Тус Академийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг “Шинэ сонгогч” төсөлд Баянзүрх дүүргийн “Шинэ монгол” ЕБС, Багануур дүүргийн “Оюуны эрин” цогцолбор сургуулийн XI-XII ангийн 70 гаруй сурагчид амжилттай хамрагдлаа.
Анх удаа сонгуульд оролцож саналаа өгөх залуу үеийнхний гэгээрэлд зориулсан уг төсөл нь ардчиллын үнэт зүйл, сонгуулийн ач холбогдол, иргэдийн сонгох, сонгогдох эрхийн агуулгыг таниулах, нийгэм, улс төрийн амьдрал дахь залуусын оролцоонд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн мэдлэг олгох зорилготой.
Энэхүү сургалтын төсөл нь ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр явагдаж байгаа ба үргэлжлүүлэн Баянхонгор, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана.