Улс төрийн Боловсролын Академиас 30 жилийн хугацаанд тасралтгүй эрхлэн гаргасан “Шинэ толь” сэтгүүлийн 85 дахь дугаарыг дэлхийн хамгийн том номын сан болох АНУ-ын Конгрессын Номын сангийн Азийн тасгийн Монгол-төвд номын судлаач, мэргэжилтэн хатагтай Сюзан Мэйнхэйтэд гардуулан өглөө. Энэхүү номын сан нь дэлхийн өнцөг булан бүрээс 450 гаруй хэл дээрх судалгааны материалыг багтаасан гайхамшигт баялаг өв сантай ажээ.
УТБА-иас иргэдийн гэгээрэлд хэдэн мянгаар тоологдох олон тооны сургалтын материал, гарын авлага, эмхэтгэл хэвлэж ирсэн ба өнөөдрийг хүртэл Монголын Үндэсний номын сангаас эхлэн их дээд сургуулиудын номын санд чухал эх сурвалж болсон хэвээр байгаа билээ. 1993 онд гар аргаар өөрсдөө олшруулж, үдэж, нийтийн хүртээл болгож байсан “Шинэ толь” сэтгүүл онлайн хувилбараар нийтэд хүртээмжтэй болж өнөөдөр дэлхийн алдартай шилдэг номын санд судалгаа, шинжилгээний эргэлтэд орж улам өргөжин хүрэх боломжтой боллоо.
Сэтгүүлийн энэхүү дугаарт тус академийн 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын хурлаар хэлэлцүүлсэн илтгэл, өгүүллийг багтааснаас гадна Академийг үүсгэн байгуулагчид, үе үеийн багш, ажилтан, судлаачид, дэмжигч, хамтрагчдын түүхэн товчоо, баримт, дурдатгалыг хамтадгасан тусгай дугаар болж гарсан онцлогтой юм.
“Шинэ толь” сэтгүүлийн нийт 85 дугаарт нийтлэгдсэн бүх өгүүллийг энэхүү /www.academy.edu.mn/ хүлээн авна уу.