Д.Алтай
/УИХ-ын гишүүн, Ph.D./
Шинэ толь №42, 2003
Түлхүүр үг: Парламентын хөгжил,төлөвшил, Иргэдийн оролцоо, Парламентыг төлөвшүүлэх арга зам, Парламентат ёсны үүсэл
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Ардчилсан парламентын нэг чухал шинж нь ил тод, нээлттэй байдал бөгөөд энэ нь иргэний нийгмийн оролцоог өргөжүүлэх чадвараар илэрхийлэгддэг.
Төрийн удирдлагыг хэрэгжүүлдэг орчин үеийн парламент нь дараахь чиг үүрэгтэй ба үүнд:
- Төрийн бодлогын үндэс, хөтөлбөрүүдийг томъёолох хууль боловсруулах
- Сонгогчдын эрх ашигт үйлчлэх, нөлөөлөх
- Гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, Засгийн газрын хөтөлбөрт үнэлэлт өгч боловсронгуй болгож хэрэгжүүлэх арга хэмжээ авах
- Төрийн чухал асуудлаар үндэсний зөвшлийг бий болгох зэрэг функцийг гүйцэтгэдэг.
Төрийн бодлогыг тодорхойлоход иргэний нийгмийн оролцоог өргөжүүлэх, сонгогчдын эрх ашигт үйлчлэх, тэдний саналыг ажил хэрэгчээр тусгах механизм бий болгох нь өнөөгийн парламентын төлөвшилд чухал сэдэв болж байна.
Парламентаас Засгийн газрын үйл ажиллагааг хянах чиг үүрэг 3 үндсэн хэлбэртэй байдаг. Үүнд:
- Биелэлтийн хяналт /compliance оvеrѕіght/
Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа хууль, тогтоол шийдвэрт хэр нийцэж төлөвлөсөн ёсоор явагдаж буйд тавих хяналт
- Гүйцэтгэлийн хяналт /performance oversight
Засгийн газар хөтөлбөрөө хэр түргэн шуурхай хэрэгжүүлж байгаа, зохион байгуулж буй арга хэлбэр, үйл ажиллагааны чанарт үнэлэлт хийх хяналт
- Үр дүнгийн хяналт leffectiveness oversight
Засгийн газар зардлаа /парламентаас баталсан төсвөө хэр үр ашигтай зарцуулж, зардлаа хэмнэсэн байдал болон ажлын эцсийн үр дүн ямар байгаад тавих хяналт зэрэг юм.
Өнөөгийн УИХ-ын хувьд Монгол улсад ардчилсан парламентыг хөгжүүлж төлөвшүүлэх чиглэлээр нэлээд ажлыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2001 оноос Ардчилсан Парламентыг бэхжүүлэх төсөл хэрэгжиж эхлэн Монгол Улсад ардчилсан парламентыг бэхжүүлэх стратеги төлөвлөгөөг УИХ 2002 оны хавар батлав. 2002-2005 онд УИХ. АНУ-ын БНСУХ-тэй хамтран манай парламентыг хөгжүүлэх 3 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг батлан, томоохон ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар “Хүний аюулгүй байдлыг хангах Сайн Засаглал” хөтөлбөрийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Азид хэрэгжиж буй Сайн засаглалын хөтөлбөрийн Парагон бүсийн хамтын ажиллагаанд Монгол улс идэвхтэй оролцож Азийн парламентууд мэдээлэл солилцох сүлжээг байгуулах саналыг гарган, бодлого тодорхойлоход ил тод, нээлттэй байдал, хариуцлагатай байх зарчмыг төлөвшүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлсэн.
Эдгээр хөтөлбөр, төсөл хэрэгжсэнээр Монголын парламентын ил тод байдал, хяналт шалгалт, хариуцлагын тогтолцоо, түүнд итгэх итгэлийг сайжруулахын зэрэгцээ хууль тогтоох үйл явцад олон нийтийн үүрэг оролцоо нэмэгдэж, УИХ-ын гишүүдээс сонгогчдод үйлчлэх асуудалд ахиц гарч, хуулийн төсөл боловсруулах дэг журам ба хууль тогтоомж гаргах тогтолцоог стандартчилах, парламентын дэг журмын талаарх зохицуулалт боловсронгуй болж нэг үгээр хэлбэл манай парламентын хөгжилд чухал алхмууд болно.
Эдүгээ Монголын парламент орчин үеийн шинж төлөвийг эрэлхийлэн төлөвших шатандаа явж байна гэж хэлэх үндэстэй. Парламентын төлөвшил гэдэг өргөн ойлголтонд олон асуудал хамрагдах бөгөөд энэхүү илтгэлдээ парламентын ил тод, нээлттэй байдал, иргэдийн санал бодлыг бодлого боловсруулж, шийдвэр гаргах түвшинд тусгах боломжийг өргөжүүлэх сэдвийг хөндөе.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан 2002 онд Монгол Улсад айлчлах үеэр манай парламентад үг хэлэхдээ: “Парламентын гишүүдэд туйлын чухал үүрэг хариуцлага ноогддог. Ард түмнээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд та нар Монголын үнэт зүйлсийн илэрхийлэл, иргэний нийгэм, төр хоёрыг холбосон гүүр болдог билээ” гэж онцлон тэмдэглэсэн. Парламентын гишүүд нь ард түмнээс шууд сонгогддог хувьд нийгмийн янз бүрийн бүлэг, давхарга, ТББ, улс төрийн нам, төрөл бүрийн мэргэжлийн төлөөлөгчид байдаг. Энэ утгаараа иргэний нийгмийн бодит тусгал болдог. Харин парламентад иргэний нийгмийн төлөөлөл нь ямар байх сонгуулийн үр дүнтэй шууд холбоотой. Сонгуулийн ур по дараахь хүчин зүйлээс хамаарч байна. Үүнд сонгуул тогтолцоо. Тэр нь тухайн орны улс төрийн соёл, үнэлэмж хэр нийцсэн байгаа, улс төрийн намуудын төлөвшил ямар хүмүүсийг хэрхэн бэлтгэж парламентын сонгууль өрсөлдүүлж байна вэ/, сонгуульд оролцох намууд хөтөлбөрийн асуудал мөн сонгогчдын боловсрол, тэдний улс терийн идэвх, оролцоо зэрэг юм.
Сонгуулийн үр дүнгээр парламентад сонгогдсон гишүүд иргэний нийгэм, төр хоёрыг холбогч гүүр болдогийн хувьд иргэний нийгмийн шууд төлөөлөл болдог. Тиймээс УИХ-ын гишүүн нь хувь хүний хувьд эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан ажлын дадлага туршлага, улс төрийн намд харьяалах байр суурь, бодлогоор тодорхой нийгмийн бүлэг, давхаргын ашиг сонирхлыг илэрхийлж, бодлого боловсруулж, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцдог.
Монгол орны хувьд парламент “залуу” учраас бэлтгэгдсэн туршлагатай улс төрчид төдий л олон биш байна. УИХ-д сонгогдсон гишүүдэд төрийн удирдлага, орчин үеийн төрийн бодлого боловсруулах үйл явц, улс төрийн мэтгэлцээн хийх ярианы соёл, өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг асуудлаар тусгайлан сургалт явуулах шаардлага байна. Бусад орнуудад “улс төрч” болох ийм сургалтыг мэргэшсэн зөвлөхийн баг удирдан явуулдаг. Улс төрийн намуудын боловсон хүчнийг чадваржуулах нь парламентын чадавхи болон түүний төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.
Өнөөдөр дэлхий дахины практикт парламентад иргэний нийгмээ сонсдог дараахь хэлбэрүүд байна. Үүнд:
Олон нийтийг сонсож мэдээлэл авах хэлбэр /public hearingl. Энэ нь тодорхой зорилготой, урьдчилсан бэлтгэл хангасны үндсэн дээр хийгддэг. Мэдлэг туршлага бүхий шинжээчид, албаны хүмүүс, иргэдийн зүгээс хуулийн төсөл болон бусад чухал асуудлын талаар “сонсож мэдээлэл авах хэлбэрээр тэдний санал бодлыг парламентын гишүүд сонсдог үйл явц юм. Үүнийг чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын болон дэд хорооны хуралдаан дээр хийж болно. Олон нийтийн санал бодол, дуу хоолойг зүгээр нэг сонсоод орхидоггүй, харин тодорхой шийдвэр гаргадаг. Жишээ нь:/ хуульд өөрчлөлт оруулах эсхүл шинэ хууль санаачлах г.м/. Энэ хэлбэр манайд хараахан төлөвшөөгүй гэж хэлж болно.
«Think tank” буюу “тав дахь засаглал” гэж гадны орнуудад нэрлэдэг хэлбэр. Нийгмийн оюуны хүч, чадавхийг бодлого боловсруулж шийдвэр гаргах үйл явцад татан оролцуулах ажил юм. Энэ хэлбэр нь хуулиар зөвшөөрөгдсөн мөн хараат бус байвал зохимжтой. Хуулийн төсөлд альтернатив хувилбар боловсруулах, захиалгаар илтгэл бэлтгэх, судалгаа хийх, экспертиз явуулах, төсөл хэрэгжүүлэх зэрэг янз бүрийн арга замаар хэрэгждэг. Мөн судалгааны үр дүнг бодлого боловсруулагчдад танилцуулах хэлэлцүүлгийг янз бүрийн хэлбэрээр зохион явуулж болно. 1997 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Сэтгэх хүч” “Think tank”төслийн хүрээнд энэ хэлбэр хэрэгжиж, анхны туршлага хуримтлагдсан. .
Чөлөөт санал асуулга, ярилцлага явуулах хэлбэр. Энэ нь өргөн олон нийтийн дунд хууль, бодлогын нийтлэг чухал асуудлаар хэлэлцүүлэг хийж, түүний үр дүнг бодлого боловсруулж, хууль тогтооход ашиглана гэсэн үг юм. Түүнчлэн сонгогчид, иргэний нийгмийн янз бүрийн бүлэгтэй харьцаж тэдний саналыг авах, сонсох чухал арга зам болдог. Үүний түгээмэл хэлбэрүүд нь “нээлттэй хэлэлцүүлэг” /open forum/, бүх нийтийн референдум буюу ард түмний дунд санал хураалт явуулах зэрэг юм. ХХ зууны туршид Монгол оронд 2 удаа бүх ард түмний санал хураалт болон хэлэлцүүлэг явагдсан. Эхний удаа 1945 оны X сарын 20-нд БНМАУ-ын тусгаар тогтносон асуудлын талаар ард түмний санал хураалт явуулж, нийт иргэдийн 97,8 хувь нь төрийнхөө тусгаар тогтнолыг баталж гарын үсэг зурцгаасан. Мөн 1992 онд шинэ Үндсэн хууль батлахын өмнө түүний төслийг “Монгол улсын Их Цааз” нэртэй сонинд хэвлэж бүх ард түмнээр хэлэлцүүлсэн юм.
Парламентад нээлттэй хэлэлцүүлэг хийх эхлэл тавигдав. Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2003 оны улсын төсвийн төслийг хэлэлцэх сэдвээр, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо амтран гадаадын зээл тусламжийн ашиглалт, зарцуурлалт сэдвээр тус тус нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Цаашид нээлттэй хэлэлцүүлэгт оролцох төрийн болон ТББ, судлаа экспертийн уурэг ролийг тодорхой болгох, ажил хэрэгч санаа дүгнэлт дэвшүүлэх талд анхаарах нь чухал юм.
Чөлөөт санал асуулга, хэлэлцүүлэг явуулахад хэвлэл Мэдээллийн хэрэгсэл маш чухал үүрэгтэй бөгөөд радио телевиз, сониноор дамжуулан иргэд сонгогчдын дунд чөлөөтэй маргаан дебаты/ өрнүүлэх, хэлэлцүүлэг хийх сонирхолтой, энгийн хэлбэрүүд түгээмэл байдаг. Энэ утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь бодлого боловсруулах үйл явцад иргэдийн санал бодлыг чөлөөтэй илэрхийлэх, тусгах индэр болдог.
Парламентын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллах механизмаа боловсронгуй болгох нь иргэний нийгмийн шууд бус оролцоог идэвхжүүлэх нэг чухал хэлбэр юм.
Сонгогч иргэдийн боловсролыг хөгжүүлэх, тэд төр засгийн бодлого, үйл ажиллагааны талаар бодит мэдээлэл олж авах сувгийг өргөтгөх, УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллах төлөөлөгчийн газрыг бэхжүүлэх, сонгогчдод ойр дөт байж тэдний санал хүсэлтийг сонсох боломжийг бүрдүүлэх нь чухал юм. Мөн сонгогчидтой харьцах, уулзах хэлбэрийг нийгмийн янз бүрийн бүлэг, давхаргын өвөрмөц сонирхолд нийцүүлэн төгөлдөржүүлэх, идэвхтэй оролцооны болон нээлттэй байх зарчмаар зохиох нь чухал юм.
Сонгогчидтой захидал бичгээр болон электрон шуудангаар харилцах нь тэдний санал хүсэлтийг хүлээн авч тусгах түгээмэл хэлбэр юм.
Нэг жилд УИХ тойргуудаас 2000 орчим захидал хүлээн авдаг ба тэдний 70 орчим хувь нь гүйцэтгэх засаглалтай холбоотой асуудал, 10 хувь нь хувийн хийгээд төрийн бус шинжтэй, үлдэж буй 20 хувь нь “хуульд оруулах санал” гэсэн ангилалд багтаж байна. Гишүүд захидалтай танилцаад цаашид арга хэмжээ авахуулахаар гүйцэтгэх засаглалын холбогдох байгууллагуудад илгээдэг. “Хуульд оруулах
саналтай” захидалд УИХ-ын тамгын газар дүн шинжилгээ хийж гишүүдэд өгдөг, тэд түүнд биечлэн хариу өгдөг практик байна. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй анее уед вэбсайт ажиллуулах, интернэтэд холбогдсон сонгогчид түүгээр дамжуулан и-мэйл бичих, санал дүгнэлтээ хэлэх боломж өргөжиж байна. Энэ чиглэлээр УИХ-ын Тамгын газар ч тодорхой алхмууд хэрэгжүүлж байна.
Эцэст нь дүгнэхэд нийгмийн оролцоо төлөөллийн дээрхи хэлбэрээр дамжин ирсэн сонгогч иргэдийн санал бодлыг судалж шинжилдэг, зөвлөмж боловсруулдаг бүтэц аль ч орны парламентад байдаг. Зарим нь парламентын дэргэд бие даасан институт, төв, хүрээлэн нэртэй ажилладаг.Зарим нь парламентын Тамгын газрын бүтэц дотор ч байдаг.Эдгээр судалгааны төв, нэгж нь парламентын захиалгаар судалгаа, экспертиз хийж, хууль бодлогод тодорхой санал дүгнэлт, зөвлөмж боловсруулж өгдөг. Дээрх туршлагаас манай парламентад хамгийн тохиромжтой хувилбарыг сонгон төлөвшүүлэх цаг болсон ба тэрээр орчин үеийн мэдээлэл, судалгааны арга зүйд тулгуурлан бодитой прагматик шинжилгээ хийвэл төрийн бодлогын шинжлэх ухааны үндэслэлд чухал ач холбогдолтой байх юм.