А.Пагма
/УТБА-ийн багш/
Шинэ толь №51, 2005
Түлхүүр үг: Монгол улсын үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрх –Засаглалын хэлбэр , Сонгууль
Үндсэн хууль ба Ерөнхийлөгчийн институц
Үндсэн хууль нь нэг талаас улс орны нийгмийн байгууллын үндэс суурь болж, ямар шинж чанартай нийгэм байгуулж байгаа, засгийн эрх мэдлийг хэн хэрхэн хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг тодорхойлно. Нөгөө талаас, Үндсэн хууль нь улс төрийн харилцааны зохицуулагч болж, төрийн дээд байгууллагууд, тэдгээрээс чиг үүргээ гүйцэтгэх журам, хоорондын харилцаа, бүрэн эрх, хувь хүн, төр хоёрын хоорондын харилцаа зэргийг зохицуулдаг. Энэ үүднээс Үндсэн хууль нь тухайн нийгмийнхээ хамгийн эцсийн бөгөөд дээд хүчин чадалтай эрх зүйн баримт бичиг байдаг.
Үндсэн хууль нь тогтвортой байх, хууль зүйн дээд хүчин чадалтай байх, нийгмийн эрх зүйн тогтолцооны үндэс суурийг тодорхойлогч цорын ганц хууль байх, үндсэн гол зарчмыг тодорхойлсон байх зэрэг шинжтэй.
‘Үндсэн хуулийг бий болгох үзэл санаа нь анх хүний эрхийг хамгаалах, үүний тулд хүний эрхийгхамгийн их зөрчиж болох төрийг нийгмийн хяналтанд авах, ийнхүү хяналтанд авахын тулд төрийн эрх мэдлийг хязгаарлах зорилттой уялдан гарч ирсэн байдаг билээ. Ардчилсан нийгэмд төрийн эрх мэдэл ард түмнээс үүсэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхийн хамт түүнийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж ангилдаг. Энэхүү гурван эрх мэдлийг хэр зэрэг тэнцвэртэй бөгөөд харилцан хяналттай тогтоосон байдлаас төрийн эрх мэдлийг хэр зэрэг хязгаарлаж чадсан байдал, улмаар нийгмийн ардчилал шууд тодорхойлогддог.
Засаглалын хэлбэрээсээ хамаараад улс орон бүрттөрийн эрх мэдлийн харилцан хамаарал, хяналт болон бидний авч үзэж буй улс төрийн системд ерөнхийлөгчийн эзлэх байр суурь, оролцоо, чиг үүрэг янз бүр байна. Тухайн орны хөгжлийн түүх, уламжпал, улс төрийн соёл, Үндсэн хууль батлах үеийн улс төрийн хүчнүүдийн харьцаа, харилцааны байдал зэрэг нь засаглалын аль хэлбэрийг сонгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх нь бий.
Зарим оронд парламентын засаглалыгсонгож Төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч байх боловч гүйцэтгэх засаглал нь парламентаасаа томилогддог, Засгийн газартаа төвлөрдөг ХБНГУ зэрэг орнууд байхад, хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоож гүйцэтгэх эрх мэдлийг Төрийн тэргүүн бөгөөд Засгийн газрын тэргүүний гарттөвлөрүүлсэн АНУ зэрэг орон байна.
Эрх мэдэл хуваарилах дээрхи зарчмаас гадна эдгээрийн дундаж гэмээр Францын төрийн зарчим нь Ерөнхий сайд нь Засгийн газрын тэргүүн боловч Ерөнхийлөгч нь Сайд нарын Зөвлөлийг даргалах эрхтэй байхаар Үндсэн хуулиндаа заасан байдаг. Зарим судлаачид Францын энэ загварыг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай орон гэж үздэг тал бий.
Энд гагцхүү аль ч тогтолцооноос үл хамааран төрийн эрх нэг хүний буюу хэсэг бүлэг хүний гарт орж дураараа аашлах аюулаас урьдчилан сэргийлж, дээр дурьдсан ёсоор хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын эрх хэмжээг зааглан тогтоож, харилцан уялдуулж, тэнцвэржүүлэн харилцан хамаарал бүхий байх зарчмыг хуульчилж өгсөн байхад л гол мөн чанар нь оршино.
Энэ ч үүднээс 1992 оны Монгол Улсын шинэ Үндсэн хуульд Парламентын Бүгд Найрамдах засаглалыг хуульчлан гогтоохдоо хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад иь дэмжлэг үзүүлэх үндсэн болон тодорхой бүрэн эрхээр хангагдсан Төрийн тэргүүн-Ерөнхийлөгчтэй байхаар хуульчилсан байна.
Үндсэн хуулинд хуульчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг парламентын болон ерөнхийлөгчийн засаглалтай орнуудынхтай харьцуулсан байдлаар үзүүлбэл дараахь байдалтай байна. Хүснэгт үзнэ үү.
Энд зайлшгүй тодруулах шаардлагатай зүйл бол 2001 онд нийгмийн хөгжлийн бодит үйл явц, Үндсэн хуулийн тодорхой маалтуудаас үүдэлтэй төрийн эрх мэдэл хуваарилах онолыг хэрэгжүүлэх үйл явцад гарч байсан зөрчлийг даван туулах, 1өрийн тогтолцоог боловсронгуй болгох үүднээс 1999 оноос хийгдсэн гэж УИХ-ын зүгээс тайлбарлаж байсан Монгол Улсын Үндсэн хуулинд хийсэн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын тарах, тараах механизм, Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д оруулах, Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх талаар дараахь хугацаа зааж тодотгосон өөрчлөлтүүд орсон юм. Үүнд:
- Үндсэн хуулийн хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт:
Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыгтомилох саналыгУлсын ИхХуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.
- Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн хоёрт:
Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам эвсэл, бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг, хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл буюу бусад нам эвсэлтэй зөвшилцөж,
Парламентын болон Ерөнхийлөгчийн засаглалтай орнуудын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг харьцуулсан судалгаа [1]
Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;
- Гучин есдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт:
Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ гэсэн өөрчлөлтүүд оруулсан.
1996-2000 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан УИХ-ын үед Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг бүрдүүлж чадалгүй долоон сар гаруй болж, УИХ-д олонхи болсон намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч олон удаа буцааж зөвшилцөх гэдэг механизмын утга учрыг янз бүрээр тайлбарлан Засгийн газрыг бүрдүүлэх үйл явцыг удаашруулж төрийн механизм “гацаанд” орж байсан тэр үед буюу 1999 оны 12 дугаар сарын 24-нд эдгээр өөрчлөлтүүдүүдийг анх Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан боловч Үндсэн хуулийн Цэц 2000 оны 11 дүгээр сарын 29-нд Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон билээ.
2000-2004 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн УИХ-аас дээрх нэмэлт, өөрчлөлтүүдийг засваргүйгээр дахин Үндсэн хуульд оруулж 2001 оноос хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нь зөв, буруу эсэх талаархи маргаан одоо хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд ямар ч байсан эдгээр өөрчлөлтүүдийн үйлчлэл өнөөгийн нийгэм, улс төрийн харилцаанд эерэг, сөрөг нөлөө үзүүлсээр байгаа нь бодит байдал юм. Ялангуяа, 2004 оны УИХ-ын сонгуулийн дараах болон өнөөгийн болж буй үйл явцаас үзэхэд тухайлбал, Ерөнхий сайдыг томилох санал, Засгийн газрыг бүрдүүлэх болон түүнд өөрчлөлт оруулах асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөд тодорхой хугацаа зааж өгсөн нь төрийн үйл ажиллагаагудаашруулж, “гацаанд” оруулахгүй байх сайн талтай ч, хуульчилсан хугацаа нь “өнгөрвөл” (тав, долоо хоног), аль эсхүл ямар нэгэн шалтгааны улмаас зөвшилцөж чадаагүй тохиолдолд[2] Ерөнхийлөгчийн санальп “үл харгалзан” олонхиороо асуудлыг шийдэж энэ нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь дэмжлэг үзүүлэх үндсэн болон тодорхой бүрэн эрхээр хангагдсан Төрийн тэргүүн-Ерөнхийлөгчийн үүргийг бууруулсан, “үл хүндэтгэсэн”, улмаар төрийн институци хоорондын хуулийн хүрээнд явагдах ёстой харилцаа “алдагдсан” байдалд оруулахад хүргэж байна гэж хэлэх бүрэн үндэстэй байна[3].
Үндсэн хуулинд тодорхойлсон Монгол улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дагуу тэрээр УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавьдаг, Засгийн газрын тэргүүнийг томилуулах буюу Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулдаг, чиглэл өгдөг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг, Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргадаг, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид болон бусад шүүхийн шүүгчдийг томилдог зэргээс үзэхэд манай Ерөнхийлөгч төрийн эрх мэдлийн аль ч байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй нөлөө үзүүлэх эрх зүйн статустай субъект болох нь харагдаж байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институц нь манай төрийн эрх мэдлийн байгууллагуудын тогтолцоонд өвөрмөц байр суурийг эзэлдэг боловч юуны өмнө Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн институт төрийн эрх мэдлийн аль салбарт хамаарахыг зохицуулалгүй нээлттэй орхисон нь анхаарал татаж байна.
I р нь ихэнх улсын төрийн тогтолцоонд тухайн улсыг дотоодод болон гадаадад төлөөлөх эрх мэдэл бүхий тусгай дээд байгууллага байдаг ба энэ нь төрийн тэргүүний институц юм. Улс орнуудын Үндсэн хуулинд төрийн тэргүүн нь эрх мэдлийн мль салаа мөчирт хамаарах асуудлыг янз бүрийн байдлаар годорхойлсон байдаг. Үүнд:
- Төрийн тэргүүн эрх мэдлийн аль ч салаа мөчирт хамаарагдахгүй, тухайлбал, ХБНГУ-ын 1949 оны Үндсэн хуулийн 5 дугаар хэсгийн 55 дугаар зүйлд “Холбооны Ерөнхийлөгч нь Холбооны буюу муж улсын Засгийн газар, хууль тогтоох аливаа байгууллагад харъяалагдахгүй” гэж заажээ.
- Төрийн тэргүүн нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн аль алинд нь харъяалагддаг, тухайлбал, Энэтхэгийн 1949 оны Үндсэн хуулийн 1 дүгээр хэсгийн 53 дугаар зүйлд “Гүйцэтгэх засаглалыг Ерөнхийлөгч шууд буюу Үндсэн хуульд заасны дагуу түүнд захирагддаг албан тушаалтнаар дамжуулан хэрэгжүүлнэ” гэж заасан бол мөн хэсгийн 79 дүгээр зүйлд “Парламент Ерөнхийлөгч болон муж улсуудын Зөвлөл, төлөөлөгчдийн танхим гэсэн хоёр танхимаас бүрдэнэ”[4] гэж заажээ.
- Төрийн тэргүүн зөвхөн гүйцэтгэх эрх мэдэлд харъяалагдана, тухайлбал, 1787 оны АНУ-ын Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлнэ”[5]гэж заажээ.
Төрийн тэргүүн эрх мэдлийн аль салбарт харъяалагдах асуудлыг нээлттэй үлдээдэг, тухайлбал, 1991 оны Болгар улсын Үндсэн хууль г.м гэсэн олон янзын хувилбар байна.
Манай улсын Үндсэн хуулинд энэ асуудлыг нээлттэй үлдээсэн ч ялангуяа парламентын бүгд найрамдах улсуудад болон засаглалын аль ч хэлбэрийн нөхцөлд төрийн тэргүүн гүйцэтгэх эрх мэдэлд илүү ойр байдгийг иш үндэс болгон гүйцэтгэх эрх
мэдлийн хүрээнд Ерөнхийлөгчийн статусыг авч үзэх нь цөөнгүи байна.[6]
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх, халдашгүй байдал, тэдгээрийн баталгааг тогтоох, хэрэгжүүлэхтэй холбогдсои харилцааг зохицуулахаар 1993 оны 6 дугаар сард УИХ-аас “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль”-ийг баталсаи Уг хуулинд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тусгай бүлэг болгои оруулж, дөрвөн үндсэн хэсэг болгон хуваан тодруулан заажээ Энд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхиш баталгаажуулахын зэрэгцээ ямар эрхийг тодруулсан, ямар эрх шинээр нэмж олгосон зэргийг авч үзвэл:
Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх: Энэ чиглэлээр Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхүүдийг баталгаажуулахын зэрэгцээ Ерөнхийлөгчийн зарлигийн биелэлтийн талаар Засгийи газрын мэдээллийг сонсох, Засгийн газрын хуралдаанд өөрийн тааллаар оролцож санал бодлоо илэрхийлэх, хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар саналаа илэрхийлэх зэрэг эрхийг нэмж олгосон ба УИХ-аас тодорхойлсон Монгол Улсын дотоод, гадаад бодлогод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан болон үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байгаа, түүнчлэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийи зарлигийг Засгийн газар хэрэгжүүлээгүй нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд саад болсон гэж үзвэл Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулна гэж ямар тохиолдолд Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулах санальи УИХ-д оруулахыг тодруулсан байна.
Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсыг батлан хамгаалах талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх: Үндсэн хууль, ҮАБЗ-ийн тухай хуулиар Ерөнхийлөгчид олгосон бүрэн эрхийгтодорхойлон заахын зэрэгцээ Цэргийн номлол, зэвсэгт
хүчний бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газартай тохиролцон тодорхойлж УИХ-д өргөн мэдүүлэх, Зэвсэгт хүчний ерөнхий штабын даргыгУИХ-тай зөвшилцөжтомилох, зэвсэгт хүчний нийтлэг дүрмүүдийг батлах, зэвсэгт хүчний дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчнийг дайнд ашиглах ерөнхий төлөвлөгөөг баталж, цэргийг байлдааны бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх, байлдааны ажиллагаа эхлэх шийдвэр гаргах зэрэгтодорхой бүрэн эрхүүдийг Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнх нь хувьд Ерөнхийлөгчид нэмж олгосон байна.
Гадаад харилцааны талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх
Гадаад харилцаанд Монгол улсыг бүрэн эрхтэй төлөөлөхтэй холбогдсон бүрэн эрхийг зааж, тодорхой асуудлаар өөрийн бие төлөөлөгчийг гадаад улсад түр хугацаагаар томилон ажиллуулах эрхийг нэмж олгожээ.
Ерөнхийлөгчийн бусад эрх: Энд хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасах, Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д зааснаар уучлал үзүүлэх, Монгол Улсын харъяат болох, харъяатаас гарах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх эрхтэйг тодорхойлж Ерөнхийлөгчид бусад тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болохыг заан мөн Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах тодорхой бүрэн эрх олгох талаар саналаа УИХ-д өргөн мэдүүлж болох эрхтэйг хуульчилжээ.
Түүнээс гадна Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу Ерөнхийлөгчийн эрхийг ямар нэгэн байдлаар тодотгон өргөтгөсөн заалтууд гуч гаруй[7] хуулинд тусгагдан оржээ.
Гэхдээ эдгээрийн ихэнх нь тодорхой албан тушаалд томилохоор санал болгосон хүнийг зөвшилцсөний үндсэн дээр парламентад санал болгох буюу батламжлах байдлаар томилох, мэдээлэл сонсох, санал дүгнэлтээ хэлэх, билэгдэл, зэрэг дэвийн асуудлыг шийдвэрлэх, дүрэм, журам тогтоох зэрэгтэй холбоотой харилцаанууд байдаг байна.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчид олгосон зарим тодорхой бүрэн эрх нь их ерөнхий бөгөөд хэрэгжүүлэх механизм нь заагдаагүй байдаг ажээ. Үүнд холбогдуулж зөвхөн хоёр жишээ дурдъя.
“Монгол Улсын Батлан хамгаалах тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх болгож “Монгол Улсын батлан хамгаалах бодлого, цэргийн номлолын хэрэгжилт, улс орныг батлан хамгаалахад зайлшгүй шаардагдах материаллаг нөөцийн бүрдүүлэлтэнд хяналт тавих” гэж заасан байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлэхэд нэн тодорхой эрх мэдэл хэрэгтэй нь ойлгомжтой. Гэтэл Монгол Улсын батлан хамгаалах бодлого, цэргийн номлолын хэрэгжилт буруу явагдаж, аль нэг шатанд зөрчигдөж, гажуудсан тохиолдол гарвал Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч яах ёстой вэ? гэдэг талаар манайд эдүүгээ мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид байхгүй, түүнийг хэрэгжүүлэх механизм, хариуцлагын тогтолцоо байхгүй юм.
Түүнчлэн “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн төр, сүм хийдийн болон шашин хоорондын харилцааг Монгол Улсын Ерөнхийлөгч зохицуулна” гэж заасан. Дээрдурдсан харилцаа нь нийгмийн амьдралын чухал бөгөөд нэн эмзэг асуудал атал угзохицуулалтыгхэрхэн яажхэрэгжүүлэхтухайхуулийн ямар ч заалт байхгүй. Эл маягаар энэ асуудал төрийн зүгээс зохицуулалт байхгүй үлдэж байгаа юм. [8]
Энэ бүхнээс үзэхэд Ерөнхийлөгчийн үндсэн болон тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэх механизмыг тодорхойлон хуульчилж өгөх[9] Ерөнхийлөгч ба төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч бусад байгууллагын үйл ажиллагаа, эрх мэдлийн уялдаа зохицолдоог сайжруулах чиглэлээр холбогдох хуулиудад тодотгол хийх шаардлага байгаа нь харагдаж байна.
Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд парламентаас тавих хяналтын тухайд Үндсэн хуулийн 35 дугаар зүйлд “Ерөнхийлөгч УИХ-д ажпаа хариуцана” гэж заасан бөгөөд энэ хариуцлагын хэлбэр нь “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэж заасан байна.
Монголын парламентын өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Үндсэн хуулийн энэ заалтыг хэрэглэсэн тохиолдол гараагүй. Ерөнхийлөгч жил тутам үйл ажиллагааныхаа талаар УИХ-д танилцуулга бичиж хүргүүлдэгийг хяналтын нэг хэлбэр гэж үзэж болно.
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулинд “Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжпэг үзүүлнэ” мөн “Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ” хэмээн түүний үүргийг тодорхойлсон байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн статус бидний ярьдгийн адил
билгэдлийн чанартай сул шинжтэй бус харин ч улс төрийн тогтвортой байдал, нийгмийн эрчимтэй хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх институц болох нь тодорхой байна. Ялангуяа, өнөөдөр манай нийгэмд бий болоод байгаа улс төрийн төдий л ойлгомжтой бус байдал, олон нийтийн зүгээс эрх баригчдын үйл ажиллагаагянз бүрээройлгож, тайлбарлаж байгаа нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институц төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудыг үйл ажиллагааны зохистой байдлыг хангахад чухал үүрэгтэй оролцох эрх, үүрэгтэй болох нь илэрхий байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль
Дэлхийн жишгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн шууд ба шууд бус хоёр үндсэн хэлбэртэй байдаг аж. Шууд сонгууль нь бүх нийтийн санал хураалтаар эсхүл бүх нийтийн санал асуулгын хэлбэрээр явагдаж, харин шууд бус хэлбэр нь парламентаас сонгогдох, сонгогчдын төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдох байдлаар явагддаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дээрхи хэлбэрүүдээс ялгагдах онцлогтой бөгөөд чухамдаа сонгуулийн шууд ба шууд бус хэлбэрийгхослуулсан гуравдагч хэлбэр юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим:
- Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхийг зөвхөн парламентад суудалтай намууд эдэлнэ.
- Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийгдөрвөн жилийн хугацаатай сонгоно.
- Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.
- Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна. Анхан шатны сонгуульд сонгогчид нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож саналаа нууцаар өгнө.
- Анхан шатны бүх нийтийн сонгуульд оролцогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг парламентаар хэлэлцэж, анхан шатны сонгуулийн санал хураалтхүчин төгөлдөр болсон, нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдоход харшлах шалтгаан байхгүй гэсэн хоёр асуудлаар санал хурааж парламентын гишүүдийн олонхи нь зөвшөөрч санал өгснөөр нэр дэвшигчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль батлагдсанаар сонгуулийн хоёр дахь шат дуусч сонгуулийн ажиллагаа төгсгөл болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эдгээр зарчмууд нь Үндсэн хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 41 дүгээр зүйлээр хуульчлагдсан байна.
Ерөнхийлөгч сонгогдсоноосоо гуч хоногйин дотор УИХ-д тангараг өргөснөөр бүрэн эрх нь эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно. Энэ хооронд Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.
Дээр дурьдсанчлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн институц манай нийгмийн улс төрийн топголцоонд чухал байр суурь эзэлж, Ерөнхийлөгч Монголын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийнхээ хувьд төрийн хууль ёсны үйл ажиллагаа, улс төрийн хүчнүүдийн хоорондын харилцаа, үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлын хэрэгжилтэнд онцгой үүрэгтэй байх учиртайн хэрээр Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн ач холбогдол тодорхойлогдож байна.
Төрийн тэргүүн бол төрийн байгууллагуудын системд дээд байр суурь эзэлж буй албан тушаалтан буюу институц юм. Төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нь улс орны дотоодод болон гадаадад төрийн дээд төлөөлөл болохын хамт улс үндэстний (ард түмэн ба төрийн) эв нэгдлийн билэг тэмдэг болдог.
Энэ ч утгаараа Төрийн тэргүүн төрийн гадаад, дотоод тусгаар байдлын баталгаа, улс орны тусгаар тогтнол, бие даасан байдлын илэрхийлэл болох учиртай. Энэ ч ёсоор Монгол Үндсэн хууль үйлчилж байна гэж үзэж болно. Гэхдээ Үндсэн хууль болон бусад хууль үйлчилжэхэлсэн практикаас үзэхэд Ерөнхийлөгч төрийн тэргүүн гэсэн статусаар албан ёсны шийдвэр гаргах механизм байхгүй байгаа нь тодорхой харагдаж байна. Төрийн тэргүүний төрийн дээд төлөөллийн бүрэн эрх нь Ерөнхийлөгчид хуулиар ногдуулсан бүрэн эрхтэй аль болох дүйж, түүнийгээ хэрэгжүүлэх механизм нь нэн тодорхой байх явдал, ялангуяа одоогийн бий болоод буй улс төрийн нөхцөл байдалд Ерөнхийлөгч өөрт хуулиар ногдсон нийгмийн үүргээ гүйцэтгэхэд нь чухал ач холбогдолтой мэт санагдана.
[1] Шинэ толь 2000 он дугаар 32, 9 дэх тал 2000 онд шинэ үндсэн хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр энэ хэсэгт өөрчлөлт орсон.
[2] Эрэл”-ийн хоёр сайдыг огцорууллаа. Өдрийн сонин, 2005.02.19, 046 дугаар
[3] “Хуулиа уландаа гишгэсэн сайдтай байжээ. Өдрийн сонин, 2005.02.21, 046 дугаар
[4] Конституционное право зарубежных стран. М., 1996 г. с. 564
[5] Шинэ толь. 1994/2, 73 дахь тал
[6] Д.Лүндээжанцан, Ч.Энхбаатар. Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй. Уб., 1996
[7] Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал. Товхимол I. Уб., 1999. 96 дахь тал
[8] Б.Даш-Ёндон. Төрийн тэргуүн, парламентын засаглалтай улсын Ерөнхийлөгчийн институт. Шинэ толь., 1969, дугаар 28.
[9] П.Очирбат. Парламент, Төрийн тэргүүний харилцааны төлөвшилт. Шинэ толь., 2000, дугаар 32.