Д. Болд-Эрдэнэ
/Философич, УИХ-ын дэргэдэх судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №2, 1994
Түлхүүр үг : Улс төрийн нам, Шилжилтийн үе, Намуудын төлөвшилт, Үзэл баримтлал, Ардчилал, Сонгууль
Монгол дахь намууд бүрэн төлөвших хүртлээ шилжилтийн зайлшгүй бүхэл зурвас үеийг туулах нь нэгэнт тодорхой байна. Манай намууд одоогоор төлөвшилт бойжилтынхаа яг энэхүү төвөгтэй үедээ явж байх шиг байна. Шилжилтийн үе гэдгийг бид баримжаалахдаа намын тогтолцооны хуучин зуршил, уламжлал, сэтгэлгээний хэв загвараас эрс тууштай салж ангижраах явцад улс төрийн намууд үзэл баримтлал, зохион байгуулалт, үйл ажжиллагааны орчин үеийн зохистой бүтэц, хэлбэрийг аажмаар төлөвшүүлэн тэдгээрийн хоорондын харилцааны үр нөлөөтэй, уян хатан, механизмыг бий болгон зүгшрүүлэх тэр үндсэн дээр төрийн засаглалын тогтвортой үндсэн суурь болж чадах жинхэнэ улс төрийн намуудыг бүрдүүлэх үйл явц хэмээн ойлгон төсөөлж байгаа юм.
Монгол одоогоор албан ёсны улс төрийн 9 нам, нам гэдгээ зарласан боловч хараахан албан ёсны болж амжаагүй 4 нам байна. Ингээд бодохоор манайд намууд цөөдөөгүй. Гэвч Монголд улс төрийн хүчний хувьд жинхэнэ төлөвшин цэгцэрсэн гэж үзэхээр нам үнэндээ алга байна. Манай намууд үнэн хэрэгтээ улс төрийн цэгцэтэй үзэл баримтлалыг тойрч нэгдсэн ашиг сонирхлоороо ойролцоо буюу ижил төсөөтэй хүмүүсийн зохион байгуулалттай бүлэг гэхээсээ илүү олон түмэнд танил болсон, нэр хүнд бүхий хошуучлагч хсэг бүлэг гэхээсээ илүү олон түмэнд танил болсон, нэр хүнд бүхий хошуучлагч хэсэг бүлэг хүмүүсийг тойрсон улс төрийн бүлэглэл шинжтэй байгаа нь нууц бишээ. Гэтэл улс төрийн онол, судлалын үүднээс улс төрийн нам, бүлэглэийн хооронд зарчмын нэлээд зааг ялгаа байдаг нь тодорхой билээ. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд намууд улс төрийн үйл ажиллагааны зохих туршлага хуримтлуулж алдаа, оноон дээрээ суралцан төлөвшин бойжиж өсөлтийн үеийнхээ нэлээд хэсгийг туулсан нь мэдээж боловч улс төрийн нам хэмээх бүхэл бүтэн амьд организм болохынхоо хувьд, тодруулж хэлбэл, улс төрийн онол баримтлал, бүтэц, зохион байгуулалт, нийгмийн бааз суурийн бүрдэлт, үүрэг үйл ажиллагаа, дотоод ардчиллын төлөвшилт зэргээрээ өсч өндийх болоогүй байна. Энэ нь ямар хүчин зүйл, учир шалтгаантай холбоотой байна вэ гэвэл: нэгд, цаг хугацааны хүчин зүйлтэй холбоотой юм. Монголд нийгмийг ардчилах үйл явц “тэсрэлт”-ийн шинжтэ явагдсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, үйл явц маш богино хугацаанд түргэн өрнөсөн хэрэг. Бүтэн дөрвөн жил гэдэг бол цаг хугацааны хэмжүүрээр тийм ч бага хугацаа биш боловч улс төрийн нам бүрэн дүүрэн төлөвшин бойжиж,хөл дэээрээ босох хангалттай хугацаа бас биш юм.
Хоёрт, Монголд өнөөдөр орчин үеийн парлаиентын намын бэлэн туршлага, уламжлал алга байна. Намуудын хувьд бүх зүйл цоо шинээр тавигдаж байгаа юм. Иймд манай намууд урагшлах зам мөрөө өөрсдөө гаргаж байгаа билээ. Энэ нь Монгол дахь бүх намуудад хамаатай. Энэ нь намуудын төлөвшилтийн үйл явцад нөлөөлж байгаа юм.
Гуравт, Намуудад боловсон хүний нөөц, боломж хангалттай биш байна. Үүнтэй уялдан намуудын оюуны чадавхи тэр бүр шаардлагын түвшинд хүрч чадахгүй байна. Манай намууд өнгөрсөн хугацаанд намын төлөвшилт бойжиж үйл явцад хүчтэй нөлөө үзүүлэх энэ чухал асуудлыг анхаарлынхаа төвд байлгаж чадаагүй нь харамсалтай. Энэ нь тэдгээрийн төлөвшилт хөгжилтөнд муугаар нөлөөлсөн нь мэдээж хэрэг.
Дөрөвт, намуудын төлөвшилт бойжилтын үйл явц удаан байгаа нь манай ихэнх намууд төрийн засаглалын хүрээнд эзэлбэл зохих байр сууриа эзэлж чадаагүй түүний гадна байгаатай холбоотой юм. Орчин үеийн парламентын намууд засаглалын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байж төлөвшдөг нь жам юм. Гэтэл өнгөрсөн парламентын сонгуулиар манай ихэнх намууд УИХ-ын гадна үлдсэн төдийгүй парламентад суудалтай гэх МҮАН, МСДНын хувьд ч төрийн бодлогод дорвитой нөлөө үзүүлж чадахуйц хангалттай мандатыг парламентад авч чадаагүй юм. Энэ нь намуудын өсөлт бойжилтын үйл явцад таатай бишээр нөлөөлөөд зогсохгүй Монгол дахь сөрөг хүчин, олон намын тогтолцоог хэлбэрийн төдий болгоход хүргэсэн юм.
Тавд, намуудын өөрсдийнх нь санаачлага идэвх, үйл ажиллагаатай өсөлт божилтынх нь үйл явц хамааралтай юм.
Өнөөдөр намууд боловсон хүчний хувьд бэхжин, сонгодог парламентын намын түвшинд хүрэхэд нөлөөлөх бүх арга боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна.
Өнөөдөр Монгол дахь намууд шинж чанарын хуьд бүхэлдээ үндэсний ардчилсан дүр төрхтэй байх нь нэгэнт тодорхой байна. Энэ нь намуудын үзэл баримтлал дээрх хурц тод илэрч ажиглагдаж байгаа юм. Улс төрийн үзэл баримтлал бол алив намын амин сүнс нь байдаг.
Өнгөрсөн хугацаанд манай намууд тус тусынхаа улс төрийн үзэл бармитлалын ерөнхий сонголтыг хйиж чадсаныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ намуудын үзэл баримтлал өөр өөрсдийн сонгосон чиглэлийнхээ дагуу гүйцэд цэгцрэн томъёологдож, бие биенээсээ үзэл онолын үнэт зүйлсээрээ заагран ялгарч, өвөрц шинж төрхөө олж тодорч чадаагүй байна.
Монгол дахь улс төрийн намуудын үзэл баримтлал нь үндэсний ардчилсан үзэл байхаас өөр өргөгүй. Гэхдээ ингэлээ гээд намууын үзэл баримтлал нь үндэсний ардчилсан үзэл байхаас өөр аргагүй аргагүй. Гэхдээ ингэлээ гээд намуудын үзэл баримтлалын нийтлэг үнэлэмжийн хүрээнд ямар нэгэн зааг ялгаа огт байхгүй гэсэн үг бас биш юм. Үндэсний ардчилсан үзэл гэдгийг бид ойлгохдоо монголын хөрснөөс соёолсон цэвэр үүндэсний шинжтэй үзэл гэ үзэхгүй байна. Хэрвээ үндэсний ардчилсан улё төрийн үзлийг зөвхөн үндэсний өвөрмөц утгаар нь ойлгоход хүрвэл манай намуудын үзэл баримтлалд ямар нэг зарчмын зааг ялгаа байхгүй байхсан билээ. Тэгэхлээр үндэсний ардчилсан үзэлгэдгийг хэрхэн ойлгон томъёолбол зохих вэ?
Үндэсний ардчилсан улс төрийн үзэл гэдэг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн либерал, консерватив, социао-демократ улс төрийн үзэл урсгалын үнэт зүйлсүүд монголын амьдралын өвөрмөц ахуй орчинд үндэсний өвөрмөц онол сэтгэлгээний язгуур зарчим, уламжлалтай уялдаж улс төрийн нэгэн бүхэл цогц баримтлал болон томъёологдсон нь юм. Өөрөөр хэлбэл, энэ нь улс төрийн сонгодог үзлийн нийтлэг үнэт зүйлс, үндэсний өвөрмөц үзэл үнэлэмж хоёрын зааг уулзвар дээр монголын ахуй иргншилд нийцэн тохирсон хэлбэрээр боловсрогдсон улс төрийн үзэл юм. Эндээ үзвэл үндэсний ардчилсан улс төрийн улс төрийн үзэл нь ямар нэг бие даасан бусдаас онцгой үзэл ерөөс биш нь тодорхой байна. Учир нь Монгол орон ардчилал, шинэчлэлийн нийтлэг үйл явцын хүрээнд өвөрмөц асудал бэрхшээлийг шийдвэрлэж багаа болохоор өнөөгийн нөхцөлд намуудын улс төрийн үзэл бармитлал нь цэвэр үндэсний шинжтэй байж чадахгүй юм. Нөгөө талаас намуудын үзэл баримтлал нь бас улс төрийн сонгодог үзлүүдийн нийтлэг томъёололд дан ганц суурилах аргагүй юм. Харин тэрхүү үзэл үндэслэлүүд нь монголын нийгмийн амьдралын өвөрмөц нхцөлд тодорхой зүйлээр баяжин боловсрогдож байж сая хэрэгжих бололцоотой юм.
Нэ бүхийг нэгтгэн эргэцүүлж үзвэл: монгол дахь намуудын улс төрийн үзэл баримтлал нь үндэсний уламжлалт үзэл, төөөллийн өвөрмөц үнэт зүйс, дэлхий нийтийн улс төрийн сонгодог үзлийн үнэт зүйлс хоёрын зааг уулзвар дээр боловсрогдон томъёологдох учиртай юм. Энэ утгаараа Монгол дахь намууд либерал үндэсний ардчилсан үзэл, консерватив үндэсний ардчилсан үзэл, социал-демократ үндэсний ардчилсан үзлийг баримжаалж буй болотой. Энэ хүрээндээ ч намууд үзэл баримтлалын хувьд ялгаран тодрох учиртай билээ. Гэвч намууд үүнийгээ олон түмэнд ил тодорхой зарлаж нэг л зориглохгүй байгаа нь хачирхалтай. Жишээ нь, МАХН-ын албан ёсны баримт бичгүүдэд тус нам төв үзлийг онолын гол тулгуураа болгосон үндэсний ардчилсан үзлийг баримтлана гэж заасан байгаа. Гэтэ миний санахад эл намын үзэл баримтлал улс төрийн консерватив үзлийн үнэт зүйлтэй илүү ойр дөт юм. Өөрөөр хэлбэл, энэ намын үзэл баримтлал нь консерватив үндэсний ардчилсан үзэл байх учиртай юм. Гэвч МАХН консерватив үндэсний ардчилсан нам гэдгээ одоо болтол албан ёсоор зарлаагүй л байна. Ер нь манай намуудын үзэл баримтлал дор бүрнээ тов тодорхой ялгарч цэгцэрч чадаагүй байгаа юм. Тэр тусмаа намуудын үзэл баримтлалын үнэт зүйлс нь монголын нийгмийн амьдралын бодит хөрсөнд баттай суурилж, өнөөгийн цаг үеийн тулгамдсан асуудал, бэрхшээлийг үр нөлөөтэй шийдвэрлэж, хариу өгөхөд тус болохуйц онолын өвөрмөц загвар хувилбар, улс төрийн тодорхой бодлогын түвшинд гүйцэд боловсрогдон томъёологдож амжаагүй л байна.
Ийнхүү Монгол дахь намуудын улс төрийн үзэл баримтлалын цөм нь боловсрогдон төлөвшиж чадаагүй байгаа явдал нь тэдний хувьд нийгмийн бааз суурийнхаа тогтвортой үндсийг бүрдүүлэн өөрсдин зайлшгүй түших уёиртай хэсэг бүлгийнхээ үндсэн тулгуурыг олж авахад нь ихээхэн хүндрэл бэрхшээлийг учруулж байгаа бололтой. Тиймээс ч манай намуудын нийгмийн тулгуур нь одоогоор цэгцтэй тодорч, ялгарч чадаагүй нэг төрлийн шинжтэй байгаа юм. Гэхдээ намын нийгмийн бааз суурийн энэхүү алаг цоог нэг төрлийн шинжтэй бүрдэл хэгүүд нь тус тусын ашиг сонирхол, үзэл үнэлэмжээрээ заагран ялгарч тухайн намынхаа улс төрийн ерөнхий үзэл баримтлалын хүрээнд төвлөрөн нэгдэх учиртай билээ. Гэтэл манай намуудын үзэл баримтлал цэгцтэй боловсрогдоогүй байгаа болохоор дээрх үйл явц одоогоор нэг их хүчтэй илэрч ажиглагдаж чадахгүй байгаа юм. Энэ нь намууд нийгийн бааз суурийн тогтвортой үндсээ хараахан бүрдүүлж чадаагүй байгааг харуулж байна.
Улс төрийн намуудын хөгжлийн чиг хандлага
Монгол өнөөдөр улс төрийн намууд шинээр үүсэн бий болж, бие биенээсээ заагран ялгарах, нийлэн нэгдэж, зохион байгуулалтын нэгдмэл бүтцийг бүрдүүлэх гэсэн үндсэн хоёр гол хандлага илэрч үйлчилж байгаа юм. Намууд олноор үүсэн бий болох хандлага 90 оны ардчиллын үйл явцын эхэн үед маш тодорхой ажиглагдаж байлаа. Одоо ч энэ хандлага илэрч үйлчилсээр байна. Энэ нь Монголд парламентийн сонгуулийн дараахнаас үүссэн улс төрийн амьдралын өвөрмөц нөхцөл байдал, төрийн засаглалын хомсдол, сөрөг хүчний мөхөсдөл, улс төрийн намуудын төлөвшилт, үйл ажиллагааны согог, түүнээ үүдсэн олон түмний намуудад итгэх итгэл, үнэлэмжийн сулрал, тэдний эрх ашиг, сонирхолын өвөрмөц ялгарлын үр дүн болж байгаа юм. үүний зэрэгцээ тодорхой хэсэг бүлгүүдийн улс төрийн тавцанд тодрон ялгарч, авъяас чадвар, хүч бололцоогоо сорьж үзэх гэсэн улс төрийн хувийн тодорхой ашиг сонирхол ч явж байгааг үгүйсгэх аргагүй юм.
Гэвч тус оронд цаашдаа радчиллын үйл явцын гүнзгийрэлт, олон түмний улс төрийн ухамсар, соёлын түвшний өсөлтийн хэрээр намууд шинээр үүсэн бий бүрэлдэх үндсэн үйл явц саарч, олон намууд нэгдэн нийлэх хандлага илүү давамгайлах шинжтэй байх нь тодорхой байна.
Монголд хоёр жил орчмын өмнөөс намууд нэгдэх үйл явц эхэлсэн билээ. Энэ нь Чөлөөт Хөдөлмөрийн Нам, Бүгд Найрмдах Нам, Монголын Ардчилсан Намын доторх уламжлал шинэчлэлийн жигүүр нэгдэж, Нэгдсэн нам (НН) бий болж, түүний дараахнаас Монголын Ардчилсан Нам, Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Монголын Сэргэн мандлын Нам, Нэгдсэн Нам гэсэн улс төрийн дөрвөн хүчин нэгдэж МҮАН байгуулагдсан, саяхнаас Монголын Хувийн Өмчтөний Нэгдсэн Нам, Монголын Тусаар Тогтнолын Нам, Монголын Малчин Тариачны Нэгдсэн Нам нийлж Монголн уламжлалын Нэгдсн Нам төрж гарсан зэргээр бодитой илэрч ажиглагдаж байгаа юм. Эндээс үзвэл Монгол дахь намуудын хүрээнд бодит шалгарал явагдаж, олон намын тогтолцоо, төрийн засаглалын тогтвортой үндсэн ёуурийг бүрдүүлж чадахуйц улс төрийн цөөн, хүчтэй төлөвшсөн намууд үүсэн бүрэлдэх үйл явц эрчимтэй явагдаж буй нь харагдаж байна. Энэ үйл явцад гол нөлөө үзүүлэх зүйл нь сонгуулийн системийн өөрчллт юм. Учир нь, Монголд цаашдаа сонгуулийн хувь тэнцүүлсэн сонгох буюу пропорциональ систем эсвэл холимог хувилбарын аль нэгийг сонгож таарах биз ээ. Энэ тохиолдолд манайд хоёр биш харин хэд хэдэн хүчтэй намууд гарч ирэх магадлал арай илүү байх болно.
Үзэл баримтлалын хувь Монгол дахь намууд либерал, социал-демократ, консерватив үндэсний ардчлсан үзлийн нйитлэг үнэлэмжийн хүрээнд заагран ялгарч, төвлөрөн нэгдэх төлөв хандлага ажиглагдаж байгаа юм. Гэвч намуудын нэгдэх үйл явц бол нэгэн далайлтаар, сэтгэлийн хөдөлгөөнөөр богино хугацаанд шийдчих асуудал хараахан биш. Харин ч энэ нь буйртай бодож, нухацтай шийдэж, хэрэгжүүлэх нарийн эмзэг асуудал билээ. Нөгөө талаар манай намууд одоогоор үзэл баримтлалынхаа хувьд хоорондоо тун бага ялгаатай байгаа болохоор хэн нь хэнтэйгээ хэрхэн яаж нэгдэн нийлэх эсэх нь тэдний өөрсдийнх нь хувийн сонголтын асуудал юм.