![]()
“Азийн Барометр” олон улсын судалгаа 2000 оноос хойш Монгол Улсад 7 дахь удаагийн давтамжтай явагдаж өндөрлөлөө. Ази тивийн 15 улсыг хамрадаг уг судалгааг манай улсаас Улс төрийн Боловсролын Академи хариуцан гүйцэтгэж ирсэн. Энэхүү судалгаа давтамжтайгаар зохион байгууллагддаг бөгөөд ардчилал, засаглал, эдийн засаг, улс төрийн хөгжил, уламжлалт ба орчин үеийн нийгмийн харьцуулалт, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй бүлэг асуудлаар Ази тивийн иргэд, олон нийтийн санал бодол, байр суурийг харьцуулан судлах зорилготой юм.
Судалгааны түүвэрт Дорнод, Сүхбаатар, Дундговь, Говьсүмбэр, Булган, Сэлэнгэ, Ховд, Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул зэрэг аймаг, тэдгээрийн сум, баг болон Улаанбаатар хотын 6 дүүрэг сонгогдож, нийт 1275 иргэдийг түүврээр сонгон сурвалжлагын аргааар мэдээллийг цуглуулсан болно.
Судалгаанд тус Академийн судлаачдын хамт ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС- ийн Социологийн тэнхим, багш, судлаач, оюутнууд оролцож, 2025 оны 6-9 дүгээр сард мэдээллийг цуглуулахад хамтран ажилласан юм.
Эрхэм уншигч, судлаач та Ази тивийн эдгээр улс орныг хамруулсан “Азийн Барометр” олон улсын судалгааны үр дүнтэй танилцахыг хүсвэл http//:www.asianbarometer.org болон тус Академийн www.academy.edu.mn цахим хуудсанд зочлоорой.

