“Азийн Барометр” олон улсын судалгаа 2002 оноос хойш Монгол улсад 6 дахь удаагийн давтамжтай явагдаж байна. Уг судалгаанд Ази тивийн 15 улс хамрагдаж байгаа ба Улс төрийн Боловсролын Академи Монгол улсын хэмжээнд үүнийг хариуцан гүйцэтгэж ирсэн. Тус судалгаа нь 4 жил тутам зохион байгууллагддаг бөгөөд ардчилал, сайн засаглал, эдийн засаг, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй бүлэг асуудлаар олон нийтийн санал бодол, байр суурийг судлах зорилготой юм ( http//:www.asianbarometer.org ).
Энэ удаагийн судалгааны түүвэрт Ховд, Увс, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Сэлэнгэ, Орхон, Дархан, Төв, Дундговь, Өмнөговь, Дорнод, Хэнтий зэрэг 14 аймаг, тэдгээрийн сум, баг болон Улаанбаатар хотын 7 дүүрэг сонгогдож, нийт 1285 иргэдийг түүврээр сурвалжилсан болно.
Судалгаанд тус Академийн судлаачдийн хамт ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Социологийн тэнхим, ШУТИС-ийн Нийгмийн ухааны салбар ОНХА, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн нийт 60 гаруй багш, судлаач, оюутнууд оролцож 2022 оны 6-9 дүгээр сард мэдээллийг цуглуулах судалгааны эхний шатны ажлыг дуусгалаа.
УТБА-иас “Азийн Барометр-VI” олон улсын судалгааны үр дүнг 10 дугаар сард танилцуулахаар ажиллаж байна.





