Энэ удаагийн Ажлын хурлаар улс төрийн системийн хөгжил, эрх мэдлийн хэвтээ
хуваарилалт, хяналт тэнцлийн үйлчлэлийн (Horizontal Accountability) хэрэгжилтийг
уг сүлжээний гишүүн 14 улсын жишээн дээр харьцуулалт хийж, тулгамдаж буй
сорилт, шийдвэрлэж буй арга замын талаар хэлэлцлээ.
Улс бүрийн судалгааны байгууллагаас хийгдэж буй уг эрдэм шинжилгээний ажлын
үр дүнд гарах тайлангуудыг нэгтгэж ADRN-ны албан ёсны сайтад нийтийн
хэрэгцээнд зориулж ил байршуулдаг уламжлалтай. Сонирхогч та бүхнийг EAI | the
East Asia Institute сайтад зочилж, өмнөх судалгааны ажлуудтай танилцахыг урьж
байна.
ADRN нь Ази тив дэх ардчиллын хөгжлийг харьцуулан судлах, дэвшил, хөгжилд
тулгамдаж буй сорилт, бэрхшээлийг задлан шинжилж, зөвлөмж гаргах зорилгоор
2013 онд анх байгуулагдсан ба УТБА нь үүсгэн байгуулагчийн нэг нь билээ.
ADRN байгуулагдсаны 10 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд Ази дахь
ардчилал судлалд өөрийн хувь нэмэр оруулж, зохих байр сууриа хэдийн эзлээд
байна.