Д.Ганбат
/УТБА-ийн гүйцэтгэх захирал, Ph.D/
Шинэ толь №56, 2006
“Ардчилал, Засаглал ба Хөгжил” сэдэвт олон улсын Азийн барометр нэртэй судалгааны хүрээнд Монгол улсад уг судалгааг хоёр удаа явуулсан. Монгол улс дахь энэхүү судалгааг Улс төрийн Боловсролын Академи эрхлэн явуулдаг ба эхний судалгааг 2003 оны эхээр дуусгасан бол удаахи судалгааг 2006 оны 5-6 сард явуулсан. Судалгааг сурвалжлагын аргаар явуулж Монгол улсыг бүхэлд нь хамарсан ба 2003 оны дүн нь 1144, 2006 оны дүн нь 1211 респондентын хүчинтэй хариултанд тус тус тулгуурлаж гаргасан байна. Нийт 160 орчим асуулт бүхий анкет нь ардчиллын утгыг иргэд хэрхэн ойлгодбг, ардчиллах үйл явц хэр ахицтай байгаа талаархи иргэдийн тосөөлөл, өнөөгийн төр засгийн бодлого, үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлгээ, ардчиллын чанар буюу иргэдийн оролцооны төвшин, төр засгийн тайлагнал, авилга хийгээд гол институцид итгэх итгэлийн төвшин, ардчилсан бус дэглэмээс хүнийсэх болон ардчилалд өөрийнших үйл явцын цар хүрээ, ардчиллын ирээдүйн талаархи иргэдийн төсөөлөл, хандлага зэрэг хэсгүүдээс бүрддэг байна. Судалгааны зарим нэг сонирхол татах харьцуулалтыг түүвэрлэн толилуулж байна. УТБА нь Азийн Барометр судалгааны эхний шатанд хамрагдсан БНХАУ, Монгол улс, Өмнөд Солонгос, Тайван, Тайланд, Хонг-Конг, Филиппин, Япон улсын судалгааны харьцуулсан дүнд тулгуурлаж нийтлэгдсэн олон улсын эрдэм шинжилгээний илтгэлүүдийг монгол хэлнээ 2005 онд орчуулан нэгтгэж ном болгон хэвлүүлэн олны хүртээл болгосон.
Итгэдэггүй гэдгийг харьцуулахдаа өмнө нь хасах тэмдэг тавьсан болно.