Ч.Сосормаа
/УТБА-ийн дэргэдэх Либерти Дээд сургуулийн багш, Нийтийн захиргааны магистр/
Шинэ толь №59, 2007
Түлхүүр үг: Нийтийн захиргааны удирдлага, Төрийн удирдлага, Төрийн албаны шинэ тогтолцоо, Төрийн захиргааны шинэтгэл
Удиртгал
Монгол улс 1990 оноос ардчилсан нийгэмд шилжиж улс төр, эдийн засаг, нийгмийг хамарсан шинэтгэлийг хийж эхэлсэн бөгөөд энэхүү шинэтгэлийн цөм хэсэг нь төрийн захиргаа, төрийн албыг өөрчлөн шинэчлэх явдал байлаа. Нийгмийн бүхий л хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлтэй уялдан социализмын үед нэг намын ноёрхол дор үйл ажиллагаагаа явуулж байсан төрийн захиргааг нийтийн захиргаа болгон өөрчлөх шаардлагатай болсон.
Манай улсад төрийн захиргааны өөрчлөлт шинэчлэлтийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүнд:
- Монгол улсын төрийн байгууллагын шинэ тогтолцоог бүрдүүлэх нэгдүгээр үе шат – 1990-1993 он: Энэ үе шатанд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж түүнд холбогдох хуулийн дагуу Монгол улсын ардчилсан төрийн байгууллын шинэ институциудын тогтолцоо бүрдсэн.
- Монгол улсын төрийн захиргаа, төрийн албаны шинэ тогтолцоог бүрдүүлэх хоёрдугаар үе шат – 1993-2000 он: Энэ үе шатанд Монгол Улсын Төрийн албаны тухай хууль батлагдаж, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн дагуу Төрийн албаны боловсон хүчний шинэ бодлогыг тодорхойлж, төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг хуульчлан баталгаажуулж, төрийн захиргаа, терийн албаны өөрчлөлт, шинэтгэлийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Төрийн албаны нөөцийн бодлого, төрийн албаны стандартын удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн албаны зөвлөл байгуулагдан ажиллаж ирсэн.
- Засаглалын институциудын чадавхи, үйл ажиллагааных нь үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх, гуравдугаар үе шат – 2000 оноос хойшхи хугацааг хамарч байна. Энэ үе шатанд төрийн захиргааны бүх шатны байгууллагыг хөгжүүлэх, боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар засаталын институциудын чадавхи, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх асуудал хамаарна. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль (2003) хэрэгжиж эхэлснээр бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх, төсвийг анхан шатны байгууллагаас төсөвлөх, гүйцэтгэлийг үнэлэх зэрэг шинэлэг механизмуудыг төрийн ажил үйлчилгээнд хэрэглэж эхэлсэн. Энэхүү үе шатанд хамаарах “Монгол улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги”-ийг УИХ-ын 2004 оны 14-р тогтоолоор батлан хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газар төрийн захиргааны шинэтгэлийн хүрээнд дэвшүүлсэн гол зорилтууд:
- Төрийн захиргааны бүх шатны байгууллагын шинэтгэлийг гүнзгийрүүлж, цомхон, чадварлаг төрийн албыг бүрдүүлэхэд анхаарах;
- Төрийн албаны боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, орчин цагийн шаардлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлэх, ялангуяа нутгийн захиргааны байгууллагын чадавхийг эрс дэзшлүүлэх;
- Иргэдэд ойр, удирдлагын шинэ тогголцоонд шилжих, хүнд суртал, дүрэм журмыг багасгах;
- Эрх мэдэл, чиг үүргийг шилжүүлзх, ерсөлдөөний зах зээл, сэтгэлгээг хүчтэй болгох. Төрийн өмчийг хувьчлах, төрийн зарим ажил, үйлчилгээг бизнесийн ба төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх;
- Гүйцэтгэл, үр дүнд тулгуурласан төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжих.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн албаны хүний нөөцийг бэлтгэх, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх асуудал чухал юм.
Төрийн албыг мэргэшсэн, тогтвортой ажиллах, өндөр мэдлэг, ур чадвар бүхий албан хаагчдаар бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.
Өнөөдөр манай улсад төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, мэргэшлийг нь дээшлүүлэх, давтан сургах чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академи ажиллаж байна. Үүний зэрэгцээ улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд төрийн удирдлагын мэргэжпээр бакалавр, магистрын төвшний сургалтууд явуулж байгаа юм.
Тухайлбал, Монгол улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургууль, Монгол улсын Батлан хамгаалах их сургууль болон хувийн дээд сургуулиудаас “Засагт хан”, “Либерти”, “Цэцээ гүн”, “Онол”, “Соёмбо” зэрэг дээд сургууль, коллежууд төрийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна.
Төрийг дээдэлсэн төрийн удирдлагын уламжлалт арга барилаас нийтийн удирдлагын арга барилд шилжиж буй өнөө үед төрийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхдээ сургалтын хөтөлбөр, агуулгын хувьд анхаарах, шинэчлэх зүйлүүд шаардлагатай байгаа юм. Тухайлбал, “төрийн удирдлага” мэргэжлээр бус, харин “нийтийн захиргааны удирдлага” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх, сургалтын хөтөлбөр, агуулгаа үүнд нийцүүлэн шинэчлэн боловсруулах нь зүйтэй.
Либерти Дээд сургууль нь “нийтийн захиргааны удирдлага” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэхээр зөвшөөрөл авч, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.
Либерти Дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт хийсэн шинжилгээ:
Улс төрийн Боловсролын Академийн дэргэдэх Либерти Дээд сургууль нь 2006 онд байгуулагдсан нийтийн захиргааны мэргэжлээр магистрын сургалт явуулдаг хамгийн отгон сургууль юм. Тус сургуульд 2 удаагийн элсэлтээр нийт 39 магистрант элсэн суралцаж байна.
Тус сургуулийн магистрын сургаптад элсэгчид нь бакалавраас дээш боловсролын зэрэгтэй байх бөгөөд 1-1,5 жил суралцаж төгсөнө.
Либерти Дээд сургуулийн одоогийн сургалтын төлөвлөгөөнд тусгаснаар магистрант нь дараахь хичээлүүдийг үзэж судпана. Үүнд:
- Суурь хичээл:
Ерөнхий суурь хичээл(7 кр) . | Мэргэжлийн суурь хичзэл (6 кр) |
1. Англи хэл | 1. Нийтийн захиргааны онол |
2. Судалгааны арга зүй а/ Мэдээлэл зүй ба компьютер хэрэглээ б/ Шинжлэх ухааны судалгааны арга зүй | 2. Төрийн санхүү |
3. Үндсэн хуулийн эрх зүй |
2, Мэргэшүүлэх хичзэл:
Заавал судлах (11 кр) | Сонгон судлах (6 кр) |
1. Нутгийн удирдлага | 1. Хүний эрх |
2. Хүний нөөцийн удирдлага | 2 Хүний хөгжил |
3. Стратегийн удирдлага | 3. Байгууллагын менежмент |
4. Микро эдийн засаг | 4.Нийгмийн салбарын удирдлага, үйлчилгээ |
5. Ардчилал судлал | 5 Бодлогын шинжилгээ |
6. Статистикийн судалгааны аргачлал | 6. Төрийн албаны ёс зүй |
7. Захиргааны эрх зүй, процесс | 7. Албаны хэрэг хөтлөлт |
8. Аудит | |
9. Харьцуулсан эрх зүй | |
10. Оюуны өмчийн эрх зүй | |
11. Үндэсний аюулгүй байдал 4 | |
12. Хөгжлийн эдийн засаг |
- Магистрын тегсөлтийн ажил (6 кр)
Тус сургуулийн магистрант 16 хичээл, магистрын төгсөлтийн ажлын хамт нийт 36 кредит үзэж судлах бол Удирдлагын Академид 28-33 хичээл, нийт 45 кредит, ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургуулийн магистрант 9 хичээл, төгсөлтийн ажлын хамт нийт 33 кредит сонгон суралцаж байна. Дээрх сургуулиудын хувьд магистрантуудын судлах хичээлийн тоо зөрүүтэй байгаа нь нэг хичээлд оногдох кредитээс хамаарч өөр өөр байна.
Төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг агуулгын хувьд авч үзвэл төрийн удирдлагын уламжлалт арга барил, хандлагыг шинэ агуулгаар тусгах, нийтийн удирдлагын онол, хандлагыг тусгах чиглэл баримталж байна. Жишээ болгон “Нийтийн захиргааны онол” хичээлийн агуулгыг авч үзлээ.
“Нийтийн захиргааны онол” хичээлийн зорилго:
- Оюутнуудад нийтийн захиргааны онол, нийтийн захиргааны хөгжпийн уламжлалт болон ардчилсан, орчин үеийн шинэчлэлийн чиг хандлагын талаар цогц ойлголт олгох.
Хичээлийн агуулга:
- Нийтийн захиргааны тодорхойлолт, судлах зүйл, үүсэл хөгжил, үзэл баримтлал;
- Нийтийн захиргааны онол, гол төлөөлөгчид
- Нийтийн захиргааны хүрээлэн буй орчин,
- Нийтийн захиргааны үүрэг, зохион байгуулалт, бюрократ ТОГТОЛЦОО;
- Нийтийн захиргааны байгууллагын хөгжил;
- Нийтийн захиргааны шинэчлэл, орчин үеийн чиг хандлага.
Цаашид бусад хичээлүүдийг агуулгын хувьд шинэчлэн, улам сайжруулах шаардлагатай байгаа болно. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийн агуулгыг шинэчлэх, орчин үеийн шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэн гаргах, магистрын сургалтад хичээл орох багш нарт тавигдах шаардлага зэрэгтэй холбогдон багшлах боловсон хүчнийг дахин сургах, мэргэшүүлэх, эрдмийн зэрэг, цол хамгаалах явдлыг дэмжих шаардлага тулгарч байгаа юм.
Манай оронд төрийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиудад монгол хэл дээр ашиглах мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага ховор, байгаа зарим нь хуучин тогтолцосны үеийн агуулгаар бичигдсэн байна. Иймд юуны өмнө мэргэжлийн суурь хичээлүүдээр бусад оронд шинэ тутам гарч байгаа ном, сурах бичгийг орчуулах, англи хэл дэзр ашиглах, өөрсдөө ном, сурах бичиг, гарын авлага гаргаж сургалтад ашиглах нь сургалтын чанарыг сайжруулах, сурах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх болно.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хувьд Улс төрийн Боловсролын Академиас нилээд анхаарч ажилладаг бөгөөд багш нар нь олон төрлийн судалгааны ажилд оролцож, өөрсдийн эрдэм шинжилгээний ажпын хүрээг тодорхойлон, тухайн чиглэлээрээ онолын болон практик төвшний тодорхой судалгааны ажлуудыг хийж байна. Харин магистрантуудын судалгааны ажил хийх чадварыг дээшлүүлэх, судалгааны арга зүй эзэмшүүлэх, эрдзм шинжилгээний хурал зохион байгуулж оролцуулж байх шаардлагатай байгаа юм. Багш, оюутнуудын судалгааны бүтээл, лекцийн эмхэтгэл, гарын авлага, илтгэл зэргийг Улс төрийн Боловсролын Академиас эрхлзн гаргадаг “Шинэ толь” сэтгүүлд болон бусад хэлбэрээр хэвлэн нийтлэх боломжтой.
Тус сургуулийг төгсөж буй магистрантууд цаашид төрийн байгууллагад ажиллах сонирхолтой байдаг тул төрийн байгууллагуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн, өндөр мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэн гаргах, үүний тулд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, тэдний хэрэгцээг тодорхойлох, онолын мэдлэгээс гадна оюутнуудаар дадлага ажил, судалгааны ажил хийлгэж онол, практикийг хослуулах зэрэг үйл ажиллагаа шаардлагатай байна.
Үүнээс гадна төрийн албан хаагчдыг урт, богино хугацааны мэргэшүүлэх, давтан сургах курст хамруулах зэргээр сургалтын янз бүрийн хэлбэрүүдийг сонгох боломжтой юм. 2006 оноос хойш Улс төрийн Боловсролын Академи дээр “Төрийн удирдлага”-ын чиглэлээр мэргэшүүлэх дээд курс хичээллэж нийт 70 гаруй хүн төгсөөд байна.
ТулгамдсанАсуудлууд | Шийдвэрлэх арга зам |
Сургалтын төлөвлөгөөгШинэчлэх | Бусад орны болон өөрийн орны их, дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөг судлан шинжилгээ хийсний үндсэн дээр ирэх хичээлийн жилд сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах. Өөрчлөлт оруулах саналыг хавсаргав. |
Хичээл тус бүрийн агуулгыг шинэчлэн сайжруулах | Нийтийн захиргааны хөгжлийн шинэ хандлагад нийцүүлэн хичээл бүрээр агуулгыг шинэчлэн боловсруулах |
Багшлах боловсон хүчнийгчадваржуулах | Багш нар эрдмийн зэрэг, цол хамгаалах явдлыг дэмжих, хичээлийн агуулга шинэчлэхтэй холбогдуулан багш нарыг мэргэшүүлэх, давтан сургах. Бусад орны их, дээд сургуулиудтай хамтран ажиллах, туршлага солилцох |
Мэргэжлийн ном, сурах бичгийн хангалтыг сайжруулах | Тухайн мэргэжлийн чиглэлээр ном, сурах бичиг монгол хэл дээр маш ховор тул гадаад хэл дээрх номоор хангалт хийх, өөрсдийн багш нар ном орчуулах, ном, сурах бичиг, гарын авлага бэлтгэн гаргахад анхаарах. |
Багш, магистрантуудын судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх | Багш, магистрантуудыг судалгааны ажлын чиглэлээр нь эрдэм, шинжилгээ судалгааны ажил хийхэд дэмжлэг үзүүлэх |
Либерти Дээд сургууль нь:
- Улс төрийн Боловсролын Академийн материаплаг бааз, туршлага дээр тулгуурлан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх;
- Монгол улсын чадварлаг багш нарыг судалгаа, шинжилгээний ажилд татан оролцуулах, хичээл заалгах;
- Дэлхийн бусад улс орны Нийтийн захиргааны сургуультай, тухайлбал Солонгосын Ёнсейн Их сургуулийн Нийтийн захиргааны их сургуультай холбоо тогтоож, хамтран ажиллаж, суралцах эхлэл тавигдсан гэх мэт өөрийн давуу талуудад түшиглэн цаашид сургалтын хөтөлбөрийг сайжруулах, сургалтын үйл ажиллагааг улам чанаржуулах боломжтой юм.
Нээлттэй хэлэлцүүлэгт зориулав.
Либерти Дээд сургуулийн сургалтын төлөвлөгэөнд тусгах зарим өөрчлөлтийн талаархи санал
Ерөнхий суурь хичээлийн талаархи санал:
Энэхүү ангилалд багтах хичээлүүд нь шаардлагатай магистрантуудад туслах зорилготой хичээл болохоос хүн бүхэн заавал үзэх албатай биш. Иймээс энэ хи^ээлийг сонгох хичээлийн тоонд оруулж 1 кредиттэй болгож кредитийг магистрант бүхний заавал гүйцээх 36 кредитэд оруулах шаардлагагүй гэж үзэж байна.
Мэргэжлийн суурь хичээлийн талаархи санал:
Бусад улс орны нийтийн захиргааны хичээлийн хөтөлбөрийг судлахад төрийн бодлого, нийтийн захиргааны менежмент болон төрийн институци хичээл заавал үзэх суурь хичээл болдог байна. Эдгээр төрлийн хичээлийг суурь хичээл болгох саналтай байна.
Төрийн институци гэсэн хичээлээр Үндсэн хууль болон төрийн засаглалын тухай хамтатган үзэж болох юм. Мэдээллийн эрин зуунд шилжиж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх асуудал яригдаж байгаа өнөө үед цахим засаглал хичээлийг оруулах нь зүйтэй.
Мэргэшүүлэх (сонгон үзэх) хичээлийн талаархи санал:
Заавал үзэх суурь хичээлийн дараа магистрант бүхэн өөрийн чиглэлээр мэргэшиж болно. Тэд мэргэших 3 хүртэлх хичээл сонгон үзэх боломжтой юм.
Одоогийн мэргэших хичээлээс үзэхэд Захиргааны чиглэлээр (захиргааны эрх зүй, албан бичиг хөтлөлт), Хүний нөөц, удирдлагын чиглэлээр (хүний нөөцийн менежмент, стратеги менежмент), нутгийн удирдлага болон нийгмийн салбарын удирдлага, үйлчилгээгээр мэргэших боломжтой байна. Мөн хүрээлэн байгаа орчныг хамгаалах, төрийн бус байгууллагын удирдлага, бодлого боловсруулах гэсэн чиглэлээр мэргэшүүлэх хичээлүүдийг цаашид оруулах нь зүйтэй гэж үзэж байна.
Дээрхи саналуудыг үндэслэн сургалтын төлөвлөгөөг дараахь чиглэлээр өөрчлөх санал оруулж байна.
Ерөнхий суурь хичээл- Сонгон үзэх (Preparatory course)
- Англи хэл (English)
- Мэдээлэл зүй ба компьютер хэрэглээ (Information and Computer)
- Шинжлэх ухааны судалгааны арга зүй (Scientific research and Methodology)
- Макро эдийн засаг (Macro Economics)
Мэргэжлийн суурь хичээл- Заавал үзэх (Core course)
- Ардчилал ба бодлого судлал (Democracy and Policy study)
- Удирдлага ба захиргаа (Governance and Institution)
- Нийтийн захиргааны онол (Publuc Administration Theory)
- Байгууллагын менежмент ба өөрчлөлт (Organizational Management and Change)
- Төрийн албаны ёс зүй ба манлайлал (Administrative Ethics and Leadership) Төрийн санхүү ба төсөв (Public Finance and Budgeting)
- Статистикийн судалгааны арга зүй (Statistics and Data Analysis)
Мэргэшүүлэх хичээл – Сонгох хичээл (Concentrations- Elective)
- Нутгийн удирдлага (Local governance)
- Нийгмийн салбарын удирдлага, үйлчилгээ (Social Service and Management)
- Хүний нөөцийн удирдлага (Human Resource Management)
- Стратегийн удирдлага (Strategic Management)
- Захиргааны эрх зүй, процесс (Public law)
- Албан хэрэг хөтлөлт (Public Documentation)
- Хүний эрх (Human Rights)
- Хүний хөгжил (Human Development)
- Харьцуулсан эрх зүй (Comparative Legislation)
- болон бусад хичээл