Г.Чулуунбаатар
/УИХ-ын даргын зөвлөх, доктор (Ph.D), проф./
Шинэ толь №42, 2003
Түлхүүр үг: Иргэний нийгмийн хөгжил, Өрнө-Дорнын иргэншил ,Монголын ардчилал, Эрх мэдлийн хяналт, тэнцэл ,Иргэний нийгмийн мөн чанар
Монгол дахь иргэний нийгмийн төлөвшлийн асуудлыг судлахдаа ерөнхий арга зүйн хувьд гадаад орчин, нөлөөллийн хүчин зүйлс, хөгжил төлөвшлийн дотоод уг сурвалж, өөрийгөө хөгжүүлэх хөшүүрэг механизмын гурван аспектыг ялгаж хөгжил төлөвшлийн гол шинжүүдийг тодруулах боломжтой юм.
Гадаад ерөнхий орчин нөлөөллийн хүчин зүйлсийн тухайд
Нийгэм, түүхийн үйл явцын хувьсал өөрчлөлтийн түүхэн логикийн явцад хүн төрөлхтний иргэншсэн хөгжлийн ууган 3 голомт: -Эртний Энэтхэг, Хятад, Грек, Римд үндсэндээ нэгэн зэрэг ХТӨ VII зууны үеэс үүсэн хөгжсөн байна.
Иргэншлийн энэ голомтуудаас хүн төрөлхтний иргэншсэн хөгжлийн хоёр салаа зам эх үндсээ авчээ. Тэдгээрийн аль алиныг орон зай, цаг хугацааны тодорхой хэмжүүрт шинжлэн үзэх шаардлагатай. Орон зайн хувьд бол Эртний Энэтхэг, Хятадын иргэншлээс уламжлалт нийгмийн зам, Эртний Грек, Римийн иргэншлийн хөгжлөөр иргэний нийгмийн хөгжлийн зам гараагаа авсан гэж ойлгож болно. Цаг хугацааны хувьд дундад зууны сүүл үе буюу XV-XV зууны үе хүртэл иргэншлийн энэ хоёр салаа замаар хөгжиж байсан улс орнуудын хөгжлийн харилцан нөлөөлөл маш бага байснаа энэ үеэс эрчимжиж иргэний нийгмийн хөгжлийн загвар түгэн давамгайлах болжээ.
Монгол Улс төв Азийн өндөрлөгт, Евроазийн бүс нутагт багтан түүхийнхээ бүх үед Өрнө, Дорнын зааг дээр хөгжлийн хоёр салаа замын хайчинд оршиж, дэлхийн томоохон суурин иргэншлийн хүчтэй нөлөөнд авталгүйгээр үндсэндээ XX-р зуунтай золгосон билээ. Харин Монголын нийгмийн суурь язгуураараа уламжлалт нийгмийн шинжийг адгалж ирсэн. ХХ зууны 70-аад жилийн турш ат ба иргэний нийгмийн аль алиных нь зарим шинжийг заримдаг байдлаар хосолсон социалист туршилтын замыг туулсан. Сүүлийн 10 гаруй жил дэлхийн хөгжлийн ерөнхий хандлагыг дагаж иргэний нийгмийг төлөвшүүлэх замыг тууштай сонгон эрчимтэй өөрчлөлтийг хэрэгжүүлж буй улс юм.
Өнөөдөр Монгол дахь иргэний нийгэм дэлхийн олон иргэншлийн нарийн төвөгтэй сүлжээний идэвхтэй нөлөөлөлд төлөвшин хөгжиж байна.
Орчин үеийн өндөр хөгжилтэй орнууд дахь иргэний нийгэм бол уламжлалт нийгэм Модернизацичлагдах (эдүгээжих) үйл явцын үр дүнгээр XVI-XVIII зууны үед эхлээд баруун Европ, Хойд Америкт дараа нь Төв Европ, Азийн орнууд, Австрали, Өмнөд Америкийг хамран нийгмийн бодит байдлын хувьд төлөвшин хөгжсөн билээ.
Өнөөдөр дэлхийн бүс нутаг, улс орнуудын хөгжлийн жигд бус байдлаас хамаарч иргэний нийгмийн төлөвшилд ч үлэмжхэн ялгаа байсаар байна.
Баруун Европ, Хойд Америк дахь иргэний нийгмийн хөгжил нь анхдагч модернизаци ба ардчилсан үйл явцтай холбоотой хэрэгжиж өнөөдөр иргэний нийгмийн төлөвшлийн тэргүүлэх загварын шинжтэй болоод байна. Монгол дахь иргэний нийгмийн төлөвшилд энэ загварын нөлөө хамгийн хүчтэй байгаа гэж үзэж болно. Сонгож авсан ардчиллын загвар, засаглалын харилцаа, эрх зүйн систем, баримталж буй улс төрийн онол, парадигмууд, эдийн засгийн харилцааны шинэтгэлийн үзэл баримтлалууд зэрэг иргэний нийгмийн төлөвшилд чиглүүлэх шинжтэй нөлөө үзүүлдэг хүчин зүйлүүд чухамхүү энэ загварыг баримжаалж байгаа билээ.
Энэ бүхнийг дагалдаж ажил хэргийн прагматик чиглэмжтэй жил үйлчилгээ, дэмжлэг тусламж, төсөл хөтөлбөрүүд олноор хэрэгжиж, тодорхой утгаар бизнесийн үйл ажиллагаа дэвхтэй өрнөж байна. Олон улсын байгууллага, хандивлагч нуудын зээл тусламж, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлдэг иргэний нийгмийн байгууллагуудаас эхлээд аж ахуйн нэгж байгууллага, иргэд хоорондын олон талт харилцаа холбоо хуртэл нийгмийн амьдралын маш өргөн хүрээнд, нийгмийн харилцааны бараг бүх төрөлд дээрх загварын нөлөө шийдвэрлэх үүрэгтэй байгааг хэн хүнгүй сайн мэднэ.
Чөлөөт иргэд, ялангуяа, өсвөр залуу үеийнхний амьдралын хэв маягт орчин үеийн технологи, электрон техник интернет, мэдээллийн сүлжээг ашиглахын зэрэгцээ хувь иргэдийн болон иргэний нийгмийн төрөлжсөн байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагаагаар дамжин өрнөдийн нийтийн соёл, нийгэм, ёс суртахууны үнэлэмжүүд эрчимтэй нэвтрэх боллоо.
Скандинавын орнуудын өндөр хөгжсөн нийгэмд иргэний нийгмийн олон үнэт зүйлс бодит биелэлээ олж байгаа болохоор энэ бүс нутагт иргэний нийгмийн нэг бие даасан загвар хөгжих хандлагатай байна гэж үзэж болно. Иргэний нийгмийн энэ загвар нийгэм, хүмүүнлэгийн хүрээний асуудлыг илүү зохистой шийдсэн, улс төрийн хувьд төвийг сахисан байр суурьтай байдгаараа онцлог юм. Монгол улсын хувьд энэ бүс нутгийн иргэншлийн нөлөө тийм ч их хүчтэй биш байна. Гэхдээ ХХ зууны түүхийн туршид үндсэндээ нийгмийн баримжаатай төрийн бодлогыг баримталж, төвлөрсөн төлөвлөгөөт, төрийн зохицуулалттай зах зээлийн харилцааг төлөвшүүлэх зорилго тавьж ирсэн болохоор энэ хүрээнд хэрэгжих боломжтой иргэний нийгмийн шинжүүдээрээ нийтлэг тал бий юм.
Япон, Солонгос зэрэг Ази тивийн өндөр хөгжсөн орнуудад Дорно дахины уламжлалт нийгмийн хөрс суурин дээр орчин vеийн иргэний нийгмийн ардчилсан үнэт зүйлсийг амжилттай хөгжүүлж иргэний нийгмийн бас нэг бие даасан загварыг бий болгох хандлага бодитой байна.
Монгол улсын хувьд Дорно дахины нийгмийн уламжлал хүчин зүйлсийн инерци иргэдийнх нь сэтгэлгээ, зан занши, нийтлэг ёс суртахуунд хүчтэй байдгаараа иргэний нийгмийн телевшлийн эл загвартай ойрхон хувилбараар хөг магадлал өндөр юм. Гэхдээ өнөөгийн байдлаа уламжлалын хүчин зүйлсийн хөрс суурин дээр орчин үе иргэншлийн сонгодог ололтуудыг түүнтэй зохистой хослуулах замаар иргэний нийгмийг төлөвшүүлж буй дээрх улс орнуудын нөлөө манайд харьцангуй сул байна.
Коммунист аргаар уламжлалт нийгмээ сэргээж неотрадиционализмд тулгуурлан тоталитар нийгэм байгуулсан орнуудад иргэний нийгэм зохих ёсоор хөгжөөгүй байгаа хэдий ч эдгээрийн дийлэнхи нь иргэний нийгмийн замыг бодитой сонгоод байна. Иргэний нийгмийн энэ загвартай харьцуулахад манай оронд иргэний нийгмийн телевшил илүү ахицтай байгаа гэх үндэстэй байгаа юм.
Эдүгээ иргэний нийгэм эргэлт буцалтгүй итгэлтэй хөгжиж буй дэлхийн хөгжлийн хоёр бүс нутаг хүн төрөлхтний анхаарлын төвд байна. Үүний нэг нь Баруун Европын холбоо, нөгөө нь АНУ, Мексик, Канадыг нэгтгэсэн чөлөөт зах зээлийн бүс юм. Энэ хоёр бүс нутагт өрнөж буй үйл явц ихээхэн ялгаатай боловч бараг бүхэл бүтэн тивийн олон улс орныг иргэний нийгмийн зарчим дээр интеграцчилж, эдгээр улс орнууд үндэсний онцлог, улс төр, соёлын бие даасан байдлаа хадгалан нэг нэгдмэл иргэний нийгэмд нэгдэн нягтарч байгаагаараа дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох Түгээмэл хандлагыг илэрхийлж байна.
Арга зүйн ийм ерөнхий байр сууринаас глобальчлалын эрин үеийн дэлхийн иргэншлийн ээдрээтэй сүлжээд төлөвшиж буй Монгол дахь иргэний нийгмийн асуудлыг шинжлэн судлах нэг хувилбар байгаа болно.
Хөгжил төлөвшлийн дотоод уг сурвалж, өөрийгөө хөгжүүлэх хөшүүрэг механизмын тухайд
Нийгмийн хөгжлийн дотоод уг сурвалж, өөрөө хөгжих үндэс нь иргэний нийгмийн хөгжлийн зам, хувилбар бүрд ялгаатай байлаа. Иргэний нийгмийн зам нь хувийн өмч, иргэний хувийн эрх чөлөө, хувь хүний индивидуал буюу бодгаль чанарыг хөгжлийн гол хөшүүрэг, үндсэн хүчин зүйл болгон хөгжиж иржээ.
Уламжлалт нийгмийн зам нь нийтийн (коммуны) өмч, хамт олонч үзэл, нийгмийн эрх ашгийг хөгжлийн гол хөшүүрэх, үндсэн хүчин зүйл болгон хөгжихийг эрмэлзэж ирсэн байна
Дэлхий дахины нийгмийн хөгжлийн түүхийг бүхэлд нь авч үзвэл янз бүрийн улс орнууд, олон янзын хувилбараар хөгжлийн энэ л хоёр замын аль нэгэнд хамааруулан ойлгож болох байдлаар хөгжсөн гэж үзэж болно.
Монгол улс 1990-ээд оноос нийгмийнхээ тогтолцоог үндсээр нь өөрчилж, иргэний нийгмийг баримжаалсан шинэ хөгжлийн замыг сонгон хөгжиж байгаа билээ. Үндсэн хуулиндаа Монголын ард түмний эрхэм зорилгыг эх хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон явдал” гэж тодорхойлсон. Эдүгээ сонгосон замаараа буцалтгүй хөгжиж байна.
Уламжлалын хүчин зүйлсийн инерци хүмүүсийн амьдрал үйл ажиллагаа, сэтгэлгээ, зан үйл, ёс суртахуунд нь хүчтэй хэвээр байгаа нийгмийн харилцааны хөрсөн дээр орчин үеийн иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх үйл явц нарийн төвөгтэй байгаа бөгөөд бас их өвөрмөц онцлогтойгоор өрнөж байна. Энэ явцад онолын төдийгүй практикийн сонирхолтой асуудлууд олноор урган гарч байгаа. Энэ бүхнийг зохистой шийдэхэд юуны өмнө иргэний нийгмийн тухай маш өргөн хүрээтэй, шинжлэх ухааны үндэстэй судалгаа, сурталчилгааны ажил шаардлагатай байгааг тэмдэглэе.
Иргэний нийгэм төлөвшин хөгжинө гэдэг бол хэрэг дээрээ ардчилсан эрх үүрэг, эрх чөлөөний бүх хэлбэр, хувийн санаачлага, бие даасан үйл ажиллагааны эрх чөлөө, улс төр, соёлын аливаа мэдээллээр үйлчлүүлэх эрх чөлөө зэргийн нийгмийн нэг төрлийн орон зайг бий болгох үйл явц юм. Тэгэхээр иргэний нийгмийн нэг гол үүрэг бол эрх зүйн, ёс суртахууны, мэдээллийн, соёлын, зах зээлийн болон бусад үйл ажиллагааны нэг төрлийн социал орчин бий болгох явдал бөгөөд тэр нь илрэх хэлбэрийн хувьд олон янз байх боловч нийгмийн түгээмэл үнэт зүйлс, ерөнхий ардчилсан үнэлэмжийн хувьд нэгдмэл байх ёстой.
“Иргэн” ба “нийгэм” гэдэг үгийн олон янзын утгыг харьцуулан анализ хийх замаар иргэний нийгэм” гэдэг ойлголтын өргөн утгыг тодорхойлсон байдаг. Түүнийг шинжлэх ухааны ойлголтынх нь хувьд өргөн утгаар бол нийгмийн хөгжлийн тодорхой төлөв байдал, иргэн бүрийн хувийн эрх чөлөөг бүх талаар дээдлэн эрхэмлэсэн нээлттэй нийгмийн тогтолцоо гэж ойлгох боломжтой. Ийм ойлголт нийгэм, улс төрийн сэтгэлгээнд дэлгэрч хэвшихэд К.Попперийн “Нээлттэй нийгэм ба түүнд дайсагнагчид” номонд боловсруулсан онолын концепци, ноён Ж.Соросын үүсгэн байгуулж хөгжүүлсэн “Нээлттэй нийгмийн хүрээлэн”, түүний олон талт үйл ажиллагаа шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэсэн болно.
“Иргэний нийгэм” гэдэг үгийн явцуу утга нь олон хувилбартай бөгөөд гол төлөв иргэний нийгмийн төлөвшлийн үндсэн шинж, бүрдэл хэсгүүдийг илэрхийлсэн агуулгатай байгаа болно. Тухайлбал,
- Төрөөс гадуурхи байгууллагуудын нийлбэр цогц хос .
- Нийгэм дэх төрийн биш бүх төрлийн харилцаа
- Чөлөөт иргэдийн өөрийгөө илэрхийлэх хүрээ гэх мэт иргэний нийгмийн зарим үндсэн шинжийг илэрхийлж байна.
–
Иргэний нийгэм бол өөрөө хөгжих дотоод уг сурвалж бүхий тогтолцоо юм. Түүний энэ уг чанарыг танин мэдэх онолын сэтгэлгээний эрэл хайгуулын явцад иргэний нийгмийн системийн шинжилгээний онол, арга зүй, иргэний нийгмийн социал инженерчлэлийн концепцууд боловсрон гарсан юм.
Системийн шинжилгээний онол нь иргэний нийгмийн үндсэн шинжүүдийг нэг нэгдмэл нийгэм, соёлын объект болгон интеграцчилж судлах боломж олгодог. Ингэснээр иргэний нийгмийн судалгаанд арга зүйн зарим шинэ боломж нээгдэнэ. Тухайлбал,
- Сэтгэлгээний түүхэн дэх сонгодог концепциудтай харьцуулахад иргэний нийгмийг олон элементээс нарийн холбоогоор бүрэлдэж тогтсон нэг бүхэллэг тогтолцоо болгон авч үзэх,
- Иргэний нийгмийг судалгааны объектийнх нь хувьд хүрээлэн буй орчин, нөлөөлөх хүчин зүйлүүдийнх нь холбоо хамааралтай нягт уялдуулан судлах,
- Иргэний нийгмийг нэг бүхэллэг, бие даасан үзэгдэл болохынх нь хувьд түүний их (мета) систем ба дэд системүүдийн харьцаанд нь нэгтгэж судлах.
Иргэний нийгмийн судалгааны системийн шинжилгээний онол нь бүтцийн хувьд дор дурьдсан бүрдэл хэсгүүдтэй.
Тухайлбал:
- Систем – бүтцийн шинжилгээ (иргэний нийгэм бол өөрийгөө зохион байгуулагч тогтолцоо мөн)
- Систем – чиг үүргийн шинжилгээ (иргэний нийгэм бол нэгтгэгч тогтолцоо мен)
- Систем – динамикийн шинжилгээ (иргэний нийгэм бол өөрөө өөрийгөө нөхөн үйлдвэрлэгч тогтолцоо мөн).
Иргэний нийгмийн социал инженерчлэлийн концепци орчин үед хамгийн түгээмэл хэрэглэгдэх боллоо. К.Попперийн тодорхойлж байгаагаар нийгмийн философийн зөөлруулсэн рационализмын төлөөлөгч Р.Паунд 1922 онд бичсэн “Эрхийн философийн удиртгал” гэдэг бүтээлдээ анх “социаn инженерчлэл” гэдэг нэр томъёог хэрэглэжээ. Социалист гэгдэж байсан орнуудад 1970-аад оноос хэрэглэгдэх болсон байна.
Орчин үеийн иргэний нийгмийн ном зохиолд “социал инженерчлэл”-ийн концепцийн гол агуулгыг “Нийгмийн зохион байгуулалтын янз бүрийн бүтцийг бий болгох, өөрчлөх, зохицуулахад чиглэсэн онцгой хэлбэрийн үйл ажиллагааны нийлбэр цогц” гэж тодорхойлж байна. Энэ бол чухамдаа К.Попперийн үзэл санаа бөгөөд түүнийхээр социал инженерчлэлийн гол зорилго нь нийгмийн институтийг байгуулах, еерчлөн боловсронгуй болгох үйл явцын төлөвлөгөө, төсөл бүтээж боловсруулах явдал юм. Ийм ч учраас К.Поппер хаалттай нийгмийг нээлттэй нийгэм болгон өөрчлөх гол арга бол социал инженерчлэл мөн гэж үзсэн байдаг.
Бүрэлдэн төлөвшиж буй иргэний нийгмийн цаашдын хөгжилд социал инженерчлэлийн гол үүрэг нь нийгмийн шинэ системийг илэрхийлсэн шинэ институт бий болгох, хуучныг татан буулгах, өөрчлөх, үйл ажиллагааг боловсронгуй болгоход арга зүй, мэдээлэл-технологийн үйлчилгээ үзүүлэх явдал байх ёстой юм.
Ийм үйлчилгээ үзүүлэхийн тулд
- Шинээр байгуулах буюу өөрчлөх институтийн нийгмийн төлөөлөл, суурь баазыг тодорхойлох,
- Функцийн шатлалыг тодруулах,
- Функц бий болох, үгүй болох, задрах, нэгдэх үйл явцын хандлагыг шинжлэх,
- Функци хэрэгжүүлэх бодит болон боломжит механизмуудыг тодорхойлох гэсэн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Социал инженерчлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дор дурдсан үндсэн зарчмуудыг харгалзах шаардлагатай.
- Макро социал түвшинд социал инженерчлэлийг хэрэгжүүлэхдээ нийгмийн, соёлын, хувь хүний түвшний үзэгдлүүдийг нэгдэлтэй авч үзэх,
- Тухайн институтийн оршин байх үйл ажиллагаа болон функциудын тэргүүлэх чиглэлүүдийг чандлан баримтлах,
- Нийгэмд үйл ажиллагаа явуулж буй институудэд ажиллах адил тэгш боломж олгох,
- Институтийн өөрчлөлтийг алгуур шатлалын зарчмаар үе шаттайгаар хэрэгжүүлэх,
Монгол улсын ардчилсан хөгжлийн жилүүдэд хэрэгжүүлсэн бүтцийн өөрчлөлт, энэ оноос эхлэн мөрдөж байгаа төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн үзэл баримтлалын дагуу хэрэгжүүлж буй өөрчлөлтүүд нь онолын хувьд социал инженерчлэлийн концепцид түшиглэж байгаа гэж үзэж болно. Харин түүнийг хэр үр нөлөөтэй, хэр зөв оновчтой ашиглаж, өөрчлөлтийг ямар үр дүнтэй хэрэгжүүлэв гэдэг бол тусгайлсан судалгаа шаардах асуудал юм
Иргэний нийгмийн бүтэц, үндсэн шинжүүдийн төлөвшлийн тухайд
Иргэний нийгмийн талаархи ерөнхий тодорхойлолт нэлээд олон хувилбартай байх боловч өнөөдрийн байдлаар төлөвшлийн прагматик утгыг илүү онцолсон тодорхойлолт бол “Хүний амьдрал, үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, хувь хүн ба нийгмийн бүлгүүдийн янз бүрийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх бүх талын боломж олгосон нийгмийн харилцаа, түүний хэлбэржсэн ба хэлбэржээгүй бүтцийн нийлбэр цогц мөн” гэсэн тодорхойлолт зонхилж байгаа болно. Эл тодорхойлолтыг үндэс болгон иргэний нийгмийн төлөвшлийн практикт түүний үндсэн шинжүүдийг тоймлон гаргаж байгаа юм.
Үндэс угсаа, шашин шүтлэг, иргэний харъяалал зэргийг харгалзахгүйгээр ардчилсан эрх, эрх чөлөө, үүрэг хариуцлагыг хүн бүрд тэгш эдлүүлэх адилхан боломж олгох явдал бол иргэний нийгэм хөгжих суурь нөхцөлийн нэг мөн . Монгол улсын Үндсэн хууль болон бусад олон хуульд энэ боломжийн эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Харин эрх зүйн хувьд бий болсон боломжийг материаллаг нөхцөл, эдийн засаг санхүү, төр, нийгмийн болон боловсролын үйлчилгээ зэрэг бодит нөхцөлөөр баталгаажуулах асуудлын тухайд харилцан адилгүй байна. Энд тус бүрээр нь тодорхой зүйлүүдийг ярьж болно. Гэхдээ зарим нэг анхаарал татсан
асуудал байгааг анзаарахгүй байж болохгүй. Нэг талаасаа зүйн шинэтгэлийн хурдацыг амьдралын бодит өөрч дагаж баталгаажуулах үйл явц удаашралтай, нөгөө тала эрх зүйн хувьд олгогдсон адил тэгш боломжийг ашиг иргэдийн чадавхи жигд биш, идэвхи санаачлага хангалтгүй мөн зарим талаар эрх зүйн боловсрол, ардчиллын соёл дутмаг байгаа зэргээс иргэний нийгмийн төлөвшлийн суур.
нөхцөлийн хүрээнд цөөн биш ээдрээтэй асуудал үүсч байгаа билээ. Энэ талаар судалгааны зарим баримт түшиж арай дэлгэрэнгүй ярих бололцоотой боловч өнөөдөр үүгээр хязгаарлая.
Засаглалын эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилан улс төрийн институцийн зохистой бүтцийг бүрдүүлж, тэдгээрийн үйл ажиллагааны эрх зүйн нэгдмэл орон зайг бий болгох нь иргэний нийгмийн институционал шинжийн үндсэн шалгуур мөн. Монгол улсын Үндсэн хуулийн дагуу төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилж, улс төрийн харилцааны ардчилсан институцийг бүрдүүлэн ажиллуулж байна. Гэхдээ Энэ хүрээнд судалж нарийвчлах асуудал байсаар байгаа.
Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан эрх мэдлийн хуваарилалтын амьдралаас дэвшигдсэн зарим нэг асуудлыг тодотгосон боловч одоо хэр энэ асуудлаар эрдэмтэд, улс төрчдийн дунд онолын маргаан бий. Монголын нийгмийн харилцааны өвөрмөц онцлогийг тусгасан иргэний нийгмийн институцийг төлөвшүүлэх шаардлагын үүднээс бол ялангуяа, засаглалын харилцааны дээд, дунд шатны субъектүүдийн хооронд үүсдэг функционал чиг үүргийн хүрээнд судалж нарийвчлах асуудал байгаа гэж үзэж байна.
Хилийн болон гаалийн чөлөөт дэглэм үйлчилдэг зах зээлийн харилцааны нэгдмэл орон зайг бий болгох нь иргэний нийгмийн чухал шинж мөн. Энэ хүрээнд манайд хийгдсэн шинэчлэл, одоогийн хууль тогтоомжоор үйлчилж буй журам дэглэмд ажил хэргийн болон албан тушаалтны ажлын арга барил, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоо бүхий тодорхой зарим зүйлийг эс тооцвол зарчмын шинжтэй хурц асуудал үгүй байна.
Хувийн хэвшил давамгайлсан өмчийн олон хэлбэр бүхий зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлж, дангаар ноёрхлын эсрэг чөлөөт өрсөлдөөний нэгдмэл орон зайг татварын болон банк, санхүүгийн уян хатан механизмтай, гаар бий болгон хөгжүүлэх нь иргэний нийгмийн төлөвшлийн эдийн засгийн гол шинж байх ёстой. Сүүлийн 10 гаруй жил манай орны эдийн засагт бий болж зугширсэн зах зээлийн харилцааг ерөнхийд нь авч үзвэл иргэний нийгмийн энэ шинжийн үндэс суурийг бүрдүүлж чадсан гэж үзэж болно.
Олон намын систем, олон ургальч үзэл, эрх баригч болон сөрөг намуудын хоорон дахь байнгын үр ашигтай яриа хэлэлцээ, иргэний нийгмийн байгууллагуудын бие даасан үйл ажиллагаа, улс төрийн маргааны соёл зэргийг багтаасан улс төрийн амьдралын ардчилсан бөгөөд нэгдмэл орон зайг бий болгохгүйгээр иргэний нийгмийн тухай яриа байж болохгүй. Хууль эрх зүйн үндэс, хэлбэр бүтцийн талаасаа бол манайд иргэний нийгмийн энэ шинж боломжийн хэмжээнд төлөвшиж байгаа. Харин амьдрал, үйл ажиллагааны бодит хэм хэмжээ болон хэвших талаасаа бол хангалттай гэж үзэхээргүйбайгаа юм. Улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн тухай хуулиудаас эхлээд эрх зүйн хувьд ч боловсронгуй болгох зүйлүүд ч бий.
Засгийн газрын болон хувийн аль нэг бүтцийн түшмэлүүд ба бусад аливаа дарамтаас хараат бус байх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, радио, телевиз болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг багтаасан мэдээллийн нэгдмэл орон зай бий болгох явцад иргэний нийгмийн оюун санааны дүр төрх бүрэлдэх учиртай. Энд эрх зүйн орчинг нь гүйцээн бүрдүүлэхээс эхлээд мэдээллийн үйлчилгээ, бизнесийг зах зээлийн жишигт нийцүүлэх, Мэдээлэл эрж хайх, олж авах, эзэмших, түгээх, мэдээллийнхээ үнэн бодитой байхын төлөө хариуцлага хүлээх зэрэг мэдээллийн нэгдмэл орон зайн хэвийн ажиллах хууль зүй, ёс суртахууны механизмыг төлөвшүүлэх хүртэл анхаарал татсан асуудал цөөнгүй байгаа.
Тэтгэвэр авагчид, хүн амын бага орлого бүхий эмзэг хэсгийн нийгмийн хамгаалал болон ер нь нийгмийн халамжийн ерөнхий зарчмыг хэрэгжүүлэх нийгмийн хамгааллын нэгдмэл орон зайг бий болгохгүйгээр иргэний нийгэм хүмүүнлиг шинжтэй төлөвшиж чадахгүй. Энд нийгмийн шударга ёс, нийгмийн харилцааны хүмүүнлэг, энэрэнгүй шинжийг зөв хослон хэрэгжүүлэх амаргүй зорилт тулгардаг.
Манай орны тухайд нийгмийн баялгийг тэгшитгэн хуваарилж ирсэн уламжлалаас шалтгаалж энэ асуудал үлэмж нарийн түвэгтэй байгаа бөгөөд аль ч засгийн үед түүнийг улс орныхоо эдийн засаг, санхүүгийн боломжийн хэмжээнд шийдвэрлэхийн төлөө ажилласан билээ. Үүний ч үр дүнгээр манай иргэдийн нийгмийн хамгааллын тогтолцоо иргэний нийгмийн ерөнхий жишгээр төлөвших явцдаа байна гэж vasy боломжтой байгаа юм.
Энэ мэтчилэн иргэний нийгмийн үндсэн шинжүүд хэрхэн төлөвшиж байгаа талаар цаашид үргэлжүүлж болно Дурдсан зүйлүүд бол эдүгээ манай оронд нэгэнт бий болж эхлэсэн бөгөөд хөгжингүй орнуудын ойрын ирээдүй болж байгаа иргэний нийгмийн төлөвшил манайд ямар байгааг харуулах хамгийн ерөнхий үзүүлэлт юм.