Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Хууль эрх зүй > Органик хууль > Зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах, шүүхийн шинэтгэлийн зарим асуудал
Органик хуульХууль эрх зүйШинэ Толь Сэтгүүл

Зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах, шүүхийн шинэтгэлийн зарим асуудал

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-06
Хуваалцах
8 min унших
Хуваалцах

Loading

Р.Жамъянчойжил
/
Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч/

Шинэ толь №24, 1998

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд: Үндсэн хууль бусад хуулиар олгосон эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй гэж тодорхойлон заасан билээ.

Эрх зүйт төрийн үйл ажиллагааны нэгэн үндсэн чиглэл нь хүний эрхийг эрхэмлэн хүндэтгэж, түүнийг эдийн засаг, улс төр, эрх зүйн хувьд баталгаажуулах явдал мөн. Хүний эрхийн эрх зүйн баталгааны гол хэлбэр нь Үндсэн хууль бусад хуулийн хүрээнд байгуулагдсан алагчлалгүй, хараат бус шүүх болно. Иргэд, байгууллага (хуулийн этгээд)-ын зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах нь шүүхийн байгууллагын бүрэн эрх, түүний үйл ажиллагааны үндсэн зорилго бөгөөд тэрхүү бүрэн эрхийн нэлээд хэсэг нь иргэний шүүн таслах ажиллагаанд хамаардаг юм. Зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах иргэний шүүн таслах ажиллагааны үндсэн арга нь тухайн этгээдийн эрх зөрчигдсөн болох нь тогтоогдсон нөхцөлд түүнийг зөрчигдөхөөс өмнөх байдалд нь сэргээн, эрхийг нь хамгаалах, эрх зөрчигдсөнөөс үүссэн хохирол төлбөрийг нөхөн төлүүлэх, гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах, тасалдлыг албадан гүйцэтгүүлэх, олох ёстой байсан орлого, үр төл, алдангийг бүрэн гүйцэд төлүүлэхэд оршиж байна:

Нийгмийн олон талт амьдрал, түүнийг зохицуулж буй хууль тогтоомжийн хөгжилтэй уялдан зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах шинэ арга хэлбэр гарч эхэллээ. Тухайлбал, Монгол улсын шинэчлэн найруулсан иргэний хуулиар эд хөрөнгийн бус “Сэтгэл санаа”-нд учруулсан хор хохирлыг нөхөн арилгах журмыг тодорхойлсон юм. Зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалахад шүүхийн гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж ирлээ. Зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж өргөдөл, нэхэмжлэл гаргах явдал жил бүр өсч байна. Монгол улсын шүүхүүд зөвхөн анхан шатаар 1997 онд 26936 иргэний хэрэг шийдвэрлэсэн нь 1990 оныхоос даруй 86.1 хувиар нэмэгджээ.

Улс оронд өрнөсөн өөрчлөлт, шинэчлэл нийгмийн бүхий л хүрээг хамарч, ардчилсан шинэ нийгмийн эрх зүйн үндсийг тавих шаардлагын дагуу Монгол улсын Үндсэн хууль батлагдан гарсан билээ. Өөрчлөлт, шинэчлэлт шүүхийг тойроогүй бөгөөд түүнийг гүн гүнзгий өөрчлөх шаардлага гарсан юм. Төрийн эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилах зарчим илрэлээ олж, анх удаа шүүх бие даасан эрх мэдлийн хэмжээнд тавигдах болсон нь шүүхийн шинэчлэлийн гол үр дүн мөн.

Шүүх үзэл суртлаас ангижирч, аль нэг нам, түүнчлэн төр, засаг аливаа албан тушаалтны нөлөөллөөс бүрэн гарлаа. Шүүх ардын шүүхийн тогтолцооноос мэргэжлийн шүүхийн тогтолцоонд шилжив.

Нийгмийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж улс орон зах зээлийн харилцаанд шилжсэнээр нийгмийн бүхий л харилцаа хуулиар зохицуулагдах болж, шүүх зөвхөн хүчин төгөлдөр хууль хэрэглэж, хэрэг маргаан шийдвэрлэх зарчимд шилжсэнээр олон арван хууль шинээр батлагдан, мөрдөгдөх болов. Урьд өмнө гарч байгаагүй шинэ хэрэг маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүрэг шүүхэд ногдсон юм. Иргэний шүүн таслах ажлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулах зарчим хэрэгжиж байна.

Шүүхийн шинэчлэлийг улам гүнзгийрүүлж, улмаар зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах ажлыг сайжруулахад дараах хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай гэж бид үзэж байна.

  1. Шүүхийн тогтолцоог анхан шатны, давж заалдах шатны болон хяналтын шатны байх зарчмыг хатуу баримтлан зохион байгуулж, эдгээр шүүх зөвхөн өөрийн эрхлэх шатаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байх шаардлагатай байна. Одоогийн анхан шатны болон давах хяналтын шатны шүүхийн үүрэг холилдсон тогтолцоог өөрчлөх нь зүйтэй гэж бид үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүхийн ачааллыг харгалзан, эдгээр шүүхийг тойргийн буюу бүсчилсэн байдлаар зохион байгуулж илүү гарсан орон тоог анхан шатны шүүхэд шилжүүлэх боломжтой.
  2. Мэтгэлцэх зарчмыг тууштай хэрэгжүүлж, талууд шаардлага, тайлбараа өөрсдөө нотлох, хэрэв нотолж чадахгүй бол шүүхийн нотлох баримт цуглуулах, нотлох үүрэг түүнд хүлээлгэдэг буруу практикаас ангижруулах хэрэгтэй байна. Үүнтэй холбогдуулан нотлох баримт гүйцэд бүрдээгүй буюу хэргийн бүрдэл хангаагүй шалтгаанаар шүүхийн шийдвэр хүчингүй болгодог хуулийн заалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.
  3. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөх үүргээс чөлөөлсөн нь түүний хариуцлагыг сулруулж улмаар нэхэмжлэл, хэргийн тоо эрс өсөх, нөгөө талаар нэхэмжлэлийн хэмжээгээ дураар өсгөх муу үр дагавартай болох нь ойрын 3-4 жилийн туршлагаас харагдлаа. Иймд улсын тэмдэгтийн хураамж нь нэг талаас шүүхийн зардлыг нөхөн төлүүлэх хэрэгсэл, нөгөө талаас нэхэмжлэгч этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх хэрэгсэл тул урьдчилан төлдөг болгох үндэслэлээр зохих хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.
  4. Хэргийн харъяаллыг 10 сая төгрөгөөр зааглан анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн хооронд харъяалал тогтоосон нь бодит амьдралд нийцэхгүй байна. Тухайлбал, хэдэн сая, зуун сая төгрөгөөр үнэлэгдэхийг үл харгалзан аж ахуйн нэгжийг дампууруулах зэрэг иргэний хэргийг сумын шүүх шийдвэрлэдэг атал 10 саяас дээш нэхэмжлэлтэй бол бусад хэргийг аймаг, нийслэлийн шүүх харъяалж байгаа нь буруу байна. Иймд бүх хэргийг анхан шатны шүүх хянаж шийдвэрлэх шаардлага эндээс үүдэн гарч байгаа юм.
  5. Шүүх, шүүгчийн ажлын ачаалал эрс өсч байна. 1997 онд шийдвэрлэсэн эрүү, иргэн, захиргааны хэргийг шүүгчдийн тоонд хуваахад 1 шүүгч жилд 230 гаруй хэрэг маргаан шийдвэрлэж байгаа юм. Энэ бол маш их тоо. Цаашид захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулан хянах, хэргийн нь харъяаллыг зөв тогтоож өгөх, хорих, саатуулах зөвшөөрлийг энэ шүүх өгч байх болгох нь зүйтэй бөгөөд энэ нь хүний эрхийн талаас ч зөв алхам болох юм. Ажлын ачаалал хэт ихэссэнээс шүүгч хэргийн байдалд зөв зүйтэй үнэлэлт дүгнэлт өгч, хууль тогтоомжоо нарийн судлан хэргээ үнэн зөв шийдвэрлэхээс өмнө талуудыг байцаах, протокол бичих, оролцогчдыг дуудах техник ажиллагаанаас илүү гарч чадахгүйд хүрч байна.
  6. Шинээр гарч байгаа хуулиуд нийгмийн харилцааг зохицуулахад ихээхэн хувь нэмэр оруулж байгаа боловч зарим хууль хэрэглэхэд зөрчигдөж байгааг хэлэх нь зүйтэй. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нөхөх олговрын хэмжээ мөн хуулийн 10 дугаар зүйлийн заалттай зөрчилдсөнөөс шүүх хэрэглэх боломжгүй болж, олон хэрэг шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байна.

Дээд шүүх УИХ-д холбогдох саналаа хүргүүлсэн бөгөөд одоогоор шийдвэрлэгдээгүй байна. Мөн Гэр бүл, Хөдөлмөрийн зэрэг хууль батлагдсанаас хойш олон жил болж өнөөгийн нийгмийн харилцааг зохицуулж чадахгүйд хүрээд байгаа юм.

  1. Шүүхийн Ерөнхий зөвлөл Үндсэн хуульд заасан шүүгчдийн эрх ашгийг хамгаалах үүргээ бүрэн гүйцэд биелүүлэхгүй байна. Үндэслэлгүйгээр гүтгүүлж доромжлуулсан, тэрчлэн хүнд гэмт хэрэгт холбогдон гүтгүүлэх тохиолдол их байна. Энэ тохиолдолд Шүүхийн Ерөнхий зөвлөл төлөөлөн хамгаалж нэр төрийг нь сэргээлгэж байх нь зүйтэй.
  2. Шүүгчдийн бие даасан, хараат бус байдлыг хангах гол үндэслэл нь тэдний цалин хангамж мөн. Шүүгчдийн цалин бага байгаагаас цалингаас өөр орлогогүй тэднийг элдэв байдлаар эрхшээл нөлөөндөө оруулахыг оролдох явдал цөөнгүй гарч байна.

Шүүхийн унаа тэрэг муу, төсөв хүрэлцээгүйгээс өрөнд баригдаж улмаар нүүдэллэн ажиллаж чадахгүйд хүрч байгаа нь нууц бишээ. Иймд шүүгчдийн цалин хангамжийг нэмж, төсвийг хүрэлцээтэй баталж өгөх нь хараат бус шүүгч, бие даасан шүүхийн гол нөхцөл болно.

Энэ нөхцөл хангагдаагүйгээс хуульчдын дундаас шүүгчийг шилж шалгаруулан томилох Үндсэн хуулийн заалт ч хэрэгжихгүйд хүрч байна.

  1. Нийгмийн шинэ харилцаа, шинэ нөхцөл байдал шүүгчээс ихээхэн мэдлэг чадвар шаардаж байна. Одоо зах зээлийн нөхцөлд ажиллаж чадах, зах зээлийн үеийн хууль тогтоомжийн нарийн учрыг олж чадах шүүгчийг бэлтгэх шаардлагатай байна. Шүүгчдийг тодорхой хугацаанд төлөвлөгөөтэйгээр сургаж, мэргэжлийг нь дээшлүүлэх шаардлагатай байна.

Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/

Tagtaa 2023-12-12 2020-03-06
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?