Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Нийгэм > Нийгмийн бодлого > Нийгмийн харилцаа, залуучууд!!!
Нийгмийн бодлогоНийгэмШинэ Толь Сэтгүүл

Нийгмийн харилцаа, залуучууд!!!

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-02
Хуваалцах
9 min унших
Хуваалцах

Loading

Ч.Энхбат
/Дэд Доктор/

Шинэ толь №6, 1994

Түлхүүг үг: Залуус, Шинэ Үндсэн Хууль,

Монгол түмний түүхийг үзвэл улс орны нийгмийн харилцаа хүн амын аж амьдрал, хүсэл зорилгонд нийцэхгүй болж, бухимдал, дургүйцэл үүсгэж байгааг илээр харуулагч нь гол төлөв залуучуууд байсныг баримжаалж болно. Угсаа залгамжилсан хаант төр, Манжийн дарангуйлал, XX зууны Монголчуудын тэмцэл, хөдөлгөөний түүх ард олны амьдралын зүдрүүрийг чухамхүү залуучууд өөрчилье, шинэчилье хэмээн шуугин босч байсан боловч тэднээс төрийн явдлын учрыг таньж төрийн хэргийг хөтлөхөд нөлөө бүхий ахмад буурлууддаа түшиглэсэн нь зорьсноо бүтээж байсныг Ван хаааныг түшсэн Тэмүжингийн түүхээс эхлээд эрдэмд Жамъян, хичээнгүй сайд Цэрэндорж нарыг мэргэшсэн ардын намын залуу тэмцэгчдийн түүх өгүүлдэг. Түүхийн сургаалийг нягтлан ухаарч, таних, цаг цагийн явдалдаа ончтой хэрэглэх буурьтай  бодол залуу халуун оюун мэдрэмжинд хурах эсэхтэй залуучуудын тэмцлийн хэт уялдах нь тун элбэг бололтой.

Монгол орны нийгмийн харилцаа XX зуунд дахин өөрчлөгдөж  байна. Энэ өөрчлөлтийн эх суурь хэзээ бүрэлдсэн, хэн бүрэлдүүлсэн тухайн санаа бодол янз янз ч нийгмийн харилцаа өөрчлөгдөн шинэчлэгдэх явцад залуучууд аанай л голлож байгаа нь тодорхой.

Төр засгийн эрхийг он дараалан эдлэж байсан намын удирдлагад өөрчлөлт оруулах, үйл ажилагааг нь шинэчлэх юмсан гэсэн ард олны төдийгүй тухайн намын хүмүүсийн санаа бодлыг 90 оны шувтаргаас залуучууд нам, төрийн удирдлагыг бүхэлд нь өөрчлөн, улс орондоо шинэчлэлт хийхийг шаардсан шийдэмгий тэмцэл болгон өрнүүлсэн.

Нийгмийн харилцаа нь бүх шинжээрээ ЗХУ, улмаар социализмыг замнасан хэд хэдэн орны амьдралтай хүйгээр холбогдсон БНМАУ тэдгээр орны дотоодын хувьсалтад өртөж хувьсахад хүрчихээд байсан нь залуучуудын тэмцэл огцруулах, шинэчлэхээс хальж нийгмийн харилцаа цогцоор нь өөрчлөх үр дүнд эрхгүй хүргэсэн.

Залуучууд гавьяат үйлс бүтээхийг мөрөөдөн өдөр нь бодож шөнө нь зүүдэлдэг гэж Английн  алдарт шүлэгч Ж.Байрон нэгэнтээ өгүүлсэн нь 1990-ээд оны Монголын залууст бас л зохицжээ. 1920-иод оны эхэн үеийн Монголын хувьсгалын түүхтэй жишиж болохуйц байдал ямар болов гэдэг тухайд хэдэн зүйл өгүүлье.

Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөх төлвийг үзмэгц залуучуудын улс төр, олон нийтийн болоод төрийн захиргааны байгууллагын үүрэг, эрхийг дангаар  эрхэлж байсан МХЗЭ-ийн удирдлагад байгсад залуучуудын байгууллагаа өөрчлөхөөр шавдаж төдөлгүй Монголын Залуучуудын Холбоог байгуулав, бас МХЗЕ-дээ эвлэлдэн нэгдэж үлдэх хэсэг гарав, оюутнууд өөрсдийн холбоог байгуулахаар зэхэв. Тэд бүгд гагцхүү олон нийтийн байгууллагын журмаар үйл ажиллагаагаа явуулахаар шийдэцгээсэн байна. Улс төрийн намууд өөр өөрийн нөлөөлөх хүчнээ тэдний дунд эрж, мөн залуучуудын улс төрийн байгууллага үүсгэж эхлэв. Энэ мөчид төр залуучуудтай ажиллах байгууллагагүй болсон нь тодорхой болов.  Тэр даруй засгийн газар шуурхайлан дэргэдээ залуучууд, спортын хороо байгуулснаар залуучуудын талаар төрөөс явуулах бодлого бусад ажлыг гүйцэтгэх үүрэг бүхий төрийн зхиргааны байгууллага буй болсон боловч удалгүй мөнөөх субъектийг дахин өөрчлөж эдүгээ ХАБХЯ-н харьяа залуучуудын газар буй болов.

Иргэний ардчилсан нийгэм байгуулах үндсэн хуульт Монгол улсын төрийн үүрэг нь залуучуудын иргэний хувьд төлөвших, нийгэмшин хөгжих нийгэм, эдийн засаг, эрх зүй гэгчилэн бусад үндсийг бүрдүүлэх явдал бизээ. Төрийн энэ үүрэг хэрэгжих нь тунолон янзын хүчин зүйлээс шалтгаалахыг ойлгож болох хэдийн ч тэдгээр хүчин зүйл бүрдсэн эсэх эдүгээ “бэлэн буй” зүйлс нь цаг үетэй нийцсэн эсэхийг таних ажил тун төвөгтэй. Монголд орны нийгмийн харилцаа шинэчлэгдэж үйл явц гараанаасаа гараад төдийлөн холдоогүй байна. “бариа” байх ёстой гэж бодоцгоож байгаа боловч чухам аль зүг рүү ямар замаар явж түүнд хүрэхийг мэдэж байгаа хүн төдийлөн олонгүй бололтой. “би мэднэ”  гэх хүмүүс байх авч тэд бүгд дор бүрдээ өөр өөр зүйл яриад байх шиг,  юутайч болов шинэ үе төлөвших дотоод байдал ээдрээтэй байна. Шинэ үндсэн хуульт Монгол орны залуучууд гадаад гүрнүүд рү хөл тавьж арилжаа наймаа хийж, ганц нэг ном үзэж, бага сага шинэ соргог мэдээлэл авч нүд тайлж байвч өөр өөрсдийн сонирхон мөр хөөж  очсон нутгийнхаа тодорхой хүрээнд тодорхой үйл ажиллагаа явуулагчдын ахуй байдалтай танилцах тул тэдний мэдэж дуулсан зүйл өрөөсгөл ,нэгэн тэнгэрт тултал магтахад нөгөө нь газарт далд ортол муулах жишээтэй. Хөрш гүрнүүдийн байдалд ч янз янз. Тэх бүр нь залуучуудад бас нөлөөлсөөр.

Ийнхүү үзвэл залуучууд “өөрөө” төлөвших нийгмийн үндэс төдий л тодорхой бус гэхэд хилс болохооргүй. Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа залуучуудад гүйцэтгэх зүйлээр хомсхон байгааг үйл ажиллагааны хөтөлбөрөөс нь үзвэл байдал  бүр ч төвөгтэй.

Төрийн хуулиа үл ойшоодог иргэд, нам, олон нийтийн байгууллагын дүрэм, зорилго үл ойшоодог гишүүд улам олширсоор байна.

Эдүгээ хууль, дүрэм, журмыг юуны учир субъектэд мөрдөн хэрэгжүүлэхийг үл ойшоож байна гэдэг анхаарууштай асуудлын нэг юм. Төрийг эргүүлэхийн учир үндсэндээ субъект хоорондын харилцааг зохицуулдаг хууль зүйн үндэслэлүүд субьектээс хоцрогдож тэрхүү хоцрогдлыг төр хүлээн зөвшөөрөхгүй хуучин зориулалтын хэвээр хадгалсаар байгаагаас үүддэг биз. Өөрөөр хэлбэл субъект шинчлэгдээд хууль, дүрмийг мөн шинэчлэх чадвар, эрх бүхий зохицуулагчыг шаардаж буй тухайн төр, эрх баригчдад эсрэглэх, тэрслэх явдал болов уу. Энэ дагуу үзвэл манай улсын төр олон нийт гэгчлэн бүх байгууллага үйл ажиллагааны хөтөлбөр, дүрмээ шинэ үндсэн хуулийн дагуу шинэчлэснээ түмэнд зарласан бөгөөд Монгол улс олон шинэ хуультай болсон атлаа субъект нь олон шинэ хууль дүрмийг төдийлөн сахиж мөрдөхгүй л байна.

Байдлыг нөгөө талаас авч үзье

Субъект шинэчлэгдээгүй байж болзошгүй, субъект өөрөө шинэчлэгдэх ёстой. Он удаан жил боловсрол мэдээллийн тогтолцоонд шингээсэн тэр бүр учрын сайн ухахгүй үзэл суртал дор эцэг эх, ахмад бүхэн, дээд тушаалтны заавраар хүмүүжсэн. Үе өөрөө шинэчлэгдэж чадаагүй яваа юм болов уу даа, тэдэнд биеэ шинэчлэх хөрс нь тун ядмаг байна. тэгвэл субект шинэчлэгдээгүй тохиолдолд төрийн тогтолцоог шинэчлэх шаардлага юунаас үүдэв? Юуны учир хууль, дүрмийг шинэчлэж байгаа юм бэ? Шинэ хууль шинэ субъект л хэрэгтэй. Шинэ субъект шинэ хуулийг шаардана. Өөрийн эрх ашиг хэрэгцээнд нийцсэн хууль зүйн хариуцлагатай болохын тулд субьект төрийг эргүүлнэ, төр эргэсэн нь субьектэд нийцтэй. Хууль зүйн зохицуулалт бий болсноор илэрнэ. Ерөнхий дүр зураг ийм л байх бизээ.

Нийтээр үнэлж цэгнэн дээдлэж байсан зүйлс бүхий өмнөх тогтолцоо задарч, шинэ бүрэлдээгүй өнөө үе хэн бүхнийг түүний дотор залуучуудыг ээдрээтэй байдалд орууллаа. Хүмүүсийн зан үйлд тодорхой, цэгц, чиг баримжаа үгүйлэгдэж утга учир муутай, уялдаа холбоо нь тодорхойгүй өдөр хоног төөрүүлсэн, эмх замбраагүй ч гэж болохуйц үйл ажиллагаа давамгайлан, нийтээрээ ард олноороо аж төрөх явцад хэвшсэн зан үйл орхигдон, аливаа үүрэг, хариуцлагыг умартаж ойр зуурын амин хувийн явдлыг эрхэмлэсэн үйлдэл түгээмэл болж байна. үүнд амь зуухыг л эрхэмлэх шаардлага ч нөлөөтэй биз. Хүмүүсийн харилцаанд “мөнгө олох” гэж нэр томьёолохуйц зорилгоос сурвалжтай зарчим уялдаж, уламжлалт олон дадал зуршил харилцааны бусад хэм хэмжээ орхигдож байна. хүмүүсийн нэг хэсэг “мөнгө олж” чаддаг болж байгаагаар нь үнэнч ахмад, идэр насны дунд цөхрөх, арга барагдсан байдал ажиглаж байваа, ядарч доройтсоныг энэрч халамжлах, иргэн бүрийн алхаа гишгээг хянан хууль, дэг журмыг сахиулах хүчтэй төр хүсэмжлэгчид улам олширхын зэрэгцээ шинэ цагийн аливаа бүхнийг эсэргүүцэгчид ч бий болох шинжтэй. Шинэ цаг үр өгөөжөө өгөөгүй, амтаа мэдрүүлээгүй бол энэ нь зүйн хэрэг. Гутрангуй байдал ч түгээмэл болж болзошгүй боллоо.

Энэчлэн үзвэл Монголын залуу үеийнхэн өөрчлөгдөж байна, тэдний эрх ашиг, хүсэл эрмэлзэл нэлээд өөр өөр болж залуучуудын дунд ялгарал ажиглагдахуйц явагдаж байна. өөрчлөгдөж буй залуучуудын ялгарлын бүлэг бүрт тодорхой зохицуулалт аяндаа шаардагдах болж байна. залуучуудын нэг хэсгийн ахмад үеийнхэн, эрх дарх эдлэгч, зарим хүний “та нар залуу байна, бидний зааснаар явах хэрэгтэй, бидний хийж ирснийг үргэлжлүүлэх ёстой” гэсэн хандлагаас хамгаалах хэрэгтэй байхад нөгөө хэсгийг нь шинэ нийгэмд амьдрах эрхийг хангах баталгаатай хөдөлмөр, боловсрол, бусад зүйлээр хангах хэрэгтэй байна,  гуравдах хэсэгт нь амь зуух тусламж хэрэгтэй байх жишээтэй. Тоймловол иргэний журмаар хэн хүнтэй тэгш байх нөхцлийг бүрдүүлэх зохицуулалт шаардлагатай болж байна. шинэчлэгдэж буй нийгмийн харилцаа бүхий Монгол орны залуучуудын зарим асуудлын талаарх товч болол ийм буюу.

Хянсан: Е.ТЭМҮҮЖИН

Tagtaa 2023-12-13 2020-03-02
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?