Э. Гэрэлт-Од
/МУБИС-ийн Улс төр судлал, Социологийн тэнхимийн багш, доктор (Ph.D)/
Шинэ толь №70, 2010
Түлхүүр үг:Ардчилсан тогтолцоо, Улс төрийн нам, Сонгуульд нэр дэвших эрх, Сонгох эрх, Намуудын төлөвшил
Энэхүү өгүүлэлд Өрнөдийн судлаачдын судалгааны арга зүйд тулгуурлан намын дотоод ардчиллын индексийг боловсруулан Монголын улс төрийн намуудын дотоод ардчилал ямар төвшинд байгаа, намын эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэхэд чиглэсэн болно. Намуудын дотоод ардчиллыг ерөнхий, корпоратив, ёс зүйн гэсэн эрх зүйн зохицуулаптын төвшинд судалсан юм.
Монгол улс ардчилсан тогголцоонд шилжсэнээс хойшхи 20 жилийн хугацаанд нэг намт төрийн тогтолцооноос олон намт ардчилсан тогголцоонд шилжсэн. Улс төрийн намууд нь ардчилсан нийгэмд олон нийтийн сонирхолыг илэрхийлэх, хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэдэг, нийгмийн улс төрийн бодлогыг тодорхойлдог онцгой институт болохын хувьд хэрхэн төлөвшиж, үүргээ гүйцэтгэж байгаа эсэх нь цаашид улс төрийн ардчилал бэхжихэд нөлөөлдөг юм. Өнгөрсөн хугацаанд Монгол дахь ардчилал амжилттай бэхжиж чадахгүй байгаа тухай гадаад, дотоодын олон судлаачид өгүүлэх болсон. Энэ ардчилал чанаргүй байгаа, намууд ардчилсан хариуцлагыг нийгэмд импортолж чадахгүй байгаатай холбоотой. Хэдийгээр улс төрийн намын төлөвшпийн үйл явц үргэлжилж байгаа ч цаашид намын институтчиллыг хангах замаар ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах шаардпага үүсэж байна. Учир нь намууд олон гишүүнтэй, өргөн хүрээний зохион байгуулалттай болохыг эрмэлзэх болсон нь сонгогчдыг талцах, гишүүд намчирхах сөрөг хандлага ажиглагдаж байгаа, намд итгэх сонгогчдын итгэл унасан, улс төрийн намын дотоод шийдвэр гаргах үйл явцад гишүүд оролцож чадахгүй болсон, иргэд улс төрийн намыг албан тушаал ахих сонирхолтой хүмүүсийн нэгдэл хэмээн ойлгосон, улс төрийн хүрээнд болж буй шударга бус бүхнийг улс төрийн намтай холбон үзэх болсон байна.
1990 оноос хойш улс төрийн намын төлөвшлийн үйл явцыг намын ерөнхий эрх зүйн орчинд тулгуурлан судлах нь оновчтой. Учир нь улс төрийн намын тухай хууль (1990, 2005), Сонгуулийн тухай хууль (1992, 2005)-ийн хүрээнд намууд бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байсан юм. Дээрх хуулиуд нь улс төрийн намуудын дотоод дүрэм журамд шууд чиглэж зохицуулж байсан учир нь намуудын дотоод ардчиллын төлөвшлийн үйл явцыг ерөнхий эрх зүйн орчны зохицуулалт, өөрчлөлттэй нь уялдуулж гурав үечилж болох юм. Үүнд:
Нэг дэх үе, 1990-1992 он хүртэлх үе олон намын тогтолцоонд шилжих үе. Энэ үед намын тухай анхны хууль батлагдаж улс төрийн шинэ тогтолцоонд олон намыг хүлээн зөвшөөрөх үе шат байлаа. Энэ үеийн онцлог нь намын эрх зүйн орчинд дотоод ардчилалтай байхыг огт шаардаагүй юм.
Хоёр дахь үе, 1992-2005 оны үе. Улс төрийн намууд хэлбэрших үе. Энэ үед улс төрийн намын зохион байгуулалт, зорилго, үйл ажиллагааг тогтворжуулах зорилго давамгайлж байсан. Намын эрх зүйн зохицуулалтад өмнөх үеэс дэвшил гарсан бөгөөд Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсан нь улс төрийн намын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг ардчилсан байхыг шаардсан юм. Гэвч хуучин намуудын тухай хуулийг өөрчлөөгүй удсан нь намын дотоод ардчилалд ахиц дэвшил авчраагүй юм.
Гурав дахь үе нь 2005 онд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталснаар эрх зүйн орчинд дэвшил авчирсан. Тухайлбал, намын дотоод ардчилал, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж чадсан ч төвлөрсөн зохион байгуулалт, түгээмэл гишүүнчлэлийг дэмжсэн, намын үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг сулруулсан эрх зүйн орчин үйлчилж байна.
Корпоратив эрх зүйн хувьд намууд намын тухай хуулиар эрх мэдэл төвлөрсөн бүтцийг хадгапсан дүрэм журамтай байгаа бөгөөд улмаар дотоод ардчилалгүй, тонлорсөн бүтэц, түгээмэл гишүүнчлэлийн бодлогыг дэмжиж улмаар намын шийдвэр гаргах төвшин дэх гишүүдийн оролцоог хязгаарласан байна
Ёс зүйн орчны хувьд 2003 оноос хойш намын гишүүд ардчилал, шударга ёс, тэгш байдлын санаачлагуудыг илэрхийлж, намын дотоод амьдрлыг ардчиллах, шинэчлэх алхамууд хийгдэж эхэлсэн. Энэ нь улс төрийн амьдралд шинэ зүйл юм. Тухайлбал, МАХН, АН-уудад дотоод ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн улс төрчдийн санаачлагын үр дүнд намууд дотор байгуулагдсан улс төрийн хөдөлгөөн, клуб зэрэг зохион байгуулалтын олон хэлбэрүүд идэвхижиж байна. МАХН дотор “Уламжлал шинэчлэл ба Ардчилал, шударга ёс”, “Онц, их хурлын төлөө”, “Зүүний хүчний холбоо”, “Шинэ эргэлт”, Ардчилсан намд “Шинэ давалгаа” зэрэг албан ёсны жигүүр, хөдөлгөөнүүд ажиллах болсон. Зарим нь зорилгоо хангасан учир үйл ажиллагаа нь суларч байна. Мөн тус намуудад лидер дагасан, эсхүл үзэл баримтлалын угшил барьсан албан бус бүлэглэлүүд ажиглагдаж байна. Үүнд, тодорхой лидерээр нэрлэгдсэн болон Алтангадас, Ардчилсан холбоо бүлэглэл, фракцуудыг нэрлэж байна. Гэвч улс төрийн намуудын дотоод ардчилалд ахиц гарахгүй удаж байна. Ялангуяа МАХН-ын шинэчлэлийн бодлогын үр дүн харагдахгүй байна. Магадгүй энэ үйл явцад шууд ба шууд бус олон хүчин зүйлс нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Гол шалтгаан нь 2005- онд батлагдсан “Улс төрийн намын тухай хууль” нь төвлөрсөн удирдлагын тогтолцоо, хатуу гишүүнчлэлийн бодлогыг дэмжсэн байгаа, шууд намын дүрэмд, улмаар намын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтад хүчтэй нөлөөлж байна. Мөн намын гишүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо сул, оролцоог хязгаарласан лидерийн ноёрхол зэрэгтэй холбоотой байж болох юм.
Америкийн судлаач Ж.Ишияамагийн санал болгосон арга зүйг ашиглаж дүгнэхэд өнөөгийн коммунист намуудын хатуу бүтэц, зохион байгуулалт, сахилга бат, нийгэм, эдийн засгийн хөгжлийн сул байдал, өнгөрснөө санагалзах (nostalgia) нийгмийн сэтгэл зүйн өсөлт зэрэг нь пост социалист орнуудад улс төрийн нам дотоод ардчилалтай болж чадахгүй байгаагийн шалтгаан гэж үзсэн байдаг. Тэгвэл Монголын нийгэм, эдийн засгийн өсөлт удаан, улс төрийн намуудын үйл ажиллагаа, өрсөлдөөний бүтцэд өөрчлөлт орохгүй, намууддотоод бүтэц, зохион байгуулалтын хэв маягаа өөрчлөхгүй, бодлогын шинэ алхамуудыг авч хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчны шинэчлэл, хэрэгжилтийг хангахгүй бол улс төрийн намуудын төлөвшлийн үйл явц удааширч, цаашлаад системийн хямралыг гүнзгийрүүлэх аюултай. Учир нь өнөөдөр сонгогчид улс төрийн намаас хүнийсэж байгаа, иргэдийн төрд итгэх итгэл суларч байгаа, хүний эрх, эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө чухлаар тавигдаж байгаа зэрэг глобальчлагдсан нийгэмд улс төрийн намыг нээлттэй, дотоод ардчилалтай байхыг шаардаж байна.
Өнөөдөр дэлхий дээр улс төрийн намын дотоод ардчиллыг судалсан туршлага, арга зүй хомс байна. Учир нь энэ асуудал харьцангуй шинэ, ардчилал ба улс төрийн нам судлалын хослол дээр үүссэн нэн шинэ асуудал юм. Нөгөө талаас намын дотоод ардчилал нь ардчиллын үнэт зүйлсийг улс төрийн намууд хэр шингээсэн байгааг илэрхийлэх ойлголт юм.
Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллыг анх 2005 онд Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт судалгааны хүрээнд судалсан байдаг.
МАХН үзэл бодлын өрсөлдөөн 3,01, дотоод ардчилал 2,88 гэсэн үнэлгээг авсан бол АН үзэл бодлын өрсөлдөөн 3,12, дотоод ардчилалд 2,94 гэсэн үнэлгээг тус тус авсан байна. Энэ бол Монголын улс төрийн тавцанд голлох үүрэгтэй оролцогч намууд дотоод ардчиллын хувьд “дунд” гэсэн үнэлгээтэй байна. Намууд дотоод ардчиллын үзүүлэлтээр дунд байгаа нь Монгол дахь ардчилсан хөгжлийг дэмжих хангалттай үзүүлэлт биш юм.
Тайлбар: 5 хүртэл баллаар хэмжих шкалд улс төрийн намууд дээрх үнэлгээг авчээ. Эх сурвалж: АЗШҮБТ-ийн судалгааны хүрээнд хийсэн анкетийн судалгаа. УБ., 2005
Улс төрийн намын дотоод ардчиллыг тодорхойлох энгийн бөгөөд оновчтой арга зүйг Болгарын судлаач Д.Божинова боловсруулсан байдаг. Түүний намын дотоод ардчиллыг тодорхойлох арга зүй нь намаас нэр дэвших үйл явц, түүний эрх мэдлийн төвлөрөл зэргээр дотоод ардчилал ямар байгааг тодорхойлсон юм. Энэ аргаар МАХН, АН, ИЗН, МНН, ЭОН, БНН-ууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа хэр зэрэг ардчилалтай байгааг дүрмийн хүрээнд хэрхэн тусгасныг судаллаа.
Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс
(Д.Божиновагийн аргачлалаар)
№ | Намын нэр | Ерөнхий | Төвлөрсөн бус | Индекс | ||
Хэн сонгогдож болох вэ? | Хэн сонгож чадах вэ? | Хаанаас нэр дэвшигчийг сонгодог вэ? | Үүргийн төлөөллийн механизм бий эсэх | |||
1 | Монголын Ногоон Нам /МНН/ | 2 | 2 | 2 | 3 | 2,25 |
2 | Иргэний Зориг Нам /ИЗН/ | 1 | 2 | 2 | 3 | 2,00 |
3 | Ардчилсан Нам /АН/ | 1 | 3 | 3 | 1 | 2,00 |
4 | Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/ | 1 | 3 | 2 | 1 | 1.75 |
5 | Эх орон-нам /ЭОН/ | 2 | 2 | 2 | 1 | 1,75 |
6 | Бүгд Найрамлах Нам /БНН/ | 2 | 2 | 2 | 1 | 1,75 |
Тайлбар: Намуудын авсан үнэлгээний нийлбэрийг 4 хувааж дотоод ардчиллын индексийг гаргана. Дотоод ардчиллын индекс нь сайн (3,00-3,75), дунд (2,50-3.00), муу (1,50-2,25), байхгүй (0 -1.25) утгатай болно.
Д.Божиновагийн аргаар Монголын улс төрийн намууд дотоод ардчиллын хувьд хангалтгүй муу гэж үнэлэгдсэн. Үүнд, МНН- 2,25, ИЗН-2,00, АН-2,00, МАХН-1,75 ЭОН-1,75, БНН-1,75 гэсэн индекстэй байна. Намууд яагаад ингэж сул үнэлэгдсэн болохыг дүрмийн хүрээнд судлахад:
Сонгуульд нэр дэвших эрх бүхий субьект. МАХН дүрмийн 36.1. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвших гишүүн нь “МАХН-аас төр, улс төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдох, томилогдох гишүүний ёс зүйн хэм хэмжээ”-г зөрчөөгүй байна. Мөн 36.2-т намаас сонгуульд нэр дэвшигчид тавих шалгуур болон бусад асуудлыг Бага хурлаас баталсан журмыг баримтлан шийдвэрлэнэ. АН дүрмийн 3.1.4 Гишүүний улс төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааг журмаар зохицуулна. ИЗН дүрмийн 7.1.7. бүх шатны сонгуульд хууль тогтоомжид заасан журмын дагуу нэр дэвших сонгогдох. МНН- ын дүрмээр намын гишүүн нь 2.2.1. Төр, засгийн болон намын бүх шатны байгууллагад нэр дэвших, дэвшүүлэх, сонгогдох, сонгох эрхтэй. Эх орон намын дүрмээр намын гишүүн нь эрх бүхий байгууллагын дэмжлэгтэйгээр төр, засгийн байгууллагад сонгогдох, томилогдох. БНН-ын дүрмээр намын гишүүн нь 7.1.3 УИХ болон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуульд өөриин болон бусдын нэрийг дэвшүүлэх эрхтэй.
Сонгуульд нэр дэвшигчийг сонгох эрх хэнд байдаг вэ?
МАХН-ын дүрмийн 37.1. НАШБ нь УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой гишүүнийг намын Бага хурлаас баталсан журмын дагуу явуулах хэлэлцүүлгийн үндсэн дээр тодруулна. АН-ын дүрмийн 5.3.5. Намын хорооны хурлаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулан ҮЗХ-ны хуралд оруулна. ҮЗХ-нь жил ротациар сонгогдож эргэлтэнд ордог тул “хаалттай” анхан шатны сонгуулиар сонгогдсон гишүүдээс сонгодог юм. энэ тал дээр МАХН, АН-ууд бусад намуудаас харьцангуй илүү дотоод ардчилалтай мэт харагдаж байна. ИЗН, МНН, Эх орон нам, БНН-уудын дүрэмд төлөөллийн төв байгууллагаас нэр дэвшүүлж сонгож байна.
- Сонгуульд нэр дэвшигчийг сонгож баталгаажуулах эрх бүхий байгууллага. МАХН-ын Бага хурал нь дүрмийн 20.3.2. УИХ-ын сонгуульд оролцох намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах, МАХН-аас УИХ-ын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх, 37.2. УИХ- ын сонгуулийн тухайн тойрогт нэр дэвшигчдийн талаар Бага хурал нууц санал хураалт явуулах бөгөөд хамгийн олон санал авсан гишүүнийг УИХ-д нэр дэвшигч гэж үзнэ. Удирдах Зөвлөл УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлэх ажпыг зохион байгуулна гэж заажээ. АН-ын хувьд дүрмийн 5.3.4. Намын Хорооны хурлаар тухайн шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг хэлэлцэж батална. 6.4.9.15. ҮЗХ УИХ-ийн сонгуульд нэр дэвшигчийг батлана гэж заасан. ИЗН-ын хувьд Үндэсний хороо дүрмийн 22.1.7-д заасны дагуу Улс Төрийн Зөвлөлийн санал болгосноор тус намын гишүүн буюу намыг дэмжигч иргэнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх иргэнийг хэлэлцэж батлана гэсэн. МНН дүрэмдээ тодорхой заагаагүй ч Улс төрийн намын тухай хуулиар Төлөөллийн төв байгууллага нь нэр дэвшүүлж, батлах эрхтэй байна. Эх орон намын Намын бага чуулган нь Монгол улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд оролцох, эвсэл байгуулах, намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Монгол улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ. БНН-ын Улс төрийн зөвлөл нь 20.6.5 Төрийн байгуулалтын бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх хүний талаар асуудал боловсруулж Бага хуралд оруулах, Бага хурал нь дүрмийн 18.7. Улс төрийн зөвлөлийн санал богосноор тус намын гишүүн буюу намыг дэмжигч иргэнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар шийдвэр гаргах, Бага хурал нь 18.8 УИХ-д суудал бүхий нам болсон тохиолдолд дангаараа эсвэл парламентад суудалтай бусад намтай хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эсэх асуудлаар шийдвэр гаргах, нэр дэвших иргэнийг хэлэлцэж батлах үүрэгтэй.
- Сонгуульд нэр дэвшихэд эмэгтэйчүүдийг дэмжих механизм бий эсэх ИЗН-ын дүрмийн 20,4 бүх шатны төлөөллийн байгууллагын болон сонгуульд эмэгтэй нэр дэвшигчийг 30-аас доошгүй хувь байлгана гэж заасан. МНН-ын дүрэмд Намын үйл ажиллагааны зарчим 4.3. Намын болон төрийн сонгуульд эмэгтэй болон залуу гишүүдийг дэмжих байр суурь баримтлана гэсэн. Бусад МАХН, АН, БНН, Эх орон намууд дүрэмдээ эмэгтэйчүүдийг дэмжих талаар тусгаагүй байна.
Монголын улс төрийн намын дотоод ардчиллын индексийг тодорхойлох энэ арга нь цэвэр эрх зүйн орчинд тулгуурласан бөгөөд өмнөх 2005 онд Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлтийн чанарын судалгаанд тулгуурласан намын дотоод ардчиллын шалгууртай шууд харьцуулах боломжгүй байна. Мөн шкалын алхам зөрүүтэй байсан юм. Иймээс Монголын улс төрийн намын дотоод ардчиллыг оновчтой тодорхойлохын тулд намын үйл ажиллагааны бие даасан байдал, санхүүгийн ил тод байдал зэргийг нэмэлт шалгуур болгож судлах хэрэгтэй гэж үзсэн юм. Ингээд улс төрийн ардчилал болон дотоод ардчилал бүхий намын шалгуурт нийцүүлэн намын дотоод ардчиллын индексийг 0-5 хүртэл шкалын алхамтай болгон өөрчилж, шинээр “байгууллагын бие даасан байдал”, “санхүүгийн нээлттэй байдал” “шийдвэр гаргах төвшинд фракц, жигүүр байгуулагдах боломж”, “дотоод төлөөллийн байгууллага болон бүх шатны сонгуульд эмэгтэй гишүүдийг дэмжсэн механизм” гэсэн дөрвөн шалгуур нэмэж бусад шалгуурыг бага зэрэг засаж, зохих өөрчлөлтийг оруулж МАХН, АН, ИЗН, МНН, ЭОН, БНН-уудыг шалгаж үзэхэд дараах дүн гарч байлаа.
Монголын улс төриин намуудын дотоод ардчиллын индекс
№ | Дотоод ардчиллыг тодорхойлох индекс | МАХН | АН | ИЗН | МНН | ЭОН | БНН |
1 | Сонгуульд хэн нэр дэвших эрхтэй вэ?1. Намын дарга (үндэсний, орон нутгийн, анхан шатны) (1)2. Шаардлага хангасан намын гишүун (2)3. Намын сонгуульт гишүүн (3)4. Намын жирийн гишүүн (4)5. Бух иргэн (5) | 2 | 2 | 2 | 4 | 4 | 4 |
2 | Хэн сонгох эрхтэй вэ?1. Намын дарга (1)2. Намын төлөөллийн төв байгууллагын төлөөлөгчид (2)3. Намын дунд шатны байгууллагын төлөөлөгчид (3)4. Намын гишүүд /хаалпай анхан шатны сонгуулиар/ (4)5. Бух иргэд /нээлттэй анхан шатны сонгуулиар/ (5) | 3 | 3 | 2 | 2 | 2 | 2 |
3 | Нэр дэвшигчийг хаанаас сонгож баталгаажуулдаг вэ?1. Төлөөллийн төв байгууллага нэр дэвшүүлж сонгодог.(1)2. Орон нутгийн намын хороо болон төлөөллийн төв байгууллагууд хамтран нэр дэвшүүлж, төв байгууллага сонгодог. (2)3. Төлөөллийн төв байгууллагын заавар, зөвшөөрлөөр орон нутгийн намын хороо нэр дэвшуупж сонгодог. (3)4. Төлөөллийн төв болон орон нутгийн намын хороо хамтран нэр дэвшуулж, дунд шатны намын хороо бие даан сонгодог.(4)5. Орон нутгийн намын хороо бие даан нэр дэвшуулж, сонгодог. (5) | 1 | 2 | 1 | 1 | 1 | 1 |
4 | Дотоод төлөөллийн байгууллагуудад эмэпэйчүүдийгоролцоог дэмжсэн механизм бий эсэх1. Байхгүй. (1)2. Удирдах дээд байгууллагад эмэгтэйчүүдийн төпөөлдөг механизмтай. (2)3. Төлөөллийн дээд байгууллагад эмэгтэйчуудийг төлөөлдөг механизмтай.(3)4. Гүйцэтгэх удирдлагын төв байгууллагад эмэггэйчуудийг төлөөлдөг механизмтай. (4)5. Бух шатанд эмэгтэйчүүдийг төлөөлдөг механизмтай. (5) | 5 | 3 | 5 | 5 | 5 | 1 |
5 | Танай намаас сонгуульд нэр дэвшихэд эмэпэйчүудийгдэмжих механизм бий эсэх1. Байхгүй. (1)2. Зөвхөн Сум. дуургийн ИТХ-ийн сонгуульд эмэгтэйчуудийг төлөөлдөг механизмтай. (2)3. Зөвхөн Аймаг, Нийслэлийн ИТХ-ийн сонгуульд эмэгтэйчуудийг төлөөлдөг механизмтай. (3)4. Зөвхөн УИХ-ын сонгуульд эмэпэйчуудийг төлөөлдөг механизмтай. (4)5. Бух шатны сонгуульд хэрэглэдэг. (5) | 1 | 1 | 5 | 5 | 1 | 1 |
6 | Намын Төлөөллийн төв байгууллагыг хэрхэн байгуулдаг1. Удирдах дээд байгууллагаас Төлөөллийн төв байгууллагыг 4 жилийн хугацаатай сонгож байгуулна, (1)2. Удирдах дээд байгууллагаас Төлөөллийн төв байгууллагыг 2 жилийн хугацаатай сонгож байгуулна. (2)3. Бүх гишүүдийн сонгуулиар сонгож 4 жилийн хугацаатай байгуулна. (3)4. Бүх гишүүдийн хаалттай дотоод сонгуулиар байгуулж, 2 жил тутам эргэлтэнд хамрагдах ротаци сонгууль явуулна. (4)5. Бүх гишүүдийн хаалпай дотоод сонгуулиар байгуулж, жил бүр эргэлтэнд хамрагдах ротаци сонгуүль явуулна. (5) | 1 | 5 | 1 | 1 | 1 | 1 |
7 | Танай нам дотор фракц байгуулж ажиллах боломж бий эсэх1. Гишүүд эвлэлдэн нэгдэж зохион байгуулалтанд орохыг хориглосон. (1)2. Дүрмээр фракц байгуулахыг зөвшөөрсөн боловч, Төлөөллийн төв байгууллагын 50 хувийн дэмжлэгийг авч байж албан ёсоор байгуулагдана. (2)3. Дүрмээр фракц байгуулахыг зөвшөөрсөн боловч, Төлөөллийн төв байгууллагын 25 хувийн дэмжлэгийг авч байж албан ёсоор байгуулагдана. (3)4. Нам дотор фракц байгуулах эрх нь нээлпэй боловч олон нийтэд намын бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хийхийг хориглосон, (4)5. Намын зүгээс фракц байгуулж шийдвэр гаргах үйл явцад оролцох, альтернатив бодлого боловсруулахыг дэмждэг. (5) | 3 | 5 | 3 | 5 | 5 | 5 |
8 | Санхүүгийн нээлпэй байдал1. Намын санхүү, хөрөнгө зардал, хандив зэрэп хөндлөнгийн аудит хийдэггүй. (1)2. Нам санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө, зардал, хандив зэрэп аудит хийлгэдэг боловч хэлэлцэж, тайлангадаггүй. (2)3. Нам санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө, зардал, хандив зэргийг төлөөллийн байгууллагаараа хэлэлцдэг. Гишүүд сонирхвол мэдээлэл өгнө. (3)4. Нам гишүүддээ санхуүгийн эх үүсвэр, хөрөнгө, зардал, хандив зэргийг тайлагнадаг. (4)5. Нам гишүүд болон бүх нийтэд санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө, зардал, хандив зэргийг тайлагнадаг. (5) | 2 | 4 | 2 | 5 | 1 | 1 |
Индекс | 2,3 | 3.1 | 2,6 | 3,5 | 2,5 | 2,0 | |
Эрэмбэ | 5 2 | 3 | 1 | 4 | 6 |
ын хувьд дотоод ардчилал байхгүй гэж тооцогдсон байна. Энэ индексийг тодорхойлох аргачлал нь өмнөх Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлтийн индекстэй харьцангуй дөхөж очсон бөгөөд үнэлгээний алхамыг мөн 0-5 хүртэлх хэмжээсээр тооцоолсон юм. Дээрх шинжилгээгээр МАХН, АН, И311-ууд улс төрийн намын дотоод ардчиллын цөөнгүй шалгуураар хангалтгүй, сул үнэлгээг авч байсан бөгөөд эдгээр нь дотоод ардчиллын тулгамдсан асуудлууд болжээ. Үүнд,
1.Сонгуульд нэр дэвших эрх МАХН, АН, ИЗН-ууд сонгуульд жирийн гишүүн нэр дэвших эрхийг хязгаарласан байна. Тухайлбал, МАХН-ын дүрмийн 4.1.2. Намын удирдах байгууллагад нэр дэвшүүлэх, өөрийн нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох; 7.4. Дэмжигч намын нэрийн өмнөөс орон нутгийн сонгуульд нэр дэвших саналаа НАШБ-д оруулж болно. 37.1. НАШБ нь УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой гишүүнийг намын Бага хурлаас баталсан журмын дагуу явуулах хэлэлцүүлгийн үндсэн дээр тодруулна. 37.2. УИХ- ын сонгуулийн тухайн тойрогт нэр дэвшигчдийн талаар Бага хурал нууц санал хураалт явуулах бөгөөд хамгийн олон санал авсан гишүүнийг УИХ-д нэр дэвшигч гэж үзнэ гэж заасан. АИ- ын хувьд дүрмийн 3.2.1. Намын боловсон хүчний хувьд намын эрх бүхий байгууллагын дэмжлэгээр улс төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох гэж заасан боловч Монголын улсын Ерөнхийлөгч, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд жирийн гишүүн нэр дэвших эрхгүй, төлөөллийн дээд байгууллагаас нэр дэвшүүлэх эрхтэй гэсэн байна. Мөн АН-ын хувьд дүрэмдээ “УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь ҮЗХ-ны гишүүн байх” гэж заасан. Эдгээр заалтууд нь намаас жирийн гишүүний нэр дэвших эрхийг хязгаарласан болохыг илтгэж байна. Харин ИЗН дүрмийн 7.1.7. бүх шатны сонгуульд хууль тогтоомжид заасан журмын дагуу нэр дэвших, сонгогдох эрхтэй гэж заажээ. Харин МНН-ын дүрмээр намын гишүүн нь 2.2.1. Төр, засгийн болон намын бүх шатны байгууллагад нэр дэвших, дэвшүүлэх, сонгогдох, сонгох эрхтэй, Эх орон намын дүрмээр намын гишүүн нь эрх бүхий байгууллагын дэмжлэгтэйгээр төр, засгийн байгууллагад сонгогдох, томилогдох, БНН-ын дүрмээр намын гишүүн нь 7.1.3 УИХ болон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуульд өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх эрхтэй тус тус гэж заажээ.
2.Сонгох эрх. Төлөөллийн төв байгууллагын төлөөлөгчид нэр дэвшигчийг сонгож, баталгаажуулах эрхтэйгээр дүрэмд заасан нь нам дотор эрх мэдлийн төвлөрлийг дэмжсэн хууль эрх зүйн орчин үйлчилж байна. Дүрмийн энэ заалтууд нь “Улс төрийн намын тухай” хуулийн 13.7-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон нэр дэвшүүлэх асуудлыг намын Их Хурал, эсхүл намын Их Хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэнэ. Нэр дэвшүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ” гэж заасантай шууд холбоотой ажээ. МАХН-ын дүрмийн 37.1. НАШБ нь УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ- ын сонгуульд нэр дэвших боломжтой гишүүнийг намын Бага хурлаас баталсан журмын дагуу явуулах хэлэлцүүлгийн үндсэн дээр тодруулна. АН-ын дүрмийн 5.3.5. Намын хорооны хурлаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулан ҮЗХ-ны хуралд оруулна. ҮЗХ-нь жил ротациар сонгогдож эргэлтэнд ордог тул “хаалттай” анхан шатны сонгуулиар сонгогдсон гишүүдээс сонгодог юм. Энэ тал дээр МАХН, АН-ууд бусад намуудаас харьцангуй илүү дотоод ардчилалтай мэт харагдаж байна. ИЗН, МНН, Эх орон нам, БНН-уудын дүрэмд төлөөллийн төв байгууллагаас нэр дэвшүүлж сонгож байна.
3.Нэр дэвшигчийг хаанаас сонгож баталгаажуулдаг. МАХН, ИЗН, МНН, ЭОН, БНН-уудын хувьд төлөөллийн төв байгууллага, орон нутгийн байгууллагатайгаа хамтран нэр дэвшүүлж, төв байгууллага сонгож байгаа нь төвлөрсөн зохион байгуулалт хадгалагдаж байгааг илтгэж байхад АН, зохион байгуулалтын төвлөрөл харьцангуй сул төлөөллийн төв байгууллагын заавар зөвшөөрлөөр, орон нутгийн намын хороо нэр дэвшүүлж, сонгож байна. Гэхдээ энэ нь намын дотоод ардчиллын хувьд орон нутгийн намын хорооны эрх мэдэл, үйл ажиллагаанд оролцдог байна.
4.Дотоод төлөөлпийн дийпуупппеуудад эмэгтэйчүүдийг оролцоог дэмжсэн мөхөнизм бий к:эх Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжихийн тулд МЛХН, АН, ИЗН, МНН, ЭОН- ууд дотоод төлөөллийн байгууллагадаа квотыг хэрэглэж байгаа нь сайшаалтай ч энэ нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжихэд оновчтой хөшүүрэг болж чадахгүй байна. БНН- ын хувьд дүрэмдээ эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд дэмжих, оролцуулах ямар нэг механизмгүй байна.
5.Намаас сонгуупьд нэр дэвшихэд эмэгтэйчүүдийг дэмжих механизм бий эсэх. Судалгаанд оролцогч МАХН, АН, ЭОН, БНН- уудын дүрэмд тусгайлан сонгуульд нэр дэвшигчдэд эмэгтэй нэр дэвшигчийгдэмжсэн квотыг хэрэглэх заалт байхгүй байна. Энэ нь цаашид УИХ-ийн болон орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн улс оролцоог дэмжих үүднээс квотыг хэрэглэх хэрэгтэй байгааг илтгэж байна. Мөн УИХ-ын сонгуулийн тухай 2005 оны хуулийн 28,2 “нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх’’ заалтыг сэргээж хэрэглэх нь намууд эмэгтэй нэр дэвшигчийг бэлтгэх бодлогод чухал хөшүүрэг болох юм.
6.Намын төлөөллийн төв байгууплагыг сонгож байгууллах. АН ганцаараа ҮЗХ-г ротациар сонгож байгуулж байгаа нь харьцангуй дотоод ардчилалтай байгааг харуулж байна. Харин МАХН, ИЗН, ЭОН, МНН, БНН-ууд Удирдах дээд байгууллага (Их хурал, Их хуралдай гэх мэт)-аас 4 жилийн хугацаатай сонгож байгуулж байна. Энэ нь намын зохион байгуулалтыг босоо төвлөрсөн хатуу хэв шинжтэй байлгаж байгаа Улс төрийн намын тухай хуулиас улбаатай юм.
7.Нам дотор жигүүр, фракц байгуулах улс төрийн намууд гишүүдийн эвлэлдэн нэгдэх, жигүүр, фракц байгуулж шийдвэр гаргах түвшинд дэмждэг болох нь харагдаж байна. Гэхдээ АН, МНН, ЭОН, БНН-уудын дүрэмд жигүүр байгуулагдахыг нээлттэй зохицуулсан байхад МАХН-ын дүрмийн 20.4. МАХН- ын Бага хурлын гишүүдийн дөрөвний нэгийн дэмжпэг хүлээвэл намд жигүүр байгуулахыг зөвшөөрнө. 20.5. Жигүүр нь намын нэгдэл, зохион байгуулалтад хохирол учруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах буюу өөрөө хүсэлт гаргавал МАХН- ын Бага хурлаас татан буулгана, гэсэн бол ИЗН дүрмийн 4.5. Хуралдай болон Үндэсний Хороогоор хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлэх зорилгоор Хуралдайн төлөөлөгчид болон Үндэсний Хорооны гишүүд дотроо жигүүр байгуулж болно. Жигүүр байгуулах асуудлыг санаачлагчид Улс Төрийн Зөвлөлд урьдчилан мэдэгдэх ба Улс Төрийн Зөвлөл уг асуудлыг авч хэлэлцээд уг асуудал дүрмийн хүрээнд явагдаж буй эсэхэд хяналтын зөвлөлөөр дүнэлт гаргуулсны эцэст Үндэсний Хорооны Хуралд оруулна. Үндэсний Хорооны Хуралд оролцсон нийт гишүүдийн гуравны нэгийн дэмжлэг хүлээснээр жигүүр байгуулах асуудлыг зөвшөөрч шийдвэр гаргана гэж заажээ.
8.Санхүүгийн нээлттэй байдал. Намын санхүүгийн үйл ажиллагааны нээлттэй байдлын тухайд МАХН, ИЗН-ууд аудит хийлгэсэн гэх боловч гишүүд болон олон нийтэд тайлагнаагүй нь 3-4 гэсэн үнэлгээг авахад хүргэсэн байна. АН-ын тухайд 2008 оны санхүүгийн тайлангаа өөрийн вебээр дамжуулах олны хүртээл болгосон. Гэвч энэ нь нэг удаагийн тохиолдол бөгөөд сонгуулийн жил байсан нь нөлөөлсөн байх талтай. Судалгаанд оролцогч намуудын дүрэмд санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцуулах гэсэн заалт ороогүй байна. Харин 47.4. Намын байгууллага хураамжийн орлого, зарцуулалтын тайланг дараа оны эхний сарын 15-ны дотор гаргаж намын дээд шатны байгууллага, тухайн шатны намын хяналтын байгууллагад хүргүүлнэ. Намын Бага хурлын гишүүдийн хураамжийн тайланг жилийн тайлан тэнцлийн хамт гаргаж, намын Удирдах Зөвлөлөөр батлуулан Хяналтын Ерөнхий Хороонд танилцуулж Бага хуралд оруулан хэлэлцүүлнэ гэжээ. АН-ын дүрмийн 6.5.8.5. Бүх шатны намын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, санхүүгийн үйл ажиллагаа, батлагдсан төсвийн зарцуулалтад хяналт тавих, хөндлөнгийн шалгалт оруулах гэж заасан ч олон нийтэд мэдээлэх үүргийг дүрэмд заагаагүй орхижээ. Эндээс харахад намууд “Улс төрийн намын тухай хууль”-ийн 20,3-т заасан “Нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ” заалтыг үйл ажиллагаандаа мөрдөхгүй байна. Улс төрийн намтай холбогдох хуулийн хэрэгжилтийг хяналт тавих эрх бүхий байгууллага болох Улсын Дээд Шүүх намын тухай хуулийн 21,2-т заасан хяналтын үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг харуулж байна.
Либерал ардчиллын зарчимд тулгуурласан Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индексийн судлахад намын эрх зүйн зохицуулалтын орчин сул, намууд хуулийн заалтыг хэрэгжүүлдэггүй зэрэг нь дотоод ардчилал бэхжихгүй байхад нөлөөлж байна. Иймд Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллыг бэхжүүлэхийн Тулд намын тухай хууль, дүрмийн хүрээнд сайтар зохицуулж, тодорхой болгох нь ач холбогдолтой юм. Учир нь улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт, дүрэм хоорондоо зөрөөтэй байдаг нь улс төрийн практикт түгээмэл байдаг. Ялангуяа дотоод ардчилал сул байгаа намууд хууль болон дүрэм, журмыг хэрэгжилтийг хангахгүй байх нь их. Иймээс Нидерландын ОНАХ-гийн судлаачид намын дотоод ардчиллыг тодорхойлох нэг үзүүлэлт болгож хүчин төгөлдөр үйлчилж буй дүрэм, журмыг хэрэгжүүлэх нь чухал юм гэж зөвлөсөн байдаг.
Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллыг судлахдаа тодорхой сонгуулийг судалгааны кэйс болгож намуудад дотоод ардчилал тэр дундаа нэр дэвших үйл явц хэр байсныг шалгаж үзэх нь чухал, судалгааны ач холбогдолтой гэж үзсэн. Ингээд 2009 оны Монголын улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн МАХН, АН-уудаас нэр дэвшигч тодруулах үйл явцад анализ хийж дотоод ардчиллын индексээр судалж үзлээ. Индексийг хэн нэр дэвших эрхтэй вэ?, хэн нэр дэвшигчийг сонгох эрхтэй вэ?, нэр дэвшигчийг хаанаас сонгож баталгаажуулдаг вэ?, альтернатив нэр дэвшигч байсан эсэх гэсэн дөрвөн шалгуураар судаллаа.
2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН, АН-аас нэр дэвшигчийг тодруулах үйл явцад хийсэн анализ
№ | Дотоод ардчиплыг тодорхойлох индекс | МАХН | АН |
1 | Сонгуульд хэн нэр дэвших эрхтэй вэ?1. Намын дарга. (1)2. Шаардлага хангасан намын гишуун. (2)3. Намын сонгуульт гишүун (3)4. Намын жирийн гишуүн. (4)5. Бух иргэн. (5) | 2 | 2 |
2 | Хэн сонгох эрхтэй вэ?1. Намын дарга сонгодог. (1)2. Намын Төлөөллийн төв байгууллагын төлөөлөгчид сонгодог. (2)3. Удирдах дээд байгууллага буюу Их хурлаас сонгодог. (3)4. Намын гишүуд /хаалттай анхан шатны сонгуулиар/ сонгодог. (4)5. Бух иргэд /нээлттэй анхан шатны сонгуулиар/ сонгодог. (5) | 2 | 3 |
3 | Нэр дэвшигчийг хаанаас сонгож баталгаажуулдаг вэ?1. Гуйцэтгэх төв байгууллага нэр дэвшуулж, сонгосон. (1)2. Гуйцэтгэх төв байгууллагаас нэр дэвшуулж хэлэлцэн Төлөөллийн төв байгууллага сонгосон. (2)3. Төлөөллийн төв байгууллагаар хэлэлцэж Удирдах дээд байгууллага (Их хурал)-аас сонгосон. (3)4. Удирдах дээд байгууллага (Их хурал)-аас нэр дэвшуулж, шууд сонгосон.(4)5. Орон нутгийн намын хороо хэлэлцэж сонгуулиар дамжуулж Удирдах дээд байгууллага (Их хурал) сонгосон. (5) | 2 | 3 |
4 | Альтернатив нэр дэвшигч бий эсэх?1. Өрсөлдөгчгуй байсан. (1)2. Өрсөлдөгч байсан. (5) | 1 | 5 |
Үнэлгээ | 1,75 | 3,25 |
Тайлбар: Намуудын авсан үнэлгээний нийлбэрийг 4 хувааж дотоод ардчиллын индексийг гаргана. Дотоод ардчиллын индекс нь сайн (3,01-5,00), дунд (2,26-3,00), муу (1.51-2,25), байхгүй (0-1.50)
2009 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн МАХН, АН-уудыг нэр дэвших үйл явц ба зохион байгуулалтын төвлөрөл, альтернатив өрсөлдөгч байсан эсэхийг шинжлэхэд МАХН -1,75 үнэлгээгээр “муу”, АН – 3,25 гэсэн үнэлгээгээр “сайн” гэсэн индекс авч байна. Судалгааны кейсийг шинжлэхэд дотоод ардчиллын индексийн нэгдэх шалгуураар намууд ижил үнэлгээг авсан бөгөөд намуудын дүрэм, журамд зааснаар шаардлага хангасан нэр дэвшигчийг дэвшүүлдэг болох нь харагдаж байна. Хоёр дахь шалгуураар МАХН удирдах дээд байгууллага буюу Бага хурлын төлөөлөгчид нэр дэвшигчийг сонгож байсан бол, АН Удирдах дээд байгууллага буюу Их хурлын төлөөлөгчид сонгосон.
Гурав дахь шалгуураар нэр дэвшигчийг сонгож баталгаажуулах эрх бүхий байгууллага нь МАХН-ын хувьд Бага хурал байсан бол АН-ын хувьд Их хурал сонгож баталгаажуусан байдаг. Дөрөв дэх шалгуураар нам дотор нэр дэвших альтернатив нэр дэвшигч байж эрх бүхий байгууллагын төлөөлөгчид сонгож дэвшүүлсэн эсэхэд МАХН-ын нэр дэвшигч ямар ч өрсөлдөгчгүйгээр нэр дэвшиж байсан бол АН Гүйцэтгэх зөвлөлөөр зургаан нэр дэвшигчийг хэлэлцэж байсан бол ҮЗХ-нд гурван нэр дэвшигчийг хэлэлцэж, Их хурлаараа хоёр нэр дэвшигчийг хэлэлцэж эцэслэн сонгосон байна.
Улс төрийн намын гишүүд, сонгуульт гишүүд, удирдах аппаратад ажиллаж буй улс төрийн ажилтнууд болон УИХ-ын гишүүдээс өөрийн намын дотоод ардчиллын хэрхэн үнэлж байгаа талаар дээрх асуулгын хүрээнд “өөрийн үнэлгээ’’-г зохион байгуулж авсан юм.
Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс
(өөрсдийн үнэлгээ)
№ | Дотоод ардчиллыг тодорхойлох индекс | МАХН | АН | ИЗН |
1 | Танай намаас сонгуульд нэр дэвших эрх бухий субьект аль нь вэ? | ‘ 2,4 | 2,3 | 4,5 |
2 | Т анай намаас сонгуульд нэр дэвшигчийг сонгох эрх хэнд байдаг вэ? | 4,0 | 3,3 | 4 |
3 | Танай намаас сонгуульд нэр дэвшигчийг сонгож баталгаажуулах эрх бухий байгууллага аль нь вэ? | 4,1 | 2 | 2,5 |
4 | Танай нам төлөөллийн төв байгууллагын төвлөрлийн сааруулахын тулд дараахи бодлогын алийг нь баримталдаг вэ? | 3,7 | 2,5 | 1 |
5 | Танай намын дотоод төлөөллийн байгууллагуудад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн механизм бий эсэх. | 2,3 | 3,3 | 4 |
6 | Танай намаас сонгуульд нэр дэвшихэд эмэгтэйчүүдийг дэмжих механизм бий эсэх | 3,5 | 4,8 | 5 |
7 | Танай нам дурмийн хүрээнд сонгуульд нэр дэвших эрхийг хангах эмэггэйчүүдийн квотын ямар бодлого баримталдаг вэ? | 2,0 | 2,8 | 4 |
8 | Танай нам дотор фракц байгуулж ажиллах боломж бий хэх. | 4,1 | 2 | 3,5 |
9 | Танай нам санхүүгийн үйл ажиллагаагаа хэлэлцэж, гишүүддээ тайлагнадаг эсэх. | 3,1 | 3,5 | 4,5 |
10 | Танай намын дарга шийдвэр гаргах үйл явцад хэрхэн оролцдогвэ? | 3,1 | 4 | 5 |
Индекс | 3,0 | 3.11 | 3,8 |
Тайлбар: Намуудын авсан үнэлгээний нийлбэрийг 10т хувааж дотоод ардчиллын индексийг гаргана. Дотоод ардчиллын индекс нь сайн (4,1-5,0), дунд (3,1 – 4,0), муу (2.1 – 3,0), байхгүй (0 – 2.0) утгатай болно.
Намын гишүүд, идэвхитэн, сонгуульт гишүүдийн өгсөн дотоод ардчиллын үнэлгээгээр МАХН – 3,0 буюу “муу”, АН – 3,11, ИЗН – 3,8, тус бүр “дунд” гэсэн үнэлгээг өөрсдөө өгсөн байна. Үнэлгээний асуулгад намын сонгуульт гишүүн, улс төрийн ажилтан, намын идэвхитэн гишүүд хамрагдсан болно.
Дээрх намын дотоод ардчиллын индексийн судалгаагаар Монголын улс төрийн намын дотоод ардчиллын төлөвшилд саад болж буй цөөнгүй зүйлс илэрч байна. Үүнд, иргэдийн улс төрийн соёл, оролцоо, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс нөлөөлж байгаа ч хүчин төгөлдөр хууль, эрх зүйгээ дагаж мөрдөх цаг болжээ.
Улс төрийн намууд дотоод ардчилалгүй, хууль, дүрмээ дагаж мөрдөхгүй байгаа нь ардчиллын үнэт зүйлсийн төлөвшилд сөргөөр нөлөөлж байна. Үүнд, УТБА-аас 2002, 2006 онуудад Азийн Барометр судалгааны дүнгээс харахад иргэдийн улс төрийн намд итгэх итгэл 11,3 хувиар буурсан байхад намд итгэх итгэлээ алдсан сонгогчид 21,2 хувиар өссөн байдаг. Сантмарал сангийн 2009 оны 10 сард явуулсан судалгаагаар “манай өнөөдрийн намууд олон түмний санаа бодлыг илэрхийлж байна уу, эсвэл илэрхийлж чадахгүй байна уу” гэхэд судалгаанд оролцогчдын 57,6 нь илэрхийлдэггүй гэж хариулсан. Мөн судалгаагаар улс төрийн намд бараг итгэдэггүй, огт итгэдэггүй гэсэн үзүүлэлтийн нийлбэр 49,8 хувь болж өссөн байна. Энэ нь өнөөдөр сонгогчид улс төрийн намуудаас хүнийсэж байгаагийн тод илрэл юм.
МАХН-ын Прогноз Академийн 2009 оны 8 сард явуулсан Намын дотоод ажлын арга хэлбэр, уялдаа холбоо, үр дүнгийн талаар ямар бодолтой явдаг талаар тодруулсан судалгаанд оролцсон МАХН-ын гишүүд, орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг хэрхэн үнэлснийг харуулъя.
Нээлттэй Нийгэм Форумын бодлогын судалгаа 2007 хөтөлбөрийн хүрээнд “Улстөрийн намыншийдвэргаргахтүвшиндэх гишүүдийн оролцоо” түүвэр судалгаагаар намын зохион байгуулалт болон анхан шатны байгууллага дахь гишүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо, хандлагыг тодорхойлсон юм. Үүнд,
Орон нутаг дахь намын байгууллага шийдвэр гаргахад гишүүд хэрхэн оролцдог болохыг тодруулахад судалгаанд оролцогчдын 33,7 хувь нь “энэ талаар огт болож байгаагүй”, 30,6 хувь нь “гишүүдийн санал, тэдний оролцоотойгоор шийдвэрлэдэг” гэсэн байхад, 26,5 хувь нь “орон нутаг дахь намын хорооны сонгуульт төлөөлөгчид хуралдаж шийдвэрлэнэ”, 9,2 хувь нь “намын дарга ганцаараа шийдвэрлэнэ” гэсэн хариултыг тус тус сонгосон байна. Эндээс харахад судалгаанд оролцогчдын 1/3 нь энэ тухай мэдлэггүй, 1/3 нь намын дарга болон сонгуульт төлөөлөгчдөд найддаг болох нь харагдаж байна. Мөн иргэн хүнийхээ хувьд орон нутаг дахь намын байгууллагын шийдвэрт нөлөөлж чадах эсэхийг тодруулахад судалгаанд оролцогчдын 25,5 хувь нь бүрэн итгэдэг гэсэн байхад үлдсэн 74,5 хувь нь өөрсдийгөө орон нутаг дахь намын байгууллагын шийдвэрт нөлөөлж чадна гэдэгтээ итгэхгүй байна. Судалгааны дүнг задлан харвал Дорнод аймгийн намын гишүүд намын шийдвэрт нөлөөлж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа хувь 41,7 хувь бөгөөд бусад аймаг болон нийслэл Улаанбаатараас харьцангуй өндөр байна. Улаанбаатар, Архангай, Ховд, Орхон болон Дундговь аймгуудад эргэлздэг гэсэн сонголтыг илүү сонгосон байна. Танай нам гишүүд, дэмжигчиддээ 2006 оны санхүүгийн үйл ажиллагаагааны тайлангаа танилцуулсан уу? гэж асуухад судалгаанд оролцогчдын 25,3 хувь нь “тийм”, үлдсэн 74,7 хувь нь “үгүй” болон “мэдэхгүй” гэсэн хариултыг өгчээ.
Дээрх шалтгаанууд дээр үндэслэн улс төрийн намуудыг өнөөгийн нийгэм, улс төрийн эрэлт хэрэгцээг хангахуйц дотоод ардчилалтай “ардчилсан институт” болж төлөвшихийн тулд хууль эрх зүйн орчинд дараах өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай. Үүнд,
- Сонгуульд намаас нэр дэвших эрхийг намын гишүүдэд олгох;
- Бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг сонгох эрхийг намын гишүүдэд олгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нам нэр дэвшигчийг тодруулахдаа хаалттай анхан шатны сонгуулийг ашиглах;
- Нэр дэвшигчийг баталгаажуулах эрх бүхий байгууллага нь орон нутгийн намын байгууллага байх гэж хуулийг өөрчлөх;
- Намууд дотоод төлөөллийн байгууллагад хэрэглэж буй эмэгтэй гишүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн квотыг нэмэгдүүлэх, мөн үндэсний болон орон нутгийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчийг дэмжсэн квотыг хэрэглэх;
- Намын шийдвэр гаргах үйл явцад албан ба албан бус клуб, дугуйланг /фракц/-ыг оролцуулах;
- Санхүүгийн үйл ажиллагааны ил тол байдлыг хангах үүднээс нам гишүүд болон бүх нийтэд санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө, зардал, хандив зэргийг тайлагнадаг байх хуулийн заалтыг хэрэгжүүлдэг болох зэрэг болно.
Эцэст нь дүгнэж хэлэхэд Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд саад болж буй зүйлсийг шууд ба шууд бус нөлөөлөгч хүчин зүйлс гэж хувааж болж байна. Шууд хүчин зүйлд нэр дэвших эрх, нэр дэвшигчийг тодруулах механизм, эмэгтэй гишүүдийг дэмжих бодлого, орон нутгийн намын бие даасан байдал, санхүүжитиин нээлттэй байдал бол шууд бус хүчин зүйлд олигархичлал, хатуу зохион байгуулалт, гишүүдийн сул оролцоо, уламжлалт сэтгэлгээ, соёлын хандлага, ядуурал зэрэг олон хүчин зүйл тулгамдаж байна. Эдгээр нь улс төрийн намын талаар баримтлах төриин бодлогыг шинэ шатанд гаргаж ирэх цаг болсныг илтгэж байна. Улс төрийн намын дотоод ардчиллын төлөвшлийг хангахын тулд шууд нөлөөлөгч хүчин зүйлүүдийг даруй бодлого болгож хэрэгжүүлэх хэрэгтэй.
Ашигласан материал
- Зүүн Азийн Барометр. УТБА. УБ., 2005.
- Азийн Барометр. УТБА. УБ., 2008.
- Сант марал сангийн олон нийтийн санаа бодлын судалгаа. 2009/10 сар. http://www.forum.mn/
- “Ардчилсан засаглалын төлөв байдалд гарсан өөрчлөлт” НҮБХХ, ШУА-ийн ФСЭХ. УБ„ 2008.
- “Монгол дахь сонгуулийн үйл явц: онол, практик” эрдэм шинжилгээний баг хурлын илтгэлүүдийн эмхэтгэл. УБ., 2009.
- МАХН-ын дүрэм, журмууд. УБ„ 2007. 11 сар
- Ардчилсан намын дүрэм, журмын эмхэтгэл. УБ„ 2007.
- ИЗН-ын дүрэм. 2006.
- МНН-ын дүрэм.
- Эх орон намын дүрэм.
- БНН-ын дүрэм.
- Улс төрийн намын тухай хууль. УБ„ 2005. http://www.legalinfo.mn//
- УИХ-н сонгуулийн тухай хууль. УБ., 2007. legalinfo.mn
- Э.Гэрэлт-Од. Түүвэр судалгаа. Улс төрийн намын шийдвэр гаргах төвшин дэх гишүүдийн оролцоо. ННФ, УБ„ 2007.
- Э.Гэрэлт-Од. Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын төлөвшил /1990 оноос хойш/УБ„ 2009. Улс төрийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ зэрэг горилсон бүтээл.
- N(2005) “Framework for Democratic Party-Building”. Handbook. Hague, Netherland
- Denitza A.Bojinova “Democracy Within Parties: Comparative Perspectives on its Causes and Consequences ” http://www.allacademic.com