ШИНЭ ТОЛЬ №81, 2020
ЦАР ТАХАЛ БА МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ
Б.Болорсайхан (LL.M)
Хүний эрх хамгаалагч
Abstract
The main purpose of this column is to analyze the realization of human rights and fundamental freedoms during COVID-19 pandemic in Mongolia. The State, as primary duty bearer, should be proactive, scientific and competent based on professionalism and rule of law. Currently, State actors, especially government institutions who are crucial to implement the State’s mandatory obligation, are in incompetence-led condition in terms of good governance perspective in Mongolia. This condition is directly related to the fact that the State actors in Mongolia are not fully aware of international human rights treaties and its mechanisms, and implementation of national legislation lacks with indiscriminatory approach toward all level of societal groups. As normative and comprehensive interpretation of substantive provisions which covers a wide range of subjects such as the right to life or the right to adequate food, general comments from treaty bodies in compliance with international human rights norms highlights the common background on difference between limitation and violations of human rights and freedoms.
Key words: limitation, pandemic, non-derogable rights, and good governance.
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
- Цар тахлын нөхцөл байдал
Манай улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын (цаашид “цар тахал” гэх) анхны тохиолдол 2020 оны 3-р сарын 10-ны өдөр баталгаажсан бөгөөд 2020 оны 8-р сарын 10-ны өдрийн байдлаар зөөвөрлөгдсөн 293, эдгэрсэн 263, эмчлүүлж байгаа 30 тохиолдолтой (206 эрэгтэй, 87 эмэгтэй), тусгаарласан нийт 17’589 хүн, одоогоор хянаж байгаа 3’358 хүнтэй, нийт 41’468 шинжилгээ хийсэн байна[1]. Цар тахал дотоодод тархаагүй байгаа энэхүү нөхцөл нь төрийн зүгээс биемахбодын шууд харилцааг хязгаарлах, түр хугацаагаар аймаг, хот хоорондын тээврийг зогсоох, дэлгүүр, аж ахуйн нэгж, цэцэрлэг, сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ), сургалтын төвийг хаах, олон нийт цугларахыг хориглох, нийтийн газарт амны хаалт зүүхийг албадах зэргээр даруй урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 1-р сараас шат дараалан авснаас үүдэлтэй. Мөн оны 1-р сарын 27-ны өдрөөс 3-р сарын 2-ны өдрийг хүртэл анх хориглосон шинжтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шийдвэр гарч, удалгүй 2-р сарын 13-ны өдөр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, хожим тухай бүр хугацаа заан сунгах, Цагаан сар зэрэг зарим арга хэмжээг цуцлах алхам авчээ.
Үүний зэрэгцээ 2020 оны 4-р сарын 6-ны өдөр Монгол Улсын Их Хурлын (УИХ) хаврын чуулганы нээлтийг цахимаар зохион байгуулж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар байнгын парламент цар тахлын үеэрх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах боломжийг хангав. Цаашилбал Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль (2020.04.29)[2], Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль (2020.05.07)[3], “Алсын хараа 2050” хэмээх Монголын Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг (2020.05.13) батлах тухай УИХ-ын тогтоолыг[4] хүртэл баталжээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын хоёр өдрийн (2020.06.10-2020.06.11) цахим сонсголыг анх удаа Хууль зүйн байнгын хороо болон Ажлын хэсгийн гишүүдийн хамт 55 оролцогч, 31 ажиглагч иргэнтэйгээр зохион байгуулав[5].
Сонгуулийн Ерөнхий Хороо гардан гүйцэтгэсэн УИХ-ын ээлжит сонгуулийн (2020.06.24) дүнгээр Монгол Ардын Нам 62, Ардчилсан Нам 11, бие даагч 1, Та бидний эвсэл 1, Зөв хүн электорат 1 суудал авсан болно[6]. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт товлон зарлаж, Улсын Их Хурлын гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар (2020.07.02) томилсон билээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасны дагуу шинээр томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол (2020.07.08) болов. Удахгүй аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийг 10-р сарын 15-ны өдрийн Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00-20:00 цаг хүртэл зохион байгуулахаар төлөвлөж байна.
Судлаачийн зүгээс дээрх цар тахлын нөхцөл байдалд хүний эрхийн хязгаарлалтыг зүй зохистой хийсэн эсэх, цаашид хүний эрхийн зөрчил гарахаас сэргийлэхийн тулд анхаарах асуудлыг хөндөж гаргахыг зорилоо.
- Хүний эрхийг хязгаарлах нөхцөл
Хүний эрхийг хязгаарлах нөхцөлийг бүрэн тодорхойлохын тулд Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Хүний эрхийн түгээмэл тунхаглал (ХЭТТ), Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (ИБУТЭТОУП) зэрэг олон улсын хүний эрхийн эрх зүйн хэм хэмжээний зэрэгцээ Үндсэн хууль, бусад хууль дахь хязгаарлах зохицуулалтыг харьцуулан харвал зохино. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2-т “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө” гэж заасан нь Сиракусагийн зарчмын[7] агуулгатай нийцдэг. Энэхүү Сиракусагийн зарчимд аливаа хязгаарлалт нь бусад эрхэд дур зоргоор халдахгүйгээр тусгайлан тогтоосон, хуульд заасан, ИБУТЭТОУП-ын заалт, зорилготой нийцсэн байхыг шаарддаг. Тодруулбал:
- “хуульд заасны дагуу” (prescribed by law) гэдэгт Пактад нийцсэн байдлаар нийтлэг үйлчлэх үндэсний хуульд нарийвчлан зохицуулсан, ямарваа нэгэн дур зоргын шинж агуулсан эсвэл учир шалтгаангүй байх, хүн бүрд илэрхий, хүртээмжтэй байх, мөн хүний эрх хамгаалал, үр нөлөөтэй нөхөн сэргээх арга хэмжээг хуулиар хангасан байхыг ойлгоно;
- “ардчилсан нийгэмд” (in a democratic society) гэдэгт хязгаарлалтыг хязгаарласан хоригоо тогтоосон, хязгаарлалт нь тухайн нийгмийн ардчилсан чиг үүргээ гүйцэтгэхэд саад болохгүйгээ харуулсан, хэдийгээр ардчилсан нийгмийн дан ганц загвар байхгүй ч НҮБ-ын Дүрэм, ХЭТТ-д заасан хүний эрхийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг нийгмийг буюу хязгаарлуулснаас бусад эрхээ эдлэх нөхцөл бүрдсэн байхыг ойлгоно.
- “нийтийн дэг журам (ordre public)” гэдэгт нийгмийн чиг үүргийг гүйцэтгэх явдлыг баталгаажуулах дүрэм журмын нийлбэр эсвэл нийгмийг байгуулсан суурь зарчмуудын цогцыг ойлгох ба хүний эрхийг хүндэтгэх нь нэг хэсэг болно. Нийтийн дэг журмыг хангах хариуцлага хүлээсэн төрийн байгууллага, албан тушаалтан нь өөрийн эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлж байгааг парламент, шүүх, холбогдох бусад хараат бус этгээдээр дамжуулан хянана.
- “нийтийн эрүүл мэнд (public health)” -ийг нийт хүн амын эсвэл хүн амын салангид гишүүдийн эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлсэн үед арга хэмжээ авахыг төрд зөвшөөрөхийн тулд тодорхой эрхийг хязгаарлахдаа тооцож болно. Эдгээр арга хэмжээ нь ямар нэгэн байдлаар өвдөх, гэмтэхээс урьдчилан сэргийлэх, эсвэл өвчтэй, гэмтсэн хүмүүст халамж үзүүлэхэд тусгайлан чиглэх ёстой. Үүний тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын эрүүл мэндийн зохицуулалтыг агуулна.
- “нийтийн ёс суртахуун (public morals)” гэдэгт нэг соёлоос нөгөө соёлын хооронд удаан хугацаанд нийтийн ёс суртахуун нь өөрчлөгдөж ирсэн тул хүний эрхийг хязгаарлах үндсийн нэг гэж нийтийн ёс суртахууныг тооцсон улсын хувьд тодорхой сонголтын хүрээг эдлэхдээ хүй элгэний (community) суурь үнэт зүйлсийг хүндэтгэх баталгааг хязгаарлалтад зүй ёсоор тавихыг ойлгоно. Сонголтын хүрээг улсууд Пактад заасны дагуу үл ялгаварлах журамд ашиглахгүй үлдээнэ.[8]
- “үндэсний аюулгүй байдал (national security)” гэдэгт гагцхүү үндэстний оршихуй эсвэл газар нутгийн бүрэн бүтэн байдал, түрэмгийлэл, хүч хэрэглэхийн эсрэг улс төрийн тусгаар байдал, хүч хэрэглэх заналхийллээс хамгаалахын тулд тодорхой эрхийг хязгаарлах арга хэмжээг зөвтгөн ойлгож болно. Үндэсний аюулгүй байдлыг тодорхой бус эсвэл дур зоргын хязгаарлалт тогтоохын тулд шалтгаан болгож ашиглаж болохгүй ба зөвхөн хангалттай аюулгүй арга хэмжээ, эрх хамгаалах үр нөлөөтэй хэрэгсэл байгаа үед зүй бус үйлдлийн эсрэг хэрэглэж болно. Хүний эрхийн дэс дараалсан зөрчил нь үндэсний бодит аюулгүй байдлыг дордуулж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг аюулд учруулж болзошгүй. Энэ зөрчилд хариуцлага хүлээх улс нь үндэсний аюулгүй байдлыг тухайн зөрчилд үзүүлэх эсэргүүцлийг далдлах, эсвэл хүн амын эсрэг залхаан цээрлүүлэх туршлага үйлдэхэд чиглэсэн арга хэмжээг зөвтгөхөд ашиглаж болохгүй.
- “нийтийн аюулгүй байдал (public safety)” гэдэгт хүмүүсийн аюулгүй байдал эсвэл тэдний амь нас, бие махбодийн бүрэн бүтэн байдал, тэдний өмчид ноцтой хохирол учрах аюулаас хамгаалахыг хэлнэ.
- “бусдын эрх, эрх чөлөө (rights and freedoms of others)” гэдэгт Пактад хүлээн зөвшөөрсөн, заасан болон заагаагүй эрхийг хязгаарлах боломжтой ч хязгаарлалтад орохгүй буюу эдлүүлэхээс татгалзаж болохгүй эрхийг (non-derogable rights) үл хөндөхийг хэлнэ.
- “бусдын эрх, алдар хүнд (rights or reputations of others)” гэдэгт төрийг эсвэл төрийн албан хаагчдыг олон нийтийн байр суурь, эсвэл шүүмжлэлээс хамгаалахад ашиглаж болохгүйг ойлгоно.
- “нийтийн шүүх хурал дахь хориг[9] (restrictions on public trial)” гэдэгт бүх шүүх дараах зүйлийг хуулиар тодорхойлсноос бусад тохиолдолд олон нийтэд нээлттэй байна. Үүнд:
- Хэвлэл, эсвэл олон нийтийг шүүх хуралдаанд оролцогчдын эсвэл тэдний гэр бүлийн, насанд хүрээгүй хүмүүсийн хувийн амьдралд хамаарах ашиг сонирхол нь нээлттэй шүүх хурлын үеэр зарлах тодорхой баримт материалтай хамааралтайг үндэслэн шүүх хурлын бүх буюу зарим хэсгээс гаргаж болно;
- Шүүхийн шударга байдалд хохирол учруулахуйцаар нийтэд мэдээлэх буюу ардчилсан нийгэм дэх нийтийн ёс суртахуун, нийтийн дэг журам, эсвэл үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлсэн явдлаас зайлсхийх зайлшгүй шаардлагын үүднээс гаргасан байна[10].
Үүний зэрэгцээ НҮБ-ын Хүний эрхийн хорооны 29-р Ерөнхий зөвлөмжид тусгаснаар хязгаарлалтыг тухайн нөхцөл байдалд зайлшгүй авах ёстой эсэх, үргэлжлэх хугацаа, газарзүйн хамрах нутаг дэвсгэр, онц байдал тогтоох материаллаг шалтгаан, онц байдлын улмаас үүссэн эрх эдлүүлэхээс татгалзаж буй ямарваа шалтгааныг заавал зорилготой уялдсан байхыг нягтлахыг цохон тэмдэглэдэг[11].
Эдлүүлэхээс татгалзаж болохгүй эрх гэдэгт ИБУТЭТОУП, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт (ЭЗНСЭТОУП), түүний ерөнхий зөвлөмжөөс юуг хамааруулан авч үзэхийг харж болно. Жишээлбэл, ИБУТЭТОУП-ын 4-р зүйлд заасны дагуу манай улс үндэстний амьдралд аюул занал тулгарч, энэ тухай албан ёсоор зарлаж нийтийг хамарсан онц байдал тогтоосон үед уг Пактаар хүлээсэн үүргээсээ тухайн нөхцөл байдлын хурцадмал шинжид дүйх хэмжээгээр ухарсан арга хэмжээ авч болох бөгөөд тэр нь олон улсын эрх зүйгээр хүлээсэн бусад үүрэгт нь харшлах ёсгүйгээс гадна зөвхөн арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг буюу нийгмийн гарлаар алагчилах явдалд хүргэхгүй байх ёстой юм. Ийнхүү ухарсан алхам хийсэн буюу онц байдал тогтоосон ч эдлүүлэхээс татгалзаж болохгүй эрхийг тусгайлан тоочиж жагсаасан байдаг[12]. Тоочсон жагсаалтад дурдаагүй нэг онцлох бүрэлдэхүүн хэсэг бол өөрийн үзэл бодол, байр суурьтай байх эрх чөлөө (НҮБ-ын Хүний эрхийн хороо, 34-р Ерөнхий зөвлөмж) юм. ЭЗНСЭТОУП-д тусгайлан эдлүүлэхээс татгалзаж үл болох эрхийг жагсаагүй ч тус Пактын 3-р Ерөнхий зөвлөмждөө[13] ЭЗНСЭТОУП-д заасан эрх нэг бүрийг эдлэхэд шаардлагатай наад захын амин чухал түвшинг хамгийн багадаа хангасан байх үүргийг тухайн оролцогч улсад ногдуулдаг[14]. Хүн бүр хангалттай, зохистой шим тэжээл бүхий, аюулгүй хоол хүнсээр хангагдах, үүгээрээ дамжуулан өлсгөлөнгөөс ангид байх (3 болон 12-р Ерөнхий зөвлөмж), Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Зайлшгүй шаардлагатай эм, тарианы талаарх үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зайлшгүй шаардлагатай эм, тариа зэргийг оролцуулан эрүүл мэндийн үндсэн асрамж халамж хүртэх (3 болон 14-р Ерөнхий зөвлөмж), ус, ариун цэврийн байгууламжийг оролцуулан наад захын хэрэгцээт орон сууц, байртай байх (3 болон 4-р Ерөнхий зөвлөмж), тухайн орон байраас хүчээр албадан гаргахаас ангид байх (7-р Ерөнхий зөвлөмж), наад захын хэрэгцээт усаа хүртэх, хувь хүн, өрх гэрт өвчнөөс сэргийлэхүйц хангалттай, аюулгүй байх эрх (15-р Ерөнхий зөвлөмж), хүн бүр Пактад баталгаажуулсан эдийн засаг, нийгэм, соёлын эрх нэг бүрээ ялгаварлан гадуурхалтгүйгээр эдлэх баталгааг төр хангах үүрэг (16 болон 20-р Ерөнхий зөвлөмж) зэрэг багтана.
- 3. Хүний зарим эрхийн асуудал
- Амьд явах: Хүний эрхийн хорооны 2018 оны Амьд явах эрхийн тухай 36-р Ерөнхий зөвлөмжид амьд явах эрхийг өргөн утгаар тодорхойлсон ба тухайн үндсэн эрхийг баталгаатай эдлүүлснээр бусад эрхээ эдлэх тулгуур урьдач нөхцөл болохыг онцолдог. Хүн бүр хэн нэгэн этгээдийн санаатай үйлдэл, эсвэл эс үйлдэхүйн улмаас байгалийн жамаар бус, нэг бол хүний дайтай хөгжихөөсөө өмнө таалал төгсөхөөс хамгаалуулах, сэргийлүүлэх эрхтэй гэж тодотгоно. ИБУТЭТОУП-ын 6-р зүйлийн дагуу төрийн зүгээс хүний амьд явах эрхийг баталгаажуулахын тулд хууль тогтоохоос эхлэн бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй. Ямарваа нэгэн төрийн халамж, дэмжлэгээс хамааралтай байсан хүн түүнийгээ хилийн чанадад хүртэж чадахгүйн улмаас амиа хорлох, нэг бол жамаараа таалал төгсөөгүй тохиолдолд амьд явах эрхийг эс үйлдэхүйгээр зөрчсөн гэх үндэслэлийг нягтлах шаардлагатай юм.
- Халдашгүй, чөлөөтэй байх: Хүний эрхийн хорооны 2014 оны 35-р Ерөнхий зөвлөмжид “чөлөөтэй байх” гэдгийг чөлөөтэй ямарваа нэгэн үйлдэл хийхээс илүүтэйгээр бие махбодын хувьд хорих цагдахаас ангид байхыг илтгэх бол “халдашгүй байх” гэдэгт бие махбод болон оюун санааны хувьд бүрэн бүтэн, ямар нэгэн халдлага, дайралтаас ангид байхыг илэрхийлжээ. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур, эсвэл тухайн хүн сайн дураараа зөвшөөрөөгүй байхад нийгмээс тусгаарлах аливаа үйлдлээс ангид байх, тусгаарласан эсэхээс үл хамааран ямар нэгэн хүчирхийлэлд өртөхгүй байх ёстойг цохон тэмдэглэсэн байна. Хүүхэд, эмэгтэйчүүд, нэг бол хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл, нийгмийн байдлаар хүчирхийлэх нь хүлээн зөвшөөрч болшгүй, төрийн зүгээс гаргахгүй байх, гарах нөхцөл бүрдүүлэхгүй байхад эн тэргүүнд анхаарна.
- Ялгаварлан гадуурхахаас ангид байх: Иргэд, улс төрчид, төрийн алба хаагчдын зүгээс “Азийн/Хятадын вирус тээгч”, “Халдвартай этгээд”, “Аюултай эрсдэлтэй хүн”, “Гадаадаас ирж байгаа”, “Янхантай нөхцөгч”, “Эх нутгаа одоо санагч”, “Мөнгө бодсон цагаач”, “Олигарх”[15] зэргээр бодит болон цахим орчинд гадаадын иргэд[16], Монгол Улсын харьяатыг цоллох, нэрлэх, шошго зүүх, сэтгэгдэл бичих, мэдээлэл хуваалцахын хамт “Хилээ хаа”, “Гаднаас хэнийг ч бүү оруул” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа нь ялгаварлан гадуурхаж байгаагийн нэг илрэл болно. Хилийн чанад дахь иргэд, тэдний төлөөллийн байр суурь, мэдэгдэл, гомдолд тэр даруй хариу өгөхгүй[17], эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нээлттэй мэдэгдэлд арга хэмжээ авахгүй[18], нөхцөл байдлыг нь харгалзан холбогдох шийдвэрээ оновчтой, бүрэн гаргаагүйг Хавсралт №1-ээс харж болно. Мөн иргэдийг ялгаварлан гадуурхсан, үл хайхарсан эсвэл үл ойшоосны улмаас хилийн чанадад байгаа болон тусгаарлагдсан иргэдийн хувьд зохистой хоол хүнс, шаардлагад нийцсэн орон байр, ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах, амьдралын наад захын шаардлагаар хангагдсан байх, халамж хүртэх эрхээ давхар зөрчүүлэх нөхцөл цаашид ч бүрдсээр байх эрсдэлтэй билээ. Нийслэлийн байшин хороолол бус гэр хороололд амьдардаг, дэд бүтэц дутмаг, хүүхдэд ээлтэй, аюулгүй тоглоомын талбай байхгүйн улмаас цэцэрлэгт хүрээлэнгийн усан толионд цөөнгүй тооны хүүхэд амиа алдсан[19], гэртээ асран хамгаалах хүнгүй орхисон хүүхдүүд тогон цохиулж нас барсан[20] зэрэг үйл явдал нь ялгаварлан гадуурхахаас үүдэлтэйг цаг ямагт санавал зохино.
- Эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхээс ангид байх: Хилийн чанадаас эх орондоо эргэн ирж байгаа иргэдийн зүгээс тусгаарлах байрны орчин нөхцөл, дэд бүтэц, үйлчилгээ, хоолтой холбоотой асуудлыг анхны тусгай нислэгээс ирсэн цагаас хойш онцолж байгаа бөгөөд үүний дагуу хяналт шалгалт хийж, тухай бүр зөрчлийг таслан зогсоосон үйл баримт ховор байна[21]. Төрийн байгууллага, хувийн хэвшлийн үйл ажиллагааг гагцхүү зөв хэмээн тайлбарлан, худал хэлсэн, буруу зүйл хийж байгаа мэтээр олон нийтэд түгээх, тухайн орчинд нь ямар ч ахиц дэвшил гаргахгүйгээр удаан байрлуулж байгааг хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах үйлдэл гэж тооцох боломжтой[22].
- Чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх: Нийслэлийн Засаг даргын А/930 Коронавируст (КОВИД-19) цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай 2020 оны 6-р сарын 30-ны өдрийн захирамжид “ Дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст (КОВИД-19) халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ, PC тоглоомын газар, диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг түр зогсоосугай”, мөн “4. Иргэн, хуулийн этгээдээс зохион байгуулах олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал, цуглааныг бүртгэхгүй байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Ц.Уртнасан), дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай” хэмээн заасан нь Хавсралт №1 дэх Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5-р зүйл зэрэг холбогдох хууль тогтоомжийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн, онц ба дайны байдал үүсээгүй байхад илт хууль бус шийдвэр гаргасан, мөн хүний эрхийн олон улсын гэрээний холбогдох заалттай зөрчилдсөн байж болзошгүй тул дахин нягтлах нь зүйтэй.
- Шашин шүтэх, эс шүтэх, итгэл үнэмшилтэй байх: Шашны байгууллага, сүм, хийдийн үйл ажиллагааг шууд зогсоосон нь оновчтой зохицуулалт тооцохыг дахин анхаарч үзэх шаардлагатай. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс Цахим айлтгал захиалах боломжоор хангасан[23], телевизийн нэвтрүүлэг, нийтийн сүлжээгээр дамжуулан шашны зан үйл, хурал, цуглаан, мөргөл үйлдэх хэлбэрт шилжсэн байна. Мөн Фэйсбүүк групп үүсгэх, цахим байдлаар хүүхэд, насанд хүрэгчдийн цуглаан зохион байгуулах зэргээр боломжит хувилбарыг эрэлхийлж байна.
- Төрийн үйл хэрэгт оролцох, төрийн үйлчилгээг адил тэгш авах, сонгох сонгогдох: Бусад улстай харьцуулах УИХ-ын сонгуулийг зохион байгуулсан нь ялгарах үйл явдал боловч цахим үйлчилгээг тэр бүр мэдэхгүй, өөрт байгаа тоног төхөөрөмж, холбоо харилцааны арга хэрэгслээр авах боломжгүй, интернэт, үүрэн холбооны ямар нэгэн үйлчилгээ авдаггүй иргэдийн хувьд мэдээлэл маш дутмаг, тэгш боломжоор бүрэн дүүрэн хангагдаагүй байсан билээ. Иргэдийн мэдээлэл хайх, авах эрхийг баталгаажуулсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Аудитын тухай хууль, Архивын тухай хуулийн ил тод байдалтай холбоотой зүйл, заалтыг өөрчлөхийн хамт нэг мөр мөрдөхгүй байгаа нь ил тод байдал, сайн засаглалд сөрөг нөлөө үүсгэх магадлалтай.
- Чөлөөтэй зорчих, эх орондоо эргэн ирэх: Хуульд заасан үндэслэл, өмнө дурдсан нийтийн гэсэн тодотголтой ашиг сонирхлын үүднээс, тодорхой хэмжээ хязгаартайгаар зорчих эрхийг үндэсний хэмжээнд хориглосон гэж хүлээн зөвшөөрч болох ч эх орондоо эргэн ирсэн этгээдийг холбогдох журмын дагуу нэвтрүүлэх, халдвар хамгааллыг сахих, бусад эрхийг баталгаатай эдлүүлэх талд цаашид анхаарвал зохих зүйлсийг БНЧУ-аас ирсэн нэгэн иргэний тохиолдол харуулж байна. Онц байдал эсвэл бүх нийтийн бэлэн байдал зарлаагүй тохиолдолд шууд эх орондоо эргэн ирэх эрхийг эдлүүлэхгүй үүрэг хүлээгчийн зүгээс бэлтгэл, заавар, удирдлагагүй мэт хугацаа алдаж байгааг цаашид гаргахгүй байх шаардлагатай.
- Өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуулийн дагуу иргэдийн гомдлыг 30 хоногт багтаан судалж, шаардлагатай бол дахин 30 хоногоор сунгаж хариу өгөх, арга хэмжээ авах зохицуулалт бий. Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн зүгээс 2020 оны 3-р сараас эхлэн Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Гадаад харилцааны яам зэрэг төрийн байгууллагад гаргасан гомдлын дагуу тэр бүр хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй, улс төрчдөөс зонхилон бүрдсэн “Иргэний онцгой комисс” гэсэн шинэ тутам байгуулсан иргэдийн нэгдэлд шуурхай хариулж байгаа нь нэг талаар иргэдийг гадуурхсан, нөгөө талаар эрх мэдэлтэй албан тушаалтны шаардлагыг хуулийн дагуу анхаарч ажиллаж байгаа мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлэх эрсдэлтэй юм[24].
- Дүгнэлтийн оронд
Улс төрийн намаас нэр дэвшигч, албан тушаалтан, эрх баригчид нь эрх бүхий төрийн байгууллагын холбогдох шийдвэрийг үл тоох, хуулийг өөрөөр тайлбарлах, хэрэгжүүлэх нь иргэдийн дунд хууль дээдлэх ёсыг үл хүндэтгэж, төрийн бодлого, шийдвэрийг үл тоох сөрөг үр дагавартай. Тодруулбал, 3 дахь хэсэгт дурдсан хүний эрхийн зөрчилд тооцож болзошгүй хүний зарим эрхийн асуудлаас гадна сонгуулийн сурталчилгаа, санал авах үйл явц, УИХ-ын чуулганы үеэр удаа бүр халдвар хамгаалал сахиагүй, заавар, журмаа үлгэрлэн олон нийтийн чанд мөрдөхгүй[25], улсын төсвийн алдагдлыг хандив, буцалтгүй тусламж, зээлээр төлөх[26], “Тэтгэлэг тасарснаас хүн амиа хорлолоо[27]” зэрэг ямар нэгэн маргаан, эсэргүүцэл гарсны дараа мөрөөр нь хариу арга хэмжээ авдаг туршлагатай, шинжлэх ухаанч байдлаар урьдчилан харж угтах байдлаар ажлаа төлөвлөхгүй хэмээн шүүмжлүүлж байгаа тохиолдолд харилцан итгэж, эв санаа нэгдэн ажиллахад ихэд хүндрэлтэй байх болно.
Үндэсний хэмжээнд өөрийн иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэхийн зэрэгцээ нутаг дэвсгэрийнхээ гадна байгаа улсынхаа иргэдийн ашиг сонирхлыг сахин хамгаалах, хүний эрхийг эдлүүлэхэд аливаа төр зайлшгүй анхаарч ажилладаг. Мөнгөн тэтгэмж, тусламж үзүүлэх, албан баримт бичиг, хүсэлтээр хангах, дипломат нот бичиг илгээх зэргээр хилийн чанадад ажиллаж байгаа консулын болон дипломат бие бүрэлдэхүүнээр дамжуулан өөрийн нутаг дэвсгэрийн гадна харьяалалд бусдын нутагт дэвсгэрт (ratione loci) эрхийг эдлүүлэх арга хэмжээг зохион байгуулах, мөн шууд иргэндээ хүрч, анхаарч (ratione personae) эрх мэдлээ хэрэгжүүлэхэд гадаад харилцаа хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, түүний дипломат алба амин чухал үүрэгтэйг цохон тэмдэглэж байна.
Иргэдийн зүгээс сурч боловсрох, хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, үзэл бодол, байр сууриа илэрхийлэх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх, холбоо байгуулах эрх чөлөө гэх мэт эрх, эрх чөлөөгөө бодитой эдлүүлэхийг удаа дараа шаардаж, нэгдсэн байгааг эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, залуус, төрийн бус байгууллагын төлөөлөл, аж ахуй эрхлэгчдийн удаа дараагийн цуглаан, мэдэгдэл, жагсаал, цахим аянаас харахын зэрэгцээ хандивын төрөл бүрийн үйл ажиллагааг санаачилж буйг хэвлэл мэдээллийн сурвалжилга, нэвтрүүлгээс үзэх боломжтой байна. “Шинэ хэвийн байдал” (‘new normal’) ямар байхаас үл хамааран, мөн аудитын дүгнэлт, иргэдийн тэмцэл, хөдөлгөөнд л анхаардаг байдлаар бус, гагцхүү Төрийн зүгээс хууль дээдлэх ёсыг чанд баримтлах, ил тод байдлыг хангах, эгэх хариуцлагатай байх, технологийг иргэдийн амьдралд ойртуулах, нэвтрүүлэх, ялгаварлан гадуурхахгүйгээр эрх тэгш хандах замаар хүний эрх, үндсэн эрх чөлөөг хангахгүй тохиолдолд хүний эрхийн зөрчил үүсэх, иргэдийн зүгээс дэг журмыг үл ойшоох, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, гэмт хэрэг, авлига зэрэг зүй бус үйлдэл гаарах, тэгш бус байдал улам тэлэх нөхцөлтэйг цаашид анхаарвал зохино.
Хавсралт №1. Төрийн байгууллагаас тогтоосон хязгаарлалт, цар тахалтай холбогдох шийдвэр
Төрийн шийдвэр, огноо | Шийдвэрийн агуулга / Тайлбар |
Улсын онцгой комиссын I хурлын тэмдэглэлээс(2020.01.24) | …1.1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангаж, шаардлагатай тохиолдолд резидент эмч нарыг бэлэн байдал байлгах;1.2. Иргэд, олон нийтэд хандсан цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг нэг цэгээс, бодитой, хүртээмжтэй хүргэх;2.1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр 2020 оны 1-р сарын 27-ны өдрөөс 3-р сарын 2-ны өдрийн хүртэл түр хаах;2.2. Тогтоосон хугацаанд суралцагчдад сургалтын хөтөлбөрийн дагуу мэдлэг олгох ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээ авах;3.1. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад шаардагдах санхүүжилтийн асуудлыг шуурхай шийдвэрлэх;4.1 Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан зөвлөмжийн дагуу нийтийн тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, халдвар судлалын нөхцөлийг сайжруулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;5.1 Олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахыг түр хугацаагаар хязгаарлах;6.1 БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудаар зорчигч тээврийн хэрэгслээр болон явганаар зорчих иргэдийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэх… |
Хилийн боомтыг түр хаах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 01/01 дүгээр зөвлөмж (2020.01.30) | Зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудаст “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн хуралдаанаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Онцгой байдлын хорооноос шинэ коронавирус (2019-nCov)-ийн халдварын тархалтын асуудлаар олон улсын хэмжээний онц байдал зарлах тухай зөвлөмж гарсан, Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын хөрш орнууд хилээ хааж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын даргын орлогч, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын илтгэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны илтгэл, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгийн мэдээллийг хэлэлцээд Засгийн газарт Монгол Улс, БНХАУ-ын хилээр нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнийг зогсоож, хилийн боомтыг түр хаах шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлсэн” гэсэн агуулгатай мэдээ оруулжээ[28]. |
Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоол(2020.01.31) | Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:1. Хилийн боомтыг түр хаах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 1-р сарын 30-ны өдрийн 01/01 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор шинэ коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь арга хэмжээ авахыг холбогдох сайд, дарга нарт даалгасугай:1.1. Монгол Улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч орны иргэн, харьяалалгүй хүнийг 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосугай[29].1.2. БНХАУ-аас ирэх Монгол Улсын иргэдийг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд авто замын Булган-Такашикэн, Баянхошуу-Өвдөг, төмөр замын Замын-Үүд-Эрээний боомт болон агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомтоор, мөн оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд агаарын замын Буянт-Ухаа боомт болон төмөр замын Замын-Үүд-Эрээний боомтоор олон улсын галт тэргээр тус тус улсын хил нэвтрүүлсүгэй[30].1.3. Монгол, Хятадын хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтуудыг түр хаасугай[31].1.4. Агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомт болон Замын-Үүд-Эрээний төмөр замын боомтоор хуваарийн дагуу хил нэвтэрч байгаа ачаа тээврийн галт тэрэг, зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдийг зохих журмын дагуу шалгаж улсын хил нэвтрүүлсүгэй.1.5. Монгол, Хятадын хилийн Булган-Такашикэн, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг авто замын боомтоор хил нэвтэрч байгаа ачаа тээврийн авто машин болон тэдгээрийн жолооч нарыг зохих журмын дагуу шалгаж улсын хил нэвтрүүлсүгэй.2. Энэ тогтоолын 1.4, 1.5-д заасан этгээдийн эрүүл мэндийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү)-т тус тус даалгасугай.3. БНХАУ руу албан ажлын зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлөөр улсын хил нэвтрүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн)-т даалгасугай[32]. |
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 07/05 дугаар зөвлөмж (2020.02.11) | Нийтэд ил болгоогүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны албан ёсны цахим хуудаст 2019 оны 6-р сараас хойш шинэ мэдээлэл оруулаагүй[33] нь Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн дагуу төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ аваагүй байна гэж үзэх боломжтой. |
Засгийн газарт чиглэл өгөх тухай (Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай) Ерөнхийлөгчийн 2020 оны 10-р зарлиг (2020.02.12) | Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 07/05 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:1. Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай:1.1. Шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргах;1.2. Олон улсын хөл хориот болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархаахгүй байх, таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэн журамлаж, мөрдүүлэх;1.3. Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;1.4. Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх.2. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, өөрийн болон нийтийн эрх ашгийг эрхэмлэхийг нийт ард иргэдэд уриалсугай. |
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоол(2020.02.12) | Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.2, 11.3.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:1. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсүгэй[34].2. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй.3. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4-т заасан арга хэмжээг “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг гамшгаас хамгаалах алба, бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.4. Энэ тогтоолын 3 дахь заалтад заасан арга хэмжээний удирдамжийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд даалгасугай. |
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 63 дугаар тогтоол(2020.02.13) | Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:1. Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улс, БНАХУ хоорондын авто зам, төмөр зам болон агаарын замаар нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зогсоосугай[35].2. Зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосонтой холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), Онцгой байдлын ерөнхий газар (Т.Бадрал), Гадаадын иргэн, харьяатын газар (Д.Мөрөн) нарт даалгасугай:2.1. БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан монгол иргэдийг зохион байгуулалттайгаар татан авах;2.2. БНХАУ руу зорчих гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг улсын хилээр нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулах.3. Шинэ коронавирусийн халдвартай холбоотой худал, ташаа мэдээ, мэдээлэл тараасан иргэн, хуулийн этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцох, хуурамч цахим хуудсыг хаах арга хэмжээ авахыг Тагнуулын ерөнхий газар (Д.Гэрэл), Цагдаагийн ерөнхий газар (С.Баатаржав), Харилцаа холбооны зохицуулах хороо (Г.Чинзориг) нарт даалгасугай.4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын 1.2 дахь дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай. |
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай Засгийн газрын 2020 оны 64 дүгээр тогтоол(2020.02.19) | Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:1. БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвар (COVID-19)-ын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг дуустал сунгасугай[36].2. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан энэ тогтоолын 1-д заасан хугацаанд дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасугай:2.1. цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр зогсоох хугацаанд хүүхдийн хоол, үдийн цайны зардлаас хэмнэгдсэн хөрөнгийг бямба гарагт хичээллэх багш, ажилтны цалин хөлс болон тухайн байгууллагад ариутгал, халдваргүйтгэлийн материал худалдан авахад зарцуулах[37];2.2. ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан теле хичээлийг үргэлжлүүлэх, багш нарын 1, 5, 10 дахь жилийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулахад шаардагдах зардлыг батлагдсан төсөвтөө зохицуулалт хийж шийдвэрлэх.3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоолын 5 дахь заалт, “Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоолын 1.1 дэх дэд заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолын 1 дэх заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 63 дугаар тогтоолын 1 дэх заалтын “3 дугаар сарын 2-ны” гэснийг “3 дугаар сарын 30-ны” гэж тус тус өөрчилсүгэй.4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоолын 5 дахь заалтын “3,” гэснийг, “Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоолын 3 дахь заалтын “албан ажлын” гэснийг тус тус хассугай. |
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан санхүү, төсвийн чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 68 дугаар тогтоол(2020.02.19) | Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40.1, Төсвийн тухай хуулийн 12.1.17-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:1. Монгол Улсад импортолж байгаа бүх төрлийн будаа, элит үрийн улаанбуудай, хүнсний улаанбуудай, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн албан татвар, импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг татвар ногдуулсан өдрөөс хойш 2 сар хүртэл хугацаагаар сунгах, хэсэгчлэн төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т зөвшөөрсүгэй[38].2. Монгол Улсад импортлох 15.0 (арван таван) мянган тонн элит үрийн улаан буудай, дотоодын гурилын үйлдвэрлэлд шаардагдах 160.0 (нэг зуун жаран) мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа, өндөг, элсэн чихэр, ургамлын тосыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гаалийн албан татвар, импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай[39].3. Шаардлагатай тохиолдолд төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан төсвийн зарлагын санхүүжилтийг зохицуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй. |
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоол(2020.02.28) | Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 55.2.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:1. Нүүрс, газрын тос болон ашигт малтмалын бусад бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэхтэй холбогдуулан хилийн боомтуудыг бүрэн хүчин чадлаар ажиллуулан дараалал үүсгэхгүйгээр тээвэрлэлтийг зохион байгуулах, тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын хоол хүнсний хангамж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Ашигт малтмал, газрын тосны газар (Х.Хэрлэн)-т, жолооч нарт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн), холбогдох аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.2. Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтыг уртасгасан горимоор ажиллуулах асуудлыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талд дипломат шугамаар тавьж шийдвэрлүүлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгасугай.3. Ашигт малтмалын бүтээгдэхүүн болон газрын тосны экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах заавар, журмыг боловсруулж, аж ахуйн нэгж, байгууллагуудаар мөрдүүлэх, дотоодын болон экспортын тээвэрлэлт хийж байгаа иргэдэд халдварт өвчин дамжихаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.4. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд оногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.5. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах татварыг хуулийн хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.6. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд гэрээнд заасан түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр байр, талбай түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.7. Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн авлагатай этгээд улсын болон орон нутгийн төсөвт татварын өртэй тохиолдолд татвар төлөгчийн хүсэлтээр Татварын ерөнхий хуулийн 55.2.7-д заасны дагуу татварын өрийг тухай бүр суутган тооцохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.8. Энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан шуурхай зохион байгуулж, мэдээллийг ил тод нийтэлж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.9. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан төсвийн захирагч нарын төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлж, цалин, тэтгэврээс бусад зарлагыг эрэмбэ тогтоож санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.10. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын ерөнхий газар (Т.Бадрал), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (Б.Лхагва) нарт үүрэг болгосугай. |
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай Засгийн газрын 2020 оны 102 дугаар тогтоол(2020.03.22) | Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3, Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:…5. Тусгаарлалтад хамрагдсан иргэдэд тавих хяналтыг чангатгах, тусгаарлалтын журам зөрчсөн иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газар (С.Баатаржав), Онцгой байдлын ерөнхий газар (Т.Бадрал) болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай… |
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 114 дүгээр тогтоол(2020.03.27) | Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын эрсдэлийн үед татвар, нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд дэмжлэг үзүүлэх, төсвийн үр ашигтай удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор Төсвийн тухай хуулийн 42.2 дахь хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.2.17-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:1. Татвар, нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгжийг татвар, торгууль, алдангиас чөлөөлөх, татварын зарим зохицуулалт хийх, даатгуулагчийн төлсөн шимтгэлийг хөнгөлөх, ажлын байраа хадгалж байгаа ажил олгогчийг дэмжихэд чиглэсэн дор дурдсан зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгав:1.1. Дэлхий дахинд үүсээд байгаа коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахал тархсан онцгой нөхцөл байдлын улмаас аж ахуйн нэгж, байгууллага, түүнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа даатгуулагч болон сайн дурын даатгуулагчийг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх. Үүнд:1.1.1. хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, түүнд ажиллаж байгаа даатгуулагч;1.1.2. төрийн бус байгууллага, түүнд ажиллаж байгаа даатгуулагч;1.1.3. төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, түүнд ажиллаж байгаа даатгуулагч;1.1.4. сайн дурын даатгуулагч.1.2 Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан сайн дураар даатгуулсан нийгмийн даатгалын байгууллагатай мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулахаар гэрээ байгуулсан Монгол Улсын иргэний 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд түүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү орлогод ногдох тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцох; 1.3. коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын улмаас өөрөөс үл хамаарах шалтгаанаар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон болон 2020 оны 2, 3 дугаар сарын үйл ажиллагааны борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан боловч ажлын байрыг хадгалж байгаа төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгжийн даатгуулагч Монгол Улсын иргэнд 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 000 (хоёр зуун мянган) төгрөгийн дэмжлэг олгох;1.4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлөх;1.5. 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэл, мөн зүйлийн тайлбарын хоёр дахь өгүүлбэрт заасан алдангиас тус тус чөлөөлөх;1.6. 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх;1.7. 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх;1.8. 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд элсэн чихэр, ургамлын тос, бүх төрлийн хүнсний будаа, 15 мянган тонн элит үрийн улаан буудай, 160 мянган тонн хүнсний улаан буудайг импортлоход гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх;1.9. Монгол Улсын иргэний 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлөх. Энэ чөлөөлөлтөд дараахь орлогод ногдох хувь хүний орлогын албан татвар хамаарахгүй байх:1.9.1. төрийн албан хаагчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;1.9.2. төрийн өмчийн их, дээд сургуулиас бусад төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажилладаг хувь хүний цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;1.9.3. гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч, тус ажлыг хийж гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд ажилладаг хувь хүний зөвхөн уг ажилтай холбоотой олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого.1.10. 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортоор оруулахад гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх.2. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын тусгай зориулалтын шилжүүлгийн зардлын хэмнэлтээс 18 хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 10.0 мянган төгрөгийг гурван сарын хугацаанд олгох арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.3. Эдийн засаг идэвхжиж, бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэлх хугацаанд төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд төсвийн урсгал зардал болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг дор дурдсан байдлаар санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай:3.1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж он дамжин хэрэгжиж байгаа болон эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг тэргүүн ээлжид санхүүжүүлэх ажлыг эрчимжүүлж, боловсрол, эрүүл мэндийн салбарын их засварын санхүүжилтийг коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах;3.2. Төсвийн урсгал зардлаас дараахь зардлыг тэргүүн ээлжид санхүүжүүлэх:3.2.1. бүх шатны эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны зардал;3.2.2. бүх шатны төсвийн байгууллагын коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахтай холбоотой бүх төрлийн зардал;3.2.3. бүх шатны төсвийн байгууллагын цалин хөлс, ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл, цахилгаан, халаалт, цэвэр, бохир ус, түрээсийн зардал болон хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой шаардлагатай зардал;3.2.4. нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээ.3.3. Төсвийн урсгал зардлаас дараахь зардлыг төсвийн орлогын бүрдэлт болон ач холбогдолтой нь уялдуулан санхүүжүүлэх:3.3.1. бүх төрлийн судалгаа, тооллого, соёл урлаг, спортын чиглэлээр хэрэгжүүлэх нэг удаагийн арга хэмжээ, бүх төрлийн дэмжлэг урамшуулал, зээлийн хүүгийн татаас;3.3.2. эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын татаас, Ипотекийн зээлийн санхүүжилт;3.3.3. агаарын бохирдол, байгалийн гамшиг, ослын үр дагаврыг арилгах арга хэмжээний санхүүжилт;3.3.4. хүн, малын халдварт, архаг болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис бэлтгэх, хөдөлмөр хамгааллын хэрэглэл худалдан авах санхүүжилт, мал эмнэлгийн үйлчилгээний төлбөр;3.3.5. Засгийн газрын нөөц хөрөнгө, сонгуулийн арга хэмжээний санхүүжилт, гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөр, хүнс, шатахуун, өвс тэжээл, үрийн нөөц бүрдүүлэх зардал;3.3.6. онцгой байдал, цагдаа, шүүхийн шинжилгээ, хил хамгаалах, хилийн шалган нэвтрүүлэх, батлан хамгаалах салбарын анги, нэгтгэлүүд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод албан томилолтын зардал, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл худалдан авах зардал;3.3.7. мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид олгох тэтгэлэг;3.3.8. бусад нийтлэг зориулалт, арга хэмжээний зардал.3.4. Төсвийн урсгал зардлаас дараахь зардлын санхүүжилтийг түр зогсоох:3.4.1. бүх шатны төсвийн байгууллагын гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт семинар зохион байгуулах, тавилга эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх;3.4.2. хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардал;3.4.3. цалин хөлснөөс бусад бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр;3.4.4. бараа үйлчилгээний бусад зардал.4. Цахилгаан эрчим хүч хэрэглэгч айл өрхүүдийн хэрэглээний төлбөрт алданги оногдуулахгүй байх, төлбөрөө төлөөгүй өрхүүдийн цахилгааныг хязгаарлах арга хэмжээ авахгүй байх талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хороо (А.Тлейхан)-нд үүрэг болгосугай.5. Олон улсын зах зээлд түүхий тосны үнэ буурч байгаатай холбогдуулан бүх төрлийн шатахуун, дизель түлшний жижиглэнгийн үнийг литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулах, цаашид жижиглэнгийн үнийг тогтворжуулах зорилгоор санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан өмнө нь байгуулсан гэрээ, хэлцлээр тохиролцсон нөхцөлийн хүрээнд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Ашигт малтмал, газрын тосны газар (Х.Хэрлэн)-т үүрэг болгосугай. |
Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 139 дүгээр тогтоол(2020.04.15) | Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоох, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай[40]:1.1. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн суралцагчдад зориулан зохион байгуулж байгаа теле болон цахим хичээлийг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэх;1.2. энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг төгсөгч, 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэл бичгийн хичээлээр шалгалт авахгүй байх зохицуулалт хийх;1.3. ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг сургуулийн орчинд халдвар, хамгааллын дэглэм баримтлан 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулах арга хэмжээ авах[41].2. Сургалтын үйл ажиллагааг зогсоосон хугацаанд боловсролын байгууллагын гэрэл цахилгаан, цэвэр, бохир ус, түлш халаалт зэрэг байр ашиглалттай холбоотой зардлыг хэмнэх зорилгоор шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын 5 дахь заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоолын 2.1 дэх дэд заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоолын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. |
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай Засгийн газрын 2020 оны 147 дугаар тогтоол(2020.04.29) | Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3, Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:…2. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг сонгуульд оролцох нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх намын Их Хурал, эсхүл намын төлөөллийн төв байгууллагын хурлыг 2020 оны 5 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах нөхцөл боломжоор хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд даалгасугай.3. Дипломат ажилтнууд, тэдний гэр бүл болон зайлшгүй шаардлагаар улсын хил нэвтрүүлэх иргэдийн асуудлыг тухай бүр шийдвэрлэх, олон улсын ачаа тээврийн галт тэрэг, зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, автомашины жолооч нарт хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд үүрэг болгосугай… |
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль(2020.04.29) | 5 дугаар зүйл.Үйл ажиллагаанд баримтлах зарчим5.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд дараах зарчим баримтална:5.1.1.хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх;5.1.2.шуурхай, ил тод, хариуцлагатай байх;5.1.3.олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх;5.1.4.нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах;5.1.5.ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх;5.1.6.байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг авах. 11 дүгээр зүйл.Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, арга хэмжээнд тавих шаардлага11.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд дараах шаардлагыг нэг мөр хангана:11.1.1.хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх;11.1.2.үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, нийгмийн эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх;11.1.3.энэ хуулийн 11.1.2-т заасан зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон байх;11.1.4.хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй байх;11.1.5.хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор болон бусад шинжээр нь ялгаварлан гадуурхахгүй, нэр төрийг нь доромжлохгүй байх.11.2.Энэ хуульд заасан арга хэмжээ нь тухайн нөхцөлд тохирсон тодорхой хамрах хүрээ, хугацаатай байх бөгөөд цугларсан мэдээллийг нийгмийн эрүүл мэндийг хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахыг хориглоно.11.3.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарласан, бодитой, тохирсон байна.11.4.Энэ хуулийн 11.1-д заасан шийдвэр, арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй, дэлгэрэнгүй мэдээлнэ.11.5.Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд энэ хуульд заасан арга хэмжээнд хяналт тавина. |
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль(2020.04.29) | /Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ15.6 дугаар зүйл.Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах1.Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ[42].2.Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.3.Энэ гэмт хэргийг:3.1.хоёр, түүнээс олон хүний эсрэг;3.2.хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ[43]. ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГ18.1 дүгээр зүйл.Зах зээл дэх монополь, давамгай байдлаа хууль бусаар ашиглах1.Зах зээл дэх өрсөлдөөнийг хязгаарлах, устгах зорилгоор зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид үгсэн хуйвалдах хэлцэл хийж зохиомлоор бараа, бүтээгдэхүүний хомсдол бий болгосон, бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоосон, хэмжээг хязгаарласан, бараа, бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон; бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, түүнийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа, бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр зарж борлуулсан; өрсөлдөгч аж ахуйн нэгж, иргэний аж ахуйн үйл ажиллагааг зах зээлд оруулахгүй хясан боогдуулж бусдад их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.2.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ[44].3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ[45].ХҮН ТӨРӨЛХТНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭНХ ТАЙВНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ29.1 дүгээр зүйл.Түрэмгийлэл, эсхүл дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, дэгдээх[46]1. Түрэмгийлэл, эсхүл дайныг төлөвлөсөн, бэлтгэсэн, эсхүл өдөөсөн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ[47].2. Түрэмгийлэл, эсхүл дайн дэгдээсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ[48]. 29.2 дугаар зүйл. Түрэмгийлэл, эсхүл дайн өдөөхийг нийтэд уриалах[49]1.Түрэмгийлэл, эсхүл дайн өдөөхийг нийтэд уриалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ[50].2.Энэ гэмт хэргийг:2.1.олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж;2.2.улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. |
Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль(2020.04.29) | НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих1.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно[51].2.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно[52].3.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүйгээр, саадгүйгээр мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно[53].4.Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно[54].5.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно[55].6.Тусламж үзүүлэгч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно[56]. 5.17 дугаар зүйл.Дайчилгааны тухай хууль зөрчих1.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюултай тэмцэх улсын аюулгүй байдал хангахтай холбогдсон хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, барилга байгууламжийн дайчилгаанаас зайлсхийсэн, эсхүл саад учруулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно[57]. ҮНЭТ ЦААС, БАНК, САНХҮҮ, ГААЛЬ, ТАТВАР, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ДААТГАЛЫН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ11.18 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчих1.12.нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 10-аас доошгүй жил хадгалах үүргээ биелүүлээгүй[58];15.26 дугаар зүйл.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль зөрчих[59]1.Архивын баримтад засвар тэмдэглэгээ хийсэн, бохирдуулсан, гэмтэл учруулсан, баримтын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, үрэгдүүлсэн, зохих зөвшөөрөлгүйгээр баримтыг устгасан, хосгүй үнэт, нэн үнэт баримтыг хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан, эсхүл архивын баримтыг хадгалах, хамгаалах, ашиглах, төрийн архивт шилжүүлэх талаар тогтоосон журмыг зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.2.Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам зөрчсөн хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 15.31 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хууль зөрчих[60]1.Монгол Улсын Засгийн газрын албан ёсны нэр, бэлгэдлийг хэрэглэсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.2.Монгол Улсын Засгийн газрын албан ёсны нэр, бэлгэдлийг хэрэглэж худал мэдээлэл тараасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. |
Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоол | |
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 2020 оны 166 дугаар тогтоол(2020.05.06) | Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:1. “Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “байгууллага, сургалтын төвийн” гэснийг “байгууллагын” гэж, 1.3 дахь дэд заалтын “зохион байгуулалтын арга хэмжээ авах.” гэснийг “,элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг сургуулийн орчинд халдвар, хамгааллын дэглэм баримтлан 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулах арга хэмжээ авах.” гэж тус тус өөрчилсүгэй.2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан эрх бүхий байгууллагаас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан зөвлөмж, шаардлагыг хангасан, зохих зөвшөөрөл бүхий сургалтын төвийн танхимын сургалтыг үе шаттай эхлүүлэх, танхимын сургалтад 16-аас доош насны хүүхдийг хамруулахгүй байх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү)-т үүрэг болгосугай. |
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх,иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 167 дугаар тогтоол(2020.05.06) | Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, малчин өрх болон эмзэг бүлгийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:1. Эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн дараахь арга хэмжээг ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд сахиулсны үндсэн дээр хэрэгжүүлэхийг дор дурдсан Засгийн газрын гишүүдэд даалгасугай:1.1. алт олборлолт, нүүрс, газрын тосны экспортыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд;1.2. гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх хилийн боомт, цэвэрлэх байгууламж, гэр хорооллын барилгажилт, автозамын зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт;1.3. дотоодын ачаа тээврийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд;1.4. газар тариалангийн салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нөөц бүрдүүлэх малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд;1.5. дотоодын аялал жуулчлалыг сэргээх, идэвхжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад.2. Зочид буудал, жуулчны бааз, амралт, сувиллын үйлчилгээний газрын үйл ажиллагаанд тусгай горим тогтоож, үйл ажиллагааг хэвийн явуулах боломж бүрдүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.3. Энэ тогтоолын 1, 2 дахь заалтыг хэрэгжүүлэхдээ үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгч хоорондын зайг зохистой хэмжээнд тогтоож үйл ажиллагааны цар хүрээ, цагийн хуваарийг оновчтой хэлбэрээр зохион байгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар иргэдийн ойлголт, ухамсрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг идэвхжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.4. Малчдын орлогыг нэмэгдүүлэх болон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор А дансанд бүртгэгдсэн мэдээлэлд үндэслэн, ноолуурын хэмжээг “Монгол ямааны үүлдэр, омог. Ерөнхий шаардлага” (MNS 0550:2011) стандартаар тооцож, нэг кг тутамд 20 000 (хорин мянган) төгрөгийн урамшууллыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олгох арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.5. Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт үүрэг болгосугай:5.1. 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 100 000 (нэг зуун мянган) төгрөг олгох;5.2. хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгож байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийн үнийн дүнг нэмэгдүүлж 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүр нэг хүүхдэд 16 000 (арван зургаан мянган) төгрөг, насанд хүрсэн нэг гишүүнд 32 000 (гучин хоёр мянган) төгрөг тус тус олгох;5.3. нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүр 288 000 (хоёр зуун наян найман мянган) төгрөг олгох.6. Энэ тогтоолын 4, 5 дахь заалтад заасан арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2020 оны төсөвт холбогдох зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй. |
Коронавируст халдвар (covid-19)-ын цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 168 дугаар тогтоол(2020.05.06) | Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан зарим үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээг хязгаарласан, зогсоосонтой холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2020 оны батлагдсан төсөвт бий болсон дараахь арга хэмжээний санхүүжилт, зардлын хэмнэлтийг эдийн засгийг идэвхжүүлэх, ажлын байрыг хадгалах, иргэдийн амьжиргааг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай бусад арга хэмжээ, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулан төсвийн зохицуулалт хийж зарцуулсугай:1.1. бүх шатны сургалтын үйл ажиллагаа, хурал семинар, баяр ёслол, урлаг, соёл, спортын арга хэмжээний зарим зардал;1.2. Боловсролын зээлийн сан, Соёл, урлагийг дэмжих сан, Кино урлагийг дэмжих сан, Спортыг дэмжих сан зэрэг зарим тусгай сангийн зардал;1.3. цалин, нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжээс бусад зарим урсгал зардлыг 20 хүртэл хувиар бууруулснаас бий болох хэмнэлт;1.4. гүйцэтгэл нь удаашралтай байгаа хөрөнгө оруулалтын зарим төсөл арга хэмжээний хэмнэгдсэн санхүүжилт;1.5. гадаадын зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлэх зарим зардал;1.6. коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах талаар “Их-20”-ын улсуудаас гаргасан “Өр хойшлуулах санаачилга”-ын дагуу тухайн улсуудад төлөх гадаадын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс хойшлуулсан зардал.2. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулах замаар энэ тогтоолын 1 дэх заалтад заасан төсвийн зохицуулалтыг тусган баталж мөрдүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.3. Энэ тогтоолын 2 дахь заалтад заасан төсвийн сар, улирлын хуваарийн дагуу төрийн үйлчилгээг тасалдуулахгүй, өр, авлага үүсгэхгүй байхаар үйл ажиллагааг зохион байгуулж төсвийн сахилга хариуцлагыг өндөржүүлэн ажиллахыг бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг болгосугай. |
УИХ-аас баталсан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль(2020.05.14) | 2017 онд шинэчлэн баталсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн нийт 126 заалтад өөрчлөлт, нэмэлт оруулсан, нэмсэн, мөн хүчингүй болсонд тооцсон байна. |
УИХ-аас баталсан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль(2020.05.14) | 1 дүгээр зүйл.2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр баталсан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.9, 50.10, 50.11 дэх хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдсүгэй. |
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, журам батлах тухай Засгийн газрын 2020 оны 188 дугаар тогтоол(2020.05.27) | Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3, Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2, 7.1.24, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:…2. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг хавсралт ёсоор баталж, хамтран хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд даалгаж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд зөвлөсүгэй… |
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай Засгийн газрын 2020 оны 234 дүгээр тогтоол(2020.06.30) | Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3, Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:1. Дэлхий нийтэд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасугай[61].2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоолын 1.1 дэх дэд заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолын 1 дэх заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 63 дугаар тогтоолын 1 дэх заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын 2020 оны 64 дүгээр тогтоолын 1 дэх заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын 2020 оны 102 дугаар тогтоолын 1 дэх заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын 2020 оны 147 дугаар тогтоолын 1 дэх заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, журам батлах тухай” Засгийн газрын 2020 оны 188 дугаар тогтоолын 1 дэх заалтын “6 дугаар сарын 30-ны” гэснийг “7 дугаар сарын 15-ны” гэж тус тус өөрчилсүгэй. |
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай Засгийн газрын 2020 оны 1 дүгээр тогтоол(2020.07.10) | Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3, Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:1. Дэлхий нийтэд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасугай.2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоолын 1.1 дэх дэд заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолын 1 дэх заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 63 дугаар тогтоолын 1 дэх заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын 2020 оны 102 дугаар тогтоолын 1 дэх заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын 2020 оны 147 дугаар тогтоолын 1 дэх заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, журам батлах тухай” Засгийн газрын 2020 оны 188 дугаар тогтоолын 1 дэх заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын 2020 оны 234 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “7 дугаар сарын 15-ны” гэснийг “7 дугаар сарын 31-ний” гэж тус тус өөрчилсүгэй. |
Засгийн газрын хуралдаан (2020.07.29) | Засгийн газрын цахим хуудаст 2020 оны 7-р сарын 16-ны өдрөөс хойшх ямарваа нэгэн мэдээллийг нэмж оруулаагүй[62]. Засгийн газрын тогтоолыг 7-р сарын 10-ны өдрөөс хойш шинэчлээгүй[63]. Онцгой байдлын ерөнхий газраас хуралдааны шийдвэрээс дараах байдлаар хэсэгчлэн оруулсан байна[64]. Үүнд:бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг хэлэлцэн дэмжив.Энэ дагуу:– Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01– Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14– Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх боллоо. Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна.Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм. Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцсон байна. Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар болжээ. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орохоор болсон байна. Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм. Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах болон ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангахаар боллоо. Томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир 12 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болгов. |
[1] Эрүүл мэндийн яам, 2020, Нөхцөл байдлын мэдээ. 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://covid19.mohs.mn/p/cat/post/57/
[2] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, Монгол Улсын хууль, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://www.legalinfo.mn/law/details/15312?lawid=15312
[3] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, Монгол Улсын хууль, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://www.legalinfo.mn/law/details/15403?lawid=15403
[4] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, Улсын Их Хурлын тогтоол, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://www.legalinfo.mn/law/details/15406?lawid=15406
[5] Монгол Улсын Их Хурлын Мэдээ, мэдээллийн булан, “М.Үнэнбат: УИХ-аас томилогддог албан тушаалтныг томилохтой холбоотой анхны нийтийн сонсголыг хийлээ” мэдээ, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: http://www.parliament.mn/n/odcy
[6] Сонгуулийн ерөнхий хороо, 2020 оны шийдвэр, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://www.gec.gov.mn/%D0%A8%D0%B8%D0%B9%D0%B4%D0%B2%D1%8D%D1%80/2020
[7] Нэгдсэн Үндэстний Байгууллага, Эдийн засаг, нийгмийн зөвлөл, НҮБ-ын Ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, цөөнхийг хамгаалах талаарх дэд комисс, 1984, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын заалтуудын хязгаарлалт болон татгалзах тухай Сиракусагийн зарчим, Хавсралт, НҮБ-ын Баримт бичиг E/CN.4/1984/4.
[8] Хүн бүр гэрлэх, өрх тусгаарлах эрхтэй ч хүүхэдтэй гэрлэхийг хориглох, хүн мэдээлэл хайх, авах, хадгалах эрхтэй ч хүүхдийн порнографыг гэмт хэрэгт тооцох гэх мэт жишээ бий.
[9] Тус зарчимд “хориг” гэсэн ойлголтыг “хязгааралт”-тай адилтган авч үздэг.
[10] Нэгдсэн Үндэстний Байгууллага, Эдийн засаг, нийгмийн зөвлөл, НҮБ-ын Ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, цөөнхийг хамгаалах талаарх дэд комисс, 1984, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын заалтуудын хязгаарлалт болон татгалзах тухай Сиракусагийн зарчим, Хавсралт, НҮБ-ын Баримт бичиг E/CN.4/1984/4, 15-38 дугаар догол мөр.
[11] НҮБ-ын Хүний эрхийн хороо, 29-р Ерөнхий зөвлөмж, 2001, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://tbinternet.ohchr.org/_layouts/15/treatybodyexternal/Download.aspx?symbolno=CCPR%2fC%2f21%2fRev.1%2fAdd.11&Lang=en
[12] Уг Пактын 6 (амьд явах), 7 (эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэх; өөрийнх нь чөлөөтэй өгсөн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилтад үл оруулах), 8 (боолчлох, аливаа төрийн боолчлол болон боолын худалдаа, бусдын эрхшээл, албадан хөдөлмөрлүүлэхээс ангид байх), 11 (Гэрээгээр хүлээсэн аль нэг үүргээ биелүүлж чадаагүйн улмаас хорихоос ангид байх), 15 (Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл үл оногдуулах), 16 (хаана ч эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх), 18 (чөлөөтэй бодож сэтгэх, ухамсарлах, шашин шүтэх, эс шүтэх)
[13] Ерөнхий зөвлөмж нь шинжээчдээс бүрдсэн гэрээний хороод боловсруулан гаргадаг олон улсын хүний эрхийн гэрээний тайлбар баримт бичиг болно.
[14] НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо, 3-р Ерөнхий зөвлөмж, 1990, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://tbinternet.ohchr.org/_layouts/15/treatybodyexternal/Download.aspx?symbolno=INT%2fCESCR%2fGEC%2f4758&Lang=en
[15] Э.Батцэцэг, Засгийн газрын мэдээ, 2020, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://zgm.mn/%D0%B3%D0%B0%D0%B4%D0%B0%D0%B0%D0%B4%D0%B0%D0%B4-%D0%B3%D0%B0%D1%86%D1%81%D0%B0%D0%BD-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%87%D1%83%D1%83%D0%B4%D1%8B%D0%BD-%D1%8D%D1%85-%D0%BE%D1%80%D0%BE%D0%BD%D0%B4%D0%BE%D0%BE-%D0%B8%D1%80%D1%8D%D1%85-%D1%81%D2%AF%D2%AF%D0%BB%D1%87%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BD%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B2%D0%B0%D1%80-%D1%82%D0%B0%D1%81%D0%B0%D1%80%D0%BB%D0%B0%D0%B0/
[16] Сэтгэгдэл хэсгийг үзнэ үү, “Д.Сарангэрэл: Вирус илэрсэн иргэн “Өөрийгөө тусгаарла” гэхэд үл тоож олон газраар явсан” мэдээ, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://zarig.mn/itx
[17] “Хилийн чанад дахь монголчуудын холбоо С.Эрдэнийг уучлалт гуйхыг шаардав” мэдээ, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: http://zuv.mn/mi0
[18] Хэвлэлийн бага хурал, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд халдвар хамгааллын бодис авах нь бүү хэл хагас өлсгөлөнгийн байдалтай байна гэв” мэдээ, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://medee.mn/single/147696
[19] “Дөрвөн хүүхэд эндсэн газраас…” фото мэдээ, 2020, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн.Дэлгэрэнгүйг: https://eguur.mn/108881/
[20] Өдрийн сонин, “Цоожтой хаалганы цаана цаг бусаар өнгөрсөн гурван охины амийг хэнээс нэхэх вэ” нийтлэл, 2020, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн.Дэлгэрэнгүйг: https://ikon.mn/n/1sg6
[21] Онцгой байдлын ерөнхий газар, Албан ёсны цахим хуудас, Мэдээ мэдээлэл, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://nema.gov.mn/n/104641
[22] Тусгаарлах байрны асуудлыг бүрэн шийдээгүй, хүндрэл бэрхшээл байгааг албан ёсоор дахин мэдэгдсэн. Дэлгэрэнгүйг: https://ikon.mn/n/1xec
[23] Цахим айлтгал, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://my.gandan.mn/
[24] Онцгой байдлын ерөнхий газар, Албан ёсны цахим хуудас, Мэдээ мэдээлэл, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://nema.gov.mn/n/104274
[25] “ФОТО: Танхимдаа цугларч, тангаргаа өргөсөн 75 гишүүн”, Мэдээ мэдээлэл, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://ikon.mn/n/1xdd
[26] “COVID-19 цар тахал гарснаар Монгол Улсын өр хэрхэн нэмэгдсэн бэ?”, Мэдээ мэдээлэл, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://ikon.mn/n/1ydv
[27] “Польш улсад сурч байсан монгол оюутан амиа хорлосон гэх хэргийг шалгаж байна” мэдээ, Мэдээ мэдээлэл, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://zarig.mn/krh
[28] Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудас, “Коронавирусийн халдварт тархалттай холбогдуулан Монгол Улс-БНХАУ-ын хилээр нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлав” гэсэн мэдээ, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://president.mn/12476/
[29] Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 64, 102, 147, 188, 234, 1 дүгээр тогтоолоор тус тус өөрчлөлт орсон.
[30] Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 63 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
[31] Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 177 дугаар тогтоолоор “Бургастай-Лаоемяо” гэснийг хасаж, өөрчлөлт орсон.
[32] Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 64 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон.
[33] Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, 2020, албан ёсны цахим хуудас. 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: http://www.nsc.gov.mn/?q=node/365
[34] Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 64, 102, 147, 188, 234, 1 дүгээр тогтоолоор тус тус өөрчлөлт оруулан, сар бүрийн эцсийн хоногоор хугацааг сунгасан.
[35] Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 64, 102, 147, 188, 234, 1 дүгээр тогтоолоор тус тус өөрчлөлт оруулан, сар бүрийн эцсийн хоногоор хугацааг сунгасан.
[36] Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 102, 147, 188, 234 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулан, сар бүрийн эцсийн хоногоор болон заасан товоор хугацааг сунгасан.
[37] Засгийн газрын 2020 оны 139 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
[38] Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 112 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
[39] Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 112 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон.
[40] Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 166 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон.
[41] Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 166 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон.
[42] Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн.
[43] Энэ заалтын дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.
[44] Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн.
[45] Энэ хэсгийн дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.
[46] Энэ зүйлийн гарчигт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.
[47] Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.
[48] Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.
[49] Энэ зүйлийн гарчигт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.
[50] Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.
[51] Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан.
[52] Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн.
[53] Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн.
[54] Энэ хэсгийн дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.
[55] Энэ хэсгийн дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.
[56] Энэ хэсгийн дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.
[57] Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан.
[58] Энэ заалтад “Архивын тухай хууль” гэснийг “архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль” гэж 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
[59] Энэ зүйлийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
[60] Энэ зүйлийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн.
[61] Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 1 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон.
[62] Засгийн газар, Албан ёсны цахим мэдээллийн хуудас, Мэдээ мэдээллийн хэсэг, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://zasag.mn/news/huraldaan
[63] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, Засгийн газрын тогтоол, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://www.legalinfo.mn/law/?cat=33
[64] Онцгой байдлын ерөнхий газар, Албан ёсны цахим хуудас, Мэдээ мэдээлэл, 2020.08.10-ны өдөр нэвтэрсэн. Дэлгэрэнгүйг: https://nema.gov.mn/n/104545