Д.Болд-Эрдэнэ
/ШУА-ын ФСЭХ-ийн улс төр судлалын салбарын эрхлэгч, доктор, дэд профессор/
Шинэ толь №62, 2008
Түлхүүр үг:/ Намын систем , Улс төрийн намын зохион байгуулалт, үүрэг/
Улс төрийн ном, зохиолд “намын систем” хэмээх ойлголтыг олон талаас нь томъёолон тайлбарласан байдаг ч сүүлийн үед намын системийг засаглал, засаглалын харилцааны хүрээнд түүнтэй шүтэлцүүлэн авч үзэх хандлага хүлээн зөвшөөрөгдсөн чиглэл болж байгаа юм. Учир нь засаглал, засаглалын харилцаа нь “улс төрийн систем”, “намын систем”, “улстөрийн нам” гэсэн нийгмийн бие даасан бүхэл тогтолцлын харилцан шүтэлцэл хамаарлын гол шижим үндэс нь болдог.
Намын системийн асуудал нь хамрах хүрээ өргөн агуулгын хувьд олон талтай болохоор судлаачид түүнийг бүтэц-бүрдэлтийн, системийн, бүтэц-үүргийн, дүрийн, тоглоомын, улс төрийн праксеологийн, улс төрийн праксеологийн, улс төрийн аксиологийн, бихевиоризмын, улс төрийн сэтгэл зүйн гэх зэрэг судлал шинжлэлийн олон хандлагын үүднээс янз бүрийн талаас нь цэгнэн үзсэн байдаг. Тэгэхдээ түүнийг нийгмийн улс төрийн бүхэл системийн салшгүй бүрэлдэхүүн, бүтэцлэг бие даасан өвөрмөц систем гэдэг утгаар нь авч үзэж судлах нь түгээмэл, хэвшижтогтсон шинжтэй болжээ. Ингэхдээ нам, намын системийг улс төрийн орчин, нийгэм улс төрийн бүхэл системийн хүрээнд нь шинжпэх нь зүйн хэрэг билээ. Энэ нь системийн болон бүтэц-үүргийн шинжилгээний (Т.Парсонс, Л.Берталанфи, Ч.Бернард, Р.Мертон, М.Дюверже, У.Берихэм, К.Байже, К.Дойч, Д.Истон, Г.Алмонд, В.Пауэлл, Р.Арон, Т.Шилс, Дж.Деннис, С.Верба, Р.Хесс) арга зүйд үндэслэгддэг.
Түгээмэл шалтгаацлал, харилцан хамаарлын философи нийгэм улс төрийн үзэгдлийн хүрээнд ч бодитой илэрч үйлчилдэг. Улс төрийн аливаа үзэгдлүүд өөр хоорондоо харилцан нөхцөлдөж, бие биенээ нөхөн сэлбэж байдаг. Энэ онцлог зүй тогтол улс төрийн өвөрмөц үзэгдэл болох намд ч бүрэн хамаатай юм. Улс төрийн нам нь дотооддоо зуршмал үйлчлэх объектив хууль, жам ёс бүхий ямагт хөгжиж байдаг нийгмийн харьцангуй бие даасан өвөрмөц улс төрийн “амьд организм” мөн билээ. Гэхдээ ингэлээ гээд нам нь нийгмийн тухайн ерөнхий бодит орчин нөхцөл, үйл явц, улс төрийн системээс ангид гадуур оршин хөгжинө гэж үгүй. Харин ч түүний дотоод агуулга, бүтцийн бүрдэл хэсгүүдтэй нь нягт нарийн харилцан шүтэлцээнд оршдог. Иймд аливаа улс төрийн нам, намын системийг шинжлэн үзэхдээ нийгмийн улс төрийн системийн нийтлэг бүтцийн хүрээнд түүнтэй холбогдох түгээмэл харилцаа холбоонд нь авч үзэх хэрэгтэй болдог.
Тиймээс ч улс төрийн шинжлэх ухаан улс төрийн нам, түүний системийг шинжлэн үзэхдээ “улс төрийн орчин”, “улс төрийн үйл явц”, “улс төрийн систем”, “намын систем”, “улс төрийн нам” гэсэн өвөрмөц үзэгдлүүдийн хосолмол бүтцийн хүрээнд харилцан хамааралтай тэгэхдээ учир ялгавартайгаар авч үздэг. Учир нь улс төрийн орчин нь намын төлөвшилтийн үндсэн хүрээ болдог бөгөөд энэ хүрээн дэх намын төлөвшилтийн үйл явц нь нийгмийн улс төрийн бүхэл үйл явцын салшгүй хэсэг, харин нам, намын тогтолцоо нь улс төрийн нийтлэг системийн нэг үндсэн бүрдэл нь болдог.
Улс төрийн систем, намын тогтолцооны харилцан хамаарлын асуудал нь улс төрийн онол, шинжлэлийн арга зүйн бие даасан томоохон асуудлын нэг юм. Систем бүтцийн арга зүйн үүднээс “нийгмийн улс төрийн систем-намын тогтолцоо-улс төрийн нам” хэмээх нийгмийн улс төрийн үзэгдлүүдийн гурвал бүтцийн харилцан хамаарал нь тодорхой утгаараа бүхэл, хэсэг, элементийн харилцан шүтэлцэлийн тухай асуудал юм[1]. Намын систем нь нийгмийн улс төрийн бүхэл системийн салшгүй хэсэг болдог бөгөөд тухайн намын системийгбүрдүүлж байгаа тодорхой үзэл, зорилго, чиглэмж бүхий намууд нь нийгмийн дээрх нийтлэг системийн бүрэлдэхүүн элемент нь болж байдаг. Нийгмийн улс төрийн тогтолцооны дээрх гурвал бүтцийн нийтлэг харилцаа холбооны хүрээнд нийгмийн улс төрийн систем нь бүхэл, уг бүхлийн хүрээн дэх намын систем нь хэсэг, намын системийг бүрдүүлж буй тодорхой намууд нь элемент нь болдог байна. Харин энэ бүлэгт нийгмийн улс төрийн системийн тодорхой Бүрдэл хэсэг болсон намын тогтолцоог тусгайлан шинжлэн авч үзэж байгаа болно.
Системийн онолын үүднээс намын системийг шинжлэхэд түүний институционал, бүтэцлэг шинж, нийгмийн социал бүлгүүдийн улс төрийн хамтын үйл ажиллагаагаар нөхцөлдсөн тэдгээрийн хоорондын харилцаатай холбогддог шинжүүдийг тодруулан үзэх хэрэгтэй байдаг.
Систем, бүтэц-үүргийн онолын үүднээс намын систем нь өвөрмөц бүрдэл хэсэг-элементээс тогтдог бөгөөд тэдгээр нь хоорондоо харилцаа үүсгэж, зохион байгуулагдсанаар тодорхой бүтцэд ордог. Ингэхдээ намын системийг үүсгэгч бүрдэл элементүүд нь системийн тогтвортой үйлчлэлийг хангахад чиглэгдсэн өөрийн онцлог бүхий чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тийм болохоор намын системийг “элемент”, “чиг үүрэг”, “харилцаа”, “бүтэц”, “тогтолцоо” гэсэн ойлголтуудаар дамжуулан тодорхойлдог.
Намын системийн “элемент” нь түүнийг бүрдүүлэгч нэгж хэсэг, гусгай үзэгдэл мөн бөгөөд энэ нь улс төрийн намууд болдог. Алив нийгмийн систем тодорхой чиг үүрэгтэй байдаг. Хэрвээ систем зорилго, чиг үүрэггүй бол уг систем оршин үйлчлэх боломжгүй болж, систем шинжээ алдахад хүрнэ. Тиймээс ч намын системийн нэг онцлог нь тодорхой зорилго, чиг үүрэгтэй байдагт оршдог. Тэгэхдээ намын системийн чиг үүрэг нь түүний үндсэн элемент болох улс төрийн намуудын чиг үүрэгтэй нягт шүтэлцээтэй түүгээр нөхцөлддөг ч зарим тохиолдолд хоорондоо давхцдаггүй тал байдаг. Ингэж үзэхийн үндэс нь систем бол элементүүдийнхээ энгийн нийлбэр бус. Харин чанарын өөр түвшний цогцлол байдаг, системийн чиг үүргийг системийн элемент бүрдэл хэсгүүд дангаараа хэрэгжүүлж чаддаггүй, зөвхөн систем бүхэлдээ л уг чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой.
СистемийнчигүүргийгАмерикийнсудлаач Г..Алмонд, В.Пауэлл нар бүтэц – үүргийн онолын үүднээс системийн, үйл явцын, бодлогын гэсэн гурван үндсэн түвшинд авч үзсэн байдаг. Системийн түвшинд: улс төрийн нийгэмшилтийг хангах, улс төрийн сэлбэлт хийх, мэдээллийн харилцаа тогтоох, үйл явцын болон бодлогын түвшинд: сонирхол илэрхийлэх, сонирхолыг нэптэх, бодлого явуулах, бодлого хэрэглэх чиг үүргүүд юм. Энэ чиг үүргүүдийг Г.Алмонд, В.Пауэл нар бүхэлд нь системийн өөрийгөө хадгалах, орчиндоо дасан зохицох үүрэг хэмээн томъёолсон байдаг.[2]
Системийн энэ үүргүүд нь улс төрийн системийн онцгой нэгэн систем болох намын системийн хувьд өвөрмөц байдлаар хэрэгждэг ч сонирхолыг нэгтгэх үүрэг бусад институцийг бодвол намын системд илүү хамаатай байдаг. Үүнтэй холбогдуулан зарим улс төр судлаачид нам, намын системийг сонирхол нэгтгэх үйл ажиллагааны бүрдэлжилтийн үр дунд бий болсон улс төрийн дүр гэж үздэг нь санамсаргүй хэрэг бишээ. Эндээс үзвэл намын системийн үндсэн чиг үүрэг нь олон янзын сонирхол, үзэл санааг тодорхой бодлогын хэлбэрээр нэгтгэн төвлөрүүлж, төрийн шийдвэрт тусгуулах, ингэж тусгуулах улс төрийн нөхцөлийг бүрдүүлэх явдал бөгөөд намын үйл ажиллагааны зорилго нь Р.Ароны хэлсэнчлэн “засаглалыг хэрэгжүүлэхэд биш, харин хэрэгжүүлэхэд оролцох явдал юм.”[3] Намын системийг бүрдүүлэгч элементүүд болох улс төрийн намууд нь механикаар зэрэгцэн оршдоггүй, харин өөр хоорондоо төдийгүй гадаад орчинтойгоо нарийн төвөгтэй харилцаанд ордог бөгөөд энэ нь системийг бүрдүүлэгч намуудын харилцан шүтэлцэл, харилцан үйлчлэлийн өвөрмөц хэлбэр болдог. Улс төрийн намуудын систем үүсгэх харилцаа нь дотоод, гадаад хоёр үндсэн хэлбэрээр дамжин хэрэгждэг. гадаад харилцаа нь намуудын засаглалтай харилцах харилцаагаар дамжин илэрдэг. Энэ харилцаа нь намууд |,зсаглалын бие даан шууд ашиглах, засаглалд сөрөг (оппоозиц) байдлаар хандах, засаглалыг эвслийн маягаар эзэмшин ашиглах, намууд засаглалын тодорхой хэсэг, элементийг ашиглах хэлбэр, улс төрийн нам, засаглал хоёр бүрэн давхцах хэлбэрээр тус тус бодитой илрэн үйлчилдэг. Харин дотоод харилцаа нь засаглалын систем дэх эрх баригч хийгээд сөрөг намуудын хоорондын харилцаа, парламентын гишүүд удирдлагуудын харилцаа, парламентын гишүүн намын гишүүдийн хоорондын болон тэдний төр засгийн үндсэн аппараттай тогтоосон харилцаагаар илэрдэг. Гүүнээс гадна систем үүсгэгч намууд нь засаглал, улс төрийн югтолцоо болон өөр хоорондоо эрх зүй, улс төр, ухамсар, соёл,Ёс суртахууны үүрэг үйл ажиллагаагаар нөхцөлдсөн үй олон харилцааны нарийн төвөгтэй шижмүүдээр шүтэлцэн уялдаж байдаг.
Намын системийн үндсэн элемент болох намууд нь өөр хоорондоо харилцааны төвөгтэй сүлжээнд орсноор зохион байгуулалтын гүвшинд эрэмбэлэгдсэн, цэгцтэй бүтцийг бий болгодог. Бүтэц бол намын системийн гол шинж, түүнийг бүрдүүлэгч элементүүдийн (намуудын) харилцаа, зохион байгуулалт юм. Ингэж намын системийн элементүүдийн бүтэцлэг цогц нь тогтолцоог үүсгэдэг бөгөөд тогтолцоо нь намын системийн элементүүдийн бүтцийн төвшин дэх эрэмбэлэгдсэн цогц нэгдэл болж байдаг.
“Намын систем”, “намын тогтолцоо” гэдэг ойлголтуудыг ижил утгатай хэмээн тэдгээрийн хоорондын ялгаа заагыг анхаарлынхаа юдна орхидог нь судлаачдын дунд түгээмэл ажиглагддаг. Гэтэл “систем”, “тогтолцоо” гэдэг ойлголтууд нь хоорондоо нягт холбоотой боловч агуулгын багтаамжийн хувьд ялгаатай юм. “Систем” нь тогтолцоог бодвол өргөн утгатай бөгөөд системийг үүсгэгч элементүүд, тэдгээрийн хоорондын гадаад, дотоод харилцааны бүх бүрдэл хэсгүүдийг бүхэлд нь илэрхийлсэн ойлголт байдаг бол “тогтолцоо” нь системд багтаж, түүний элементүүдийн зөвхөн дотоод харилцаа, бүтэцлэг агуулгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, системийн бүрдэл хэсгүүд хэрхэн байршиж, хоорондоо хэрхэн харилцан үйлчлэлцэж байгааг тодорхойлно.
Улс төрийн системийг намтай холбогч гол механизм нь намын систем болдог. Учир нь намын системээр дамжин улс төрийн намуудын нийгэмд эзлэх байр суурь, статус, гүйцэтгэх үүрэг тодорхойлогдож байдаг. Сүүлийн үед нам судлаачдын зонхилох хэсэг нь намын системийг бүртгэлтэй болон парламентад суудал авсан намуудын тоогоор бус, харин намуудын бодит засгийн эрхийг хэрэгжүүлэхэд шаардагдах хууль ёсны мандатын тоо, жин нөлөө, парламент дахь намууд хоорондын харилцааны хурээн дэх нөлөө, оролцоо, тэдгээрийн үйл ажиллагааны нөөц чадавхийг нь их төлөв үндэс болгон авч үзэх болжээ.
Энэ бүхнээс үзэхэд “намын систем” гэдэг нь засаглалын харилцааны хүрээнд төрийн бодлого, шийдвэрийг гаргахад бодитой оролцож, тодорхой үүрэг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хууль ёсны мандатыг олж авч чадсан намууд болон намуудын эвслийн харилцан шүтэлцэж, оршин үйлчлэх хэвшиж тогтсон өвөрмөц хэлбэр, тэдгээрийн хүчний харьцаа, байршилын төвлөрсөн илэрхийлэл мөн. Энгийн үгээр хэлбэл: намын систем нь улс төрийн системд намуудын эзлэх байр суурь, статус, гүйцэтгэх үүргийг илэрхийлэх гол арга, намуудын засаглалын харилцааны хүрээн дэх үйл ажиллагаа тэдгээрийн харилцааны үндсэн хэлбэр юм.
Парламентад суудал авч чадаагүй бөгөөд төрийн шийдвэрийг гаргахад биечлэн оролцдоггүй намуудыг намын системийн бүрдэл хэсэгт оруулан тооцох боломжгүй юм.
Тодорхойлолтоос үзвэл намын системийг дараахь үндсэн дөрвөн түвшинд зааглан үзэж болох юм. Энэ нь: нэгд, бүтэц-зохион байгуулалтын түвшин, хоёрт, харилцааны түвшин, гуравт, үүрэг-үйл ажиллагааны түвшин, дөрөвт, хэм хэмжээ, зохицуулалтын түвшин эдгээр болно.[4]
Орчин үед намын тогтолцоог тоон болон чанарын олон янзын хэмжүүрийг үндэс болгон авч үзэж тайлбарладаг. Тоон талын хэмжүүрээр намын системийг нэг намын, хоёр намын, олон намын хэмээн ялгадаг бол чанарын талаас нь М.Дюверже засаглалын систем дэх намуудын нөлөө, байр суурийг харгалзан “зонхилогч намын систем” хэмээх нэрийн дор намын системийн онцгой хэв маягийг санал болгож тэр хүрээндээ тодорхой ангилалтыг гарган тавьж байсан бол[5] Америкийн Лапааломбара, М.Вейнер нар намуудын хоорондын харилцааны шинж байдлыг үндэслэн өрсөлдөөнт ба өрсөлдөөнт бус[6], Италийн Дж.Сартор намуудын тоо хэмжээ, хүчний харьцаа, үйл ажиллагааны онцлогийг нь харгалзан намын системийг манлайлагч намын, зонхилогч намын, хязгаарлагдмал олон ургальч, туйлын олон ургальч, сарьнасан системийн хэв маяг[7], Р.Н Щварценберг төгс биш олон намын сул систем, төгс ба төгс хоёр намын систем,[8]Польшийн Ежи Вятр намуудын статус, үүрэг, үйл ажиллагаа, харилцан шүтэлцлийн шинж байдлыг нь шалгуур болгон сонголтын, эвслийн, хоёр эвслийн, хоёр намын, сонголтын биш, хоршооллын, үндэсний зөвшлийн, хязгаарлагдмал, нэг намын[9], түүнчлэн авторитар биш намууд ноёрхсон, уралдаант хоёр ба олон намын систем[10], туйлшраагүй эвслийн намын систем, туйлширсэн эвслийн намын систем, нэг нам ноёрхсон, хоёр нам ноёрхсон намын систем [11] нэг нам ба бусад [12]билоляр, мультиполяр, ашигтай ба ашиггүй систем[13] “хатуу”, “зеелөн” хоёр намын тогтолцоо[14], нэг намын, хоёр намын, гурван намын, дөрвөн намын[15] гэх мэт өвөрмөц хувилбар бүхий ангилалтуудаар илэрдэг, Эндээс үзвэл намын системийг ангилах шалгуур үзүүлэлтийн систем олон янз болох нь тодорхой байна.
Хэдийгээр намын системийг ангилах шалгуур хичнээн олон янз байлаа ч засаглалын систем дэх намуудын тоо, хэмжээг үндэс болгосон а/нэг намын, б/хоёр намын, в/олон намын гэсэн ангилалт нэгэнтээ хүлээн зөвшөөрөгдөж, улс төрийн хэллэгт хэвшиж тогтоон шинжтэй болжээ.
Харин судлаачид дээрх ангилалтыг хүлээн зөвшөөрөхдөө энэ нь зөвхөн тоон төдийгүй чанарын талыг агуулдаг гэж үздэг. Тиймээс ч тэд нэг намын, хоёр намын, олон намын гэсэн ангиллыг дотор нь задалж, янз бүрийн хувилбараар зааглан үзсэн байдаг. Үүнтэй холбогдуулан судлаач Э.Гэрэлт-Од тэмдэглэхдээ “Орчин үеийн улстөрийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал болон дэлхийн нийтийн хандлагаас ажиглахад намын системийг ангилахдаа бүртгэлтэй болон парламентад суудал авсан намуудын тоогоор бус бодит засгийн эрхэнд буй намууд хоорондын харилцаа. хамтын ажиллагаагаар тодорхойлох боломжтой” гэсэн нь зүйтэй юм.[16] Харин тэр дундаас улс орны улс төрийн амьдрал, үйл явцын өрнөлтийн өвөрмөц нөхцөл, хувьсал, өөрчлөлтийн цаг үеийн шинж байдал, намуудын төлөвшилтийн онцлогтой холбогдсон хүчин зүйлүүд намын системийг ангилах шалгуур үзүүлэлтийн системд онцгой учир холбогдолтой байдаг гэж үзэж байна.
Намын системийн ямар хэлбэр оршин үйлчлэх нь тухайн улс орны нийгмийн бүлгүүдийн сонирхолын ялгарал тэдгээрийн хоорондын орчил, улс төрийн хүчнүүдийн харьцаа, улс төрийн амьдралын тухайн нөхцөл байдал, уламжлалт онцлог, сонгуулийн системийн шинж төлөв зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байдаг.
[1] Д.Болд-Эрдэнэ. “Нийгэм улс төрийн систем дэх олон намын тогтолцоо: онол, арга зүй.” Бодрол, бясалгал” 1992 №4, 3 тал.
[2] Gabriel G. Glmond , F.Paul, Jr, “Comparative politics” .System Process and Policy. “Ston-Toronto;little ,Brown and company .Lnc.., 1978..p 14.
[3] Реймон Арон. Демократия и тоталитаризм .М .., 1993., ётр. 62.
[4] “Д.Болд-Эрдэнэ. “Нийгэм улс төрийн систем дэх олон намын тогтолцоо: онол, арга зүй”. Бодрол, бясалгал. 1992 №4, 11 тал.
[5] M.Duverger. Sosiologie des parties politigues, Traite de sociloqie, t ll Paris, 1960. p.44.
[6] 52.La Polmbara and Myren weiner ‘Pliticl parties and plitical development, Princeton. 1966. p 113.
[7] G.Sartori.Parties and Party Systems. London, 1976. p 54.
[8] в Р.Н.Шварценберг. Политическая социология, М., 1992, Т.3.
[9] Ежи Вятр. Социология политических отношений, М., 1979.стр 334.
[10] В.Гончаров, И.Б.Гонтарева. “Введение в политическую науку”, М., “Юрист”, 1996. стр 107.
[11] Ю.Краснов. Политика: теория и практика, М., 1995. стр 38
[12] А.Цанжид. “Монгол улс дахь улс төрийн тогтолцоо, олон намын систем”, (Төр, нийгмийн судлалын Акадаем, МҮАН-ын дэргэдэх улс төрин бодлогын хүрээлэн хамтран хийсэн эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл), УБ., 1993.
[13] Жан-Мари-Дэнкин. Политическая наука, М., 1996. стр 130-133
[14] Б.И Краснов. “Политология”. М.1995, стр 224.
[15] Ф.Матвеев. “Теоретическая и практическая политология”, М., Росспан, 1993. стр 136-137.
[16] Э.Гэрэлт-Од. “Монголын ардчилал ба улс төрийн намууд”, “Шинэ толь”, 2005, №52. 35 тал.