Э. Гэрэлт-Од
/МУБИС-ийн Улс төр судлал, Социологийн тэнхмийн багш/
Шинэ толь №65, 2009
Түлхүүр үг : сонгох эрхээ эдлэх, лидер, ардчиллын зорилго, намын дотоод ардчилал, олон нам өрсөлдөх
Ардчилсан тогтолцооны мөн чанар нь улс төрийн намуудын дотоод үйл ажиллагааг ардчилсан, гишүүний эрхийг хүндэтгэсэн, нээлттэй, чөлөөт зохион байгуулалттай байх ёстой гэж үздэг. Учир нь ардчиллын зорилго бол иргэд сонгох эрхтэй байх явдал. Намын дотоод ардчилал гэдэг нь гишүүд дотоод төлөөллийн байгууллага болон аливаа сонгууль, төрийн албанд нэр дэвшигчийг сонгоход оролцох, сонгох эрхээ эдлэх явдал юм. Мөн намын дотоод төлөөллийн байгууллагад хүйсийн төлөөллийг боломжит хэлбэрээр хадгалах, санхүүгийн хувьд нээлттэй байх, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон намын үндсэн бодлогын баримт бичигт саналаа тусгах тухай асуудал давхар хөндөгддөг. Өөрөөр хэлбэл, улс төрийн намын дотоод үйл ажиллагаа бүхэлдээ гишүүдээс эх сурвалжтай байх тухай асуудал юм.
Анх XX зууны эхнээс судлаачид улс төрийн намын дотоод ардчиллыг судалж эхэлсэн, өнөөдөр ч судлаачдын анхаарлын төвд эл асуудал байсаар байна. Учир нь намын дотоод ардчилал нь практик ач холбогдолтой юм. намын дотоод ардчиллын талаарх судлаачдын үзэл баримтлалын эерэг болон сөрөг хоёр үндэслэл[1] ажиглагддаг.
Намын дотоод ардчиллын сөрөг хандлага. Энэ нь онолын болон практик үндэстэй. Сонгогч сонгох эрхээ эдэлж олон намын нэр дэвшигчдээс сонголт хийж байгаа ч үнэндээ намуудын дотоод бүтэц, зохион байгуулалт ямар байгаа, яаж нэр дэвших эрхээ олж авсан нь чухал биш. Хэрэв улс төрийн намын дотор үзэл бодлын болон эрх ашгийн зөрчил хүчтэй байвал сонгогчид залхаж сонгуулийн үеэр өөр намд саналаа өгдөг. Бодит байдалд намын дотор ардчиллын үнэт зүйл, зарчмыг төлөвшүүлнэ гэдэг нь улс төрийн лидерүүдийн эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг хязгаарлана гэсэн үг бөгөөд бодит байдалд тийм амар биш байдаг. Учир нь сонгох эрхтэй сонгогчийн хувьд сонгуульд оролцож саналаа өгөх л дуртай. Ихэвчлэн жижиг, өвөрмөц сонирхолтой цөөнх болон фракцууд намын анхан шатны сонгуупьд оролцож өөрсдийн бүлэглэлийн төлөө саналаа өгдөг. Энэ нь ерөнхийдөө намын дэмжигчдийн төлөөлөл биш харин хэт үзэл сурталжсан, эсхүл нэг талыг баримталсан гишүүдийн сонгууль болгож хувирдаг гэсэн хандлага юм.
Харин намын дотоод ардчиллыг дэмжих эерэг хандлага нь улс төрийн нам ардчилсан тогтолцоог хангах институт болохын хувьд дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа нь ардчилсан зарчим дээр тулгуурласан байх ёстой гэж үздэг. Учир нь ардчиллын зорилго бол иргэн хүн сонгох, сонгогдох болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг олгоход чиглэдэг. Улстөрийн намын гишүүн ч мөн адил намын дотоод асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлэх, өөрийгөө төлөөлөх чадвартай хүнийг сонгох, асуудлыг хамтран шийдвэрлэх эохтэй. Иймээс улс төрийн намын дотоод захион байгуулалт, үйл ажиллагаа ч мөн адил ардчилсан зарчимд тулгуурлаж байх ёстой гэж үздэг.
Түүхээс харахад XX зууны дунд үеэс эхлэн улс төрчид намын дотоод ардчиллын талаар өөрсдийн дуу хоолойг илэрхийлж эхэлсэн байдаг. Тухайлбал, АНУ-д XX зууны эхээр анх Дэвшилтэт Нам (Progressive Party)-biH шинэчлэгчид улс төрийн намд дотоод ардчилал хэрэгтэй гэж үзэж, өөрсдийн саналаа илэрхийлж байсан. Учир нь тус улсын олон муж, хотуудад улс төрийн намуудын нэр бүхий лидерүүд авлигад өртөж нэр хүндгүй болж байсан. Иймээс төрийн албанд сонгогдсон улс төрийн лидерүүдийг хянах, намаас илүү итгэлтэй нэр дэвшигчийг хэрхэн тодруулж болох тухай асуудал тулгарч байжээ. Анх 1968 оны Чикаго хотод болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх Ардчилсан намын их хурал будлиантсан. Энэ үеэр хотын дарга Ричард Ж. Далиегаас эрх мэдлийг булаан авч жирийн ардчилагчдын эрх мэдлийг өсгөх анхны оролдлогыг хийсэн байдаг.
АНУ-ын Ардчилсан намын шинэчлэгчид намын дотоод ардчиллыг сайжруулахын тулд дараахь алхамуудыг хийх ёстой гэж үзсэн. Үүнд,
(1) улс төрийн намууд төрийн баталсан хууль болон, шүүхийн тогтоол, мөн нам өөрийн баталсан дүрэм журмыг дотоод үйл ажиллагаандаа сайтар мөрдөж байх,
(2) намууд конгрессын гишүүн, хотын захирагчын (мэйр) сонгуульт албан тушаалд нэр дэвшигчдийг намын анхан шатны сонгуулиар (primary election) дамжуулж нэр дэвшүүлэх. Уг сонгуульд намын гишүүн бүр саналаа өгөх эрхтэй байхаар хуульчлах, муж улс бүр үүнийг дагаж мөрдөх.
(3) Нэр дэвших үйл ажиллагааг илүү боловсронгуй болгохын тулд нэр дэвших эцсийн мандатыг үндэсний хорооны төлөөлөгчдөөс авах, тэгэхдээ анхан шатны сонгууль эсхүл орон нутгийн намын хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг төлөөллөөс сонгох зэргийг санал болгож байсан юм.
Дотоод ардчилал гэж юу вэ?
Баруун Европын судлаачид намын дотоод ардчиллыг “internal democracy within political party”[2] буюу намын дотоод ардчилал, “intra-party democracy”[3] буюу нам доторх ардчилал хэмээх ойлголтыг хэрэглэдэг. Онолын хувьд намын дотоод ардчиллыг “намын шийдвэр гаргах бүхий л үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчид оролцох”[4] гэж тодорхойлж байна. Ардчилсан нийгэмд улс төрийн нам дотоод шийдвэр гаргах үйл явцад жирийн гишүүдийн оролцоог дэмжиж, тэдний сонирхлыг нэптэх (сонирхлын агрегаци), сонирхлыг илэрхийлэх (сонирхлын артикуляци) замаар гишүүд, дэмжигчдийн үзэл бодлыг улс төрийн бодпогод тусгах үүрэгтэй. Мөн нам гишүүдийн улс төрийн боловсролыг тасралтгүй олгох, гишүүн элсүүлэх, бэлтгэх үүргийг ч гүйцэтгэдэг.
Намын дотоод ардчиллын талаар судлаачид XX зууны эхэн үеэс судалж байсан. Тухайлбал, Р.Михельс (Герман) “намын дотоод ардчиллын түвшинг төрийн албанд байгаа өөрсдийн төлөөлөл болон намын лидерүүдийг хянах сонгогчдын биш харин гишүүдийн чадвараар тодорхойлж болно”[5] гэж үзэж байв. Гэвч тэрээр өөрийн судалгааныхаа дүнд сэтгэл дундуур байсан бөгөөд намын гишүүд үүргээ төдийлөн ухамсарлаж чаддагүйд гутарч байсан. Хожим Францын эрдэмтэн М.Дюверже намын зохион байгуулалтыг судалж байхдаа намын ардчилал чухал гэж үзээд намын ардчиллыг гадаад, дотоод гэж хуваасан[6]. Гадаад ардчилал гэдэг нь намуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд орших бол дотоод ардчилал гэдэг нь намын дотоод бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагааны шинжийг тодорхойлох нь гэж үзсэн юм.
Орчин үед Судлаач Рачил Гибсон, Роберт Гармель нар улс төрийн намын дотоод ардчилал гэдгийг “намын шийдвэр гаргах бүхий л үйл ажиллагааг намын гишүүд, дэмжигчид удирдах”[7] гэж тодорхойлсон.
Намын дотоод ардчиллын тухай асуудал сонирхогч судлаачын түвшингөөс хальж судалгааны баг, институтын түвшинд судлах болсон. Үүнд, Олон улсын Ардчилал, Сонгуульд Тусламж Үзүүлэх Олон Улсын Хүрээлэн (Швед), Нидерландын Олон Намын Ардчиллын Хүрээлэн (Нидерланд), АНУ-ын Үндэсний Ардчилсан Институт зэрэг байгууллагууд онцгой анхааран судалж байна.
Нидерландын Олон Намын Ардчиллын Хүрээлэн анх намын дотоод ардчилалд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээр тодорхойлохоор Гааг хотноо “Улс төрийн намын дотоод ардчилал” нэртэй хурлыг 2007 онд зохион байгуулсан. Уг хурлаар проф. Мохамед Салих (Европын Нийгэм Судлалын Институт) намын дотоод ардчилалд саад болж буй зүйлсэд намын иснтитутчлэл сул, элитийн ноёрхол давамгайлсан, эмэгтэйчүүд болон залуучуудын оролцоо сул, хошуучлагчдын хариуцлага сул, жирийн гишүүдийн оролцоо сул, нэр дэвшигчид болон удирдагчийг сонгох үйл явцад өрсөлдөөнгүй байгаа зэргийг тодорхойлсон байдаг. Эдгээр асуудал нь ардчиллын хөгжил, үнэлэмжид хамгийн их саад болдог[8] гэжээ. Иймээс ардчиллах үйл явцын стратегид эдгээр асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал юм гэж үзсэн. Түүний саналыг үргэлжүулэн доктор Сузан Скарроу (АНУ, Хьюстоны Их Сургууль) ардчилал руу хийх нийгмийн шилжилтэнд намын дотоод ардчилал маш чухал[9] гэж үзсэн.
Доктор Августин Моголовондо (Нидерландын Олон Намын Ардчиллын Хүрээлэн-НОНАХ) намын дотоод ардчиллын тухай асуудлыг хөндөх нь тийм ч их өөрчлөлтийг авчирч чадахгүй байж болно.
(1) Бид хүн судлалын талаас намыг судлах хэрэгтэй. Өмнөх туршлагаас харахад намын дотоод үйл явц нэг их чухал биш бөгөөд энэ нь албан бус шинжтэй. Иймээс намын гишүүд ба лидерүүдийн үйл байдлыг сайтар ойлгох хэрэгтэй.
(2) Нам доторх ардчипал нь гишүүдийг шаарддаг, харин намууд ихэвчлэн гишүүдээ оролцуулахаас татгалзах хандлагатай байдаг. Үнэндээ нам өөрийн гишуүд, дэмжигчдээ намын дотоод үйл явцад оролцуулахыг хичээх ёстой.
(3) Урт удаан хугацааны туршид улс төрийн нам хувь хүмүүсээс санхүүжиж ирсэн. Энэ нь гишүүд, дэмжигчдийн өмнө хариуцлага хүлээх зайлшгүй үндэслэл боАовч энэ нь тэдний хувьд хэцүү. Иймээс намын санхүүгийн асуудал нь намын дотоод ардчиллын чухал элмент юм гэж үзсэн.
Сэф Ашиагбор (Үндэсний Ардчилсан Хүрээлэн-ҮАХ). ҮАХ- ээс намын дотоод ардчиллын зургаан үндсэн элементийг боловсруулсан.
(1) Намууд дотоод ардчиллын үр ашгийг мэдэрч байх ёстой. Үүнд хүмүүсийг татах чадавх өсөх, хамгийн сайн боломжит нэр дэвшигчдийг тодруулах, боломжит санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг юм. Энэ нь үндсэндээ маркетингийн асуудал юм.
(2) Намын удирдлагын үйл явцад итгэлийг бий болгох явдал. Энэ нь намын удирдагчид нээлттэй, нэр хүндтэй байх ба урт хугацааны туршид тогтох харилцаа юм.
(3) ҮАХ бүтэц болон зөөлөн хандлагыг бий болгохоос илүү практикт чиглэсэн. Нэр дэвших үйл явцад чиглэхээс илүү нам доторх ардчиллын эллеметүүдийг яаж оруулах вэ гэдэг асуудал юм.
(4) Сонгуулийн хооронд нам дотор шинэчлэлийг хийх нь хамгийн зөв цаг хугацаа юм.
(5) Залуучууд, эмэгтэйчүүд, намын удирдагчид зэрэг салбарын үйл явцад нам идэвхитэй ажиллах ёстой. Энэ нь улс төрийн намд ашигтай бөгөөд намын лидерүүдийн чадварыг хөгжүүлэхэд тустай юм.
(6) Намууд жирийн гишүүдийн оролцоо болон лидерийн хяналт хоорондын харилцааны зохист тэнцлийг тодорхойлсон байх зэрэг болно гэж үзсэн.
Судлаачдын үзэж буйгаар дотоод ардчилалтай намын шинжүүд (1) сайн институтжсэн, (2) намын үзэл санаанд шударга ёс тогтсон, (3) намын зарчим тодорхой, (4) дотоод харилцаа хүчтэй, (5) төлөөллийн олон хэлбэртэй (эмэгтэйчүүд гэх мэт), (6) намын удирдагчыг сонгох үйл явцыг тодорхой журамласан, (7) төвлөрлийг сааруулсан[10] зэргийг хамруулдаг. Эдгээр шинжүүд нь улс төрийн намыг төлөвшихөд чухал, гэвч улс төрийн нам санхүүгийн хувьд нээлттэй байж чаддаггүй, мөн намын удирдагчид намын үзэл суртлыг урвуулан ашиглах боломжтой байдаг явдал нь дотоод ардчилалд саад болж болохыг анхааруулсан.
Намын дотоод ардчиллыг хангахад зарим нөхцөл зайлшгүй шаардлагатай гэж доктор Маголовондо үзсэн. Тэрээр намын үзэл суртлын адилсал, зохион байгуулалтын бүтэц, нарийн журамласан үйл явц, урт хугацааны түүх зэргийг чухалчилсан.
Судлаачдын дунд маргаантай байдаг нэг асуудал бол нам дотоод ардчилалтай болох нь сонгуульд амжилт гаргах үндэс мөн үү? гздэг асуулт юм. Намууд сонгуулийн кампанид ардчилсан имижийг ашигладаг. Гэвч энэ нь сонгуульд амжилт гаргах баталгаа биш. Шинэ лидерийг хэрхэн сайн сонгох нь намын тогтвортой байдалд аюул авчрах асуудал биш. Доктор Катак Малла (Стокольмын Их сургууль) намын лидерийг сонгох үйл явцыг нээлттэй болгож болно. Гэхдээ бүх гишүүдийг оролцуулах шаардлагагүй гэж үзсэн. Нам доторх анхан шатны сонгуулийг гишүүдийн оролцоог дээшлүүлэх арга, эсхүл засал чимэглэлийн цонх төдийгөөр ашиглаж болохгүй. Нээлттэй болгох асуудал нь нам доторх нэр дэвшигчийг сонгохын өмне мөнгөний үүргийг өсгөж болно. Гэвч энэ нь нээлттэй, ил тод, хариуцлагатай байх хууль ёсны баталгааг илүү ихээр шаарддаг. Нам доторх нээлттэй анхан шатны сонгуулийг хэрэглэх нь зохимжтой биш ч байж магадгүй гэж дүгнэсэн байдаг.
Намын дотоод ардчиллын талаар иймэрхүү олон янзын хандлага, үзэл баримтал байдаг ч судлаачид бүгдээрээ улс төрийн намыгхэрхэн дотоод ардчилалтай, ардчилсан институт болгох тухайд үзэл бодлоо уралдуупж байна. Нам бол нэгдэл, зохион байгуулалт бүхий байгууллага гэдэг нь намын дотоод ардчиллын суурь зарчим болдог. Намын дотоод амьдрал, тэнд болж буй үйл ажиллагааг ямар аргаар зохицуулж байгаа, намыг нэг “организм” болоход хэр үйлчилж байгаа зэрэг нь эцсийн дүндээ уг байгууллага нийгэмд ямар байр суурь эзлэхийг тодорхойлж, нийгмийн үйл явцад нөлөөлөх чадварыг тэр хэмжээгээр нөхцөлдүүлдэг. Энэ үүднээс намын дотоод ардчиллын асуудалд маш их анхаарал хандуулж байна.
Намын дотоод ардчилал хэмээх асуудал нь намын шийдвэр гаргах үйл явцад гишүүдийн оролцооны тухай асуудал юм. Энэ нь намын мөрийн хөтөлбөр, намын дүрэм журам, нэр дэвшүүлэх зэрэг намын шийдвэрлэвэл зохих олон асуудлаар гишүүдийн эрх, оролцоо ямар түвшинд байна гэдэг нь уг нам хэрхэн ардчилсан нам болохыг тодорхойлох юм.
Намын байгууллага (анхан шатны, орон нутгийн гэх мэт) дээрээс үзүүлэх ямар нэг дарамтгүйгээр өөрийн шийдвэр гаргах эрхтэй, мөн өөрсдөө хариуцлага хүлээх үүрэгтэй байдаг. Гэтэл энэ нь тийм ч амар шийдэгдэггүй. Учир нь намын зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвшил, гишүүдийн оролцоо, идэвхээс шалтгаална. Мөн тухайн улс орны улстөрийн дэглэм, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалдаг ажээ. Намын удирдлага, тодорхой нэр дэвшигч, боловсон хүчин, намын сонирхлын бусад асуудлаар гишүүдийнхээ санаа бодлыг хүлээж авах, дэмжих тал дээр хойрго ханддаг нь бас томоохон шалтгаан болдог байна. Ингэснээр үндэсний хэмжээний намын стратеги, тактикт сөрөг нөлөөлөл бий болох магадлалтай. Ийм байдал даамжирах тусам доод шатны байгууллага намын бүтцээс хөндийрсөн байдалтай болж гишүүдийн хүсэл, эрмэлзэл, идэвхи илт сулрахад хүргэж энэ эргээд намын удирдлага улам хяналтгүй, дураараа авирлах байдалд хүргэдэг[11] байна.
Намын гишүүдийн эрх мэдэгдэхүйц өргөн байх нь гишүүдийн oролцоо, идэвхид эерэг нөлөөтэй. Ийм намд залуучууд, чөлөөт сонгогчид элсэх дуртай, гишүүдийн оролцоо өндөр, хариуцлага хүлээх чадвар, хамтын оролцоо, харилцан буулт хийх зэрэг ардчиллын зарчим үйлчлэх орчин бүрэлддэг. Энэ бүгд нь намын дүрэм, мөрийн хөтөлбөрт тусгалаа олж намын бүх шатны үйл ажиллагааны хэм хэмжээ болсноор намын олон түмэнд үзүүпэх нөлөөлел өсөх гол урьдчилсан нөхцөл болдог. Намын туйлын зорилго нь аль болох олон түмнийг өөртөө татахад чиглэдэг ба эс тэгвээс асуудал харин бүр эсргээр эргэж нам нь гишүүд, дэмжигчдээ алддаг.
Судлаач Д.Ганбат намын дотоод ардчиллыг намын үндэс суурьт чиглэсэн хэв маяг гэж нэрлэдэг. Намын гишүүдийн оропцоо, идэвхийг өрнүүлэх нь нам дотор шийдвэр гаргахад оролцох эрх бүхий гишүүдэд байна гэдэг нь гол зарчим. Мэдээж гишүүдийн оролцоог шийдвэр гаргах үйл явцад хангах асуудал нь намын бодлого доороос эхтэй, бүтцийн аль ч үйл явцад тасардаггүй байх учиртай. Аливаа асуудлаар нам дотор явагдаж байгаа хэлэлцүүлгийн дүнд улс төрийн шинжтэй тодорхой тогтоол гардаг. Хэлэлцүүлэг тогтоолын хамаарал чухал гэдэг нь ойлгомжтой. Учир нь хэлэлцүүлэг тодорхой асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэж байдаг учраас үүний үр дүн болох топоол нь намын тухайн шат бүрийн байгууллагын бодлого, үйл ажиллагаанд ахиц гаргахуйц өөрчлөлт оруулдаг байхучиртай, Өөрөөрхэлбэл, хэлэлцүүлэг-тогтоол-бодлого гэсэн логик дарааллаар нөхцөлдвх ёстой[12] гэж үзсэн.
Ардчилал бол иргэнд үзэл бодлоо илэрхийлэх улс төрийн эрх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх, боломжийг олгосон үнэт зүйл, үнэлэмжийн цогц бөгөөд улс төрийн нам нь дээрх үнэт зүйлсийг бодитойгоор ашиглах боломжийг олгодог. Ардчилал өндөр хөгжсөн болон шинээр ардчилсан орнууд бүхэлдээ гишүүд болон сонгогчдын үзэл бодлыг илэрхийлж чадах, хүчтэй, төлөвшсөн, ардчиллын суурь зарчмуудыг дотоод үйл ажиллагаандаа дагаж мөрддөг улс төрийн намуудтай байхыг хүсдэг. Харамсалтай нь зарим ардчилсан улсад улс төрийн нам сонгогчид болон жирийн гишүүдийн санаа бодлыг илэрхийлэх, тэдний үзэл бодол, байр суурийг зуучлах үнэт хэрэгсэл болж чадахгүй байна.
Олон намын тогтолцооны давуу тал бол ардчилсан сонгуульд олон нам өрсөлдөж, иргэд олон нийтийн хамгийн их дэмжлэгийг авч чадсан нам ялалт байгуулж, засаглалыг хэрэгжүүлдэгт оршино. Энэ утгаараа улс төрийн намууд, тэдгээрийн хоорондын өрсөлдөөн нь ардчилсан төрийн салшгүй хэсэг. Энэ өрсөлдөөн нь иргэдийн сонгох эрхийг хэрэгжүүлэх механизм болсон сонгуулиар дамжин хэрэгжиж, ялсан намын бодлогын амжилтаар хэмжигддэг. Харин ялсан нам засгийн эрхийг барих явцдаа эрх мэдлийн төвлөрлийг ашиглан сонгогчдын хүсэл, оролцоог үл хайхран гажуудал гаргадаг тухай судлаач Жулейрмо O’Доннель “Төлөөллийн ардчилал” өгүүлэлдээ “…сонгуулийн өрсөлдөөн, улс төр ба иргэний харьцангуй эрх чөлөө байдаг боловч сонгогдсныхоо дараа албан тушаалтнууд иргэдийн сонголтыг үл хайхран, эдгээр үйлдлийг төрийн бусад институтйн зүгээс бага хянаж, эрх зүйт төрийг хүндэтгэн үзэхгүй байх явдал илэрдэг байна”[13] хэмээн сануулсан байдаг. Жишээлбэл, ард түмэн засгийн эрхийг барихаар хуульчилсан хэрнээ нийтлэг эрх ашгийг хөндсөн бодлого, шийдвэр гаргахдаа иргэд, намын гишүүдиин санал, хүсэлтийг тусгах механизмыг одоо болтол хуульчлаагүй баигаагаас энзхүү зөвлөлдөх орон зайг намын төлөөллиин цөөн тооны улс төрчид эзэлдэг.
Нидерландын Олон Намын Ардчиллын Хүрээлэнгийн судлаачид “Улс төрийн намын институционал хогжлийн шалгуур”-ыг боловсруулсан. Үүнд. намын дотоод ардчилал бол намын институциональ хөгжлийг тодорхойлогч таван хүчин зүйлсийн нэг 6ei еөд “намын лидерүүд болон бүлгүүдийн үйл ажиллагаа. мөн дотоод сонгуульт байгууллагуудьк хөндлөнгөөс нь алагчлалгүи хянах дүрэм журам гүүний хэрэгжилтийг хэлнэ’’[14] гэж үзсэн.
Жинхэнэ ардчилсан намд гишүүд лидерийг бодитойгоор хянах ёстой гэж үзсэн бөгөөд намын гишүүнчлэлийн бодлого нам оршин тогтноход чухал ач холбогдолтой гэж үзсэн Тус хүрээлэнгийн судлаачид намын дотоод ардчиллыг дараахь асуултаар тодорхойлж болох юм гэж үзсэн. Үүнд[15],
- Нам тогтсон дүрэм, журмын дагуу үүрэг үйл ажиллагаагаа гүйцэтгэж байна уу?
- Одоо мөрдөгдөж байгаа хууль болон намын дүрмэнд үндэслэсэн ардчилсан шийдвэр гардаг уу?
- Намын дотор эдийн засгийн нөөц баялагын төвлөрлийн эсрэг үр дүнтэй ажиллаж чадаж байна уу?
- Жириин гишүүд намын лидерүүдийн алдааг шүүн хэлэлцэж чаддаг уу?
Улс төриин намд дотоод ардчилал бий болгоход эхний эзлжинд дараахь ажлыг нэн тэргүүнд зохион байгуулах ёстой ажээ.
- Намын дотоод бүх бичиг баримт болон гишүүдийн мэдээлэл авах боломжииг нээлттэй болгох:
- Шаардлагатай гэсэн ардчилсан үнэт зүйлсийг намын дүрэмдээ тусгаж өгөх: үүнд плюрализм, толеранс, жендерийн тэгш байдал, хариуцлага г.м
- Дээрхи үнэт зүйлсийг намын дотор хэрзгжүүлэхийн тулд үнэт зүйлс болон хэрэгжилт хоорондын хамаарлыг өндөр үйл явцад хангахын тулд намын ажилтнуудад дотоод ардчиллын тухай заах:
- Нам доторхи зөрчлийг ардчилсан аргаар шийдвэрлэх дотоод механизмуудыгбий болгох: тухайлбал, сонгуулийн кампаний үед үүрэг, хариуцлагыг тооцох тохиолдол үүсэж болох юм.
- Сонгогдох боломжтой төрийн албанд нэр дэвшигчид болон намын удирдах албанд нээлттэй сонгох шалгаруулах үйл явцыг дэмжих:
- Намын их хурлын тоог нээлттэй болгох мөн оролцогчдод ач холбогдол өгөх:
- Жирийн гишүүдийн саналыг намын мөрийн хөтөлбөр болон бусад бодлого хөтөлбөрт авч байх:
- Нам өөрийн бүтцийн байгууллагуудаараа төвлөрлийг сарниулах үйл ажиллагааг зохион байгуулах:
- Намын дотор хошуучлалыг хязгаарлах үүднээс ротаци зохион байгуулдаг байх:
Дэлхийн хүний хөгжлийн илтгэлд “ил тод, нээлттэй бус намууд мэдээж өөрсдийн бодлогоо боловсруулахдаа ардчилсан үзлийг баримталдаггүй. Дотоод ардчилал үгүйгээр намууд феодалууд шиг л болдог байна. Иймээс улс төрийн намуудад ардчиллын соёлыг бий болгох нь маш чухал. Ядаж л намын удирдлагын төлөө нээлттэй, өрсөлдөөнтэй сонгуулийг явуулах ёстой”[16] гэж дурьдсан байдаг. Мэдээж намын дотоод ардчиллыг хэвшүүлэхэд хууль, эрх зүйн зохицуулалт чухал үүрэгтэй. Иймээс судлаачид намын эрх зүйн орчинг нарийвчлан судалсан байдаг.
Намын дотоод ардчилал ба эрх зүйн зохицуулалт
Улс төрийн намд дотоод ардчилал бий болгохын тулд юуны түрүүнд намын эрх зүйн орчин тодорхой, дэмжихүйц байх хэрэгтэй. Учир нь нам, намын системийн төлөвшлийн бүхий л явцыг эрх зүйн зохицуулалтаар чиглүүлдэг бөгөөд судлаачид уг асуудлыг намын институтжих буюу институтчлалыг хангах хэмээн нэрлэдэг.
Судлаач Д.Болд-Эрдэнэ нам, намын системийн хэм хэмжээ, туүний эрх зүйн зохицуулалт хэмээх нэр томъёог зэрэгцүүлэн хэрэглэж байна. Тэрээр “нам, намын системийн хэм хэмжээ нь намын үйл ажиллагаа, дотоод ардчилал, бүтэц, зохион байгуулалт, намуудын болон нам, төрийн засаглалын хоорондын харилцааг тус тус зохицуулахад чиглэсэн байдаг бөгөөд тэр нь эрх зүйн зохицуулалтын бүхэл бүтэн цогц механизмаар дамжин хэрэгждэг”[17] гэж хоорондоо уялдаа холбоотой нарийн процесс гэж тодорхойлсон байдаг. Мөн намын институтжих үйл явцыг зөвхөн намын уйл ажиллагааны эрх зүйн зүйн зохицуулалтын механизм бүрэлдэх үйл явцын хүрээгээр хязгаарлах нь онолын хувьд оновчтой хандлага биш. Учир нь улс төрийн нам нь зөвхөн эрх зүйн субьект төдийгүй улстөрийн институт, өөрийн өвөрмөц элемент, бүтэц зохион байгуулалт бүхий байгууллага юм. Тиймээс “…улс төрийн намын эрх зүйн бүрдэлжилт нь намын үүсэл, зохион байгуулалт үйл ажиллагаатай холбогдсон цогц харилцааг эрх зүйн хувьд өргөн хүрээтэй зохицуулах замаар түүний улс төрийн тогтолцооны хууль ёсны институт болгон хувиргах нарийн төвөгтэй үйл явц юм”[18] гэжээ.
Улс төрийн намын эрх зүйн орчныг зохицуулалтын түвшингөөр нь болон агуулгаар нь гэж хоёр хуваадаг. Нэгд, намын эрх зүйн зохицуулалтыг түвшингөөр нь Д.Болд-Эрдэнэ “Монголын улс төрийн нам, намын системийн төлөвшил” бүтээлдээ (1) ерөнхий, (2) корпоратив, (3) ёс суртахууны гэж гурав хуваасан. Үүнд:
- Ерөнхий эрх зүйн актууд нь намын үйл ажиллагаанд төрөөс тавих хяналт, шаардлага, тэдгээрээс үүдсэн харилцааг зохицуулахад чиглэгддэг. Ийм эрх зүйн актуудын системд Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль, намын санхүү, төсөв, эд хөрөнгийн тухай хууль, Парламентын үйл ажиллагааны хууль заавар, намуудын үйл ажиллагаатай холбогдон гарсан Ерөнхийлөгчийн захирамж, Дээд шүүхийн шийдвэр, сонгуулийн хууль гэх мэт бусдад холбогдох эрх зүйн барим бичгүүд хамаарагдана.
- Корпоратив эрх зүйн актууд нь улс төрийн намын дотоод харилцааг тусгайлан зохицуулахад чиглэсэн үүрэг, зарчмуудын цогц нийлбэр юм. Нам бүр харилцан адилгүй дотоод эрх зүйн орчинтой байдаг нь түүний өвөрмөц онцлог юм. Үүнд улс төрийн нам тус бүрийн дүрэм, журам болон шийдвэрүүд хамрагдана.
- Ёс суртахууны актууд нь намын гишүүд, дэмжигчдийн ёс суртахууны үнэлэмж, үнэт зүйлс, соёл ухамсараар зохицуулагддаг. Үүнийг “бичигдээгүй хууль” гэж нэрлэх явдал бий.
Хоёрт, намын эрх зүйн зохицуулалтыг агуулгаар нь судлаач Пиппа Норрис “Улс төрийн намыг байгуулахуй: дотоод удирдлага ба эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхүй” бүтээлдээ (1) монополь, (2) картель, (3) эгалитари гэж гурав хуваада[19].
- Монополь эрх зүй нь нэг нам дангаар төрийн удирдлагыг хэрэгжүүлж, өрсөлдөөнийг хязгаарлан өөр нам өрсөлдөхийг хуулиар хориглосон байдаг.
- Картель эрх зүй нь улс төрийн нам олноор зэрэг үйл ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрдөг ч жижиг эсхүл сөрөг хүчний намуудын үйл ажиллагаанд хязгаарлалт тавьж, эрх баригч, том, төвлөрсөн намыг дэмждэг эрх зүйн орчин юм.
- Эгапитари эрх зүй нь намуудын шударга өрсөлдөөнийг үндэс болж хуулийн орчинд том жижиг, эрх баригч ба сөрөг хүчин, хуучин ба шинэ гэж ялгахгүй бүгд ижил тэгш өрсөлддөг эрх зүйн орчинг хэлнэ.
Улс төрийн нам дотоод үйл ажиллагаандаа хууль, дүрмийг хэрхэн баримталж байна вэ? гэдэг асуулт чухал. Гэхдээ намуудын эрх зүйн орчныг зохицуулалт хоёр үндсэн хэлбэрээр хуульчлагддаг. Энэ нь Үндсэн хууль ба органик хуулийн хүрээнд намын ардчиллыг зохицуулж байна. Үүнд,
Үндсэн хуулийн зохицуулалт. Дэлхийн II дайны дараа улс терийн намтай холбоотой асуудлыг үндсэн хуулийн хэмжээнд тусгасан ХБНГУ (1949), Итали (1947), Япон (1948), Франц (1958), хавсарлт хэлбэрээр тогтоол баталсан Бразил (1969), Грек (1975), Португали (1976), Испани (1978) зэрэг улсууд байна[20]. Улс төрийн нам хүссэн үедээ бүтэц, зохион байгуулалтын хэлбэрэз өөрчилж, ардчиллын үнэт зүйлсийг эвдэж, ардчилсан бус дэглэмийг авчирч байсан түүх дээрх орнуудад байдаг. Иймээс үндсэн хуулийн хэмжээнд улс төрийн намын асуудлыг авч үзэх болсон нь (1) суурь хууль, (2) уг хуулийг өөрчлөх босго өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, үндсэн хуулийн зохицуулалт нь эрх баригч, эсхүл ноёрхогч улс төрийн нам хүссэн үедээ өөрчлөлт оруулахаас хамгаалсан, мөн зохицуулалт нь тууштай, зайлшгүй хэрэгжих зэрэг ач холбогдолтой. Энэ нь ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, улс төрийн намыг ардчилсан институт болж төлөвших эрх зүйн шахалт болж байна. Тухайлбал, ХБНГУ намын дотоод ардчиллыг үндсэн хэлбэрээр тусгасан улсад хамаарагддаг. Энэхүү ардчилал өндөр хөгжсөн ХБНГУ-ын Үндсэн хуулийн /1949 он/ 21 -р зүйлд “улс төрийн намууд дотооддоо ардчилсан зарчим баримтлах ёстой” гэж зааж өгөхийн зэрэгцээ 1967 онд баталсан “Улс төрийн намын тухай хууль”-ийн 10-р зүйл[21]-д гишүүдийн эрх, оролцоог нарийвчлан заасан байдаг.
Органик хуулийн зохицуулалт. Ихэнхи орнууд намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хууль болон холбогдох бусад хуулийн хүрээнд зохицуулдаг. Энэ зохицуулалт нь хуулийн хэрэгжилт сул, эрх баригч болон нөлеө бүхий намуудаас хамаарч өөрчлөлт оруулах боломж нээлттэй байдаг нь түүний сул талтай юм.
Бүдүүвчээс харахад намын дотоод зохион байгуупалт болон үйл ажиллагаанд ардчилсан зарчим баримтлахын тулд үүнийг дэмжсэн эрх зүйн таатай орчин байх хэрэгтэй болж байна. Хэрэв эрх зүйн зохист орчныг бүрдүүлж чадаагүй тохиолдолд улс төрийн нам нь ардчиллын үнэт зүйлсийг эвдэх аюултай болж болох юм.
Дүгнэж хэлэхэд улс төрийн намын дотоод ардчилал нь улс төрийн нам ба ардчиллын өвөрмөц хамааралт эмпирик асуудал болж байна. Иймээс ардчилал хөгжсөн орнууд намын дотоод ардчиллаа бэхжүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчноо шинэчилж, дэмжих болон хориглосон заалтаар сайтар зохицуулах болжээ.
ACE project, “Parties and Candidates” handbook http://www.aceproject. org/
- Julie Ballington “Strengthening Internal Political Party Democracy: Candidate Recruitment from a Gender Perspective” Paper presented at EISA/NIMD workshop on How to Strengthen Internal Party Democracy? at the World Movement for Democracy: Third Assembly, Durban, South Africa, 2 February 2004. http://www.idea.int/gender/upload/JB%20- %20WMD%20PP.pdf
- Maurice Duverger. (1962) “Political Parties: their organization and activity in modern state”. Translated by Barbara and Robert North, with a Foreword by D.W. Brogan. London.
- NIMD. “A Framework for Democratic Party-Building” Handbook. Hague. Netherland, 2005
- Pippa Norris. (2004) “Building Political Parties: reforming legal regulation and internal rules”. International IDEA. Revised draft@January 5, 2005. http://ksghome.harvard.edu/~pnorris/Acrobat/Building%20politi cal%20parties.pdf
- NIMD “Report Experts Intra-party democracy” Date: 12 April 2007 Venue: NIMD Office, Passage 31, The Hague
- Richard Hofferbert (1998) “Parties and Democracy” PSA Blackwell Publishers
- Robert Michels. (1962) “Political Parties: A Sociological Study of the Oligarchical Tendencies of Modern Democracy” Introduction by Seymour Martin Lipset. Free Press.
- Susan Scarrow (2005) “Political Parties and Democracy in the Theoretical and Practical Perspectives. Implementing intra-party democracy”. USA. NDI http://www.ndi.org/
- Д.Болд-Эрдэнэ. “Монголын улс төрийн нам, намын системийн төлөвшил” УБ., 2008
- УТБА-ийн лекцийн эмхэтгэл. УБ., 2001.
- УТБА. Зүүн Азийн Барометр. УБ., 2005.
- ХБНГУ-ын Улстөрийн намуудын тухай хууль. http://www.uea.ac.ku/
- 2002 оны Дэлхийн хуний хөгжлийн илтгэлийн 3 дугаар бүлэг “Ардчиллын сул талыг шийдвэрлэснээр ардчиллыг гүнзгийрүүлэх нь”. “Ардчиллын чанар” судалгааны өгүүлэл, эмхэтгэл. НҮБХХ. Монгол Улс. УБ., 2005.
[1] ‘АСЕ project, “Parties and Candidates” handbook http://www.aceproject.org
[2] Julie Ballington “Strengthening Internal Political Party Democracy: Candidate Re
cruitment from a Gender Perspective” Paper presented at EISA/NIMD workshop on How to Strengthen Internal Party Democracy? at the World Movement for Democracy: Third Assembly. Durban, South Africa, 2 February 2004. http://www.idea.int/gender/ upload/JB%20-%20WMD%20PP.pdf
[3] Susan Scarrow. “Political parties and Democracy in Theoretical and Practical Perspective: Implementing Intra-Party Democracy”. National Democratic Institute for International Affairs, NDI http://www.ndi.org/
[4] Richard Hofferbert (1998) “Parties and Democracy” PSA Blackwell Publishers p-191
[5] Robert Michels. (1962) “Political Parties: A Sociological Study of the Oligarchical Tendencies of Modern Democracy” Introduction by Seymour Martin Lipset. Free Press.
[6] Maurice Duverger. (1962) “Political Parties: their organization and activity in modern state”. Translated by Barbara and Robert North, with a Foreword by D.W. Brogan. London.
[7] Richard Hofferbert (1998) “Parties and Democracy” PSA Blackwell Publishers p-191
[8] Report Experts Intra-party democracy. Date: 12 April 2007 Venue: NIMD Office, Passage 31, The Hague
[9] Susan Scarrow (2005) “Political Parties and Democracy in the Theoretical and Practical Perspectives. Implementing intra-party democracy”. USA. NDI http://www.ndi.org/
[10] Heport Experts Intra-party democracy. Date: 12 April 2007 Venue: NIMD Office, Passage 31, The Hague
[11] Улстөрийн лекцийн эмхэтгэл. УТБА. УБ., 2001. X-222
[12] Д.Ганбат. УТБА-ийн лекцийн эмхэтгэл. УТБА. УБ., 2001. Х-224
[13] УТБА. Зүүн Азийн Барометр. 2005. 21 дэхтал.
[14] NIMD. A Framework for Democratic Party-Building. Handbook. 2005 , p-11.
[15] NIMD.. A Framework for Democratic Party:Building. Handbook. Hague. Netherland, 2005
[16] 1S2002 оны Дэлийн хүний хөрклийн илтгэлийн 3 дугаар бүлэг “Ардчиллын сул талыг шийдвэрлэснээр ардчиллыг гүнзгийрүүлэх нь”. “Ардчиллын чанар” судалгааны өгүүлэл, эмхэтгэл. НҮБХХ. Монгол Улс. УБ.,2005. 16 тал.
[17] Д.Болд-Эрдэнэ. “Монголын улстөрийн нам, намын системийн төлөвшил” УБ., 2008. 29 тал.
[18] Мөн тэнд
[19] Pippa Norris. (2004) “Building Political Parties: reforming legal regulation and internal rules”. International IDEA. Revised draft@January 5, 2005. http://ksghome. harvard.edu/~pnorris/Acrobat/Building%20political%20parties.pdf
[20] Д.Болд-Эрдэнэ. Монголын улс төрийн нам, намын системийн төлөвшил. УБ., 2008 х-32.
[21] ХБНГУ-ын Улс төрийн намуудын тухай хууль. http://www.uea.ac.ku/