Х.Оюунчимэг
/Гэрлэх ёслолын ордоны дарга, Удирдахуйн ухааны магистр/
Шинэ толь №49, 2004
Түлхүүр үг: Айл гэрийн хөгжил, Хүн амын бодлого, Хөгжлийн үзэл баримтлал, Өрхийн бүрэлдэхүүн, Зах зээлийн үе, Анхдагч суурь хэрэгцээ
Өнөөдөр бид хэлмэгдүүлэлтийн тухай улс төрийн талаас нь чамгүй, магадгүй залхатлаа ярьсан ч зарим нэгучир холбогдол, хар, цагааны дэнсийгхангалттай ухаараагүй юм шигсанагдана. Олон мянган лам, хуврагийг “цааш харуулсан” нь үнэхээр нүгэлтэй бөгөөд эмгэнэлтэй. Гэхдээ эх орны тусгаар тогтнолын үнэ цэнийн үүднээс, өөрөөр хэлбэл орчин үеийн менежментийн “үндсээр нь сугалах загварын” илэрхийлэл байсан ч байж болзошгүй. Профессор Я.Шуурав “Үндсээр нь сугалах загвар”[1] нь монгол эрчүүдийн амь насанд цөвтэй туссан бол эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд өлзийтэй тусч, “улаан тарианы” хүчинд хотлоороо эрүүлжиж, үрийн зулай үнэрлэх үүд нээгдсэн юм. Хэрэв зээ лам нарыг “үндсээр нь сугалаагүй” бол айл гэрийн нөхөн үйлдвэрлэл хэвийн голдрилдоо орж, шашинжсан нийгэм иргэний нийгэм болон хувирахгүй байсан биз ээ.
Өнгөрсөн зуунд хүн амын тооллогын уламжлал сэргэж 1918, 1935, 1944, 1956, 1963, 1969, 1976, 1989, 2000 онд хүн амын тооллого явуулжээ. Тооллого явагдсан он цагийн зааг зөрөөтэй ч хүн амын өсөлт ямархуу байсныг маргаангүй илэрхийлнэ. Тухайлбал,
- 1918-1935 онд буюу 17 жилд монгол улсын хүн ам 90.7 мян.хүн (14%),
- 1935-1944 онд буюу 9 жилд дөнгөж 20.9 мян.хүн (2.8%),
- 1944-1956 онд буюу 12 жилд 86.4 мян.хүн (11%)-ээр өсч, жилийн дундаж өсөлт нэг хувьд хүрэхгүй байсан юм.
- Харин 1956-1963 онд буюу 7 жилд 171.6 мян.хүн (20%),
- 1963-1969 онд буюу 6 жилд 180.5 мян.хүн (18%),
- 1969-1979 онд буюу 10 жилд 367.4 мян.хүн (33%), 1979
- 1989 онд 449 мян.хүн (28%),
- 1989-2000 онд 329.5 мян.хүн (16%)-ээр тус тус өсөв[2].
Эндээс үзэхэд манай улсын хүн амын өсөлт дал, наяад оны заагт оргил үедээ хүрч, одоо эргээд буурах тийшээ хандав. Гэхдээ энэ нь манай кино дэлгэцэнд Хатанбаатар Магсаржавын зөвлөх ньхолгүй нааштайгаар дүрслэгддэг А.В.Бурдуков 1910 оны тавдугаар сард Хангилцаг голын хөвөөнөөс Петербургийн В.Л.Котвичид “Энэ мөхөж байгаа үндэстнийг харахад гунигтай ажээ. Энэ үндэстэн дэлхийн түүхэнд гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэчихээд одоо эргэлт буцалтгүй сөнөх зай руугаа орсон мэт санагдах юм. Мөхөж байгаа омгийг судлах юу нь сонирхолтой байх вэ?”[3] хэмээн бичсэн захидлын асуултад хангалттай хариулт болно.
Өнгөрсөн XX зуунд монголын нийгэмд хувьсгалт өөрчлөлтүүд, бас эмгэнэлт үйл явдлууд олонтаа тохиолдсон ч улс үндэстнээ мөхлийн замаас гаргаж, хүн амаа 1900-2002 онд 636.7-оос 22475.4 мянган буюу 3.9 дахин нэмэгдүүлэн ардчилал, зах зээлийн зам дээр эргэлт буцалтгүй гарлаа. Нөгөө талаас нь хэлбэл, Монгол улс сая хүнтэй болохын тулд өнгөрсөн зуунд 63 жилийн нүүр үзсэн бол хоёр дахь сая хүнтэй болоход харин тав, зургаан жил шаардагдсан байна. Харин гурав дахь сая хүнтэй болоход хэдэн жил хэрэгтэйг хүн ам зүйчид л товтой хэлэх байх. Дал, наяад оны өөдрөг бөгөөд дэврүүн прогнозоос гэхэд өдийд гурван сая хүнтэй болчихмоор байлаа. Гэтэл хүн амын нөхөн үйлдвэрлэлийн хэв маяг өөрчлөгдөхийг, төрөлт буурахыг, казахууд нүүхийг тэр үед хэн ч төсөөлөөгүй. Мөн ардчилсан хувьсгал болох, зах зээлд шилжих, хүний эрх, тэр дундаа оршин суух эрхээ эдлэн ард иргэд хот руу хоёр дахь “их нүүдэл” хийх, гадаад руу олон мянгаараа цагаачлах тухай асуудал хэний ч толгойд орж байсангүй.
Нийгэм тэр аяараа гүнзгий өөрчлөгдөхийн хэрээр хүн ам зүйн йл явц орвонгоороо эргэлээ. Ийм нөхцөлд хүн ам зүйн одлогоо бүхэлд нь, айл гэрийн бодлогоо тусгайд нь авч үзэх ийгмийн захиалга үүсэх нь тодорхой. Тэгвэл өнөөдөр төрөлт .4 хувиас хэтрэхээ больж, гэрлэлт хожуусаж, анхны хүүхэд фойтоод зогсохгүй айл гэрийн түвшинд л гэхэд салалт 1эмэгдэж, хамтран амьдрах, эмэгтэйчүүд өрх тэргүүлээх, ;арийнхантай гэрлэх, зараар танилцах, цөөн хүүхэд төрүүлэх мэтийн шинэ сонин үзэгдлүүд бодитой болов. Энэ бүхнийг Зодолцон айл гэрийн хөгжлийн тулгамдсан асуудлыг социологчийн нүдээр зураглавал:
Айл гэрийн хөгжлийн үзэл баримтлал
Улсын Их Хурлаас “Монгол улсын төрөөс баримтлах хүн амын бодлого”-ыг 1996 онд батлан гаргаснаас хойш нэлээд хэдэн жил өнгөрөхөд түүний агуулга, мөн чанарын давуу ба сул талууд тодорсоор байна. Харьцангуй цөөхөн хүн амтай, уудам дэлгэр нутагтай Монгол орны төрийн бодлогын хэмжээнд хүн ам зүйн асуудлыг өргөн тавьснаараа уг баримт бичгийн үндсэн ач холбогдол оршино. Харамсалтай нь энэхүү төрийн бодлогын тулгуур баримт бичгийн хэрэгжилт цаасан дээр үлдсэн бусад үзэл баримтлал, хөтөлбөрүүдээс төдийлөн ялгарахгүй байна. Зарим судлаачдын тооцоолсноор манай улсад 200 шахам үзэл баримтлал, хөтөлбөр хэрэгжиж байгаа тул олдохлоороо өлдөнө гэгч болчихжээ.
Монгол улсын төрөөс баримтлах хүн амын бодлогыг анхлан боловсруулахдаа эрдэмтэд, судлаачдын оюун ухаанаар гэхээсээ өнөөгийн ажлын хэсэг, комисс гэсэн нэр хаяг зүүсэн аппаратын хүчээр боловсруулж, зохих шат дамжлагаар оруулан, горимын гэгдэх саналаар баталсан. УИХ-д үзэл баримтлал, хөтөлбөр, хууль батлахад ийм практик хэвшин тогтсон нь сайн ч талтай, бас саар үр дагавартай. Зүй нь аливаа хууль, хөтөлбөр, үзэл баримтлалыг “номлол-үзэл баримтлал- хууль бодлого” гэсэн дараалсан технологи, бүдүүвчээр боловсруулж, баталж, хэрэгжүүлж, үр дүнд нь хяналт-үнэлгээ хийж, засвар, нэмэлт, тодотгол, өөрчлөлт сэлгээ хиймээр байгаа юм. Гэтэл манайд Дэн Сяопиных шиг “нэг улс – хоёр систем” гэсэн хураангуй номлол ч алга. Ленинийн ГОЭЛРО шиг төлөвлөгөө ч алга. Хууль нь болохоор эх газрын эсхүл далайн эргийн улсынх. Бодлого нь болохоор залгамж чанараар дулихан, халагдмал, солигдмол, хувьсамтгай, бас хуулбарламтгай.
Философийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Чулуунбаатар бид хоёр нэлээд хэдэн жилийн өмнөөс “нэг улс – хоёр соёл иргэншил” гэсэн ойлгомж энгийн, агуулга гүнзгий томъёоллыг илэрхийлж, эрдэм судлалын ажлын эргэлтэд оруулсан юм. Түүнийгулс төрчид, шийдвэр гаргагчид тоодоггүй, эсхүл ойлгодоггүй ч байж болох юм. Өнөөгийн монголын нийгмийн хөгжлийн бодит байдал бол нүүдлийн ба суурин соёл, иргэншил зэрэгцэн оршиж, зэрэгцэн хөгжиж байгаа явдал юм. Монголын нийгмийн энэхүү хоёрдмол байдал зөвхөн XX зуунд бий болсон биш, хүн төрөлхтний соёл, иргэншлийн (А.Тонби, Б.Я.Данилевский, О.Шпенглер) түүхэн замналын явцад үлдэж хоцорсон, унаган төрхөө хадгалсан монголын нүүдэлчдийн нийгэм л хэргийн учир сумны занги юм. Тэгвэл өнөөгийн монголын хөдөөний төдийгүй хотын айл гэрт нүүдэлчдийн соёл, иргэншил хамгийн ихээр үлдэн хоцорч, уламжлан хадгалагдсаар байна.
Саяхан болтол манайх нийгэм-улс төрийн утга зохицсон соёл, иргэншил хоёрыг нарийн салгаж, зөв ойлголгүй хоршоо үг мэтээр хэрэглэж ирсэн билээ. Түүний нэгэн адил нүүдлийн мал аж ахуйтай орнуудыг Монголын нүүдлийн нийгэмтэй дүйх мэтээр өрнө, дорнод, тэр дундаас манай зарим нэг эрдэмтэд түргэн хошуу, мулгуй ухаанаар хувь нэмэрлэсэн тал бий.
Б.Я.Владимирцов “Общесственнщй строй Монголов. Монгольский кочевой феодализм” зохиолоо насан туршдаа бодож, гэргийнх нь гэрчилснээр 18-хан хоногт бичсэн гэдэг. Үнэхээр тэрхүү суут эрдэмтэн Монголын түүхийн удамшил зүйд тун дөхөж, овог аймгийн мөрийг алдалгүй мөшгөжээ. Тэгвэл нууц товчоонд Чингисийн нийгмийн удмыг бус, чухамхүү биологийн удам угшлыг эцгийн талаас нь шашдирлан, орчин үеийнхэнд хүргэн иржээ. Үүнийг цааш хөврүүлэх нь энд зохисгүй учир орхизноё
Нүүдэлчдийн, тэр дотроос Монголын нийгмийн эдийн засаг-аж ахуйн үндэс нь бэлчээрийн мал аж ахуй, улс төрийн үндэс нь Хүннүгээс эхлэлтэй Монголын төр ёс, оюун санааны үндэс нь бөө мөргөл, бурханы шашин, марксизм мэт. Харин нийгмийн үндэс нь манай нэртэй философчдын нэг Я.Долгоржавын хэлсэнчлэн хүй элгэний харилцаа буюу монгол айл гэр гэлтэй. Гэтэл орчин үеийн Монголын хүн ам зүйн бодлого нь монгол айл гэрээс алд дэлмээр зогсохгүй айл саахалтаар зөрөөтэй явж буйг хэлэх цаг нь болжээ. Монголын нийгэмд хүн ам зүйн нөхөн үйлдвэрлэлийн хэв маяг үндсээрээ өөрчлөгдөхийн хэрээр уламжлалт айл гэрээс орчин цагийн айл гэрийн бүрэлдэхүүн бүтэц, хэв маяг, мөчлөг зэрэгт эргэлтгүй тэгэхдээ ирмүүн хурдцаар шилжиж байна.
Товчилбоос монгол айл гэр хотондоо таван хошуу мал сүргээс өөр юмгүй, тоонотдоо оюун ухаанаас өөр юмгүй. Үүгээрээ өрнө, дорны аль ч ард түмнээс ялгарна, ондоошино. Тиймээс монгол айл гэрийн хөгжилд шинэ номлол, шинэ үзэл баримтлал, шинэ хууль, бодлого хэрэгтэй. Үүнийг залгуулан зүй нь монгол айл гэрийн хөгжлийн үзэл баримтлал, хууль (1999 оны хууль бий нь бий, гэхдээ тэр нь монголын айл гэрийн бус, зах зээлийн айл гэрийн хуулийн хуулбар төдийхөн юм. Х.Г.), бодлогын талаар өгүүлэхэд зай багадаж, цаг гарздана.
Монголын өнөөгийн айл гэрийн хөгжлийн онцлог шинжүүд
Өнгөрсөн зууны сүүлийн хагас, шинэ зууны босгон дахь Монгол айл гэрийн тулгам асуудлаас сугалан өгүүлбээс:
- Хүн ам ба айл гэрийн өсөлтийн харьцаа нь нэлээд чухал үзүүлэлттул түүнийгхүн амын тооллого хоорондын үзүүлэлтээр сонирхоё.
Хүснэгт 1
Нийт хүн амын ба айл гэрийн өсөлтийн
харьцаа (хувиар)
Он | 1956-1963 | 1963-1969 | 1969-1979 | 1979-1989 | 1989-2000 |
Хүн амын өсөлт | 20 | 18 | 33 | 28 | 16 |
Айл гэрийн өсөлт | -4.0 | 7.0 | 32 | 38 | 26 |
1956-1969 он хүртэл хүн амын өсөлтөөс айл гэрийн өсөлт хоцорч, өөрөөр хэлбэл хүүхдийн өсөлт зонхилж, айл гэр өнөржиж байсан бол 1969-1979 оны хооронд хүн амын айл гэрийн өсөлт бараг тэнцүү болжээ. Түүнээс хойш хүн амын өсөлтөөс айл гэрийнх нь 10 нэгжээр илүү буй нь гэрлэлтийн насныхны нөөц нэмэгдсэний үр дүн юм. Гэхдээ 20-39 насныхан буюу гэрлэлтийн насныхан 1979-1989 онд 60 хувиар, 1989-2000 онд 35 хувиар өссөнийг бодолцох юм бол хүн амын өсөлтийг айл гэрийнх гүйцэхээ больж, гэрлэлт оройтох, гоонь болон нөхөргүй эмэгтэйчүүдийн өрх олшрох, гадаадынхантай гэрлэх болсныг илэрхийлнэ. Иймд эрт гэрлэлтийг урамшуулж чадахгүй юмаа гэхэд ид насныхны гэрлэлтийг тогтонги болгох, урамшуулах, бэхжүүлэх талаар төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх нийгмийн захиалга, эрэлт шаардлага хэдийнэ бий болжээ.
- Нэг талаас залуучуудын боловсрол. мэргэжил эзэмшилт, нөгөө талаас хотжилтын үйл явцаас шалтгаалан тэдний гэрлэх нас хожуусах хандлага гүнзгийрч байна. 1956 онд 20-24 насны эрэгтэйчүүдийн 26.7; эмэгтэйчүүдийн 65.5 хувь нь гэрлэсэн байсан бол 2000 онд харьцуулах үзүүлэлт 29.3:48.7 болжээ. Ийнхүү эмэгтэйчүүдийн гэрлэлт илт хожуусах болов. Хожуу гэрлэлт нь ууган хүүхдийн орой төрөлт; цөөхөн хүүхдийг нөхцөлдүүлж, ууган, отгон хүүхдийн хоорондын зайг багасгаж байна.
- Айл гэрийн нэгэн үзүүлэлт нь ам бүлийн дундаж тоо буюу өрхийн бүрэлдэхүүн юм. Нэг өрхөд ногдох хүн 1918 онд 4.3; 1935 онд 3.7; 1944 онд 3.5; 1956 онд 3.5; 1963 онд 4..3; 1979 онд 5.1; 1989 онд 4.8; 2000 онд 4.3 байв. Тодруулж хэлбэл, манай улсын хүн амын залуужилтын үйл явц хоёр мөчлөгтэй бөгөөд эхний мөчлөгийн үед хүүхдийн өсөлт давамгайлж, айл гэр өнөржин, 1979 онд хамгийн дээд үзүүлэлтдээ хүрэв. Түүнээс хойш төрөлт буурч, хүн амын өсөлт залуучуудын өсөлтөөр хангагдах болов.
Ам бүлийнх нь тоогоор айл гэрийг гоонь, дан, цомхон, өнөр хэмээн бүлэглэвэл дараахь байдлаар өөрчлөгдөж ирэв. (Хүснэгт 2)
Хүснэгтээс үзэхэд нэгд, өнөр бүлийн хувийн жин 1979 он хүртэл өсч, бараг таван өрхийн нэг нь болсноо одоо дөрвөн өрхийн нэг болжээ. Хоёрт, эцэг эх нь хүүхдүүдтэйгээ амьдардаг нуклеар буюу нэг үеийн цомхон гэр бүл байнга зонхилж байсаар одоо тавны гурван хувьд дөхөж очжээ. Гуравт, “хоосон үүр” гэгдэх ахмад юмуу шинэхэн хүүхэдгүй айл гэрийн хувийн жин 1956 онд 18.0 нэгж байснаа одоо 10.6 болжээ. Дөрөвт, ганц биеэрээ гоонь амьдрагчид арван өрхийн нэг нь байснаа өдгөө 6.5 нэгж хүртэл буурсан нь олзуурхууштай зүйл юм. Ганц хүн айл, ганц мод гал болдоггүй гэдгийг улам бататгах нь айл гэрийн бодлогын нэгэн гол чиглэл байх учиртай.
Xүснэгт 2
Өрхийн бүрэлдэхүүн (хувиар)
1963 | 1969 | 1979 | 1989 | 2000 | |
Гоонь | 10.0 | 8.7 | 8.1 | 8.6 | 6.5 |
Дан | 18.0 | 14.6 | 12.6 | 11.5 | 10.6 |
Цомхон | 52.0 | 53.2 | . 40.7 | 46.2 | 58.5 |
Өнөр | 20.0 | 23.5 | 38.6 | 33.7 | 24.4 |
Бугд | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 |
Өнөр айл гэрийн хувийн жин буурсан нь монгол айл гэрийн яахын аргагүй эмгэнэл юм. Социализмын үед хүн амын өсөлтийг дэмжих (пронаталист) бодлого амжилтад хүрч өнөр айлыг зүйл бүрээр нам, төрөөс тэтгэн дэмжиж, хөхиүлэн урамшуулж байлаа. Тухайлбал, “Алдарт эхийн” I, II зэргийн одон, хүүхдийн мөнгө, жирэмсний ба амаржсаны дараахь амралт, тэтгэлэг, өлгий сүүний мөнгө, ихэр хүүхдийн урамшуулал зэргийг давын түрүүнд дурьдалтай. Хүн амын өсөлтийг дэмжих бодлого бүтэлгүйдсэн туршлага, сургамж бусад улс оронд зөндөө. Харин манайх шиг огцом өөрчлөгдсөн нь ховор. Манай улсад оргил төрөлт 1988 онд тохиож 75.8 мянган төрөлт бүртгэгдсэн бол 2002 онд 46.9 мянга болж, даруй 38.2 хувиар буурав. Гэтэл төрөлтийн насны эмэгтэйчүүдийн тоо өлхөн гуравны нэгээр нэмэгдсэн билээ.
Эмэгтэйчүүдийн төрөлт буурсан нь тэдниь боловсролын түвшингийн өсөлт, ажил эрхлэлт, хүүхдийн нийгмийн үнэлэмж өөрчлөгдсөнтэй, хамгийн гол нь эдүгээжилттэй холбоотой нь маргаангүй. Түүнээс гадна соёл, урлагийн бүтээлүүд ч нэрмээс болсон. Жишээлэхэд, социализмын үеийн орчин үеийн сэдэвт кинонуудад (гарын таван хуруунаас бусад) цөөн хүүхэд, салж сарнисан айл, өрөөл татуу эрчүүл, золгүй үхэл, нүсэр оршуулга, буурьтай дарга төдийхнийг үзүүлдэг, нэр өөр өөр ч, зохиомж нь усны дусал шиг адилхан байдаг байлаа. Энэ бүхэн нь хүүхдийн нийгмийн үнэлэмжийг бууруулж, өнөр айлыг төгсгөл болгож, “хоцрогдлын” илэрхийлэл мэтээр өөрчлөв.
Зах зээлийн үеийн айл гэрийн өөрчлөлт
Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжиж эхэлмэгц Монгол айл гэрийг нэлд нь нөмөрсөн, түүний хөгжилд халгаатай хам шинжүүд үйлчлэх болсныг хураангуйлан дурдвал:
- Үр хөндөлтийг бүрэн чөлөөтэй болгосон явдал хүний эрхийн илэрхийлэл, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалсан аврал мэт олон хүнд туссан ч байж болох юм. У.псын эмнэлгүүдэд жилдээ 10 гаруй мянган үр хөндөлт хийгддэг. Мэргэжилтнүүдийн тооцоогоор хувийн эмнэлгүүдэд түүнээс дутахгүй, магадгүй түүнээс илүү үр хөндөлттохиолддогажээ. Ийнхүү үр хөндөлтийг чөлөөтэй болгосон нь олон эмэгтэйчүүд, Тэр дундаа охид, бүсгүүчүүдийн энгэрийг задалж, хормойн нугайаасыгтэнийлгэв. Хамгийн эмзэглүүштэй нь үр хөндөлт олон хүүхэдтэй эхчүүд, оюуны хомсдолтой юмуу архинд донтогчдын жирэмслэлт, ядуу зүдүү амьдралтай айлыг тойрдог мөртлөө анхны жирэмслэлт, хүүхдээ өсгөх боломжийн айл зэргийг тойрдог, эх хүний ёс суртахууныг алдруулсанд оршино. Янз бүрийн нөхцөлд, ойр ойрхон хийлгүүлсэн үр хөндөлтөөс хичнээн эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирсныг хэн ч мэдэхгүй. Зүй нь үр хөндөлтийг зоргоор нь тавих бус, харин анхны жирэмслэлт, ууган хүүхдийг хамгаалах, гэрлэлтийн өмнө бэлгийн харилцаанд орохыг хазаарлах, хүн амын өсөлтөд нэмэр болохуйц арга хэрэгсэл болгон ашиглах нь эмэгтэйчүүдийн эрхэд ч, айл гэрийн аз жаргалд ч, улс орны ашиг сонирхолд ч саад болохгүй юм.
- Монголын өнөөгийн айл гэрийн ертөнцөд гарсан томоохон өөрчлөлтийн нэг нь хамтран амьдрах буюу хууль бус гэрлэлт, гэр бүл болно. Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор энэхүү сонин үзэгдэл арван тав, түүнээс дээш насны гэрлэлтийн байдлаар тооцоход 7.3 хувийг эзэлж байна. Харин гэрлэсэн хүмүүсийн аравны нэгээс илүү гарч байна. Хамтран амьдрах явдал эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувьд тэнцүүхэн, хотод хөдөөнөөс 2.4 дахин олон байгаа юм. Мөн баталгаатай ба баталгаагүй гэр бүлтэй хүмүүсийн харьцаа 18-19 насныхны дунд 1:1.03; 20-24 насныхны дунд 1:0.45; 25-29 насныханы дунд 1:0.24 байгаа нь зүй ёсоор анхаарал татна.
Хамтран амьдрах явдал оюутнууд, төрөлх гэрээсээ зайдуу амьдрагчид, хотын залуучуудын дунд бодитой үзэгдэл болжээ. Түүнээс гадна гадаад, дотоодын шилжих хөдөлгөөн идэвхжиж, баталгаатай гэр бүл тусдаа амьдрах болсноос Солонгос, Герман, Америкт амьдрагчдын дунд “орчноо тохижуулах” явдлыг хэвийн зүйл мэтээр үзнэ. Үүнийг хайр дурлал бус, хар захаас эхэлсэн зах зээл илүүтэй зохицуулах бололтой.
- Монголын өнөөгийн айл гэрийн харилцаанд бий болсон өөр нэгэн сонин үзэгдэл бол гадаадынхантай гэрлэх болсон явдал юм. Эх орондоо гадаадынхантай гэрлээд зогсохгүй харьд хадамд гарах учрал эмэгтэйчүүдийн дунд илүүтэй тохиолдох болов. Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай юм. Нэгдүгээрт, хүн амын залуужилтын эхэн биенд манай хүн ам хулс шиг суга, суга өссөн юм. Гэтэл гэрлэгч хосын насны зөрөө дунджаар дөрвөөс таван жил, ихэнх нь нөхөр нь ах байдаг тогтсон ёс. Үүнээс үүдээд эмэгтэйчүүдийн харьцангуй илүүдэл, эрэгтэйчүүдийн дутагдал үүсч, гэрлэлтийн “зах зээл” дээр эрэлт, нийлүүлэлтийн тохироо мэдэгдэм алдагдаж байна. Хүн амын 2000 оны тооллогын дүнгээс үзэхэд 15-19 насны эрчүүдээс ирээдүйн боломжит сүйт бүсгүйчүүд нь 24.8 (158.1-133.3) мянгаар, 20-24 насныхнаасаа 12.0 (130.0-118.0) мянгаар илүүдэж байгаа юм.Энэ бол хүн ам зүйн учир шалтгаан болно. Нас дэвшлээр нөхцөлдсөн хүйсийн тэнцвэргүйдэл нийгмийн хүчин зүйлсээс хамааран улам ихсэж байгаа юм. Социализмын хуучаас эхлээд өнөөдөр хүртэл Монгол их дээд сургуульд суралцагчдын жараас доошгүй хувь нь эмэгтэйчүүд суралцаж ирснээс үүдэн боловсролынхоо түвшингөөр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг гүйцээд зогсохгүй түрүүлэх болов. Харьцангуй өндөр боловсролтой эмэгтэйчүүдэд тэднээс бага боловсролтой эрчүүд чамлагдаж, улмаар үл тоогдож, гологдож байна. Энэ нь эмэгтэйчүүдийн эх орондоо өрх тэргүүлсэн эмэгтэй байх уу? Эсхүл гадаадын хүүтэй суух уу? гэсэн сонголтод хүргэж байна.
Мөн түүнчлэн манайд амьдрал хүнд, цалин хөлс бага, орон сууц хүрэлцээгүй байгаа нь хэн нэгэн гадаадынхантай гэрлэх түгээмэл шалтаг болж байна. Эрэгтэйчүүд хэнэггүй, гудиггүйгээсээ төдийгүй архинд орох, гэмт хэрэг үйлдэх, осол аваарт өртөх зэргээс шалтгаалан гэрлэлтийн насныхны хүйсийн тэнцвэргүйдлийг улам ихэсгэдэг.
- Монголын өнөөгийн айл гэрийн харилцаанд бэлэвсрэлт ул мөрөө үлдээж байна. Хүн амын 2000 оны тооллогын дүнгээс үзэхэд 97.4 мянган хүн бэлбэсэн байгаагийн 54.7 мянга нь хотод, 42.7 мянга нь хөдөөд оршин суудаг. Бэлбэсэн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ 3.6 дахин олон байгаа нь эрэгтэйчүүд хүнд хүчир ажлыг нугалдаг, биеэ гаргуунд нь гаргадаг, осол эндэгдэлд өртдөг, хүн амины хэргийн золиос болдог зэрэгтэй холбоотой. Тиймээс ч Францын нэрт хүн ам зүйч А.Сови “эрчүүдээ хайрлагтун” гэсэн бол манай О.Дашбалбар “амьддаа бие биенээ хайрлая” гэсэн билээ.
- Манай улс гэр бүл цуцлалтаараа, тэр дундаа Баян-Өлгий аймагт бүр ч бага. Гэвч сүүлийн жилүүдэд салалт нэмэгдэж, 24.0 орчим мянган хүн гэр бүлээсээ сёййж сарнижээ. Энэ нь зарим хүнд цөөхөн мэт санагдаж болно, гэхдээ л Говьсүмбэр аймгийн хүн амаас хоёр дахин их гэдгийг бодолцууштай. Зарим нэг судалгаанаас үзэхэд гэр бүл салалтад архи уух, гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад өртөх, хардах, хадмуудтайгаа таарахгүй байх, мөн цөөнгүй тохиолдолд итгэл эвдэн хэн нэгнийхээ араар тавих, “дөчин насны хямралд” орох, бэлгийн харилцааны таарамжгүй байдал юмуу үргүйдлээс болох шалтгаан зонхилж байна. Гэвч манайд салалтын талаар бие даасан тулхтай судалгаа хийгдээгүй юм.
- Айл гэр болон тоонот гэрт толгой холбож, дэр хөнжлөө нэгтгэсэн нэг хэсэг байхад бас саланги, тусдаа амьдрагчид цөөнгүй. Тэд тоогоороо 17.8 мянга гэсэн ч есөн мянга шахам айл иймэрхүү амьдралтай болжээ. Энд ажил төрлийн, оршин суугаа газрын учир холбогдол байгаа нь эргэлзээгүй. Гэхдээ л нэг гэрт багтахаа больж тусдаа амьдрахыг илүүтэйд үздэг. Зарим нь нэр төрөө, нөгөө хэсэг нь үр хүүхдээ бодож бүрмөсөн салалгүй, төрд данстай хэвээрээ байх нь хэн хэндээ өлзийтэй байдаг бололтой.
- Танилцал бол гэрлэлтийн эхлэл, гал голомтоо бадраахын үүд билээ. Гэтэл өнөө үед, ялангуяа том хотод амьдралынхаа ханьтай учирна гэдэг үнсэнд хаясан зүү, тэвнэ эрэхтэй адил мэт болжээ. Өнгөрсөн зууны эхээр их хүрээ 15-20 мянган хүнтэй байсан бол өнөөдрийн нийслэлчүүд саяар яригдаж байна. Манай зарим нэг шар сонинуудад нийтлэгддэг танилцах зард шинжилгээ хийж үзэхэд дараахь дүр зураг тодорно. Нэгд, хэдэн жилийн өмнөх зар гол төлөв хоёр дахь гэрлэлтийнх байсан бол одоогийнх анхны гэр бүлийн болж, зар өгөгчид насны хувьд ихээхэн залуужив. Хоёрт, ичимхий, бүрэгдүү зар үеэ өнгөрөөж, нүүрэмгий, түүгээр ч зогсохгүй секс-бизнес зар байраа эзлэх болжээ. Гуравт, эмэгтэйчүүдийн танилцах хүндээ тавих шаардлага нь өндөр бөгөөд бөгөөд хатуу. “Хүслэнгийн” нөхөр, өнөөгийн бодит эр хүн хоёрын хооронд төсөөлөхийн аргагүй зөрөө бий. Залуухан, боловсролтой эмэгтэйчүүдийн зар давилуун байхад хүүхэдтэй, насны үд нь хэвийсэн эмэгтэйчүүдийнх аргадангуй байх жишээтэй. Дөрөвт, зарны агуулга өөрчлөгдөж, хүн ам зүй, биологийн үзүүлэлтээс биеийн жин, хүмүүнлэгийнхээс хобби, ахуйн хувьд элдэв гаж зуршилыг түлхүү сонирхож байна.
- Бутач хүүхэд бүхий эмэгтэйчүүд тэргүүлсэн өрх бол манай өнөөгийн айл гэрийн парадакс юм. 2002 оны статистикийн мэдээллээр эмэгтэйчүүд тэргүүлэгчтэй өрх 61.8 мянган өрх байгаа нь нийт өрхийн 10.9 хувьтай тэнцэнэ. Энэ гайхмаар, бас зүрх зүсмээр үзүүлэлт. Гадаа гарч эр хүн, гэрт орж эм хүн болдог тэднийг буруутгах аргагүй. Харин айл гэрийн талаарх төрийн бодлого дашийн шог байгааг л тов тодорхой харуулна. Түүн дээр ядуурлыг бууруулах хөтөлбөр, элдэв төсөл нийгмийн хувьд тонгоруу нөлөөлөл үзүүлж, ийм өрхийн төлөө уралдаан, өрсөлдөөн бий болгосныг зориуд тэмдэглүүштэй.
- Хүүхэд бол айл гэрийн аз жаргалын дээд, удам залгах ирээдүй билээ. НҮБ-ын саарал гантиг чулуун индэр дээрээс дэлхийн хүүхдүүдийг төлөөлж монгол хүүхэд үг хэлсэн нь цагтаа Н.С.Хрущев шаахайгаараа нүдэж, дуулиан тарьж байсныг бодвол үнэхээр билэг дэмбэрэлтэй. Гэвч 2002 оны статистик эмхэтгэлийг сөхвөл: шинээр төрсөн 46.7 мянган хүүхдийн 68.9 хувийг бүрэн ба бүрэн бус дунд боловсролтой эхчүүд төрүүлдэг. Тэн хагас шахуу нь хотод төрдөг (хотын хүн амын хувийн жин 57.7%), 20.2 хувийг нь гэрлээгүй эхчүүд, 14.1 хувийг баталгаагүй гэр бүлтэй эхчүүд төрүүлдэг гээд бодол доо. Мөн онд бүтэн өнчин хүүхэд 47, хагас өнчин хүүхэд 4.3, үрчилсэн хүүхэд 1.3 мянга байв. Харин гялтайх юм гэвэл 46.7 мянган эх 46.7 мянган хүүхэд төрүүлжээ. Гэтэл манайхан малын ихрээ ярьдаг, хүүхдийнхээ ихрийг тоодоггүй, малаа жил бүр тоолдог мөртлое хүнээ арваас арван нэгэн жилд тоолдог нь гайхалтай. Үнэн Монголын нийгмийн хүн ам зүйн хамгийн өнөр бүлэг хүүхдийн том бодлого шилжилтийн жилүүдэд гурван мянгын дотор эргэлдэж байсан траншейны буюу “тэнэмэл” хүүхдийн бодлогоор солигдож, практик болон хэрэгжсэн юм. Өнөөгийн монголд хүүхдийн том бөгөөд даацтай бодлого алга, харин сонгогчийн сэтгэлийг уярааж, итгэлийг олох гэсэн “Эх орон- Ардчилсан холбоо” эвслийн сонгуулийн хөтөлбөрийн хүүхэд бүрийн 10000, МАХН-ын шинээр төрсөн хүүхдийн 100000 төгрөгийн амлалт л байна. Тэдгээр нь эвслийн засгийн газрын бодлогод хэрхэн суух нь одоохондоо бүрхэг байна.
- Хувь хүний анхдагч суурь хэрэгцээ нь хоол ундаа, хувцас хунар юм. Тэгвэл айл гэрийн амин чухал хэрэгцээ нь орон гэр юм. Тэгвэл миний эрдэм шинжилгээний ажил хийсэн хугацаанд нэг ч жил гэрлэгч хосын тоонд шинээр барьсан орон сууц, төхөөрсөн гэр хүртэх битгий хэл хавьтаж байсангүй. Орон сууцны барилгажилт сэргэж эхэлсэн 2003 онд ч орон сууцны дөрвөн мянгаад байр ашиглалтад оруулсан ч аанай л гэрлэгч, хуримлагч хосуудаас цөөхөн хэвээрээ. Үүнээс болоод олон шинэ гэр бүл өрх тусгаарлаж чадалгүй, орон сууцны “хот айлыг” үүсгэж байгаа юм. Хэдийгээр хувийнх нь амьдрал оньсого шиг мөртлөө базаахгүй байсан их зохиолч О.Бальзакийн “айл гэр ямагт нийгмийн үндэс байх болно”[4] гэсэн өөдрөг хураангуй илэрхийллийг эргэн санавал, Монгол айл гэрийн пiврийн бодлого бол өрхийн тэргүүний, эхийн, эзэгтэйн, ууган, олігон хүү, охины, хүргэний, бэрийн, ураг худын гинжин урвалын” уран жолоодлого л юм. Зүй нь энэ талаар Засгийн газраас тэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгосны дагуу хөгжүүн ярьж, буурьтай судалмаар атал тэгсхийгээд шувтардаг он жил, тэрүүхэнд нь дуулиан болгон тайлагнадаг нэрэмжит жилүүдээс дээш гарахгүй бололтой. Нар буцлаа, айл гэрийн олон асуудал тунаран ханхайрсаар л…
[1] “Магадгуй Мао Зэдун “Соёлын хувьсгал” хэмээх ойлголтыг ашигласан нь санамсаргүй зүйл биш байж болох юм. Учир нь тэр хэрэгжүүлж байгаа өөрчлөлтийнхөө учир утгыг алдагдуулахгүй байхыг хичээсэн бөгөөд үүний тулд бөглүү тосгод, айл гэрийн ядуу амьдрал дадсан зуршлаас хэдэн арван сая хятад хүмүүсийг чухамдаа “үндсээр нь сугалж авах”-аас өөр аргагүйд хүрсэн биз ээ”. Я.Шуурав. Д.Ганбаатар Стратегийн удирдлага: үүсэл, хөгжил, үндсэн сургуулиуд. Уб.. 2002. 163 дахь тал.
[2]Хүн амын удаа дараагийн тооллогын дүнгээс хийсэн зохиогчийн тооцоо. Хэвлэлд дөхмийг бодож ийм тохиолдолд цаашид зүйлт, тайлбар хийсэнгүй.
[3] Шинкарев Л. Цэдэнбал Филатова хоёр: хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл. УБ.. 2004. 465 дахь тал.
[4]Афоризм. Нет ничего сильнее слова. М., Прогресс, 1985. С. 365 104