С. Мөнхбат
/МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш/
Шинэ толь №65, 2009
Түлхүүр үг: Ардчиллын бэхжилт, зохион байгуулагдсан бүтэц , хатуу гишүүнчлэл , хэв шинж
Монголын намуудын хөгжлийн шинж, онцлогийг тодруулахад анхаарах асуудал бол бүтэц-зохион байгуулалтын зүгшрэн төлөвшсөн байдлын түвшин юм. Монголын намуудын бүтэц- зохион байгуулалт институционал талаасаа бүрэлдэж бий болсон байдал харагдах боловч үйл ажиллагаа, үзэл баримтлал, үнэт зүйлсийн баримжаалалын хүрээнд түүнийгээ төлөвшүүлж хараахан чадаагүй байна. Иймээс Монголын намуудад юуны урьд бүтэц-зохион байгуулалтын шинэчлэл хэрэгтэй байна. Шинэчлэлийг хийхийн тулд намын хөгжлийн дзлхий нийтийн хандлагыг баримжаалах асуудал чухлаар тавигдаж байна. Учир нь Монголын намуудын бүтэц-зохион байгуулалтын төлөвшилт, төгөлдөршлийн цаашдын үйл явцын хувь заяа дэлхий дахины намуудын зохион байгуулалтын хөгжилд гарч буй дэвшилтэд хэлбэр, хэв маягийг Монголын онцлогт тохируулан хэр амжилттай хэрэглэж чадахаас хамаарна. Орчин үеийн намуудын бүтэц-зохион байгуулалтын төлөвшилтөд нэг талаас мэргэжпийн улс төрчдөөс бүрдсэн кадрын хэв шинж бүхий намууд (Картель нам, Өргөн хүрээний нам буюу бүхнийг шүүрэгч нам Catch-all party), нөгөө талд хатуу зохион байгуулалттай, олон нийтийн гишүүнчлэл бүхий улс төрийн намын хэлбэрүүд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Ардчиллын бэхжилт, сонгогчдын адилсал, иргэдийн амьжиргааны ялгарлын багасалт зэрэг нийгмийн хөгжпийн хүчин зүйлсүүдийн үр дүнд тодорхой бүлэг, давхраанд суурилсан намын бүтэц-зохион байгуулалтын хэлбэр, хэв маяг өөрчлөлт орсоор байна. Ийм байдлын тод илрэл нь нийгмийн бүлгийн ялгаралд суурилж бодлого, уйл ажиллагаагаа явуулдаг байсан намуудын амжилт буурах хандлагтай болж, харин нийт нийгмийн дундаж олонхи руу бодлого үйл ажиллагаагаа чиглүүлсэн намууд сонгуульд амжилт үзүүлэх болжээ. Тухайлбал, олон түмний намын хөгжилт явсаар өргөн хүрээний намыг, кадрын намын хөгжилт картель намуудыг төрүүлж байгаа нь намын хөгжилт нэг шатаар ахисны илрэл болж байна. Энэ нь намууд өөрсдийн бодлого, үйл ажиллагаа, бүтэц-зохион байгуулалтдаа нийгмийн хөгжлийн ололтыг шингээн тусгаж ажиллахын сацуу нам нийгмийн хөгжлийг “даган бэдрэгч” бус нийгмийн хөгжлийг хөтлөгч, чиглүүлэгч байх үүргээ улам бүр ухаарч ажиллах шаардлага тулгарч буйг харуулж байна.
Намыг үгүйсгэх, намын үүрэг ролийг бууруулан үнэлэх байдал ч үүнтэй холбоотой. Учир нь нийгмийн хөгжлийн ололтыг тэргүүлж түүнд тохирсон бодлого, хөтөлбөр, бүтцийг бий болгон ажиллахявдал Монголын намуудын өмнөтавигдажбуй том зорилт болж байгаа бөгөөд энэ үүргээ биелүүлж чадах, эс чадахаас намуудын орших, нийгмийн агрегацийн хийх чадамжийн асуудал хамаарч байна. Намыг үгүйсгэх хандпага намыг институцийнх нь хувьд бус харин үйл ажиллагаа, үзэл баримтлал, бүтэц-зохион байгуулалтын төлөвшилт нь нийгмийн хөгжлийн алхааг гүйцэхүйд хүрч, нам нийгэмд гүйцэтгэх үүргээ биелүүлж чадахгүй байгаатай холбоотой хэмээн судлаачид дүгнэж[1] байна.
Монголын намуудад нийтлэг ажиглагдаж буй нэг шинж бол намын дээрээс зохион байгуулагдсан бүтцийг (М.Дювержегийн дээрээс зохион байгуулагдсан нам-Боловсон хүчний нам, Олон түмний намуудад нийтлэг байдаг. Свэсэнд, Елэзен нарын – орон нутгиийн тархалт руу чиглэсэн бүтэц) бие биенээсээ хуулбарлан хэрэглэх зарчмаар хэлбэршүүлж ирсэн нь намуудын бүтцэд зарчмын ялгаа байхгүй болоход хүргэж цаашид намын хөгжлийн өөр хэв маяг үүсэн, төлөвших боломжийг хязгаарласан явдал юм. Хуулираараа ч ийм байхыг шаардсан гэх үндзслэл байна. Улстөрийн намын тухай хуулийн 9-р зүйлийн 3 дахь хэсгийн 6-д “засаг захиргааны нэгжийн гуравны нэгд намын байгууллага байгуулсан тухай шийдвэр, тэдгээрийн оршин байгаа хууль ёсны хаяг”[2]-ийг Улсын Дээд Шүүхэд намыг бүртгэх үед шаардсан байдаг нь намууд бүтцийн хувьд олон түмний намын шинжээр байгуулагдахад хүргэж байсан юм. Хуулийн энэ заалт 2005 оны Намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар өөрчлөгдсөн авч тогтож хэвшсэн бүтцээ задалж өөрчлөх нь намуудын хувьд амаргүй байдаг бололтой. Тиймээс намуудад уламжлалт бүтэц-зохион байгуулалт нь өнөө хэр хадгалагдсаар байна. Мөн тус хуулиар нам байгуулахад 801 гишүүний гарын үсэг цуглуулсан байхыг шаардаж байгаа нь намууд үйл ажиллагаандаа гишүүнчлэлийг тогтмол нэмэгдүүлэх бодлого баримтлах хөшүүрэг болж байна. Энэ нь намын хатуу гишүүнчлэлийн бодлогыг хуулиар бий болгож намыг улс орон даяар нэгдсэн бүтэцтэй, олон мянган гишүүнтэй байхыг шаардаж байна.
Намуудын гишүүнчлэл[3]
д/д | Намын нэр | Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он | Гишүүнч-ЛЭЛИЙН TOO |
1 | Монгол Ардын Хувьсгалт нам (МАХН) | 1990-05-16 | 161.300 |
2 | Ардчилсан нам | 2000-12-15 | 150.000 |
3 | Монголын Ногоон Нам (МНН) | 1990-15-26 | 2.100 |
4 | Иргэний Зориг Нам (ИЗН) | 1994-01-14 | 35.000 |
5 | Монголын Уламжлалын Нэгдсэн Нам (МУНН) | 1994-01-14 | 6000 |
6 | Монголын Үндэсний Эв Нэгдлийн нам (МҮЭНН) | 1994-08-19 | 15.324 |
7 | Монголын Либераль Ардчилсан нам (МЛАН) | 1998-05-21 | 863 |
8 | Эх Орон нам (ЭОН) | 1998-12-22 | 160.000 |
9 | Монголын Либераль нам (МЛН) | 2000-1-28 | 1.300 |
10 | Бүгд Найрамдах Нам (БНН) | 2004-04-05 | 50.000 |
11 | МонголынЭмэгтэйчүүдийн Нэгдсэн нам (МЭНН) | 2004-04-12 | 1069 |
12 | Монголын Социаль демократ нам (МСДН) | 2005-01-20 | 3000 |
13 | Ард Түмний Нам (АТН) | 2005-12-21 | 11.859 |
14 | Үндэсний Шинэ Нам (ҮШН) | 2006-06-12 | 2.400 |
15 | Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам (ЭЧХН) | 2007-02-09 | 1600 |
16 | Хөгжлийн Хөтөлбөр Нам (ХХН) | 2007-10-30 | 933 |
17 | Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам | 2008-02-01 | 850 |
Нийт | 630298 |
Харин зохион байгуулалтын хувьд хздийгээр бүтцийн босоо хэв маяг давамгайлж байлаа ч сонгогчдын дэмжлэгийг хүлээхийн төлөө уян хатан зохицуулалт байх боломж бий. Энэ нь юуны урьд монголын намууд чамын хөгжлийн дээрх хоёр хэв маягийн (мэргэжлийн улс төрчдөөс бүрдсэн сонгогчдын нам өргөн гишүүнчлэл суурилсан олон түмний нам) алийг нь илүу хэлбэршүүлж ажиллах вэ гздгээс хамаарах болно.
Монголын намуудын бүтэц-зохион байгуулалтын хэв шинжээс үзвэл хатуу гишүүнчлэл бүхий босоо тогтолцоотой, шаталсан бүтзцтэй намын ангилалд хамаарч байгаа нь юм. Нам судлаач доктор Д.Болд-Эрдэнэ ийм хзв маягийн намын шинжүүдийг дараах хэдзн онцлог байдлыг тодрүүлах замаар авч үзсэн байна. Үүнд: “Нэгдүгээрт, бүтэц-зохион байгуулалтын шаталсан хэлбэр, намын төв аппаратын зохион байгуулалтын бүтцийн шинж байдлаар; Хоёрдугаарт, хяналтын тогтолцооны онцлог түунии хэм хэмжээ, үүрэг үйл ажиллагааны шинж төлөвөөр. Гуравдугаарт. гишүүнчлэлийн онцлог байдлаар; Дөрөвдүгээрт, зохион байгуулалтын бүтцээ дагасан үйл ажиллагааны онцлог шинж төрхөөр тус тус нөхцөлдөж байна”[4] гэж дүгнэжээ. Улс төр судлаач А.Цанжид “Манай шинээр үуссэн жижиг намуудын тухайд тэдний зарим нь зөвхөн эрх зүйн шалгуураар л нам гэж тооцогдож байгаа ба заримыг нь кадрын нам гэж үзэж болмоор байна Харин том намуудын хувьд олон түмний болон өргөн хүрээний намын завсрын байдалтай байгаа юм шиг ажиглагдаж байна. Түүнчлэн кадрын намын зарим шинж байгааг үгүйсгэх аргагүй. Аль болохоор олон гишүүнтэй болохыг эрмэлзэх батлах олгох, тоо бүртгэл явуулах гэх мэт нь олон түмний намын шинж юм. Гэтэл аль нэг анги бүлгийн сонирхлыг mod илэрхийлэхгүй, тухайн үед л аль болохоор олон санал авч болох уриа лоозонг ашиглаж байгаа нь өргөн хүрээний намын шинж гэж болох бол санхүүжилт нь гол төлөв мөнгөтэй хүмүүст тулгуурлаж байгаа нь кадрын намын шинж юм[5] гэж Монголын намуудын өнөөгийн дүр төрхийг тодорхойлсон байна.
Судлаачийн зүгээс Монголын намуудыг бүтэц-зохион байгуулалтын шинжээр нь хатуу гишүүнчлэлтэй, бүтцийн хоорондын харилцаанд босоо (М.Дюверже) хэлбэр зонхилсон хэв маягт оруулж байна Энэ нь дээр дурьдсан намын хөгжлийн хоёр дахь хэв шинжид хамаарч байгаа болно. Ингэхдээ намын зохион баигуулалтын бүтэц нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлзх. иргэний нийгэм. гөрд удирдлагын үүрэг функцыг гүйцэтгэх зорилготой уялдсан байдлаар бүрдэх хандлагтай байгаа юм. Үүнийг бүдүүвчлэн харуулбал,
Өнөөгийн Монголын намуудын хөгжлийн хэв маяг
Иймээс Монголын намуудын бүтэц-зохион байгуулалтын цаашдын төлөвшилтийн асуудалд дараахь хэдэн чиглэлээр анхаарал хандуулж судлах нь чухал хэмээн үзэж байна. Үүнд: Нэгдүгээрт: Намын гишүүнчлэл. нийгмийн төлөөлөлд хийх шинэчлэл, Хоёрдугаарт: Намын дотоод зохион байгуулалтын хүрээнд хийх шинзчлэл, Гуравдугаарт: Намын төрийн
бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явц дахь менежментийн шинэчлэлүүдийг хийснээр Монголын намуудын бүтэц-зохион байгуулалтын төлөвшилтийн үйл явц бэхжих болно гэж үзэж байна.
- Намын гишүүнчлэл, нийгмийн төлөөлөлд хийх шинэчлэл
Намын бүтэц-зохион байгуулалтын суурь элементэд намын гишүүд, дэмжигчид, тэдний намын бодлого боловсруулах, гаргахад оролцох оролцоо, намаас төрийн албан тушаалтнуудыг сэлбэх сэлбэлтэд хамрагдах боломж, бололцоо, эрх, үүрэг зэрэг асуудлууд чухал байр суурийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, намын оршин тогтнох, сонгуульд амжилт гаргахын эх үндэс нь намын гишүүд, дэмжигчдийн оролцоо, дэмжлэг юм. Тийм учраас намууд гишүүд, дэмжигчдийнхээ бааз суурийг бэхжүүлж эгнээг өргөтгөхөд чиглэсэн бодлого, хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж байх ёстой болдог. Улс төрийн шинжлэх ухаанд намын энэхүү үйл ажиллагааг нийгмийн төлөөллийг бэхжүүлэхэд чиглэсэн менежментын бодлого гэж үздэг. Намын нийгмийн төлөөлөл нь тухайн намын гишүүд, дэмжигчид, идэвхтнүүдээс бүрддэг. Намын нийгмийн төлөөлөлд тухайн намын гишүүд болон уг намыг мөнгө, санхүү, эд материал, үзэл, сэтгэлийн хувьд тогтвортой дэмжигчид, сонгуульд намын төлөө санал өгөгчид зэрэг нийгмийн өргөн бүлэг давхаргыг багтаан үздэг байна.
Орчин үеийн намын хөгжилд гарч буй нэг өөрчлөлт бол намын гишүүд, дэмжигчдийн нөлөөлөл, хүрээг илүү уян хатан байдлаар хэвшүүлэн, төлөвшүүлж буй явдал юм. Энд хоёр хандлага ажиглагдаж байна.
Нэгдүгээрт, намууд гишүүнчлэлийн уламжлалт хэв шинжийг хадгалах, тэгэхдээ нийгмийн тодорхой нэг хэсгийн “дэмжлэгт суурилах байдлаас татгалзах” замаар нийт нийгмийн дэмжлэгийг авахад чиглэсэн үйл ажиллагааг явуулах. Ийм төрх олон түмний намууд, өргөн хүрээний намуудад тод илэрдэг. Энэ нь зохион байгуулалтын хувьд харьцангуй нүсэр бүтэцтэй, олон түмний хэв шинж бүхий тэр тусмаа шилжилтийн маягийн намуудад тогтвортой нийгмийн төлөөлөл зайлшгүй хэрэгтэй байдагтай холбоотой.
Хоёрдугаарт, намууд гишүүнчлэлийн “сул”тогтолцоог бий болгож намын бодлого, үйл ажиллагаа сонгуульд нийгмийн олонхийн дэмжлэгийг авахад чиглэж, улс төрийн оролцоо илүү “мэргэшсэн” байдалд шипжих замаар гишүүд, дэмжигчдийнхээ хэмжээг сонгуульд тус намыг дэмжиж саналаа өгсөн сонгогчдын тоогоор баримжаалдаг онцлогоор тодорхойлогдож байна. Зохион байгуулалтын сул бүтэцтэй, мэргэжлийн улс төрчдийн, сонгуулийн хэв шинж бүхий намуудын нийгмийн төлөөлөл нь нэн өвөрмөц байдаг бөгөөд тэдгээрийн нийгмийн тулгуур нь тогтворгүй байнгын биш шинжтэй байдаг[1]. Гэхдээ ингэлээ гээд тэдгээрт нийгмийн төлөөлөл огт байхгүй гэсэн үг биш. Харин тэрхүү намуудын нийгмийн төлөөлөл нь идэвхтэй ’’дэмжигч”, “эс дэмжигч” гэсэн агуулгаар гол төлөв илэрхийлэгддэг[2].
Монголын намуудын гишүүнчлэл, дэмжигчдийн төлөв байдал, хэв шинжээс үзвэл эхний хандлага, хэв маягт хамаарч байна. Намуудын гишүүнчлэлийн энэ хэв маягийн онцлог нь намд гишүүнээр элссэн тухайгаа бүртгүүлэн батламж авч, нам нь элсэж бүртгүүлсэн гишүүдийнхээ тоогоор нийгмийн дэмжигч бааз сууриа бэхжүүлдэгт оршино. Манай намуудын дүрэмд энз тухай тодорхой заасан байдаг. Тухайлбал, МАХН-ын дүрмийн 3.2-т Намд гишүүнээр элсэхээ илэрхийлсэн иргэний хүсэлтийг оршин суугаа газарт нь үйл ажиллагаа явуулдаг намын анхан шатны байгууллага хүлээн авч шийдвэрлэн намын бат илэрхийлэх олгож бүртгэнэ[3], Үндэсний Шинэ намын дүрмийн 2.2-т Намд элсэх хүсэлтэй гишүүнийг анхан шатны байгууллага нь элсүүлэн бүртгэж авна[4], Ногоон намын дүрмийн 2.1.2-т Гишүүн нь оршин суугаа нутаг дэвсгэрийн намын анхан шатны байгууллагад бүртгэлтэй, батлахтай байна[5], Эх орон намын дүрмийн 1.1-т Намын гишүүн нь байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн намын анхан шатны байгууллагад бүртгэлтэй, батламжтай байна[6] гэж тус тус заасан нь олон түмний намд байдаг хатуу гишүүнчлэлийн төрхийг хадгалсаар буйн нотолгоо юм.
Ардчилсан нийгмийн шилжилтийн үед намын нийгмийн төлөөллийг гишүүд дэмжигчдээс гадна нийгмийн социал бүлгүүдэд суурилсан шинжээр тодруулах арга зүйн хандлага чухал ач холбогдолтой байдаг. Социал бүлэг гэж социал ач холбогдол бүхий шалгуураар холбогдон, нэгдсэн хүмүүсийн нэгдлийг хэлдэг[7]. Нийтлэг жишгээс үзвэл “тухайн улс орны хөгжлийн бодит үйл явц, амьдралын хувирал, өөрчлөлтийн эерэг ба сөрөг нөлөөллийн дүнд нийгмийн янз бүрийн социал бүлгүүд нь өөрсдийн эрх ашиг, сонирхлоороо бие биенээсээ заагран ялгарч олон түмний өвөрмөц бүлгүүдийг бий болгодог. Тэгэхдээ тэдгээр олон түмний өвөрмөц нэгдлүүд нь ойролцоо үзэл бодол, эрх ашиг, сонирхлоороо тойрч нэгдсэн нийгмийн социал бүлгүүдээс бүрдсэн, бие биенээсээ ялгаатай тус тусын өвөрмөц онцлог шинжтэй янз бүрийн бичил олон түмэн байдаг аж. Чухамдаа нийгэм дэхь тэрхүү “бичил олон түмэн” нь аль нэг намын нийгмийн төлөөллийн гол цөмийг бүрдүүлдэг”[8] байна. Монголын намууд ийм нийгмийн төлөөллийн суурь “цөм”- өө бүрдүүлж чадаагүй байна. Учир нь намуудын нийгмийн төлөөллийн үндэс болох социал бүлгүүд бие биенээсээ эрх ашиг, сонирхол, үзэл баримтлал, үнэт зүйлсийн хувьд төдийлөн ялгарч заагшраагүй байна. Социологич О.Мөнхбат Нийгмийн социал бүтцийн социологи бүтээлдээ “уламжлалт анги бүлэг задран бутарч, шинэ социапь бүлгүүд үүсэн бий болох шатандаа байгаагийн зэрэгцээ мобиль хөдөлгөөн эрчимтэй явагдаж байгаа, эд баялаг, орлого, боловсроп, мэргэжил, албан тушаал эрх мэдэл гэсэн социал шинжүүд бие хүний статусыг тодорхойлоход ихээхэн ялгаатай үүрэг гүйцэтгэж байгаа зэрэг нь Монголын нийгмийн шинэ социаль бүтэц шилжилтийн байдалтай, бүрэлдэх үе шатандаа байгааг гэрчилж байна”[9] гэж дүгнэсэн нь дээрхтэй утга нэг байна. Иймээс Монголын намуудын улс төрийн өрсөлдөөн нь улс төрийн үзэл баримтлал, нийгмийн үнэт зүйлст суурилсан гэхээсээ илүүтэй эд баялаг, эрх мэдэл, албан тушаалын тохиролцоонд суурилсан, “олигархи”-уудын хоорондын дүрэмгүй тоглолт болон хувирч байна.
Иймд Монголын улс төрийн намуудын гишүүнчлэл, нийгмийн төлөөлөлд хийх шинэчлэлийг дараахь асуудлуудын хүрээнд болосвронгуй болгох боломж байж болох юм. Үүнд.
- Юуны урьд намууд нийгмийн социал бүтцийн шилжилтийн байдалд дүн шинжилгээ хийж цаашид нийгэмд зонхилон төлөвших социал бүтцийн шинж онцлогийг угтварлан харсан үзэл баримтлал, үйл ажиллагааны хэв маягийг төлөвшүүлэх шаардлагтай байна. Судлаачийн зүгээс Монголын нийгмийн социал бүтцийн ялгарал доороос дунд анги руу шилжих хандлага руу явах зүй тогтолт байна гэж үзэж буй тул нийгмийн дундаж олонхид суурилсан бодлого, үйл ажиллагааг намууд хэрэгжүүлэх нь тэдний нийгмийн төлөөллийн тогтвортой үндэс болно гэж үзэж байна. УТБА-аас явуулсан социологийн судалгаагаар нийгмийн дунд давхарга Монголын нийгмийн гишүүдийн 68%[10] МУИС-ийн Социологийн тэнхимээс явуулсан
судалгаагаар 62%[11]-ийг эзэлж байна үзсэн байна.
- Нэгэнт нийгмийн дундаж олонхид суурилсан намын нийгмийн төлөөлөл цаашид төлөвших зүй тогтолтой байгаа бол намууд олон түмний намын хэв маягаас өргөн хүрээний намын хэв маяг, үйл ажиллагааг төлөвшүүлэхэд чиглэсэн алхмуудыг хийх нь чухал юм.
- Нийгмийн ялгарал эрчимтэй өрнөж буй энэ нөхцөлд аль болох прагматик, аядуу байр суурийг барьсан нээлттэй байдлаар нийгмийн төлөөллөө хангах нь намуудын цаашдын хөгжилд түлхэц өгөх болно.
- Намын дотоод зохион байгуулалтын хүрээнд хийх шинэчлэл
Улс төрийн ухаанд намуудыг бүтэц зохион байгуулалтаар нь нээлттэй ба хаалттай (хатуу) гэж ангилдаг. Монголын бүх намууд зохион байгуулалтын хатуу бүтэцтэй ангилалд хамаарна. Удирдлагын босоо тогтолцоотой, үүнийгээ дагаад бодлого шийдвэр гаргах үйл явцад доод шатны нэгжүүд, гишүүд дэмжигчдийн оролцоо намын дүрэм бусад хэм хэмээний хүрээнд хязгаарлагдмал байгаа шинжүүд нь хатуу бүтэцтэй намуудын ангилалд хамруулах үндэсл эл болж байна. Монголын намуудад биелэлээ олсон зохион байгуулалтын хатуу бүтэц XX зууны 60-аад онд өрнөдийн орнуудын намуудын зохион байгуулалтын үндсэн хэв маяг болж байсан хэдий ч өдгөө нээлттэй, ардчилсан хэлбэр, хэв маягуудаар баяжигдан хувьсжээ. Иймд монголын намууд бүтэц, зохион байгуулалтын ийм хэв маягаа өөрчлөх нь чухал байна.
Монголын намуудыг нийгмийн хэрэгцээнд тохирсон, ашиг сонирхлын агрегацийг чадварлаг гүйцэлдүүлж чадахуйц бүтэц, үйл ажиллагааны хэлбэрт оруулах нийгмийн хэрэгцээ, шаардлага байна .Үүнийг хийхийн тулд юуны өмнө намуудын анхан шатны байгууллагуудад дүрмээр үлэмжхэн хэмжээний эрx мэдэл олгож, намын бодлого, шийдвэр гаргах үйл явцад гишүүд , дэмжигчдийн оролцоог өргөжүүлэх нь чухал юм.
Ингэхийн тулд:
- Намын удирдах дзэд байгууллагын хүрээн дэхь шинэчлэл хийх. Их хурал, түүний үүрэг, хуралдуулах үндэслэл, хурлаар шийдвэрлэх асуудлууд, эрх үүрэг, хурлын төлөөлөл, төлөөлөгчдийн эрх, үүргийг тодорхой болгож хурлыг ил тод ардчилсан болгох.
- Намын дунд шатны байгууллагын үүрэг, функц, гүүний төлөөллийн механизм, ил тод байдал, шийдвэр гаргах үйл явцдаа гишүүдийн санал, хүсэлтийг харгалздаг горимд шилжүүлэх. Байгуулагдах зарчмыг нь дээрээс бус дороос эхтэй байдлаар хийх.
- Намын анхан шатны нэгжүүдийн түвшинд тэдний эрх үүргийг дээшлуүлэх, намын бодлого, шийдвэрийг анхан шатны нэгжүүдийн оролцоо.шийдвэр, хүсэлтэд үндэслэн гаргадаг тогголцооны механизмыг төлөвшүүлэх.
- Намын удирдлагыг нийт гишүудийн саналаар ил, тод өрсөлдүүлэн сонгодог зарчимд шилжих явдал чухал гэж үзэж байна. Учир нь намын удирдлага бол намын толгой байхын сацуу мөн намын нийт гишүүд, дэмжигчдийн үзэл бодол, итгэл үнэмшлийн тусгал байх ёстой. Тийм байж чадвал сая намын нэгдэл, нягтралыг хангаж, намаа зөв удирдаж чадна. Жирийн гишүүд дэмжигчдээс хол хөндий, тасрахгүй байж чадна.
- Намын парламент дахь бүлгийн шинэчлэл, хууль тогтоох байгууллага дахь намын бүлгийн ажил, парламентын гишүүд намын хоорондын харилцаа, хариуцлагын механизмын хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах шаардлага байна.
Бүтэц зохион байгуулалтын дээрх шинэчлэлүүд Үндсэн хууль, улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хууль зэрэг бусад олон эрх зүйн актуудтай уялдаатай байдаг учраас зарим нэг бэрхшээл гарахыг үгүйсгэх аргагүй ч цаашид тогтолцооны хүрээнд боловсронгуй болгох шаардлага байгаа юм.
Намын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд хийх шинэчлэл нь намын бүтэц-зохион байгуулалтын шинэчлэлийн нэг хэсэг мөн. Нам ардчиллыг хэрзгжүүлэгч институци юм. Иймд нам дотооддоо ардчиллыг дархлаажуулсан байх нь чухал. Намын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд дараахь шинэчлэлүүдийг хийх нь чухал гэж үзэж байна. Үүнд:
- Намын бодлого шийдвэрийг гаргахад гишүүдийн оролцоог нээлттэй байлгах. Өнөөгийн байдлаар аймгуудад хийгдсэн судалгаагаар[12] судалгаанд хамрагдсан намын гишүүдийн 49.5% нь намын бүх шатны байгууллага гишүүд дэмжигчдээсээ хөндийрсөн, 74.5% нь өөрсдийгөө орон нутаг дахь намын байгууллагын шийдвэрт нөлөөлж чадна гэдэгтээ итгэхгүй байгаан дээр 64.% нь намын дүрмээ уншаагүй байдаг байна.
- Намын анхан болон дунд шатны нэгж, байгууллагуудын эрх мэдлийг өргөтгөх, үйл ажиллагааг идэвхжүүлэх.
- Намын бодлого, шийдвэр дээрээс бус анхан болон дунд шатны нэгж, байгууллагуудын оролцоотойгоор гардаг тогтолцоонд шилжих.
- Намдоторхэрүүл, саруул плюрализмыг хүлээн зөвшөөрөх, бодлогын олон янзын альтернативуудыг өрсөлдүүлдэг, дэвшилттэйг нь намын стратеги, бодлого болгон ашигладаг байх.
- Боловсон хүчнийг шилж сонгох үйл ажиллагаа шударга, нээлттэй, өрсөлдөөн дээр үндэслэгдсэн байх.
- Улс төрийн ёс суртахууны өндөр эрхэмлэлийн шалгуурыг бий болгосон байх.
- Намын удирдлагын үйл ажиллагааг захиран тушаах удирдлагын хэлбэрээс заавар, зөвлөгөөг сонсдог, үйл ажиллагаагааныхаа төлөө хариуцлага хүлээдэг, тайлагнадаг зэрэг орчин үеийн ардчилсан удирдлагын арга барилд шилжүүлэх зэрэг болно.
- Намын төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явц дахь менежментийн шинэчлэл
Монголын намуудын төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх явцад оролцох оролцоо, бүтэц-зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудал намын функционал хийгээд институционал тал, шинжүүдийг хамарсан нарийн цогц асуудал мөн. Энэ нь нэг талдаа намын боловсон хүчнийг төрд сонгон шалгаруулж байршуулах асуудлаас эхлээд ардчилсан сонгуулиар төрийн эрх барих хүртэлх үйл ажиллагааны функционал тал, нөгөө талдаа хууль эрх зүйн хүрээнд институтчлагдан тоггсон төрийн байгууллагуудад (парламент, засгийн газар, захиргааны байгууллагууд) байршиж ажиллах гэсэн институционал талын асуудлуудыг хамарч байдаг.
Парламентын засаглалтай Монголын төрд ажиллах намын бүтэц-зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудалд УИХ дахь намын бүлгийн зохион байгуулалт, түүнийг боловсронгуй болгох асуудал тэргүүлэх байр суурь эзэлнэ. Монгол улсын парламент дахь намын бүтцийн үндсэн хэлбэр бол намын бүлэг юм. Намын бүлгээр дамжин намын бодлого шийдвэр төрийн бодлого болж гардаг тул намын бүлгийн бүтцийн зохистой байдал чухал юм.
Дэлхийн улсуудад парламент дахь намын бүлэг байгуулах квотыг янз бүрээр тогтоодог нь хууль тоггоох байгууллагын гишүүдийн тоо, намын тоо зэрэг олон хүчин зүйлсээс хамаарах нь нийтлэг. Монгол улсад УИХ-д найм ба түүнээс дээш суудалтай нам намын бүлэг байгуулах эрхтэй. Төр дэхь намын зохион байгуулалтын асуудал улс төрийн шинжийг өөртөө агуулж байдаг тул нарийн ээдрээ, төвөгтэй, боловсронгуй болгох асуудал байдаг. Хэрзв зохицуулж буй хууль боловсронгуй бус байвал төрийн бодлого, үйл ажиллагаа байнга л хямарч, мухардалд орох аюултай. Манайд ийм шинжүүд үе үе хүчтэй илэрч гардаг. Тиймээс төр дэх намын зохион байгуулалтын асуудлыг боловсронгуй болгоход анхаарах нь чухал юм. Үүнд:
- Үндсэн хуулийн агуулга, зохицуулалтын хүрээнд үүсдэг улс төрийн шийдэл шаардсан маргаантай асуудлыг дагавар хуулиудыг гаргах, хэрэв зохицуулж буй хууль нь боловсронгуй бус бол түүнийг шинэчлэн найруулж сайжруулах, тзр хуулиа нарийн чанд мөрддөг дэгт оруулах замаар хууль эрх зүйн орчны төлөвшилтийг эхний ээлжинд хангахявдал юу юунаасчухал юм. Монголд Үндсэн хуулийн зохицуулалтаасэхтэйулстөрийнмаргаанихөрнөдөг. АНУ- ын судлаач А.Лийпхарт “Үндсэн хуулийн тайлбар гаргах эрх нь апь институтэд хамаарах тухай хуулийн хэм хэмжээ тогтоогүй, парламентын олонхи Үндсэн хуупьд өөрчлөлт оруулах бүрэн боломжтой, парламентын гишүүн засгийн газрын гишүүн байх боломжтой, энэ утгаараа гүйцэтгэх засаг парламентдаа нөлөө ихтэй, сонгуулийн мажоритар систем нь хоёр намын системд хүчтэй нөлөөлсөөр байгаа зэрэг нь олонхийн загвар Монголд үйлчилж байгааг маш тодорхой харуулж байна’’[13]гэж монголын өнөөгийн улс төрийн дүр зургийг оновчтой дүгнэжээ. Иймд эхний ээлжинд эрх зүйн шинэтгэлийг хийх явдал чухал байна.
Ардчиллын олонхийн загвар[14] үйлчилж буй учир парламентад намын зохион байгуулалтын Картел маягийн загварыг бий болгож ажиллах.
- Парламент дахь намын бүлгийн гишүүдийн сахилга хариуцлагыг өндөржүүлж, хариуцлага алдсан тохиолдолд намын бодлогоор эргүүлэн татдаг байх, намын нэрийн өмнөөс дахин нэр дэвших эрхийг нь хаадаг байх, санхүүжилт олгодоггүй байх зэрэг уян хатан механизмыг хуульчилж төлөвшүүлэх
- Намаас төрийн өндөр албанд сонгогдож, томилогдон ажиллаж буй хүмүүст ёс суртахууны өндөр шалгуурыг тавьж, хэрэгжүүлдэг хэвшлийг тогтоох зэрэгт анхаарах нь чухал гэж үзэж байна.
Ашигласан ном, материал
- АШСТО-уудын V бага хурал. Судалгааны ажлууд ба тегсгөлийк баримт бичгуүдийн эмхтгэл. УБ., 2003
- Д.Болд-Эрдэнэ. Монголын улстөрийн нам, намын системийн төлөөшил. УБ., 2008
- О.Мөнхбат. Нмйгмийн социаль бүтцийн социологи. УБ., 2000
- Ж.Болдбаатар. Түух зулсан он жилүудийн ойллого. У6., 2003
- К.Зардыхан, Г.Чулуунбаатар. Социализм уу? Зсвэл хөгжлийн гажил уу? УБ„ 1991
- Н.Смелзер. Социологи. Орч. ред. Ү.Нямдорж. УБ., 2001
- Э.А.Поздняков. Улс төрийн философи. Орч. Ү.Нямдорж. УБ , 2005
8 Й.А.Шумпетер. Капитапизм. Социализм. Ардчилал. Орч.ТТүвшин.УБ., 2006
- П.Очирбат. Тэнгэрийн цаг. УБ., 1996
- Ц.Элбэгдорж. Үнэний мөр цагаан. УБ.,1999
- Зүүн Азийн барометр: Ардчиллын хөгжлийн харьцуулсан судалгаа. УТБА. УБ.. 2005
- Азийн барометр.Ардчиллын хөгжлийн харьцуулсан судалгаа. УТБА.УБ,, 2008
- НҮБХХ, ШУА-ийн ФСЭХ. Ардчилсан засаглалын шалгуур үзүүлзлт: Монгол дахь ардчилал, засаглалын төлөв байдал. унэлгээ. У!?)., 2006
- НҮБХХ, ШУА-ийн ФСЭХ. Ардчилсан засаглалын төлөв байдал, гарсан өөрчлөлт. УБ., 2008
- Р.Даль. Ардчиллын тухай. Орч. Д.Ганхуяг. УБ.,1998
- А.Лийпхарт. Ардчиллын хэв загвар. Гучин зургаан өрны төр засгийн хэлбэр ба илрэл Орч.Д.Ганбат. УБ.. 2008
- Улс төрийн намуудын төлөвшил. шинэчлэл, хөгжлийн хандлага: Онол, практикийн бага хурлын эмхтгэл. УБ., 2007
- Werner Prohl, L.Sumati. Voters Voices. People’s Perception of Mongolia’s Political and Economic Transition as Reflected in Opinion Polls from 1995 to 2007. UB.. 2008
- Sartori G. Parties and party systems. Cambridge., 1976
- A. Panebianco. Political parties: Organization and Power.Cambridge., 1988
- L. Diamond, R.Gunther. Political Parties and Democracy. London.,2001
- R S.Katz, P Mair. How Party Organize. Change and Adaptation in Party Organizations in Western Democracies.London., 1994.
[1] Д.Болд-Эрдэнэ. Монголын улс төрийн нам, намын системийн төлөвшил. УБ., хуудас.162
[2] Мөн тэнд. хуудас. 162-163
[3] МАХН-ын дүрэм. УБ„ 2007
[4] Үндэсний Шинэ Намын дүрэм. УБ., 2008
[5] Монголын Ногоон Намын дүрэм. УБ., 2006
[6] Эх орон намын дүрэм. УБ., 2000
[7] О.Мөнхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи. УБ., 2000. хуудас. 77
[8] “Д.Болд-Эрдэнэ. Монголын улс төрийн нам, намын системийн төлөашил. УБ.,2008. хуудас.170
[9] О.Мөнхбат. Нийгмийн социаль бүтцийн социологи. УБ., 2000.хуудас. 130
[10] П.Доржсүрэн, Д.Ганбат. Нийгмийн социаль бүлгийн ялгарал түүний улстөрийн үр дагавар. Шинэ толь. Тусгай дугаар. УБ., 1994,
[11] О.Мөнхбат. Монголын нийгмийн дунд анги. Ардын эрх сонин. УБ., 1996. № 149
[12] Э Гэрэлт-Од. Улс тљрийн наиуудын институтчилалыг хангах боломж, арга зам. СоцмйРогийн судалгаа. Нээлттэй нийгэм форум. УБ., 2007
[13] 18А.Лийпхарт. Ардчиллын хэв загвар. 36 орны төр засгийн хэлоэр ба илрэл. Орч. Д.Ганбат. УБ., 2008. хуудас.11
[14] А.Лийпхарт. Ардчиллын хэв загвар. 36 орны төр засгийн хэлбэр ба илрэл. Орч.Д.Ганбат. УБ., 2008. хуудас. 29. Ардчиллын ерөнхий загварыг авч үзэхдээ Үэстминстерийн загвар гэдэг хэллэгийг А. Лийпхарт олонхийн загвар гэдэг утгатай адилаар хзрэглэсэн.’
[15] R 5S.Kat2, P.Mair. How Parties Organize.Change and Adaptation in Party Organizations in Western Democracies. London.,1994, R.Diamond, R.Gunther. Political Parties and Democracy. London.,2001, Ё.Довчин. Харьцуулсан улстөр судлал. УБ., 2003 зэрэг номуудыг үзнэ уу? Мөн Mark Blyth. From Catch-All Politics to Cartelisation: The Political Economy of the Cartel Party. West European Politics Journal.Vol. 28.N0.1. pp. 33-60, Herbert Kitschelt. Citizens, Politicians and Party Cartellization: Political representation and State Failure in Post-Industrial Democracies. European Journal of Political Research. No. 37., 2000. pp. 149-179, R S.Katz, P.Mair. Changing Models of Party Organization and Party Democracy: The Emergence of the Cartel Party. The Harvard International Journal of Politics. Vol.I.pp. 5-28.,1995, Ruud Koole. Cadre, Catch-All or Cartel?: A Comment on the Notion of the Cartel Party. The Harvard Internationa! Journal of Politics. Vol.2.pp. 507-523.,1996, С.Мөнхбат. Намын хөгжлийн хандлага, Монголын намуудад тулгарч буй сорилт. Политологи сэтгүүл.№ 292 (50)., 2009 он. ЭШ-ний өгуүллүудийг үзнэ үү?
[16] Улс төрийн намын тухай хууль. УБ., 2005 …
[17] :http://www.gec.gov.mn/#11753@md2_id
[18] ’Д Болд-Эрдэнэ. Монголын улс төрийн нам, намын систем. УБ.. 2008. 183 дахь тал
[19] гА.Цанжид Намын шинэчлэлийн зарим асуудал. Улстөрийн намуудын төлөвшил, шинэчлэл, хөгжлийн хандлага Онол. практикийн бага хурлын эмхтгэл. УВ. 2007 13 дахь тал