оролцогчдын 66,6% нь англи хэл компьютерын анхан шатны мэдлэгтэй, 22,5% нь дунд, 2,9% гүнзгий мэдлэгтэй гэсэн бол 18,6% нь энэ талаар ямар ч мэдлэггүй гэж хариулсан байна. Хөдөө орон нутагт гадаад хэлний багш ховор байгааг бодолцон үзэж Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа болон байгуулагдаад нэлээн хэдэн жил болсон, дадлага туршлага өндөртэй гадаад хэл, компьютерын сургалт явуулдаг курс дамжааны баг бүтээгдэхүүнийг жилд 2-3 удаа хөдөө орон нутагь явуулж хосолсон сургалт зохион байгуулж болох юм. Уг сургалтанд нь хувь хүмүүс хамрагдаад зогсохгүй, албан байгууллагууд ч ажилтан албан хаагчаа нэгдсэн журмаар сургаж, энэ ажлыг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болговол илүү үр дүнтэй бөгөөд энэ нь интернэтийг хэрэглээ болгох үндсийг тавьж өгөх болно.
1.2.5 Дээрх судалгаанд оролцогч, интернэт ашигладаггүй гэсэн хариулт өгсөн оюутнуудын 41,3% нь түүнийг ашиглаж мэдэхгүй гэжээ. Энэ нь интернэтийг хэрхэн ашиглаж сурах талаар сургалт зохион байгуулах хэрэгтэй гэдгийг хэлээд байна. Улаанбаатар хотод интернэтийн сургалт явуулдаг газрууд байдаг хэдий ч энэ сургалтыг арай өөр хэлбэрээр олныг хамруулан явуулж болох юм. Үүний тулд МҮТВ-ийн хүүхэд сургалт танин мэдэхүйн ерөнхий редакци, залуучуудын нэвтрүүлгийн “Үдшийн хэмнэл” студийн уран бүтээлчид аль нэг интернэт төвтэй хамтран “интернэт” цуврал хичээлийг явуулж болно. Энэ нэвтрүүлгийг дотор нь өсвөр үе, залуучууд гэж ангилан явуулна. Өсвөр үеийнхэнд зориулсан хичээлдээ гадаадын нэр хүндтэй их сургууль, коллежуудын талаарх мэдээллийг хэрхэн авах, захидал яаж бичих, яаж чатлах гэх зэрэг сонирхдог зүйл болон сурч боловсроход нь туслах зорилготой хичээлүүдийг явуулах, цаашлаад мөн нийгэм, улс төр, эдийн засгийн мэдээллийг хэрхэн олж авах, интернэтээр дамжуулан худалдаа хийх зэргийг залуучуудад зориулсан нэвтрүүлэгтээ тусгаж өгч болно. Мөн түүнчлэн энэ заасан хичээлээ хамгийн олон уншигч захиалагчтай төвийн хэвлэлүүдэд нийтлэг бататгаж байвал илүү ач холбогдолтой болно.
1.2.6 НҮБ-ын ЮНЕСКО-оос Монголын хөдөөгийн залуус, яангуяа говийн бүсгүйчүүдэд зориулж “Албан бус боловсрол” –ын сургалтыг явуулаад нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Энэ сургалт манай оронд амжилттай явагдаж байгаа. Ялануяа Баянхонгор зэрэг манай орны хэд хэдэн аймгуудад төв газарт очиж чадахгүй байгаа залууст зориулж албан бус боловсролын явуулын багш нар айлуудаар явж хичээд зааж байна. Энэ ажлыг орон даяар өрнүүлвэл илүү үр дүнтэй байх болно. Албан бус боловсрол гэдэг нь зөвхөн бичиг үсэг заагаад зогсохгүй, амьдрах ухааны янз бүрийн хичээл ордог гэдгийг та бид мэднэ.
1.2.7 Албан бус боловсрол аймаг бүрт ижил явагддаггүй. Үүнийг зохицуулахын тулд боловсролыг хуулиндаа энэ тухай тодорхой зааж өгвөл дээр байх. Тухайлбал, жилийн улсын төсвийн 20%-ийг боловсролын салбарт зориулдаг бол энэ мөнгөний хэдэн хувь нь албан бус боловсрол зарцуулагдах ёстой вэ гэдгийг хуульчлан тогтоож өгөх хэрэгтэй байна. Ингэвэл хуулийн дагуу зохицуулагдаж, үр өгөөж нь илүү болно.
1.2.8 Өнөөдөр 8 дугаар ангиа төгсөөд анги дэвшин суралцаж чадаагүй эсхүл сургууль завсардсан хүүхдүүдэд гудамж метрлэхээс өөр зас байхгүй болсыг та бид мэднэ. Боловсрол мэргэжилгүй байтугай, дээд боловсролтой хүнд ажил олдохгүй байгаа өнөө цагт тэд ажил олж хийнэ гэдэг хэцүү асуудал болжээ. Биднийг бага байхад сурлагадаа тааруухан, дэггүй нэгнийг нь “ТМС-д оруулна шүү” гэж айлгадаг байж билээ. Гайгүй нэг нь их дээд сургуульд орж, амьдралын бололцоогүй нэг нь гудамжинд гарч байгаа өнөө үед техник мэргэжлийн сургууль үнэхээр үгүйлэгдэж байна. 2000 онд дотоодын их сургууль, коллежуудын төгсөгчдийн 22,9% нь багш, боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх чиглэлээр, 14,9% нь нийтийн мэдээлэл% бичиг хэргийн мэргэжлээр, 12,2% нь инженэрийн мэргэжлээр 9,6% нь хүмүүнлэгийн ухааны чиглэлийн мэргэжлээр, үлдсэн 40,4% нь бусад мэргэжлээр төгсөн гарчээ. Энэ тоо баримтыг харахад манай улс төгсөж гаргадаг багш нар, инженэрүүд хэл шинжлэх ухааны мэргэжилтэнгүүд, сэтгүүлчдийнхээ тоогоор хангалттай боловсон хүчингүүдээ бэлтгэчихээд машин техник, барилга дээрээ ажиллах ажилтнуудаа бэлддэггүйгээс шалтгаалж байна гэж дүгнэж болно. Үүнээс үзэхэд аймаг бүрт ТМС-ийг байгуулж тэдний төрөөс онцгой анхаарах цаг нэгэнт болжээ. Нэг жишээ дурдъя. Дорноговь аймгийн Сайншанд 1990 оноос эхлэн ажиллахаа больсон. Гэтэл аймгийн засаг дарга,, боловсролын төвийн ажилтнууд, багш нарын санаачлагаар 1998 онд дахин шинэчлэгдэн байгуулагдаад одоо хөл дээрээ бүрэн зогсож тэр суманд байгаа 3 дунд сургууль, 1 коллежтой зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тэр сургуульд сурлагадаа тааруухан, дэггүй хүүхэд орох биш, харин 10 дугаар ангиа төгсөхдөө мэргэжлийн үнэмлэхтэй, ажлын дөртэй болоод гарахыг зорьсон олон хүүхэд суралцаж байгаа.
1.2.9 Мэдээлэл гэдэг бол мэдлэг болж байх ёстой. Хөдөөгийн залуу малчид маань мэдээлэл, мэдлэггүй болоод л сүүлийн жилүүдэд хэдэн малаа зуд турханл алдаж дууслаа. Өнгөрсөн үед иймэрхүү зуд зэргийн м болдог л байсан. Тэдэнд малаа ингэж арчил, тэгж бэлчээрлүүл гэж телевиз радиогоор заагаад байж болно. Гэтэл тэд яагаад өөрсдөө нийлж баг болоод хөгшид болон туршлагатай малчдаасаа зөвлөгөө авч, түүнийгээ амьдрал ахуйдаа хэрэгжүүлээд явж болдоггүй юм. Үүн дээр л манай монголчуудын мартагнах тийшээ хандаж байгаа “Сүргийн сэтгэлгээ” гэгч зүйл хэрэгтэй болоод байна. Нэгэн оёдлыгн үйлдвэрт хоёр сайн ажилчин байлаа. Гэтэл нэг сайн нь нөгөөдөө атаархан: энэ ийм сайн ажиллаж байгаа юм бол би юугаараа дутах вэ, хувийн үйлдвэр байгуулна гээд гараад явчихлаа. Энэ бол өнөөдөр бидний дунд болж л байдаг явдал. Үүн дээр дүгнэлт хийе. Энэ явдал нэг бодлоор тухайн хүний асуудал юм. Хүн бүр дор дороо өөрсдийнхөө болгох гэдэг нь хувиа хичээсэн зан гэлтэй. Харин миний хэлэх гээд байгаа “сүргийн сэтгэлгээ” гэгчийн учир үүнд л байгаа юм. Гадаадын олон орны туршлагаас харахад цөс нэг л зорилготой ажилласны үндсэн дээр амжилтан хүрч байна. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй”гэдэг үгийг санацгаая. Хэн ч хэдэн ч малтай байж болно. Нэг л удаа айхтар зуд болвол нөгөө хэдийг нь аваад явчихна. Иймээс л аймгийн сум бүр, цаашилбал баг бүрт энэ ажлыг зохион байгуулах чадварлаг хүнийг томилон ажиллуулвал энэ мэт өөрсдөөс нь шалтгаалах бэрхшээлээс гарч болно.
- Дүгнэлт
Эдгээрээс үндэслэн дараахь зүйлүүдийг санал болгож байна.
Шинэлэг санаа:
- Хөдөө орон нутгаас залуучуудын тухай нэвтрүүлгийг түлхүү явуулж цаашлаад газар дээрээс нь сурвалжилсан шууд нэвтрүүлгийг явуулах
- Мэдээллийн технологи, үнэ цэнийг оюутан залуусаар суртачлуулснаар оюутнуудыгаа зуных нь амралтаар нэг ёсны ажлын байраар хангаж байна гэсэн үг юм.
- Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаад хэл, компьютерыэ төвүүдийг хөдөө орон нутагт ажиллуулах, цаашлаад тэнд өөрсдийнх нь салбарыг байгуулах
- МҮТВ-ээр интернэтийн цуврал хичээлийг явуулах
- Жил бүр улсын төсвөөс боловсролын салбарт зориулаглах хөрөнгийн хэдэн хувийг албан бус боловсролд зарцуулах, тухай хуулиндаа тодорхой зааж өгөх
- Аймаг бүрт ТМС-ийг байгуулж, тэднийг төрөөс онцгой анхаарах
- “Сүргийн сэтгэлгээ”-г бий болгох
Эдгээрийг хэрэгжүүлэх нь дараахь ач холбогдолтой
Практик ач холбогдол:
- Залууст зориулсан радио телевизийн нэвтрүүлгийн тоог олшруулж, чанарыг сайжруулах. Энэ нь эргээд тухайн уран бүтээлчдийн бүтээл туурвилыг олон нийтэд суртачлах, үзэгч, сонсогчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.
- Нийслэл хотод сурч байгаа оюутнуудыг хөдөө орон нутгаар явуулж мэдээллийн технологи, түүний ач холбогдлыг суртачлуулах. Нэг талаар хөдөөгийнхөн маань мэдээллийн үнэ цэнийг ойлгох боловч нөгөө талаар залуу хүмүүстэйгээ ажилласнаар тэдний сурч боловсрох, тани мэдэх үйл ажиллагаанд нь тус дөхөм болно.
- Оюутны байруудыг интернэтэд холбосноор тэнд амьдардаг оюутнууд сурахаас гадна, аймаг сумандаа очоод тэндхийнхээ залууст зааж өгөх юм.
- Англи хэл, компьютерыг сурах гэсэн хүн заавал хот газар ирэлгүйгээр аймагтаа заалгавал наад зах нь эдийн засгийн хэмнэлтэй.
- Албан бус боловсролын явуулын багшийг аймаг бүр тэр бүү хэл сум болгонд ажиллуулвал хөдөөгийн олон залуус амьдрах ухааны арга барилтай болж, багш нь хүн бүртэй тулж ажиллана.
- Аймаг бүрт ТМС-ийг байгуулвал сургууль завсардалт багасаж, цаашлаад ажлын байр нэмэгдэх үндэс болж өгнө.
- Бүгдээрээ нийлж санал бодлоо солилцож, настангуулынхаа үгийг сонсож явбал залуу малчдын мал маллах арга туршлага сайжирч, цаашлаад улс эх орнынхоо хөгжилд ч тодорхой хувь нэмэр болох юм.
Эдгээр асуудлыг шийдвэрлэж чадвал одоо бидний дунд яригдаж байгаа гол зүйлийн нэг болох хил эзгүйдэх, төв рүү чиглэсэн их нүүдэл багасахын зэрэгцээ хөдөө орон нутагт сурч ажиллах цаашилбал, мэдээлэл хүлээн авах сайхан боломжууд бий болж байна.
Хөгшрөхөөс болж учрах гарз хохирлоос сэргийлэхийн тулд залуудаа нөөц базааж ав₮. “Өтөл насыг өег дүүрэн байлгах зүйл бол мэргэн ухаан болохыг ойлгомогцоо, өтөл насаа хоосон үлдээхгүйн төлөө залуу наснынхаа хүч бололцоог ашигла” гэж Леонарда да Винчигийн хэлсэн мэргэн үгээр илтгэлийг өндөрлөе.