Б. Дэлгэрмаа
/Доктор/
Шинэ толь №59, 2007
Түлхүүр үр: Улс төрийн нам, Сонгууль, Улс төрийн тогтолцоо, Олон намын систем, Иргэний нийгэм
Монголын нэн шинэ үеийн түүхнээ буюу ардчилсан хувьсгалаас хойшхи манай нийгэмд гарсан томоохон еөрчлөлтүүдийн нэг бол олон намын тогтолцоо бий болсон явдал юм.
Улс төрийн нам гэдэг бол төр ба иргэн хоёрыг холбож байдаг универсал улс төрийн институци бөгөөд төрийн эрх мэдлийн байгууллагад янз бүрийн социал сонирхлуудын төлөөллийг хангаж байдаг. Тэрээр өөрийн хоёрдмол мөн чанар бүхий онцлогоос хамаарч, өөрөөр хэлбэл нэг талаас улс төрийн нам бол иргэний нийгмийн маш чухал институци, нөгөө талаас сонгуулийн үр дүнд төрийн бүтцэд ороод ирэхээрээ төрийн институци болдог тул үнэхээр маш өвөрмөц бөгөөд онцгой чиг үүрэг гүйцэтгэдэг билээ. 21 дүгээр зуунд янз бүрийн социал сонирхлуудын төлөөллийг төрд хангахын төлөө үйл ажиллагаагаа явуулж байдаг гэдэг мөн чанараараа иргэний нийгмийн нэн чухал эд эс нь болж, түүний чухалчлал илүү их тодорч байна.
Аливаа улсад юуны өмнө социал сонирхлын ямар бүлэглэлүүд байгаа, засаглалын ямар хэлбэр: ерөнхийлөгчийн үү аль эсхүл парламентын уу – оршиж байгаа, сонгуулийн ямар тогтолцоо: мажоритар уу, пропорционал уу – үйлчилж буй зэргээс шалтгаалан тухайн улсын олон намын тогтолцооны онцлог гарч ирнэ. Ихэнхдээ ерөнхийлөгчийн засаглалтай, мажоритар сонгуулийн системтэй оронд хоёр том намын тогтолцоо төлөвшиж бүрддэг бол, хувь тэнцүүлсэн төлөөллийн сонгуулийн системтэй, парламентын засаглалтай улс орнуудад хоёроос дээш улс төрийн намууд улс орны амьдралд идэвхтэй үүрэгтэй оролцдог.
Манай орны хувьд хоёр том намын тогтолцоотой юу эсхүл хоёр ба түүнзэс дээш олон намын тогтолцоотой юу гэсэн асуултын хариуг онол-практикийн түвшинд судалж хариулах цаг нэгэнт болсон болов уу.
Сонгуулиас сонгуульд тогтвортой өндөр үзүүлэлт харуулдаг ганц нам бол МАХН. Үүний шалтгаан үндсийг тус нам сонгогчдод хамгийн их таалагддаг хөтөлбөр, уриа лоозочтой эсхүл манлайлагчид нь хүмүүсийг татахуйц харизм бүхий сайхан хүмүүс юм гэдгээр тайлбарлах нь гэнэн хэрэг. Харин энэ нам жинхэнэ улс төрийн байгууллагын шинжийг хадгалсан байгаа: тогтмол хетөлбертэй, анхан шатны нэгжтэй, аймаг, сум бүрт төлөөлөгчид, гишүүдтэй, төв намын шийдзэрийн гүйцэтгэл, ухуулга сурталчилгааг хангадаг системтэй, тогтвортой сонгогчидгой. Тэгээд ч бусад посткоммунист орнуудын намуудтай харьцуулахад ганцаараа тараагүйн дээр хуучин системээс улбаатай хөрөнгө зоорийгөвлөж үлдсэн нам юм.
Чухамхүү энэ загварыг л дууриаж зохион байгуулахгүй бол болохгүй гэсэн утгаар бусад намууд дагаж ирсэн ба упс төрийн байгууллагын хувьд жин дарах дараагийн том нам бол яах аргагүй АН юм. Хэдийгээр санхүү, хөрөнгө, зохион байгуулалтын гарааны нехцөл МАХН-тай харьцуулахад гэгээс эхэлсэн энэ намын хувьд 17 жилийн хугацаанд сөрөг хүчии байх хангалттай туршлага хуримтлуулсан боловч эрх барих туршлага, эвсэл болох чадвар хомс хэвээр байгаа.
Монголын улс төрийн орон зайд зохих байр сууриа эзэлсэн жижиг (“жижиг” гэдэг нь сонгогчдын 10-аас дэзш хувь хэзээ ч авч байгаагүй учир ингэж нэрлэсэн болно) камуудын хувьд, энд би ИЗН, Эх орон нам, БНН, ҮШН, Ард түмний нам зэрэг УИХ-д суудалтай намуудыг хамаатуулж байгаа юм, өөрсдийн сонгогчдын болон улс төрийн системийг бий болгож чадаагүй гэж үзэж байна. Тэд сонгуулиас сонгуульд жижиг бүлгийн сонирхлыг илэрхийлж байдаг, мөрийн хөтөлбөрийн цараа үндэсний хэмжээний бус, тэгээд ч засгийн эрхийн төлөө гэхээс илүү УИХ-д тодорхой тооны суудал авч улс төрийн тоглолтын дараагийн нүүдэл хийх сонирхол нь илүүтэй давамгайлсан байдаг. Нөгөөтэйгүүр, улс төрийн намыг амьдрал дээр босгох нь дэндүү их өндөр өртөгтэй, дэндүү хариуцлагатай, тэгээд ч ажиллагаа ихтэй (намын байр, ажилтнуудын цалин хөлс, намаа байнга улс төрийн кампанит ажлаар хангах г.м.). Мдгадгүй орчин үед мэргэшсэн политехнологитой сонгуулийн кампанит ажлыг явуулах юм бол (ийм хүмүүс мөнгөөр, аль ч нам хамаагүй сурталчипгааг хийнэ) Их Хуралд сонгогдох магадлал их бий. Учир нь улс төрийн мөрийн хөтөлбөр гэхээр бүгд л бие биенээ дуурайсан аль эсхүл хоорондоо ялгагдах юм бараг үгүй. Орон нутаг дахь намын бүтэц гэхээр бөөн ядаргаа, тэр олон гишүүдийг тэжээхээс эхлээд, тэднийг байнгын ажилтай болгох гэж зовлон. Харин сонгуулийн үед байдал тэс өөр болно.Үзэл суртлын идэвхтэнүүд хэрэгтэй бус харин маш хүчтэй явган цэрэг хэрэгтэй, намд хүчтэй нэр хүнд бүхий хүмүүс хэрэггүй. Тэд намын удирдагчийн эсрэг мөнхийн фракц байгуулж нам доторхи өрсөлдөөнийг бий болгож намыг дотор нь сулруулна. Тиймээс ч жижиг намуудын хувьд МАХН, АН-ын загвараар явах сонирхол бага байгаа болов уу.
Энэ бүгдээс ямар гаргалгаа харагдаж байна гэхээр Монголд бодитойгоор хоёр том намын тогтолцоо бий болжээ. Цаашид жижиг намуудын хувьд оршин тогтнох нь манайх шиг бага оврын парламентад (76-хан гишүүнтэй) хоёр том намын аль нь ч олонхи болж чадахгүй тохиолдолд засгийн газраа бүрдүүлэхэд үзэл суртлын тэнхлэгийн аль талд хамаарч байгаагаас, өөрөөр хэлбэл зүүний юу барууны чиглэлийн үү – МАХН эсхүл АН-тай эвсэл байгуулах явдал бодитой нүүрлэнэ. Тэгэхээр одоо УИХ-д суудалтай намуудаас МАХН- тай эвсэх нь Эх орон, ҮШН, БНН, АН-тай бол ИЗН, харин Ард түмний нам нь хаашаа ч холбирч магадгүй.
Манай улс төрийн намуудын төлөв байдалд ихээхэн нөлөөлж буй нэгэн хүчин зүйлийг авч үзэх хэрэгтэй. Энэ бол иргэний хөдөлгөөнүүд юм.
Олон жил яригдсан нэг сэдэв бол гурав дахь хүчний тухай бөгөөд дээр дурьдсан жижиг намуудаас аль нь ч гурав дахь хүчний байр суурийг эзэлж чадаагүй, сонгогчдын 3-5 хувийг авсан хэвээр үлдсэн. Харин сүүлийн үед гурав дахь хүчний асуудал нь МАХН, түүний лидеруудын нэр хүнд манай нийгэмд илт унасан, АН-ын лидеруудын хувьд (Р.Гончигдорж, Э.Бат- Үүл. Да.Ганболд, Б.Баабар зэрэг) үеэ өнгөрөөсөн тул иргэний форум, хөдөлгөөнүүд улс төрийн тавцнаа шийдвэрлэх үүрэгтэй оролцох ёстой гэсэн мессеж хүчтэй түгэн дэлгэрч байна. Тиймээс судлаачид бид энэ асуудалд анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг.
2004 оны сонгуулийн үр дүнд бий болсон Их эвслийн засгийн газар байгуулагдсанаас улбаатай МАХН-ын эсрэг эрч хүчтэй өрсөлдөгч хүч ямагт Ардчилсан нам байж ирсэн уламжпалт хоёр том сөргөлдөгч хүчний төсөөлөл өөрчлөгдсен, нөгөөтэйгүүр ихэнхдээ компаниудын захирал, бизнес эрхэлж байсан хүмүүс, нэг үгээр “мөнгөний хүүдийнүүд” сонгуулиар гарч, сонирхлын зөрчилтэй хүмүүс олноор улс төрд орж ирсэн зэрэг нь МАХН, АН гэсэн хоёр намын ялгааг зохих хзмжээгээр арилгахад хүргэсэн. Хоёр намын албан тушаалын хуваарилалт, ашигт малтмал, улсын томоохон тендертэй холбоогой нам дамжсан сонирхлын бүлгүүд бодитой оршиж хяналтгүй төрийг бий болгох гамшиг дахин нүүрлэсэн энэ үед иргэний хөдөлгөөнүүд хүчтэй түрэн гарч ирсэн нь чухамхүү улс терийн намууд иргэний нийгмийн эд эс болох шинж чанараа гээж эхэлсэнтэй холбоотой. Нэгэнт иргэний нийгмийн бүрэлдэхүүн хэсэг болох тэр шинжээ алдаж эхэлж буй тохиолдолд түүнийг орлох зүйл зайлшгүй хэрэгтэй болдог. Тиймээс хөдөлгөөн, лобби, шахалтын бүлгүүд борооны дараахь мөөг шигтөрж гарсан. Эдүгэз Зрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн, Чөлөөт ахмадын холбоо, Иргэний форум зэрэг хөдөлгөөнүүдийн удирдагчид улс төрийн амбициа илзрхийлж эхлэж байна. Энэ нь ч аргагүй юм. Социологийн судалгаагаар хүн амын 30 хувь МАХН-ыг, ЗС хувь АН-ыг дэмжиж байгаа тохиолдолд үлдэж буй 40 хувийн сонгогчдыг байлдан дагуулах асуудал маш чухал болж буй нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс иргэний хөдөлгөөнүүдийг зарим жижиг намууд, тухайлбал ИЗН сонирхож эхэлснийг ч бүрнээ ойлгож бас болно. Нөгөө талаас, иргэний хөдөлгөөнүүдийн лидерууд ч тэр одоогийн үйлчилж буй хууль тогтоомжоор сонгуульд оролцох субъект биш тул байршлаа хайж эхэлж байгаа нь нууц биш. Энэ бүгдээс дараахь дүр зураг харагдаж байна: үг яриа сайтай удирдагчтай, УБ-т штабтай, зохих улс төрийн нам, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд оролттой тохиолдолд иргэний хөдөлгөөнүүд гурав дахь хүчний үүргийг гүйцэтгэж бүрэн чадна.
Гэхдээ давтан хэлэхэд вестминстерын загвар бүхий улс төрийн тогтолцоо манайд үндсэндээ бий болоод үндэсний хэмжээний дөрвөн сонгуулийг ардаа хийж улмаар хоёр том намын тогтолцоо үндсэндээ бүрэлдсэн тул манайх шиг бага овортой парламентад гурав дахь том нам гарч ирвэл нэг намын бүрэлдэхүүнтэй засгийн газрыг бүрдүүлэх, тогтвортой ажиллуулах явдал ихээхэн эргэлзээтэй болно. Тэгээд ч одоогийн УИХ легитим шинжээ алдах тусам засаглалын хэлбэрээ өөрчлөх, ө.х. ерөнхийлөгчийн засаглалтай болох хандлага илүү хүчтэй болох юм.
Улс төрийн намуудыг хөгжүүлэх бас нэг хувилбар бол сонгуулийн холимог систем юм. Парламентын сонгуульд оролцохдоо дээрх тодорхойлолтын дагуу улс төрийн мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг.
Олон намын тогтолцоо бүрэлдэн төлөвшихөд сонгуулийн тогтоц, улс төрийн намуудын тухай хууль чухал нөлөөтэй байдаг тул здгээрийг задлан шинжлэх нь чухал юм. Улс төрийн намууд бодитой масс хүчин, нөлөө бүхий, социал бүлгүүдийн хүсэл эрмэлзлэлийг илэрхийлж чаддаг, тэднийгээ ч төлөэлж чаддаг тийм байх ёстой. Хэрэг дзэрээ тийм байж чадахгүй байна. Ингэхийн тулд юунь: өмнө сонгуулийн системийн шинэчлэл хийх хэрэгтэй. Манайд саяхан улстөрийн намуудын тухай хууль болон УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Мажоритар системийн нэг сул тал бол тухайн аймаг, орой нутгийн засаг дарга нар болон “мөнгөний хүүдийнүүд”-ийн гарах боломжийг илүүтэй хангадаг гэж үздэг. Тэгвэл намын жагсаалтаар явж буй пропорционал систем намын боссууд жагсаалт дахь байрыг “арилжаалах” бүр ч илүү боломж бий болгоно гэж үзэх тал бий. Иймээс намуудад үүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах процедур бий болгох нь чухал. Тийм ч учраас дархлаажилтын процедур байхгүй тохиолдолд мажоритар систем нь илүү шударга, учир нь хэдий намын дарга нар мөнгө авсан ч хэн ч мэдэхгүй хүнийг сонгуульд үзүүлнэ гэдэг нь утга учир багатай л болно.