Х.Гүндсамбуу
/Доктор/
Шинэ толь №57, 2006
Түлхүүр үг: Эдийн засгийн идэвхтэй хүн ам, Ажилгүйчүүд , Дүүргүүдийн ажил эрхлэлт , Ажилгүйдлийн үр дагавар
‘Зөвлөлтийн тэрслүү үзэлтний нэг, Ломоносовын нэрэмжит улсын их сургуулийн багш, нэрд гарсан философич, зохиолч, тухайн үеийн баруун Германд цагаачилсан мөртлөө коммунизмыг төдийгүй өрнөдийн нийгмийг ялгалгүй шүүмжлэгч Александр Зиновьев нэгэн бүтээлдээ дэлхийн улс орнуудыг ажилсаг ба харилцамжирхуу бүтэцтэй хоёр хуваагаад сүүлчийнх яь коммунизмыг илүүтэй сонгосон.
Түүнээс биш Орос орон марксизмд боловсорсондоо Окгябрийн хувьсгалын замаар ороогүй. Оросын уламжлалт иийгэмд хүй элэгний харилцамж зуршмал байсан нь яван явсаар ленинизм, сталинизмд хүргэсэн ухааны юм хэмээн бичсэнийг мөхөс миний бие уншсан атлаа одоо эшлэл авах тэнхэлгүй мартжээ. Тэгэхдээ А.Зиновьевын тэрхүү сайхан санаа монголын нийгэмд ч яв цав тохирдог гэлтэй. Үнэхээр монголчууд бид морио уралдуулж, бөхөө барилдуулж, юм л ббл наадаж цэнгэх, нийлж дарвих дуртай. Нутгархах, садан горөлсөх аймагсахдаа гаргуун ажилсаг талдаа дутуу дулимаг захиран тушаах систем, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас Унгар, Польш мэт нь яс зааж салсан бол, угийн ажилсаг Хятад, Вьетнам мэтийн ард түмэн чимээгүйхэн хөндийрч зах зээлд орцгоосон. Манай улс ийм сонголтыг тойроогүй дайрсан. Г эхдээ өнөө хэр нь бид ажилсаг гэхээсээ харилцамжсаг бүтэц нь давамгайлсаар гэлтэй. Ингэж би хэлэхдээ зах зээлийг монголын нийгмийн хөгжлийн хувьд үлгэр, эсхүл диваажин гэх гээгүй юм шүү.
Манайд хоёр боломж бий. Нүүдлийн мал аж ахуй соёл, иргэншлийн хувьд сондгой ч, зах зээлээс гажууд бус. Нэгдэлжих хөдөлгөөний жилүүдэд л зах зээлийн шинж, угшлаасаа салсан. Одоо эргэж унаган төрхөндөө орсон. Харин социалист хоршооллын үеийн ололт амжилтыг баллаж, баллуурдсан алдаа бий . Нөгөө нэг боломж нь монгол улс суурин соёл, иргэншилд орж, нүүдэл, суурынил гэсэн зэрэгцээ, хос соёл, иргэншилтэй боллоо. Үүний маргашгүй бөгөөд сонгодог төлөөлөл нь өчигдрийн социалист үлгэр жишээ, өнөөдрийн зах зээлийн Улаанбаатар хот юм. Түүний өнгө төрхийг захиргааадал биш, зах зээлийн хөгжил тодорхойлж байна.
Байгууллагын өөрчлөл: тун саяхан аж ахуйн нэгж, байгууллагын тооллого улсын хэмжээнд явагдсан болохоор дүн мэдээ нь хараахан нэгтгэгдээгүй байна. Иймд дараахь мэдээллийг танд сонирхуулъя.
Хүснэгт 1
Нийслэлийн аж ахуйн нэгж, байгууллагын бүрэлдэхүүний өөрчлөлт
Хүснэгт 1-ээс харахад нийслэлийн аж ахуйн нэгж, байгууллагын тоонд үл ялих (2,8%) өсөлг гарсан мэт боловч бүтцийн хувьд чанарын өөрчлөлт гарчээ. Тухайлбал:
Хувийн хэвшлийн үүсэл, төлөвшил, дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг дагалдан компаний тоо 3,4 дахин нэмэгдэв.
Аж ахуйн нэгжийн хуулийн өөрчлөлтийн дагуу нөхөрлөл, хоршооны адилсал арилж, бүрэн ба бүрэн бус хариуцлагатай нөхөрлөлүүд үүсэн байгуулагдаад зогсохгүй хэдхэн жилийн дотор 2,1 дахин нэмэгдэв. Хоршооны шинэ хуулийн дагуу хоршоо үүссэн ч өсөлт нь удаан байна. Хоршоонууд 15,0 хувиар нэмэгдсэн нь сайшаалтай ч тэрхүү өсөлт хөдөлмөрийн хоршил дээр бус, голлон мөнгө нийлүүлсэн хадгаламж зээлийн хоршооны үндсэн дээр үүсэв. Энэхүү гажгийн зэс нь саяхнаас цухуйж тэдгээрийн хүрээнд олон тэрбум төгрөгийн луйврын хэрэг илэрч, хууль хяналт, мөрдөн байцаалт шатандаа явж байна.
Төрийн өмчийн хувьчлал үргэлжилж буйн илэрхийлэл бол УҮГ-ын тоо 20 хувиар цөөрөв. Тооны бууралт үнэ цэнтэй, томоохон гэгдэх үйлдвэр, аж ахуйн газрын хувьчлалын үндсэн дээр гарснаараа онцлог болно. ХЭАА үлэмж цөөрч, зөвхөн аравны нэг нь үлдсэн явцдаа нэг талаас хувийн хэвшлийн бүтцийн өөрчлөлтийг, нөгөө талаас тус аж ахуйн нөөц, боломж шавхагдсаныг илэрхийлж байна.
Төсөвт байгууллага дөчөөд хувиар өссөнийг наана, цаанатай ойлгууштай. Нийгмийн хөгжлийн шаардлага, хотын хөгжлийг дагалдан байгууллагуудыг улсын төсвөөр дэмжих, хөл дээр нь зогсоох нь зүйн хэрэг. Харин гуя дагуулж, хүзүү гэгчээр хууль дагуулан байгууллага, бүтэц, шат дамжлага үүсгэдгийг зөв хэмээн үнэлэн, хөхүүлэн дэмжихэд хэцүү.
Иргэний нийгмийн төлөвшлийг дагалдан төрийн бус байгууллагууд эрс олширч бараг 20 дахин нэмэгдсэн нь сайшаалтай бөгөөд бахархууштай. Харин ТББ-ын далбаан дор зарим хүн бизнес хийж, хувиа бодон довоо шарлуулж, татвар, хяналтаас зайлсхийдгийг зөвтгөх аргагүй.
Оршин суугчдын тоо: Өнөөгийн нийслэлийн төвийн зургаан дүүрэг нь дотроо төвийн, захын буюу орон сууцны ба гэр хороолол хэмээн илэрхий хуваагдаж байна. Энэхүү хуваагдал нь үнэн хэрэгтээ нэгэн бодлын нийслэлийн хот байгуулалтын хөгжлөөр гэхээсээ хүн амын урсгал хөдөлгөөнөөр нөхцөлдсөн гэдгийг юуны өмнө тэмдэглүүштэй. Манай улсын хүн ам зүйн хөгжлийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гурван онцлогийн нэг нь сийрэг нутагшил юм. Гэтэл буурай хөгжилтэй орнуудад түгээмэл тохиолддог монопол шинжтэй Улаанбаатар хот байгуулагдсанаар сийрэгжилт нь шигүүсэл болон хувирч, энэ нь орон сууцны болон гэр хорооллын адь алинд нь анхаарал татсан асуулал болов. Орон сууцны хороолол гэхэд хүүхдийн тоглоомын талбай, сул чөлөөтэй зай завсарт байшин барьсан, гараж, ТҮЦ байрлуулсан, нэгдүгээр давхрыг өргөтгөснөөс улам бүр шигүү, амьдрахад давчуу, амьсгалахад бачуу болов. Тэгвэл гэр хороололд дур зоргоороо хашаа хатгаж, гарц гудамжийг битүүлж, булан тохойг ашиглаж, хажуу налууг тэгшилж, эрэг ганганд шахан бууцгаасны дээр хашаа хороондоо байшин сав барьснаа олон айл, олон хүн шавааралдан шахцалдах нь холгүй. Үүний учир шалтгаан нь уугуул оршин суугчдын нөхөн үйлдвэрлэлээсээ илүүтэй урсгал шилжих хөдөлгөөний үр дагавар юм.
Хүснэгт 2
Дүүргүүдийн хүн амын өсөлт
Нийслэлийн дүүргүүдийн хүн амын өсөлт харилцан адилгүй жишээлэхэд 1992-2003 онд Сүхбаатар дүүргийнх хамгийн бага (40.7%), Баянзүрх дүүргийнх хамгийн өндөр (97.5%) өсөлттэй байв. Өөрөөр хэлбэл, харьцуулж болох төвийн дүүргүүдийн хувьд үзэхэд Сонгинохайрхан дүүрэг Хан-Уул дүүргээс 2.2 дахин олон хүнтэй юм. Цаашдаа дүүргүүдийн хүн амын тоо хэмжээ нэг их жигдрэхгүй байх, харин ч Баянзүрх. Сонгинохайрхан, Хан-Уул гэсэн төвийн гурван дүүрэгт хүн ам шинээр суурыиих нөөц газар байгаа тул оршин суугчид нь улам нэмэгдэх болно. Нийслэл хот бүхэлдээ 121 хороотой бөгөөд төвийн дүүргүүд 14-21 хороотой болно. Дүүфгүүдийн хүн амын тоо ялгаа нь дамаа хороодод илүүтэй тусгалаа олж, ихээхэн хэлбэлзэл, савлагааг үүсгэж байгаа юм.
Хүн амын насны бүрэлдэхүүн бол нийслэлчүүдийн хүн ам зүйн төдийгүй ажил эрхлэлт, эдийн засгийн идэвхжил, боломж зэргийг дам дамаа илэрхийлдэг маш чухал үзүүлэлт юм. Үүнийг тооллого явагдсан онуудаар тооцвол дараахь дүр зураг харагдана.
Хүснэгт 3
Насны бүрэлдэхүүн
Монгол улсын 2000 оны хүн амын тооллогын дүнгээс үзэхэд нийслэлийн хүн амын 531,2 мянга нь арван тав, түүнээс дээш насныхан бөгөөд нийт хүн амынхаа далан хувьтай тэнцэнэ. Тэгвэл хүүхдээс бусад хүмүүсийн 275,0 мянган хүн буюу 52 хувь нь ажиллах хүчинд, үлдэх 48,0 хувь нь ажиллах хүчинд хамрагдахгүй байна. Тодруулж хэлбэл ажиллах хүчний 80 хувь нь ажил эрхэлдэг, 20,0 хувь нь ажил идэвхтэй хайж буй ажидгүйчүүд байхад ажиллах хүчинд хамрагдаагүй хүмүүсийн 14 хувь нь тохирох ажил олдохгүй байгаа хүмүүс, 32 хувь нь ямар нэгэн сургуульд сурагцагчид, 22 хувь нь тэтгэвэр, нөхөн олговор авагчид, 5 хувь нь өвчтэй юмуу тахир дутуугийн групптэй, 12 хувь нь гэрийн ажилтай хүмүүс байсан юм. Чингэвэл хүн амын сүүлчийн тооллогоос хойш бас чиг хэдэн жил өнгөрснийг бодолцон жил дутмын статистик мэдээллийг ашиглавал нийслэлчүүдийн ажил хэргийн хөргийг илүү тод зураглах боломж олдох бизээ.
Хүснэгт 4
Ажил эрхлэлтийн үндсэн үзүүлэлтүүдийн өөрчлөлт
Өмнөх хүснэгтээс харахад 1991 -ээс 2005 оны хооронд манай нийслэлийн ажил эрхлэлтийн байдалд доорх өөрчлөлтүүд гарчээ. Үүнд:
Хөдөлмөрийн насны хүн ам үндсэндээ 2,1 дахин нэмэгдсэн байхад эдийн засгийн идэвхтэй хүн ам 1,6 дахин өсчээ.
Ажиллагчид 1,6 дахин өсч, харин ажилгүйчүүд 2,5 дахин буурчээ. Энэ бол зарчмын шинэлэг чухал өөрчлөлт юм. Тэгэхдээ эмэгтэйчүүд ажилгүйчүүдийн тавны гурвыг эзэлж байна.
- Ажилгүйдлын түвшин 6,7-1,6 болтлоо буурсан нь сонирхол татна. Өнгөцхөн нийслэлд ажилгүйдэл байхгүй болсон мэт, лавшруулан үзвэл хөдөлмөрийн зах зээл дээр ажилгүйчүүдийн эгнээнд бүртгүүлснээс гадаадад ажиллах хүч зуучлах товчоонд бүртгүүлж ээлж дугаар, бас азаа үзэх нь илүүтэй болжээ.
Ажиллах хүчний оролцооны түвшин 18,6, ажил эрхлэлтийн түвшин 14.9 нэгжээр буурсан нь тийм ч базаалтай зүйл биш. Үүний үндсэн шалтгаан бол ажиллах хүчний урсгал дотооддоо бол албан бус сектор руу, эсхүл гадагшаа чиглэлтэй болсонд оршино.
Ажил эрхлэлтийн бүтцийн өөрчлөлт: Хүн амын ажил эрхлэлтийг бодитой бөгөөд сонирхолтой талаас нь харуулдаг илэрхийлэл бол аж ахуйн секторын ангилал, эрэмбэ юм. Хөдөө анхдагч, аж үйлдвэрийг хоёрдогч, үйлчилгээг гуравдагч сектор гэж ангилах нь энгийн юм шиг атлаа улс орны хөгжлийн түвшин. эдийн засгийн дэвшлийг илэрхийдэг.
Манай эрдэм шинжилгээний ном зохиолд өнөө хүртэл ажиллагчдыг салбар, өмчийн хэлбэр зэргээр ангилж ирснээс сектор, сегментээр хуваасан нь үгүй. Үүнийг анхааралдаа авсан болно.
Монгол улс эдийн засгийн өрөөсгөл бүтэцтэй, нүүдлийн мал ахуйн ганцхан салбартай хэмээн нэрийдсээр ирсэн. Харин тэгвэл одоогийн эдийн засгийн бүтэц ажил эрхлэлтэд гүнзгий ййрчлйлт гарчээ. 2002 оны статистик мэдээллээс үзэхэд нийслэлийн ажиллагчдын гуравны нэг нь аж үйлдвэрийн буюу хоёр дахь, гуравны хоёр нь гурав дахь буюу үйлчилгээний, зөвхөн ганцхан хувь нь анхдагч секторт (хөдөө аж ахуйд) ажиллаж байна. Энэ бол том ололт, ирээдүйг баримжаалах үзүүлэлт мөн.
Дүүргүүдийн ажиллагчдыг сектор, сегментэд хуваавал дараахь байдалтай байна.
Хүснэгт 5
Ажиллагчид эдийн засгийн сектороор (мян.хүн)
Дүүргүүдийн ажиллагчдын дотор гурав дахь буюу Үйлчилгээний секторт ажиллагчдын хувийн жин 31-82; хоёр дахь сектор буюу аж үйлдвэрийн секторт ажиллагчдын хувийн жин 17-68 нэгж байна. Эдийн засгийн анхдагч секторын хувийн жингээрээ Баянзүрх (11,0%), хоёрдохоор Хан-Уул (49%), гуравдахаар Сүхбаатар дүүрэг (82%) тэргүүлж байна. Бүхэлд нь авч үзвэл Хан-Уулаас бусад дүүрэгт гуравдагч буюу үйлчилгээний салбар давамгайлах болжээ. Энэ бол хувийн жингийн харьцааны хувьд чамлахааргүй амжилт. Гэхдээ хэргийн нарийн учир бол аль ч секторын хөгжлийн түвшин, технологийн төгөлдөржил, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар чансаа юм.
Цаашдаа ажил эрхлэлтийн бүтцийг улам төгөлдөржүүлэхийн одоогийн тоон харьцааг өөрчлөх бус, харин ажил эрхлэлт, амьдралын чанарыг сайжруулахыг урьдал болгох учиртай. Үүний тулд, нэгдүгээрт, хот орчмын дэвсгэр нутагт усалгаатай тариалан, эрчимжсэн бөгөөд экологийн хувьд цэвэр технологи бүхий фермерийн аж ахуйг хөгжүүлж, хот хүнсний хэрэгцээний гол нэр төрлийн бүтээгдэхүүний тавиас доошгүй хувийг хангадаг болох ёстой. Ийм нөхцөлд хйдйй аж ахуйн ажил хөдөлмөр нэмэгдэнэ, гэхдээ ажил эрхлэгчдийн бүрэлдэхүүнд төдийлөн өөрчлөлт гарахгүй. Хоёрдугаарт, өндөр технологи бүхий жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, байгальд халтай. хүмүүсийн амьдралд дарамттай дуу чимээ, тоос тортогтой үйлдвэрлэлийг хотоос гаргах, шахах чиглэлийг баримталбал зохино. Гуравдугаарт, гар дээрээс наймаа хийх. ил задгай шахуу ажилладаг хүнсний болон барааны захад хязгаарлалт тавьж. орчин үеийн мэдээллийн технологит суурилсан, болбол гэрээсээ үйлчилгээ үзүүлдэг төрөл хэлбэр. тэргүүлэх чиглэлийг хөгясүүлэхэд эргэлт гаргах хэрэгтэй байна. Дөрөвдүгээрт, хогондоо дарагдсан. хорт хийгээд бохйр агаарт бүрхэгдсэн. гол горхи нь бузартсан хотоо. хүрээлэн буй орчноо цэвэршүүлэхгүй бол оршин суугчдын эрүүл мэнд ч., хот байгуулалт ч эргэлзээтэй болно гэдг ийг анхаарч, өдөр өнгөрөөж, нүүр тахапсан төдий бус, хот байгуулалтын томоохон бөгөөд үр дүн бүхий бодлого хэрэгжүүлэх цаг болжээ. Цагийг алдаж, орон зайд хавчигдвал засч залруулах, бүгээн босгох ажил дийлдэхийн аргагүй үнэ цэнтэй, үрдэг сүйтгэлтэй болно.
Нийслэлийн ажил эрхлэгчид нь дотроо их гарын буюу топ гэгдэх бизнесменүүд, улсын үйлдвэр аж ахуйн газар ажиллагчид, төрийн албан хаагчид, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, хөлсөөр юмуу түрээсээр ажиллагчид, албан ба албан бус секгорынхан гэх мэтээр том жижиг бүлгүүдэд задарна. Одоо тэд нарын хөргийг товчхон ч атугай таталбар хийе.
Их гарын бизнесменууд: Шинэ монголын нэрийн хуудас болсон их гарын бизнсменүүд тоогоороо цөөхөн ч эдийн засаг. улс төр, нийгэмд гүйцэтгэдэг үүрэг, байр сууриараа онцгой ялгарна. Тэд тусдаа олон өрөө, цөөхөн давхар бүхий тусдаа орон сууц, жип машин, харийнхантай тансаг хэрэглээ, албан тушаалын өндөрлөг, эрх мэдэл, бэл бэлчингээрээ төсөөтэй, харин ашиг сонирхол, намын харьяаллаараа ялгаатай. Нэн ялангуяа улс төрч-бизнесменүүд усны дусал шиг адилхан. Нэг үе тэд аль нэг улс төрийн намынгишүүнчлэл, сонгуулийн үр дүнгээр ялгардаг байсан бол одоо санхүүгийн олигарх шинж тэмдгэээрээ садан төрөлсөг, эвсэг найрсаг, үгсэг шинжүүдээрээ усны дусал шиг адилхан, харилцан тусархуу болоод элгэмсүү.
М.Веберийнхээр манай улс төрч-бизнесменүүд эрх мэдэл, эд баялаг, нэр хүндээр адилсаад зогсохгүй авилгад хандах хандлага, өртөмтгий шинжээрээ адилсан ижилсдэг байж магадгүй.
Шигтгээ 1.
… Монголд цалингаасаа өөр орлогогүй, төрдөө олон арван жил шударга зүтгэсэн гэж өөрийгөө өргөмжлөх атлаа дээврээс нь хүн унаад бурхан болчихдог өндөр харш сүндэрлүүлж, хувийн компаний барьсан зургаан йрйй байранд тухалж, 50 мянган долларын Үнэтэй “Форд” жип хймрҮҮлчихээд гуниггҮй алхах пгйрийн т Үшээ, сайд бий болжээ гэлцэнэ. Сайдад хэн мйнгй йгйв? Сайд хаанаас мйнгй олов? Энэ баялаг хаанаас урсан ундрав?…
Монголын мэдээ. Зургадугаар сарын 13, Баасан, №118 (1124)
Иймэрхүү дэл сул юм шиг барин тавин, асуулт дагуулсан материалууд манай “шар” сонинуудаар зогсолтгүй, өдөр дутмын гэгдэх сонингуудад захаас аван тааралдана.
Их гарын бизнесменүүдийн өөр нэг бичил бүлэг нь арилжааны банкны захирал, улсын томоохон хувьцаат компаниудын дарга, захирал, мэдээлэл-технологийн ХХК-ий захирал зэрэг болно. Тэдний ялгарах гол онцлог бол инженер-технологийн болон англи хэлний мэдлэг, боловсрол, чадвар болно. Тэдний бизнесийн хийгээд нийгмийн байр суурийг худалдаа-аж үйлдвэрийн танхимын “ТОП” өргөмжлөл, бизнесийн далд үйлдэл, санхжүүжилт, гадаад, дотоодын нэр хүндтэй, бас гол төлөв өөрөө өөртөө, эсхүл өөрсөддөө бий болгосон шагнал урамшил, цол гуншин тодорхойлдог тал бий.
Эдийн засгийн идэвхтэй хүн ам ба эдийн засгийн идэвхгүй хүн амын харьцаа бол зах зээлийн үед үүсдэг сохирхолтой үзэгдэл юм. Нийслэлийн хэмжээнд гэхэд идэвхтэй хэсэг нь идэвхгүй хэсгээсээ 7.3 хувиар илүү харин ажил эрхлэгчдэд харьцуулбал идэвхгүй хэсэг нь 16.8 хувиар илүү болно. Нийслэлийн төвийн дүүргүүдэд энэ харьцаа 89.2-101.2-ын хооронд хэлбэлзэж байна. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүрэгт эдийн засгийн идэвхтэй хүн амаасаа идэвхгүй хэсэг нь давчихсан байхад Хан-Уул дүүрэгт идэвхтэй хэсгээсээ идэвхгүй хэсэг нь 11.8 хувиар бага байна гэсэн үг. Үүнийг гүйлгэн хараад энэ нь сайн. тэр нь. тааруу гэж шууд үнэлж болохгүй. Сүхбаатар дүүрэг бол манай их дээд сургуулиуд төвлөрсөн газар, тийм болохоор олон арван мянган оюутнууд суралцдаг. Энэ мэт шалтгаанаас болоод эдийн засгийн идэвхтэйгээсээ идэвхгүй нь давж байгаа бол тийм ч муу зүйл биш. Гэхдээ албан бус секторт ажиллаад, бүртгэл мэдээлэлд ажил эрхэлдэггүй гэж тусгагдаад, хэрэг дээр ажил хийж, чамлахааргүй орлого олж, түүнийгээ татвараас нуун амьдарч байгаа бол өор хэрэг. Үүний нөгөө талд ажил эрхэлдэг мөртлоө өөрийгөө ч, ам бүлээ ч цадтал хооллож. бүрэн хувцаслаж, ар гэрээ тов хийтэл авч явж чадахгүй байгаа бол бас нэг зүйлийг илэрхийлнэ. Иймд эдийн засгийн идэвхтэй ба идэвхгүй хэсгийн аль аль нь дотроо хэрхэн хуваагдаж буйг нарийн судлууштай.
Хүснэгт 6
Ажил эрхлэгчид ба эрхэлдэгтүй хүмүүсийн бүрэлдэхүүн’[1]
Нийслэлийн хэмжээнд эдийн засгийн идэвхтэй ба идэвхгүй хэсгийн бүрэлдэхүүн аль ч утгаараа эерэг сөрөг талтай, магадгүй идэвхгүй хэсэг нь өнөө үед илүү дэвшилттэй байж болзошгүй. Хэрэв нийслэлийн төдийгүй нийт ажил эрхлэгчид бүтээмжтэй ажилласан бол манай улс 1990-2000 онд 1897.7 сая долларын зээл тусламжийг (зээл нь 903.7, тусламж нь 994.0) бус арай багыг авах байсансан[2].
Эдийн засгийн идэвхтэй хүн ам: Өмнө өгүүлснээс дүүргүүдийн эрүүл мэнд, боловсролын хөгжил ойролцоо, тэдгээрийг илэрхийлэгч хүний хөгжлийн индексүүд нэг их зөрөөгүй байгаа бол эдийн засгийн хөгжил, үүнийг үзүүлэгч индекс нь нэгт, дүүргүүдэд өмнөх хоёроосоо илүүтэй хэлбэлзэлтэй, хоёрт, бүхэлдээ хүний хөгжлийг хойш татаж байна. Иймэрхүү болсны учир шалтгаан нь нэг талаас социалист үлгэр жишээ, хотын архитектур төлөвлөлт, түүний хэрэгжилттэй холбоотой юм. Хотын зарим дүүрэг нь үйлдвэрлэлийн, зарим нь соёл боловсролын чиглэлтэйгээр хөгжиж хот тойрсон хөдөө аж ахуйн түүхий эдийн агуулахууд, төмөр замыг дагасан материал техникийн хангамжийн хашаанууд байршиж байсан нь үүний гэрч юм. Нөгөө талаас шилжилтийн үеийн үндэсний үйлдвэрлэлийн уналт, хөрөнгө оруулалтын зогсолтын үр дагавар, дүүргүүдэд янз бүрээр тусч гадаадын зээл тусламж бодитой шалтгаанаар жигд бус хуваарилагдав. Зарим дүүрэг нь улсын төсвийн татаасаас ихээхэн хамааралтай байхад зарим нь өөрийгөө санхүүжүүлэх чадвартай байлаа. Энэ бүхний учир шалтгаан пь эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо хэмжээ, бүрэлдэхүүн бүтэц, байршил, ажил эрхлэлт, ажилгүйдэл, ядуурал, албан бус сектор буюу далд эдийн засагтай шууд болон дам холбоо, харилцаагаар тайлбарлагдана. Гэхдээ хариулт нь төвөгтэй, бас нэгэн утгатай биш юм.
Дүүргүүдэд эдийн засгийн идэвхтэй хүн амын 70-85 хувь нь ажил эрхэлдэг, 15-30 хувь нь ажилгүйчүүд байв. Ажил эрхлэлтээрээ эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүд (73%, 83%) илүүтэй нь сонин. Тэгэхдээ хотын төвийн дүүргүүдэд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт дээгүүр хувьтай байхад (68-88%) захын дүүргүүдийн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин (66-71%) арай доогуур болно.
Ажилгүйдэл: Хүн ам. орон сууцны 2000 оны тооллогын дүнгээс үзэхэд ажилгүйдлийн түвшин нийт дүүргийн хувьд тооцвол Багануур дүүрэг 29.9, Баянгол дүүрэгт 14.9 байлаа. Харин нийслэлийн Засаг даргын статистик мэдээлэл, судалгааны газрын мэдээгээр ажилгүйдлийн түвшин 2000 онд 2.8, 2002 онд 1.95 байна. Аль аль нь мэргэжлийн байгууллагын эх сурвалж тул тэдгээрийг шууд харьцуулах, үнэлэх нь ёс зүйд үл нийцэх тул хөдөөнөөс нийслэлд ажилгүйдлийн гүвшин харьцангуй бага нь хотод бүрэн ба бүрэн бус цагаар, улирлаар, хувиараа, гэрээ, болзол зэргээр ажил хийх боломж, нөхцөл ямар нэгэн хэмжээгээр байдгаар тайлбарлагдана.
Эдийн засгийи идэвхгүй хүн ам: Ерөөсөө, тэр тусмаа хүний хөгжлийн үүднээс харьцангуй бага судлагдсан сэдэв нь эдийн засгийн идэвхгүй хүн ам юм. Тэднийг бас “Ажил эрхлээгүй хүн ам”, “Албан бус секторт ажиллагчид” хэмээн нэрлэдэг. Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор эдийн засгийн идэвхгүй хүн амыг тоолоод зогсохгүй, годорхой бүлэглэлт, ангилалт хийж судалгаа мэдээллийн эргэлтэд оруулж, сүлжээнд суулгасан юм. Түүнийг нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд сорчлон сонирхоё.
Юуны өмнө тэмдэглэхэд эдийн засгийн идэвхгүй хүн ам нь нийслэлийн эдийн засгийн идэвхтэй хүн амын 93.2 хувьтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн идэвхтэй ба идэвхгүй хүн ам бараг 1:1 байгаа нь сонин бөгөөд гайхалтай. Харин Сүхбаатар дүүрэгт эдийн засгийн идэвхтэй хүн амаас идэвхгүй нь олон (1.2%) төвийн бусад дүүрэгт 89.2-96.7 хувьтай тэнцэж байлаа.
Хүснэгт 7
Эдийн засгийн идэвхгүй хүн амын бүрэлдэхүүн[3]
Хүснэгтээс харахад эдийн засгийн идэвхгүй хүн амын бүрэлдэхүүн дүүргүүдэд харилцан адилгүй бөгөөд тохирох ажил олдохгүй байгаа нь 5 (16-11); сургуульд сурдаг нь 10 (45-35); тэтгэвэр, нөхөн олговортой нь 5 (25-20); өвчтэй, тахир дутуугийн групптэй нь 2 (5-3); гэрийн ажилтай нь 6(14-8); бусад шалтгаантай нь 7 (8-1) нэгжийн хэлбэлзэлтэй байв. Эдийн засгийн идэвхгүй хүн амын бараг тавны хоёр нь сургуульд сурдаг нь хүндэтгэн үзүүштэй, харин дөрөвний нэг нь тохирох ажилгүй юмуу гэрийн ажилтай нь харгалзан үзүүштэй шалтгаан болно.
Бичиг үсгийн мэдлэг. Түрүүчийн тогтолцооны сүүлчээр бичиг үсгийн мэдлэгийг төдийлөн ойшоохгүй, социализмын хөгжлийг сүүдэртүүлнэ хэмээн болгоомжилж байсан бол одоо бичиг үсгийн мэдлэгийг зохих ёсоор анхаарах болов. Тэгэхдээ манай нийгэмд одоо ч гэсэн бичиг үсэгт тайлагдах утгаараа тийм ч учир холбогдолтой биш, харин үндэсний хуучин, шинэ үсэг хэрэглэх, латин үсэгт шилжих эсэхийн үүднээс зүй ёсоор сонирхол татаж байна.
Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын дүнг гаргахдаа нэгт, долоо, түүнээс дээш насныхны, хоёрт, арав. түүнээс дээш насныхны, гуравт, арван тав, түүнээс дээш насныхны бичиг үсгийн мэдлэгийг гурван янзаар бодсоноос сүүлчийн гооцоог буюу насанд хүрэгчдийн тоо баримтыг ашиглахад энэ асуудлаар боломжийн төсөөлөл өгнө хэмээн үзлээ. Насанд хүрэгчид монгол шинэ үсэгт манайхан бараг цөмөөрөө тайлагджээ. Харин хуучин Монгол бичиггээ гавихгүй байна. Гэхдээ уйгаржин монгол бичгийг албан ёсны бичиг болгох зорилт дэвшүүлснээс хойш түүнийг сурах гэсэн сонирхол, идэвх өрнөж, сургуулийн сурагчдын нэлээд нь хос бичигтэн болов. Мөн гар утас, интернет ашиглалтыг дагалдан хүүхэд, залуучууд олноороо монгол үгийг латинаар бичих, галиглах сурцтай болж буйг олзуурхан дурдууштай.
Бичиг үсэг үл мэдэх явдлыг бүрэн арилсан гэж үзвэл арай эртдэнэ. Энэ нь нийгмийн болон эрүүл мэндийн учир шалтгаантай юм. Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын дүнгээс үзэхэд бичиг үсэг үл мэдэх долоо, түүнээс дээш насны 12.8 мянган хүн байгаагийн тэн хагас нь эрэгтэйчүүд, тэн хагас нь эмэгтэйчүүд болно[4]. Харин арав, түүнээс дээш насныхан дотор 4.7 мянган хүн бичиг үсэг мэдэхгүйн, хоёр мянга нь (42.5%) эрэгтэйчүүд, 2.7 мянга нь (56.5%) эмэгтэйчүүд байлаа[5]. Тэгэхлээр хүйсийн ялгааямар нэгэн хэмжээгээр байна. Энд нэг зүйлийг нэмж хэлүүштэй. Саяхнаас олгож эхэлсэн хүүхдийн мөнгө авах нэг болзол нь сургууль завсардсан хүүхдүүд зайны сургалтад заавал хамрагдсан байх явдал байв. Үүнийг зайны сургалт авсан багш нараас зайн сургалтад хамрагддаг гэсэн агуулгатай бичиг хийлгэж аваад орон нутагт газар дээр нь амархан шийдвэрлэж байна. Ийм бичиг хийж өгснөөрөө тухайн багш олон хүүхдийг зайны сургалтад хамруулдаг гэсэн үнэлгээ авч, ажил ихтэй хүнд тооцогдож, баталгаатай цалин авах эрхээ олж авч байна. Нөгөө бичиг авсан хүүхэд хүүхдийн мөнгө хүртэх эрхээ бас олж авч байна. Үнэн хэрэгтээ бол сургуульд огт суугаагүй болон хэдхэн жил алдаг оног сургуульд суусан боловч сурсныгаа мартаж, эргээд бичиг үсэг үл мэдэгч болчихсон тэр хүүхдүүд бахь байдгаараа үлдэх нь сэтгэл эмзэглүүлж, зүрх зүснэ. Гэтэл манай улс мянганы зорилтод хамрагдаж, 2015 он гэхэд бичиг үсэг үл мэдэх явдлыг битгий хэл хотлоороо наад зах нь суурь боловсролтой болох үүрэг амлалт авчихаад байгаа шүү дээ.
Сургуульд хамрагдалт: Хүний хөгжлийн гарааны зурхай, боловсролын эзэмшилтийн ундарга сургуульд хамрагдалт билээ. Энэ үзүүлэлтээр Баянгол дүүрэг хамгийн өндөр буюу 97.8 хувь, дараа нь Хан-Уул дүүрэг 96.1 хувь, Сүхбаатар дүүрэг 96.1 хувь, Чингэлтэй дүүрэг 95.6 хувь, Баянзүрх дүүрэг 95.5 хувь, Сонгино хайрхан дүүрэг 95.0 хувьтай байна. Өөр нэг тэмдэглүүштэй зүйл бол аль ч дүүрэгт эмэгтэй хүүхдийн сургуульд хамрагдалтын хувийн жин хөвгүүдийнхээс илүү байгаа болно.
Гэр орон. Хүний амь зуулгын үндэс нь гэр орон бөгөөд түүнгүйгээр хүний хөгжлийн тухай ярилтгүй. Манай хот бол орд харш, шавар байшин, хэрэм цайзнаас үүсээгүй, сүм хийд бараадсан айл гэрээс үүссэн. Харин өнгөрсөн зууны сүүлчийн хагасад л орчин үеийн хот байгуулалтын төрхийг олж, орон сууцны барилга, гудамж талбай, дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээтэй болсноороо онцлог. Хэдийгээр түрүүчийн тогтолцооны үед хот байгуулалт, тэр дундаа орон сууцны асуудлыг эрх баригч МАХН гойд анхаарч орчин цагийн олон мянган сууцыг өөрийн болон зээл тусламжийн хөрөнгөөр барьж байгуулсан ч ард иргэдээ, айл гэрээ орон сууцаар хангаж бараагүй юм. Энэ нь ч бодит шалтгаантай.
Нүүдэлчдийн үе улиран, идээшин дассан гэрийг сольж, орон байраар хангана гэдэг хэдэн арван жилд шийдчих амар хялбар бүтээн байгуулалт биш ээ. Харин ч МАХН, ардын төр. идэвхтэй бодлого, социалист хамтын нөхөрлөлийн орнуудын тусламж дэмжлэгээр Улаанбаатар хотыг орчин үеийн хот болгож чадсан юм. Түүгээр ч үл барам жижиг, дунд хотуудыг харьцангуй богино хугацаанд барьж байгуулсан. Гэвч өнөөгийн Монголын тэр дундаас нийслэл хот бол орон сууц, гэр хорооллын хослол. нүүдлийи ба суурин соёл иргэншлийн өлгий юм.
Хүснэгт 8
Орон сууц, гэрт суугчдын хувийн жин[6]
Орон сууцанд болон гэрт суугчдьтн харьцаагаар Баянголоос бусад дүүрэг хоорондоо тун ойролцоо байна. Энэ нь хот төловлөлтийн бодлого, “бэлгийн хорооллуудтай” холбоотой.
Манай дүүргүүд орон сууцны барилгажилтын төвшнөөрөө адилсаж буй бол сууцны зориулалтаар нэлээд ялгарч байгаа юм. Жишээлэхэд, сууцны тусдаа байшинд суугчид Чингэлтэй дүүрэгт 63.8 хувьтай байхад, Баянголд дөнгөж 14.6 хувьтай. харин нийтийн сууцны доторх сууцанд суугчид Баянголд болохоор 82.8 хувь, Чингэлтэйд 34.8 хувь, ажилчдын нийтийн байранд суугчид Хан-Уул д 7.1 хувь байх жишээтэй. Гэхдээ хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын аргачлалаас харахад иймэрхүү ялгаа, зөрөө гарч байж магадгүй. Бодит байдал дээр ийм том ялгаа тэр болгон ил тод байхгүй. Манай хотын орон сууцны барилгууд дал, наяад оны үед зөвлөлтийн архитектур төлөвлөлтеөр, иргэний болон цэргийн алба хаагчид, мэргэжилтнүүдийн хөдөлмөрөөр бүтээгдсэн билээ.
Хангамжийн төвшнөөрөө дүүргүүд ялгаатай. Тухайлбал, төвлөрсөн халаалт Баянголд хамгийн ондөр буюу 88 хувьтай, гэтэл Чингэлтэйд ердөө 34.3 хувь, усан хангамж мөн Баянголд өндөр 84.3 хувь, Чингэлтэйд тааруу 33.7 хувь байх жишээтэй. Тэгвэл телефон утасны хангамжаараа дүүргүүд Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул гэсэн дараалалтай, үзүүлэлт нь 58.8-аас 31.2 хувийн хооронд хэлбэлзэнэ.[7] Мөн түүнчлэн дүүргүүдийн хооронд онгоц шүршүүрийн өрөө, бие засах газар, хог зайлуулалт зэргээрээ нэлээд ялгагдана.
Байшинд суудаг айлуудын талбайн хэмжээ, өрөөний тоо дүүргүүдэд нэлээд ялгаатай байна. Тухайлбал, орон сууцны хангамжаар дөнгүүр Баянгол дүүргийн байранд суудаг өрхийн талбайгаар нь бүлэглэвэл: 23 хувь нь 20 кв м, 39 хувь нь 21-30 кв м, 30 хувь нь 31-40, 8 хувь нь 41-ээс кв м; өрөөгөөр тооцвол 27 хувь нэг өрөө, 43 хувь нь хоёр өрөө, 27 хувь нь гурван өрөө бүхий байр эзэмшиж (одоо өмчилж) байхад орон сууцны хангамжаар тааруухан Хан-Уул дүүргийн байранд суугчдын 30 хувь нь 20 хүртэл кв м, 45 хувь нь 41-50 квм талбай буюу 49 хувь нь ганц өрөө, 35 хувь нь хоёр өрөө, 12 хувь нь гурван өрөө, дөнгөж 4-хөн хувь нь дөрөв, түүнээс дээш өрөөнд амьдарч байгаа болно. Тэгвэл нэг өрх дунджаар дөрвөөс таван ам бүлтэй.
Монгол гэр бол орон сууцны өвөрмөц бөгөөд хосгүй нандин дурсгал билээ. Түүний давтагдашгүй онцлог нь задардаг бөгөөд угсардагт оршино. Тийм дээ ч сүүлийн үед хүн амын шилжих хөдөлгөөн идэвхжихэд саад болоогүй, харин ч дэм
болсон байж болзошгүй. Үнэхээр хөдөөний айл хотын хаяа бараадаад авчихвал толгой хоргодох талдаа айх юмгүй. хашаа хатгаж аваад төвхнөнө. Энэ чанар, давуу талаараа хотын гэрийн хороолол өргөжин тэлж, түүгээр ч үл барам газрын өндөрлөгийг тоолгүй авирсаар байна.
Гэр хороолол нь анхнаасаа нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй, шинээр баригдах орон сууцны шинэ хороолол, барилга байгууламжид талбай чөлөөлөх маягаар хотын зах руу шахагдан байрласан. Улмаар сүүлийн үед хөдөөнөөс шилжин ирсэн айл өрх эмх замбараагүй дур мэдэн бууриа сонгосноос тохижилт хийх, үйлчилгээ үзүүлэх, гудамж гаргах, зам тавих, хог хаягдлыг цэвэрлэх зэрэгт бэрхшээл, хүндрэл үүссэн юм. Энэ бүхнээс шалтгаалаад дүүргүүдийн гэр хорооллын тохижилт тун тааруухан байна.
Цаашдаа гэр хороолол хог хаягдалдаа дарагдахгүй гэх, байгалийн гамшгийн хөлд чирэгдэхгүй гэх, нийтийн үйлчилгээний гадна үлдэхгүй гэх. инженерийн шугам сүлжээнд хамрагдахгүй гэх, дэд бүтцийн сүлжээнд хүртэлцэхгүй гэх баталгаа алга. Г эсэн хэдий ч гэр хорооллыг тохижуулах, зарим айл өрх, хашаа хэсгийг шинээр байршуулах, нүүлгэн шилжүүлэх, сийрэгжүүлэх, эмх цэгцэд оруулах талаар бодлого боловсруулан, зохих хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх нь чухал юм.
[1] 1 Хүн ам, орон сууцны тооллого. Статистикийн эмхтгэл, УБ., 2001.65-66 дахьтап
[2] 1 Монголын хүний хөгжлийн илтгэл 2003. 59 дэхтал.
[3] 1 Зохиогчийн тооцоо. Эх сурвалж нь хүн ам, орон сууны 2000 оны тооллого. УБ., 2001.65 дахь тал.
[4] Хүн ам, орон сууцны тооллого 2000 статистикийн эмхтгэл: УБ. 2001.47 дахьтал.
[5] Мөн тэнд, 48 дахь тал.
[6] ‘Хүн ам, орон сууцны 2000 оны тооллого. УБ. 87 дахьтал.
[7] Хүн ам, орон сууцны тооллого 2000, УБ, 87 дахь