Х.Гүндсамбуу
/удирдлагын академийн профессор/
Шинэ толь №50, 2005
ОРШИН СУУГЧДААС ҮЗҮҮЛЖ БУЙ ХАРИУ ҮЙЛДЛИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
Түлхүүр үг: Хүн амын бүтэц, Шилжилт хөдөлгөөн, Хүн амын амьдралын чадавхи, Хот хөдөөгийн ялгаа, Газар өмчлөл, Аялал жуулчлал-Дэд бүтэц, Хот төлөвлөлт , Ажилгүйдэл, ядуурал, Гэмт хэрэг
Монгол улс эдийн засаг, улс төрийн зэрэгцээ өөрчлөлт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих явцад өмч хувьчлах, үнэ чөлөөлөх худалдааны хориг саадуудыг цуцлах арга хэмжаар хэрэгжүүлэх, төрийн үүрэг оролцоог бууруулах замаар эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөө хэрэгжүүлсэн билээ. Үүний улмаас ядуурал, инфляци, эдийн засгийн баталгаагүй байдал огцом нэмэгдэж орлого хуваарилалтын тэгш бус байдал гүнзгийрч ажилгүйдэл, ядуурал бодит үзэгдэл болов.
Төрийн өмчийг эхлээд эрхийн бичгээр, дараа нь худалдах журмаар хувьчлах ажил 1990 оноос эхэлж, өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Энэ нь өмчийн олон хэлбэрттулгуурласан эдийн засгийн тогтолцоо байгуулах үйл явцыг амжилттай хэрэгжүүлж эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох шинэ шинэ боломжуудыг хүмүүст олгож, харилцан адилгүй хэмжээгээр өргөжүүлсэн юм. Түүнчлэн хувьчлал хот, хөдөө дэх нөөц баялгийн хуваарилалтад ч нөлөөлжээ. Хувьчлалын үр шимийг хүн бүр адил тэгш хүртэж чадаагүй бөгөөд хувьчлал нь баян, хоосны, хот хөдөөгийн тэгш бус байдал ихсэх шалтгааны нэг болсон юм. Энэ бүхнээс шалтгаалан нийслэл, дүүрэгт оршин суугчдын хариу үйлдлүүд идэвхжиж, төрөл хэлбэр нь олширч, хамрах хүр нь тэлж, үзүүлэх нөлөө, тусгал, эерэг сөрөг үр дагавар нь тодорч байна. Гэтэл энэ сонирхолтой асуудал тун саяхнаас судлаачдын анхааралд өртөж, эрдэм шинжилгээний ажлын эргэлтэд орж эхэллээ.
Монголын хүний хөгжлийн 2003 оны илтгэлд анх удаа өөрчлөлтөд үзүүлж буй хариу үйлдлийг хөндөн тавьсан бөгөөд а) төрөлтийн түвшний бууралт, б) мал маллагаа, в) албан бус сектор, г) шилжих хөдөлгөөн, хотжилт, д) байгал орчны нөлөө гэсэн таван чиглэлийг ерөнхийдүү авч үзсэнийг цохон дурдууштай.
Нийслэлийн болон дүүргийн хэмжээнд тэгш бус байдал ихсэж, заарал, ялгарал нэмэгдэхийн хэрээр нэгтэйгүүр оршин суугчид нийгмийн том, жижиг бүлгүүдэд хуваагдаж, тэдгээр нь өөр өөрсийн ашиг сонирхлыг илэрхийлэн төлөөлж янз бүрийн хариу үйлдлийн өдлөг, Сэдлэг, шалтаг, шалтгаан, ил тод байдал, эерэг сөрөг талуудын илэрхийлэл болж байна. Үүнийг тоймчилж, бүдүүвчлэн үзүүлбэл:
Дүүргийн оршин суугчид нь а) уугуул оршин суугчид б) олон жил хотод амьдрагчид, в) шинэхэн оршин суугчид, г) шилжин ирэгчид, д) явуулын хүмүүс, е) цагаачид, эмзэг бүлгийнхэн гэсэн бие даасан, харьцангуй тогтвортой бүлгүүдээс бүрэлдэж байна. Тэдний хариу үйлдэл, үйлдлэгүүдийг ерөнхий бөгөөд болзмол байдлаар шинж чанарын хувьд эерэг ба сөрөг, оролцогчдын хувьд ганцаарчилсан ба хамтын, төлөв байдлын хувьд ухамсартай ба урсгал, байршлын хувьд орон сууцны ба гэр хорооллынхон гэх мэтчилэн бүлэгт ангилж болохоор байна. Тэдгээр нь хоорондоо давхцана, адилсана, ондоошин, сондгойрно. Тэр бүхнийг нэг бүрчлэн нарийвчилж үзэх нөхцөл боломж, хараахан бүрэлдээгүйг харгалзан тоймчилж, бас сорчилж авч үзэхээр шийдсэн болно.
Уугуул оршин суугчдын хариу үйлдэл
Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын дүнгээс үзэхэд Нийслэлийн оршин суугдын 63.5 хувь нь уугуул оршин суугчид бөгөөд хүүхдийн 83.5 , залуучуудын 66.3 , ид насныхны 60.2 , хижээл насны 28.3, өндөр настны 17.2 хувь нь уугуул оршин суугчид болно[1].
Хүснэгт 1
Уугуул оршин суугчдын хариу үйлдэл
Эерэг | Сөрөг |
· Хотын амьдралын хэв маягийг бүтээгчид· Дээд, дунд давхрааг зонхилон бүрдүүлэгчид· Тохилог орон сууцанд суугчид· Боломжийн ажил ,албан тушаал эрхлэгчид | · Хөдөөний “язгуур үндсээсээ” салагчид· Хөдөөний түүхий эд, бүтээгдэхүүнийг гувшигчид· Орон сууцны “залхуучууд”· “Гадар сайн ,дотор тааруухан” хүмүүс |
Түүхийн хувьд саяхнаас хотын оршин суугчид бий болсон нүүдэлчдийн нийгэмд гарсан томоохон өөрчлөлт мөн бил Ялангуяа уугуул оршин суугчдаас үе дамжсан оршин суугчи төрснөөр ажил эрхлэлт, мэргэжил – мэргэшлийн бүтэц, амьжиргааны түвшин, хэв маяг, хэрэглээ, үнэлэм стандарт, мэдээлэл зэрэгт ихээхэн ахиц дэвшил авчирса билээ. Түүнээс гадна нийслэл бол харийнхан ч, эх оро нэгтнүүддээ ч нээлттэй хот учир дэлхий нийтийн соёл мэдээллээс хүртэн, эх орондоо нутагшуулж, унаган соёл нүүдлийн иргэншлээ гадаадад түгээн дэлгэрүүлж байна.
Хотод олон жил амьдрагчдын хариу үйлдэл
Уугуул оршин суугчид дан ганц эерэг шинжтэй үйлдлууд төдийгүй бас сөрөг, гаж үйлдлийг гүйцэтгэгчид, зөөн тээвэрлэгчид, зохион байгуулагчид байдгийг дуугүй өнгөрөх боломжгүй. Тухайлбал авилгал, хэт тансаг амьдрал, “цагаан захтнуудын” гэмт хэрэг, хэрэглэгчийн давамгайлал зэргийг энд нэрлэхэд хангалттай.
Арав, түүнээс дээш жил нийслэлд оршин суугчид нийт бүрэлдэхүүний 17.4 хувьтай тэнцэнэ. Тэд залуучуудын 56.7, ид насныхны 18.7, хижээл насныхны 80.8, өндөр настны 69.2 хувийг тус тус эзэлж байгаа юм.
Хотын оршин суугчдын энэ бүлгийнхэн гол төлөв нь хөдөө төрж өссөн, хожмоо хотод шилжин суугчид юм. Өөрөөр хэлбэл, өчигдрийн хөдөөнийхөн, өнөөдрийн хотынхон юм. Ийм болохоор амьдрал ахуй, ажил төрөлдөө заримдаг шинжтэй. Нэгэн бодлын хотын оршин суугч, нөгөө бодлын хөдөөний хүн. Ерөнхийдөө өмсөж зүүхээрээ, албан өрөөндөө, олон нийтийн газарт бол хотын хүний шинжтэй, харин гэр зуураа, хооллож ундлахдаа, хоорондоо харилцахдаа хөдөөний дүр төрхийг илүүтэй санагдуулна.
Хүснэгт 2
Хотод арав ,түүнээс олон жил амьдрагчдын хариу үйлдлүүд
Эерэг | Сөрөг |
· Хотод иргэншсэн дассан· Зах зээлд хөлөө олсон· Ардчилалд суралцсан· “Ногоон” хувьсгалд оролцдог .· Зусланд гаргадаг . | · Төрөлт буурсан· Орлогоо нуун дарагдуулдаг· Татвараас зайлсхийдэг· Авилгалд эвлэрэнгүй ханддаг· Нийтийг хамарсан ажилд хойрго оролцдог· Орон сууцаар бизнес хйидэг . |
Сүүлийн үед орон сууц хувьчлалд орсноос хойш орон сууцны айлууд солигдож, зарим нь байраа зарж, түүнийг хэн нэг нь худалдан аваад шинээр суурьшжээ. Байраа хөлслүүлэх, түрээслүүлэх, бас эзгүй орхих ч бий. Ийнхүү цоожтой юмуу түгжээтэй хаалганы наана, цаана амьдардаг нийгмийн зожгирхол газар авчээ. Энэ үзэгдэл орон сууцны хорооллынхонд бүр түгээмэл.
Орон сууцан дахь хүнийрхуу, зожигдуу байдал нь дундын эзэмшлийн эд хогшлын эдэлгээнд ч, нийтийг хамарсан цэвэрлэгээнд ч, цэвэрч амьдрахад ч, айл хөршийн харилцаанд ч голдуу сөргөөр тусаж байна.
Орон сууцны үнэ төлбөргүй хувьчлал нь түүнд амьдран суугчдад олдсон ховорхон боломж, үл хөдлөх хөрөнгө, үнэ цэнэтэй хувийн өмч, хүний хөгжлийн анхдагч нөхцөл юм. Гэтэл орон сууцаа зах зээлийн харилцаанд шилжүүлэхийн оронд үрж зарахыг урьтал болгох, барьцаанд тавиж алдах, зальт этгээдүүдэд завшуулах, хоосон хоцрох, маргаан үүсэх, зарга хийх, байраа булаалдах зэрэг явдал нэлээд гарав. Орон сууцны ченж ч бий болов. Цаашдаа орон сууцаа барьцаалан зээл авах, банкны хүүгээс дээгүүр орлого олохуйц хувьцаа гаргах, түүнийг нь Засгийн газрын бонд маягаар баталгаажуулж өгвөл нэгд, шинээр сууц барих эх уусвэр бүрэлдэнэ. Хоёрт, улам бүр өсөөд байгаа байрны үнэ тогтворжиж, улмаар үнэ нь буурах боломж нээгдэнэ.
Хотод цөөвтөр жил амьдрагчдын хариу үйлдэл
Тэд нар дотроо шинэхэн оршин суугчид, суурь суугчид хэмээн хоёр хуваагдахуйц бөгөөд нийслар суугчдын 8.6 хувь нь хотод шилжин ирээд 1-4 жир хотод шилжин ирээд 5-9 жил бологчид юм.
Хүснэгт 3
Цөөвтөр жил амьдрагчдын хариу үйлдэл
Эерэг | Сөрөг |
· Хөдөөний амьдралаа өөрчилсөн· Хотод байр сууриа олохын төлөө идэвх гаргадаг· Хот хөдөөг холбодог· Цагаан ,ногоон хувьсгалд оролцдог· Хөдөлмөрийн зах зээлийг тэлдэг . | · Хөдөөний маягаар амьдардаг· Хар бор ажил хийдэг· Хотын захын гэр хороололд суудаг.· Бичиг баримтын зөрчил гаргадаг.· Албан бус секторт гол төлөв ажилладаг.· Ажил идэвхтэй хайдаг. |
Хотод цөөвтөр жил амьдрагчид нь оршин суух газраа чөлөөтэй сонгогчдын тусгал, үр дүн яриангүй мөн боловч амьдралдаа эрсдэл хийн, хотод сайн дураараа шилжин ирэгчид юм.Нийслэл бол шилжин ирэгчдийг шингээх чадвартай, ажил эрхлэх, амь зуух боломжтой ч том хотын, саятан хотын шинжийг улам бүр олсоор байгаа тул хөдөөнөөс, түүгээр ч үл барам аймгийн төв, суурин газруудаас шилжин ирэгчдэд ажлын байр олдохгүй, амьжиргааны өртөг эрс нэмэгддэг, хүүхдүүдээ сургуульд оруулах, бүртгүүлэх гэж зовдог, шилжүүлэг хийлгэх, хотын үндсэн оршин суугч болохын тулд чамгүй чирэгдэл, хүнд сурталтай тулгардагаараа онцлог болно.
Дүүргийн шигтгээ:
Иргэний үнэмлэхийг 1999 оны хүн амын тоогоор 65151 хүнд олгохоос 90765 хүнд олгож 139.9%-тай, 2002 оны хүн амын тоогоор 102231 хүнд олгохоос 90765 хүнд олгож, 88.8%-тай байлаа. |
Шилжин ирэгчдийн хариу үйлдлүүд нь хамгийн олон янз, шийдвэрлэхэд бэрхшээлтэй, шилжин ирэгч талдаа ч, дүүрэг, хороодын Засаг дарга нар талдаа ч төвөг учруулдаг. Хүн амын тооллогын дүнгээс үзэхэд хотын оршин суугчдын 5.5 хувь нь буюу 42.0 мянга нь шинээр шилжин ирэгчид юм. Тэгвэл шилжин ирэгчид бүр ч олширч, зөвхөн өнгөрсөн жил 1.6 дахин олон хүн нийслэлд шинээр ирснийг дурьдахад хангалттай. Шинэ Үндсэн хуулиар хүн оршин суугаа газраа чөлөөтэй сонгох эрхтэй болсон нь томоохон ололт амжилт юм. Үүнтэй уялдан хөдөөний паспортын хориг үгүй болсон, хүн амын хотруу чиглэсэн шилжих хөдөлгөөн эрс нэмэгдсэн билээ. Мөн нийслэлд шилжин ирэгчдээс авдаг хураамж нь хүний эрхийг боож, хууль бусаар оршин суугдыг нөхцөлдүүлж ард иргэдэд нэмэгдэл дарамт үзүүлж байсан. Тиймээс зөвшөөрөлгүй айлууд олширсон үед засаг захиргаа тэдэнд үе үе өршөөлөрхүү” а ч үзүүлдэг байв. Тэгвэл одоо нийслэл болон бусад хотуу, шилжин ирэгчдээс авах татвар хураамж үгүй болов. Гэтэл нь эрхээ хэтрүүлж, үүргээ дутуу биелүүлэгчдийн хувьд сайн далим болж, этгээд сонин хариу үйлдлүүд хийх, сэдэх, үйлдэхэд хүргэсэн юм. Тэдгээрийг тоймчлон бүлэглэвэл:
- Гэр, хашаа тойрсон үйлдлүүд хамгийн захынх бөгөөд хүндрэлтэй. Шилжин ирж буй айлууд нь гэр барих, хашаа хатгах ёсгүй үер усны аюултай бүсэд байрлах, өндөр хүчдэлийн дор юмуу ойрхон буух, газар доогуурх шугам сүлжээн дээр буух, гудамж талбай битүүлэх, засаг захиргааны хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, хаяг будлиантуулах, “задгай” гэгдэх гудамж үүсгэх, гал команд түргэн тусламж үзүүлэх боломжийг хязгаарлах алдагдуулах, түүгээрч үл барам суух байшин, ажлын байр барьчихаад дараа нь зөвшөөрөл хүсэх зэрэг явдал нийтлэг тохиолддог.
- Эрчим хүч хулгайлах, завших маш олон аргууд, нэн ялангуяа гэр хороололд бий. Жишээлэхэд утас тохох, шугам салаалах, задгайгаар тооцоо хийх, тоолуур удаашруулах, зогсоох, гэрлийн байцаагчтай “найрах” хуйвалдах гэх мэт болно.
- Хог хаягдал тойрсон үйлдлүүд бол орон сууцны, гол нь гэр хорооллынхны хувьд байнга яригддаг мөртлөө шийдэгддэггүй асуудал. Үнэн хэрэгтээ бол манайхан асар бага хог хаягдалтай мөртлөө түүндээ дэндүү дарагдсан хүмүүс. Үүнд бид өөрсдөө буруутай, тухайлбал хаана л бол хаана хамаагүй хогоо хаядаг, тарьсан хогоо орхидог, новшруулдаг, ялгаж салгадаггүй, тэр битгий хэл гол усандаа хүртэл хог хаядаг, хир буртгаа угаадаг болсон. Нүүдэлч малчдын байгал орчноо хайрладаг, хамгаалдаг уламжлал, ёс заншлаа, хорио цээрээ мартсан, гээсэн нь харамсалтай.
Нэг үе тус дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхэд хог хаягдал хаяж, шатааж байснаа больсон. Хиншүү хярвас үнэртэх, утаа униарт дарагдахаа больсон нь сайшаалтай. Харин хогийн цэг холдсоноор тээвэрлэх зардал эрс өсч, хог хаягдлаа авс шиг өндөрлөж ачдагаас замаар гоожуулж савируулдаг, гуу жалганд дур мэдэн асгадаг бас нэгэн бэрхшээл бий болов. Ер нь төрөл бүрийн үйлчилгээ, түүний баглаа боодол нэмэгдэхийн хэрээр хог хаягдал улам нэмэгдэв. Ийм нөхцөлд хог хаягдлыг газар дээр нь ялгахаас үйлдвэрлэх, баглаа боодлыг хийхдээ хиймэл хуванцар материалаас татгалзах, байгальд аяндаа задардаг, шингэдэг зүйлээр орлуулах чиглэлд хүчин чармайлт гаргах ёстой. Тус дүүргийн Хонхор хороонд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулж ашиглалтад оруулсан нь Нийслэлд анхных бөгөөд үр ашгаа өгч байна.
Хүний хөгжлийн үүднээс үзвэл хамгийн сэтгэл эмзэглүүштэй нь хог ухаж, түүнийг түүж амь зуугчид бий болсон явдал юм. Тэдний нэг хэсэг сав гоочилж, нөгөө хэсэг нь төвлөрсөн цэг дээрээс юм горьдож, гурав дахь нь гудамжнаас шил цуглуулан амьдралаа заваан байдлаар залгуулж буйг аль болох даруйхан өөрчлөх ёстой. “Хог түүгчид” улам бүр олширч, эзэмшлийн нутаг, байр хороололтой, хог ухаж, хэрэг болмоор зүйлийг авна, өөд татна. Хотын хог хаягдлыг ялган багасгадаг нь сайн тал, тараадаг нь муу тал. Ядуурлын хам шинжтэй, бохир заваан, дулааны улиралд хээрээр гэр хийнэ, эсхүл траншей, үзел, оромж зэрэгт толгой хоргодно. Яагаад гэвэл тэднийг ядуу аж төрөх хэвшил, ядуусын хам шинжүүд дагалдаад зогсохгүй үе залгамжлах хандлага ажиглагдаж буй нь түгшүүр төрүүлнэ.
Дүүргийн шигтгээ :
Тус дүүрэг жилд дунджаар 28000 иргэнд иргэний бүртгэл | мэдээлэл, шилжилт хөдөлгөөний асуудлаар үйлчилгээ үзүүлж, хууль ёсны тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг хугацаанд нь чирэгдэлгүй олгодог боллоо. Сүүлийн 3 жилд нийт 142.411 хүнд үйлчилгээ үзүүлсэн байна. Хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирэгсдийг дүүрэгт бүртгэх болсноор 2003 оны 11 сарын 17-ноос 30-ны хооронд нийт 994 иргэний шилжилт хөдөлгөөнийг бүртгэж, нийслэлийн иргэн болголоо. |
Сүүлийн үед газар өмчлөх, газрын харилцааг тойрсон шинэ сонин хариу үйлдлууд ажиглагдаж байна. Энэ нь нэг талаас Монгол улсын иргэд түүхэндээ анх удаа газар өмчлөх эрхтэй болсноор хумуусийн идэвх, оролцоо нэмэгдэж байна. Нөгөө талаас, хот суурин газар хууль гарахаас өмнө үнэлгээжин ертөгжиж зах зээлийн харилцаанд гол төлөв далд хэлбэрээр, авилгын агуулгаар оролцож байсан нь өөрчлөгдөн ил тод болж байна.
Айл өрх анх удаа хувийн өмчийн газартай болж, эрхийн бичгээ баталгаажуулж эхлэв. Гэхдээ энэ ажил төлөвлөснөөс хоцорч, ард иргэдийн дунд харзнах, хойш тавих хандлага нэлээд байна. Нэгэнт олдсон боломжийг хугацаа алдалгүй ашиглаж, сүүлдээ дараалал үүсэх, сандрал тэвдэлд орохоос сэрэмжлэх нь чухал.
Шинээр суурьших бүс тогтоож, зуслангийн газар олгох ажлын явцад Гачуурт, Хонхорт олон жил амьдарсан уугуул болон хөдөө орон нутгаас шилжин ирсэн мал бүхий иргэдэд шахуулан малын бэлчээрээр хомсдож, зусаж байсан газар нь зуслан, амралт, сувиллын газар болж тэдгээрийн хооронд хэрүүл маргаан, гомдол гарч зарим үед ихээхэн бухимдал, зөрчил гарсаар байна.
Газар өмчлөлтэй холбогдон айл өрхөд газар олгох боломж, нөөцтэй дүүргүүдийн хувьд нэлээд ажил хийлээ. Хамгийн адармаатай нь манай дүүрэгт нөөц газар байгаа боловч цэргийн сургуулийн талбай байсан, хятад иргэд зөвшөөрөлгүй газар эдэлбэрлэж, тоосго цохиод зогсохгүй тэнд нь зоорь ухан амьдарч байснаас талбайг тэгшлэх, сайжруулах, хуваарилах, гудамж гаргах талаар дүүргээс ихээхэн ажил хийв. Газар хуваарилалтыг газрын кадастр, геодезийн аргаар хийж буй нь шинэлэг бөгөөд уг ажил анхнаасаа зөв хийгдэж, нарийн хэмжигдэж байна. Энэ бол сайн хэрэг. Гэтэл бас зарим газар, талбайруу олноороо хошуурсан тул сугалаагаар шийдвэрлэв.
Алба, аминых нь мэдэгдэхгүй том талбай хаших, шон хатгах, эзэн нь үл мэдэгдэх, давхардуулан газар олгох, томоохон талбайтай болох сонирхолдоо хөтлөгдөөд эдлэн газар дээрээ юу барихав, яаж ашиглахав, ямар бизнес эрхлэхэв гэдэгтээ дутуу анхаарах явдал байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөд нийтлэг ажиглагдана.
НИТХ-ын тогтоол Засаг даргын захирамжийн дагуу Алтан-Өлгий, Хужирбуланд шинээр суурьшлын бүс тогтоож, 2000 өрхөд газар олгосон байна. Үүнтэй холбогдуулан дээрх | газруудын агаарын болон кадастр, байршлын зургыг гаргав. |
Хүснэгт 4
Газар өмчлөх хэлбэрийг тойрсон хариу үйлдлүүд
Эерэг | Сөрөг |
· Чингис соёрхлын газар өгсөн· Монголын бэлчээр уудам юм.· Анх удаа газрыг өмчилсөн· Бэлчээр,газар хоёрыг ялгасан· Өмчилж ашиглана, эдэлж өөрийнчилнө | · Газар хэзээ ч хувийн өмчид очиж үзээгүй· Бэлчээр, газар хоёрын ялгааг өнөө хэр нь ойлгохгүй· Бэлчээр бол монголын үнэт зүйл гэдэг нь алдагдана.· Бэлчээр бол нийтйин эзэмшилтэйг дэлхийд ойлгохгүй байна. |
Жуулчид, дамжин өнгөрөгчдийн хариу үйлдэл
Өнөөгийн монголчууд нээлттэй нийгэмд, магадгүй хэтэрхий нээлттэй нийгэмд амьдарч байна. Манайхан гадаадад суралцах, ажиллах, зугаацахаар гадагшаа явж, гадаадынхан Монгол орныг нүд хужирлах, амрах, жуулчлах, бизнес хийх, албан айлчлал хийх зэргээр дотогшоо нэвтрэх болов.
Гүн ухаанч Б.Даш-Ёндон “Их нэгдэлт” гэж ХХI зуунд Монгол руу гаднаас орох, манайхаас гадагшлах хоёр нэвтрэлтийг хэлж байна. Энэ нэвтрэлтэд урьдаас бэлт ёстой. Яагаад гэвэл хоёр талын нэвтрэлт зайлшг Монголын ард түмэн их нэвтрэлийг угтаж гүн ухаа бэлтгэлээ хангаж чадвал XXI зуунд ажрахгүй.
Манайхаас гадагшлах нэвтрэлтэд угтаж орохын ухааны ашиглах ёстой. Тэгэхгүй бол бид өөрөө өөрснийгee үгйүсгэхэд хүрнэ. Манай руу гаднаас орох нэвтрэлтэд тосон авахын ухааныг ашиглах ёстой. Ингэхгүй бол бусдаар үгүйсгэгдэхэд хүрнэ. Угтаж орох, тосож авах хоёр нь эергуу сөргүү мэт боловч угтаа нэгэн зүйл болно. Харин тэрхуу нэгдлийг хангах л чухал. Эл үйлсэд хичээх ёсны сэтгэлгээ тусална.
Их нэвтрэлтэд бэлтгэхдээ бид улс орныхоо хөгжилд Монголын давуу талыг идэвхтэй ашиглах, сул талыг ухаалгаар нөхөх зарчим баримтлах нь чухал. Эл санаа нь Монгол улсыг цаашид хөгжихдөө ямар зүйл дээр өөрөө шууд бие даан, ямар зүйл дээр бусдын дэмжлэгийг авах асуудлыг тодорхойлон шийдвэрлэнэ гэсэн үг. Энэ хоёрыг нэгэн зүйл болгон сэтгэж чадвал бид амжилтад хүрнэ. Эл нэгдэл нь улс орноо хөгжүүлэхэд өөрийн хүчийг дээд зэргээр дайчлах гэсэн санаагаар төвлөрөн илэрч байгаа юм”[2] гэсэн билээ.
Манай болон гадаадын зочид, гийчдийн аялал, жуулчлалын чиглэл, зорилго хоёр нэлээд ялгаатай бөгөөд манайхны үнэмлэхүй олонхи (86.8%) их төлөв хувийн хэргээр буюу ганзагын наймаанд гадагшаа мордож байхад гадаадынхны тэн хагасаас жаахан илүү нь хувийн хэргээр, тавны нэг нь жуулчлалаар ирж байна.
Хүснэгт 5
Зорчигчдын аяллын чиглэл, зорилго [3]
Гадаадын зорчигчид | ||||||
Орж ирсэн | Албан татвар | Хувийн журмаар | Жуулчлалаар | Дамжин өнгөрөх | Бусад | |
тоо | 158208 | 17794 | 81538 | 33232 | 11690 | 13954 |
Хувь | 100.0 | 11.2 | 51.6 | 21.0 | 7.4 | 8,8 |
Гарч явсан | Дотоодын зорчигчид | |||||
Тоо | 508821 | 27095 | 441471 | 14894 | 5864 | 19497 |
Хувь | 100.0 | 5.3 | 86.8 | 3.0 | 1.1 | 3.8 |
Сүүлийн жилүүдэд манай улсад аялал жуулчлал эдийн засгийн биеэ даасан салбар болсны дээр валютын нөөцийн чухал эх үүсвэрийг бүрэлдүүлж байгаа билээ. Гэтэл манайхны гадагшаа явагчид зочдоосоо 3.2 дахин олон, ялангуяа хувийн хэргээр одогсод нь гадны жуулчдаас 13.31 хувиар олон байгаа нь тус салбараас орсон орлогын уутыг эргүүлээд гөвсөнтэй ялгаа юун. Харин манай жуулчдын тоо гадны жуулчдаас 2.2 дахин цөөн ч манайхан аялал жуулчлалаар чамгүй явах болсныг илтгэнэ. Зорчин ирэгчдийг тив, бүс нутгаар нь бүлэглэвэл Зүүн өмнөд Ази.
номхон далайнхан нийт зорчигдын тэн хагасаас илүүг, Европынхон 43.8 хувийг эзэлж байна. Харин албан ажлаар болон жуулчлалаар ирэгчдийн 57.5-аас 65.3 хувийг Зүүн ази, Номхон далайнхан, хувийн ажлаар дамжин өнгөрөгчдийн 52.8-аас 64.4 хувийг эзэлж буй нь сонирхол татна.
Тиймээс ХХI зуунд тохиох хоёр нэвтрэлтийг амдах нь урдаа, тосох нь ардаа байхуйцаар төрийн бодлого хэрэгжүүлэх нь Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцнэ.
Хүснэгт 6
Жуулчид дамжин өнгөрөгчдийн хариу үйлдэл
Эерэг | Сөрөг |
· Орчин цагийн амьдралын шинэ хэв маягийг авчирдаг.· Үйлчилгээний ендер стандарт шаарддаг.· Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлдэг.· Шинэ сэргэг мэдээлэл, сэдэл, үнэлэмжийг тээж ирдэг.· Аялал жуулчлалын· салбарыг бие даах түвшинд хүргэж, валютын орлого нэмэгдүүлдэг.· Газар үзэх, нүд тайлах бололцоо олгодог гэх мэт | · Гадаад худалдааны алдагдлыг ихэсгэдэг.· Хил, гааль, цагдаа, тагнуулын байгууллагуудын зохисгүй үйл ажиллагааг харуулдаг.· Охид, бүсгүйчүүдийг уруу татдаг.· Банкнаас гадуурхи мөнгөний хэмжээг нэмэгдүүлдэг.· Хяналт шалгалтыг алдагдуулдаг.· Хууль ёсыг зөрчдөг.· Гаж үзэгдлүүдийг нөхцөлдүүлдэг гэх мэт. |
Гадаадын харъяатууд болон цагаачдын хариу үйлдлүүд
Социализмын үед нийслэл хотод тэр үеийн зөвлөлтийн иргэд, мэргэжилтэн, ажилчид, цэргийн албан хаагчид бараг л хороолол болгонд оршин суудаг, өөрийн гэсэн дэлгүүр, сургууль, унаа хөсөг, аж ахуйтай байсан. Тэгвэл өнөөдөр Оросууд мэдэгдэм цөөрсөн ч, нийслэлд ажиллаж, амьдардаг гадаадынхан тооны хувьд ч, улс үндэсний төлөөллийн хувьд ч түргэн нэмэгдэж байна.
Гадаад иргэдийн бүртгэлээс үзвэл манай улсад суугаа гадаадынхан дотор албан хэргээр удаан хугацаагаар оршинсуугчид үнэмлэхүй олонхи (72.2%), дараа нь цагаачид (17.5%). орж байна. Мөн байнга ба түр оршин суугчид ч нэлээд хувийг (5.8 ба 3.0%) эзэлдэг ажээ.
Гадаад иргэдийн бүртгэлийн байдал [4]
Гадаадын иргэн харъяалал [5]
Өнөөдөр нийслэл хотноо дэлхийн улс үндэстэн бүрийн хүмүүстэй гудамж, талбайд тааралдах нь ердийн үзэгдэл. Түр оршин суугаа гадаадын иргэд байтугай Монголын иргэн хятад, лаос, вьетнам, америк, Солонгос, япон, тэрч байтугай камерун хүн ч бий. Харин тэдний дотроос хамгийн олноороо суурьшиж, бүр нутагших хандлагатай нь хятадууд. Төрөөс ч дэмждэг юм байлгүй, өмнөд хөршөөс бөөн бөөнөөрөө барилга байшин барих, жуулчлах нэрээр тасралтгүй хө Хятад хүмүүс ажилд сайн гэдгийг хэлээд юүхэв.
Монгол улсад албан хэргээр удаан хугацаагаар оршин суугчдын бүрэлдэхүүн ерөнхийдөө тухайн улсын төлөөлөлтэй давхцаж буйг дорх хүснэгтээс харж болно.
Хүснэгт 9
Албан хэргээр удаан хугацаагаар оршин суугчид
Д/д | Улс орон | Тоо | Хувь |
1 | АНУ | 759 | 7.8 |
2 | БНСУ | 479 | 4.9 |
3 | БНХАУ | 2177 | 22.5 |
4 | ОХУ | 3715 | 38.5 |
5 | Украйн | 705 | 7.3 |
6 | Бусад | 1811 | 19.0 |
Нийт | 9646 | 100.0 |
Гадаад иргэдтэй холбоотой нэлээд сонин үзэгдэл бол цагаачлал юм. Манай улсад бүртгэлтэй цагаачид 2344 байгаагийн 1315 нь хятадууд 977 нь оросууд 52 нь бусад улсын иргэд болно. Энэ бол манай өдөр дутмын сонинд тавигдсан анхны мэдээлэл, харин бодит байдал дээр бол түүнээс илүү гарна.
Хүснэгт 10
Гадаадын иргэд,цагаачдын хариу үйлдэл
· Олон улсын байгууллагыг төлөөлдөг· Хамтарсан үйлдвэр аж ахуйн газрыг нэмэгдүүлдэг .· Техник-технологийн дэвшил авчирдаг | · Түүхий эдийг гаргадаг.· Эх орны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлдөг· Мэргэжилтэй ажиллах Техник — технологийн хүчний ашиглалтыг бууруулдаг. |
· Ажлын байр нэмэгдүүлдэг· Нээлттэй нийгмийг илэрхийлдэг. | · Бэлэн мөнгө оруулж үнийг ноолуур мэтийн тогтоодог· Хууль ёс зөрчдөг· Ёс бус үйлдлүүд хийдэг. |
Гадаад “хараар” ажиллагчдын хариу үйлдэл
Шилжилтийн жилүүдэд Монгол оронд ядуурал, ажилгүйдэл аар бодит зүйл болоод зогсохгүй харилцан биенийгээ нөхцөлдүүлснээр олон хариу үйлдлүүд бий болов.
Телгээрийн нэг нь гадаадад “хараар” ажиллах явдал юм.
Нэг талаас хүн ам зүйн ажилгүйдэл нүүрлэж, тэтгэвэрт гарагчдаас хөдөлмөрийн насанд шилжин ирэгчид 4-5 дахин олон болсон, нөгөө талаас, амьд хөдөлмөр, ажиллах хүч хямд, цалин хөлс бага учир, ажлын байр байсан ч эх орондоо бус, гадаадад “хараар” ажиллах нь тухайн хүнд ч, ар гэрт нь ч ашигтай байгаа юм. Ийм учраас БНСУ, ХБНГУ, ОХУ, АНУ, Польш, Чех зэрэг улсад олон мянган хүн, гол төлөв “хараар” ажиллаж байна. Тэдний талаар ул үндэслэлтэй мэдээлэл байхгүй.
Гадаад паспортын чөлөөт дэглэм нь залуучууд болон ид насныхныг гадаад гарах, оршин суухад тээр садаа огтхон ч болохгүй байхад улс орнуудын виз л гол хаалт болж байна. Гэсэн ч ажил төрөл, аялал жуулчлал, урилгаар явсан хүмүүс гадаадын аль нэг оронд шингэдэг, тэд нар ах дүүсээ татдаг, хууль бусаар цагаачилдаг, албан ёсоор ажилладаг явдал жилээс жилд өсөн нэмэгдэв.
Хамгийн сонирхолтой нь гадны хориг, саадтай тулгарахгүй бол олон арван мянган хүн цагаачлахад бэлэн байна. Энэ нь гадаадад ажиллах хүч гаргадаг компаниудын бүртгэл, шалгаруулалтаас бүр ч илэрхий.
Хүснэгт 11
Гадаадад “хараар” ажиллагчдын хариу үйлдэл
Эерэг | Сөрөг |
· Амьжиргаагаа өөд татдаг.· Ар тал руугаа валют гуйвуулдаг.· Машин оруулдаг.· Төрөл садангаа татдаг.· Хэл сурдаг.· Газар үздэг.· Шинэ мэргэжил, технологи· эзэмшдэг.· Үндэсний төлөөллийг бий болгодог | · Хууль бусаар ажиллаж,· амьдардаг.· Эрсдэлд өртдөг.· Хар бор ажил хийдэг.· Хэрэг зөрчилд холбогддог.· Нутаг нэгтнээ дарамталдаг.· “Орчноо тохижуулан” гэр бүл хэсэг хугацаанд тусдаа амьдардаг.· Паспортын ченжүүдэд· хулхидуулдаг.· Виз, паспортын авилгалд· оролцдог Г.М. |
Нийгмийн “ёроолын” бүлгүүдийн хариу үйлдэл
Шилжилтийн жилүүдэд нийгмийн ялгарал гүнзгийрэхийн хэрээр нийгэм хоёр туйлд хуваагдаж, “ёроолын” буюу маргинал бичил бүлгүүд үүсэв. Тэд нар нийгэмд эерэгээсээ илүүтэй сөрөг, гаж, харш үйлдлүүдийн эзэд, гардан гүйцэтгэгчид юм. Тэнэмэл хүүхдүүд, траншей, орц хонгилоор амьдрагчид, биеэ үнэлэгчид, архаг архичид, хог түүгчид, халаасны хулгайчид, төрөл бүрийн ченжүүд зэргийг энд дурдахад хангалттай. Тэдний зарим шинжүүдийг дурдвал:
Тэнэмэл хүүхдүүд
- Сургууль завсардсан.
- Орон гэрээсээ дайжсан.
- Гэмт хэрэгт өртөмтгий.
- Халамжийн үйлчилгээнээс зайлсхийдэг.
- Тэнэмэл байдлаа эрхэмд үздэг.
- Бүлгээр амьдардаг6
Биеэ үнэлэгчид нь их гарын, дунд зэргийн, хоногийн ,нөхөөсний , зогсоолын, тохиолдлын гэх мэт олон янз. Тэдний нийтлэг ба онцлог шинжүүд гэвэл:
Мөнгөөр бүхнийг хэмжиж, өөрийгөө үнэлэнэ.
Бэлгийн замын халдварт өвчин тээнэ.
Итгэл эвдэнэ, залилана, худал хэлнэ, хууран мэхлэнэ.
Мөнгөтэй хүнийг хулхидана, сэгсэрнэ, унжуулна, ухаан алдуулна.
Зохион байгуулалттай, хөдөлмөрийн хуваарьтай, үйлчлэгч, үйлчлүүлэгчтэй, орон байртай, зочид буудалтай гэх мэт.
Архинд донтогчид буюу “өвгөнтийнхөн”
- Орон гэргүйчүүд
- “Найрка” уугчид
- Дахин эмчлүүлэгчид
- Үл эрүүлжүүлэгчид
- Орц, хонгилоор хоног төөрүүлэгчид
- Гоонь эрчүүд
- Архинд орсон эмэгтэйчүүд гэх мэт.
“Сайн дурын уран сайханчид” бол хамгийн гэм халгүй, мөрөөрөө хүмүүс. Гэхдээ олсон хэдийгээ архинд өгөхөөс буцахгүй. Үе үе цуглардаг, байраа сэлгэдэг, авьяасаа үзүүлдэг.
“Тахир дутуу хүмүүс” тоогоор олон, амьдралын гачигдлаар дүүрэн, ажлын байргүй, амьжиргааны эх үүсвэргүй, халамжийн тэтгэвэр, тэтгэмж тун өчүүхэн, гол төлөв ар гэрийнхнийхээ тус дэмээр амь зуулгаа залгуулдаг.
“Хоригдлууд” тус дүүргийн нутаг дэвсгэрт Монголд ганцхан байдаг эмэгтэйчүүдийн шорон бий. Тэд бол эрх чөлөөгүй, хүний эрхэнд, харуул хамгаалалтын дор ялын хугацаагаа дэлж буй хүмүүс. Эмэгтэй хоригдлуудын тоо нэг их огцом өөрчлөгддөггүй, хэвэндээ байдгаараа онцлог. Гэхдээ эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн, гэмт хэрэг хэрцгий болсон, санаад багтамгүй үйлдэл, бүрэлдау хохирол, хөнөөл зэргээрээ хүүхдийн ч, эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ч гэмт хэрэгт адилсал явагдаж байгаагаараа нийтлэг юм.
Хариу үйлдлүүд оршин суугчдын бүлгүүдээр ялгарах зэрэгцээ үйлдвэрлэл, үйлчилгээ, хүрээлэн буй орчин, за зээлтэй уялдан улам бүр олон хэлбэр, төрөл зүйлтэй, эерэг, сөрөг үр дагавартай, цар хүрээтэй, давтамж хэлбэлзэлтэй болж буйг бас цохон дурдалтай.
Үйлдвэрлэл, үйлчилгээг тойрсон хариу үйлдлүүд
Францын социологич Ж.Фурастье “XX зууны агуу их итгэл” (1949) бүтээлдээ нийгмийн үйлдвэрлэлийг анхдагч (хөдөө аж ахуй), хоёрдогч (аж үйлдвэр), гуравдагч (үйлчилгээ) хэмээн хуваах арга зүйн үндэслэлийг боловсруулж, аж үйлдвэржилтийн дараахь нийгэмд гурав дахь буюу үйлчилгээний салбар түрүүлэнгүй хөгжинө гэсэн билээ. Тэрхүү арга зүйн үүднээс дүүргийн үйлдвэрлэлийг авч үзэх түвшинд нэгэнт хүрчээ.
- 1. Хөдөө аж ахуй. Хотын хөдөө аж ахуйн хөгжлийг авч үзэхдээ социализмын үеийн хүн амын хэрэгцээг захын том агуулахаар хангана гэсэн бүтэл муутай туршлага, сургамжийг ч, зах зээлийн эхэн үеийн шинэлэг зүйлсийг ч харгалзах ёстой.
- Хот, хөдөөгийн түрүүчийн тогтолцооны харилцаа зах зээлд шилжиж эхэлмэгц үндсээрээ өөрчлөгдөж, мал аж ахуй нүүдэлчин байдалдаа эргэн очиж, мал аж ахуйн түүхий алийн баатгал vйлдвэрлэп натvnan хэлбэртээ орсон юм. Мөн түүнчлэн гачууртын тэжээлийн саалийн ферм ч үрэн таран болсон юм. Хэдийгээр зах зээлийн ачаар монголчуудын үндсэн хүн-махны хангамж дээшилсэн нь маргаангүй ч малыг гар аргаар нядалж, махны ченжүүд бөөндөж худалдан аваад, зах, дэлгүүрийн жижиглэн худалдаанд гаргаж байна. Махны шинжилгээ байхгүй, ариун цэврийн нөхцөл тааруу, бэлтгэх, ачих зөөх ажил есөн жорын замаар хийгдэж буй нь сэжиг төрүүлнэ.
- Нэг үе тус дүүрэгт түүхий эдийн томоохон зах байсны улмаас тус дүүргийн ажил эрхлэлтэд нэмэр болдогч гудамж талбай бохирдох, малын хулгай ихсэх, элдэв хэрэг зөрчил гарах үүд хаалгыг нээж байсан учир түүнийг Налайх дүүрэг рүү шилжүүлсэн. Үүнийг эсэргүүцэгчид байсан ч одоо байдал хэвийн болж байна.
- Хотын хөдөө аж ахуйн хөгжлийг зах зээлийн шилжилт гэдрэг чангаагаад зогсохгүй бас хөгжил дэвшил, гэрэл гэгээ, итгэл найдварыг авчирсан. Ялангуяа “ногоон хувьсгал” өрнөснөөр айл өрх олноороо ногооны талбайтай болж, төрөл бүрийн ногоо тарьж, чамгүй ургац авч, амьдрал ахуйгаа өөд татав. Тус дүүрэгт 1997 онд 4250 өрх ногоо тарьж байсан бол 2000 он гэхэд л 6720 өрх болж 58 хувиар нэмэгдэв. Харин тариалсан талбай нь 1997-2002 онд 294.4-өөс 326.6 га, нийт ургац нь 2.5 -аас 2.7 тн болжээ. Өөрөөр хэлбэл, талбай нь 11, ургац нь 8 хувиар буюу арай хоцрогдонгуй өсчээ. Эндээс үзэхэд айлууд ногоо тарьж сурах шатандаа явж байна. Цаашдаа ногоо тарих сурцтай болоод зогсохгүй эрчимжсэн арга эзэмшсэн, мэргэшсэн, соёлтой ногоочид олшрох нь лавтай.
- Дүүргийн статистик мэдээллээс үзэхэд дүүргийн малын тоо 1997-2002 онд 51.1-ээс –39.9 мянган толгой буюу 22 хувиар хорогдов. Үүний зэрэгцээ малтай айлын тоо ч цөөрч байна. Энэ нь нэг талаас хотод, хот орчимд мал маллах бэлчээрийн боломж хязгаарлагдмал болж, малын хулгай зэлгий ихсэж байгаатай, нөгөө талаас, малтай айлууд малынхаа тоо толгойг ашиг шимтэй, таваарын малыг илүүтэй сонирхох болсноор тайлбарлагдана.
- Ер нь мал сүргийг ад үзэх, хүнсний ногоо тарихы өрхөд даатгах төлөвтэйг өөрчилж, дүүргийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогыг боловсруулж, дэс дараа хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэхүү бодло хүрээнд нэгт, мал аж ахуйн зарим нэр төрли бүтээгдэхүүнээр өөрийгөө хангахуйц, тухайлбал сууний шувууных, гахайн, дун ногооны гэх мэт хөтөлбөру боловсруулж, фермерийн юмуу хүлэмжийн аж ахуйн усалгаатай талбайн хэлбэрээр хэрэгжүүлэх, хоёр дугаарт, амгалангийн ШУА-ийн ботаникийн цэцэрлэгийн агро-технологийн бүс болгох, гуравдугаарт, хөдөө аж ахуйн төрөл бүрийн хоршоог хөгжүүлэх зэрэг болно.
- Үйлдвэрлэл. Угаасаа найрамдлын (хуучин нэрээр) дүүрэгт үйлдвэр цөөхөн байсан бөгөөд тэдгээр нь зах зээлд шилжих үед бусдын адил уналтад орсон юм. Харин сүүлийн хоёр гурван жилд үндэсний үйлдвэр, хөрөнгө оруулалт сэргэх хандлага мэдрэгдэм ажиглагдах боллоо. Аж ахуйн нэгж, байгууллага 2000 оноос хойш дараахь байдлаар өөрчлөгдөв.
2000-2002 онд компаний тоо 1076-1657 буюу 54, нөхөрлөл 222-354 буюу 59, хувиараа эрхлэх аж ахуй 288-453 буюу 57 хувиар тус тус өссөн бол, харин хоршоо 2.5 дахин нэмэгдсэн нь зөвхөн тооны өсөлт төдийнхөн биш, үйлдвэрлэлийн өсөлт, өргөжилт юм. Хэрэвзээ татвар, шимтгэлийн дарамт бага байсан бол, татвараас зайлсхийхийн тулд үйлдвэрлэлээ бууруулдаггүйсэн бол, арилжаа наймаанаас үйлдвэрлэлийг илүүтэй сонирхдогсон бол үйлдвэрлэл сая дурдсанаас улам ихээр нэмэгдэх нь гарцаагүй. Чухамхүү албан ба албан бус ажил эрхлэлтийн харьцаа ямархуу байгааг өнөөдөр нарийн судалсан, тогтоосон зүйл байхгүй. Хүн ардын амьжиргааны түвшний өөрчлөлтийн байдал, банкнаас гадуурх бэлэн мөнгөний хэмжээ, арилжааны зээлийн хүү, азийн хөгжлийн банкны орон сууцны зээлийг хэрэгжүүлэх эрх авсан арилжааны дөрвөн банкы өрхийн сарын орлогод 500 мянган төгрөгийн босго тавьсан бодолцвол албан ба албан бус эдийн засгийн харьцаа хамгийн багаар бодоход 4:1, барагцаалахад 3:2 бололтой. Ийм нөхцөлд наад зах нь орлогоо нуух, раас зайлсхийх, нийгмийн даатгалын гадна үлдэх, биеэ пэхээс авахуулаад мөнгө угаах, албан тушаалаа урвуулан ашиглах, бараа материалыг төсвийн байгууллагад сах, тулгах хүртэлх элдэв аргаар орлого олох зэрэг бохир үйлдлүүд далдлагдана.
Түүгээр ч үл барам улсын төсвөөр бизнес хийх, шударга бусаар тендерт ялах, гадаад зээл, тусламж, хөтөлбөр ааргээс “саах” авилга авах зэрэг томоохон бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нуугдана.
- Үйлчилгээ. Монгол улс зах зээлд шилжиж эхэлснээс хойш хамгийн их өөрчлөгдсөн, өргөжин тэлсэн бас хувьчлагдсан сектор бол үйлчилгээний салбар, хүрээ юм. Социализмын үеп худалдаа, холбоо, нийтийн хоол, нийтийн тээвэр, ахуйн үйлчилгээ зэргийг үйлчилгээнд хамруулдаг байсан бол одоо үйлчилгээний хүрээ өргөжиж, бусад руу нэвчин шингэх болжээ.
Төрийн үйлчилгээний зарим хэсгийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд үзүүлж, өсөн нэмэгдсээр буй хэрэгцээ, хэрэглээг тэд бүхэлд нь дааж байна.
Зоогийн газраас бусад төрөл нь 1997-2002 онд 3.0-аас-15.5 дахин нэмэгджээ. ТҮЦ, хүнсний дэлгүүр, баар мэт нь эхлээд суга өссөн байхад зарим нь алгуурхан өсч, заримынх нь өсч буурч, тэр битгий хэл бүр буурах тийшээгээ хандсан ч байна.
тоогоор цөөхөн элдэв сонин үйлдлийн талбар захаас зарим нэг тайлбар зүүлт хийе.
Хүснэгт 12
Дүүргийн үйлчилгээний зарим байгууллагын тооны өөрчлөлт
1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2000/1997 | |
Хүнсний дэлгүүр | 25 | 153 | 190 | 275 | 280 | 321 | 12.8 |
Барааны дэлгүүр | 7 | 12 | 13 | 18 | 24 | 35 | 5.0 |
Зах | 4 | 9 | 13 | 13 | 14 | 14 | 3.6 |
Зоогийн газар | 28 | 36 | 36 | 24 | 36 | 26 | -7.2 |
ТЦ | 20 | 307 | 320 | 360 | 316 | 303 | 15.5 |
Баар | 40 | 84 | 61 | 98 | 122 | 122 | 3.0 |
Саяхан болтол нийслэл хотод дэнжийн мянгын ганцхаy зах ажиллаж, түүнд очих, ирэх гэж үйлээ эдэлдэг байсан бол одоо манай дүүрэг гэхэд 14 захтай, зарим нь төрөлжсөн, зарим нь холимог, түүгээрч зогсохгүй “Наран туул” гэгдэх их гарын зах хүртэл бий.
Наран туул зах нийслэлээр барахгүй хөдөөний аймгуудад хүртэл үйлчилдэг, олон арван мянган хүн хөлхсөн олны хөлийн газар юм. Эндээс төрөл бүрийн барааг ширхэгээр болон бөөнд нь худалдан авч өгөлцөнө. Хөдөөнөөс ирэгчид нь голдуу бөөний арилжаа наймаа хийдэг, хотынхон хэрэгцээний хэрээр худалдан авна. Энд үнэтэй эдлэл, өргөн хэрэглээний бүхий л зүйл, дорой бүтээгдэхүүн, бас хуурамч бараа худалдана, үнэ нь хэлбэлзэнэ. Хулгай хийх, хуурч мэхлэх, гэнэдүүлэн залилах, луйвардах, хаяж гээх, спирт юмуу “найрка” шаглах үгсэх, хуйвалдах, дээрэмдэх, шошго солих, шахцалдах явдал бараг алхам тутамд тохиолдоно. Тиймээс тун сэрэмжтэй явах хэрэгтэй. Хулгай голдуу халаасных байхад залилан, хууран мэхлэлт тун олон янз, их хэмжээтэй, хүний үнэргүй.
Наран туул дээр бас боловсон үйлчилгээ, чанартай бараа, өргөн сонголт хямдралаар тусах үнг зонхилдог. Лангуу чингэлэгүүд нь төрөлжсөн, байршил нь тодорхой, зар мэдээлэл нь шуурхай зэрэг сайн талуудтай . хамгийн гол нь Монголын зах зээлийн ерөнхий дүр зураг сайн, муу, эерэг, сөрөг, тал тольдсон мэт харагдана. Овсгоо сүүхээтэй хүн бол мөнгө олно, тиймгүй бол, бүтэлгүйтвэл амаараа шороо үнхэнэ, амиа алдахад ч холгүй.
Модны зах бол нэлээд сонин, муугүй гүйлгээтэй. Түүхий эдийнх нь гарал үүсэл тодорхойгүй, ханган нийлүүлтийн ана бур. Үнийн хэлбэлзэл янз бүр. Ширхэглэвэл үнтэй бөөндвөл хямд, сонголт боломжийн байдаг. Харин eөврийн машины жолооч нар ихэвчлэн үнэрхүү, тунирхуу, юм унагахыг л хичээнэ.
Түлээ, түлшний зах бол ерөнхийдөө модныхтой ойролцоо. Өвөл, зундаа үнийн ялгаа зөрөө их. Ихээр авахад хямдавтар, шуудайгаар авбал үнэтэй, машинаар авбал хямд тусна. Нүүрсний чанар харилцан адилгүй, чанараа буюу илчлэгээ дагаад үнэ өртөг нь өснө.
Хүнсний зах бусад дүүргүүдийнхтэй ойролцоо, тэгэхдээ Барс, Меркури зэргийг гүйцэхгүй.
Түүхий эдийн зах байх үед ченжүүд этгээд үг хэллэг хэрэглэдэг, хавсайдаж үнэ буулгадаг, жин хэмжүүр мэтээр монждог, заримдаа арьс мэтийг цоолчих тохиолдол ч гардаг.
Өнөөгийн сонирхол татсан үйлчилгээ бол зар мэдээ, мэдээлэл, сурталчилгаа юм. Түүний телевизийн сувгууд, радио нэвтрүүлгийн долгионууд, өдөр тутмын болон төрөлжиж дагнасан сонингуудаар дамжуулан нийтийн хүртээл болгож байна. Мөн амаар, зарлал наах, үзэсгэлэн, худалдаа зохиох, хонжвор гаргах мэтээр хэрэглэгчдэд хүргэж байна. Телевизор гэхэд арилжаа сурталчилгааны тоа гэсэн зориулалтын төрөлжсөн нэвтрүүлгээс гадна аль нэвтрүүлэг, кино, үзүүлбэр дундуур албадангийн зар дамжуулж, яршиг удах нь цөөнгүй. Тэгэхдээ ийм хэлбэр альч зах зээлийн оронд бий.
Зар мэдээ, мэдээлэл, сурталчилгаа нь хэрэглэгчид ойрхон давталт олонтой, соёлтой, хүртээмжтэй зэргээр сайн талтай, харин түргэн сонсогдох юмуу үзэг мартагнуулдаг, мөн хуурамч юмуу хориотой зар түгээдэг зэргээрээ сул талтай.
Интернет кафе үйлчилгээний цэг нийслэл хотод хурдан дэлгэрч байна, харин Баянзүрх дүүрэгт цөөвтөр . Энэ нь нэг талдаа хэрэглэгчдийн боловсрол, соёл, чадвар нөгөө талдаа тухайн үйлчилгээний байршил, сүлжээ, цэгvvn ажлын цагийн хуваарь зэрэгтэй холбоотой.
Дүүргийн шигтгээ :
Хоёрдугаар хорооны иргэн н 34 настай, эрэгтэй, ам бүл 1 тавуул, тогтмол ажилгүй. Гэсэн ч хүүхдүүд маань сургуульд зайдуу явдаг ч сурлагандаа гайгүй, түүгээр ч барахгүй сонгон | суралцах болон гүнзгийрүүлсэн сургалтанд хамрагддаг. Өрхийн тэргүүний хувьд хэдийгээр тогтмол ажилгүй боловч | тус дүүрэгт Нарантуулаас эхлээд олон зах байнгын І ажиллагаанд орсон нь манай гэр бүлд ач тустай, утас шөрмөсөөр яриулж хүмүүст мэдээллээр үйлчилж орлоготой, бие амар, сэтгэл өөдрөг ажилладаг боллоо. |
Гэмт хэргийн эргэн тойрны үйлдлүүд нь сонирхол татдаг, гол төлөв хар мөртэй, хэл амтайгаараа онцлог. Эдгээр үйлдлүүдийг илэрсэн ба илрээгүй, нууц ба ил, үнэн ба худлаа гэхчилэн ангилж болно. Гэтэл тиймэрхүү судалгаа ховор байгаа нь янз бүрийн зэрэглэлтэй тул тоймтойгоос сугалан өгүүлье.
Шилжилтийн жилүүдэд Монгол улсын нийгмийн статистик байнга өсөлттэй гардаг үзүүлэлт бол гэмт хэрэг юм. Баянзүрх дүүргийн хувьд л гэхэд 1997-2002 оны хооронд эрүүгийн гэмт хэргийн тоо 1782-2588 буюу 45.2 хувиар өсчээ. Гэхдээ аливаа улс оронд бүртгэгдсэн гэмт хэргээс бодит гэмт хэрэг дандаа их, зарим гэмт хэргийн хувьд хэд дахин багаар бүртгэгддэг. Тиймэрхүү хэргүүд гэвэл хулгай, хүчин, гэр бүл дотор эсхүл хамаатан садангийнхан дунд гарсан ахуйн хөнгөн хэрэг, зөрчил, шинээр хуульчлагдсан хэрэг зэрэг ордог. Хулгайн хэргийг алдсан хүн эс тооцдог, эсхүл хөөцөлдөхөөсөө төвөгшөөдөг. Харин хувийн болон гэр бүлийн нэр хүндийг сэвтүүлэхээс болгоомжилж хүчин, зодоон мэтийг ихэвчлэн дарж хайцайлдаг. Өөр бусад гэмт үйлдлүүд бүртгэгдэлгүй үлддэг. Ийм нөхцөлд илэрхий хариу үйлдлүүд илэрдэггүй, далдхан гунигт амьдрал хэвийн мэт үргэлжилдэг.
Бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллийг судлаачид өргөн плаr. Дүүргийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг үзвэл 2002 оны байдлаар 45.6 хувь нь иргэдийн өмчийн хулгай, 12.7 увь нь танхайн, 5.5 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын хэрэг, 4.4 хувь нь иргэдийн эрүүл мэндийн эсрэг, 2.0 хувь нь хүчин, 29.6 хувь нь “бусад” хэрэг байжээ. Нийлбэр хувь нь 99.8 хувь болно. 2000 онд хүн амины хамгийн олон/ 26 хэрэг гарсан бол 2002 онд хамгийн цөөн буюу ердөө 3 хэрэг гарчээ. Аж ахуйн нэгжийн өмчийн нэг ч хулгайн хэрэг бүртгэгдээгүй нь хачирхалтай. Бараг гурван хэргийн нэг нь “бусад” ангилалаар бүртгэгддэг, тэн хагас шахуу нь иргэдийн өмчийн хэрэг байдгаас үзвэл Монголын гэмт хэргийн үйлдлүүд иргэдийн өмчийн хулгайн хувьд нэгэн төрөл, “бусад” гэдгийн хувьд маш олон төрөл буюу оньсого шиг. “Бусад” гэсэн бүдэг бадаг ийм том “уут” байхад гэмт хэргийн үйлдлүүдийн талаар үнэлэлт өгөх боломжгүй нь илэрхий.
Манай цагдаагийн статистикийн дутагдал бол тухайн хэрэг анх яаж бүртгэгдсэн, түүгээрээ дуусч нийтэд мэдээллэгддэг. Хэрэг бүртгэл, шүүх хурлын дараа засвар ордоггүй. Тэгэхлээр гэмт хэргийн ямар үйлдэл их, багыг тогтоох аргагүй. Хулгайн хэргийг хулгайчид гэхээсээ өмчөө хадгалж хамгаалж чадаагүй эзэнд нь тохдог, тэд хохироод гэмт хэрэгтэн хэдхэн жилийн ял эдлээд, хохирлыг арагдуулалгүй суллагддаг явдал саяхан болтол байсан. Хулгайч нар гол төлөв төлбөрийн чадваргүй юмуу ял шийтгэл идэлсэн гээд аргалдаг.
Гэмт хэргийн статистикт үйлдэгчийн тухай мэдээ ойлгомжгүй байдлаар ордог бөгөөд 2096 хэрэг үйлдэг үйлдэл бүртгэгдсэнээс 15.3 хувь нь бүлгэлсэн, 15.9 хув согтуу үеийн, 6.4 хувь нь давтан хэрэг байжээ. Үy нийлбэр хувь нь 37.6 нэгж болох тул бусад үйлдэл нь на тодорхойгүй, нэг хүн гурвууланд нь хамрагдаж болно.
Бүртгэгдсэн хэрэг мөрдөн байцаалтын явцад өөрчлөгддөг зарим нь хэрэг болдог, зарим нь цайрсаар шүүхээр шийтгэгдэх шатанд 1/3 хүртэл цөөрдөг. Цагдаа, шүүхийн аль нэгэнд хэрэг хэрэг биш болон замхардаг тохиолдол бий Цагдааг шүүхийнхэн нотлох баримт хангалттай илрүүлээгүй, цагдаагийнхан болохоор шүүхийнхэн ялыг хөнгөрүүлсэн, зүйл, ангийг өөрчилсөн, ялыг хөнгөрүүлсэн, бас цагаатгасан гэх мэтээр хоорондоо маргалддаг, мэтгэлцдэг. Тэр хоёр дээр прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн газар нэмэгдэнэ, гурвалжин, дөрвөлжин юм болно, дээд шатны шүүхэд давж заалдана. Тэр зуур гэмт хэрэгтэн ял шийтгэлээс мултрах бүхий л арга чаргыг хэрэглэнэ. Бэл бэнчинтэй нь хэргээс мултардаг, хөнгөн шийтгүүлдэг, ял шийтгэлээ “тавтайхан” өнгөрөөдөг хэмээн олны ам дамжсан яриа элбэг. Харин харж хандах, хойноос нь хөөцөлдөх хүнгүй, мөнгө төгрөггүй гэх мэт хэрэгтнүүд оноосон ялыг эдэлж хугацаагаа дуусган цагаатна. Янз бүрийн дэглэмтэй шүүхийн шийдвэр биелүүлэх ангид ялтангууд хоригдоно, ажил хийнэ, засран хүмүүжнэ. Сайн хүмүүжвэл хугацаа-наасаа өмнө магадланд орж өршөөл, уучлал үзнэ.
Баянзүрх дүүргийн нутагт эмэгтэйчүүдийн хорих анги, ганц худгийн шорон, албадан саатуулах газар бий. Тэндэхийн дэг журам, үйлдлүүдийг энд энэ удаа дэлгэрүүлэн өгүүлэх хэрэггүй бизээ. Харин нэгэн шигтгээ мэдээллийг сонирхуулая.
Манай улсад гэмт хэргийн илрүүлэлт бусад улс орноос нэлээд дээгүүр байдаг онцлогтой. Гэсэн хэдий ч хүнд, хөнгөн хэрэгтнүүд ял завшиж байна. Бас нэлээд оргодлууд бий. Тэд
Гэмт хэргийн ул мөрөө баллах, мөрдөх, хянах, шалгах, ажиллагаа төөрөгдүүлэх, буруу мөрөөр оруулах, нуугдах, asarvй царайлах зэрэг үйлдлүүд хийдэг. Ийнxүү гэмт хэрэгтнүүд илчлэгдэж байгаа нь нэгтэйгүүр хууль хяналтын байгуулагын бие бүрэлдэхүүний ажлын үр дүн, мэргэжлийн ур артай, нөгөөтэйгүүр манай гэмт хэргийн ертөнц, нуудийн “хүрсэн түвшин” зэрэгтэй холбоотой.
Дүүргийн шигтгээ :
Жич: 1997-1998 онд нийгмийн хэв журам нөлөөлж байгаа хүмүүсийн тоо 27586, 2000-2002 онд 33574 болж өмнөх ону ідтай харьцуулахад 5718 хүн буюу 20.5 хувь өссөн байна.
Хот тохижилтын хүрээнд тохиолддог хариу үйлдлүүд нь монгол хүний нүүдэлчин уламжлал, ёс заншил, дадал зуршил зэргээс хамааран нэлээд онцлог, сондгой ч гэмээр. Зогсонго байдалд орсноо бодвол сүүлийн нэг хоёр жил, ялангуяа нийслэлийнхний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил 2003 онд нийслэл болоод дүүргийн тохижилтод мэдэгдэм ахиц гарч, гудамж талбай өнгө засч гэрэлтэй гэгээтэй болов. Гэтэл оршин суугчдын зүгээс хийсэн бүтээснээ хайрлан хамгаалж, арчилан додомдохын оронд эвдэж хэмхлэх, эмтэлж холтлох, гаргуунд нь хаях, хүйтэн цэвдэг, хайхрамж хандах үйлдлүүд цөөнгүй тааралддаг. Тохижилт цэвэрлэгээний нийтийн ажлыг үл тоох, түүнээс хойш сууж үл оролцох явдал шилжилтийн жилүүдэд хавтгайрч одоо засрал олох төлөв, найдва хомсхон байна. Харин нэг үеэ бодвол холбооны шугамы утас таслах, төмөр хашаа, хийцийг эвдэн сүйтгэх, хаягаа тушаах явдал татарч бараг үгүй болжээ. Энэ мэтээр саараа гээж, сайнаа дэвжүүлэн, шинийг сэдвэл төв гудамж, талбай хороололдоо төдийгүй захын гэрийн хороололдоо тохижи тавлаг, тухлаг амар жимэр амьдарч, аж төрж болохоор байна.
Хотын тохижилт бол гэрэлтүүлэг, чимэглэл, явган зам, гарц төдийхөн биш зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлт, усжуулалт, ойжуулалт билээ.
Нийслэлийн уугуул болон шилжин ирэгчдийн хариу үйлдлүүдийн нэр төрөл хэлбэр, сэдэл, илэрхийлэл маш олон учир зүйлийн төгсгөл болгон базаж хэлэхэд ерөнхийдөө хот, дүүргийн хөгжил дэвшилд нэмэр, хандив болох гэсэн эерэгдүү хариу үйлдлүүд давамгайлж байгаа ч бас хотоор зогсохгүй нийгэмд цөөнгүй сөрөг, гаж, харш хариу үйлдлүүд судалгааны явцад ажиглагдсаныг тэмдэглэхгүй өнгөрч болмооргүй байна.
Ардчилсан хувьсгалын эхэн үеийн олон нийтийн цочмог, дэврүүлэн хариу үйлдлүүд ч замхарчээ. Гэвч дээрээсээ хийсэн хувьсгал, өөрчлөлт шинэчлэлт дороо саатаж, доороосоо бургилах олон түмний идэвх, оролцоотой нэгдэж чадахгүй саар, сөрөг, гаж хариу үйлдлүүд давамгайлангуй, нийгмийн гөлрөнгө байдал үүсэнгүй байгаа нь энэхүү зааг, торгон агшны өнгө аяс, дүр төрх, шинж тэмдгүүд гэлтэй. Эдгээрийн зохистой өөрчлөлт, зоримог, ухаалаг гарц, хувилбараас монголын нийгмийн хөгжил бүхэлдээ, хүний хөгжил хамтдаа зэрэгцэн хамаарна, харилцан шүтэлцэнэ.
[1] Зохиогчдын тооцоо. Эх сурвалж нь statistical Hand book of Ulaanbaatar. P. 66.
[2] Б.Даш-Ендон .Төв үзэл –сэтгэх арга ,ажиглалт, бодрол, ,УБ.., 1995 ,11 дэх тал .
[3] Монгол улсын статистикийн эмхтгэл. 2000. УБ., ҮСГ, 2001, 193-194 дэх тал.
[4] Шаабар, Монголд гадаадын хичнээн иргэд оршин суудаг вэ? – “Өдрийн сонин”, 2004.IV.3. №65.
[5] Мөн тэнд