ХБНГУ-ын Конрад-Аденауэр-сангийн суурин төлөөлөгч ноён Виктор Франктай УТБА-ийн УЗ-ийн дарга Др. Д. Ганбат уулзаж хоёр байгууллагын түншлэл, ирээдүйн хамтын ажиллагаа болон стратегийн зорилтуудаа хэлэлцэв.
УТБА нь Конрад-Аденауэр-сантай 1993 оноос хойш хамтын ажиллагаа, түншлэлийн холбоотой бөгөөд ирэх жилүүдэд үйл ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэх төлөвтэй байна.