Улс төрийн Боловсролын Академи нь Монгол Улсад ардчилал, нээлттэй нийгэм, парламентат ёс, олон урьгалч үзлийг төлөвшүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлэх зорилготой анх 1993 онд байгуулагдсан ууган төрийн бус байгууллагуудын нэг юм.
Тус Академи үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Монгол дахь ардчиллын хөгжлийг шинжлэхүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа.
Энэхүү хуралд Д.Ганбат Ph.D. УТБА-ийн УЗ-ийн дарга,; Л.Сумати, Сант Марал сангийн захирал,; М.Батбаатар Ph.D. МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч,; Г.Туяагэрэл Ph.D. МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш,; О.Хатанболд Ph.D. ШУА-ийн ФХ-ийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч нараас холбогдох сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ. Мөн Ларри ДАЙМОНД Ph.D. Стэнфордын Их сургуулийн ахлах судлаач, (АНУ,) ; Мин-хуа ХУАНГ Ph.D. Азийн Барометр судалгааны захирал , (Тайвань,) ; Ким ЖҮН Ph.D. Хойд Солонгос судлалын Их сургуулийн судлаач, (БНСУ,) ; Чин-эн BY Синика Академийн судлаач, (Тайвань) нар илтгэлээ ирүүлж оролцлоо.
Тус хуралд шинжлэх ухаан, судалгааны байгууллага, их, дээд сургуулийн багш, оюутан, судлаачид болон парламент, улс төрийн нам, холбоо, намуудын дэргэдэх судалгааны байгууллага, олон улсын байгууллага, Монголд суугаа гадаадын ЭСЯ-ны төлөөлөл болон УТБА-ийн УЗ-ийн гишүүд, үеийн үеийн багш, ажилтнууд хүрэлцэн иржээ оролцлоо.