Д.Болд-Эрдэнэ
/ШУА-ын ФСЭХ-ийнулс төр судлалын салбарын эрхлэгч, доктор, дэд профессор/
Шинэ толь №57, 2006
Түлхүүр үг: /Монголын ардчиллын сорилт , гажуудал/Ардчиллын үнэт зүйл, үзэл санаа, Төрийн байгуулагад тавих хяналт
Ардчиллын хувь заяаны эргэлзээ ба найдлага
Улс төрийн ном, зохиолд парадокс (раradox) [1] хэмээх нэр томъёог өргөн хэрэглэдэг. Энэ нь үгийн утга зүйн хувьд гажуудал, гаж буруу гэсэн санааг илэрхийлдэг. Улс төрийн амьдралын үзэгдэл, үйл явцыy хүрээнд эyэ үгийг хэрэглэсэн тохиолдолд улс төрийн гажуудал. хямрал, зөрчил гэсэн утга санааг илэрхийлж байдаг. Сүүлийн үед улс төрчид, судлаачид өнөөгийн ардчиллын үйл явцад дүн шинжилгээ хийхдээ улс төрийн энэ нэр томъёог өргөн хэрэглэх болжээ. Тэгэхдээ орчин үеийн ардчилалд тохиолдож буй зөрчил, бэрхшээл, түүний цаашдын хувь заяаны асуудалтай холбогдуулан дээрх нэр томъёог их төлөв авч хэрэглэдэг нь ажиглагддаг.
Ардчиллын бэрхшээл, хувь заяаны асуудал нь дэлхийн хэмжээний онолын томоохон тулгамдсан асуудал мөнийн хувьд өнөөгийн улс төрч, судлаачдын маргаан, хэлэлцүүлгийн гол сэдэв болсоор байна. Энэ сэдвээр Өрнийн томоохон судлаачдын олон арван сонирхолтой ном бүтээлүүд гарч, тэдний хооронд улс төрийн онолын сонирхолтой хэлэлцүүлэг өрнөж байна. [2]Ер нь ардчиллын хувь заяаны асуудал нь онолын хувьд гүн гүнзгий, олон галтай, нэг мөр хариу өгөх бололцоогүй, ихээхэн төвөгтэй сэдэв юм. Үүнтэй холбогдуулан Өрнөдийн томоохон судлаачид ардчиллын зөрчил” (дилемма), “ардчиллын мухардал”, “ардчиллын хямрал”, “ардчиллын сүйрэл”, зарим нэг нь бүр “түүхийн төгсгөл”-ийн тухай ярьдаг ч үнэндээ гэдний хэн нь ч ардчиллаас татгалзах ёстой гэж өнөө хэр нотлоогүй төдийгүй ингэхийг ч ятгаагүй юм. Харин тэд орчин үеийн ардчилал цаашдаа оршин тогтнохын тулд асар их сорилттой тулгарах болно гэдгийг нэгэн дуугааар хүлээн зөвшөөрч байна. Тэд орчин үеийн нөхцөлд ардчиллаас өөр “систем”-ын хувьд нь хүлээн авч болох илүү шударга. нээлттэй альтернатив нийгмийн зохион байгуулалтын хэлбэр байхүүйг ч мөн хүлээн зөвшөөрч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тэд ардчилалд цаашид шинэ хүндрэлтэй асуудал тулгарах нь зайлшгүй гэж үзэж байна. Товчхондоо тэд ардчиллыг бэхжүүлэх хэрэгтэй гэцгээж байгаа юм. Гэвч ардчиллыг бэхжүүлэх үйл хэрэг асар их хүчин чармайлт шаардах нь эргэлзээгүй бөгөөд энэ нь зарим тохиолдолд боломжгүй ч байж болох юм гэж тэд болгоомжлон бичиж байна.
Монголын ардчиллын хувь заяа, бэрхшээл, зөрчлийн асуудал нь онцгой сонирхол татсан асуудал юм. Манай хүмүүс сүүлийн үед Монгол орон хаашаа явж байна. Ардчилал руу юу эсхүл дарангуйлал руу юу гэсэн асуултыг өөрсдөдөө тавьж, түүндээ хариу өгөхийг оролдоцгоож байна. Үүнтэй холбогдуулан нэг хэсэг улс төрчид нь бид ардчиллын замаас ухарч, авторитар, дарангуйлал руу аажмаар явах боллоо гэж байхад нөгөө хэсэг нь монголчууд бид ардчиллын замаар урьдын адил замнаж байна, ардчилал бидний хувьд эргэлт буцалтгүй үйл явц юм гэж байгаа. Гэвч ардчиллын тухай сайрхан ярьж, түүнийг хоосон магтах эсхүл сэтгэлийн хөөрлөөр ардчиллын мухардалын тухай ам амандаа халаглахаас илүү ардчиллын үйл явцыг бодит үйл ажиллагаагаар дэмжин тэтгэж, төлөвшүүлж, бэхжүүлэх шиг хүнд хэцүү төвөгтэй зорилт байхгүйг бид хангалттай ойлгож авсан. Тэр тусмаа ардчиллын туршлага, уламжлал. соёл гэхээр зүйл бараг байхгүй, ардчилалд хөл тавиад төдийлөн удаагүй байгаа манайх шиг улс орны хувьд энэ байдал бүр ч хурц бөгөөд эмзэг илэрч байна. Үүнтэй уяалдан сүүлийн үед ардчилалд итгэл алдрах, түүний сул талуудыг шүүмжлэн хэлэлцэх явдал нийгмийн сэтгэл зүйд нилээдгүй хүчтэй илэрч ажиглагдах болсон нь бодитой баримт юм.
Манай орны хувьд ардчилалын замаар замнаснаас хойших хугацаанд түүнийг хэрхэн баталгаажуулж чадав, ардчиллын өвөрмөц дархалаа манайд бүрдэж бий болж чадсан эсэх, монголын ардчилалд ямар төвөгтэй, бэрхшээлтэй асуудал тулгарч байна. цаашдаа бид ардчиллын замаар замнах уу эсхүл бидэнд замналын өөр зохистой өвөрмөц хувилбар байна уу. монголын ардчиллын ирээдүй ямар байна гэх зэрэг сэтгэл зовоосон, хариу өгвөл зохих олон асуудал өнөөдөр бидний дэвшигдэн гарч ирж байна. Нэг үгээр хэлбэл, монголын ардчиллын эргэлзээ ба найдлагын тухай асуудал юм.
Энэ бүх асуудалтай монгол дахь ардчиллын парадоксын асуудал нилээд хэмжээгээр холбогдох нь илэрхий юм
Системийн хямрал уу?, парадокс уу?
Монгол орон өнөөдөр хүн төрөлхтний нийтээр хүлээн зөвшөөрсөн ардчиллын үнэт зүйлст суурилсан өөрчлөлтийг хийж байна. Энэ өөрчлөлт хичнээн ч үндэсний онцлогтой, өвөрмөц загвар. хувилбартай байлаа гэсэн ерөнхий агуулга нь нэг нийтлэг юм. Тиймээс ч орчин үеийн ардчилалд тохиолдож буй бэрхшээл, санаа зовоосон асуудал бүхэн ардчилсан гэгдэж буй улс орон бүрт нэг адил хамаатай. Тэр тусмаа ардчилалд хөл тавиад удаагүй байгаа манайх шиг орны хувьд энэ асуудал бүр их хамаатай төдийгүй монголын ардчиллын цаашдын хувь заяанд ихээхэн учир холбогдолтой. Тэгэхдээ эндээс ардчиллын өсөлтийн зовлон. бэрхшээл улс орон бүхэнд яг ижил гэж ойлгож бас болохгүй. Харин энэ нь улс орон бүрийн ардчилсан өөрчлөлтийн айзам хэмнэлийн өвөрмөц шинж, арга. хэлбэр, хөгжлийн түвшин, хүн ардынх нь улс төрийн мэдрэмэж, соёл, сэтгэлгээний онцлог, туршлага. уламжлал зэрэгтэй холбоотойгоор өөрийн өвөрмөц дүр төрхтэй илэрч байдаг.
Өрнөдийн томоохон судлаачид шинээр ардчилагдсан орнуудын хувьд ардчиллаас огцом ухарч, дарангуйлал шууд сэргэх нь ховор ч тэдгээр орнуудад ардчилсан тогтолцоо нь иргэдийнхээ хүсэл зоригыг биелүүлэхгүй, улс төрийн шударга өрсөлдөөн болон хамтын ажиллагаа. зөвшилцөлийн хүлээн авч болох тодорхой дэг журам, хэм хэмжээг тогтоохгүй байх юм уу, эсхүл дарангуйлал, ардчиллын аль алиных нь шинжийг агуулсан. тэдгээрийн завсрын хэлбэр болох эрлийз (гибрид) дэглэм тогтож болох тухай таамаглалыг гарган тавьдаг юм.[3] Ингэхлээр бид юуны урьд өмнөө тулгараад байгаа хүндрэлтэй асуудал, тухайн нөхцөл байдлаа бодитой оношлон тодорхойлох хэрэгтэй болж байна.
Ардчилсан улс орнууд тохиолдож буй асуудал, бэрхшээлээ өөр өөрийнхөөрөө оношлон, томъёолдог. ‘Гэгвэл манай судлаачдын хувьд өнөөгийн нөхцөл дэх хүндрэл бэрхшээлтэй асуудлаа зарим нэг нь “системийн хямрал”, “системийн эвдрэл”, “монголын ардчиллын мухардал, сүйрэл” хэмээн нилээд эрс өнгө аястайгаар томъёолон тодорхойлж байхад нөгөө хэсэг нь “ардчилалын жам ёсны өсөлтийн бэрхшээл”, “ардчиллын зүй тогтолт зөрчил”, гуравдагч хэсэг нь “ардчиллын гажуудал, парадокс” хэмээн үзэж байгаа юм.
“Системийн хямрал”, “системийн эвдэрэл”-ийн тухай сэдэв нь онолын томоохон судалгаа шаардсан, тулахтай судлаж байж, ярьж, бичих асуудал юм. Түүнээс биш энэ асуудалд сэтгэлийн хөөрлөөр, өнгөцхөн хандах нь үйл явцын бодит өрнөлтийн жинхэнэ утга учрыг алдагдуулж, нийгмийн сэтгэл зүйг цочроон, улс төрийн тогтворгүй байдлыг өдөөсөн хийрхэл ташуур өгөх хор уршигтай. Иймд манай судлаачдын хувьд энэ асуудалд нилээд буйртай. даацтай хандах шаардлагатай байна. Үүний тулд юуны өмнө монголын нийгмийн хөгжлийн өнөөгийн хүрсэн түвшин, монголын ардчилалд тулгарч буй асуудлын учир зүй, холбоо хамаарал, шалтгаант нөхцөл, чанарын түвшин, хэмжүүр, шалгуурын асуудлыг буйртай шинжлэн цаг үеийн тухайн бодит нөхцөл байдлаас үүдсэн гаргалгаа, оношлгоогоо ямар нэг улс төрийн хальс бүрхэвчгүйгээр, цэвэр шинжлэх ухааны шаардлага, шалгуурын дагуу хоёрдмол санаагүйгээр гарган тавьж, нийгэм, олон түмний плюрал үнэлэмжийн шүүлтүүрээр оруулан “онолын түүхий эд”-ийг бий болгох хэрэгтэй байна. Гэхдээ нийгэмд бид санаа бодлоо тулгах эрхгүй. Харин санал болгох л үүрэгтэй.
Монголд “системийн хямрал”-ьш байж болох бүх шинж, хэмжүүр бүрэн тодрон бий болчихоод байна гэж үзээд байгаа судлаачид чухам юуны учир ингэж үзээд байгаагаа нотлох хангалттай үндэслэлийг өнөө хэр бүрэн ноттой гаргаж тавьж хараахан чадаагүй л байна. Формал логикийн хуулиар бол аливаа дэвцгүүлэн тавиад байгаа санаагаа хангалттай үндэслэж чадахгүй л юм бол энэ нь няцаагдах нь лавтай юм. Хэрвээ бид сайтар судлаагүй зүйлээ шинжлэх ухааны нэрээр гул барьж, үнэн болгож тавиад байвал нийгэмд нөхөж баршгүй уршиг дагавар авчрах аюултай.
Өнөөдөр монголын нийгэмд хувьсгалт эргэлт хийх, монголчуудыг нэг үзүүрт сэтгэлээр эрс хатуу тэмцэл хийх гухай яриа, уриалга. үйл ажиллагаа мэр сэр гарч байна. Чухам эндээс бид юуны тулд тэмцэж.юуг, яаж өөрчлөх гээд байгаа юм вэ? ардчиллаас өөр эрхэмлэлийн шинэ үнэт зүйлсийг /ү, эсхүл өнөөгийн ардчиллын хүрээн дэх эрс радикал, линэчлэлтийг үү гэсэн асуудал зүй ёсоор гарч ирж байгаа юм.
Монголчууд өнгөрсөн зууны 80-90-ээд оны зааг үеэс грдчиллыг хөгжлийн гол зам хэмээн нэгэнтээ эргэлт буцалтгүй сонгосон билээ. Бидний хийсэн энэ сонголт шинэ зуунд ч хэвээр байх юм. Гэгэхдээ ингэлээ гээд бид ардчиллыг нэгэнтээ олж авсан юм чинь цаашид бидэнд тэмцэж, өөрчлөх зүйл огт үгүй болчихсон гэж ерөөсөө үзэхгүй байна. Монголын ардчиллыг бэхжүүлж, төлөвшүүлэхийн тулд маш их зүйл хийх хэрэгтэй байгаа юм. Үгүй ядаж л монголын өнөөгийн ардчилалын одоо, ирээдүйн хувь заяаны талаар онолын зов бодигой төсөөллийг нийгэмд бий болгох хэрэгтэй байна.
Нийгэм дэх “системийн хямрал”-ын шалтгаан, нөхцөл олон жилийн үндэс улбаатай байж, нийгмийг бүхэлд нь хамарсан зогсонги байдал, гажуудлаас үүддэг нь нэгэнт тодорхой. Монголд сүүлийн арав гаруй жил ардчиллын өсөлтийн зүй ёсны бэрхшээл, асуудал түүнээс үүдсэн хүндрэл, сэтгэл зүйн дарамт, гутрал бодитой тохиолдсон. Тэгэхдээ энэ бүхнийг нийгмийн шилжилтийн жам ёсны үр дагавар бүхий хэвийн үзэгдэл байсан гэж үзэх учиртай. Өнөөдөр бид шилжилтийн үеийн өсөлтийн энэ бүх бэрхшээл, хүндрэлийг ардаа хийчихээд байна. Тийм учраас өнөө тохиолдож буй асуудал, хүндрэлтэй бүхнийг шилжилтийн үеийн өсөлтийн бэрхшээл гэгчтэй тэр бүр холбож үзмээргүй байна.
Монголд ардчилал бодитой зүйл болчихоод байна. Ардчилсан нээлттэй нийгмийн эдийн засгийн гол тулгуур болох хувийн өмч, өмчийн олон хэлбэрт эдийн засгийн үндэс суурь нэгэнтээ тавигдчихаад байна. Ардчилсан улс төрийн инстигут, төрийн байгууламжийн тогтвортой бүтэц бий болж, хүн, хүний бүх талын эрх чөлөөг хуульчлан баталгаажуулж чадсан. Ардчиллын суурь үнэлэмж нийгмийн ухамсарт баттай бүрэлдэн бий болсон билээ. Үүний үр дүнг манай хүмүүс алхам тутамдаа мэдэрч, түүний үр шимийг эдлэж, хэрэгжүүлж байна. Тэр бүхнийг эрх зүйн түвшинд шинэ Үндсэн хууль болон дагалдах бусад хууль, эрх зүйн актуудаар нэгэнтээ хуульчлан баталгаажуулсаар байгаа билээ.
Өнөөдөр нийгэмд ардчилалаас ухрах, түүнийг сөрөх ямар нэг хувийн явцуу сонирхол, эрх атттиг байж болох авч түүнийг бодитой хэрэгжүүлэх эдийн засаг, улс төр, оюун санаа, эрх зүйн болон гадаад талын ямар нэг боломж, нөхцөл одоо нэгэнт үгүй юм. Ардчилал монгол орны хувьд эргэлт буцалтгүй зүйл болжээ. Ийм нөхцөлд “системийн хямрал”-ын тухай сэдэв арай л түргэдсэн, бодит бус төсөөлөл байж болох талтай юм. Монголд зарим судлаачдын үзэж байгаачлан нийгмийг бүхэлд нь хамарсан “системийн хямрал, сүйрэл, эвдрэл” хараахан нүүрлээгүй байна. Хэдийгээр манайд ардчиллын нийтлэг үнэт зүйлсийн зарим шаардлага шалгуурыг тэр бүр хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа болон нийгмийн бүхэл системийн зарим тодорхой бүрдэл, элементийн түвшинд системийн хямралын зарим нэг ноцтой шинжүүд илэрч болох тал ажиглагддаг ч энэ нь нийгмийг бүхэлд нь хамарсан “системийн хямрал, эвдрэл”-д хүргэх хангалттай нөхцөл, хүчин зүйл болж, хараахан чадахгүй байгаа юм.
Онолын хувьд “системийн хямрал”-ын тодорхой шалгуур шинжийг судлаачид нэгэнтээ тогтоосон байдаг. Энэ нь нийгмийн амьдралын бүх салбарыг хамарсан өргөн хүрээтэйн дээр харилцан нөхцөлдсөн гүн гүнзгий олон талт шалгуур, үзүүлэлтийг багтаадаг. Иймд “системийн хямрал”-ын асуудлыг хари лцан уялдаа бүхий цогц шалгуур, шинжийн хүрээнд авч үзэхээс биш түүний аль нэг бүрдэл, элементийн түвшинд илэрч буй гажуудал, сөрөг хүчин зүйлийг үндэслэн асуудалд хандах нь өрөөсгөл юм. Нийгмийг бүхэлд нь хамарсан “системийн хямрал” нь нийгэм бүхэл системийн хувьд оршин тогтнохоо больж, түүнийг бүрдүүлж буй дотоод дахь амьд эд эе болсон эдийн засаг, улс гөр, нийгэм, оюун санааны бүрдэл. цогц элементүүд зогсонги байдалд орж, тэдгээрийн харилцан хамаарал, нөлөөлөл нь бие биенийхээ хөдөлгөөн, өөрчлөлтөнд чөдөр тушаа болохын зэрэгцээ олон түмний нийгмийн ерөнхий эрхэмлэл, үнэлэмж үгүй болж, аливаа гөрлийн хүнийсэл газар аван, үзэл санааны идеал, чиг баримжаа алдагдан, төрийн машин алхам тутамдаа гацан ажиллах чадваргүй болж, эрх зүйн зохицуулалтын чадамж хүчгүй болсонтой холбоотойгоор бий болдог.
Манай зарим улс төрчид монголд өнөөдөр улс төр, эдийн засгийн хямрал нүүрлээд байна гэж үздэг. Түүгээр дамжин монголын нийгмийн системийн хямрал, эвдрэлийг олж харж болно гэцгээдэг. Тэдний зарим нь “системийн хямрал”-ыг бүхэл нийгмийн хүрээнд ойлгохоос гадна улс төр, соёл, эдийн засаг, ухамсар, улс гөрийн нам гэх мэт нийгмийн тусгай, тодорхой үзэгдлийн хүрээнд илэрч болох тухай ярьдаг. Үүнийгээ тэд нийгмийг бүрдүүлж буй тодорхой элементийн хүрээн дэх “системийн хямрал” гэж үздэг. Тэгэхдээ системийн хямралыг бүхэл нийгмийн болон түүний тодорхой бүрдэл, элементийн аль ч төвшинд ойлголоо гэсэн түүний гол нийтлэг шинж нь тухайн систем болон дэд системийг бүрдүүлж буй элементүүд, тэдгээрийн зохион байгуулалт, харилцааны хэлбэр болсон системийн бүтэц, хэсгийн олон талт харилцааны цогц хамааралаар илэрхийлэгдэх нь ойлгомжтой юм.
Ингэхлээр “системийн хямрал” бодитой болсоны гол шалтгаан нь бүхэл нийгмийн төвшинд бол түүнийг бүрдүүлж буй бүрдэл хэсгийг хамарсан хямралын тодорхой шинжүүдээр дамжин илэрхийлэгдэж байдаг. Энэ нь:
нэгдүгээрт, нийгмийн эдийн засгийн амьдралын хүрээнд гүн гүнзгий хямрал нүүрлэн, эдийн засгийн хүч, чадамж сулран, өмчийн харилцааны хямрал газар авч, ард түмний амьдральгн түвшин доройтон, ажилгүйдэл, ядуурал чинээндээ тулсан байх,
хоёрдугаарт, улс орны эдийн засгийн хөгжилд улс төрийн хүчин зүйлийн саад тотгор үлэмж нэмэгдэн, төрийн машин, улс төрийн институтын үйл ажиллагаа гацан зогсож, ухаалаг бодлого боловсруулах түвшиид ажиллаж чадахаа байсан, нийгмийг бүхэлд нь зохицуулах учиртай эрх зүйн зохицуулалтын чадамж, түүний легитимт шинж алдагдах,
гуравдугаарт, нийгмийн давхараажилтийн сувраган бүтцийн зүй ёсны. үйл явц саармагжин, нийгэмд иоменклатур ангийн хэсэг бүлэг эрх мэдэлт хэсгийн хувааргүй ноёрхол, дураар аашлах, хуйвалдан завших явдал хэмээс хэтэрч, тэднийг тойрсон хээл хахууль, авилгал гаарч, хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх болон бусад улс төрийн эрх чөлөөнд бүдүүлгээр хапдаж, төрийн хяналт, хүчирхийлэл газар авсан,
дөрөвдүгээрт, үзэл бодлын чөлөөт сонголт. шүтэх эс шүтэх эрх чөлөөг боймлон, улс төрийн эрүүл саруул өрсөлдөөн, ил тод байдал алдагдан, ирээдүйдээ итгэх итгэл үгүй болж. ямар нэг эрхэмлэх ерөнхий үнэт зүйлс, үнэлэмж баримжаалал байхгүй болсон,
тавдугаарт, гадаад талын дэмжлэг туслалцаа сулран, олон улсын харилцааны хүрээнд ганцаардан, орхигдох гэх зэрэг ерөнхий шинжүүдээр дамжин илэрдэг.
Харин нийгмийн тодорхой. тусгай үзэгдлийн төвшинд илрэх системийн хямрал нь тухайн үзэгдлийг бүрдүүлж буй I одорхой бүрдэл, элементийг бүхэлд нь хамарсан хямралын цогц шинжүүдээр дамжин илэрдэг. Жишээлбэл, улс төрийн намын хүрээн дэх системийн хямрал гэхэд тухайн улс төрийн намын гол бүрдэл болох гишүүд, дэмжигчид, лидер, элит хэсэг, улс төрийн үзэл, баримтлал, бүтэц зохион байгуулалт, дотоод ардчилал, санхүүжилтийн систем, улс терийн үйл ажиллагааны шинж байдал, гадаад дэмжлэг, гадаад харилцаа, хууль, эрх зүйн орчин, дэмжлэгийн хүрээ, олон түмний үнэлэмжийн төвшин гэх мэт олон талыг хамарсан цогц хямралаар дамжин илрэх ёстой. Өөрөөр хэлбэл, нам улс төрийн бие даасан амьд организмын хувьд оршин тогтноход нь зайлшгүй хэрэгтэй түүний бүх цогц бүрдэл, хэсэг, элементийг хамарсан бэршээл, зөрчлөөр л тухайн намын системийн хэмээх хямралын шинж байдлыг тодорхойлох учиртай юм. Түүнээс биш намын хүрээн дэх дан ганц лидерийн хямралыг үндэслэн тухайн нам бүхэлдээ системийн хямралд орлоо гэж үзэх нь арай өрөөсгөл юм. Энэ бүхнээс үзвэл өнөөгийн Монгол дахь бодит нөхцөл байдал системийн хямралын дээрх шалгуур, шинжүүдтэй тэр бүр тохирохгүй байна.
“Системийн хямрал”-ын талыг баримталдаг судлаачид дээр дурьдсан шалгуур, шинжийг агуулгын биш хэлбэрийн шинжтэй байна. Энд системийн элементүүдийн дотоод функционал хамаарал, нөхцөлдөлгөө, хүчин зүйлийг үл анхаарсан байна гэх юмуу эсхүл “хувьсгал”-хэмээх нэр томъёог хуучин хэвшиж тогтсон агуулгаар ойлгох аргагүй болсон хэмээн шүүмжлэж болох юм. Тэгвэл монголын нийгмийн системийн элементүүдийн функционал хамаарал, үйл ажиллагааны түвшинд ч “системийн хямрал”-ын тодорхой шинжүүд бүрэн дүүрэн хангалттай илрээгүй гэж үзэж байна.
“Хувьсгал” хэмээх нэр томъёог хүч хэрэглэх болон тайван тэмцлийн эрс арга хэмжээ гэдгийн алинаар нь ч ойлголоо гэсэн өнөө үед, ардчилсан нийгэмд энэ нэр томъёог тэр бүр авч хэрэглээд байх нь хэр зохистой эсэх тухайд бодох зүйл байх шиг байна. “Хувьсгал” хэмээх нэр томъёо нь ямар ч агуулгатай байлаа гэсэн эцсийн дүндээ энэ нь нийгмийг хамарсан суурь өөрчлөлт, үнэлэмжийн цоо шинэ хандлагыг бий болгох тухай санааг илэрхийлж байдаг. Тэгэхлээр өнөөдөр манайд хувьсгал биш харин өнөө нэгэнт бий болгочихоод байгаа ардчиллын суурь үндсийнхээ хүрээнд түүнийг жинхэнэ байж болох сонгодог дүр төрхөөр нь бэхжүүлэхэд чиглэсэн радикал эрс шинэчлэлтийг зоригтой хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Мэдээж ийм ншнэчлэлтийг хийхэд үнэхээр хэцүү, тэр тусмаа эрх баригчид эрх мэдлээ зүгээр л хуваалцах буюу түүнээсээ татгалзах сонирхол байхгүй нь ойлгомжтой. Тэглээ ч энэ гохиолдолд асуудлыг хүч хэрэглэн, мугуйдлах байдлаар бус харин ардчилсан нийгэмд ардчилсан аргаар, хуулийн хүрээнд зохистой бөгөед эрс тууштай тэгэхдээ соёлтой, тасралтгүй тэмцэж чадвал үр дүнд хүрэх нь гарцаагүй.
Монгол орон үнэхээр л ардчилсан улс мөн л юм бол ардчилсан аргаар ардчилсан байдалтай тавьсан, олон гүмний нийтлэг санаа зоригийг илэрхийлсэн зүй ёсны зохистой аливаа шаардлагыг хүлээн авч, хамтын оюунаар гэдгээрийг шийдэх оновчтой сонголт хийж чадах л учиртай.
Цагийг нь олж, оновчтой гаргаж тавьсан асуудлыг ардчилсан нийгэмд шийдвэрлэхээс өөр гарц байдаггүй. Хэрвээ ингэхгүй бол нийгмийг “алгуур үхэлд”хүргэх аюултай байдаг.
Ингэхлээр монголд онөөдөр “системийн хямрал” бус, харин ардчиллын бодитой, тодорхой парадоксууд байна гэж үзэх иь зүйд нийцэх юм. Гэхдээ ингэлээ гээд улс төрчдийн үйл ажиллагаа болон бодлогын түвшинд өнөө нэгэнт илэрхий бий болчихоод байгаа гажуудал, алдаа, эндэгдэл, шударга. бус зүйлийг хаацайлан, бүрхэгдүүлэх гэсэн хэрэг огт биш юм. Ер нь ардчиллын тодорхой парадоксууд нь нийгмийг хамарсан системийн хямралын урьдчилсан нөхцөл болж байдаг.[4]
Нийгмийн системийн хямралыг хэв маягийн хувьд: элементийн гажуудал, бүтцийн эвдрэл, бүхэл системийн уналт, нуралт, хэмээн үе шатлан ялган зааглаж болох бол хэлбэрийн талаас нь: саатуулагч механизм буюу гажуудал, зогсонги байдал, эвдрэл, хямрал, сүйрэл хэмээн ялгадаг.
Эндээс үзвэл монголын ардчилал өнөөдөр системийн хямралын тодорхой үе болох системийн элементийн гажуудлын үед орчихоод байна. Хэрвээ энэ таагүй байдлыг нэн даруй засч, залруулахгүй бол монголын ардчилал дахь энэхүү сөрөг үйл явц хяналтаас нэгэнт гарч, гүнзгийрэн, жинхэнэ системийн хямралын архагшсан үе шат руу гулсан орохыг үгүйсгэхгүй юм. Системийн элементийн гажуудал нь системийн бүтцийн эвдрэл, улмаар системийн уналт, нуралтанд хүргэдэг тул ардчиллын дотоодод үйлчилж буй илэрхий бөгөөд тодорхой парадоксуудыг бодитой оношлон, цаг алдалгүй шийдвэрлэж байхгүй бол энэ нь хуримтлагдан гүнзгийрсээр нийгмийг бүхэлд нь хамарсан жинхэнэ системийн хямралд хүргэж болохыг үгүйсгэхгүй.
Монгол ардчилсан улс мөн боловч ардчиллын үнэт зүйлс манайд идээшин хэрэгжиж, төгс бодит агуулгаараа төлөвших болоогүй л байх шиг байна. Нэг үгээр хэлбэл, өнөөдөр монголд ардчилал хэлбэр талаасаа бодитой байгаа боловч агуулга талаасаа энэ нь нэг л сайн зүгширч өгөхгүй байх шиг байна.
Ардчиллыг тунхаглалаар бус бүтээлч үйл ажиллагаагаар хэлбэршүүлэн, төлөвшүүлдэг гэдэг нь бодитой үнэн билээ. Түүнчлэн хэмжээ хязгааргүй эрх чөлөө, хий хоосон хийрхэлээр бус тодорхой хэм хэмжээ бүхий эрх, эрх чөлөө, хариуцлага, сахилга бат, дэг журам, хууль дээдлэх ёс, жинхэнэ шударга ёсны зарчмаар ардчиллыг бэхжүүлэн төлөвшүүлдэг гэдэг нь ч бас бодит үнэн мөн билээ. Манайд ардчиллыг бэхжүүлэхийн тулд өөрчлөн засамжлах зүйл үнэхээр их байна. Тэгэхдээ энэ бүхнийг “хувьсгал” гэгчээр, хоосон хийрхэлээр бус, харин ардчиллын нэгэнт бий болсон бодит үндэс, үнэт зүйлст суурилсан эрх зүйн зөв бодитой зохицуулалт бүхий хэм хэмжээгээр, онолын болон практик учир зүйн хувьд нарийн бодож, боловсруулсан бодлогооор, цагийг нь олсон эрс шийдэмгий шинэчлэлт, реформоор л шийдвэрлэх учиртай юм. Тэрхүү зайлшгүй засамжлан, шийдвэрлэх хэрэгтэй болчихоод, енөө бидэнд бодитойгоор саад болоод байгаа чухам тэрхүү асуудлыг цогцоор нь өнөөгийн монголын ардчиллын парадокс хэмээн оношлон томъёолж байгаа болно.
Парадоксын үндэс, хэлбэр
Монгол дахь ардчилсан өөрчлөлтийн явц дахь парадокс гэдгийг нэг талаас, ардчиллын нийтээр хүлээн эовшөөрөгдсөн тулгуур үнэт зүйлс, шаардлага, хэм хэмжээ I югөө талаас, тэдгээрийг хэрэгжүүлэх бодит боломж, орчин нөхцөл, манлайлагчдийн болон олон түмний улс терийн ухамсар, соёл, үйл ажиллагааны хүрсэн түвшиний хоорондын харилцан хамааралын хүрээнд бий болсон үл зохицол, нийцэмжтэй бус байдал түүнээс үүдсэн төвөгтэй асуудал, бэрхшээл гэсэн утгаар ойлгон баримжаалж байна.
Нийгмийн аливаа парадокс уг сурвалж, үндэс, шалтгаантай байдаг. Энэ нь олон галын шалтгаан. нөхцөл, хүчин зүйлтэй холбоотой байдаг ч тэр бүхнийг энд нэг бүрчлэн дурдахаас гүдгэлзэн, тэдгээрийн зарим талыг цухас авч үзье.
Монголын өнөөгийн нийгэмд хуримтлагдан илэрч буй нарадоксын үндсийг зөв оношлон, тодорхойлж байж гэмээжин төвөгтэй асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж, хариу өгөх бололцоотой. Гэтэл манай улс төрчид өнөө нэгэнт бий болчихоод байгаа нийгэм, улс төрийн ээдрээтэй үзэгдэл, үйл явцын тухай хоосон цэц булаалдаж, янз бүрийн таамаг, төлөгчлөл дэвшүүлэхээс бус уг үйл явцын жинхэнэ шалтгаан, үндсийг тэр бүр олж харахыг хичээхгүй байна.
Манай өнөөгийн ардчилал дахь парадоксын хөрс суурь нь монголын ардчилсан өөрчлөлтийн явцад огт санаанд оромгүй улс төрийн нөхцөл байдал бий болж, түүнээс үүдсэн төвөгтэй олон асуудалд цаг тухай бүр нь зохистой хариу огч чадахгүй удаашруулан, ужигруулж байгаа явдал юм. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа нь ойлгомжтой боловч энд гол нь манай “лидер” хэмээгч эрх баригч улс төрчидтэй шууд холбоотой гэдгийг нуух хэрэггүй. Учир нь улс төрд олон түмэн оролцдог, харин лидерүүд улс орныг удирдан авч явдаг. Ийм нөхцөлд улс орны нүүр царай, гол залуурчид нь болох улс төрчдөөс тухайн улс орны өнгө төрх, ирээдүй ихээхэн хамаарч байдаг. Улс төрчид нь сул дорой бол бодлого нь сул, төр нь хүчгүй байх нь жам ёс билээ.
Сэргэн мандалтын үеийн улс төрийн сод сэтгэгч Н.Макиавелли улс төр дэх улс төрчдийн амиа хичээх үзэл (хувийн эрх ашиг) байх ёстой хэм хэмжээнээсээ хэтэрвэл улс төр бохиртон, төр хүчгүйдэж, ард түмэн хохирдог хэмээн бичсэн байдаг. [5]Тэгвэл манай улс төрчид улс төр дэх хувийн эрх ашгийн байх ёстой балансыг алдагдуулсанаас өнөөгийн ужиг, самуун байдал, ардчиллын тодорхой парадоксууд бий болсон гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор манай улс төрчдийн үлбэгэр байдал, улс орныхоо эрх ашгаас амин хувийн эрх ашгийг илүүд үздэг, албан тушаал, эрх мэдэлд хүрч л байвал юу ч хийхээс буцахгүй уваагүй чанар, арчаагүй, сул дорой байдал нь монголын ардчиллын өнөөгийн парадоксын гол үндэс болж байна гэж хэлэхэд хэтрүүлэл болохгүй юм. Нэг үгээр хэлбэл, арчаагүй улс төрчдөөс болж нийгмийн баялагийн хуваарилалтын бодлого буруу, хүн ардын амьдрал дорой, сэтгэл гундуй, төр улс хүчгүй байна.
Монгол дахь ардчиллын өнөөгийн парадокс нь ардчилалд хөл тавиад удаагүй, энэ талын гуршлага, уламжлал багатай улс орнуудтай харьцуулахад нийтлэг, адил төсөөтэй зүйл нилээд бий боловч өөрийн өвөрмөц гэж болох онцлогтой байгаа юм.
Энэ онцлог нь: нэгд, монголын ардчилсан өөрчлөлтийн үйл явцаар илэрч буй тодорхой парадоксууд нь монгол дахь ардчиллын өнөөгийн хүрсэн төвшин, тохиолдож буй бэрхшээл асуудлын өвөрмөц тусгал, түүний бодит илэрхийлэл болж байдаг, хоёрт, монгол дахь ардчиллын өнөөгийн парадоксууд нь оршин үйлчлэх цаг хугацааны хувьд нилээд урт удаан үргэлжлэн илрэх магадлалтай байна, гуравт, үүнтэй уялдан тэдгээрийг шийдвэрлэх арга зам. боломж нарийн тевөгтэй, хэцүү бэрхшээлтэй байгаа, дөрөвт, манайд тохиолдож буй тодорхой бэрхшээл, асуудлууд нь юуны өмнө ардчилалд хөөрцөглөсөн монголын нялх улс төрчдийн бодлогогүй, соёлгүй, хуншгүй байдлаас их төлөв эх үүсвэртэй байгаа, тавд, тэдгээрийг цаг тухай бүрд нь цаг алдалгүй шийдвэрлэхгүй удаах аваас түүний нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, уршиг дагавар нь богино хугацаанд илэрч, сөрөг нөлөөллийн магадлал өндөр байж болох зургаад, өнөөгийн бодит парадоксууд нь их төлөв монголын өнөөгийн улс төрийп амьдралын хүрээний ноцтой асуудал бэрхшээлээр дамжин илэрч, тэр нь нийгмийн бусад салбар, хүрээндээ сөргөөр нэвчин нөлөөлж байгаа зэрэг онцлогоор тодорхойлогдож байна.
Ардчиллын парадоксууд нь тодорхой хэлбэр, дүр төрхтэйгээр илэрч байдаг. Энэ нь нийгмийн амьдралын олон талт хүрээ, салбартай холбоотойгоор эдийн засгийн болон улс төр, оюун санааны амьдралын бүхий л хүрээг хамарсан цогц шинж төрхтэйгээр илэрч болдог. Монголын улс төрийн амьдралын хүрээнд л гэхзд олиграхийн, бодлогын намчирхалын, улс төрийн соёлын, улс төрийн оролцоо, хүнийслийн, хуулийн, хяналт, хариуцлагын гэх мэт парадоксын олон хэлбэрүүдийг ялган үзэж болохоор байдаг . Энэ удаад монгол дахь ардчиллын парадоксын зарим хэлбэрүүдийг онцлон үзэж болох байна. Үүнд:
Улс төр дэх олигархи хандлагаас үүдсэн парадокс. Р.Михелс ардчилсан институтын дотор мэргэжлийн улс төрчид болон захиргааныхан, бизнесийнхэн өндөр албан тушаал хашиж, их эрх мэдлийг олж авахын хэрээр тэрхүү эрх мэдлээ хадгалах давуу, дархан эрхээр хангагдсан байдгыг анх түрүүн олж харсан юм. Түүнийгээ тэрээр “олигархийн төмөр хууль” хэмээн томъёолсон байдаг.
Монголын өнөөгийн улс төрд Р.Михелсийн “олигархийн төмөр хууль” бодитой үйлчилж байна. Тэгэхдээ улс төр дахь эрх мэдэлт олигархи бүлэглэлийн явцуурал нэгд, олон түмнээс тасран хөндийрөх, хоёрт, ашиг, сонирхолын гүн гүнзгий зөрчилд орох, гуравт, эрх мэдлээ хамгаалж, хадгалж үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй байдалд орох гэсэн үйл ажиллагааны үндсэн хэлбэрээр дамжин явагдаж байна.
Манай улс төрчид сонгуулийн үеэр ард түмэндээ дэндүү хайртай болчихдог бөгөөд түүнийгээ илэрхийлэхийн тулд гоё сайхнаар худал ярьж, хоосон амлаж, олон түмнийг эд, мөнгөөр хуурахыг хичээдэг. Үүний дүнд тэд санасандаа хүрч, эрх мэдлийн тавцанд хүрмэгц өөрийн эрх чадлаар албан тушаал, эрх мэдлийг олж авчихсан юм шиг эрээ цээргүй авирладаг нь хачирхалтай. Энэ үед тэд өөрийн дэмжигч олон түмнийг үндсэндээ мартаж, олон түмнээсээ холдон хөндийрсөн байдаг. Нэгэнт олон гүмнээсээ холдож хөндийрсэн улс төрчид эрх мэдэлдээ бялууран эрдэж, өөрийн хувийн ашиг сонирхолд суурилсан шударга бус эрээ цээргүй үйл ажиллагааг ил, далд ямар нэг хэлбэрээр явуулж эхэлдэг. Үүнтэй уялдан тэд ашиг сонирхолын гүнзгий зөрчилд ордог. Тэд аман дээрээ улс орон, ард түмний язгуур эрх ашгийн тухай ярих боловч начир дээрээ үүний эсрэг өөрийн өчүүхэн хувийн эрх ашиг, албан тушаалын явцуу сонирхолоор жолоодогдсон увайгүй заримдаа дэндүү гэмээр шударга бус үйл ажиллагаа явуулдаг нь даанч хармсалтай. Тэгэхдээ үзэл бодлоосоо няцах, урван тэрслэх, ичих ч үгүй худал ярих, аялдан дагалдах, бялдуучлан, долгинох нь хэрээс хэтэрдэг нь юу ч биш болчихоод байна. Ер нь улс төр хэн нь хэн бэ гэдгийг ил цагаан таниулж өгдөг нь түүний нэг ашигтай тал нь байдаг. Сүүлийн үед зарим улс төрчдийг бүр танихаа байчихаад байна. Тэд урьд нь ярьж, тэмцэж байсан зүйлээсээ бүр гурван зуун жаран градус эргэчихсэн, бүр шал ондоо юм яриад сууж байх юм. Ингэхдээ бүр тэдэнд санаа зовсон шинж алга. Түүнчлэн хууль зөрчөөд байгаагаа мэдсээр атал түүнийгээ хээв нэг цайруулан элдэв өчүүхэн орөвдмөөр тайлбар. сэлтийг гаргаад сууж байх. Тэгсэн атлаа ард түмнийг төлөөлсөн хариуцлагатай ажил, албан тушаал дээр байсаар л байдаг. Монголын ард түмний хувь заяаг хэдэн авилгач, дарга, түшмэд мэдэж, түүнийг төлөөлж байгаа нь харамсалтай.
Хяналт, хариуцлагын парадокс. Хяналт, хариуцлага хоёр нь нэг зүйлийн салшгүй талууд юм. Бодитой, үр ашигтай хяналтаас хариуцлагатай, хариуцлагагүйн асуудал гарч ирдэг. Энэ утгаар авч үзвэл хяналтаас хариуцлага гарч ирдэг бөгөөд хяналтгүй хариуцлага, хариуцлагагүй хяналт гэж байдаггүй. Мопголд өнөөдөр энэ хоёрын аль нь ч алга байна. Бодитой хяналт, түүнд суурилсан шударга хариуцлагын тогтолцоо байхгүйгээс үүдсэн гаж үзэгдэл манайд газар авсаар байна. Үүнээс болж албан тушаалдаа эрдэх, хариуцлага алдсан хэрнээ айж, ичэх, санаа зовох нь үгүй болжээ. Манайд өнөөдөр улс төрийн хариуцлага, улс төрийн ёс зүй, соёл, зүрх зориг гэж үнэн хэрэп ээ байхгүй болжээ. Парламент нь засгийн газартаа, Цэц нь үндсэн хуулиндаа, шүүх нь иргэд, албан тушаалтнууддаа бодитой хяналт тавьж чадахаа нэгэнт больжээ.
Хяналт, хариуцлага хоёрын хооронд хоосон орон зай болон тасалдал, хийдэл гарах ёсгүй юм. Гэтэл манайд үнэн хэрэгтээ хяналт, хариуцлагын хоороонд алд дэлэм зай завсар гарч, гэр хоосон орон зайг нь алагчлал, тэгш бус байдал, хээл хахууль, авилгал, хуйвалдаан зэрэг бусармаг ёс бус зүйлс дүүргэх болсон байна. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн Үндсэн хуулийн заалт хэдийнээ гажуудчихаад байна. Хуулийн өмнө мөнгөтэй, эрх мэдэлтэй, танил талтай нь хүчтэй байхад харин мөнгөгүй, өндөр албан тушаал хашдаггүй, танил талгүй үнэн цагаанаараа “бор зүрхээрээ” зүтгэж буй жирийн иргэд хуулийн өмнө хүчин мөхөсдөж, төрийн гэсгээл, цээрлэл, хэлмэгдүүлэлтэнд эмзэгхэн өртөх болжээ. Ардчилсан нийгэмд шударга шүүх л хар, цагааныг ялган, салгаж, маргаантай асуудлыг үнэн мөнөөр нь шийдэх учиртай. Гэтэл өнөөдөр үнэний дэнс болсон шүүхэд итгэх олон түмний итгэл алдагдсаар байгаа нь нууц биш юм. Ийм нөхцөлд бид хэнд итгэх эсэх асуудал эргэлзээтэй болчихоод байна.
Олон түмний зүгээс эрх баригч, улс төрчдөд тавих хяналт, хариуцлагын механизм алга байна. Энэ нь эрх мэдэлт албан тушаалтнуудад олон түмэн, нийгмийн зүгээс тодорхой хяналт тавьж, тодорхой хариуцлага тооцох улс төр, эрх зүйн ямар нэг боломж. бололцоо байхгүй байгаатай холбоотой юм. Үүнийг манай өнөөгийн нийгэм дэх үнэхээр гаж үзэгдэл гэж үзэхээс өөр аргагүй.
Парламентын гишүүд, албан гушаалтнуудад тавих хяналт, хариуцлагын хууль эрх зүйн боломж, механизм манайд үнэхээр сул байна. Энэ талын дэвшил, өөрчлөлт гэхээр юм сүүлийн жилүүдэд үнэхээр гарсангүй. Тэдэнд ч ийм хяналт, хариуцлагын эрх зүйн нарийн зохицуулалтын механизмыг бий болгох сонирхол үнэндээ байхгүй нь илэрхий харагдаж байна.
Авилгын парадокс. Авилга нь монголын өнөөгийн нийгмийг аалзны тор мэт хэрчихээд байна. Энэ нь монгол орны эдийн засгийг сулдуулж, төрийг хүчгүйдүүлэн, хөгжил, дэвшлийг чангаан хойш татах гол хүчин зүйл болж байна. Авилга нь нийгмийн эрх мэдэлт дээд хэсэгт ч, төрийн албан тушаалтны дунд шатанд ч бодитой оршин үйлчилсээр байгаа юм. Хэдийгээр авилга байгааг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг ч
түүний эсрэг бодитой тэмцэл өрнүүлэж чадахгүй байна. Манайхан авилгын эсрэг хууль гаргаж, түүний эсрэг тэмцэх тусгай байгууллага бий болгосноор санаа амран тайвшрах бололтой. Г эвч авилгын эсрэг хууль гаргах нь нэг хэрэг харин түүнийг амьдралд ягштал биелүүлэх, тэгэж биелүүлэх улс төр, эрх зүйн бодит үйлчлэл бүхий механизмыг бий болгох нь хамгийн гол бөгөөд төвөгтэй асуудал юм. Хуулийг гууль болгодог өнөөгийн явцгүй жишгээр бол авилгын эсрэг хууль гаргах нь санаа амрах зүйл бишээ.
Харин хамгийн их санаа зовоох асуудал бол хуулийн бодит үйлчлэл, хэрэгжилтийн асуудал юм. Хууль хэрэгжилтийн шатандаа үйлчлэл нь суларч, хуулийг хийдүүлэх, замхруулах, хуйвалдах явуургүй аргаар түүнийг хүчгүйдүүлэх нь түгээмэл үзэгдэл болчихоод байгаа энэ өөдгүй жишиг авилгын эсрэг сөрсөн бодит тэмцлийг үнэ хүндгүй болгочих вий гэдэгт хэн хүнгүй санаа зовж байгаа юм. Иймд авилгын эсрэг бодитой бөгөөд үр ашигтай тэгэхдээ зүрх зоригтой тэмцэх нь чухал байна. Юуны өмнө авилгын том сүлжээ, механизмыг илрүүлэн, хууль хяналтын байгууллагаар олон түмний хяналтын дор шударга гаийдвэрлэх нь зүйн хэрэг юм. Үүнд чөлөөт хэвлэл, мэдээллийн үүрэг асар их бөгөөд гэдний зовж, зүдэрч байж олсон баримт, гаргаж тавьсан асуудал бүрт нухацтай хандах нь туйлын чухал юм. Түүнээс биш гаргаж тавьсан асуудал бүрийг нь гүтгэлэг гэдэг ганцхан үгээр таглаад байх юм бол авилгын эсрэг үр нөлөөтэй тэмцлийг явуулж чадахгүй нь тодорхой юм.
Ер нь монголын ардчилал дахь бодитой, тодорхой оршин байгаа парадоксыг хэрхэн даван туулж, саармагжуулан арилгах эсэх асуудал нь нухацтай хандах маш том цогц асуудал юм. Тиймээс энэ том асуудлыг шийдвэрлэх арга замын тухайд мөн нухацтай судлаж, бодитой шийдлийг санал болгох шаардлагатай байгаа юм. Иймд энэ асуудалд сэтгэлийн хөдлөлөөр эсхүл хялбарчлан хандаж боломгүй байна. Тийм болохоор тухайн асуудлыг тулхтай судлан,
шийдвэрлэх ажил хэрэгч, бодитой арга замыг санал болгосон судалгааны тусгай бие даасан материалыг бэлтгэн, сэтгүүлийн дараа дараагийн дугааруудаар уншигч та бүхэнтэйгээ дахин уулзах бодолтой байна. Иймд энэ удаад монголын ардчиллын парадоксыг даван туулах арга замын асуудлыг дурдан буй өгүүлэлд тусгайлан авч үзэхийг түр хойш тавьж байна.
[1] Ё.Довчин. “Улстөрийн үг хэллэг нэр томъёоны толь: англи. монгол, орос”УБ„ 2005,163тал
[2] – Max Kaase and Kenneth Newton. Beliefs in Government(Oxford:Oxford University Press, 1995). The classic recent work on this subject is Susan J. Pharr and Robert D. Putnam, eds., Dissafected Democracies: What’s Troubling the Trilaterel countries (Princeton University Press, 2000)
[3] Филипп К.Шмиттер.“Ардчиллынзөрчлүүд ба түүүнд учирч буй аюул” Шинэ толь.2002. №41,15тал
[4] Д.Болд-Эрдэнэ. “Монгол дахь ардчилсан өөрчлөлтийн онолын зарим асуудал”. Шинэтоль, 2006, №56,38 тал
[5] 5 Д.Болд-Эрдэнэ. “Улс төрийн сэтгэлгээний орчин үеийн эх сурвалж” Шинэ толь. 2005, №52,4-5 тал.