Оршил хэсгийг сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Энэхүү судалгааг ХБНГУ-ын Конрад Аденауэрын сангийн дэмжлэгтэйгээр Улс Төрийн Боловсролын Академи “Шинэ толь” эрдэм шинжилгээний цуврал 82 дахь дугаарт нийтлэж байна.
Тус судалгаа нь ардчилал, эдийн засаг болон дэлхийн улс орнуудын цар тахлын тойм зэрэг үндсэн 3 дэд бүлэг сэдвээс бүрдэж байгаа эрдмийн бүтээл юм:
- КОВИД19-С ҮҮДЭЛТЭЙ АРДЧИЛАЛД ҮҮССЭН СОРИЛТ, БОЛОМЖ – автор Др. Д.Бумдарь, Др.Б.Хишигням, Др. Д. Бадамдаш
- КОВИД19 ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСАГ, НӨХЦӨЛ БАЙДАЛ, ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛУУД – автор Др. Б.Эрдэнэбат, Др. Б.Соёлмаа
- ЗАРИМ УЛС ОРНЫ КОВИД 19 ЦАР ТАХЛЫН ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ, ТУРШЛАГА СУРГАМЖ, ЗӨВЛӨМЖ – автор Докторант Р. Нямдаваа
- ХАВСРАЛТЫН ОРОНД – Цар тахлын үеийн сонгууль ба цахим санал хураалтын шийдэл – автор СЕХ-ны дэргэдэх МТТ-ийн мэргэжилтэн, Докторант П. Алтанчимэг
Цар тахал гарснаас хойш 1 жилийн хугацаанд нөхцөл байдал одоо ямар байна вэ, цаашид хэрхэх вэ, бусад улс орнууд яаж байна вэ гэдэг асуулт эргэлзээтэй хэвээр байна. Иймд биднийг эргэлзүүлж буй энэ асуултын хариултыг олох зорилготойгоор дээрх сэдвүүдийн хүрээнд судалгааг гүйцэтгэх болсон юм.
Гурван томоохон бүлгийн хүрээнд гүйцэтгэсэн уг судалгаанд сэдэв бүрт судлаачид өөрсдийн санал, зөвлөмж, дүгнэлтийг агуулсан учир нэгдсэн дүгнэлт оруулаагүй болно.
“ШИНЭ ТОЛЬ” СЭТГҮҮЛИЙН
РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛ, 2021 он
⬇️
(pdf татаж авах)