У. Туяа
/УТБА-ийн Сургалтын албаны дарга/
Шинэ толь №59, 2007
Түлхүүр үг: Иргэний боловсрол, Эрх чөлөө, Шийдвэр гаргах үйл явц, Иргэдийн хурал
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Иргэний боловсрол ба УТБА
Улс төрийн Боловсролын Академийн стратегийн нэг зорилго нь монголын нийт иргэдийг гэгээрүүлэхэд хувь нэмрээ оруулахад оршино. Үүний тулд иргэдийг зорилтот бүлгүүдэд хуваан (иргэд, иргэдийн хурлын төлөөлөгчид, төрийн албан хаагчид, багш, оюутан сурагчид, шүүх, цагдаа, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг) тэдний онцлог, хэрэгцээг үндэслэсэн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирлээ. Тус Академи байгуулагдсанаасаа хойшхи нийгмийн зорилтот бүлгүүдэд нийтдээ 4615 гаруй сургалт зохион байгуулж, 112000 орчим хүн буюу Монгол улсын насанд хүрсэн иргэдийн 10 орчим хувийг (2006 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар) өөрийн сургалтандаа хамруулан оролцуулсан байна.
УТБА нь иргэний боловсролыг түгээн дэлгэрүүлэх ажлыг төвийн болон зургаан аймаг дахь өерийн салбараар дамжуулан хийдэг нь өргөн олон нийтийг хамруулах боломжтой байдгаараа давуу талтай юм.
2007 онд УТБА-иас дараахь хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:
Хөтөлбөр хэрэгжиж буй байдал (2007 оны эхний 6 сарын байдлаар):
№ | Хөтөлбөр | Зорилтот бүлэг | Сургалт | |
Сургалтын тоо | ОролцогчдынТоо | |||
1. | Иргэнийсургууль | Хөдөө, орон нутгийн иргэд | 140 | 2676 |
2. | Шинэ үе-иргэнийтөлөвшил | Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид | 57 | 1294 |
3. | Ардчилсанүнэлэмжтөлөвшихүйл явцыгжолоодохнь | Ерөнхий боловсролын сургуулийн багш нар | 16 | 352 |
4. | Хүнийэрхийнхамгаалал | Цагдаа, төрийн бусбайгууллагынажилтан | 16 | 383 |
5. | Төр иргэний харилцаа | Засагдаргын тамгын газрын ажилтан, дүүрэг, сум, баг, хорооны засаг дарга нар | 5 | 91 |
6. | Ороннутгийнтүншлэл | Хамтран ажиллах орон нутгийн иргэдийн төлөөлөгч болон тухайн орон нутгийн удирдлага | 6 | 108 |
Иргэний боловсрол нь өсвөр үе, иргэдэд эрх, эрх чөлөөгөө мэдэх, шийдвэр гаргах үйл явцад оролцох, байр сууриа илэрхийлэх чадвараа хөгжүүлэх, ардчилсан үнэлэмж төлөвших тасралтгүй үйл явц юм. Тус академиас иргэний гэгээрэл, боловсролын талаар явуулсан үйл ажиллагааны туршлага болон судалгаанаас үзэхэд иргэний боловсролыг бодлогоор дэмжих, багшлах боловсон хүчинг чадавхжуулах, гарын авлага, хэрэглэгдэхүүнээр хангах шаардлагатай байгаа нь харагдаж байна.