Петер М. Глуховски
/Конрад Аденауэрын Сангийн суурин төлөөлөгч/
Шинэ толь №42, 2003
Түлхүүр үг: Монголын улс төрийн намын хөгжил, Сонгуулийн тогтолцоо, Иргэдийн итгэл үнэмшил, Улс төрийн хүчнүүдийн байр суурь
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Сайн байна уу, эрхэмсэг хатагтай, ноёд оо.
Нэн тэргүүнд Улс төрийн Боловсролын Академийн 10 жилд зориулсан Конрад Аденауэрын Сангийн халуун мэндчилгээг Та бүхэнд хүргэж байгааг минь хүлээн авна уу. Энэхүү Мэндчилгээ нь тус Академийн Удирдах зөвлөл, түүний Тэргүүн ноён др. Да. Ганболд, гүйцэтгэх захирал ноён др Д.Ганбат болон, хамгийн гол нь тус байгууллагын төвийн болон 6 салбарын нийт багш ажилтнуудад хаяглагдсан болно. Та бүхэн өөрсдийн хичээл зүтгэлээр Монгол оронд ардчиллын үзэл санаа, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд улс төрийн боловсрол олгох хөтөлбөрөө хэрэгжүүлэн хувь нэмрээ оруулж байдаг билээ.
Улс төрийн Боловсролын Академийг (УТБА) анх байгуулагдахад Конрад Аденауэрын Сан (КАС) Монголд өөрийн төлөөлөгчийн газраа нээгээгүй байв. 1993 оны зуны сүүлчээр манай төлөөлөгчийн газар байгуулагдсан юм. Тус Сан нь Гэхдээ Монголын Ардчилсан Холбоо болон тухайн үед түүний дэргэд байгуулагдсан Академийг ирээдүйн түнш байгууллагаараа тодорхойлоод байсан юм. Түүнээс хойш КАС, УТБА түншийн ёсоор хамтран ажиллаад 10 жилтэй золгожээ. Монгол оронд ардчилсан үйл явцыг дэмжих үйл хэрэгт энэхүү байгууллагатай хамтран ажиллаж байгаадаа бид баяртай байна.
Эрхэм хатагтай ноёд оо, өнөөдрийн энэхүү хүндэтгэлтэй бага хурал дээр Монголын улс төрийн намуудын системийн талаар илтгэл тавих саналыг надад ирүүлсэн юм. Би саналыг талархан хүлээж авсан ба илтгэлээ доорх 4 хэсэгтэйгээр бэлтгэлээ.
1.1990 оноос хойшхи Монголын улс төрийн намуудын хөгжил
2.Ардчиллын процесс дахь улс төрийн намуудын системийн ач холбогдол
- Монголын улс төрийн намудын системийн өнөөгийн байдал болон
- Монголын улс төрийн намуудын системийн хэтийн төлөв гэсэн хэсгээс бүрдэж буй илтгэлээ танилцуулъя.
1990 оны дараахь улс төрийн намуудын
Өнгөрсөн зууны сүүлч 80-аад оны эцсээр коммунист дэглэмд эхэлсэн гласность, перестройка Монгол оронд мөн нөлөөлсөн юм. Эдийн засгийн реформыг хэрэгжүүлэх орилгоор Монголын коммунист засгийн газар 1988 онд худалдааны яамны дэргэд зах зээлийн эдийн засаг судлалын хүрээлэнг байгуулж байсан. Энэ хүрээлэнгийн залуу ажилтнуудын ихэнхи нь Москвад бэлтгэгдсэн, реформын шинжтэй үзэл санааг Монголд анх дэлгэрүүлсэн хүмүүс байв. Тэд шинэчлэлийг үндсээр нь хийхийг, өөрөөр хэлбэл коммунист тогтолцоог бүхлээр нь халахыг шаардаж эхэлсэн байна.
1989 оны 12 дугаар сард ардчиллын төлөө хөдөлгөөнөөс “Монголын ардчилсан холбоо” үүсэн бий болов. Хэсэг бүлэг оюутан, сэхээтнүүдээс анхлан бүрдэж байсан энэ холбоо тун хурдацтай хүрээгээ тэлэн, 90.000 орчим гишүүнтэй иргэний хөдөлгөөн болон өргөжив. 1990 оны эхээр “Шинэ дэвшилт холбоо”, “Ардчилсан социалист хөдөлгөөн” зэрэг өөр бусад хөдөлгөөнүүд мөн үүсжээ. Эдгээр хөдөлгөөнүүд ардчиллын төлөө үзэлтэй бусад хүчнүүдтэй хамтран 1990 оны 3 дугаар сард өлсгөлөн зарлан, Монгол Ардын Хувьсгалт Намын (МАХН) Төв Хорооны Улс төрийн Товчоог огцрохыг, Үндсэн хуулийн 82-т заасан нэг намын ноёрхлыг хүчингүй болгохыг Коммунист парламентаас шаардсан юм. Үүнийг хэрэгжүүлснээр Монгол улсад олон намын системийг бий болгох зам чөлөөтэй болов. 1992 оны 2 дугаар сард батлагдсан шинэ Үндсэн хууль нь эрх чөлөөг эрхэмлэсэн парламентын эрх зүйт төр, олон намын систем оршин тогтнох эрх зүйн үндсийн баталгаа болж өгсөн юм.
90-ээд оны эхээс бүрэлдсэн улс төрийн намуудын хөгжлийг д хэдэн үечлэлд хувааж болохоор байна. Эхний үед маш он тооны намууд үүсэв. Тэдгээр нь нэгдэн нийлэх үе нэг хэсэг байгаад, 1996 оны сонгуулийн дараа шинэ намуу үүслийн процесс дахин явагдав. 2000 оны сонгуулиас хойш намуудын нэгдэх, эвсэх процесс дахин ажиглагдаж байна. Намуудын ийм хөгжил нь юун түрүүн сонгуулийн өмнө болон дараа нь сонгуульд үзүүлэх амжилт, эсхүл ялагдлаа хамааран явагдаж байна. Монголын намуудын нийтлэг нь сонгуулийн өмнө эвсэл байгуулахаар тодорхойлогд байгаа ба энэ эвсэл нь зөвхөн зорилгын ач холбогдолт тактикийн үйлдэл болохоос, үзэл баримтлал-хөтөлбөрийн нэгдэл болж хараахан чадахгүй байна. Хөгжлийн эхэнд 20 орчим шинэ намууд үүссэн. Ингэхлаа дээр дурьдсан иргэний хөдөлгөөнүүдээс, тухайлбар Монголын Ардчилсан Нам (МоАН) “Ардчилсан Холбоо” ноос, Монголын Үндэсний Дэвшлийн Нам (МҮДН) “Шина дэвшилт холбоо”-ноос, мөн Монголын Социал Демократ Нам (МСДН) “Ардчилсан социалист хөдөлгөөн”-өөс үүсэн гарчээ.
1990 оны анхны ардчилсан сонгуулиар эдгээр намууд бие даан МАХН-тай өрсөлдөв. Сонгуулийн дүн өнөөдөр хүртэл үйлчилж буй Монголын сонгуулийн нэгэн онцлогийг харуулсан юм:
Монголын сонгогчид сонгуулийн өмнө үндсэндээ МАХН-д ойрхон сонгогчдын блок, ардчилсан хүчнүүдэд ойр сонгогчдын блок гэсэн хэсэгт хуваагдаж байна. Засгийн газрын хэрхэн ажиллаж байгаагаас улбаалан саналын өөрчлөлт гарч буй боловч ардчилсан хүчнүүдийн блок дахь намуудаас хэн нь ч МАХН-ын блокын сонгогчдоос өөртөө
элсүүлэх хэмжээний амжилтыг гаргаж чадсангүй. Ардчилсан хөдөлгөөний намууд илүүтэй өөр хоорондоо өрсөлдсөнөөр сонгуулийн боломжоо багасгаж байна. Сонгуулийн мажоритар системийн улмаас энэ хандлага хэсэгтээ ажиглагдаж болохоор байна.
1990 онд МАХН мажоритар системийн дагуу дээд танхим болох АИХ-ын суудлын 83 хувийг авсан хэдий ч пропорционал системээр бүрдсэн доод танхим УБХ-ын сонгуульд саналын 58 хувийг л авсан байна. МоАН ба МҮДН нийлээд АИХ-ын суудлын ердөө 5,1 хувийг бүрдүүлсэн ч сонгогчдын 30,2 хувийн санал авснаар УБХ-ын нийт суудлын 1/3-ийг авсан байна.
Сонгуулийн дүнд дүгнэлт өгснөөр юун түрүүн МоАН болон МҮДН “МоАХ”-ноос мөн үүссэн, С.Зоригийн тэргүүлсэн нэгдсэн намтай хамтран сонгуулийн “Ардчилсан эвслийг” байгуулан 1992 оны сонгуульд оролцжээ. Сонгуулийн аnагдлын дараа ч тэд цаашид хамтран ажиллахаар шийдвэрлэв. 1992 оны 10 сард дээрх намууд МАХН-ыг шинэчлэхийн төлөө зорьж байсан гишүүдээс бүрдсэн Монголын Сэргэн мандлын Нам (MCMH) болон Монголын Чөлөөт Хөдөлмөрийн Нам (МЧХН)-тай нэгдэн Монголын Үндэсний Ардчилсан Нам (MYAH)-ыг байгуулав.
МҮАН, МСДН хамтран сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж, улмаар 1996 оны сонгуульд “Ардчилсан Холбоо” эвслийг байгуулан оролцов. Ийнхүү ардчилсан хөдөлгөөний гол цөм болсон намууд анх удаа хүчээ нэгтгэн төвлөрч, МАХН-ыг засгийн эрхээс өөрчилж чадав.
“Ардчилсан Холбоо” эвслийн засгийн эрх барьж байсан үе нь Монголын улс төрийн намуудын хөгжилд маргаангүй том эргэлтийн үе байв. Нэн чухал өөрчлөлтийг МАХН хийв. Ардчилсан хувьсгал явагдсан хэдий ч эрх барьсаар байсан МАХН санаанд оромгүй ялагдал хүлээж, гэнэт сөрөг хүчин болов. Энэ нам нэг талаас эрх баригчаас сөрөг хүчний нам болох шинэ рольдоо түргэн суралцах шаардлагатай болж, нөгөө талаас сөрөг хүчний бодлогоор парламентын шинэ засгийн газар эрх барихад нь болон ардчилсан реформын зарим алхмуудыг хэрэгжүүлэхэд аль болох хүндрэл учруулж байв. Гэсэн ч хамгийн гол нь энэ нам өөрийгөө өөрчилж чадсан явдал тун чухал байв. Сөрөг хүчин байх хугацаандаа MAXН удирдлагын хэмжээнд өөрчлөлт хийж, үзэл баримтлалаа шинээр тодорхойлсон байна. Намын шинэ хөтөлбөр нь коммунист биш, илүүтэй социал-демократ үзэл баримтлалыг цөмөө болгосон байна. Улс орноо ардчилах, зах зээлийн харилцааг хөгжүүлэхийг тэд удиртгал болгож байна. Тийм учраас үзэл баримтлалын болоод удирдлагын шинэчлэл хийж чадсан МАХН-ыг Монголын ардчилсан хүчний тоонд оруулж болно. Сонгогчдын 1996 оны санал нь МАХН-ыг шинэчлэгдэхийг анхааруулсан ба үүнийг тэд хэрэгжүүлж чадсанаар 2000 онд тэднийг дахин өөртөө татсан юм. Улс төрийн намуудын хүрээнд гарсан өөр нэгэн өөрчлөлт нь рх баригч шинэ намуудын үнэлгээний асуудал юм. Эрх арих туршлага бага, чадалтай боловсон хүчний дутагдал нь ни алдаанд хүргэж, үүнийг нь сөрөг нам ашиглаж байв. Хамгийн том асуудал нь эрх баригч намууд эв нэгдэлтэй нэгэн цул баг байж чадаагүй явдал юм. Ардчилсан Холбоо эвсэл нь улс төрийн бодлого-үзэл баримтлалын нягтарч чадалгүй, түүнд багтагч бүлгүүдийн хоорон дотоод өрсөлдөөнөөр тодорхойлогдож байв. Хамтарсан тууштай улс төрийн бодлогоос илүүтэйгээр бие хүмүүсийн эрх мэдлийн асуудал давамгайлж байсан юм. Үүнээс шалтгаалан засаглал тогтворгүй болж, шинэчлэлийн зарим алхмууд хэрэгжсэнгүй. Эрх баригчдын үнэлгээ олон нийтийн дунд улам буурч, сөрөг хүчнийх төдий чинээ өссөн.
Эрх баригч эвслийн зарим улс төрчид МАХН, “АХ” эвслийн аль алинд үл хамаарах гуравдагч улс төрийн хүчин байгуулах арга замыг хайв. Тэдний гол тулгуур нь 90-ээд оны эхнээс МАХН-аас зайгаа барьсан, гэхдээ эвслийн улс төрчдөөс урам нь хугарсан сонгогчдын бүлэг болсон юм. Энэ үндсэн дээр 1996-2000 оны хооронд хэд хэдэн шинэ намууд үүсэн, дараагийн сонгуулийн боломжоо эрэлхийлэв. Эдгээр шинэ намуудаас хамгийн нөлөөтэй нь С.Эрдэнэбатын тэргүүлсэн Монголын Ардчилсан Шинэ Социалист Нам (МАШCH) болон 2000 оны сонгуулийн өмнөхөн байгуулагдсан, МҮАН-д ойрхон хүмүүсээс бүрдсэн С. Оюун тэргүүтэй Иргэний Зориг Нам (ИЗН) байлаа. МҮАН, МСДН-аас мөн жижиг намууд тусгаарлан гарч, 2000 оны сонгуульд оролцов. Ингэснээр Монголын улс төрийн намуудын тоо сонгуулийн өмнө нэлээд өргөжиж амжсан байлаа. МҮАН, МСДН-ын “АХ” эвсэл ч мөн салсан юм. Энэ хоёр нам 2000 оны сонгуульд бие даан оролцож, нэгнийхээ сонгуулийн боломжийг харилцан бууруулсан,
2000 оны сонгуулийн дүн бүхэнд тодорхой: МАХН парламентад 72 суудалтайгаар засгийн эрхэнд эргэн ирэв. Бусад бүх намууд зорилгоосоо хол хоцорсон. МҮАН зөвхөн нэг суудал, МСДН суудал огт авсангүй. Гурав дахь хүч гэгдсэн намуудын стратеги ч үндсэндээ биелсэнгүй. Зөвхөн МАШСН болон ИЗН нэг нэг мандаттай болов. Бие даан нэг дэвшигч ялалт байгуулсан нь Л.Гүндалай байсан ба тэрээр дараа нь Ардчилсан намд элссэн билээ. Өмнө үйлчилж байсан хууль дахин батлагдлаа, өөрөөр хэлбэл МАХН-ын нөгөө талын блокт байсан намууд хоорондоо өрсөлдөн бие биенийхээ сонгуулийн боломжийг үгүйсгэв.
Сонгуулийн дараахан манай Суурин төлөөлөгчийн газар албан ёсны дун дээр анализ хийсэн ба гээр МАХН ямар тохиолдолд ялах нь батлагдаж, гагцхүү бусад хүчнүүдийг парламентын төлөөлөлд өөрчлөлт гарсан байж болохоор дур зураг харагдсан юм. Ардчилсан блокын намууд нэгдэн оролцсон бол хүчин төгөлдөр мажоритар системийн нөхцөлд тэд юутай ч 9 суудал авч, бүлэг байгуулж чадахаар байв.Хэрэв тэр үеийн МСДН-ын саналаар хувь тэнцүүлсэн системээр сонгуулийг явуулсан бол нийтдээ 21 суудал авч болохоор байжээ.
Сонгуулийн дүнд ардчилсан хөдөлгөөнөөс үүсэлтэй намууд түргэн хугацаанд дүгнэлт хийж, хариу үйлдлийг гүйцэтгэв: 2000 оны 12 сард МҮАН, МСДН бусад намуудтай нэгдэн Ардчилсан Нам (АН)-ыг байгууллаа. Энэхүү хоёр намаас салан тусгаарласан байсан намууд өөрийн лагерьтаа эргэн ирэв. Изн дангаараа үлдэж, дараа нь 2002 оны эхээр Монголын Бүгд Найрамдах Нам (МБНН)-тай нэгдэн Иргэний Зориг-Бүгд Найрамдах Нам (ИЗБHH)-ыг бий болгосон юм. Ингэснээр Монголын намууд дахин нэгдэх процесст оролцож, цөөвтөр тооны хэдэн намуудаар хэмжигдэх болов. Сонгуулийн мажоритар системийн нөхцөлд энэ процесс нь Монголд улс төрийн намуудын систем бүрэлдэхэд нэн таатай урьдчилсан алхам болж өгч байна. МАХН хүчтэй байгаа үед энэ процесс цаашид ч үргэжлэхээр байна. 2004 оны сонгуулиар АН, ИЗБHн сонгуулийн эвсэл байгуулан оролцож болзошгүй байдал ажиглагдаж байна. Төв аймагт болсон нөхөн сонгууль ийм нөхцөлд явагдлаа. Жижиг намууд хоёр блокын гол намуудтай хамтарч ажиллах санаагаа дохиолж эхэллээ.
Эрхэм хатагтай, ноёд оо, Монголын улс төрийн намуудын 1990 оноос хойшхи хөгжлийг дүрсэлбэл ийм байна. Та анзаарсан бол би дээр “улс төрийн намуудын систем” гэдэг нэр томъёог зориуд хэрэглэсэнгүй. Учир юунд байна гэвэл, 1990 оноос хойшхи шинэ намуудын хөгжил нь тогтворгүй явагдаж ирснээс улс төрийн намуудын системын талаар ярихыг төвөгтэй болгож байна. Улс төрийн шинжлэх ухааны үүднээс энэхүү хөгжлийг ажиглах оролдлогыг хийе. Юун түрүүн би намуудын систем ардчиллын үйл явцад ямар ач холбогдолтой болох талаар өгүүлээд, төгсгөлд нь өнөөгийн Монголын улс төрийн намуудын системийг тодорхойлохыг оролдоё.
Ардчиллын процесс дахь улс төрийн намуудын системийн ач холбогдол
Хатагтай ноёд оо,
Ардчиллын загвар нь сонгогчид эрх мэдлийг тодорхой хугацаанд сонгуулиар өгдөгөөр илэрхийлэгдэнэ. Улс төрийн намууд энэ эрх мэдлийн төлөө өрсөлддөг. Хэрэв тэл сонгогдохын төлөө байгаа л бол өөрсдийн сайн хөтөлбөр болоод чадварлаг хүмүүсээр сонгогчдын итгэл үнэмшлийг олж, эрх мэдлийг авч чадна. Хамгийн илүү сайн хэн хийж чадсан, тэр засгийн эрхийг удирдана.
Ардчиллын процесс нь тасралтгүй үргэлжлэх явц болоод хувьсан өөрчлөлтөөр амьдарч байдаг. Сонгогдсон засгийн газар нь тодорхой хугацаанд өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахын тулд ардчиллын үйл явц тасралтгүй байх ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөр үр ашгаа өгөхөд цаг хугацаа хэрэгтэй. Засгийн газар байнга солигдож, Ингэснээр мөрийн хөтөлбөр дагаад солигдсоноор дээрх процесс хэрэгжихгүй. Нөгөө талаар, нэг нам удаан хугацаанд засгийн эрхэнд байвал хэт тайвширснаас хөгжлийн зогсонги байдал үүсч, ухралт үүсч болзошгүй. Хэрэв энд өөрчлөлт гарахгүй бол ардчилал өөрөө шинэчлэгдэх чадваргүй болж, идэвхигүй зогсонги байдал руу орно.
Засгийн эрх шилждэг байх боломж үргэлж орших хэрэгтэй, Ингэснээр эрх баригч хүчин өөрийн бодлогоо сайн хэрэгжүүлэхийн төлөө чармайх болно. Засгийн эрхэнд гарах боломж байснаар сөрөг хүчин олонхи болохын тулд илүү сайн, сонгогчдын хүсэл зорип нийцсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулан гаргахыг зорьдог. “
Ардчиллын процесс амжилттай хэрэгжихэд улс төрийн хүчнүүдийн өрсөлдөөн хэрэгтэй. Эрх баригч хүчин ялагдахгүйн тулд сайн ажиллах, сөрөг хүчин ялахын түүнээс илүү сайн бодит боломжоо ашиглах ажилласнаар ардчиллын үйл явц чанарын өндөр бодит боломжоо ашиглахыг зорин ажилласнаар ардчиллын vйл явц чанарын өндөр түвшинд хүрэх юм.
Улс төрийн ийм эрч хүчтэй эрүүл өрсөлдөөн оршин байхын урьдчилсан нөхцөл нь юуны түрүүн тухайн орны улс төрийн намуудын системээс хамаарна.
Тодорхойлолт: Намуудын систем гэдгийг урт хугацааны туршид сонгогчдын саналын төлөө сайн мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх чадвартай намуудын нийлбэр гэж би ойлгодог. Улс төрийн нэг хүчний урт хугацааны оршин тогтонол нь сонгогчдын саналаар амжилт олохоос шууд хамаарна.
Улс төрийн намуудын систем нь дараахь шалгуураар тодорхойлогдоно:
- Улс төрийн намуудын тоо хэмжээ
- Сонгогчдын санал авсан байдал болон парламентад авсан суудлаар хэмжигдэх чанар
- Улс төрийн хүчнүүдийн өөр хоорондын харилцаа, өөрөөр хэлбэл улс төрчдийн хамтын чармайлт, тэдний улс төрийн бодлого, хөтөлбөр дээр зөвшилцөх чадамж.
Ардчиллын тогтвортой хөгжил, шинэчлэлийн чадамжийн талаар өмнө дурьдсан санаагаа энэ шалгуурууд дээр тулгуурлан тайлбарлая.
Хэрэв улс төрийн намуудын системд зөвхөн хоёр нам оршин байгаа бол, тэдний чанарын буюу хүчин чадлын асуудал гол болно. Сонгогчид цоо шинэ сонголт хийхгүй, зөвхөн тэдний үйл ажиллагааны байдалд дүгнэлт хийн саналаа өгөх учраас намууд гараа сайтай байх ёстой. Өмнөх сонгуулиар намууд тун ойролцоо санал авсан, эсхүл парламентад бараг тэнцүүхэн суудал авсан бол тэдний улс төрийн өрсөлдөөн маш эрчимтэй байх болно. Учир нь эрх барих магадлал өндөр байгаа юм. Эрх баригч хүчин ялах юм бол тэд энэ давуу талаа хадгалахын тулд сайн чанартай бодлого хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх болно. Хэрэв өрсөлдөгч хүчин сул байвал засгийн газар солигдох магадлал бага байна.
Өрсөлдөгч нам нь сул учраас эрх баригч хүчин засгийн эрхээ хадгалахын төлөө сайн ажиллах эрмэлзэл нь ч багасдаг. Ийм байдал удаан үргэлжилбэл хэдийгээр засгийн газрын хөгжлийн бодлого тасрахгүй ч үр дүн багасан, ингэснээр улс төрийн системийг шинэчлэн урагшлуулах чадавхи буурдаг.
Хэрэв хоёроос олон нам байвал намуудын чанараас гадна Тэдний хоорондын харилцаа шийдвэрлэх үүрэгтэй. Намуудын тоо, чанараас хамааран хоёр буюу түүнээс олон нам эвсэж, саналын дийлэнхийг бүрдүүлэх магадлал онолын хувьд бий болно. Чухамхүү ийм эвсэл үүсэх эсэх нь үүнд оролцогч хүчнүүд мөрийн хөтөлбөрийн хувьд нэгдмэл байр суурь дээр очиж чадахаас болон улс төрчид нь эвслийн засгийн газар урт хугацаанд хямралд орохооргүй засгийн газрын хөтөлбөрийг боловсруулан мөрдөж чадахаас ихээх хамаарна.
Олон намын системд намуудын тоо, хүчин чадлаас шалтгаалан намуудын харилцаа, хамтын ажиллагаа яна бүрээр ялгаатай байдаг. Ардчиллын процесс ч мөн түүнийгээ дагаад олон янзаар явагдана. Товчхон илэрхийлбэл, олон намын системд намууд болоод улс төрчид нь хэдий чинээ ойртон ажиллаж чадна, тогтвортой бодлогыг төдий сайн гаргаж чадна. Тэр хэмжээгээр сонгуулиар засгийн эрх авах боломж ч өснө. Эсрэгээр намуудын хөтөлбөр хэдий чинээ хол зөрүүтэй, улс төрчид нь хэдий зөвшилцөж чадахгүй байна, төдий хэмжээгээр засгийн газар олон өөрчлөгдөж, ардчилах үйл явцад аюул учирна.
Монголын улс төрийн намуудын системийн өнөөгийн байдал
Дээрх санааг Монголын улс төрийн намуудын системд буулгахыг хичээе. Энэ бол амаргүй бөгөөд эрсдэлтэй, учир нь Монголын улс төрийн намуудын систем байгуулалтынхаа эхний үедээ явж байна. МАХН-ыг эс тооцвол түүний түүхэн үндэс нь маш залуу. МАХН-ын нөгөө талд буй улс төрийн намуудын төлөвшлийг авч үзвэл намуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрөн бүртгэн эхэлсэн 13 жилийн явцад хөдөлгөөнтэй хэвээр байна.
Улс төрийн намуудын тоон үзүүлэлтийн өөрчлөлтийг харахад л Монголын намуудын системийг тодорхойлох хүндрэлтэй байгаа юм. 1990 оноос хойшхи сонгуулийн товч түүх, шинэ намуудын тогтворгүй хөдөлгөөн нь ямар намууд улс төрийн намуудын системд багтах, ямар намууд нь урт хугацаанд тогтвортой ажиллаж байж түүнд тооцогдох вэ гэдгийг урьдчилан тогтооход бэрхшээл төрүүлж байна.
Монголын улс төрийн намуудын системийг бүрдүүлэгч намын нэг нь эргэлзээгүй МАХН мөн. Энэ нам өнгөрсөн хууль тогтоох хугацаануудад хангалттай хэмжээний мандатыг байнга авч ирсэн ба удаан хугацаанд орших зохион байгуулалтын хүчтэй бүтэцтэй, санхүүгийн хувьд хүчирхэг нам юм.
Ардчилсан намыг мөн түүнд оруулж болно. Энэ намын бүрэлдэхүүнд орсон намуудын төлөөлөл 1990 оноос хойш парламентад тасралтгүй мандаттай байж, 1996-2000 онд засгийн эрх барьж байв. Хэдийгээр энэ намын зохион байгуулалтын бүтэц MAXН шиг хүчтэй биш боловч улсын омжээнд бүрдэж чадсан, санхүүгийн хувьд арай сул нам юм.
ИЗБHН бол харьцангуй залуу нам ба 2000 онд анхлан парламентад орж ирсэн. Гэхдээ намын дарга С.Оюун төрсөн ах С.Зоригийн халааг аван, мөн удирдлагын зарим улс төрчид өмнөх парламентад сонгогдож байсан. Эдгээр хүмүүс ардчилсан хөдөлгөөний лагериас гаралтай. Олон нийтийн санал асуулгын дүнгээр энэ намын рейтинг нэмэгдэж байгаа нь ард түмнээс хүлээн зөвшөөрөгдөж буйн илэрхийлэл болов уу. Тийм учраас энэ намыг өнөөгийн намуудын системд оруулах хэрэгтэй юм. ИЗБНН нь одоогоор МАХН, Ардчилсан намын дунд гурав дахь хүч болон төлөвших магадлалтай цорын ганц нам байна.
МАШСН-ын хувьд дүгнэхэд амаргүй. Энэ нам 2000 оны сонгуулиар анх удаа парламентад сонгогдсон ба бусад намууд шиг Монголын улс төрийг хамтран шийдвэрлэж байсан өмнөх түүхгүй. Парламентад бодлогын тодорхой санал төсөл оруулж байгаагүй учраас олон түмний дунд өөрийн ялгаагаа тодруулж чадаагүй нам. Тиймээс санал асуулгын судалгаагаар хувийн жин нь 2000 оноос хойш байнга буурч гарч байгаа. МАШСН-ыг улс төрийн намуудын системд багтаалаа гэхэд түүний маш сул бүрэлдэхүүн байх болно. Энэ бүхнээс харвал, Монголын улс төрийн намуудын систем нь гурав буюу дээд тал нь дөрвөн намын систем гэж хэлж болно. Хэдийгээр олон жижиг намууд оршиж буй боловч тэдгээр нь олон нийтээс дэмжлэг авах нь бага бөгөөд улс төрийн хувьд нөлөөлөлгүй байна.
Улс төрийн намуудын системийн хоёр дахь шалгуур болох намуудын чанар, хүчин чадлын талаар авч үзье:
Улс төрийн шинжлэх ухаанд бүтцийн ассимметрик (Тэнцвэргүй байдал гэсэн ойлголт байдаг ба чухам энэ үндрэл Монголын улс төрийн намуудын системд оршиж айна. Ийм тэнцвэрт бус байдал нь систем дэхь намуудын
өрсөлдөөнд сөргөөр үйлчилж, ингэснээр зар, солигдох, улс төрийн систем төлөвшин хөгжих явцад учруулдаг. Парламентын дотор болоод гадна МАХН-ын нөгөө талд сулавтар бусад намуудын сөрөг хүчин зогсож байна. Энэ байдал 1990-1992, 1992-1996 мөн оршиж байв. Эрх баригч намын хүчин чадлаас Монголын улс төрийн намуудын системийг хоёр-олон систем гэж тодорхойлохоор байна: нэгдмэл МАХН-ы талд нэгдмэл бус сөрөг хүчний намууд байгаа ба хоорондоо өрсөлдөхөөс илүү МАХН-тай өрсөлд илүүтэй үздэг. МАХН нь нэгдмэл байдал, бүтцийн л талаасаа сонгуульд илүү амжилт үзүүлэх боломжтой. Гayn сонгуулийн явцад томоохон өөрчлөлт гарахгуйгаа байдлыг намуудын төлөөлөл илэрхийлэхгүй байна. 1996 оны сонгуулиар “Ах” эвсэл ялсан нь үүнийг илтгэх ба хүчин төгөлдөр үйлчилж буй мажоритар систем ийм өөрчnent гарахад нь нэмэр болж байгаа юм. Харин үүний урьдчилсан нөхцөл нь МАХН-ын нөгөө тал дахь намуудын бөөгнөрөл хамтын стратеги, юун түрүүн ард түмэнд үнэлэгдэх сайн мөрийн хөтөлбөр байна.
Намуудын системийн гурав дахь шалгуурын тухайд, уг систем дэх намуудын хоорондын харилцааны асуудал хамгийн их ярвигтай байгаа ба үүнээс хамаарч Монголын улс төрийн намуудын систем үр ашигтай хөгжихгүй байна.
Гол хүндрэл нь гэхдээ нам доторхи дотоод харилцаанд оршиж байна. Ардчилсан хөдөлгөөний намуудын улс төрчдийн бодлого-хөтөлбөрийн болоод бие хүмүүсийн нэгдэл учир дутагдалтай байна. Тэдний хамтын ажиллагаа нь өнгөрсөн хугацаанд улс төрийн бодлогын хамтын зорилго гэхээсээ илүүтэйгээр тактикийн шинжтэй явагдаж ирсэн байна. Энэ асуудал 1990 оноос хойш намуудын хөгжилд улаан шугам болон үйлчилж, эерэг бус нөлөөлөв. 1992 оны сонгуулийн дараагаар Ц. Элбэгдорж. Да, Ганболд, С. Зориг нарын бүлгүүд өөрсдийн нөлөөллийн төлөө сөргөлдөж байсан нь МҮАН-д үргэлжлэн, дараа нь МҮАН, МСДН-ын “Ах эвслийн үед тогтвортой бодлого явуулахад саад болж байв. Өнөөдөр Ардчилсан намын хувьд мөн энэ асууд бүрэн шийдэгдээгүй юм уу гэмээр байна. Намын удирдагч асуудал шийдэгдээгүй хэвээр байж, жигүүрүүд хамт бодлогоо тодорхойлон түүний төлөө тууштай чадахгүй байна. Энэ нь Намын бодлогоо нэгтгэн гаргахад хүндрэл үзүүлж байгаа юм. АН ИЗБНН-ын ойртолт ялгаагүй агуулга-хөтөлбөрийн гэхээсээ тактикийн шинжтэй болов уу гэж ажиглагдлаа.
Дээр дурьдсан ассимметрик байдлыг даван туулахын тулд одоогийн сөрөг хүчнүүд бие хүмүүсийн маргаанаа эцэслэн, МАХН-ынхаас илүү сайн бодлогын загварыг боловсруулан, түүнийхээ төлөө нэгдмэл байдлаар ажиллаж, нэгэн дуу хоолойгоор олон түмэнтэй итгэл үнэмшилтэйгээр харилцах шаардлагатай. Зөвхөн ингэж ажилласанаар ард түмний итгэлийг олж, засгийн эрх солигдох боломжийг ихэсгэж чадна.
Монголын улс төрийн намуудын системийн өнөөгийн төлөв байдлын талаар хувийн бодлоо хуваалцахад ийм байна. Би энд зөвхөн ардчиллын төлөө хүчнүүдэд маш шүүмжлэлтэй хандлаа, та бүхэн миний санаатай бүрэн дүүрэн санал нийлнэ гэж хүлээхгүй байна. Монголын улс төрийн намуудын системийн хөгжлийн цаашдын төлөв ямар байх вэ?
Монголын улс төрийн намуудын системийн хэтийн төлөв
Үүнийг тооцоолж хэлэх нь гялгар мөсөн дээр явахтай адилтгаж болохоор байна, учир нь улс төрийн намуудын систем хөгжихөд суурь болдог нөхцөлүүдийг урьдчилан тогтооход бэрхшээлтэй байгаа юм. Урт хугацаанд харьцангуй тогтвортой үйлчилж байдаг нөхцөлүүд болох намуудын түүхэн хөгжил, тус орны улс төрийн соёл, засаглалын системийн төрлүүдийн зэрэгцээ сонгуулийн систем, нийгмийн зөрчлийн бүтэц хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг.
Сонгуулийн системийн хувьд, хэрэв мажоритар систем байвал намуудын тоо цөөн хэдэн намууд дээр төвлөрч, ихэнхдээ хоёр намын систем рүү илүүтэй түлхдэг. Хувь тэнцүүлсэн системд олон буюу олон жижиг намуудын систем бүрэлдэнэ. Хэдийгээр Монголд сонгуулийн системийн талаар одоо ч яригдсаар байгаа ч системийг бүхлээр нь өөрчлөх шинж ажиглагдахгүй байна. Гэхдээ тодорхой хугацааны дараа байж болохыг үгүйсгэхгүй. Хэрэв Монголд хувь тэнцүүлсэн систем үйлчилбэл систем дэх намуудын тоо шууд өсөх хандлагатай.
Монголын улс төрийн намуудын системийн хөгжлийн талаар баталгаатай зүйлийг хэлэх нь амаргүй байгаа юм . Бид харин хэд хэдэн хувилбар, сценарийн талаар ярилцаж болно. Суурь нөхцөл болгож одоогийн мажоритар , сүнгуулийн систем урт хугацаанд үйлчилж, нийгмийн зөрчил намуудын системд бага нөлөөлнө гэж бодъё. Хөгжлийг сөрөг сценариар гаргая.
Өнөөдрийн байдал үргэлжилнэ – өөрөөр хэлбэл, сар хүчний намуудын харилцаа хөндий, бодлогын нэг концепцигүй.
Энэ хувилбараар урт хугацаанд дээр дурьдсан хоёр-блокын систем хадгалагдах, эсхүл хоёр намын систем орших хэдий ч МАХН-ын давамгайлал тогтсоор байна. Богино хугацаанд харвал сөрөг намуудын улс төрчид намын гадна болоод дотно өөрсдийн нөлөөллийн төлөө маргалдах болно. Улс төрийн нөлөөллөө өргөтгөхийн тулд тэд сонгуулийн эвсэл байгуулна. Харилцаа нь хэдий хөндий байна, тэр хэмжээгээр зөвхөн тактикийн эвсэл байж, эргэн бутрах магадлал өндөртэй байна. Засгийн эрхэнд гарвал хямрал үүсэх магадлалтай. Ийм байдал үргэлжилбэл МАХН цаашдаа ч давамгайлна. Намуудын системийн ассиметрик байдал хадгалагдаж, системийн өрсөлдөөнт чадвар ньхязгаарлагдмал хэвээр байна. Гэхдээ МАХН-ын давамгайлал удаан байснаар энэ намын жигүүрүүдийн хооронд зөрчил үүснэ. Засгийн газар нь амжилтгүй ажилбал хатуу шугамын жигүүр хүчирхэг болно. Ингэвэл МАХН-ын блокод засаглалын хямрал бий болно.
Нийтдээ ардчиллын процесст хямрал гарч Монголын хөгжилд сөргөөр нөлөөлнө. Монголын ардчилал чанарын маш бага түвшинд байна. Гэхдээ дээрх хувилбар удаан хугацаанд амьдрахгүй боловуу. Намуудын зөрчил нь олон нийтийн шүүмжлэлд хүчтэй өртөж, намуудын өөрсдийн нэр хүндэд муугаар нөлөөлөх сонгуульд зөвхөн ялагдлыг авч ирнэ. Тиймээс намууд удаан хугацаагаар хол хөндий харилцалгvй, өрсөлдөх чадварт байхын тулд ямар нэг гарц хайхыг тэмүүлнэ. Эс тэгвээс орших эсэх тухай яригдана. Учир иймээс миний дэвшүүлж буй энэхүү сөрөг хувилбар нь зөвхөн богино хугацаанд үзэгдлийн төдий байх хувилбар юм.
Эерэг сценари:
Өнөөгийн байдлыг даван туулна. Сөрөг намууд хамтын стратеги, бодлого дээр нэгдэн, нэгдмэл байдлаар ажиллана.
Энэ хувилбараар намуудын системийн өрсөлдөх чадвар улам нэмэгдэж, альтернатив бодлогыг уралдуулсан хоёр намын систем бүрэлдэнэ. Олон нийтийн үнэлгээ, сонгогчдын санал буурвал хоёр лагерийн намууд шахалтад орж, өрсөлдөх чадвараа харуулахын төлөө улам сайн бодлогыг боловсруулж гаргана. Засгийн эрхийн төлөө өрсөлдөөн маш эрчимтэй явагдана. Эцэстээ харилцан ээлжилж төр барих чадамж бүхий хоёр хүчтэй нам төлөвшине. Монголын ардчилал тэр чинээгээр улам чанаржиж, улс орны хөгжил хурдацтай болно.
Эрхэм хатагтай ноёд оо, Монгол оронд энэхүү эерэг, ашигтай хувилбар бодит байдал болохын төлөө хамтран ажиллацгаая.
Анхааралтай сонссон Та бүхэнд талархлаа.