Э.Гэрэлт-Од
/МУБИС-ийн багш, Улс төрийн шинжлэх ухааны магистр/
Шинэ толь №62, 2008
Түлхүүр үг: Улс төрийн намын бүтэц, Улс төрийн намын гишүүнчлэл, УТН-дахь эмэгтэйчүүдийн байр суурь, УТН-ын зохион байгуулалтын хэлбэр
Миний бие судлаач Гербер Китшельтын Посткоммунист ардчилсан орнуудын өөр өөр замнал өгүүллийг 2005 онд унших явцад “…шинээр ардчилсан орнуудын хуучин коммунист намд коммунист удирдлага, ленинист уламжлал болон төржсөн-социалист эдийн засгийн бодлого уламжлагдсаар байна’[1] гэж бичсэн нь анхаарал татсан бөгөөд Монгол улс эдгээр орнуудын нэг болохын хувьд дээрх дүгнэлтийг шалгаж үзэхийг оролдсон юм. Гэвч зөвхөн улс төрийн намын хуучин коммунист удирдлага, зохион байгуулалт хэрхэн хадгалагдаж байгаа, энэ нь шийдвэр гаргах түвшин дэх гишүүдийн оролцоонд саад болж байгааг илрүүлсэн юм. Улс төрийн намууд жирийн гишүүдийн оролцоог хангасан, үйл ажиллагаа нь нээлттэй ардчилсан институци болж төлөвших нь гишүүд ухаалаг “рационал” сонголт хийж, намын дотоод амьдрал нээлттэй болж, аливаа шийдвэр ил тод гарч, улс төрчдийн хариуцлагыг бэхжүүлэх бүрэн боломжтой. Нөгөө талаас намын гишүүд төрийн албанд буй намын элит, лидерүүдийг хянах бүрэн дотоод ардчилалтай болж төлөвшдөг.
Иймд “Монголын улс төрийн намын дотоод ардчилал: шийдвэр гаргах түвшин дэх гишүүдийн оролцоо” хэмээх энэхүү судалгааны өгүүллийг бичсэн бөгөөд судалгааны суурь мэдээллийг цуглуулж, анализ хийхэд Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн бүхтапаар дэмжсэн юм.
Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын хувьд ардчиллын хөгжлийг тогтвортой дэмжих, ардчилсан институциудын хөгжлийг хангах, үнэт зүйлсийг хүлээж авах нийгмийн хөрсийг яаралтай бүрдүүлэх нь нэн чухал. Монгол улс 1990 онд улс төрийн коммунист тогтолцооноос ардчиллыг сонгосон цөөн орнуудын нэг болохын хувьд олон намын тогтолцоо, олон ургальч үзэл, хүний эрх, эрх чөлөөг хангахыг чармайж ирсэн ч ардчиллын үнэт зүйлс нийгмийн хөрсөнд соёолох таатай орчныг бүрдүүлж чадаагүй л байна. Тухайлбал, улс төрийн намын дотоод ардчиллын үндэс болсон шийдвэр гаргах түвшин дэх гишүүдийн оролцоо юм.
Улс төрийн нам аливаа шийдвэрийг гишүүдээсээ асууж, тэдний хүсэл, эрмэлзэлд тулгуурлаж шийдвэрлэдэг байх нь ардчиллын суурь зарчим бөгөөд энэ нь гишүүдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх, үзэл бодлоо илэрхийлэхболомжийголгодог. Иймээсэнэхүү судалгааны өгүүлэлд улс төрийн намын дотоод ардчиллын үндэс болсон шийдвэр гаргах түвшин дэх гишүүдийн оролцоо ямар байгаа, цаашид гишүүдийн оролцоог дэмжихэд юунд анхаарах ёстой гаргахыг зорьлоо.
Намын зохион байгуулалт ба гишүүдийн оролцоо
Монголд улс төрийн нам байгуулагдсан цагаас хойш эдүгээ 87 жил [2]-ийг өнгөрөөжээ. Энэ хугацаа бол улс төрийн нам жинхэнэ утгаараа улс төрийн системийн бүрэлдэхүүн болж иргэдийн улс төрийн санаа бодлыг илэрхийлэх, нэгтгэх, хэрэгжүүлэх механизмуудыг гажуудуулахгүйгээр улс төрийн систем эрүүл төлөвших хангалттай хугацаа. Гэвч монгол дахь намын үйл ажиллагааны уламжлал тийм ч дардан байсангүй. Эхний үед МАХН дангаар ноёрхсон ардчилсан бус тогтолцоо 1990 он хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд Монгол Ардын Нам /МАН/-аас Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/ болж нэрээ өөрчлөн хэт зүүний коммунист нам болж хувирсан. Тус нам нь төр, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд өөрийн нэгж төлөөллийн байгууллагаа байгуулж төрийн аппаратаас ч илүү бэхжсэн бөгөөд намын дотоод үйл ажиллагаанд жирийн гишүүдийн оролцоог хязгаарлаж, намд гишүүнээр элсэхэд маш хатуу шалгууруудыг тавьсан төрийн төв институци болж байсан үе юм. Удаах үе нь 1990 оны ардчилсан хөдөлгөөний ялалтын үр дүн болж олон намууд байгуулагдаж, иргэд чөлөөтэй нэгдэж, намууд засаглалын тр лөө шударгаар өрсөлдөх болсон өнөө үе болно. Намын түүхийн дээрх үе шатуудыг улс төрийн дэглэмийн хүрээнд шууд жишиж үзэх боломжгүй. Гэвч ардчилсан ба ардчилсан бус тогтолцооны үеийн улс төрийн намуудад бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд адил төсөөтэй шинжүүд хадгалагдсаар байна. Үүнд, намууд дахь хатуу гишүүнчлэлийн бодлого, төвлөн удирдах ардчилсан зарчмыг /democratic centralizm[3] дурьдаж болно.
Хүний эрх, эрх чөлөөг хангахын тулд намын хатуу гишүүнчлэл болон төвлөн удирдах ардчилсан зарчим буюу хэт төвлөрлөөс салгах нь монголын улс төрийн намуудын нэн тэргүүний зорилт байсан бөгөөд үүний тулд нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоонд шилжилт хийсэн. Монгол дахь улс төрийн шилжилтийн эхэн үеийн тухай ХБНГУ-ын иргэн, монгол судлаач Удо Баркманн “Монгол улсын шилжилтийн үеийн улс төрийн намуудын үүрэг” номондоо “1989 оны 12- р сарын 10-нд нийслэл хотын залуучуудын ордны өмнөх талбай дээр МоАХ-ноос зарласан цуглаан болов. 300-500 орчим тооны оролцогчид “Бидэнд олон намын систем хэрэгтэй”, “Эрх зүйт төрийн төлөө”, “хэвлэл мэдээллийн эрх чөлөө” зэрэг олон уриа лоозон барьсан”[4] байжээ гэж тэмдэглэсэн байна.
Улмаар нийгэм-улс төрийн бүхий л үйл явц нээлттэй ил тод болохын зэрэгцээ шинээр үүссэн улс төрийн намын үйл ажиллагааг зохицуулах үүднээс “Улс төрийн намуудын тухай хууль”-ийг 1990 оны 5-р сарын 10-нд АИХ-аар баталснаар улс төрийн намын эрх зүйн орчин анх бүрдсэн юм. Энэ цагаас хойш эдүгээ 50 гаруй улс төрийн нам байгуулагдсан ч улс төрийн өрсөлдөөний дунд нэгдэн нийлэх болон задрах үйл явцын дүнд одоогоор 18 улс төрийн нам Монгол улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй байна.
Улстөрийн нам нь сонгогчид, дэмжигчид, гишүүд болон милитант[5] буюу идэвхтэн гишүүд гэсэн суурь бүтэцтэй байдаг бөгөөд эдгээр нь оролцооны хэмээрээ өөр хоорондоо ялгаатай.
- Сонгогч нь сонгуулийн үед өөрийн улс төрийн үнэт зүйл, чиг баримжаагаараа тогтвортой санал өгөгч иргэд.
- Дэмжигч нь сонгуулийн болон сонгуулийн бус үед ч тогтвортой санал өгдөг дэмжиж буй намынхаа бодлого, үйл ажиллагаанд оролцохыг эрмэлздэг.
Гишүүн нь намд элссэн албан ёсны батламжтай, намын төлөөллийн байгууллагуудад санал өгөх эрхтэй, хүсвэл өөрөө сонгогдох эрх нь нээлттэй, улс төрийн үнэт зүйл чиг баримжаа нь тодорхой ч намын үйл ажиллагаанд нэг их оролцоод байдаггүй.
- Милитант буюу идэвхтэн гишүүд нь жирийн гишүүдээс илүү намын үйл ажиллагаанд өдөр бүр сайн дураар оролцдог, сонгуулийн болон бусад кампанит ажлын үеэр намын гишүүд
болон сонгогчдыг уриалан дууддаг цөөн тооны идэвхтэн гишүүдийг хэлнэ.
XX зууны сүүлийн хагасаас эхлэн Баруун Европын оронд намын гишүүнчлэл өргөн хүрээнд унаж байгаа бөгөөд үүний шалтгааныг судлаач Ричард Катз, Скарроу, Петер Мейр болон Ван Бейзин нар “намын гишүүнчлэл, намын гишүүдийн улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцох оролцоо нь хүн ам зүйн, нийгэм-эдийн засгийн, мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэсэн хүчин зүйлүүдээс шалтгаалж өөрчлөгдөж байна’[6] гэж тайлбарласан байдаг. 1980-аад оноос эхлэн Европын орнуудад иргэдийн улс төрийн намд итгэх итгэл унаж, намын гишүүнчлэл 30-50%-иар унажээ. Тухайлбал, Норвейгийн улс төрийн намын г .шүүдийн идэвхи, оролцоо буурч, гишүүнчлэл 50%-иар буурсныг 2000 оны судалгаагаар тогтоосон байдаг. Норвейгийн хувьд цагаан арьстнууд намын шийдвэр гаргах түвшин дэх оролцоо харьцангуй өндөр байдаг. Судлаач Нейдар болон Бернард /2005/ улс төрийн намын үйл ажиллагаанд гишүүдийн оролцоо нь нас, хүйс, орлогын түвшингөөсөө шалтгаалааж өөр өөр байдгийг нотолжээ[7]. Мөн судлаач Сузан Скарроу “Улс төрийн намууд ба намын гишүүд” /2005/ зохиолдоо жирийн гишүүдийг идэвхтэй ба идэвхигүй[8] гэж хуваасан нь орчин үед улс төрийн намууд сул гишүүнчлэлийг сонгох болсонтой шууд холбоотой Юм.
2000 оны судалгаагаар Дани болон Норвейгийн намын гишүүдийн идэвхийг харьцуулахад Норвейгийн хувьд гишүүдийн 51% нь сүүлийн жилд ямар ч ажилд оролцоогүй байхад Данийн гишүүдийн 42% нь өөрсдийн хүсэлтээр орон нутгийн намын байгууллагын хуралд суусан байна. Норвейгид Хөдөлмөрийн нам болон Социалист намын гишүүдийн 59% нь хамгийн багадаа гэхэд жилд 1 үйл ажиллагаанд оролцдог байхад, Данийн Консерватив намын гишүүдийн 37% нь 2 ба түүнээс дээш удаа намын үйл ажиллагаанд оролцсон статистик гарчээ.
Ричард Катз болон Петер Мейр нарын 1994 онд редакторласан “Улс төрийн намуудыг хэрхэн зохион байгуулах” зохиолд судлаач Ларс Биллигийн “Намын гишүүнчлэлийн бууралт” өгүүлэлд Дани улсыг жишээлж авч үзсэн бөгөөд 1960-аад онд 600,000 гаруй гишүүнтэй байсан бол 1990-ээд оны сүүлчээр 220,000 гаруй намын идэвхтэн гишүүнтэй болж, иргэдийн улс төрийн намд итгэх итгэл буурч, улс төрийн намын бодлого, үйл ажиллагаанд оролцохоо больжээ. Тус орны хувьд зүүний болон зүүн төвийн намууд зонхилдог тул ажилчин анги буюу нийгмийн дунд давхаргын төлөөллийг хамгаалж иргэд, сонгогчдоос дэмжлэг авах нь чухал байгааг онцолсон.
Хүснэгт 1
Европын улс төрийн намуудын гишүүдийн тоо[9]
Улс төрийн нам гишүүнчлэлийн ямар бодлогыг баримталж байгаагаар нь судлаач Петер Мейр, Ричард Катэ нар улс төрийн намын зохион байгуулалтын сонгодог з хэв маягийг боловсруулсан. Үүнд, массийн буюу олон түмний, элитийн буюу боловсон хүчний, катч-ол /catch-all/ буюу бүхнийг шүүрэгч нам гэж ангилсан. Эдгээр намууд нь мөн гишүүнчлэлийн хувьд өөр өөр бодлого баримталдаг болохыг тодорхойлсон.
Дараахь хүснэгтээс харахад улс төрийн намын зохион байгуулалтын хэв маяг ямар байгаагаас гишүүнчлэлийн талаар баримтлах бодлого тодорхойлогддог нь тодорхой байна. Мөн намын гишүүдийн оролцооны мөн чанар нь гишүүдийн улс төрийн идэвх сулдаа бус гагцхүү тухайн улс орны түүх, соёл, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөлөөс түлхүү хамааралтай ажээ.
Өөрөөр хэлбэл, улс төрийн ямар дэглэмтэй байгаагаас шалтгаалж гишүүдийн оролцооны мөн чанар харьцангуй өөр өөр байна гэсэн үг. Тоталитар дэглэмтэй улсад намын гишүүдийн оролцоог сайтар зохицуулсан, хатуу гишүүнчлэлийн бодлоготой байдаг.
Харин ардчилсан улсад олон нам зэрэгцэн оршдог тул намуудын гишүүнчлэлийн бодлого харьцангуй сул гишүүнчлэлтэй, дүрмийн хүрээнд гишүүний хүлээх хариуцлага сул байдаг.
Хүснэгт 2
Улс төрийн намын зохион байгуулалтын сонгодог хэв маяг[10]
Хүснэгт 3
Намын гишүүнчлэлийн хэлбэр
1990 онд МАХН-ыг шинэчлэх анхны оролдлого гарч тус намын эрдэмтэн залуус “Үнэн” сонинд “Манлайлагчид бид хоцрох нь ээ” нэртэй нийтлэл бичиж байжээ. Үүнд “Томоотой намын гишүүдээс бүрдсэн томоотой үүрүүд олширч тэнд хуралд суух, татвараа өгөх, хааяа даалгавар авах, манлайллын хүснэгт бөглуулснээ их зүйл гэж боддог, шүүмжлэл гаргадаггүй, дутагдал гаргадаггүй, ажлаараа тэргүүлдэггүй, араас нь чангаадаггүй тийм гишүүд нилээд тоотой болсон байна.”[11] Үнэн, 1990.01.30/
Хүснэгт 4
Монгол улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын гишүүдийн тоо[12] /2007 оны 11 дүгээр сар/
Тайлбар: 2005 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгуулийн эрхтэй иргэдийн тоо /1, 123, 219/-той харьцуулж гаргав.
МАХН 1989 оноос өмнө 96000 гишүүнтэй байсан бол 1990 оны 5 дугаар сарын 10-нд “Улс төрийн намуудын тухай хууль”-ийг шинээр баталснаар Дээд Шүүхэд тус нам 94000 гишүүнтэй[13]-гээр бүртгэгдсэн юм. Харин өнөөдөр МАХН нь 161300 гишүүнтэй болж өргөжсөн бөгөөд Ардчилсан нам 150000, ИЗН 35000, Эх орон нам 160000 гишүүдтэй байна. 1,123,219 сая сонгуулийн насны иргэдтэй /2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр бүртгэгдсэн тоо/ орны хувьд нийт 17 улс төрийн намын гишүүдийг нэгтэхэд нийт сонгогчдын 599,036[14] нь буюу 53,33 хувь нь аль нэг намын гишүүн байгаа нь хэт намчирхсан, намаар талцсан, намаас хамааралтай нийгмийг бүрдүүлжээ. Эндээс харахад улс төрийн тавцанд голлох үүрэгтэй оролцож байгаа намууд /тэр дундаа Ардчилсан нам, Эх орон нам болон МАХН/ утга учиргүй гишүүнчлэлээр уралдаж хэт их гишүүдийг өөртөө
Хүснэгт 5
Монголын улс төрийн намуудын гишүүнчлэл, мөн чанар
“Улс төрийн намын тухай хууль”-ийн 9.3.7-р зүйлд “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг/”[15]үсэг цуглуулахад хангалттай гэдгийг иш үндэс болгон өнгөрсөн хугацаанд олон шинэ намууд үүссэн. Эдгээр намуудын дийлэнх нь тодорхой хувь хүмүүсийн амбицад тулгуурласан байх ба улс төрийн өдөр тутмын амьдралд бараг нөлөөгүй, бодлого тодорхойлох, төрийн бодлогыг хэрэгжүүлэх чадвар, туршлагагүй байдаг. Тэд үнэн хэрэгтээ жинхэнэ гишүүдийн цөмгүй бөгөөд гишүүнчлэлийн тоог хангахад ихэвчлэн Дээд Шүүхэд бүртгүүлэх үедээ өгсөн тоо л тухайн намын гишүүнчлэлийн статистик болдог. Энэ баримт намын гишүүний тоо бодит биш байдгийг хэлээд байгаа юм[16].
Улс төрийн намыг шинэчлэх бодлого ба гишүүдийн оролцоо
Улс төрийн нам нь ардчилсан нийгмийн бүрэлдэхүүн болохын хувьд нийгмийн хөгжлийн эрэлт, хэрэгцээг хангахын тулд өөртөө тогтмол шинэчлэл хийдэг байх ёстой. Энэ утгаараа бид улстөрийн намын шинэчлэлийг ардчилсан системийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор үнэт зүйлсийг хэлбэршүүлэх үйл явцыг хэлж болно. Тухайлбал, нам сонгогчдоосоо тасрах, шийдвэр гаргах түвшинд гишүүдийн оролцоо байхгүй, нам хэт олигархичлагчдах, намын үйл ажиллагаа нээлттэй биш зэрэгт намуудад шинэчлэл хийхийг олон нийт, гишүүд шаарддаг байна.
Улс төрийн намын гишүүдийн улс төрийн ардчилсан бус соёл, зохион байгуулалтын хувьд эрх мэдлийгтөвлөрүүлсэн тохиолдолд намууд ардчиллын институци болж төлөвшиж чадддаггүй бөгөөд өнөөдөр дэлхийн олон улс оронд улс төрийн намын ардчиллыг хангахын тулд шийдвэр гаргах түвшинд гишүүдийг чөлөөтэй оролцуулдаг болохыг эрэлхийлж байна. Онолын хувьд шийдвэр гаргах түвшний оролцоог хангахын тулд намын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай. Энэ нь улс төрийн намын удирдлага хэр төвлөрсөн бус байна төдий чинээ гишүүд шийдвэр гаргах түвшинд оролцох боломж нээгддэг болохыг харуулж байна. Үүнийг дорх зургаар дүрслэв. Мөн намууд гишүүдийн улс төрийн боловсрол онцгой анхаарч намын гишүүн хүн ардчилсан нийгмийн эд эс болохын хувьд эрхээ эдлэхийн зэрэгцээ илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Монголын сонгогчид болон намын гишүүдийн хувьд намын шийдвэр гаргах түвшинд оролцох сонирхол тун бага байгааг бодлогын судалгааны[17] тайлангаас харж болно.
Зураг 1. Улс төрийн намын зохион байгуулалт
ба гишүүдийн оролцооны хамааралт
Зураг 1. Улстөрийн намын зохион байгуулалт ба гишүүдийн оролцооны хамааралт
Гишүүднйн соёлтой оролцоо
“Улс төрийн намын тухай хууль”-ийн 9.3.7-р зүйлд “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг/”[15]үсэг цуглуулахад хангалттай гэдгийг иш үндэс болгон өнгөрсөн хугацаанд олон шинэ намууд үүссэн. Эдгээр намуудын дийлэнх нь тодорхой хувь хүмүүсийн амбицад тулгуурласан байх ба улс төрийн өдөр тутмын амьдралд бараг нөлөөгүй, бодлого тодорхойлох, төрийн бодлогыг хэрэгжүүлэх чадвар, туршлагагүй байдаг. Тэд үнэн хэрэгтээ жинхэнэ гишүүдийн цөмгүй бөгөөд гишүүнчлэлийн тоог хангахад ихэвчлэн Дээд Шүүхэд бүртгүүлэх үедээ өгсөн тоо л тухайн намын гишүүнчлэлийн статистик болдог. Энэ баримт намын гишүүний тоо бодит биш байдгийг хэлээд байгаа юм[16].
Улс төрийн намыг шинэчлэх бодлого ба гишүүдийн оролцоо
Улс төрийн нам нь ардчилсан нийгмийн бүрэлдэхүүн болохын хувьд нийгмийн хөгжлийн эрэлт, хэрэгцээг хангахын тулд өөртөө тогтмол шинэчлэл хийдэг байх ёстой. Энэ утгаараа бид улстөрийн намын шинэчлэлийг ардчилсан системийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор үнэт зүйлсийг хэлбэршүүлэх үйл явцыг хэлж болно. Тухайлбал, нам сонгогчдоосоо тасрах, шийдвэр гаргах түвшинд гишүүдийн оролцоо байхгүй, нам хэт олигархичлагчдах, намын үйл ажиллагаа нээлттэй биш зэрэгт намуудад шинэчлэл хийхийг олон нийт, гишүүд шаарддаг байна.
Улс төрийн намын гишүүдийн улс төрийн ардчилсан бус соёл, зохион байгуулалтын хувьд эрх мэдлийгтөвлөрүүлсэн тохиолдолд намууд ардчиллын институци болж төлөвшиж чадддаггүй бөгөөд өнөөдөр дэлхийн олон улс оронд улс төрийн намын ардчиллыг хангахын тулд шийдвэр гаргах түвшинд гишүүдийг чөлөөтэй оролцуулдаг болохыг эрэлхийлж байна. Онолын хувьд шийдвэр гаргах түвшний оролцоог хангахын тулд намын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай. Энэ нь улс төрийн намын удирдлага хэр төвлөрсөн бус байна төдий чинээ гишүүд шийдвэр гаргах түвшинд оролцох боломж нээгддэг болохыг харуулж байна. Үүнийг дорх зургаар дүрслэв. Мөн намууд гишүүдийн улс төрийн боловсрол онцгой анхаарч намын гишүүн хүн ардчилсан нийгмийн эд эс болохын хувьд эрхээ эдлэхийн зэрэгцээ илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Монголын сонгогчид болон намын гишүүдийн хувьд намын шийдвэр гаргах түвшинд оролцох сонирхол тун бага байгааг бодлогын судалгааны[17] тайлангаас харж болно.
Зураг 1. Улс төрийн намын зохион байгуулалт
ба гишүүдийн оролцооны хамааралт
Зураг 1. Улстөрийн намын зохион байгуулалт ба гишүүдийн оролцооны хамааралт
Гишүүднйн соёлтой оролцоо
Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлтийг тодорхойлох үндэсний судалгааны баг 2006 оны турш ажиллахдаа улс төрийн намын дотоод амьдралыг судлахын тулд нам доторх үзэл бодлын өрсөлдөөн болон дотоод ардчилал гэсэн хоёр асуудлыг нарийвчлан судалж 1-5 хүртэл хэмжээсээр дүгнэсэн байна. Уг шинжилгээгээр МАХН үзэл бодлын өрсөлдөөнд 3,01, дотоод ардчилалд 2,88 гэсэн үнэлгээг авсан бол АН үзэл бодлын өрсөлдөөн 3,12, дотоод ардчилалд 2,94 гэсэн үнэлгээг тус тус авсан байна. Энэ бол голлох хоёр намын хувьд “дунд” гэсэн үнэлгээ бөгөөд тийм ч хангалттай үзүүлэлт биш, цаашид үзэл бодлын өрсөлдөөнийг дэмжих, дотоод ардчиллыг бэхжүүлэх хэрэгтэй гэсэн дүнэлтийг хийж болно. Нөгөө талаас гишүүдийн оролцоо сайн биш байгааг шууд илэрхийлсэн үзүүлэлт мөн.
Зураг 3. Намуудад ардчиллын дараахь шинжүүд хэр түгээмэл байдаг вэ?
(АЗШҮБТ-ийн судалгаанаас)
Тайлбар: 5 хүртэл баллаар хэмжих шкалд улс төрийн намууд дээрх үнэлгээг авчээ.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд улс төрийн намуудын дотор намын шинэчлэлийн тухай ярих болсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн, улс төрийн шинжлэх ухааны доктор А.Цанжидын үзэж буйгаар “Манай орны зарим намуудад шинэчлэл хэрэгтэй байхад заримд нь төлөвшил хэрэгтэй байгаа ба бүхэлд нь ярьвал парламентын нам болж төлөвших асуудал яригдаж байгаа[19]” гэж үзэж байхад МАХН-ын гишүүн, “Онц их хурлын төлөө” хөдөлгөөний тэргүүн Т.Гантулга намын шинэчлэл хэмээх ойлголтыг “Тухайн нийгмээс хамааралтай бус зөвхөн хямралын үеийн өөрчлөлт, нийгэм, улс төрийн шинэчлэлтэй шууд холбоотой, намын систем хийгээд дэд систем болон бүрдэл хэсгийн функционал үйл ажиллагааны агуулга, хэлбэрийн цогц, өөр хоорондоо хамааралтай улс төрийн үзэгдлийн нэгдэл буюу үзэл санаа”[20]юм гэсэн ялгаатай байр суурь түгээмэл байна. Эндээс дүгнэхэд МАХН-д шинэчлэл хэрэгтэй гэж зарим үзэж байхад зарим нь шинэчлэлийн тухай асуудал парламентын гадна буй намуудад хэрэгтэй гэж Үзэж байна.
Үнэндээ улс төрийн намын шинэчлэл хэмээх ойлголт нь шуүд утгаараа намын ардчилсан институци болох тухай асуудлыг хөндөж байгаа нь дамжиггүй. Гагцхүү хэрхэн яаж ардчиллах тухай асуудал улс төрчдийн дунд маргаантай байна. Зарим нь дүрмээ шинэчилснээр ардчилсан болно гэж үзэж байхад зарим нь бүх гишүүдийн хурлыг дахин хуралдуулснаар нам ардчилах үйл явц хангагдана гэж үзэж байх жишээтэй.
МАХН-ын XXV их хурал /2007 оны 10-р сарын 22-28 өдрүүдэд/ хуралдаж шинээр байгуулсан Бага хурлын 255 гишүүдийн 45 нь буюу 17,64 хувь нь эмэгтэй, нийт гишүүдийн 40 хувь шинээр, 60 хувь нь улиран сонгогдсон. Удирдах Зөвлөлийн гишүүдийн 23 гишүүний 5 буюу 21,73 хувь нь эмэгтэй, гишүүдийн 17 нь буюу 74 хувь нь шинээр сонгогдсон, 6 нь буюу 26 хувь нь улиран сонгогдсон. Уг их хурлаар “МАХН-ын шинэчлэлийн үзэл баримтлал” хэмээх бодлогын баримт бичгийг хэлэлцэж баталсан байна. Энэхүү баримт бичигт, “…намын шийдвэр гарах үйл явцад жирийн гишүүдийн санал, оролцоог нэмэгдүүлэх…. гишүүд нь ажил мэргэжил, ашиг сонирхол, үзэл бодол, итгэл үнэмшилээрээ нэгдэн, сайн дурын үндсэн дээр нээлттэй, чөлөөт клуб ажиллах боломжийг бүрдүүлнэ”[21] гэж тус тус заажээ. Гэвч намын шинэчлэлийн дээрх алхамуудыг хэрхэн хэрэгжүүлэхийг Удирдах Зөвлөл, Бага Хурлын гишүүдэд шууд хариуцуулсан. Гэвч өнөөг хүртэл намын дотоод шийдвэр гаргах түвшинд жирийн гишүүдийн оролцуулах арга, замаа олоогүй, уг асуудалд ахиц гарахгүй байна.
Тус Их хурлаар МАХН-ын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь намын дотоод ардчиллыг бүх талаар хөгжүүлэх, намын шат, шатны байгууллагын үүргийг тодорхой болгох, намын ажилд гишүүдийн оролцоог нэмэгдүулэх, тэдний хүч санаачлагад түшиглэн ажиллах, Намын сонгуультнууд болон төр засгийн ажил албыг намын нэрээр хашиж байгаа гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх, намыг санхүүгийн хувьд бэхжүүлэх зэрэгт чиглэсэн байна.
Ардчилсан намын хувьд шинэчлэх шаардлагыг харьцангуй хурдан мэдэрч чадсан ч үйл ажиллагаа нь гишүүнчлэлийн хатуу бодлогоос салж чадаагүйгээр барахгүй 2007 оны 1 дүгээр сараас эхлэн гишүүдээ дахин бүртгэж, батлах шинэчлэх аянг зарласан. Мөн оны 9 дүгээр сараас эхлэн “Ардчилсан нам таныг сонсож байна” гэсэн 2008 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт сонгогч бүрээс санал авах ажлыг хүчтэй зохион байгуулж байна. Гэвч дээрх намуудын шинэчлэх алхам нь үнэндээ 2008 оны сонгуульд бэлдсэн ажил болох нь нууц биш юм.
Дээрх намууд 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхол бүхий намын гишүүдээс эхний ээлжинд 20 сая төгрөгийн “нэр дэвшигчийн дэнчинг”[22] хураах ҮЗХ-ийн 2007 оны 04-р сарын 08-ны өдрийн 13-р хурлын №08 тоот болон Бага хурлын тогтоолуудыг баталсан бөгөөд татвараа төлсөн намын гишүүдэд орон нутагт нэр дэвших эрхийг орон нутгийн намын хороонд уламжилж байгаа нь зарчмын хувьд шийдвэр доороос дээш биш, харин дээрээс доош чиглэж, дунд шатны намын хорооны эрх мэдлийг сулруулж байгаагийн илэрхийлэл юм.
Бодит байдалд судалгаанд хамрагдсан аймгуудын намын гишүүдийн 42,4-56,7 (дунджаар 49,55) хувь нь намын бүх шатны байгууллагуудаас тасарсан, ямар ч мэдээлэлгүй байх бөгөөд 74,5 хувь нь өөрсдийгөө орон нутаг дахь намын байгууллагын шийдвэрт нөлөөлж чадна гэдэгтээ итгэхгүй [23]гэсэн судалгааныдүн гарсан. Мөн судалгаанд оролцогч намын гишүүдийн 64,9 хувь нь намын дүрмээ уншаагүй, үлдсэн 35 хувь нь ямар нэг хэмжээгээр уншсан[24] болох нь харагдаж байна. Тухайбал, Ардчилсан намын хувьд Архангай аймгийн төв болон хойд бүсийн сумдын намын хорооны үйл ажиллагаа тогтмол биш, оролцдог нийт 300 гаруй гишүүнээс шинэчлэгдсэн намын дүрэм, журмын эмхтгэл /2007/-ийг уншсан гишүүн ердөө ганцхан гишүүн байгааг харахад намын үйл ажиллагаанд гишүүд идэвхигүй оролцдог, оролцох сонирхолгүй байгаа нь шууд харагдаж байна.[25]
Улс төрийн намууд бүх шатандаа намын баримтлах бодлого, чиглэлээ дотроо танилцуулдаггүй, хэлэлцэх асуудлаар санал авдаггүй байна. Учир нь улс төрийн бүх намуудад ямар асуудлаар гишүүдээ сонсох уу, ямар асуудлыг бүгдээрээ хэлэлцэх вэ? ямар асуудлыг намын хорооны сонгуульт гишүүд шийдвэрлэж болохыг ангилаагүй байна. Энэ нь шууд утгаараа намын шийдвэр гаргах түвшинд гишүүд оролцох боломжгүй болгож байна. Шийдвэр гаргах түвшин дэх намын гишүүдийн оролцоог тодорхойлсон судалгааны дүнг харахад судалгаанд хамрагсдын 50 орчим хувь нь намын анхан шатны байгуулага хэзээ хуралдсаныг мэдэхгүй, 66.3 хувь нь ямар асуудал шийдвэрлэснийг мэдэхгүй [26]байгаагаар нотлогдож байна.
Намын жирийн гишүүд намын бодлого, үйл ажиллагаанд оролцох сонирхол, хүсэл, санаачлага дутмаг, оролцохыг хүсдэггүй атлаа орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг хангалтгүй гэж үнэлдэг. Учир нь намын гишүүд өөрсдөө намын үйл ажиллагаанд оролцохгүй байж намын байгууллагыг юу ч хийхгүй байна, гишүүдэд хүрч ажиллаж чадахгүй байна гэж үнэлэхдуртай байна. Судалгаанд хамрагдагсдын намын гишүүдийн ихэнхи нь буюу 57,1 хувь нь нам доторх гишүүдийн оролцоог үнэлэхгүй атлаа, орон нутгийн намын үйл ажиллагааг үнэлэхэд нийт оролцогчдын 74,5 хувь нь буюу дийлэнхи олонхи нь нэг их сайн ажилладаггүй, муу ажилладаг, огт ажилладаггүй, мэдэхгүй [27]гэсэн хариултуудыг өгсөн байна. Аль ч намд жирийн гишүүн бодлого боловсруулах түвшинд идэвхтэй ажиллах нь хязгаарлагдмал бөгөөд ямар нэг лидерийн ивээлд багтснаар улс төрд орох орон зай нээгдэж байгаа нь нууц биш.
Монголын улс төрийн намууд шийдвэр гаргах түвшин дэх гишүүдийн оролцоог хангахын тулд дараахь дөрвөн бодлогын өөрчлөлтийг хийх нь нэн тэргүүнд тулгамдаж байна. Үүнд:
1.Дэмжигчдэд тулгуурласан бодлогыг сонгох
Орчин үед дэлхий даяар улс төрийн намд элсэх иргэдийн тоо буурч байгаагаас шалтгаалан намын гишүүдийг тооны оронд сонгуул ийн үеэр авдаг дэмжигчдийн саналыг судлаачид анхаарах болсон. Энэ нь угтаа намын гишүүнчлэлээр тодорхойлох абсолют хандлагаас дэмжигчдээр тооцох релятив хандлагыг чухалчлах болсон. Судлаач Вейнер, Лапаламбора нар улс төрийн намыг тодорхойлох үндсэн шинжүүдэд сонгуулийн үед сонгогчдоос авах дэмжлэг чухал болохыг тодорхойлж байсан. Энэ арга зүйг өнөөдөр дэлхий даяар хүлээн зөвшөөрч эхэлсэн.
Ардчиллын институци болон улс төрийн намд итгэх иргэд, сонгогчдын итгэл буурснаас шалтгаалж намын гишүүдэд гэхээс илүү дэмжигчдэд чиглэсэн бодлого тодорхойлдог болсон бөгөөд хатуу гишүүнчлэлээс татгалзаж лидерүүд давамгайлах болсон намын зохион байгуулалтын шинэ хэв маягыгулстөрийн тавцанд гаргахад нөлөөлсөн гэж судлаач Петер Мейр, Ричард Катз нар үзсэн. Үүнийг ;‘catch-all party” буюу бүхнийг шүүрэгч нам хэмээн тодорхойлсон.
2.Мэдээлэл Холбооны Шинэ Технологийг ашиглах
Мэдээл Tехнологийн холбооны хөгжил нь улс төрийн намын
гишүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог өргөжүүlэхэд их хувь нэмэр орууlж байна. Иймд намын гйшүүд энэ боложийг хэр ашиглаж байгаа, намын идэвхmэн гишүүдийн уlс төрийн оролцоонд хэр боломж олгож байгааг улмаар намын өдөр тутмын амьдрал дахь гишүүдийн оролцоо өсөж буй эсэхийг судалсан Английн намын гишүүдийн дунд судалгаа авсан байна. Судалгааны дүнд намын амьдралд оролцох шинэ бүлгүүд нэмэгдсэн бөгөөд тухайлбал, технологийн энэ хэрэглээ нь залуучуудын оролцоог өсгөсөн [28]байна. Эндээс судлаачид дүгнээд яваандаа намын гишүүдийн оролцоо уналтанд орж буй өнөө үед МХТ нь аажимдаа гишүүдийг бодлогод татан оролцуулах нэг боломж болохыг нотолж байна
Ялангуяа, залуучуудын намын бодлогод оролцох нэг боломж нь МТХ юм бол намууд гишүүнчлэлийн идэвхигүй хэлбэрийг сонгохоос өөр замгүй. Учир нь улс төрийн намд албан ёсоор элсэхгүй байх магадлал ирээдүйд харагдаж байна. Нөгөө талаас МХТ нь намын үйл ажиллагааг идэвхижүүлэхэд чухал үүрэгтэй юм бол оролцооны энэ боломжийг өргөжүүлэх, идэвхтнүүдийг татан оруулах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, намын байгууллагуудын дотоод үйл ажиллагааг интернетийн веб хуудас, электрон шууданг өргөн ашиглах хэрэгтэй бөгөөд энэ нь гишүүдийг намын үйл ажилдагаанд оролцуулах боломжтойгоос гадна иргэд, сонгогчдод ардчиллыг хүргэх, улс төрийн лидер болон жирийн иргэнийг холбох суваг болох нь харагдсан байна.
- Эмэгтэйчүүдийн оролцоог квотоор дэмжих
Улс төрийн намууд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих цорынганц суваг бөгөөд дотоод болон үндэсний хэмжээний төлөөллийн байгууллагад квотыг ашигладаг. Энэ нь улс төрийн төлөөллийн хангах ардчиллын суурь үнэт зүйлсийн нэг бөгөөд дэлхий даяар парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны дундаж нь 15,6 хувь /2004 оны 10 сар. IPU байна. Энэхүу төлөөлөл өнгөрсөн 10 гаруй жилд 2 хувийн өvөлт гарч байгаа нь маш бага гэж судлаачид үзэж байгаа бөгөөд дэлхийн хүн амын 50 аас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч шийдвэр гаргах түвшинд улс төрийн төлөөллийн тэгш байдлыг хангах тухайд эмэгтэйчүүд маш урт хугацааг туулж байна.
Хүснэгт 6
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо /бүс нутгаар/ (хувиар)
Ази номхон далайн орнуудын хувьд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихээс татгалзах хандлага түгээмэл байдаг бөгөөд ЭЯГБХУТК нь шөнө дунд лаа барьж байгаатай адил байдаг. Үүний нэг нь Монгол улс. НҮБ 1979 оны 12-р сарын 18-ны өдөр Ерөнхий Ассамблийн олонхийн дэмжлэгтэйгээр эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг дэмжих зорилгоор ЭЯГБХУТК-ийг баталсан юм.
Энэхүү баримт бичгийн зорилго бол эмэгтэйчүүдийн улс оролцоонд саад болж буй соёлын, шашны, институцион зүйлсийг тодорхойлох, цаашид тэдгээрийн хүчин зүйлсийг у стратегийг олж авахад оршино. Мөн эмэгтэйчүүдтэй нара, дэлхий ертөнц өөрчлөгдөж, улс төрийн шийдвэр гаргах эдлэх боломжийг олгох зорилготой.
Өнөөдөр дэлхийн ихэнх орнууд квотын аргыг ашиглахдаа хууль тогтоох байгууллагад суудал хадгалах, нэр дэвшигчийн хуулиар дэмжих, намууд сайн дураар дэмжих гэсэн үндсэн гурван хэлбэрээр ашиглаж байна.
Намын шийдвэр гаргах түвшний бүхий л байгууллагад жендерийн Квотыг хэрэглэдэг бөгөөд Баруун болон Зүүн Европын зарим улсуудыг танилцуулсан. Үүнд [29]
Бельги улс 1994 оны 5-р сарын 24-ны өдөр баталсан Сонгуулийн хуулиар намын ямарч сонгуульд нэр дэвших хүмүүсийн жагсаалтанд 2/3-оос илүүгүйгээр хүйсийн харьцааг барих. Хамгийн доод тал нь төлөөлөгчдөд тавигдах шаардлага нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил байх. Энэ нь бүх шатны сонгуульт байгууллагуудад ижил үйлчлэхийг зааж байсан.
Францад 1999 онд намын хууль болон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтанд эмэгтэйчүүдийн төлөөллийг 50% болгож өсгөсөн. Улмаар төрийн албанд ажилагсдад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нь 27-47% болж өссөн. Мөн 2002 онд үндэсний ассамблейді сонгогдсон эмэгтэйчүүдийн тоо 10.9-өөс 12,3 болж 1,4%-иар өссөн байна.
Хүснэгт 7
Эмэгтэйчүүдийн Квотийн төрөл
Улс төрийн терийн намын дотоод ардчиллын нэг асуудал бол шийдвэр у тvвшин дэх намын гишүүдийн хүйсийн харьцааг хэрхэн тэнцvvлэх тухайд дэлхийн олон оронд “сайн дурын квот” буюу “voluntary quota[30]”-г хэрэглэдэг.
Судлаач Андрей ФлешчинбергАзийн орнууд дахь эмэгтэйчүудийн улс төрийн оролцоо, төлөөллийг нарийвчлан судалсан бөгөөд судалгааны дүн нь баруун Европын орнууд шиг эмэгтэйчүудийн оролцоо өндөр биш, уламжлалт эрэгтэйчүүдийн давамгайлал хүчтэй байгааг нотолсон. Иймээс улс төрийн нам дотоод төлөөллийн байгууллагууддаа эмэгтэйчүүдийг идэвхитэй оролцуулахын тулд суудал хадгалах болон нэр дэвшигчийн квотуудын хэрэглэх боломжтой[31] Энэ нь улс төрийн намын үндсэн үүрэг болох залуу боловсон хүчинг элсүүлэх, ирээдүйд үндэсний хэмжээний лидер болгож бэлтгэхэд чухал үүрэгтэй гэж үзсэн.
Хүснэгт 8
Сайн дурын квотын төрөл
- Намын дотор нэр дэвшигчийг тодруулах арга
Улс төрийн намаас парламентын болон орон нутгийн хуралд нэр дэвшүүлэх үйл явцыг хэлбэрийн хувьд хоёр хуваадаг. Үүнд доороос дээш нэр дэвшүүлэх арга (primary electiion system буюу завсарын сонгуулийн систем), дээрээс доош нэр дэвшүүлэх арга (сеntral party centered nomination буюу төв намд нэр дэвшилтийг төвлөрүүлсэн) тус тус болно.
- Дээш нь нэр дэвшүүлэх арга: Улс төрийн намын тойргийн/ дүүргийн сонгогчдын төлөөлөгчид эсхүл намын жирийн гишүүдийн санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулдаг.
- Доош нь нэр дэвшүүлэх арга: Энэ нь зөвлөмжийн шийдвэр /recommendation desicion methods/ болон эрх мэдэлтнүүдийн нэр дэвших арга /burecaaucratic nomination methods/-уудын бүрдэл бөгөөд намын удирдлагад байгаа хүмүүс шийдвэр гаргадаг арга юм32.
- Улс төрийн намын доторх нэр дэвшүүлэх үйл явц хөндлөнгийн ажиглагчдад илүү нээлттэй байх ёстой бөгөөд энэ нь улс төрийн намыг дотоод ардчилалтай болгох чухал хөшүүрэг юм.
Хүснэгт 9
Улс төрийн намаас нэр дэвшигчийг тодруулах аргууд[32]
Доороос дээш нэр дэвшүүлэх арга (Primary Election System буюу Завсарын Сонгуулийн Систем)
Улс төрийн намын нэр дэвшүүлэх энэ аргыг дэлхийн олон орнууд хэрэглэх болсноор орон нутаг дахь дунд шатны намын байгууллагын эрх мэдэл өсөх болжээ. Илүү төвлөрсөн тогтолцоонд намын хошуучлагч нэр дэвшүүлэх эрхтэй байсан бол төвлөрсөн бус тогтолцоонд намаас нэр дэвшигчийг сонгоход намын гишүүд илүү эрх эдлэх болсон. Энэ нь улс төрийн намын шийдвэр гаргах түвшинд жирийн гишүүдийн оролцуулах оновчтой тогтолцоо болохыг нотолж байна. Тухайлбал, АНУ-ын улс төрийн завсарын сонгуульд нэр дэвшигчийг сонгоход олон нийт болон намын гишүүд аль аль нь ижил эрхтэйгээр оролцдог. Мөн Канадын голлох улс төрийн намууд завсарын сонгуульд нэр дэвшигчээ оролцуулдаг бөгөөд бүх гишүүд чөлөөтэй оролцдог байна.
Европын орны улс төрийн намуудын хувьд завсарын сонгуулийг бүх хэрэглэдэггүй бөгөөд нэр дэвшүүлэх үйл явцад намын бүх гишүүд болон орон нутгийн дунд шатны намын байгууллага илүү эрх мэдэлтэй байдаг. Эдгээр нь мөн сонгууль нээлттэй, ил тод болдог бөгөөд энэ хэлбэрийг Англи, Швед, Герман, Финланд, Дани, Ирланд зэрэг улсууд хэрэглэдэг байна. Англид улс төрийн намууд нэрд дэвшигчээ олон нийтэд танилцуулж зарладаг. Намууд нам дэвших үйл явцыг зохион байгуулж уулзалт, ярилцлага хийдэг. Английн Консерватив нам болон Либерал Ардчилсан намуудын төв байгууллага нэр дэвших үйл явцад нөлөөллийн үүрэгтэй оролдог байна.
Герман, Финландад нэр дэвшүүлэх үйл явцыг эрх зүйн хүрээнд хуулиар нарийн зохицуулсан байдаг. Иймээс судлаачид бусад орнуудаас хатуу гэж үздэг. Германд намаас нэр дэвшүүлэх үйл явцыг мужийн түвшинд хэрэгжүүлдэг. Шийдвэр нь завсарын сонгуулийн дараа эсхүл орон нутгийн төлөөлөгчдийн хурлаас гардаг. Шийдвэр гаргах үйл явцыг өндөр түвшин стандартчилсан бөгөөд үндэсний сонгуулийн хуулинд тодорхой заасан байна. Намын лидерүүд сонгуулийн дүүрэг, мужаар нэр дэвших нэр дэвших жагсаалтыг бэлтгэдэг бөгөөд дараа нь баталгаажуулах
намын гишүүдэд жагсаалтыг илгээдэг. Энэ тохиолдолд нлмын лидерүүд онцгой нөлөөлөх эрх байдаггүй
Финландын хувьд бүх намын гишүүд нэр дэвшигчийг сонгоход ижил тэгш эрхтэй оролцдог. Хурлын төлөөлөгчийг сонгоход хамааралтай бүх асуудлыг сонгуулийн хуулиар зохицуулсан бөгөөд энэ тохиолдолд завсарын сонгуулин үр дүнд нөлөөлөх боломж байдаггүй. Финландын Социал Д-мократ нам болон Ардын Нэгдсэн Намууд төлөөлөгчдийн хурлаас гарсан үзэл санаа болон завсарын сонгуулийн үр дүн аль алиныг намын төв байгууллага шийдвэр гаргахдаа ашигладаг байна.
- Дээрээс нэр дэвшүүлэх арга (Central Party – Centered буюу Намын төв байгууллагад төвлөрсөн)
Дээрээс нэр дэвшүүлэх арга нь дотроо хоёр хувилбартай бөгөөд төвлөрсөн болон бюрократ нэр дэвшүүлэх үйл явцууд бөгөөд эдгээр нь төвлөн удирдах зарчим (democratic centralism)-д тулгуурлан зохион байгуулагдсан уламжлалт коммунист намууд энэ аргыг хэрэглэдэг. Францын Коммунист намын бол энэ аргаар нэр дэвшигчээ тодруулдаг намын жишээ болдог. Австрийн Коммунист нам, Италийн Социалист нам, Нидерландын Эрх Чөлөө нам, Грекийн Социалист нам /РАS0К/ болон Испани, Португалд цөөнгүй намууд энэ аргаар нэр дэвшигчээ тодруулдаг. Бельги болон Нидерландын зарим улс төрийн намууд бас энэ аргыг ашигладаг бөгөөд намын гишүүдийн үүрэг роль буурч, намын лидерүүдийн үүрэг роль өсдөг онцлогтой.
Нидерландын олон намын АрдчиллынХүрээлэн-гээс“.Ардчилсан нам” байгуулах бүтэц гарын авлагыг гаргасан бөгөөд шийдвэр гаргах түвшин дэх гишүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд:
- Намын дотоод бүх бичиг баримт болон гишүүдийн мэдээлэл авах боломжийг нээлттэй болгох;
- Шаардлагатай гэсэн ардчилсан үнэт зүйлсийг намын дүрэмдээ плюрализм, толеранс, жендерийн тэгш байдал, хариуцлагазэргийгтусгаж, эдгээр үнэт зүйлсийн хэрэгжилтэнд анхаарах;
Нам доторх зөрчлийг ардчилсан аргаар шийдвэрлэх дотоод механизмуудыг бий болгох: тухайлбал, сонгуулийн кампаний үед үүрэг, хариуцлагыг тооцох тохиолдол үүсэж болох;
- Сонгогдох боломжтой төрийн албанд нэр дэвшигчид болон намын удирдах албанд нээлттэй сонгох шалгаруулах үйл явцыг дэмжих;
- Намын их хурлын тоог нээлттэй болгох мөн оролцогчдод ач холбогдол өгөх
- Жирийн гишүүдийг боломжоор нь намын мөрийн хөтөлбөр болон бусад бодлого хөтөлбөрт саналыг нь авч байх;
- Нам өөрийн бүтцийн байгууллагуудаараа төвлөрлийг сарниулах үйл үйл ажиллагааг зохион байгуулах;• Нам дотор хошуучлалыг хязгаарлах үүднээс ротаци зохион байгуулах [33] зэрэгт анхаарах ёстойг тодорхойлсон
Дүгнэлт
Улс төрийн намын дотоод шийдвэр гаргах үйл явцад жирийн гишүүдийн оролцоог сайжруулах нь Монгол дахь улс төрийн намын дотоод ардчиллыг хангах, улмаар ардчилсан институци болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх нь тулгамдсан асуудал тул оновчтой бодлогыг шаардаж байна. Тухайлбал,
- Намууд хатуу гишүүнчлэлээс татгалзаж, дэмжигчдэд тулгуурласан бодлогыг сонгох нь улс төрийн намд үл итгэх хандлагыгсааруулах, мөн улстөрийн намынинституцичлалыг хангахад дөхөм болох юм.
- Нам доторх зарим лидерүүд болон сонгуульт гишүүдийн хувийн эрх ашиг, бүлгийн сонирхол нь намын доторх зөрчлийн эх сурвалж болж байгаа учир гишүүд улс төрөөс хөндийрөх, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог хязгаарлаж байна. Иймд завсарын сонгуулийг бүх шатны төлөөллийг байгууллагад нэр дэвшүүлэхэд ашиглах хэрэгтэй.
3.Улс төрийн намын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сул байна. Учир нь шийдвэр гаргах тувшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн албан ёсны бодлого хангалтгүй бөгөөд нам доторх бүлэглэлд багтаж чадаагүй, эсхүл мөнгөгүй жирийн гишүүн шийдвэр гаргах түвшинд гарч ирж, өөрийгөө бусдад таниулах, үзэл бодлоо илэрхийлэх боломж бүх намуудад хаагдмал байна. Иймээс ерөнхий эрх зүйн хүрээнд болон улс төрийн намууд дотоод дүрэм, журамдаа жирийн гишүүд, эмэгтэй гишүүдийг тухайлан дэмжсэн бодлогын өөрчлөлт хийх хэрэгтэй.
Монголын улс төрийн намуудын удирдлага, зохион байгуулалт хэлбэр нь мөн шийдвэр гаргах түвшин дэх гишүүдийн оролцоог дэмжиж чадахгүй байна. Энэ бол улс төрийн намын орон нутгийн болон анхан шатны байгууллагын байгууллагуудад бие даасан эрх мэдэл бага байгаагийн илэрхийлэл болно. Иймээс удирдах дээд байгууллагаас орон нутгийн байгууллага руу эрх мэдлийг шилжүүлж илүү бие даасан бүтэцтэй болгох хэрэгтэй.
Ашигласан материал
А. Олон улсын гэрээ, конвенци, хууль, дурэм
- НҮБ-ын Хүний Эрхийн Түгэзмэл Тунхаглал,
2.Улаанбаатарын тунхаглал. АШСТО-уудын Олон улсын V бага хурал. Судалгааны ажлууд ба төслийн баримт бичгүүдийн эмхэтгэл. УБ., 2003.
3.Монгол Улсын Үндсэн Хууль УБ., 1992.
4.Улс төрийн намын тухай хууль. УБ., 2005.
5.УИХ-ын сонгуулийн тухай хуул. УБ., 2005.
6.Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль. УБ., 2007
- Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хууль
8.Төрийн албан тухай хууль
9.МАХН-ын дүрэм, журмууд. УБ., 2007. 11 сар.
10.АН-ын дүрэм, журмын эмхтгэл. УБ., 2007.
Б. Бодлогын судалгаа, эрдэм шинжилгээний өгүулэл, нэг сэдэвт бүтээл, судалгааны мэдээ
1.Морис Дюверже. Улс төрийн байгууламж: үндсэн хуулийн эрх зүй. УБ„ 2007.
2.УТБА. Зүүн Азийн Барометр. УБ„ 2005.
3.Р.Даль. Ардчиллын тухай. УБ„ 2004.
4.Монгол дахь ардчилал, засаглалын төлөв байдал. УБ„ 2006.
5.Монголын иргэний нийгмийн өнөөгийн төлөв байдал. УБ„ 2005.
- А.Цанжид. Намын шинэчлэлийн зарим асуудал. 2007.10.08.
- Гантулга. Улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагааны
шинэчлэлийн зарим асуудал. 2007.10.08.
- Н.Туяа. Ардчиллын тухай түүвэр. УБ., 2006.
- Э.Гэрэлт-Од, Монголын Ардчилал ба Улс төрийн намууд Шинэ толь сэтгүүл No52. 2005.
- э.Гэрэлт-Од. Социологийн судалгаа. Монголын улс төрийн намуудын дотоод ардчилал. Социологийн судалгаа. УБ., 2004.
- э.Гэрэлт-Од. Социологийн судалгаа. Улс төрийн намуудын
институтчиллыг хангах боломж, арга зам. Нээлттэй Нийгэм Форум УБ., 2007.
- УБ.Баркманн. Монгол улсын шилжилтийн үеийн улс төрийн намуудын үүрэг. Конрад Аденауер сан. УБ., 2006.
- Монгол улсын Үндсэн хуулиуд, тэдгээрт орсон нэмэлт өөрчлөлтүүд 1924-1992 он. УБ., 1998.
- G. Shabbir Cheema. (2005) Building Democratic Institutions: Governance Reform in Developming Countries. Kumarian Press Inc. USA.
- NIMD. Framework for Democratic Party-Building. Handbook. Hague, Netherland. 2005.
- Richard Katz and Peter Mair 1994. How Parties Organize: change and adaptation in Party Orhaizations in Western Democracies. Sage Publication.
- Larry Diamond and Richard Gunther. 2001. Political Parties and Democracy. John Hopkins Press.
- Maurice Duverger. (1962) Political Parties: their organization and activity in modern state. Translated by Barbara and Robert North, with a Foreword by D.W. Brogan. London.
- Lawrence LeDuc, Richard G Nieme, Pippa Norris, /editors/ 1996. Comparing Democracies: Elections and voting in global perspectives. Sage Publication, Inc.
- Richard Hofferbert (edited by) 1998. Parties and Democracy. PSA. Blackwell Publishers.
- USAID. (April 1999) Political Party Development Assistance. Technical Publication Series. UЅ. Agency for International Development. Washington DC.
- Susan Scarrow. Political Parties and Democracy in the Theoritical and
Practical Perspevtives. Implementing intra-party democracy. USA. (Na-tional Democratic Institute for International Affiars.) 2005. http://www.
ndi.org/
- Kenneth Janda. Political Parties and Democracy in the Theoritical and
Practical Perspevtives. Adopting party law. USA. (National Democratic
Institute for International Affiars.) 2005. http://www.ndi.org/
- Pippa Norris. Political Parties and Democracy in the Theoritical and 25. National Democratic Institute for International Affiars. A Guide to Politi
-cal Party Development. (National Democratic Institute for International
- Matthias Caton. Effe Affiars.) 2001. http://www.ndi.org/ ias Caton. Effective Party Assistance: Stronger Parties for Better emocracy. International IDEA. Policy Paper. November 2007
- karina Pederson. Internal Party Membership Linkage: The Danish nee The paper presented at Xlll congress in Nordic Political Science Association. NOPSA, Alborg, August 15th-17th 2002.
- Berrnard Hansen and Knut Heidar. Party member activism in Denmark and Norway – a question of party?. January 13, 2005.
- Susan E. Scarrow. 2005. Parties and Their Nembers. Oxford Press.
30. Peter Mair and Ingrid Van Beizen. 2001. Party membership in twenty European democracies. 1980-2000. Party Politics 7, No.1 (January)
[1] Larry Diamond and Richad Gunther.2001. Political Parties and Democracy; Divergent Paths of Postcommunist Democracies .John Hopkins Press. P-299.
[2] Улс төрийн нам байгуулагдаад 87 жил болсон гэдэг нь 1920 оны 06-р сарын 25-ны өдөр улс төрийн зорилго бүлгэмүүд нэгдэж Монгол Ардын Нам байгуулагдсан өдрөөс эхлэн тооцож байна. /Зохиогч/
[3] A democratic state can not be governed by parti-s with undemocratic internal structures (examples include “Lеadership principle “ or democratic centralism ) http//WWW,dadalos.org./int/parteien.htm.
[4] У.Б.Баркманн. Монгол улсын шилжилтийн үеийн улс төрийн намуудын үүрэг. Конрад Аденауер сан. УБ., 2006. 128 дахь тал.
[5] “Милитант” хэмээх нь дайчин гэсэн утгатай Грек үг бөгөөд Францын эрдэмтэн М.Дюверже улстөрийн намын үйл ажиллагаанд сайн дураараа оролцдог идэвхтэн гэж тодорхойлсон.
[6] Karina Pederson. Internal Party Membership Linkage: The Danish Case.
The paper presented at XIII congress in Nordic Political Science Associa-tion. NOPSA, Alborg, August 15th-17th 2002.
[7] Bernard Hansen and Knut Heidar. Party member activism in Denmark and Norway – a question of party?. January 13, 2005.
[8] Susan E. Scarrow. 2005. Parties and Their Nembers. Oxford Press. P144-147.
[9] Peter Mair and Ingrid Van B-izzen.2001. party membership in twenty European democracies.1980-2000 .party politics 7, No.1. (January)
[10] Lawrence LeDuc, Richard G Nieme, Pippa Norris. /editors/ 1996. Compar-ing Democracies: Elections and voting in global perspectives. Sage Publica-tion, Inc. p123.
[11] ПУБ Баркманн, Монгол улсын шилжилтийн үеийн улс төрийн намуудын дүүрэг. УБ., 2006. Х-31
[12] Улс төрийн намын гишүүдийн тоог Монгол Улсын Дээд шүүхээс авав. 2007.11.08
[13] Мөн тэнд.56 дахь тал.
[14] 599036 намын гишүүн нь 2007 оны 11 дүгээр сар 08-ны өдрийн байдлаар Монгол улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын бүртгэлээс авч нэгтгэсэн тоо болно.
[15] Улс төрийн намын тухай хууль. 9.3.7. /2005/
[16] Баркманн. Удо Монгол улсын шилжилтийн үеийн улс төрийн намуудын үүрэг. УБ., 2006. 193 дэх тал.
[17] Э.Гэрэлт-Од. “Улс төрийн намын ардчилал: шийдвэр гаргах түвшин дэх гишүүдийн оролцдог сайжруулах боломж, арга зам” УБ., 2008.
[18] У.Б.Баркманн. Монгол улсын шилжилтийн үеийн улс төрийн намуудын үүрэг. УБ., 2006. 137 дахь тал
[19] А.Цанжид. Намын шинэчлэлийн зарим асуудал. 2007.10.08.
[20] Т.Гантулга, Улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийн зарим асуудал. 2007.10.08.
[21] МАХН-ын шинэчлэлийн үзэл баримтлал. МАХН-ын XXV их хурlаар хэлэлцэн баталсан. УБ., 2007.
[22] АН-аас УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмын 3.1.3 заалт
[23] Э.Гэрэлт-Од. Социологийн судалгаа. Улс төрийн намуудын институтчиллыг хангах боломж, арга зам. Нээлттэй Нийгэм Форум УБ., 2007.
[24] Мөн судалгаа.
[25] Архангай аймгийн Ардчилсан намын захиалгат сургалтын үеэр хийсэн ажиглалт, судалгаа. 2007.10.15-27.
[26] Э.Гэрэлт-Од. Социологийн судалгаа. Улс төрийн намуудын институтчилалыг хангах боломж, арга зам. Нээлттэй Нийгэм Форум. УБ.,2007.
[27] Мөн судалгаанаас.
[28] Виртуаль оролцоо: Намын гишүүдийн онлайн судалгаа. Стефан Вард, Вайнер Люсоли. Салфордын Их Сургууль, Ричил Гибсон Австралийн Үндэсний Их Сургууль.
[29] Pippa Norris. 2004. Building Political Parties: reforming legal regulation and internal rules/ IDEA. http://ksghome.harvard.edu/~pnorris/Acrobat/Building%20political%20parti es.pdf
[30] Julie Ballington. 2004. Strengtening Internal Political Party Democracy: Candidate Recuitment from a Gender Perspective. The paper presented at FISANIMD workshop on How to Strengthen Internal Party Democracy? at the World Movement for Democracy: Third Assembly, Durban, South Africa, 2 February 2004. http://www.idea.int/gender/upload/JB%20-%20VMD%20PP.pdf
[31] Доктор Андрий Флешчинберг. Өсөн нэмэгдэж буй эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөллийн мөн чанар ба квотын зохицуулалт.
[32] Julie Ballington. 2004. Strengtening Internal Political Party Democracy: Candidate Recuitment from a Gender Perspective. The paper presented at FISANIMD workshop on How to Strengthen Internal Party Democracy? at the World Movement for Democracy: Third Assembly, Durban, South Africa, 2 February 2004. http://www.idea.int/gender/upload/JB%20-%20VMD%20PP.pdf
[33] NIMD, 2004. A Framework for Democratic Party-building .Handbook. hague Netherland