Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Нийгэм > Нийгмийн асуудал > Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийн байдлыг судалсан нь
Нийгмийн асуудалНийгэмХүний эрхШинэ Толь СэтгүүлЭрх, эрх чөлөө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийн байдлыг судалсан нь

Tagtaa
Нийтэлсэн 2020-04-08
Хуваалцах
33 min унших
Хуваалцах

Loading

Цэрэндоржийн Даваадорж
/Баянзүрх дуүрэг. Нийгмийн даатгалын хэптсийн орлогч дарга, Төрийн удирдлагын магистр/

Шинэ толь №67, 2009

Түлхүүр үг : эмзэг бүлэг, нийгмийн халамж, Нийгмийн даатгал, эрүүл мэнд, даатгалын сан, тэтгэвэр

Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд бие даан амьдрах чадваргүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхэд зэрэг нийгмийн эмзэг бүлэгт нийгмийн хамгааллын тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэж байна.

Шилжилтийн үеийн өөрчлөлт шинэчлэлтийн сөрөг үр дагавар нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдүүд нийгмийн эмзэг хэсгийн иргэдэд хүндээр туссан билээ. Эдгээр бүлгийнхэн байгаль цаг уур, эдийн засаг, нийгэм, эрх зүйн хүчин зүйлийн нөлөөлөлд ихээхэн өртөмтгий эмзэг шинжтэй. Энэ эмзэг бүлгийн нэг хэсэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын гол асуудал болох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хувиарлалтыг оновчтой болгох нь шийдвэрлүүштэй асуудлын нэг болж байна.

Нийгмийн хамгааллын зардал жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа хэдий ч айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх нөлөөлөл бага байна. Энэ зардлыг зохистой хэмжээнд хязгаарлахгүй бол улсын төсөв болон нийгмийн даатгалын сан ачааллаа дийлэхгүй болох ба тэдгээрийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөхөөр байдал ч ажиглагдаж байгааг судлаачид болон мэргэжилтнүуд тэмдэглэж байна. Иймд нийгмийн халамж, нийгмийн даатгалын үйлчилгээний нэг чухал хэсэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийн байдлыг судалж хамрах хүрээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд цаашид улам бол овсронгуй болгох зарим арга замыг судлан тодорхойлох зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийсэн болно.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд“ хэмээх нэр томьёо нь дэлхийн бүх улс оронд тааралддаг, янз бүрийн үйл ажиллагааны хязгаарлалттай хүмүүсийг хамааруулдаг ойлголт юм. Хүмүүс бие махбодь, оюун ухаан, мэдрэлийн гэмтэл, эрүүл мэндийн байдал, сэтгэл зүйн өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болдог. Энэ нь төрөлхийн болон олдмол хэлбэрээр илэрдзг ба ердийн өвчин, ахуйн осол, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алддаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн нь бие бялдрын болон сэтгэл санааны чадавхи нь төрөлхийн буюу төрөлхийн бус шалтгаанаар тахир дутуу болсны улмаас хувийн болон нийгмийн хэвийн амьдралын шаардлагыг бүхэлд нь буюу заримыг нь бие даан хангаж чадахгуй болсон иргэн юм.

  • Хөгжлийн бэрхшээлтэй болсныг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хагас буюу хэсэгчлэн алдсан гэж ангилна.
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.
  • Хөгжлийн бэрхшээлтэй болсныг тогтооход баримтлах өвчний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага баталдаг.

“Хөдөлмөрийн чадваргүй болох” гэсэн нэр томьёо нь бусадтай адил түвшинд нийгмийн амьдралд оролцох бололцоо нь алдагдах буюу хязгаарлагдах гэсэн үг юм. Хөгжлийн бэрхшээлтэй болох нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр архаг өвчнөөр өвчилсөн буюу анатомийн хувьд бүрэн биш учраас эрхтэн махбодийн тогтоц, үйл ажиллагаа гэмтэж, тодорхой мэргэжлийн ажил хийх чадвараа бүрэн алдсан буюу хөдөлмөрийн хэвийн нөхцөлийг нэлээд өөрчилсөн нөхцөлд ажиллах болсныг тодорхойлно.

Монгол улс 2005 онд батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуульд /шинэчилсэн найруулга/ “Төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавхи алдагдсан эсхүл осол, түүнчлэн бие эрхтэн нь гэмгсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүнийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэж ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд энэхүү хууль болон нийгмийн дааггалын бусад хуулиудаар хөгжлийн бзрхшээлтэй иргэдийн тэтгэвэр авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулж байна.

Монгол Улсын Үндэсний Сгагистикийн газарг Азийн Хөгжлийн Банкны техникийн тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа Монгол Улсын “Нийгмийн статистикийг боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх статистик мэдээллийг сайжруулах, үзүүлэлтийн тогтолцоо, аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг явуулсан байдаг. Энэхүү судалгаа нь энэ чиглэлээр хийсэн томоохон суурь судалгаа болж байгаа бөгөөд судлагаагаар нийт 69263 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэн байна.

Улсын дүнгээр 10000 хүн амд дунджаар 278 хөгжлийн бэрхшээлтэй хүн ногдож байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэйчүүдийн 32,4 хувь, эмэгтэйчүүдийн 39,4 хувь нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байна. Ахуйн болон үйлдвэрлэлийн осол, ердийн ба мэргэжлээс шалтгаалах өвчин зэрэг шалтгаанаар эрэгтэйчүүдийн 67,69 хувь, эмэгтэйчүүдийн 60,6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 27,9 мянга буюу 62,6 хувь нь ердийн өвчнөөр, 3,9 мянга буюу 8,7 хувь нь мэргэжлээс шалтгаалах өвчнөөр, 1,2 мянга буюу 2,7 хувь нь үйлдвэрлэлийн ослоор, 7,1 мянга буюу 15,8 хувь нь ахуйн ослоор, 4,6 мянга буюу 10,2 хувь нь буоад шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болжээ.

Хүснэгт 1

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо

АймагнийслэлЭрэгтэйЭмэгтэйБүгдХотХөдөө
Архангай2042156936113713240
Баян-Өлгий21351772390716032304
Баянхонгор1696143531316962435
Булган126596522302941936
Говь-Алтай81378916023551247
Дорноговь8735881461601860
Дорнод17491413316215191643
Дундговь106986719364031533
Завхан1542132428664562410
Өвөрхангай1780157133515682783
^Өмнөговь6415871228252976
Сүхбаатар122786920963841712
Сэлэнгэ1496120026968571839
Төв1900145333535282825
Увс1332120527376892048
Ховд1510111926295452175
Хөвсгөл225220764302810183310
Хэнтий16301179280913111498
Дархан-Уул107769317701064706
Улаанбаатар862972601588915889 
Орхон110087719771828149
Говьсүмбэр267227494 494
Нийт дүн3822531038692633114038128
Хувийн жин55,244,8100,045,055,0

Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг удаагийн  бүртгэл, түүвэр судлагаа 2004 он

Дээрх судалгаагаар хөгжлийн бэрхшээлийн ангилал, шалтгаан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас үзүүлж буй тэтгэвэрийн хэмжээ зэргийг судалж холбогдох дүгнэлт гаргасан байна.

Ердийн өвчнөөр хөгжлийн бэрхшээлтэй болсон 27,9 мянган хүний 39,5 хувь нь дотор эрхтний эмгэг, өөрчлөлттэй байгаа бөгөөд ердийн өвчнөөр хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн дунд хамгийн өндөр хувийг эзэлж байна.

Хүснэгт 2

Хөгжлийн бэрхшээлтэй болсон он, төрөл, хувиар

Монгол улс, 2004 он

ТөрөлТөрөлхийнБүгдОлдмол
1992хүртэл1993-19981999-2004 1992хүртэл1993-19981998-2004
Хараагүй94,45,6 10046,723.330,0
Сул хараатай95,94,1 10036,721,941,4
Сонсголгүй97,22,8 10050,019,230,8
Сул сонсголтой94,75,3 10046,226,227,7
Хэлгуй86,77,16,110076,97,715,4
Хэп ярианы оөрчлөлттэй82,68,78,710025,012,562,5
Хүнд /архагсэтгэцийнэмгэг/94,15,9 10055,012,532,5
Хөнгөн сэтгэцийнэмгэгтэй94,42.82,810032,723,643,6
Оюуны хомсдол хүнд91,57,50,910058,312,529,2
Оюуны хомсдол хөнгөн97,81,11,110059,19,131,8
Гархины хүнд гэмтэл67,729,03,210033,329,237,5
Гархины хөнгөн гэмтэл81,318,8 10040.718,540,7
Бие эрхтний – гap81,5 ‘14,83,710051,417,431,2
Бие эрхтний – хөл90,16,63,310028,225,346,5
Бие эрхтний – нуруу, нугас68,218,213,610028,327,544,2
Дотор эрхтний92,97,1 100i 51,925,622,5
бусад100,0 110020,015,065,0
Бүгд90,67,02.410035,423,541,1

Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг удаагийн бүртгэл, түүвэр судалгаа 2004 он

Дээрх хүснэгтээс үзэхэд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ихэнх дийлэнх хувь буюу 90,6 хувь нь 1992 хүртэлх онд төрсөн байхад олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгийн өндөр хувь буюу 41,1 хувь нь эсрэгээрээ сүүлийн жилүүдэд /1999-2004 он/ хөгжлийн бэрхшээлтэй болжээ.

Нийт хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгогчидын тоо жил ирэх тутам нэмэгдэж байна. Үүнийг дагаад нийгмийн даатгал, нийгмийн халамжийн тэггэвэр авагчдын тоо, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ ихээр нэмэгдэж сүүлийн 5 жилд нийгмийн халамжид зарцуулсан хөрөнгийн хэмжээ 3 дахин өсч, 4 хүн тутмын 1 нь ямар нэгэн байдлаар тэтгэвэр, тэтгэмж тусламж хүртэж байна.

2007 онд 92617 хүн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон нь өмнөх (2003-2004) оны огцом өсөлттэй харьцуулж үзвэл хэвийн хзмжээнд байна гэж үзэж болох юм. 2007 онд 6088 хөдөлмөрийн чадвар нь сэргэх буюу сайжирсан тул хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг цуцалж 1283 хүн орон нутаг хооронд шилжин суурьшиж, 1601 хүн нас барсан нь улсын хэмжээний нийт нас баралтын 9,6 хувийг эзэлж байна.(Улсын хэмжээний нийт нас барсан хүний тоо 16682) 2007 онд Нийгмийн даатгалын сангаас 57914 хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэрт 39.9 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Харин Нийгмийн халамжийн сангаас 22466 хүний хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэрт 7.6 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд 12237 хүн нь Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсан боловч cap бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авдаггүй, нийгмийн халамжийн сангаас олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжинд хамрагдах асуудлыг нийгмийи халамжийн байгууллага шийдвэрлэж байна.

Хүснэгт 3

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэрт зарцуулсан хөрөнгө, дундаж тэтгэвэр (сая төгрөгөөр)

ТөрөлТөрөлхийнБүгдОлдмол
1992хүртэл1993-19981999-2004 1992хүртэл1993-19981998-2004
Хараагүй94,45,6 10046,723,330,0
Сул хараатай95,94,1 10036,721,941.4
Сонсголгүй97,22,8 10050,019,230,8
Сул сонсголтой94,75,3 100 46,226,227,7
Хэлгүй86,77,16,110076,9 |7,715,4
Хэл ярианы өөрчлөлттэй82,68,78,7 10025,012,5 62,5
Хунд /архаг сэтгэцийн эмгэг/94,15,9 10055,012,532,5
Хөнгөн сэтгэцийн эмгэгтэй94,42,82,810032,723,643,6
Оюуны хомсдол хүнд91,57,50,910058,312,529,2
Оюуны хөмсдол хөнгөн97,81,11,110059,19,131,8
Тархины хүнд гэмтэл67,729,03,210033,3 29,237,5
Тархины хөнгөн гэмтэл81,318,8 10040,718,540,7
Бие эрхтний – гар81,514,83.710051,417,431,2
Бие эрхтний – хөл90,16,63,310028,225,346,5
Бие эрхтний- нуруу, нугас68,218,213,610028,3 27,544,2
Дотор эрхтний92,97,1 10051,925,622,5
Бусад100,0  10020,015,065,0
Бүгд90.67,02,410035,423,541,1
  

Эх сурвапж: Нийгмийн даатгалын статистикийн эмхэтгэл, 2008 он

Хүснэгт 4

Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэрт зарцуулсан хөрөнгө, дундаж тэтгэвэр

0н Нийт дүнӨндөр насХөгжлийнбэрхшээлтэйТэжээгчээалдсан
2003Тэтгэвэр авагчийн тоо394892987287567746
Зарцуулсан хөрөнгө5575,3419,44077,71078,2
Дундаж тэтгэвэр /мян.төг/11,711,711,811,6
2004Тэтгэвэр авагчийн тоо436303198320398393
Зарцуулсан хөрөнгө6660,1478,24882,71299,2
Дундаж тэтгэвэр /мян.төг/12,712,512,712,9
2005Тэтгэвэр авагчийн тоо446802874330078799
Зарцуулсан хөрөнгө7699,7540.95610,41548.4
Дундаж тэтгэвэр /мян.төг/14,415,714,114.6

Эх сурвалж: Нийгмийн хамгааллын салбарын стратегийн баримт бичиг, Улаанбаатар хот, 2003 он

Судалгаанаас үзэхэд нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас тэтгэвэрт зарцуулсан нийт хөрөнгийн 18 хувийг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэрт зарцуулсан байна. Нийгмийн даатгалын сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэрт зарцуулсан хөрөнгө нь урьд оныхтой харьцуулбал 44 хувиар нэмэгдсэн байна.

Монгол улсын төрөөс эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэж байгаа боловч нийгмээс халамж анхаарал шаардаж буй хүн амын тодорхой хэсэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсаар байна. Сүүлийн таван жилийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог нийт хүн амын тоонд харьцуулан үзвэл дараах байдалтай байна. Нийт хүн амын 49.6 хувь нь эрэгтэйчүүд, 50.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгогчдыг хүйсээр нь авч үзвэл:

Хүснэгт 5

 Д/Д ОнХөгжлийн бэрхшэлтэй иргэнийтооХүйс ҮүнээсХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эзлэх хувьНийт хүн амд эзлэх хувьХүн амын дотор тухайн хүйсэнд харьцуулсан хувь
   Эрэгтэй3546355.341.462.89
1200264083Эмэгтэй2862044.661.182.29
   Эрэгтэй3922453.991.593.19
2200372656Эмэгтэй3343246.011.352.68
   Эрэгтэй4416153.881.773.55
3200481966Эмэгтэй3780546.121.513.0
   Эрэгтэй4706554.041.863.75
4200587104Эмэгтэй4004845.961.583.14
   Эрэгтэй4861354.411.93.82
5200689338Эмэгтэй4072545.591.593.15

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тооны өсөлтийг сүүлийн таван жилийн байдлаар харьцуулан үзвэл:

Хүснэгт 6

д/дОнХөгжлийн бэрхшээлтэйӨмнөх оноос өссөн
 иргэний тоохувь
120026408311.2
220037265613.38
320048196612.81
42005871046.27
52006893382.56

Бүх шатны эмнэлгийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүд ялангуяа өрхийн, сумын, аймаг, дүүргийн нарийн мэргэжлийн, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын тухайн орон нутгийн эрүүл мэндийн газар /нэгдэл/-ын даргатай байгуулах бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд “…хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон иргэдийг эмчлэн эрүүлжүүлж хөдөлмөрийн чадварыг нь сэргээсэн байдал” гэсэн үзүүлэлтийг оруулж өгсөн. Энэ нь тухайн эмчийн ажил дүгнэх үндсэн үзүүлэлтүүдийн нэг болох ёстой гэсэн саналыг дэвшүүлж байна. Нэгэнт эхэлсэн энэ ажлыг цаашид тогтмолжуулах хэвшүүлэх талаар орон нутгийн нийгмийн даатгалын байгууллага орон нутгийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай.

Мэдрэлийн систем ба мэдрэхүйн эрхтэний өвчин, сэтгэцийн өвчнийг эмчлэх эмчилгээний стандартын хэрэгжилт, уг өвчнөөр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх талаар хувь хүн болоод эрүүл мэндийн байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай байна. Эдгээр өвчнийг ялган оношлох, эмчлэх, нөхөн сэргээх тал дээр орон нутгийн комиссын гишуүдийн анхаарлыг хандуулан ажиллахад чиглүүлж өгөх шаардлагатай байна.

Ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалалын асуудлыг бүх шатны байгууллагуудад хендөж тавих шаардлагатай. Ялангуяа, хүнд үйлдвэр, геологи, уул уурхай, барилга, зам тээвэр, холбооны салбарт.

Нийгмийн халамжийн сангаас тахир дутуугийн тэттэвэр авах төрөлхийн болон хүүхэд насандаа өвчилсний улмаас эрхтэн системийн хэвийн үйл ажиллагаа сэргээгүй шинээр тоггоолгож байгаа хүний тоо, хөдөлмөрийн насанд хүрсэн хойноо осол гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж байгаа Нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаагүй хүний тоо огцом өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2006 онд шинээр тогтоогдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 13.28 хувь буюу 1459 хүн шинээр тогтоогдсон нь нийгмийн халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байна. Нийгмийн халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хүмүүсийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар нь авч үзвэл 50.91 хувь буюу 17334 хүн нь хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 70 хувиас дээш хөдөлмөрийн чадвараа алдсан байна.

Одоогийн олгож буй тахир дутуугийн тэтгэврийн хзмжээ нь өндөр насны бүрэн тэтгэврийн хэмжээтэй ижил байгаа нь хүмүүст эдийн засгийн сонирхол бий болгож байна.

Сүүлийн арван жипийн хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тоггоолгосон даатгуулагчдын тоо улсын хэмжээнд 35215 байснаа 89338 буюу 2.5 дахин өссөн нь энэ хэвээр үргэлжлэх юм бол 5-10 жилийн хойно тэтгэвэрийн даатгалын сангийн ачаалал хүндрэхтепөв ажиглагдаж байгааг хаана хаанаа анхаарах цаг болжээ. Энд хүн амын өсөлт төдийлэн хурдацтай биш байгааг тооцож үзэх хэрэгтэй.

Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийн байдалд хийсэн шинжилгээ: Улаанбаатар хотьш Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 5986 хөгжлийн бэрхшээптэй иргэн байгаагаас нийгмийн даатгалын сангаас 4312, нийгмийн халамжийн сангаас 1674 хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэтгэвэр авч байна.

2007 онд нийгмийн даатгалын сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэрт зориулан 3.4 тэрбум төгрөгийг, нийгмийн халамжийн сангаас 0.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Хүснэгт 7

Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон иргэдийн тоо

Д/дОнТухайн жилд хөдөлмөрийн чадвар алдалтын тогтоолгосон иргэдийн тооНэмэгдсэн иргэдийн тоо
120021925349
220032274362
320042636641
420053277408
520063685459
620074144 

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Эмнэлэг Хөдөлмөрийн Магадлах Комиссын 2007 оны тайлан

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон иргэдийн тоо жил ирэх тутам өссөн байна. 2002-2007онд хөдөлмөрийн чадвар алдалтийн хувь хугацаа тогтоолгосон иргэн 2219 хүнээр нэмэгдсэн. 2004онд огцом өсөж жилд 641 хүнээр нэмэгдсэн нь анхаарал татаж байна үүнийг тайлбарлахдаа хөдөлмөрийн чадвар алдалтийн хувь, хугацааг хугацаатай болгосоноор тайлбарладаг. Хугацаагүй байсныг хугацаатай болгосноор хөдөлмөрийн чадвар алдалт нэмэгдэхгүй болох нь ойпгомжтой. 2004 онийг сонгуулийн жилтэй холбон тайлбарлаж болно. Сонгуулийн жилд хөдөлмөрийн чадвар алдалт өгсөөд дараа жил нь бууж дараагийн сонгууль хүртэл жигд өсөлттэй явагдаж байгаа дүр зураг харагдах болсныг анхаарах хэрэгтэй.

Судалгаанаас харахад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцлуулсан иргэдийн тоо нь хөдөлмөрийн чадвараа зохих хугацаагаар алдаж хөдөлмөрийн чадвар нь сэргэсэн иргэдийн тоо мэт харагдавч мөн чанартаа өндөр насны тэтгэвэр тоггоолгох эрх үүссэн учир хөдөлмөрийн чадвар алдалтийн хувь, хугацаагаа цуцлуулсан иргэдийн тоо юм. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцалсан иргэдийн тоо өссөн хэдий ч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинээр тогтоолгосон иргэдийн тоотой харьцуулбал 3:1 харьцаатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа шинээр тогтоолгосон иргэн 3 байхад цуцлуусан иргэн 1 байна. Хөдөлмөрийн чадвар алдалтийн хувь 70 хувиас бага байвал хөдөлмөр эрхлзэд мөн хөдөлмөр алдалтийн хувь тогтоосон актын дагуу тэтгэврийн мөнгөө давхар авч болдог учир хөдолмөрийн чадвар алдалтийн хувь, хугацааг цуцлуул ах сонирхол иргэн бүрт байдаггүй. Нөгөө талаасаа иргэд өөртөө аихаарал тавьж эрүүлжүүлэх төлөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэдэггүй дутагдал байнга ажиглагдаж байдаг. Иймээс хөдөлмөрийн чадвар алдалтаа цуцлуулах сонирхолгүй, эмчилгээ хийлгэдэггүй, рашаан сувилалд явдаггүй учир цуцлуулсан иргэдийн тоо буурах хандлага ажиглагдахгүй байна. Хөдөлмөрийн чадвар алдалтийн хувь тогтоолгосон иргэдийн мөнгийг бэлзн олгохгүйгээр рашаан сувилал, эмнэлэг үйлчилгээ, эм авахад нэхэмжлэхээр олговол үр дүнд хүрч магадгүй юм. Эсвэл эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөн хүн бүрт данс нээж хуримтлагдсан шимтгэлээ өөрөө зарцуулдаг, эцэг, эх, эхнэр, нөхөр, үр хүүхэддээ зарцуулах эрхтэй болговол иргэн эрүүл байх, хуримтлал үүсэх, өөртөө анхаарал тавьж аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд хуримтлагдсан мөнгөө зарцуулж эрүүл байх үндэс тавигдах боломж байж болох талтай.

Сүүлийн жилүүдэд эрс ихэссэн төв мэдрэлийн системийн гэмтэл болох уналт, таталт, мөн төрөлхийн хараагүй, сонсголгүй гажигууд нь мэдрэлийн систем ба мэдрэхүйн эрхтний өвчний ихэнх хувийг эзэлж байна. Удамшлийн болон орчны эсвэл ахуйн байдлаас болж мэдрэлийн гаралтай өвчлөл ихсэх хандлагатай байгаа нь судалгаанаас тод харагдаж байна. Нийгмийн бухимдал, ядуурал, архидалт, дарамт, ахуйн орчин зэргээс хамаарч дээрх төрлийн өвчлөл 31,6 хувийг эзлэж буйг төрийн байгууллагын анхаарлын төвд асуудал болгон тавих цаг болсоныг харуулж байна. Цусны эргэлтийн систем, яс булчингийн системийн өвчин, хоол боловсруулах зрхтний өвчлөл назалогийн судалгааны 35.5 хувийг эзлэж хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа иэгээс хоёр жилээр сунгагдсаар тэтгэврийн насанд хүрч өндөр насны тэтгэвэрт гардаг байна. Зарим нь ертөнцийн мөнх бусийг үздэг. Энэ тухай цаашид судлах шаардлагатай.

Зураг 1
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцлуулсан иргэдийн тоо 2002-2007 он

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Эмнэлэг Хөдөлмөрийн Магадлах Комиссын 2007 оны тайлан

Төрөлхийн буюу хүүхэд насандаа гэмтэл өвчний учир хөдөлмөрийн чадвараа алдсан хун хамгийн их 20.0 хувийг эзлэж байна.Судалгаанд хамрагдсан иргэдийн 20.0 хувь нь насан туршдаа хөдөлмөр эрхлэх чадваргүйг харуулж байна.

Судалгаанд 3265 иргэний ажилласан жилээр хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход 20-оос дээш жил ажилласан нь 25.4 хувийг эзлэж байна. Нийгмийн даатгалын хуулиар 20 буюу түүнээс дээш жил ажилласан бол бүрэн тэтгэвэр авахаар заасан байдаг. Энэ нь Засгийн Газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний гуравны нэгээс багагүйгээр тэтгэвэр тогтоогдоно. Гэтэл судалгаанд хамрагдсан иргэдийн 74.6 хувь нь тэтгзвэрийн насанд хүрэхэд бүрэн тэтгэвэр авах болзолыг хангаагүй байна. Иймээс 74.6 хувь нь иргэний сайн дурын даатгалд хамрагдаж ажилласан жилээ нэмэгдүүлэх шаардлага гарч ирж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэврээс өөр орлогогүй иргэд Засгийн Газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувийг cap бүр төлж даатгуулан шимтгэл төлж чаддаггүй юм. Эдгээр хүмүүсийг яах гэдэг нь нийтийн захиргааны тулгамдсан асуудлын нэг болон илэрч байна. Нийтийн захиргаа нь аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн эрүул ахуйн нөхцөл, ажлын байрны аюулгүй ажиллагаа, ажилчиддаа эрүүлжилт тооцдог болгох, байнгын үзлэгт хамруулж байх зэрэг олон төрлийн арга хэмжзэ зохиож байхыг захирамжлан заах шаардлагатай байна. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажилгаанаас хамаарч хөдөлмөрийн чадвар алдсан бол эрүүл мэндийн нөхөн төлбөр олгодог болгох маягаар босго таөьж өгвөл байгууллагууд зохих арга хэмжээ авдаг болно. Өнөөгийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол аж ахуйн нэгж байгууллагад иргэн хөгжлийн бэрхшээлтэй болох нь огт хамаагүй тогголцоо үйлчилж байна. Төр иргэнээ харах тэдэнд үйлчлэх түүн дотроо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадварыг сэргээх талаар хийгдсэн зүйл харагдахгүй байна. Ажилласан жил нийтдээ 20 жил хүрэхгүй бол бүрэн хэмжээний тэтгэвэр авах эрх үүсдэггүй хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцлахад ажилсан жил нь хуульд заасан хугацаанд хүрэхгүй болж иргэн хохирч байна.

Баянзүрх дүүргийн хувьд 216 мянган хүн амтай, нийслэлийн томоохон дүүргийн нэг юм. Хөдөөнөөс хотод шилжих хөдөлгөөний ихэнх хувь нь энэ дүүрэгт чиглэсэн байдгаас шалтгаалан тус дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо бусад дүүргийн хүн амын тооноос илүү мөн бусад дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тооноос харьцангуй их байдаг. Нийт хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон иргэдийн 883 хүн буюу 21,3 хувь нь хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар, 3261 хүн буюу 78,7 хувь нь хөдөлмөрийн чадвараа 70-аас доош хувиар алдсан байна.

2007 оны жилийн эцсийн байдлаар Баянзүрх дүүргийн тахир дутуугийн тэтгэвэр авагчдын тоог нийт хүн амын тоонд харьцуулж үзвэл: 4312 хүн буюу 1,7 хувь нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч. 1674 хүн буюу 0,8 хувь нь нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагч тус тус эзэлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийн асуудлыг шийдвэрлэх боломж: Өнөөгийн нийгмийн даатгалын тогтолцоо нь Монгол улсын хүн амын нийгмийн хамгааллын үндэс суурь болж байна.

Судалгаанаас үзэхэд нийгмийн хамгааллын уйлчилгээ болох нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас опгох тэтгэврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамралтын хүрээ, тэтгэврийн хэмжээг оновчтой тогтоох явдал нь чухал ач холбогдолтой нь харагдаж байна. Нийгмийн халамжийн сангаас олгож буй тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хамрах хүрээ нь өргөн, олгж буй хэмжээ нь бага учраас айл өрхийн амьжиргаанд төдийлөн дэмжлэг болж чадахгүй байна. Нийгмийн халамжийн сангаас одоогийн байдлаар нийт 48 төрлийн хөнгөлөлт үзүүлж байгаагийн 21 нь нийгмийн эмзэг бүлэгт шууд хамааралгүй, иргэдийн эрхэлж байсан албан тушаал, дайн байлдаанд оролцсон байдал, байгуулсан гавьяа зүтгэлтэй нь холбоотойгоор олгогдож байна. Хэдийгээр олон төрлийн тусламж үйлчилгээ байгаа боловч хөдөө орон нутагт нийтлэг байдлаар 4-8 төрөл нь хүрч байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэврийн тогтолцоог сайжруулах зорилтын хүрээнд тэтгэврийн даатгалын сангийн санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, тэтгэвэр олгох нөхцөлийг оновчтой болгох, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд багтаж байна.

Судалгаанаас үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо огцом осч, үүнийг даган нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэж ажил олдохгүй учир хөгжлийн бэрхшэаптэй болох сонирхол ихсэж янз бүрийн оношийг эмч нараар тавиулж, лабораторын шинжилгээ хуурамчаар хийлгэх гэх мэт арга хэрэглэх болсон сөрөг тал ажиглагдаж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох хөгжпийн бэрхшээлгэй иргэдийн тэтгэврийг тогтооход “насны босго”-ыг харгалзахгүй, ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаа харьцангуй бага байж болох, хөдөлмөрийн чадвараа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон гэдгийг нь зөвхөн эмнэлгийн үзүүлэлтүүдэд үндэслэдэг зэрэг нь түүний хамрах хүрээг өргөтгөдөг. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн хэмжээ харьцангуй бага боловч авах хугацаа урт ззрэг нь энэ төрлийн тэтгэвэр тогтоолгох сонирхлыг иргэдэд илүүтэй бий болгож байгаа сөрөг талууд ажиглагдаж байна.

Иймээс:

  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруупж даатгуулагчийн нийгмийн даатгалыг иргэн өөрөө зарцуулдаг болгон өөрчлөх. Ингэснээр даатгуулагч аливаа өвчнөөс өөрийгөө урдчилан сэргийлэх мөнгөтэй болохоос гадна хуримтлал үүсгэх сонирхолтой болно. Түүнийгээ ойр дотно хүмүүсдээ зарцуулах эрхтэй байхаас гадна уламжлан үлдээдэг бол эрүүл мэндийн сан өөрөө хөгжихөөс гадна хэн нэгэн этгээд дур мэдэн оролцох байдлыг хязгаарлах юм.
  • Иргэдийн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулахдаа хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь байвал түлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлдэг, телефон холбооны зардлаас хасдаг тул эмчилгээ хийлгэхгүй өвчнөө архагшуулжхөделмөрийн чадвар апдалтыг 70 хувь болгох сонирхол бий болгож сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ нь хөдөлмөрийн чадвар алдалтыг хувиар тогтоох нь оновчтой бус шийдэл болохыг харуулж байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тодорхойлох өвчин, гэмтлийн жагсаалт /250 нэр төрлийн өвчний/ хот дэлгэрэнгүй байгааг дахин боловсруулах, зарим архаг өвчин, осол гэмтлийн үлдэцийн хувьд хэдий хугацааны дараа хөдөлмөрийн чадвар, тухайн эрхтний үйл ажиллагаа сэргэж болох талаар тодорхой хугацаа зааж оруулах боломжтой байна.
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг тогтоож буй механизмд шинжилгээ хийхийн зэрэгцээ энэ чиглэлээр тодорхой үүрэг гүйцэтгэх мэргэжлийн эмч, нийгмийн ажилтан болон нийгмийн даатгалын мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх, итгэмжлэгдсэн лабораторитой болох эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх цаг болсон байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн чадвараа хагас алдсан иргэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр олгож нийгмийн идэвхгүй хэсэг болгохгүйгээр нийгмийн бүхий л түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх, тэдний саад тотгоргүй амьдрах, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчинг бүрдүүлэх шаарплагатай.
  • Хөгжийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэмэгдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, оюун санааны нөхөн сэргээлтийн үйлчилгээг сайжруулах, нийгэм хамт олонд тулгуурласан нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэх нь эн тэргүүний зорилт гэж үзэж байна.

Ном зүй

  1. Монгол улсын Үндсэн хууль, 1992 он
  2. Нийгмийн даатгалын тухай Монгол улсын хууль, 1994 он
  3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, 1994 он
  4. Нийгмийндаатгалын сангаасолгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвзр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, 1994 он
  5. Нийгмийн халамжийн тухай хууль, 1999 он
  6. Нийгмийн халамжийн тухай хууль (шинэчилсэн найруулга) 2006 он
  7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль (шинэчилсэн найруулга), 2005 он
  8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбогдолтой хууль, тогтоомжууд, УБ,2006 он
  9. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуупь, 1994 он
  10. Бямбасүрэн.Я, Доржсүрэн.П. Төрийн бодлого, УБ, 2006 он
  11. ВанданмагсарД Сүхбаатар.Ц. Нийгмийн даатгалын үүсэл, хөгжил, шинэчлэл, УБ, 2002 он
  12. Дагвадорж.Ч. Нийгмийн хамгаалал (онол, арга зүй, гуршлага, харьцуулалт)
  13. Долгоржав.Я, Наранчимэг.Н. нар, Хүний хөгжил, УБ, 2007 он
  14. Лхаашид.Д, Бадралмаа.Р. Стратегийн удирдлага, УБ, 1996 он
  15. Пунцагдаш.О, Пүрэвцэрэн.Ё. Нийгмийн даатгалын тухай гарын авлага, УБ, 2004 он
  16. Наранчимэг.Н, Зульфикар.С, Саранчимэг.Т нар,, Нийгмийн салбарын бодлого, удирдлага, УБ, 2005 он
  17. Оюунцэцэг. Г, Дагвадорж. Ч. Нийгмийн халамжийн удирдлага, онол, арга зүйн асуудлууд, УБ, 2003 он
  18. Баянзүрх дүүргийн Эмнэлэг Хөдөлмөрийн Магадлах Комиссын 2007 оны тайлан
  19. Нийгмийн даатгалын холбогдолтой эрх зүйн актын эмхэтгэл (дөрөв дзх хэвлэл), УБ, 2005 он
  20. Нийгмийн хамгааллын салбарын стратегийн баримт бичиг, УБ, 2003 он
  21. Улсын Эмнэлэг Хөдөлмөрийн Магадлах Комиссын тайлан 2001- 2007 он
  22. Удирдлагын онол, практикийн асуудлууд, дэвтэр 2, УБ, 2002 он
  23. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг удаагийн бүртгэл, түүвэр судалгаа, 2004 он

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-15 2020-04-08
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?