ДООРХ МЭДЭЭЛЛИЙГ СОНСОХЫГ ХҮСВЭЛ “ЭХЛҮҮЛЭХ” ТОВЧИЙГ ДАРНА УУ?
Манай веб хуудас шинэчлэгдэж хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд ашиглахад хялбар – хүртээмжтэй боллоо.
Тодруулбал, WCAG – Web Content Accessibility Guidelines системийг олон улсын стандартад нийцүүлж өөрийн хуудаснаа нэвтрүүллээ.
Дэлгэцийн баруун доод буланд байрлах цэнхэр өнгийн товчийг дарснаар “ХЭРЭГЛЭГЧИЙН УДИРДЛАГА” нээгднэ
Ингэснээр уншигч та өөрт тохирох горимыг идэвхижүүлж ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр веб хуудсыг удирдах боломжтой юм.
Түүнчлэн сүүлийн үед ихээхэн дэлгэрээд байгаа ПОДКАСТ сонирхогчдод зориулж өөрийн цахим номын санд байрлах 600 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг АУДИОБҮҮК хэлбэрээр хүлээн авч сонсох боломжийг бүрдүүллээ.
Та өөрийн сонирхож буй контент руу орсноор гарчиг доор байрлах уг функцын эхлүүлэх товчийг дарснаар сонсох боломжтой юм
Энэхүү төслийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Конрад-Аденауэрын-Сангийн дэмжлэгээр хэрэгжүүллээ.
Системийн шинэчлэлтийг бидний байнгын түнш “Тагтаа Солюшн” ХХК болон “Чимэгэ Системс”-ийн технологийг ашиглан Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн Институци нар бүтээв.
Түүнчлэн вебсайтын өдөр тутмын шинэчлэлийн ажиллагааг хариуцан ажиллаж байгаа залуу судлаач Д. Хулан, Б. Мөнхбат нарт талархал илэрхийлье.
2021.05.03